~You've Fallen For Me~

By xhxaruxh

57.9K 2.6K 37

MongolianExo-д орж байсан Kai88 🫶🏻 More

1. Үнэгүй юм гэж байдаггүй болхоор төлөх хэрэгтэй
2. Хувь тавилан
3. Би дахиад л өртэй болчих шиг боллоо
4. Чамайг сонирхож байгаа болхоор
5. Надаас болсоноос хойш хариуцлага хүлээх хэрэгтэй
6. Түүнд ойртож болохгүй шалтгаан болог
7. Чи үнэхээр тэнэг юмуу??
8. Би чамд татагдаад байгаа юм болов уу?
BONUS
9. Өөдгүй амьтан + Би энд яагаад о.о
10. Ичиж үхэх нь
BONUS
11. Хаашаа ч хөдлөлгүй чиний хажууд
12. Миний дэргэд байж өгч чадах уу??
13. Надтай болзох уу??
14. Түүнд ингэтлээ их дуралчихсан гэж үү?
15. Би чамд маш их сайн
16. Та 2 хамт амьдраад байгаа юмуу
17. Хэрвээ би андуураагүй бол
18. Би өнөөдөр энд хонож болохгүй юм уу?
19. Би дахиж тэвчихгүй нь
20. Тэр залуу...
21. Хэтэрхий аз жаргалтай байх үнэхээр хэцүү юм
22. Машин дах болзоо + яг миний стиль
23. Над дээр ирнэ гэчихээд
24. Тэр эмэгтэйтэй яаж төгсөхөө мэдэхгүй байна
25. ИНГЭХЭД БИ ХААНА... О.О
26. Чиний аз жаргал бол миний аз жаргал
27. Намайг чамд хайртайг мэднэ биздээ??
29. Зугтацгаая
30. Хайртай шүү
31. Миний ээлж
32. Чамд өрөвдөх сэтгэл гэж байдаггүй юм уу
33. Энийг нь ч мэдэхгүй би.. Уучлаарай
34. Бүх зүйл сайхан болно, зүгээрээ
35. Цааш явах...
36. Ямар муухай зүүд гэхээрээ Т.Т
37. Бурхан минь О.О ... ИЙМ УЧРАЛ ГЭЖ БАЙХ УУ??
38. Чи У Сэхүнд ухаангүй дуралчихсан
39. Бид дахиад тааралдчихлаа
40. Түүнд ойлгуулж хэлэх улам хэцүү болчих шиг.
41. 2уулахнаа хамт байхыг хүссэн учраас
42. Үдэлтийн уулзалт
43. Чамайг дахин шаналгахыг хүсэхгүй байна
44. Үүрд түүнийг алдах...
45. Яг одоо хажуудаа байлгахыг хүсэж байна

28. Ким Жүнмён

1.1K 48 2
By xhxaruxh

28-Р ХЭСЭГ

Чихэн дээр минь хэн нэгэн "босох цаг боллоо Хэсү-яа босоорой" гэж зөөлөн гэгч нь шивнэн мөн тэрхүү шивнээ нь гижиг хүргэх мэт мэдрэмж төрүүлэн дотор арзайлгаж байв. Энэ дуу хоолой нилээн цаана сонсогдож байснаа улам наашлан наашлан би ч тэр нойрноосоо сэрж байгаагаа мэдэхийн зэрэгцээ хоолойны эзнийг хэн гэдгийг нь мэдэж байх шиг-ЮУУ ВЭЭ гэсээр нүдээ таг хийтэл нээн хажууд минь суух хүнрүү харвал Сэүн надруу харан инээмсгэлсээр үсийг минь илбээд сууж байв

Би том нүдэлсээр : ю-юу вэ? "бувтнах" зүүд биш биз дээ "толгойгоо сэгсэрсээр Сэүнрүү харвал миний байдлыг хараад чимээгүй инээж байлаа"

Сэүн инээсээр: ямар зүүд гэхээрээ ийм сайхан байна гэж?

Би ч шуудхан цагруугаа харвал бурхан минь цаг 9 50 болж байв..бид чинь өнөөдөр 10 цагаас уулзаад хүнс зэргээ цуглуулаад төвхнөсөөр 11 өнгөрөөд ойроодоо гэхэд 12 гээд хотоос гарна гэж тохиролцсон байтал миний хэдэд сэрж байгааг хараад байгаарай бурхан минь....юуу вэээ яалт ч үгүй сэрүүлэг тавьсан шиг санагдаж үгүй ээ тавиагүй ч билүү яалаа????

Гэтэл өрөөний хаалга түс тас дуугарсаар ХУРДАН ХУРДАН гэж хэлэх нь сонсдсоор би нойрмог амьтан эргэж харвал Ёоллие байв

Би ч өндийн босоод сэрүүлгэндээ сэрээгүй явах цаг дөхчихсөн өөрөөр хэлбэл хоцорч байгаагаа мэдээд яарсаар шкафнасаа өнөөдөр өмсөх хувцасаа аваад сандарсаар угаалгын өрөөлүү гүйлээ...

Сэүн араас тайвнаар инээмсгэлсээр : болгоомжтой яв л даа эегүү унах нь байна "инээдээ бариж ядах"

Ёол : Хэсү-яа жаахан л жаахан хурдлах хэрэгтэй байна

Би : ммм мианээ би хурдална аа...эйшш... "угаалгын өрөөнд орж ирэн нүүр гараа угаан нарны тосоо крем хальт түрхэсэн болчихоод хувцаслаад гарлаа. Игэхэд юу вэ Мёнхи намайг сэрээхгүй яаж байгаа юм... аа ёстой нэг би хүн хүлээлгэх ямар дургуй билээ дээ"

Ёол ч удалгүй хажуугаар нь зөрөх Сэүнрүү харвал тэр юу болсон нь мэдэгдэхгүй инээд алдсаар явж байв

Ёол : яа чи юу хийгээд??? "гарнаас барин зогсоох"

Сэүн инээж байснаа хувисхийн өөрчлөгдөн зогсоод : өөө өөө ахаа явж бай би Хэсүг аваад гараад очъё

