~You've Fallen For Me~

By xhxaruxh

57.9K 2.6K 37

MongolianExo-д орж байсан Kai88 🫶🏻 More

1. Үнэгүй юм гэж байдаггүй болхоор төлөх хэрэгтэй
2. Хувь тавилан
3. Би дахиад л өртэй болчих шиг боллоо
4. Чамайг сонирхож байгаа болхоор
5. Надаас болсоноос хойш хариуцлага хүлээх хэрэгтэй
6. Түүнд ойртож болохгүй шалтгаан болог
7. Чи үнэхээр тэнэг юмуу??
8. Би чамд татагдаад байгаа юм болов уу?
BONUS
9. Өөдгүй амьтан + Би энд яагаад о.о
10. Ичиж үхэх нь
BONUS
11. Хаашаа ч хөдлөлгүй чиний хажууд
12. Миний дэргэд байж өгч чадах уу??
13. Надтай болзох уу??
14. Түүнд ингэтлээ их дуралчихсан гэж үү?
15. Би чамд маш их сайн
16. Та 2 хамт амьдраад байгаа юмуу
17. Хэрвээ би андуураагүй бол
18. Би өнөөдөр энд хонож болохгүй юм уу?
19. Би дахиж тэвчихгүй нь
20. Тэр залуу...
21. Хэтэрхий аз жаргалтай байх үнэхээр хэцүү юм
22. Машин дах болзоо + яг миний стиль
23. Над дээр ирнэ гэчихээд
24. Тэр эмэгтэйтэй яаж төгсөхөө мэдэхгүй байна
25. ИНГЭХЭД БИ ХААНА... О.О
26. Чиний аз жаргал бол миний аз жаргал
27. Намайг чамд хайртайг мэднэ биздээ??
28. Ким Жүнмён
30. Хайртай шүү
31. Миний ээлж
32. Чамд өрөвдөх сэтгэл гэж байдаггүй юм уу
33. Энийг нь ч мэдэхгүй би.. Уучлаарай
34. Бүх зүйл сайхан болно, зүгээрээ
35. Цааш явах...
36. Ямар муухай зүүд гэхээрээ Т.Т
37. Бурхан минь О.О ... ИЙМ УЧРАЛ ГЭЖ БАЙХ УУ??
38. Чи У Сэхүнд ухаангүй дуралчихсан
39. Бид дахиад тааралдчихлаа
40. Түүнд ойлгуулж хэлэх улам хэцүү болчих шиг.
41. 2уулахнаа хамт байхыг хүссэн учраас
42. Үдэлтийн уулзалт
43. Чамайг дахин шаналгахыг хүсэхгүй байна
44. Үүрд түүнийг алдах...
45. Яг одоо хажуудаа байлгахыг хүсэж байна

29. Зугтацгаая

804 42 0
By xhxaruxh

29-Р ХЭСЭГ

Цагийн зүү чихний минь ойролцоо секунд тутамд дуугарч би ч тэр унтах аяндаа бараг орох шахуу болж байгаа ч нэг л хүйтэн хөндий болон хэн нэгнийг үгүйлж байгаа мэдрэмж илт давуу бөгөөд тодоос тод мэдрэгдээд байлаа. Мёнхи босоод явцаныг ч хэлэх үү...Би залгах хэрэгтэй юм болов уу утасаа авахаар өндийж байна гэж төсөөлсөн чинь хэт нойрондоо болоод ч тэр хөдлөхөөс зайлсхийж залхуурч байх шиг байв...юу вэ энэ чинь...хэрвээ ямар нэгэн зүйл болсон бол яах юм бэ утасаа авахаар өндийе...ахх гэсэн ч...

Би нүдээ нээсээр хэдхэн алхамын цаана харагдах утасруугаа харлаа...чичрэхгүй байна тэгэхлээр дуудлага ч юм уу смс аль нэг нь ирээгүй гэсэн үг...Аягүү тэр ирнэ гэсэн юм чинь ирнэ шүү дээ тиймээс зүгээр л түрүүлээд унтах хэрэгтэй өглөө сэрэхэд минь магадгүй тэр минь намайг угтах байх...

Би ч эргээд нүдээ анисаар хэвтлээ...10 секунд цаашлаад 20 сек өнгөрлөө...ААА БОЛОХГҮЙ БАЙНА...

