~You've Fallen For Me~

By xhxaruxh

57.9K 2.6K 37

MongolianExo-д орж байсан Kai88 🫶🏻 More

1. Үнэгүй юм гэж байдаггүй болхоор төлөх хэрэгтэй
2. Хувь тавилан
3. Би дахиад л өртэй болчих шиг боллоо
4. Чамайг сонирхож байгаа болхоор
5. Надаас болсоноос хойш хариуцлага хүлээх хэрэгтэй
6. Түүнд ойртож болохгүй шалтгаан болог
7. Чи үнэхээр тэнэг юмуу??
8. Би чамд татагдаад байгаа юм болов уу?
BONUS
9. Өөдгүй амьтан + Би энд яагаад о.о
10. Ичиж үхэх нь
BONUS
11. Хаашаа ч хөдлөлгүй чиний хажууд
12. Миний дэргэд байж өгч чадах уу??
13. Надтай болзох уу??
14. Түүнд ингэтлээ их дуралчихсан гэж үү?
15. Би чамд маш их сайн
16. Та 2 хамт амьдраад байгаа юмуу
17. Хэрвээ би андуураагүй бол
18. Би өнөөдөр энд хонож болохгүй юм уу?
19. Би дахиж тэвчихгүй нь
20. Тэр залуу...
21. Хэтэрхий аз жаргалтай байх үнэхээр хэцүү юм
22. Машин дах болзоо + яг миний стиль
23. Над дээр ирнэ гэчихээд
25. ИНГЭХЭД БИ ХААНА... О.О
26. Чиний аз жаргал бол миний аз жаргал
27. Намайг чамд хайртайг мэднэ биздээ??
28. Ким Жүнмён
29. Зугтацгаая
30. Хайртай шүү
31. Миний ээлж
32. Чамд өрөвдөх сэтгэл гэж байдаггүй юм уу
33. Энийг нь ч мэдэхгүй би.. Уучлаарай
34. Бүх зүйл сайхан болно, зүгээрээ
35. Цааш явах...
36. Ямар муухай зүүд гэхээрээ Т.Т
37. Бурхан минь О.О ... ИЙМ УЧРАЛ ГЭЖ БАЙХ УУ??
38. Чи У Сэхүнд ухаангүй дуралчихсан
39. Бид дахиад тааралдчихлаа
40. Түүнд ойлгуулж хэлэх улам хэцүү болчих шиг.
41. 2уулахнаа хамт байхыг хүссэн учраас
42. Үдэлтийн уулзалт
43. Чамайг дахин шаналгахыг хүсэхгүй байна
44. Үүрд түүнийг алдах...
45. Яг одоо хажуудаа байлгахыг хүсэж байна

24. Тэр эмэгтэйтэй яаж төгсөхөө мэдэхгүй байна

946 45 2
By xhxaruxh

24-Р ХЭСЭГ

/Өнгөрсөн явдлаас/

Сэүний ээж бол Солонгостоо том гэгдэх эмнэлгт ахлах эмчээр ажилладаг бөгөөд тэр орой яаралтай авто ослоор хүн бэртэн түүний мэс заслыг бэлдэхээр эмнэлгээр гүйлдэж байлаа.Өвчтөнөө хүлээн аван хартал хэдий цусандаа холилдчихсон байгаа ч ээжид нь танил хүний царайг багахан агшинд сануулж орхих нь тэр...Цаашлаад мэс заслыг явуулахыг эмч нартаа даалгачихаад тэрхүү өвчтөний утсыг аван холбоо барих ар гэрийг нь дуудахаар үзтэл утасныхан дэлгэцэн дээр түүний хүүгийн зураг байхыг харжээ...тэгээд л тэр хүүгийнхээ хуучин найз охиныг нь мэдэн Сэүнрүү залгасан хэрэг..