Ёол : тэгэх үү заа би гараад... "гэрээс гарах"

Би ч угаалгын өрөөнд сүр сар хийсээр удалгүй ариун цэврийн өрөөнөөс гарж иртэл тэд бүгдээрээ байхгүй бүгдээрээ ч гэж Сэүн л ганцаараа үүдэнд миний бэлдсэн ачааг баричихсан ямар ч яарсан шинжгүй надруу хараад тайван гэгч нь харж байлаа..Би урд нь очоод том нүдэлсээр хартал тэр нуруунаас минь бариад үүдрүү түрэн гутлаа өмсөөрэй гэлээ

Би ч гутлаа өмстөл тэр түлхэсээр хаалга онгойлгон намайг гаргаад гэрлүү минь шагайж харж байв

Сэүн бувтнасаар : асаалттай гэрэл алга залгасан тог байхгүй цонх хаалттай окей "надруу эргэж хараад түлхүүр шидэн" хаалгаа л түгжих үлдлээ

Би ч шидсэн түлхүүрийг нь бариж аваад хаалгаа түгжчихээд бид шатаар буулаа...

Бууж байх замдаа бид яарсан ч гэсэн юм яриж байв

Сэүн шатаар буусаар : сайхан амарсан уу "инээмсгэлсээр надруу харах"

Харин би тэнд надаас олон өч төчнөөн хүн хүлээлгэж байгаадаа санаа зовон өөрийн хариуцлагагүй байдалдаа гэмшсээр яаруу сандруу л явж байв. Үнэндээ юун Сэүний өөдөөс тайван харж инээмсгэлэж ярих манатай...

Би : ммм чи "шатруу харсаар хурдан хурдан буух"

Сэүн инээсээр : хөөе юундаа ингэтлээ яараад-

Би : аа хурдалахгүй бол "Сэүний гарнаас барин чирэх"

Сэүн чирэгдсээр инээд алдан : яа

Би : Мёнхи гарчихсан юм уу

Сэүн : тиймээ

Би : намайг яагаад эрт сэрээж болоогүй юм бэ

Сэүн : би чамруу ууг нь эрт залгасан ч утсаа аваагүй тэгээд л тэр..

Би : аа ёстой нэг

Бид 2ч гарж иртэл байрны гадаа 1 машин ирчихсэн зогсож байлаа...Энэ Van байв маш том дотроо олон хүн суух багтаамжтай машин байгааг бодоход бүгдээрээ суух гэснээс юу вэ багтах юм уу гэтэл орцны үүдэнд өөр нэг хар Van хар хурдаараа ирж зогсоон жолооны арын цонх онгойтол жолооны ард Ёолиие сууж байв...

Ёол яаруу байдалта : ЗА АЛИВЭЭ ХУРДАН ХУРДАН ЗАЛУУСАА

Сэүн ч багаажанд миний ачааг хийсээр миний араас орж ирэхээр дөхлөө. Харин би машинд орж иртэл энд Ёол жолооны ард хажууд нь Кай ба арын суудалд би Сэүн мөн Тао Кёнсүү нар сууцгааж байлаа. Тэгэхлээр нөгөө машинд нөгөө хэд маань байгаа юм байна. Тао Кёнсүү 2 Сэүн бид 2ын урд талд тусдаа нэг нэг сандал дээр сууцгааж байсан ба Сэүн бид 2 харин арын нийлсэн сандал дээр нь суусаар бид замдаа хөдөллөө

Машинд суутал тэд бөөнөөрөө л надтай мэндэлж байлаа..

Би : уучлаарай хожигдсонд үнэхээр

Ёол : ани тэр...ууг нь зүгээр ч нэг ахаас мах авна гээд хэлчихсэн яг одоо шинэ мах нь бараг дуусах гэж байгаа гэсэн болохоор л яарцгааж байгаа юм нөгөө хэдийг явуулихъя гэсэн ч тэд өөр талд хүнсээ цуглуулж байсан болохоор л тэр хэхээ "машинаа барингаа ярих"

Би : аааан

Сэүн ч баясгалантай гэгч нь надруу харан инээмсгэлээд : вуаа удаан хүлээсэн аялал "залуусруу урагшаа харах"

Тао : ВҮҮҮҮҮХҮҮҮҮҮ

Ёол инээмсгэлсээр : заа жаахан хөгжилдөцгөөе DJ КАЙ GO GO

Кай гайхсан ч инээсээр : юуу вээ

Тао : ааа мэдрэмжгүй гэдэг нь дуу тавиадхаач дээ

Кай арагшаа харан Тао-г цохих гэж гараа гозолзуулсанаа : үхсэн шүү чи

Тао инээсээр : ойлголоо ойлголоо дуугаа тавь "малийх"

Би ч инээсээр гараа өргөөд : бүгдээрээ We will rock you сонсоцгооё

Сэүн хачин харсаар : сонирхол нь гаж юм ааа "бувтнасаар өөр тийшээ харах"

Би инээсээр : харин ч мэдрэмжгүй гэдэг нь

Ёол : өүүү манай Хэсү рок урсгалд дуртай байсныг мэдээгүй юм байна

Би : хаха дуртай биш ч наад дуу чинь галзууруулдаг юм шүү

Кай : тийм ч юм уу за түр хүлээгээрэй сонсогчоо.. "дуугаа хайнгаа" умм манай хөөрхөн сонсогч "инээх"

Ди Ү : цэцэг шиг хөөрхөн

Би ч бүр эдгээр үгсийг нь сонсоод ичсээр хацар халуу шатаад чимээгүй инээмсгэлэж байлаа

Тао цонхруу харсаар хайхрамжгүй байдалтай : гүнж гүнж

Сэүн надруу дээрээс минь доош хараад : гүнж гэнэ шив ХА!! Би лав харахгүй байна даг "даажигнах"

Би : чвв:... "урагшаа харах"

Ёол урдаас : яа зүгээр л нүдийг нь ухаад хаячих

Би : пахахахах

Ди Ү : манай Хэсү хийхээс айгаад байвал "сүртэй гэгч нь эргэж надруу хараад" би хийж өгье нэр төрийн хэрэг...