Би хөнжлөө тийрсээр өндийн босож суугаад санаа алдаад : би ёстой нэг.... "тиймээ бүр ирэхээс нь нааш унтаж чадахгүй юм байна...царайг нь харахаас нааш тайван нүдээ аниад унтаж чадахгүй юм байна...тиймээ тэгвэл иртэл нь хүлээе иртэл нь унтахгүй байж байя...нойр ч сэргэх шиг болж шар шувуу байдалтай болчих шив.."

Орноосоо босоод гадуураа малгайтай задгай энгэртэй том цамц өмсөөд малгайг нь өмссөөр утсаа ширээнээс аваад өрөөн дахь жижиг тагт руугаа гарахаар хаалгыг нь онгойлгох гэснээ хэсэг азналаа...Би доогуураа сагсны өмсгөлний том шорттой даарах юм шиг санагдсандаа ч тэр үү эсвэл гэнэт гарах хүсэл буурчихав уу...хэн нэгэн харвал галзуу хүн шиг ёстой нэг...

Ус уухаар явцгаая тиймээ тэгье...гэхдээ хамгийн гол нь чимээгүй тэд бүгд тасарчихсан байгаа байх...

Өрөөнийх нь хаалгыг аяарханаар татсаар өрөөнөөс нь гарлаа. Утасныхаа гэрлийг асаасаар 2 давхарын шатруу алхаж л байв...Гэхдээ бага зэрэг айж байх чинь ганцаараа биш залуус байгаа шүү дээ гэж бодсон ч хэн ч байхгүй корридорт ганцаараа гэрэл асаагаад явж байгаа гэхээр бүр ч аймар байв. Ахх буцаад өрөөлүүгээ орох уу буцах уу яах уу эйшш гэрлийг нь асаачих уу ээе за 1 давхарт очоод асаая гэсээр шатаар буусаар урд дахь шатнуудаа гэрэлтүүлсээр сүүлийн шатан дээр хөлөө тавин эргэтэл яг шатны хажууханд буюу 1 давхарын шатны хажууханд хэн нэгэн юм маажих мэт дуу чимээ сонсдон юм амтлах мэт дуу чимээ гарсаар бурхан минь би ч том нүдэлсээр шуудхан гэрлээ шатаар буусан даруйдаа баруун талруугаа тусгавал АААААА БУРХАН МИНЬ...

Би : ААААААААААА "шуудхан утсаа шидээд газар уначихав....Т-Т-Т-ТЭГЭХЛЭЭР НЭГ ЦАГААН ТОМ НҮД...БАЙЗААРАЙ ЮУУ ВЭЭ ЭНЭ ЧИНЬ ЭЙШШШ...."

Нөгөө талд ч гэсэндээ АҮҮҮЭЭЭЭЭ гэж дуу алдсаар газар уначихлаа...

Бурхан минь би ямар нэгэн үг хэлэх гэсэн ч чадсангүй хоолоо чичрээд улам газар суугаагаараа арагшлаад том нүдэлж айж сандарч цочсондоо арагшлаад арагшлаад л байв...үгүй ээ үгүй биш байлгүй дээ үгүй ээ арайчдэээ хэн нэгэн гарж ирээд туслал л даа би энд ингээд зүйл дуусмааргүй байна штэээ ахх бурхан минь нүдэнд минь нулимс цийлэгнээд уйлах нь холгүй байж байтал яг хажуугийн өрөөнөөс хүн гарж ирэхэд нь би шууд л хөлнөөс нь тас тэврээд маш хурдан туржигнуулж гарлаа..

Би : т-т-тэр тэнд нэг юм...ааа аймар байна үнэхээр аймар ахаа ахаа авраач аааа "нүдээ тас аних"

Үнэндээ хэний хөлөөс тас тэвэрсэнээ ч мэдэхгүй зүгээр л энэ маш хурдан болсон мөчид юу болоод байгаа нь мэдэгдэхгүй өрнөж байлаа...

Гэтэл нөгөө талаас хоолой нь чичирсээр : Х-Х-Хэсү...эсвэл М-Мёнхи...

Хөлний эзэн сандарсаар мөн л хэн байгааг нь мэдэхгүй доошилсоор том нүдлэн : ю-ю-юу вэ... "надаас барих"

ГЭТЭЛ ЭНЭ АГШИНД ГЭРЭЛ АСАН ӨРӨӨ БОЛОН ТОМООХОН ЗОЧНЫ ӨРӨӨГ ГЭРЭЛТҮҮЛЭЭД Л ЯВЧИХАВ...