Хэрэг дээрээ Сэүний ээж бол хүүгээ маш сайн ойлгож мэддэг бөгөөд өөрийн гэсэн тийм сайн хүүгээ тиймхэн охинтой үерхэхэд нь тэрхэн үедээ дургуйлхадаг байлаа. Ээжүүд гэдэг бол бүгдийг мэддэг хүнийг хараад ямар хүн гэдгийг нь сайндаа л гэхэд ерөнхийдөө тааварлачдаг хүмүүс учир Наёныг анх хараад огтхон ч сэтгэлд нь хүрээгүй ажээ. Сэүн Наёныг гэртээ ирүүлэн урихаар авчирахад нь ээж нь харсан бөгөөд харваас үнэг шиг гэрийнх нь эд хогшилруу нүд нь эргэлдэх охины харц бага багаар таалагдахгүй болж эхэлж байв...Харицаж байгаа нь , байгаа байдал нь байдгаараа хичээн ээжид нь таалагдахын тулд мэрийж байгаа ч цаанаа л нэг заль мэхтэй их л айхтар охин шиг санагдсаар ээж нь багахан дургуйлхаж байлаа...Тэглээ гээд хүүгээ дийлж чадахгүй хориж чадахгүйгээ мэдсэн ээж нь Сэүнд зүгээр л хайхрамжгүйгээр тиймэрхүү охидуудаас өөр охин олдохгүй байгаа юм уу? заавал үерхэх шаарлдага байгаа юм уу? нас чинь хэд билээ гээд л хааяадаа их нухацтай хэлдэг ч Сэүн ганцыг нь ч тоолгүй чихнийхээ хажуугаар өнгөрөөн сонсоогүй мэт л байдаг байсан ажээ...

Сүүлд салахыг нь сонссон ээжийнх нь сэтгэл амарч зөв зүйл болсонд нь Сэүнд байнга тоглоомоор ч болтугай инээн хэлж байсаар өдийг хүрсэн байтал тэр охин 2 жилийн дараа эмнэлэгт нь асар хүндээр бэртчихсэн яаралтай мэс заслын тасагруу орно гэж огтхон ч бодоогүй явжээ...Хүний үрээс л хойш мэс засал хийх эмч нарт маш сайн амжилттай хийхийг даалгачихаад өөрөө өрөөндөө Сэүнийг хүлээж суулаа...

Сэүн ч ээжийнхээ эмч нарын өрөөлүү салхи татуулсаар ороод ирэв

Ээж нь тайвнаар : суу

Сэүн : мэс засал??

Ээж : эхлээд суу

Сэүн : юу болсон юм??? "гайхах"

Ээж нь хажуугийн сандал дээр суугаад : авто осол. Явж байсан такси нь осол гаргачихсан гэхдээ зүгээр мэс засал амжилттай болно

Сэүн нүдээ анисаар хамраараа гүнзгий амьсгалж байв

Ээж нь түүнийг сандал дээр татан суулгаад гарнаас нь атгасаар : зүгээр болно оо

Сэүн : мэдэж байна аа

Ээж нь санаа алдаад : миний мэдэхгүй юм байгаа юм уу?

Сэүн : байхгүй ээ

Ээж : чамтай холбоотой байдаг юм шиг байсан

Сэүн : үгүй ээ

Ээж : үнэхээр юм уу

Сэүн : мм...гэнэт...гэнэт гараад ирсэн

Ээж нь толгой дохисоор : харин чи? "Сэүнрүү харах"

Сэүн ээжрүүгээ харсаар : юу?

Ээж : чи яах бодолтой байгаа юм?

Сэүн : ямар ч бодол байхгүй ээ

Ээж нь мөрөн дээр нь гараа тавиад : миний хүү хүчтэй байгаарай

Сэүн толгой дохисоор : тэгье ээ "ээжрүүгээ харах"

Тэр өдрөөс хойш Наёны эцэг эх нь ч ирэн охиныгоо сахиж хонон Сэүн ч тэр эмнэлгийн төлбөр дээр санаа зовох хэрэггүй гэсээр эмчилгээг нь үргэлжлүүлэн хийлгүүлж байлаа. Харин Наёны эцэг эхийн Сэүнд хандах хандлага нь өөрчлөгдсөнийг Сэүн ч тэр ээж нь ч тэр харж байлаа...2 жилийн өмнө Наён эцэг эх дээрээ Сэүнийг гээд очиход эцэг эх нь ирээдүйгээ бодоод ийм банди нартай орооцолдох хэрэггүй зүгээр л сал хоёр тийшээ эртнээс болцгоо гэр бүлийнхээ төлөө гэсээр тэд Сэүнийг авч үздэггүй байтал ингээд ээж нь том эмнэлгийн томоохон эмч нарын ахлах нь мөн аав нь том бизнес эрхэлдэг болсоныг нь сонсоод ёстой л нэг хэн ч харсан бөөлжис хүрэм бялдуучилж байлаа...