Би : Кёнсүү-яаа "инээх"

Сэүн : аа юу вэ аль хэзээний нэг баг болчихоо юу?

Ди Ү инээмсгэлсээр эргэж хараад : дараа нь бүгдээрээ gwiyomi song /эегёоны дуу/ сонсоцгооё

Би гайхсаар : юуу?

Ёол инээсээр : яаа ахахах

Кай : "инээх"

Сэүн : болж байна вүүү

Тао : оокеййй жилийн шилдэг дуу

Ди Ү : Сэүн Тао нараар тэгээд эегёо хийлгэцгээе

Би : хааха

Ёол инээсээр : Кёнсүү-яа шилдэг нь "нэг гарынхаа эрхий хурууг гозолзуулах"

Сэүн : хүхүхү чи өөрөө хий мм? алаг том нүдэнд чинь яг таарна окей

Тао : яг зөв хэнийг эгёо хийлгэх гээд

Ди Ү : ани тэгвэл жинхэнэ эгдүүтэй залуу нөгөө талын машинд байгаа юм байна шт

Ёол : тийм шүү тэнд байгаа

Би : хэн?? "гайхах"

Ди Ү надруу нухацтай гэгч нь эргэж хараад : Ким Жүнмён

Би гайхсаар : Ким Жүнмён???

Сэүн хажуунаас : Суо Суо

Би сая л нэг ойлгоод : ааааааан Суо ммммммм....байзаарай эгдүүтэй "надад нэг л төсөөлөгдөж өгөхгүй болоод явчихав..үргэлж л буурь суурьтай няхуур нухацтай харагддаг залуу эгдүүтэй гэсэн үү байж болох уу?" үнэхээр тийм эгдүүтэй юм уу?

Залуус зэрэг : ЯРИХ Ч ЮМ БИШ

Би инээсээр : тийм үүү

Ёол : эгёо хийж байгааг нь харах л юм бол базаж авааад ахххххххх "биеэ хөдөлгөх" дотор арзайчлаа

Би : үнэхээр гэж үүү вуааа хахаха

Кай инээсээр : Хэсү их дуртай байх чинь "надруу эргэж харчихаад урагшаа харах"

Би инээсээр : ани тэр-

Сэүн надруу харсаар : нээрээ тийм дуртай байгаа юм уу?

Тао : Хэсү-яа хариулдаа эгдүүтэй залууд дуртай юу харизма залууд дуртай юу

Би : би юу би ммммм.... "Сэүнрүү харах"

Сэүн инээсээр : яа чи яагаад ингэж хараад хаха

Би харцаа бууруулаад : хоёуланд нь дуртай юм байна

Сэүн : эээе

тэд зэрэг : эээээээээе

Би инээсээр : яагаад вэ яагаад байж болохгүй гэж

Ди Ү : үгүй ээ яг нэгийг нь сонго гэвэл

Би : мэдээж харизма

Сэүн бахдалтай гэгч нь инээмсгэлсээр : мэдээд байсан юм аа

Би : гэхдээ эгдүүтэйд нь дургуй гэсэн үг биш шүү

Ёол : цаагуураа Суо-д дургуй биш дуртай гээд байна хахаха

Би инээсээр : тиймээ тэгсэн аүүү

Кай урдаас дуу шуутай : хэрвээ Сэүн эгдүүтэй байсан бол??

Сэүн : аниюу "толгойгоо сэгсрэх"

Тао : Сэүн одоо ч гэсэн эгдүүтэй штээ

Ди Ү : ойрд л их өөрчлөгдсөн

Кай : Хэсү-яа тэгвэл яах уу

Би : уммм... "Сэүнрүү харах"

Сэүн : яа ингэж битгий хараад бай угаасаа тийм зүйл болохгүй болохоор

Би харцаа бууруулсаар : дургуй хүрмээр байх байсан юм шиг байна аа "инээх"

Кай : хахахах

Ёол : аргагүй л манай баг шүү

Сэүн залхасан байртай : хэзээ нэг баг болчихсон юм бэ "надруу харсаар" чи надаас уравчихсан юм уу?

Би : т-тэр нөгөө..

Сэүн : чи урваж болохгүй ээ надад чиний их нууц байгаа болохоор болохгүй мм?

Ёол урдаас : яа надад ч гэсэн их нууц байгаа шүү

Би : ойлголоо би хэний ч баг биш болсон уу

Кай : өө дуу татагдаад дуусчихаж за манай хөөрхөн сонсогчийн хүсэлтийн дагуу we will rock you гарж байна

Би : yesss!!!

Бид хэд ч замдаа орилолдсоор дуулалдсаар элдвийг ярин хөгжилдсөөр л явж байлаа...замдаа ганц нэг зогсохдоо нөгөө хэдтэйгээ хальт таарчихаад л замдаа явсаар явсаар удалгүй далайн эргийн наах нь Суо ийн хувийн 2 давхар байшинд нь ирлээ...

Ёол : за ирлээ

Би : вуааа "машинаас буун Ёолруу бөхийгөөд" сайн ажиллааа сайн ажиллаа

Ёол инээсээр : нээ нээ...тавтай морилно уу "бөхөлзөх"

Би : нээ.. "инээх"

Сэүн мөрөөр минь тэврээд : вуааа ирчихлээ

Би ч инээмсгэлсээр орчин тойрноо харсаар нүдээ баясгаж байлаа...Үнэхээр л далайн эргийн наах нь мөн хотоос алслагдмал газар болоод ч тэр агаар нь сайхан мөн чимээ аниргүй нам гүм тайван байдал нь надад маш их таалагдаж байлаа. Бид хүнсээ гэрлүү нь оруулахаар орж иртэл вуаа бас л их гоё айл байлаа. Чамин тансаг хэрнээ сонгодог загварын дулаан өнгийг агуулсан обвой , тавилга , тавилганы байршил гээд л...Авчирсан хоол хүнсээ цэгцлэн бид 2 давхарын том тагтан дээр хооллохоор ер нь тэндээ л голдуу сууцгаахаар болж тийшээгээ ширээ сандал хоол хүнс гээд бүхий л зүйлсээ зөөж агаарт мөн далайн давалгаа зэргийг харсан шигээ тагтан дээр нь төвлөрцгөөж байв...Хүн бүр л завгүй өөрсдийн гэсэн ажил оноогоод авчихсан тэр бүгдээ бэлдээд бэлдээд бүгд л зогсоо зайгүй борви бохис хийлгүй хөдөлцгааж байлаа...