Би айсаар : ани ани..ани..т-т-т-т-тэр... "нүдээ тас анисаар уйлах нь холгүй хөлнөөс нь тас зуурах"

Нөгөө талд : Х-Х-ХЭСҮҮҮ

Хөлний эзэн : ХЁН ХЭСҮ ЭНД СОНИН БАЙНА... ЧАНЁОЛ ХЁННН....Суо Хён "надруу ойртон надаас бариад" Х-Хэсү ч-чи зүгээр үүү "том нүдлэх"

Тэгэхлээр энэ хүн Лае байна...түүний хоолой

Би : ааахааа т-т-тэнд... "толгойгоо сэгсрээд" б-би х-харсан...би явмаар байна аймар байна ааааахаааа.... "нүдэнд нулимс цийлэгнэх"

Удал ч үгүй өрөөний хаалга түс тас хийсээр хэн нэгэн гарж ирж байв...

Нөгөө талд хэн нь мэдэгдэхгүй зүрхээ дарсаар санаа алдаад : Хэ...ани... "амьсгаа гаргаад" би тэгэхлээр тэндээс ирээд... аүүү би ч гэсэн үхтлээ зүрх амаар гарах шахсан... "нааш ирж байгаа бололтой дуу нь ойртож байв"

Хэн нэгэн надаас барин доош суугаад : Хэсү-яа зүгээр үү...Хэсү-яааа "энэ хүн Ёоллие байв"

Би харин нүдээ анисаар толгойгоо сэгсрээд : ани ани ани ани....

Суо : юу болоод...Хэсү-яа зүгээр үү??

Харин нөгөө талд : ани тэгэхлээр...миний ам цангаад...тэгээд гэрэл асаалгүй тэр тэр "явж байсан газраа заах" тэрүүгээр явж байтал Хэсү ч бас дээрээс бууж ирж байсан бололтой тэгээд утасныхаа гэрлийг асаагаад надруу асаахад нь би цочоод бас Хэсү ч тэр цочоод тэгээд тэгээд л...аххх "зүрхэн дээрээ гараа тавиад" би үнэхээр энэ зүрх ахх...Хэсү-яа...

БАЙЗААРАЙ ҮНЭХЭЭР ГЭЖ ҮҮҮ???

Ёол харин намайг босгох гэж аргадаж сууж байв...

/Зохиогчийн талаас/

Хэсү шатаар утасныхаа гэрлийг асаасаар багахан айдсыг тээсээр явж байлаа. Мэдээж төсөөлөөд үзэхэд л эвгүй мэдрэмж төрнө шүү дээ 2 давхар байшинд хүн байгаач бүгд тус тусынхаа өрөөнд орон хаалгаа хаагаад үхсэн мэт унтан алга болчихно...харин өрөө болон томоохон корридор зэргээс авахуулаад гэрэлтэй ганц ч зүйл байхгүй тас харанхуй орчноор чи ганцхан утасныхаа гэрлийг асаагаад тэрхүү том байшин дундуур явж байна гэхээр аймар биз дээ...үгүй ээ яахав зомби вампир зэрэг кинон дээрх зүйл гарж ирэхгүй ч нэг тийм сүнс зэрэг гэдэг зүйлд багагүй итгэдэг болоод ч тэр...яахав гарж ирэхгүй байх л даа гэхдээ нэг л жийрхэх нь хэн хүнд адил мэдрэгдэх мэдрэмжийн нэг байх...

Харин нөгөө талд залуусын нэг болох Тао тиймээ Тао тэр ам нь цангасаар гал зуух орж ус уух санаатай байжээ...хагас унтаа байдалтай ч галзуухруу явах зам буюу шатны хажуугаар явахдаа хажуугаар өнгөрөх чимээ зэргийг ч үл хайхран гагцхүү хурдхан шиг усаа уугаад орон дээрээ эргэж унтахаа бодох түүний хувьд Хэсүгийн шатаар буух чимээг анзаарсангүй. Тэгээд ч Хэсү нөгөө талд чимээ аль болох гаргахгүйн тулд оймстойгоо шатаар чимээгүй бууж байгаа болоод ч тэр үү түүнээс ч тэр сүртэй чимээгүй гараагүй байх нь тэр...