/Өнгөрсөн явдлын төгсгөл/

***

Сэүнд өдөрхөн шалгалтаа дуусгачихаад багш нарын өрөө зэргээр явж байтал ээжээс нь дуудлага ирлээ

Сэүн : за

Ээж тайван гэгч нь : эмнэлэг дээр ирсэн чинь дээр юм шиг байна

Сэүн : гэнэт юу? "гайхах"

Ээж : тэр охин чамайг ирэхээс нааш биендээ ганц ч зүү хүргэхгүй гэж байна

Сэүн : юу?

Ээж : эмчилгээгээ хийлгэхгүй гэсэн болохоор чи ирж аргад "санаа алдах"...галзуурах нь ээ "бувтнах"

Сэүн уур нь хүрсэн ч тайвшраад хөмсгөө зангидсаар : одоо очлоо...

Ингээд Сэүн Хэсү дээр очно гэсэнээ ч таг саначихсан эмнэлэгрүү яаран очтол тэнд уйлж дуулалдан хашгирч орилолдон бүх зүйл зэрэгцээд болж байв. Наёны өрөөнд эцэг эх нь уйлалдсаар эмчилгээгээ хийлгэхийг гуйж харин Наён өвчнийхөө өвдөлтийг дийлэхгүй орилон ийш тийш хөдлөн эмч нар гар хөлийг нь хүчлэн бариж тариа тарихыг оролдож хэлэх ч юм биш үнэхээр хэцүүхэн нөхцөл байдал үүссэн байлаа...Сэүн Наён дээр очин эмчилгээгээ хийлгэхийг шаардан Наён ч тэр Сэүнийг хараад яг л галзуу хүн мэт аашилж байсан тэрээр хувисхийн гэнэт учир битүүлэг инээмсгэлэж эхлэн Сэүний гарнаас атган намайг битгий орхиорой хажуунаас минь битгий холдоорой гэсээр Сэүн гэгээ тасартал хажууд нь байж байлаа

Наён орон дээрээ хэвтсээр Сэүн хажуугийн сандал дээр зүүрмэглэх шахам сууж байв

Наён цонх руу хараад : гадаа

Сэүн нойрноосоо ухасхийн сэрээд гайхсаар Наёнруу хараад : юу?

Наён Сэүнрүү хараад : би гадаа гармаар байна...агаар амьсгалаж тэнгэр уруу хармаар байна

Сэүн : болохгүй ээ

Наён : ганцхан удаа

Сэүн нэг уурлах гэснээ болин тайвнаар:...хүлээж бай "ээжрүүгээ залган гарж болох үгүйг нь асуучихад дулаан хувцасласаар удалгүй түрдэг тэргэн дээр түрээд гарах нь тэр"

Удалгүй гарч ирээд эмнэлгийн урд талын цэцэрлэгийг тойрон тайван гэгч нь түрсээр алхасаар явж байлаа...Сэүн утсаа гаргаж ирэн Хэсүрүү смс бичих гэсэн ч утасных нь цэнэг дуусаад унтарчихсан байв...Үнэндээ Сэүн Наёнд хамаагүй юм ярихаас бишүүрхэж байсандаа юу ч хэлж чадсангүй...ганц өөрийг нь ирээгүйд эмчилгээгээ хийлгэхгүй гэж байгаа юм чинь найз охиныхоо талаар ярих ч юм уу зүгээр л ядахнаа найзууд хэвээр үлдэцгээе гэж хэлэхийг хүсэж байсан ч чадсангүй , арай хийн хүнд хагалгааг даван сэхээ орсон эмэгтэй дахиж муудан эмчилгээ хийлгэхгүй эмнэлгээсээ оргон бүр амь үрэгдчихвий гэхээс эмээж нөгөө талаараа өдөр бүр нүднийх нь доогуур хар зураас татсан ч хоол бариад ирдэг , үргэлж л эмч нартай тааралдах бүртээ охинг минь сайн эмчлээд өгөөрэй гэж хэд дахин бөхийх , нүдэндээ нулимстай явах эцэг эхийг нь өрөвдсөндөө тэрээр яаж ч чадсангүй аясыг нь дагахаас өөр зүйл хийж чадахгүй байлаа...

/Хэсүгийн талаас/

Эмнэлгийн урд дахь гудамжны гэрэл бидний хэн хэний царайг тодоос тод харагдуулж байсан ч удалгүй миний талаас ирэх машины гэрэл өөдөөс минь харан зогсох нэг залуу болон тэргэнцэр дээр суусан эмэгтэйг юу юунаас илүү нэмэн гэрэлтүүлж байлаа...