*Оройн 5 цаг 20 минут*

Бид ширээгээ засаад идэж уух бүйх зүйлсээ бэлдчихсэн махаа шаран бүгд бэлэн болчихсон гагцхүү тойрч суун халуун хоол болон халуухан яриандаа орж амарч хөгжилдөцгөөх л дутуу байлаа.

Суо алгаа ташаад : ЗАЗА АЛИВЭЭ ЗАЛУУСАА БҮГД СУУГААД ХООЛОНДОО!! бүгдээрээ сайн ажиллаа

Бид : нэээ... "инээлдэх" "тоголсоор нэг нэгэнрүүгээ харан 90 градус бөхийцгөөж байлаа"

Бид хэд ч суусаар бөөнөөрөө хоололцгоож байлаа...

Сэүн урд минь уух зүйл онгойлгон тавьж өгч салфетки ойртуулж өгөн мөн авахад хол буй амттан хоол хачир зэргийг надруу ойртуулж өгч байгаа нь хэдий надад хөөрхөн санагдаж байсан ч нөгөө талаараа залуусд эвгүй байх вий хэмээн бодогдуулж байв. Гэхдээ мэдээж энэ тэр бүгдийгээ хийж өгөхдөө ямар ч царайны хувиралгүй залуустай өөр зүйлсийн талаар ярилцаж байхдаа юу ч болоогүй мэт хөдөлж байсан ч Бэкхённи яаж чимээгүй суухав чөтгөр шиг юм болохоороо аль хэдийн ажиглаад "вуаа халамжтай байна шүү" гэх мэт үгс хаян инээж л байлаа...

Нар жаргах ч удахгүй дөхөж бид ширээндээ элдвийг ярилцсаар сууцгааж л байв. Суо -ийн байшингийн 2 давхарын томоохон тохилог тагтан дээр бид тав тухаа олсоор дөлгөөхөн хирнэ үе үе ширүүсэх далайн давалгааг харан , цэлмэг гэгч нь цэлийх тэнгэр болон эргэн тойрны байгалийн үзэсгэлэнг ёстой л нэг мэдрэх шиг сэтгэл ханамж өндөртөө тулчихсан аз жаргалтай гэгч нь байна гээч...

Би : Суо убба

Сэүн ууж байсандаа хахаж эхэллээ...

Бэк ч тэр ууж байсандаа хахчихав..

Ёол : "хоолойгоо засах"

Кай тэднийг хараад : яа та нар чинь яагаад "инээх"

Мёнхи : "инээх"

Суо юмаа ууж дуусчихаад надруу харж инээмсгэлээд : мм за?

Би 2 хажууд суух Бэк болон Сэүн нарт салфетка бушуухан авч өгөөд : зүгээр үү?..гэнэт юу вээ...

Сэүн амаа арчаад : юу дахиад хэл дээ

Би гайхсаар : юу тэр

Суо : яаа яагаад байгаа юм бэ хүүхдийг

Бэк инээсээр : чи тэр..нөгөө...

Би гэнэт санасаар : ааан ах гэж дуудсанд гайхсан юм уу? "гэмгүй царайлах"

Ёол инээмсгэлсээр : аягүү чи биднийг тэгэж дууддаггүй биз дээ

Би : ани...тэр ...тэгэхлээр.... "үнэндээ надаас хэд ах хүнтэй би хаа хамаагүй байж чадах ч яагаад ч юм энд буй зарим залуусын нэрний араас яагаад ч юм убба гэж залгах нь надад таалагддаг юм л даа магадгүй гаж санагдах ч дан Суо гэж дуудах Суо убба гэж дуудах хоорондоо дуудлагын хувьд ч их ялгаатай юм шиг санагддаг болохоор...тэгэхлээр Суо убба гэж дуудах нь өөрөөр хэлбэл надад догь санагддаг гэсэн үг...тэгээд би ямар эд нарт ингэж тайлбарлалтай нь биш дээ саваад уначих байлгүй дээ хаха"

Суо : яа убба гэж дуудуулах гоё л байна штээ за би юугаар туслах уу "инээх"

Би инээсээр : эгёо гаааанцхан удаа хийж үзүүлээч тэгэхүү

Ди ү алгаа ташсаар инээж байлаа

Тао : аа тийм хаха ахаа ганц удаа

Суо бантсаар хоолойгоо засаад : яа хэн намайг эгёо хийдэг гэж байна

Бэк : вуааа ийм үнэтэй мэдээллийг хэнээс авдаг байна аа манай Хэсү ч хаха

Би : тэгэх үү л дээ ганцхан удаа мм?

Сэүн залхасан байртай сандалаа налж суусаар : энэ эгдүүтэй залууст дуртай гэсэн

Суо : тиииийм үүү???

Минжүн : хараад байгаарай гэгэлзэж байгааг нь

Суо буурь суурьтай царайлаад : анияа буруу сонссон байна..ахад нь тийм эгдүү зэргийн зүйл байхгүй "урдахаа уух"

Би : эээээе тийм юм гэж хаа байсан юм бэ "би зураг авж байгаа мэт гараа хэлбэрт оруулаад" хар л даа яг ингээд харахад маш их эгёотой харагдаж байна шт

Ёол Кай-ийн чихэнд : ингэж байгаад Суо ах хууртаад хийнэ дээ хаха

Кай инээсээр : тэгнэ ээ "шивнэх"

Лае : ХИЙЖ ҮЗҮҮЛЭЭЧ ҮЗҮҮЛЭЭЧ ҮЗҮҮЛЭЭЧ "гараа зангидсаар орилж эхлэх"

Би ч гэсэн нэгдээд хамт дуугарлаа : ХИЙЖ ҮЗҮҮЛЭЭЧ ҮЗҮҮЛЭЭЧ

Залуус зэрэг : ХИЙЖ ҮЗҮҮЛЭЭЧ ҮЗҮҮЛЭЭЧ ҮЗҮҮЛЭЭЧ ҮЗҮҮЛЭЭЧ

Суо инээсээр : яа та нар... "нүүрээ дарсанаа гараа аваад" аа ойлголоо яг ганц удаа шүү окей

Бид ч хэд ч чимээгүй болсоор Суо руу харж байв

Суо : аа ёстой нэг...ямарыг хийвэл болох юм?