Тао ямар нэгэн зүйлд тээгэлдээд уначиж магадгүй гэж бодсоор толгойгоо сэгсрэн анилдаж буй нүдээ нээж ядсаар нүдээ сайтар гэгч нь нээн нүдээ аниулахгүй гэсэндээ улам бүлтийлгэн том болгосоор замдаа явж байтал удал ч үгүй өөр дээр нь гэрэл тусан тэрхүү гэрэлны цаана харин яг л SCREAM гээд айшгийн кинон дээр гардагтай адил Хэсүгийн малгайны цамц нь яг түүний хэлбэртэй адил харагдсандаа тэр айж цочсоор харин нөгөө талд Хэсү Тао-г хараад ганцхан түүний бараг нүднээс өөр зүйл харагдаагүй тул тэрхүү гэрэлд түүний нүд аймшигтай том бүлтийсэн бараг л дан цагаан мэт харагдаж орхих нь Хэсү-г айлгахад хүргэжээ...

Хэсү тэр дороо л бараг л тэр байшингаар дүүрэн богинохон хэрнээ нилээн чанга далайцтай орилсон нь гүн нойрондоо автаж буй Лае-ийг цочтол нь сэрээжээ...харин Ёол сэрэсхийн хүзүүгээ маажсан ч эргээд унтах аяндаа орж байв..

Лае цочсоор нүдээ том гэгч нь нээгээд : хён "шивнэх"

Тэгэхлээр энд хамт Суо Ёол мөн Лае нар унтаж байв...

Суо сүртэй гэгч нь сандарч боссоор : сонссон биз дээ

Ёол бага зэрэг сэрэсхийгээд : юу вэ...буруу сонсоогүй-

Лае : аниии би яг сонссон үнэхээр...нээрээ "нойр нь бүр сэргэсээр сандарч айдаст автаж эхэллээ"

Ёол : ...........

Лае : хён "шивнэх"

Ёол : тоголж байгаа байх аа...

Лае : анияаа ани "босоор өрөөнөөсөө гарахаар шийдэн өрөөнийхөө гэрлийг эхлээд асаагаад хаалганыхаа бариулаас татсаар онгойлготол шууд л гаран дээд давхарлуу хартал хөлнөөс нь нэг зүйл зуурч авсанд эхлээд Лае-ийн зүрх амаар гарах шахам цочсон ч сүүлдээ хэн байсныг нь харлаа"

Суо дээгүүр доогуураа нүцгэн байсан ба тэр гадуурхаа өмсөж байлаа...

Хэсү : т-т-тэр тэнд нэг юм...ааа аймар байна үнэхээр аймар ахаа ахаа авраач аааа "нүдээ тас аних"

Гэтэл нөгөө талаас Тао өрөөний хаалга онгойн гэрэлтүүлсэнд арай хийн газраас босож ирсээр харвал Хэсү бололтой Лаеийн хөлнөөс тас зуурсаар байж байлаа...тэгэхлээр тэр сая л нэг ойлгох шиг болох нь тэр...

Тао хоолой нь чичирсээр : Х-Х-Хэсү...эсвэл М-Мёнхи...

Лае том нүдлэн : ю-ю-юу вэ... "Хэсүгээс барих"

Тао том нүдэлсэн ч зүрхнийх нь хурдан хурдан цохилт нь арай л намжиж амжаагүй ч тэр гэрлийн унтраагуур дээр хуруугаа явуулсаар асааж орхилоо

Лае харин гэрлийн унтраагуур буюу Хэсүгээс харцаа бууруулсаар том зочны өрөөлүү харвал тэнд Тао зогсож байв...

Хэсү айсаар : ани ани..ани..т-т-т-т-тэр... "нүдээ тас анисаар уйлах нь холгүй хөлнөөс нь тас зуурах"

Тао : Х-Х-ХЭСҮҮҮ

Лае Суо руу хараал : ХЁН ХЭСҮ ЭНД СОНИН БАЙНА... ЧАНЁОЛ ХЁННН....Суо хённ "Хэсүруу ойртон бариад" Х-Хэсү ч-чи зүгээр үүү "том нүдлэх"

Ёол харин том нүдэлсээр шуудхан босоод үүдрүү Суотой мөргөлдөх шахам гүйн тэдэн дээр очлоо

Би : ааахааа т-т-тэнд... "толгойгоо сэгсрээд" б-би х-харсан...би явмаар байна аймар байна ааааахаааа.... "нүдэнд нулимс цийлэгнэх"

Удал ч үгүй өрөөний хаалга түс тас хийсээр Суо болон Ёоллие нар гарж ирлээ...