Юу ч хийхийг хүссэнгүй юу ч дуугарахыг хүссэнгүй зүгээр л намайг шуудхан харцаа бууруулаад хажууд ирсэн таксируу суу гэж хэн нэгэн тушаах мэт....

Сэүн тэргэнцэрээс барисан 2 гараа аваад надруу харсаар наашаа алхах гэж байгаа бололтой хөлөө ганц нэгээр зөөж ядаж байв

Би харцаа бууруулаад такси руу хараад : би явлаа "такси руу явах"

Лухан надруу харан Сэүнрүү нэг хараад : Хэ...тэр..

Би хаалгыг нь онгойлгон суухдаа : би залгана аа

Лухан мөнгө гаргаж ирсээр жолооч ахад өгөн хаягийг минь хэлээд би ч хаалгаа хаагаад такси ч хөдөлсөөр тэдний хажуугаар зөрөх агшинд Сэүн надруу харсаар хажуугаар нь өнгөрөх нь нүдний минь буланд мэдрэгдлээ"

Тиймээ нуулгуй хэлэхэд миний уур хүрч дургуй хүрч байна. Зүгээр л ирнэ гэж хэлчихээд ингээд явж байх чинь муухай хүний үнэргүй сэтгэлгүйн шинж биз дээ. Хэнч байсан хамаагүй би ирнэ гэж хэлчихээд алга болдог хүмүүсд хамгийн дургуй...хүнийг хүлээж байгаа гэж боддоггүй хайхрамжгүй ханддаг хүмүүсд үнэхээр дургуй. Ирэхгүй юм бол ирэхгүйгээ , хоцрох юм бол хоцрохоо , оройтох юм бол оройтохоо хэлчихдэг байх хэрэгтэй байтал ямар ч хүнийг бодох сэтгэл үл гарган таг чиг болдог хүмүүсийн занд хамгийн дургуй. Хэрвээ Лухандээр очоогүй байсан бол би гэрийнхээ гадаа тэнэг хүн шиг хүлээгээд л байсан бол яах уу хөлдөж үхэх байсан юм уу холоос ирэх машиныг түүний машин гэж горьдсоор эсвэл нааш алхах залууг миний залуу юм биш байгаа гээд итгэл тавин хүлээгээд л хүлээгээд л хий дэмий хүлээгээд л байх байсан хэрэг үү. Би уулзъя гэж гуйгаагүй , заавал ир гэж шаардаагүй зүгээр л ирнэ гэж хэлчихээд ямар ч холбоо байхгүй алга болчихоор маш их дургуй хүрч байгаа болоод л тэр. Тэгээд бүр таг чиг болох болохдоо өөрт нь хайртай нэгэнтэй хамт байх байсан юм уу. Эмэгтэй хүн гэдэг чинь хажууд нь байгаад өгөх л юм бол өөр дээр нь бараг л ирж байна , эргээд өөрт нь сайн болчихсон юм байна, намайг гэх сэтгэлтэй болоод л энд ирж байна тиймээс биш юунд ирнэ гэж бодож байдаг юм. Гэхдээ би үүнийг нь хориогүй өвчтэй нэгэн дээр очиход нь би уурлаагүй , явуулахгүй гэж хэлээгүй энэ бүгдэд нь уурлаж байгаа юм биш зүгээр л ирж чадахгүй юм бол ирч чадахгүйгээ хэлээд хүлээж байгаа нэгнээ хүндлэх нь хэрэгтэй биз дээ

Би шуудхан утсаа унтраагаад удалгүй гэрийн гадаа ирэн гэрлүүгээ орлоо...

Би ууралсаар үүдний хаалга савж орж ирэн гутлаа тайлангаа : би ямар гуйж уулзаад байгаа юм уу? сэтгэл байсангүй юу ирж чадахгүй гэдгээ хэлчих тийм хэцүү байгаа юм байхдаа хэрвээ би тэнэг хүн шиг хүлээж байсан бол яах байсан юм

Мёнхи том нүдэлсээр галзуухнаас үүдрүү хүрж ирээд : юу вэ? Чи Сэүнтэй маргалдаа юу

Би хөмсгөө зангидсаар өрөөлүү орон цүнхээ шидчихээд хувцасаа тайлангаа : хүнийг бодох ямар ч сэтгэл алга. Миний найз охин ч бай залуу ч бай ээж ч бай дүү ч бай хэн ч бай уур хүрч байна

Мёнхи : юу вээ? Юу болсон юм? хэн ямар зан гаргасан юм? юунд сэтгэл гаргаагүй гэж?