Би : нөгөө 1+1 gwiyomi ганцаараа дуулаад

Ёол алга ташсаар инээн : тэгээ тэг тэрийгээ за аливээ

Ди Ү сүртэй гэгч нь : БИ БОЛ КИМ ЖҮНМЁН

Би : КИМ ЖҮНМЁН КИМ ЖҮНМЁН КИМ ЖҮНМЁН

Залуус зэрэг : КИМ ЖҮНМЁН КИМ ЖҮНМЁН КИМ ЖҮНМЁН

Суо гараа савчуулан : заазаа энэ чинь амархан за юу бүгд чимээгүй сайн хараарай

Би инээсээр : нэээ

Суо : ил дохаги ирин гвиёоми и дохаги инин гвиёоми бла бла бла "тэр хуруунуудаа гозолзуулаад л ёстой эгдүүтэй гэгч нь хийж байлаа"

Ёол : АЯГҮҮҮҮҮҮҮҮҮ

Кай : ахаахаа

Минжүн : ВҮҮҮ ЭГДҮҮТЭЙ ЮМАААА

Лае : эгдүү хүргээд үхэх нь ээ

Би бүр санадалаа налсаар арагшаа шигдсээр инээж байлаа

Сэүн : дээбаак ахаа дээбаак "алгаа таших"

Суо ч сая нэг эгдүүгээ дуусахад нь бид бүгдээрээ алгаа ташлаа

Би инээмсгэлсээр босоод : вуааа үнэхээр үнэхээр вуаааа эгдүүтэй юм байна аа аягүү

Сэүн боссон надруу хараад инээсээр : очиж тэврэх гэж байгаа юм уу

Суо : өөө yeah yeah welcome "гараа алдлах"

Би ч гараа савчуулсаар инээсээр : гэхдээ үнэхээр үнэхээр нэг тийм бариад авчмаар "гараа муур шиг сарвалзуулах"

Бэк намайг татан суулгаад : өөрийн ухаантай байгаарай хянаарай за хянаарай "инээх"

Сэүн ч мөн татан суулган надаас хөтлөн энгэртээ наан духан дээр минь үнслээ

Бэк хажуунаас : аа яаа "нүдээ дарах"

Би : "инээмсгэлсээр Сэүнрүү харах"

Сэүн : юу яасан юм? юу юу? "инээх"

Минжүн Мёнхиг татан хацар дээр нь үнсээд : аүү сайхан байна шүү энд

Ёол бантсаар : та нар гэнэт яагаад...бид ч гэсэндээ нэг хүнтэй болох юм биш үү "нүүрээ гараараа дарсаар доошоо харан юм идэнгээ хэлэх"

Кай : ани надад энэ сайхан байна "арагшаа сандалаа налах"

Лае : эээе

Би : тийм шүү би Кай-г хэн нэгэнд өгөхийг хүсэхгүй байна "тоголсоор инээх"

Бэк худлаа цочсоор : өүүү юу юу сонсчихов..?? буруу сонсоогүй биз

Кай : ТИЙМЭЭ ТИЙМ ҮҮ?

Сэүн инээсээр : яа Кай хэзээдээ чинийх болчихсон юм бэ мм? хэл дээ "ийш тийш татах"

Би : ТИЙМЭЭ "Кайруу харсаар инээх"

Кай ийш тийш шидэгдэж буй надруу харсаар : яа У СЭҮН хүүхэд зүгээр байлгахгүй юу

Сэүн : похааха

Тао : Нээрээ Хэсү хэлдээ?

Би : юу тэр

Тао : бид хэдээс Сэүнийг хасаад-

Сэүн : яа намайг яагаад хасна гэж?

Ди Ү : чимээгүй байж бай "инээх"

Би : за Сэүнийг хасаад?

Тао : хэн нь чиний нүдэнд өртөх юм шиг байна...

Сэүн инээсээр : хараад байгаарай асууж байгаа асуултыг нь дээ ёстой нэг "залхасан байрны суух"

Ёол гараа барисаар : за хэлээрэй Хэсү би биз дээ

Бэк өөртөө итгэлтэй гэгч нь : би штээ би мм?

Кай гараа өргөөд : би илүү харизма шүү

Минжүн : хэдий би найз охинтой ч- "Мёнхи гэдэсрүү нь цохих" ааа өвдөж байна

Суо : ээе за убба нь тийм үү?

Би ч инээсээр залуусруу хараад л байлаа...

Сэүн надруу их заналсан байртай харсаар : чи одоо хэнийх байгаагаа санаарай

Би : уммм....уммм.... "дуу шуу болсоор" СЭҮННИ "инээмсгэлэх"

тэд зэрэг : ЯАА ЮУУ ВЭЭ

Бэк : Сэүнийг хасаад мм? ХАСАХ МЭДНЭ БИЗ ДЭЭ ХАСААД ММ?

Ёол : аа намайг хэлэх гээд чадахгүй байгааг чинь мэдэж байна аа зүгээрээ зүгээр ммм "жигтэй харах"

Би инээсээр : юуу вээ

Суо : ани мэдээж уббагаа гэх хэцүү байгааз дээ эегүү ойлгож байна даа

Кай Суод хандаж : за больдоо Хэсү эгдүүтэй залуусаас илүү харизмад нь дуртай гэсэн тиймээс та цэврээр хасагдсан гэсэн үг хаха

Ёол Кай руу гараа өргөсөөр : аливээ залуу минь "high five хийхээр өргөх"

Кай гараа өргөн цохихоор завдаж байснаа буулган : байзаарай та ч бас жаахан эгдүүтэй талдаа ч юм шиг хаха

Ёол : яа үгүй дээ буруу дүгнэсэн байна хахах

Бид хэд ч тэндээ үргэлжлүүлэн яриад л яриад л хөгжилдөн элгээ хөштөл инээсээр удал ч үгүй нар жаргасаар бид тагтныхаа гэрлийг асаасаар сууцгааж байгаад удалгүй далайн эргийн тийшээ явцгаая гэсээр хөдөллөө...