Тао харин нөгөө талд санаа алдаад : Хэ...ани... "амьсгаа гаргаад" би тэгэхлээр тэндээс ирээд... аүүү би ч гэсэн үхтлээ зүрх амаар гарах шахсан... "тэр хэд руу дөхөх"

Ёол Хэсүгээс барин доош суугаад : Хэсү-яа зүгээр үү...Хэсү-яааа "том нүдэлсээр санаа зовсон байртай барих"

Хэсү харин нүдээ анисаар толгойгоо сэгсрээд : ани ани ани ани....

Суо Хэсү болон Тао руу гайхсан хараад : юу болоод...Хэсү-яа зүгээр үү??

Тао чухал харсаар гараа савчуулаад : ани тэгэхлээр...миний ам цангаад...тэгээд гэрэл асаалгүй тэр тэр "явж байсан газраа заах" тэрүүгээр явж байтал Хэсү ч бас дээрээс бууж ирж байсан бололтой тэгээд утасныхаа гэрлийг асаагаад надруу асаахад нь би цочоод бас Хэсү ч тэр цочоод тэгээд тэгээд л...аххх "зүрхэн дээрээ гараа тавиад" би үнэхээр энэ зүрх ахх...Хэсү-яа...

Ёол харин Хэсү-г босгох гэж аргадаж сууж байв...

*Хэсүгийн талаас*

Ёол надаас барисаар: Хэсү-яа Тао Тао байсан гэж байна...хэн ч байгаагүй чи юм байна...зүгээр л та 2 хоёр биенээсээ айчихаж мм? айчихсан байна үүнээс биш хэн ч байгаагүй юм байна Хэсү-яа сонсож байна уу хэн ч байгаагүй юм байна...

Лае : Х-Хэсү...

Би ч тэр саяхан нүдээ бага багаар нээгээд Лае ийн хөлнөөс бага багаар тависаар араас мөрнөөс тэврэх Ёолруу харвал тэр том нүдэлсээр надруу харж байв..гэхдээ тэр дээгүүрээ нүцгэн байна...

Би шуудхан харчихаад харцаа бууруулан доошоо хараад : т-т-тэгэхлээр...

Тао хажууд минь ирэн надад босоход минь туслан мөн Ёол Лае нар ч босоход минь туслаад босголоо...

Тао гэнэт инээгээд : аа ёстой нэг..2уулаа хоёр биенээсээ айчихсан байна штээ мм?

Би Тао руу хачин хараад : аххх...

Суо : аүүү...Хэсү-яа зүгээрдээ Тао байсан байна "Таог цохиод" хүүхэд айлгачихлаа шт...

Тао : аахх яа би яаж мэдэх юм бэ... "надруу хараад" уучлаарай

Лае намайг мөрөөр минь тэврэн мөрийг минь зөөлөн товшоод : тайвшир даа зүгээр л Тао байсан байна

Бурхан минь тийм байлгүй дээ ёстой нэг...ус уух гэж боссон биш бүр хүн бүрийг сэрээх нь холгүй дээрээс нь өөрөө ч тэр айж сандраад эйшш...тэгэхлээр Тао байсан байх нь ахх...удал ч үгүй миний инээд хүрж эхэллэээ...хэрвээ хэн нэгэн нууцаар харж байсан бол элэг нь хөшиж үхэхээр байлаа...

Би ч инээж эхэлсээр : аа ёстой нэг

Ёол мөрөн дээр гараа тавиад : зүгээр үү "инээмсгэлээд"

Би Ёолруу харан инээсэн ч яалт ч үгүй нүд л юм хойно цээж хэсэг рүү нь харц минь гүйгээд оччихов...

Би хоолойгоо зассаар инээгээд толгой дохилоо..

Суо инээмсгэлсээр : ашш... "Ёолын нүцгэн цээжрүү хараад цохиод" дээгүүрхээ өмсөхгүй юу

Ёол ч инээж байснаа гэнэт Суо ийн үгийг сонсон цээжрүүгээ хараад нүцгэн байгаагаа анзаараад : аааа юууу вээээ "өрөөлүүгээ гүйх"

Би ч инээсээр араас : зүгээр дээ

Лае инээсээр надруу хараад мөрнөөс минь гараа аваад : аүү би ямар их цочиж сэрсэн гээч...яг л аймшгийн кинон дээр гардаг шиг..нүдээ таг хийтэл нээгээд л "нүдээ яаж нээснээ дахиж харуулах"

Суо : би ч гэсэн тэгсэн анх удаа л нүдээ тэгэж нээж үзэж байна... хаха

Би инээмсгэлсээр Тао руу хараад : уучлаарай

Тао : ани... "инээх" ёстой нэг энэ ч насны онигоо болох байхдаа

Би инээсээр : тийм юм болов уу гэхдээ чи дуу чимээ гаргаж явах хэрэгтэй штээ

Ёол өрөөнөөс дээгүүрхээ өмссөөр гэнэт гарж ирэн : Тиймээ жаахан дуу чимээтэй айн..

Тао : би ямар тэгээд өсгийгөө чанга чанга гишгээд айнн...орилж чарлаад явах юм уу

Би : тиймээ үнэндээ сэрээчих байх гээд би ч гэсэн их чимээгүй гишгээд л...

Лае : өрөөний гэрэл асааж орилохгүй байхад л бид сэрнэ үү гэхээс

Би ч миний хажууд өмнө урд зогсох Лае Ёоллие Суо нарлуу хараад уучлалт хүсэх сэтгэл төрлөө...зүв зүгээр мөрөөрөө тайван унтаж байгаа хүмүүс намайг гээд гарж ирээд зогсож байгааг нь хар л даа..нойрноос нь хумслаад л ёстой нэг...өрөөндөө байж байх юман дээр миний байж байгааг дээ...ахх тэглээ гээд Тао ч гэсэн гарж ирээд л хаха ёстой нэг яахлээрээ ийм адал явдалтай байдаг байна аа...

Би тэр 3 луу хараад : үнэхээр уучлаарай

Тэр 3 : анияаа ани ани...одоо эргээд унтлаа

Тао : намайг ч гэсэн

Тэр 3 Таог худлаа заамдан мөн цохисоор : харин чи ёстой нэг..байж байгааг нь хараад байгаарай өүү ёстой нэг...хахаха

Би ч инээмсгэлсээр : тэгвэл унтдаа

Суо : мм харин чи энэ корридорын гэрэл зэргийг асаагаад мм? дараа нь чамайг өрөөндөө орсон хойно бид нэгнээ гэрэл унтраахаар явуулчихъя

Ёол : хайч чулуу даавуудаад

Би : эээе зүгээрдээ би ус уучихаад эргээд унтраагаад орчихно

Лае : яаж харанхуйд зүгээрдээ...

Би : анияаа...

Тао : Сэүн одоо болтол ирээгүй??

Би : тиймээ...ирээгүй л ...

Ёол : асса тэгвэл Сэүнни орж ирэхдээ унтраачихна биз

Суо : тийм юм байна

Би : хэхэ заа унтдаа сайхан амарцгаарай

Тао : окей "тэр 3луу даллах"

Ёол надруу харан инээмсгэлээд : мм сайхан амраарай "Тао руу хачин харсаар" : харин чи яах гэж байгаа юм

Тао инээсээр галзуухруу заагаад : ус...

Суо : хүн айлгаж гүйгээд байлгүй хурдан унтаарай

Лае : хаха

Тао : эээе

Тэр 3ч тэгсээр өрөөлүүгээ эргээд орчихлоо...Харин Тао бид 2 галзууханд ус уусаар түрүүн хичнээн айж сандарснаа ярин гэнэт элгээ хөштөл инээсээр сууж байлаа...Мөн мэдээж хамаагүй чанга инээчихгүй гэсэндээ амаа дарсаар нэгнээ цохиод яг яаж унасан царайны хувирал мөн Таогийн цагаан нүдний талаар ярин бас намайг SCREAM дээр гардаг алуурчин шиг харагдсаныг нь сонсоод бидний элэг золтой л хөшчихсөнгүй бурхан минь инээгээд инээгээд л байв..

Удал ч үгүй Тао унтахаар өрөөлүүгээ орон харин би угаалгын өрөө орчихоод унтана гэсэн ч унтах нойр минь хайччихсан юм бүү мэд бүр ч хулжаад сэргэг хүн тэрүүгээр явсаар эргээд галзууханд нь сууж байлаа...Цагруу харсаар жимс ганц хоёрыг амандаа хийчихээд ширээгээ дэрлээд утас руугаа харлаа...