Сэүнаас хөтөлсөөр бид бөөнөөрөө далайн эргийн наах нь ирлээ...

Лае: шөнө болохоор жаахан сонин санагдахгүй байна уу

Тао : тийм ч юм уу

Суо : яахав..дажгүй шүү..

Сэүн : даарч байна уу

Би : үгүй ээ чи

Сэүн : үгүй дээ

Ёол : бид жаахан хачин харагдаж байгаа байх аа хар шөнө гэгээ тасарцан байхад далайруу бөөнөөрөө харж зогсоод "инээх"

би : хаха

Бид хэд тэр хавиар гүйлдэж мөн нэгнээрээ тоголж хөгжилдөцгөөж байгаад хэт сэрүүн байсан болохоор эргээд байшинруугаа ороод 1 давхарт нь зочны өрөөнд нь бөөнөөрөө газар тойрон сууцгааж байлаа...

Гэнэт хэн нэгний утас дуугарах шиг санагдаж би ч эргэн тойрноо харж байгаад хартал Сэүний утас буйдангийн дэрний дор чичирч байлаа...

Би аваад шуудхан Сэүнд өгөх гэсэн ч шуудхан л надад хэн залгаж байгаа нь харагдаж орхилоо...тэнд омма /ээж/ гэсэн байв..

Би : Сэүнаа утас.. "Сэүнд өгөх"

Сэүн ч цаад хэдтэйгээ юм яриж байгаад надруу хараад гайхсаар утсаа аван эхэндээ авахгүй хараад л байв...яг үнэндээ миний толгойд орж ирж буй хүн Наён бөгөөд Сэүнд ч гэсэн тэгэж санагдаад утсаа авахгүй хараад байгаа бололтой. Гэхдээ үгүй ч байж мэднэ шүү дээ..

Би Сэүнрүү харсаар : ав л даа ээжээс чинь ирж байна шт

Сэүн халаасандаа хийгээд надруу харан инээмсгэлээд : зүгээр ээ

Би : юу гэж байгаа юм бэ ямар нэгэн зүйл болсон бол яах юм? утсаа авах хэрэгтэй

Сэүн надруу харж харж байгаад : түр хүлээгээрэй "тэр хажуугаар босоод явчихав"

Би ч араас нь босож явахыг нь харж байгаад удалгүй залуусын яриалуу төвлөрхөөр дөхлөө..гэхдээ л чадсангүй хичнээн төвлөрье гэсэн ч болохгүй байв...ямар нэгэн муу юм болсон юм боловуу юу юм бол яасан юм бол эсвэл зүгээр л залгасан юм болов уу гээд л...тэр эмэгтэйд ямар нэгэн юм тохиолдоогүй байгаа гээд л тэрүүхэн тэнд нисэж явсан настарыг минь унагаах шиг нэг л сэтгэл зовоогоод эхэлчихэв...Би ч доошоо харсаар Сэүний орж ирэхийг хүлээсээр сууж л байв..

Гэтэл удал ч үгүй Сэүн яаруу байдалтай 2 давхарын шатаар бууж ирж байв..

Ди Ү гайхсаар хараад : юу вэ

Би шууд л босоод буйдангийн наашаа зүглэх Сэүний өөдөөс алхаад : яасан юу- "санаа зовсон байртай харах"

Сэүн хажуунаас гадуур хувцасаа аваад цааш юу ч дуугаралгүй явах гэж байснаа зогсон надруу эргэж хараад : аав... "сандарсан болон санаа нь зовсон байртай" эмнэлэгт байна гэнэ ээ

залуус : юуу?

Би гайхсаар : юу?

Сэүн мөрнөөс минь бариад яаруу байдалтай : би гялс явчихаад ирье ирээд юу болсоноо хэлье. Хүлээлгүй унтаж байгаарай мм? "харцаа бууруулаад залуусруу хараад" машины түлхүүр..

Тэд бөөнөөрөө сандралцсан байртай харагдаж байлаа

Ёол босоод ширээний татуурганаас аван Сэүнрүү шидлээ..

Ёол сандарсаар : болгоомжтой яваарай эсвэл би хамт-

Сэүн : зүгээрээ..би явчихаад ирье "яаруу нилээн сандрангуй байдалтай харагдаж байлаа"

Бурхан минь миний санаа маш ихээр зовон юу хийхээ мэдэхгүй бас ингээд ганцаараа явж байгаад нь үнэхээр их санаа зовж байлаа

Сэүн ч надруу нэг харчихаад би ч түүнийг зүгээр л чимээгүй нүд дүүрэн түүнд санаа зовсон байртай харсаар хоцортол тэр дахин эргэж надруу хараад залуусруу хараад : найз охиноо даатгалаа шүү сайн харж байгаарай гуйлаа шүү "эргэж харсаар үүдлүү гүйчихэв"

Би ч хэсэг яасан нь мэдэгдэхгүй хөшсөн мэт араас нь харсаар удалгүй ухаан орсон араас нь гүйсэн ч тэр аль үүдээр гараад явж байв..

Миний маш их санаа зовсоор араас нь : БОЛГООМЖТОЙ ЯВААРАЙ СЭҮНАА БОЛГООМЖТОЙ ЯВААРАЙ "машиндаа суун машинаа асаах Сэүнрүү харан орилох"

Мёнхи ч араас гарж ирэн мөрөөр минь тэврээд : зүгээрдээ мм? оччихоод л хүрээд ирнэ мм? за орцгооё

Би ч хөлөө чирсээр аймшигтай санаа алдсаар залуус дээр эргэн очин нийлээд суулаа..