Цаг хэд болж байгааг хараач ээ...энэ залуу ирэхгүй гэж шийдсэн юм уу эсвэл замдаа явж байна уу аягүү...залгаад үзэх үү анияаа хүлээж л байя...гэхдээ тэд их сайн унтах юм аа тэгэж намайг орилж байхад Кай Бэк Минжүн Мёнхи нар таг шүү хаха..ёстой нэг...эргээд бодоход бас л инээдтэй санагдаж байлаа..

Би ч санаа алдсаар босоод хөшигнийх нь цаанаас гадаах руу харвал ямар нэгэн машины гэрэл болон ер нь л хэн нэгэн ирж буй шинж байхгүй байв...Хэзээ ирэх юм болоо...Суо ийн байшингийн гадаах дан гэрэлтэй бөгөөд хэн ч явж байсан харагдахаар өндөр шонгийн гэрлүүд үүд болон гараж мөн явган хүний зам савлуур гээд хашаан доторх бүгдийг л гэрэлтүүлж байв...

Гэтэл бороо гэнэт асгарч эхлэх нь тэр...юу вээ гэнэт ингэж хүчтэй бороо асгараад л...зам халтиргаатай болох нь дээ...аа дахиад л муу бодлууд анияаа өөр зүйл тиймээ өөр зүйл хийцгээе... Би ч цонхноос холдоод эргээд галзуухны сандал дээр суулаа...утсаа гаргаж ирэн смс явуулахгүй ч зүгээр л хий хоосон бичлээ...Сэүнаа хурдан ир л дээ яагаад ирэхгүй байгаа юм бэ хурдан ирээрэй санаж байна , маш их , бүх юм зүгээр тийм үү,,,би тийм гэж итгэж байна, Сэүнаа...Т.Т гээд л хий хоосон смс бичээд л суусаар дахин цонхон дээр очин хөшгөө жаахан нээн хартал О_О БУРХАН МИНЬ ХАШААНЫ ГАДАА МАШИН ИРЖ ЗОГСОЖ БАЙНА...VAN тиймээ бидний унаж ирсэн машин гэтэл удалгүй АААА ТИЙМЭЭ ТЭР БУУГААД ИРЛЭЭ...

Би ч баярласаар шүхэр авж гарах гэснээ болин намайг түрүүлээд унтаж байгаарай гэсэн болохоор би унтаж буй мэт дүр эсгэчихье гээд өрөөлүүгээ хар хурдаараа гүйн орсоор орон дээрээ хэвтэн хөнжлөө нөмрөөд нүдээ анилаа...мэдээж хаалга хагас онгойлгоод...

Гэтэл юу вэ бараг 5 минутуу 10 минут юм болов уу ямар ч орж ирж байгаа чимээ алга...усанд орохоор явчихав уу аль эсвэл нүүр гараа тийм удаан угаагаад аль эсвэл би буруу хараагүй анияаа яалт ч үгүй мөн гэхдээ үүдээр орж ирсэн бол ядах наа жаахан сонсогдоно биз дээ гэтэл энэ анир чимээгүй байдал өмнөх чимээгүй байсан байдалтай яг адилхан байна аа гэдэг чинь хэн ч орж ирээгүй гэсэн үг...

Би ч гайхсаар босоод өрөөнөөс шагайгаад хартал хэн ч байхгүй байв...чихээ тавин сонсвол хаа нэгтээ ус дуугарах ч юм уу тийм зүйл алга...би явсаар шатаар буугаад ийш тийш хараад л байв...гэтэл үнэхээ байсангүй үгүй ээ юу вэ яалт ч үгүй гадаа ирэхийг нь харсан байтал яагаад байхгүй байдаг би ч бүр үнэхээр үнэхээр гайхсаар үүдэнд иртэл тиймээ түүний гутал алга...үнэхээр алга тэгэхлээр юу вэ....орж ирээгүй байзаарай юу болсон болоод...???!!!!

Би ч цонхоор харвал....Ю-Ю-ЮУ ВЭ...Т-ТЭР НУРУУГАА АРАГШ НЬ ХАРУУЛСААР БАЙШИНГИЙН ҮҮДНЭЭС ХЭДЭН АЛХАМЫН ЦААНА АРАГШ ХАРСААР ГАНЦААРАА ЗОГСОЖ БАЙВ...БОРООНД НОРСООР...

Би шуудхан үүднээс шүхэр аван гутлаа хальт угалсаар сандарсаар байшингаас гаран шүхрээ дэлгээд арагшаа харан бороонд норсоор зогсох залуугийн дээр шүхрээ барилаа...

Би ч чимээгүй дээр нь шүхрээ барисаар зогслооо...ямар зүгээр хүн гэхээр ингээд хар шөнө ганцаарааа бороонд норно гэж тийм биз дээ...энд ямар нэгэн зүйл болсон болоод л ийм байгаа...харин одоо миний хийх зүйл гэвэл түүнийг ойлгож өгөн сэтгэлээр дэмжин хажууд нь өөрийгөө байгаа гэдгийг мэдрүүлж өгөх...хүсвэл би юу ч асуулгуй дулаахан энгэртээ тэвэрч ч чадна чимээгүйхэн...

Шүхрэн дээр борооны том том дуслууд унан дуугарсаар гадаа харин ямар ч салхигүйн зэрэгцээ тогтуун зүгээр л бороо шиврэн орж харин би Сэүний яг ард том шорт футболктойгоо мөн кетээ хагас дутуу өмсчихсөн шүхэр барисаар зогсож байлаа...

Тэр маш их норохын зэрэгцээ ямар ч үг дуугаралгүй зогсож байв..

Би шүхрээ барисан хэвээр түүний араас очин бэлхүүсээр нь тэвэрлээ...түүний гадуур өмссөн цамц норчихсон түүний бие хувцастайгаа шалба норсон байхыг миний бие мэдэрлээ...

Би тайвнаар : ханиад хүрээд...халуураад мөн....өвдөөд....тийм зүйлд дуртай юм уу...

Сэүн : .....................

Би : надад ярихыг хүсэхгүй байна уу...

Сэүн : .........

Би : ойлголоо...тэгвэл...өнөөдөр зүгээр л надад итгээд миний халамжин доор байвал ямар вэ...зүгээр сонсогдож байгаа биз...

Сэүн : үнэхээр... "түүний хоолой цуцаж эцсэн сонсогдож байлаа"...дахиж мэдрэхийг хүсэхгүй байна...өнгөрсөнийг сөхөж дахиж мэдрэхийг... "хоолой нь зангирах" хүсэхгүй байна...

Тиймээ тийм би бараг л гадарлачихлаа...тэр эмнэлэг явсан нь үнэн...аав дээрээ очсон нь ч үнэн...гэвч тэд тааралдчихаж...тэр эмэгтэй Наён...тэд тааралдсан байна...

Би шүхрээ газар шидлээд Сэүний урд гаран зүгээр л шуудхан түүнийг хүзүүгээр нь тэвэрчихлээ...Ямар их хэцүү байгаа бол , хичнээн тэссэн тэвчээр нь алдагдсан бол, энэ бүгд зүгээр л түүний яг одоо байгаа байдлаас нь харахад би түүнийг бүрэн бүтэн мэдэрч байлаа...

Би түүнийг чанга тэвэрсээр : өөдгүй муу охинн..яагаад ингэж хүнийг зовоогоод... "түүнд санаа зовсоор хөмсгөө зангидсаар улам чанга тэвэрч байлаа...миний ч гэсэн биеийг минь энэ шиврэх бороо багагүй норгож эхэлж байв"

Сэүн харин тэр мөрөнд минь улам шигдэн түүний ч шаналах нь надад мэдрэгдэн тэр улам улам шаналж гомдолж байв...

Би Сэүнийг тэвэрсээр : зугтацгаах уу бид...хоёулаа зугтаад үзэх үү...миний гарнаас хөтлөөд...надтай хамт....

Continue Reading

You'll Also Like

64.3K 2.1K 49
Two girls are scouted by TF family after they participated in a competition. In order to join TF family, they need to leave their country and go to C...
2K 127 15
Shawn Mendes Illuminate album lyrics: Ruin Mercy Treat You Better Tree Empty Words Don't Be A Fool Like This No Promises Lights On Honest Patience ...
299K 7.3K 25
💗COMPLETED💗 y/n is Connie's sibling. But unlike Connie, y/n is a gem human hybrid, just like Steven Universe. What does fate have in story for the...
5.6K 195 11
Where Park Chaeyoung is the talented singer-guitarist and occasional pianist in a (respectful) club/ pub. What happened when the music critic, Jeon J...