Бэк караоке асаан мик бариад : за залуусаа Сэүн маань зүгээр болохоор бид иртэл нь хөгжилдөцгөөж л байя за аливээ залуусаа дуугаар өрсөлдөх үү

Би ч тэднийг хараад эргээд инээж яриа хөөрөнд нь оръё гэсэн ч нэг л болж өгөхгүй нэг л сонин байх шиг байна...толгойд муу муухай бодол орж ирэн мөн ийм хачин унжуувтар царайтай залуусын ч гэсэн настарыг унагахгүй гэсэндээ би жаахан байж түрүүлээд босохоор шийдлээ...

2 давхарлуу нь гарж ирээд тагтан дээр нь гарж ирсээр зогслоо...

Би санаа алдсаар юу билээ...ингэж эргэн тойрных нь өвдөөд л хэцүү байгаа байх түүнд минь тийм үү...гэсэн ч тэр хэзээ ч хэцүү байна хэцүү байлаа гэж надад гоморхож байгаагүй. Аав нь хичнээн их өвдсөн болоод Сэүнийг хүртэл дуудаад аххх...гэхдээ хэцүүгээр бодож хэцүүгээр сэтгээд байвал үр дүн нь тиймхэн гарах байх тийм ээ? тиймээс би ч болтугай сайнаар сэтгэж сайхнаар бодох юм бол аяндаа бүх зүйл гийгээд ирэх байх...тиймээ тийм юунд тийм муу муухай зүйл бодон...үнэндээ хэдхэн минутын өмнө энэ бяцхан тархинд аянга цахиж тэнгэр дуугаран харанхуй гийж байсан мэт аймшигт муу муухай бодлууд дүүрчихсэн байлаа...аавруугаа яарч хэт санаа зовж машинаа хэт хурдалуулж байгаад ямар нэгэн муу зүйл болохвийдээ , аавынх нь бие нь муу байх вий дээ, Сэүн эргэж замдаа явж байгаад бас л муу зүйл тохиолдохвий дээ гээд л...

Би толгойгоо сэгсэрсээр : анияаа..тэр минь хэдхэн цагийн дараа инээмсгэлсээр ороод ирэх болно...тийм шүү... "тэнгэр лүү харсаар нүдээ анисаар зогслоо" ингэхэд би юунд ингэж тэнэг хүн шиг гэнэт сэтгэл санаагар унаж Хэсү мөн үү хэзээнээс ийм эмзэг болчихсон юм бэ аягүү...

Гэтэл удалгүй тагтны хаалга хэн нэгэн зөөлөн тогших чимээнээр нүдээ нээсээр эргээд харвал Бэк 2 аяга халуун уух юм баричхсан зогсож байлаа. Түүний гаран дахь барисан аяганаас халуун уур савсаж байв.

Би : "чимээгүй инээмсгэлэх"

Бэк инээмсгэлээд : би орж болох уу

Би инээмсгэлсээр : мэдээж штээ

Бэк алхасаар хажууд минь ирж зогсоод : энийг "уух юмаа өгөх"

Би: баярлалаа "уух юмыг нь автал халуун капучино байлаа"

Бэк : халуун шүү их "тагт налан урдахаа уусаар урагшаа харсаар зогсож байлаа."

Би : нэ...

Бэк : юу бодоод байж байсан бэ?

Би халуун капучиногоо ганц балгачихаад урагшаа далайруу харсаар : муухай бодол болон сайхан бодлууд "бага зэрэг инээмсгэлэх"

Бэк гүнзгий амьсгаа авсанаа надруу харан инээмсгэлсээр: тэгвэл муухай бодлуудыг нь хаяад сайхан бодлуудынх нь талаар ярилцацгаавал ямар вэ

Би инээмсгэлсээр Бэкруу хараад : би одоо сэтгэл судлалын эмч дээр ирчихсэн юм шиг санагдчихлаа хэхэ

Бэк инээснээ зүүсэн шилнийхээ араамыг дээшлүүлээд : үгүй ээ яахав тэр зэргийн мэргэжлийн хэмжээнд биш ч өөрийнхөө хэмжээндээ хүнд зөвөлгөө өгчихнө шүү "инээх"

Би инээсээр : тэгвэл эмчээ нөгөө хаха

Бэк : өүү.. жаахан эвгүй сонсогдож байх чинь хаха

Би : "инээх"

Бэк : Сэүнд л санаа зовсоноосоо болоод ганц ч хором тайван байж чадахгүй байгаа биз "халуун уух зүйлээ урагшаа харсаар уух"

Би ч Бэкээс харцаа буурулсаар аягруугаа харсаар : умм...

Бэк : надад үнэнээ хэлж болно доо "шивнэх" би нууцлаж өгье хахаха

Би инээсээр : яахав...тийм л бололтой

Бэк : Сэүнни ч бас адилхан "хэнэггүй хэлэх"

Би Бэкруу харсаар : юу?

Бэк надруу хараад : чамтай адилхан гэж байна хэхэ "урагшаа харах"

Би : юу нь тэр.. "гайхах"

Бэк : санаа зовж байгаа нь гэхдээ...ганц ялгаатай нь тэр зүгээр зүйлийн араас үргэлж санаагаа зовоож байдаг "инээснээ" чамайг цагийн ажилруугаа явлаа гээд түрүүлээд явахад Сэүнни бидэнд чамд тохиолдож болох бүх зүйлсийн талаар ярин хөмсгөө зангидсаар чухалчлан суудаг байсан...аүү одоо бодсон ядаргаатай санагдчихлаа

Би инээсээр : нэ?

Бэк : анияа тоголсон юмаа..гэхдээ үнэн шүү тэр тэгэж л үлддэг байсан

Би : тийм үүү?? "нүд гэгэлзэх"

Бэк : ямар нэгэн залуу орж ирээд захиалгаасаа болоод манай Хэсү дээр очоод янз бүр болчихвий дээ...захиалагч нь хачин хачин зан гаргах вий дээ...аль эсвэл өөр ажилчид нь манай Хэсү-г бла бла аааа ёстой нэг "инээх"

Би энэ талаар анх удаа сонсож байгаа бөгөөд үүнийх нь талаар огт мэдэхгүй болоод ч тэр инээд хүрсэн ч түүнд хайр хүрч байх шиг байлаа..

Би инээсээр : үнэхээр тэгдэг байсан юм уу

Бэк : тэгэлгүй дээ..орцны чинь гадаа хүргэж өгөн бүр гэрлүү нь оруулж өгөөгүйдээ бид нар дээр ирээд бас л байж боломгүй хэрэгтэй хэрэггүй зүйл ярин өөрөө тэрэндээ нэрэвтэж суудаг аүүү одоо бодсон чинь ёстой нэг хахаха

Би инээсээр : үнэхээр... "инээмсгэлэх"

Бэк : гэхдээ Сэүн тэр үнэхээр сэтгэлийн хаттай залуу шүү...харахад юу ч болоогүй хирнэ харагддаг ч тэр ямар их зүйлийг нууж байдаг гээч

Би : "толгой дохих"

Бэк : юу ч болж байсан даваад л гардаг залуу...гэхдээ их хайнга байдалтай юу ч болоогүй мэт давж гардаг нь магадгүй бусдаас их өөр...хүмүүс зовож шаналж байж ямарваа нэг зүйлийг давж гардаг бол Сэүн тэр өөр...юу ч болоогүй мэт явж байгаад л нэг мэдэхэд ард нь гарчихсан байдаг...үнэндээ өөрөө давж гарсан үгүйгээ мэддэг ч юм уу үгүй ч юм уу "инээмсгэлэх"

Би инээмсгэлсээр санаа алдсаар капучиногоо өргөөд : амттай байна

Бэк : гэнэт ярианы сэдэв өөрчлөөд хаха

Би : баярлалаа эмчээ

Бэк : аүү...эмч гэсэн нээрээ л хаха "инээх"

Би : өнөөдөр ирэхгүй ч байж мэднэ байх тийм үү "Бэкруу харах"

Бэк инээмсгэлсээр надруу хараад : ирнэ ээ...гэхдээ иртэл нь битгий хүлээгээрэй түрүүлээд унтаж байх хэрэгтэй

Би толгой дохисоор : ммм

*Утас дуугарах*

Би : өө дуудлага... "халааснаасаа утсаа гаргаж ирвэл өххх энэ Сэүн байв"

Би : Сэүн байна

Бэк инээмсгэлсээр : мм ав л даа

Би : тиймээ би байна Сэүнаа

Сэүн : юу хийж байна "дууны өнгөнөөс нь сонсвол юу ч болоогүй мэт л энгийнээр яриж байв"

Би : би капучино уугаад л хэхэ...

Сэүн : ммм...зүгээр биз дээ

Би : би ч яахав...харин чи? хэр байна?

Сэүн : таарах цусны донор надаас өөр байхгүй гээд л би өгчихөөд хүлээгээд сууж байна...

Би : аан...аав чинь зүгээр биз дээ

Сэүн : би ирсэн болохоор зүгээрдээ

Би : ашгүй дээ

Сэүн : санаа зоволгүй...мөн хүлээлгүй унтаж байгаарай би удахгүй очно

Би : т-тэгье ээ..болгоомжтой яваад ирээрэй мм?

Сэүн : инн...тэгвэл тасаллаа шүү

Би : ойлголоо...

Сэүн : "таслах"

Би ч утсаа таслаад Бэкруу хараад инээмсгэлээд : зүгээр гэнэ ээ

Бэк инээмсгэлсээр : хар л даа тэр зүгээр байна

Би инээмсгэлсээр : тийм байна...цусаа өгсөн гэж байна

Бэк : ааан... "толгой дохих"

Би инээмсгэлсээр : бууцгаах уу

Бэк : тэгье ээ жаахан хөгжилдөцгөөе "мөрөн дээр гараа тавих"

Би инээмсэглсээр : ммм....тэдэнд үзүүлээд өгье хаха

***

Шөнийн 3 цаг 35 минут...бид ойролцоогоор 30 минутын өмнө л өндөрлөсөн байх...хөгжилдөж дуулж бүжиглэж юм ярисаар цагийг нөгцөөн хажуугаар нь Сэүнийг хүлээсэн ч тэр хаарахан ирсэнгүй...Мёнхи бид 2 нэг өрөөнд 2уулаа нэг орон дээр хэвтэж байлаа...Би Мёнхигоос нүүр бууруулан эргэж харсаар хэвтэж байв...нойр ч хүрж жаахан зүйрмэглэсхийтэл өрөөг жаахан гэрэл нэмэн хаалга онгойсоор хэн нэгэн шивнэн удалгүй Мёнхи босоод явчихав...Бодвол Минжүн дуудсан бололтой...

Цаг явсаар л би ч тэр унтах аяндаа орсоор болж байв...Тэр ирэх болов уу? ирнэ гэсэн юм чинь ирэх байх тийм үү...

Continue Reading

You'll Also Like

3.3K 173 8
-მინ იუნგი ამას არ გაპატიებ! -მაგასაც ვნახავᲗ *და ბოროტულად Ჩაიცინა*
299K 7.3K 25
💗COMPLETED💗 y/n is Connie's sibling. But unlike Connie, y/n is a gem human hybrid, just like Steven Universe. What does fate have in story for the...
1M 38.7K 91
𝗟𝗼𝘃𝗶𝗻𝗴 𝗵𝗲𝗿 𝘄𝗮𝘀 𝗹𝗶𝗸𝗲 𝗽𝗹𝗮𝘆𝗶𝗻𝗴 𝘄𝗶𝘁𝗵 𝗳𝗶𝗿𝗲, 𝗹𝘂𝗰𝗸𝗶𝗹𝘆 𝗳𝗼𝗿 𝗵𝗲𝗿, 𝗔𝗻𝘁𝗮𝗿𝗲𝘀 𝗹𝗼𝘃𝗲 𝗽𝗹𝗮𝘆𝗶𝗻𝗴 𝘄𝗶𝘁𝗵 �...
114K 4K 24
•𝘣𝘰𝘰𝘬 1• LeonKennedy/fem!reader Walking around and catching criminals was part of the job description...just not dealing with an apocalypse. "We...