Би : шүршүүрт орлоо. Сэүн ирвэл хаалгаа битгий тайлаарай

Мёнхи ардаас алхасаар : яагаад? Ааа юу болсоноо хэл л дээ юу болсоныг чинь мэдэж байж л би ямар зан гаргахаа шийднэ штээ

Би эргэж хараад : над дээр ирнэ гэчихээд эмнэлэгт нөгөө эмэгтэйтээгээ байсан. Надтай ямар ч холбоогүй хирнээ нөгөө эмэгтэйгээ бүр гадаа салхилулад явж байсан гээч. Сэүн ямар тэрний найз залуу нь уу төрсөн ах нь уу дүү нь уу эцэг эх нь байдаггүй юм уу? Сэүнаас өөр хүн олдохгүй байгаа юм уу "хөмсгөө зангидсаар" ааа тиймдээ тэр хэн ч билээ На хэн ч билэ тэр чинь нээрээ Сэүнд хайртай билүү мартчихсан байна тэгвэл ойлгомжтой Сэүнаас өөр хүн тэр эмэгтэйд харагдахгүй байх нь ойлгомжтой юм байна...тэгээд жинхэнэ найз охин нь гэгч хүн гэртээ өөрийг нь хүлээгээд сууж байгааг мэддэггүй юм байхдаа оройтох нь ээ эсвэл очиж чадахгүй нь гээд хэлчих тийм хэцүү байсан юм байхдаа тиймдээ хэцүү байсан байх уур хүрч үхэх нь "ариун цэврий өрөөлүү орох"

Мёнхи хаалганы цаанаас : дэээбааак У СЭҮН МУУ өоброарө "үргэлжлүүлэн хэлж буй үгс нь надад сонсогдонгүй учир нь би шүршүүрээ нээсээр зогслоо"

***

/Зохиогчийн талаас/

Залуус уулздаг газартаа ирцгээн юм ярисаар сууцгааж байтал Сэүн унжуу царайлсаар орж ирэв

Бэк арагшаа сандалаа налсаар инээмсгэлээд : тэр залууд юу тохиолдоо вэ

Ёол арагшаа эргэж харан : ӨӨ ЭНД "гараа өргөх"

Кай гайхсаар : юу вэ?

Тао : арай найз охинтойгоо ямар нэгэн юм болсон юм биш байгаа?

Бэк : яа амаа тат тийм муу ёрын юм гэж

Сэүн ирсэн даруйдаа шуудхан зөөгчид нь хатуу уух юм захичихлаа

Ди ү зөөлөн цохиод : яа юу болсон болоод

Сэүн тэд нарлуу хараад чухал царайлсаар : би яах уу "тэд нарлуу нэг нэгэнгүй харах"

Лае : юу тэр

Сэүн : Хэсү дээр очно гэж хэлчихээд байж байтал ээж залгасан тэгээд Наён дээр очтол салхилмаар байна гээд эмнэлгээс гарчаад буцаад орох гэж байтал Хэсү нэг найзтайгаа зогсож байсан тэгээд харчихсан тэгээд ууралчихсан тэгээд шууд таксинд суугаад явчихсан "санаа алдсаар доошоо шигдэж суусаар хөмсгөө зангидах"

Ёол том нүдэлсээр : тэр эмэгтэй дээр юундаа байн байн гүйж очоод байдаг юм бэ

Ди ү : тэнэг биш биз дээ

Сэүн хөмсгөө зангидсаар : Наён эмчилгээгээ намайг ирэхээс нааш хийлгэхгүй гэж байхад би яах юм?

Лае : юуу тэр тэгсэн юм уу

Бэк : шулам юмдаа шулам шулам

Кай юу ч болоогүй мэт : Хэсү уурлахгүй гээд хаачих юм би ч гэсэн байсан бол-

Бэк : очоод орилж хашиграад ёстой нэг

Сэүн : аа битгий тоглоод бай л даа

Бэк гартаа бариж байсан чихрийн цаашаа Сэүнрүү шидээд : яа хэн тоголсон юм хар ухаанаар бодоод үз л дээ

Тао : тэгээд цааш нь яриач дээ

Сэүн : гэрлүү нь очсон чинь тайлахгүй... утсаа өгж байдаа ядаж байтал цэнэг дуусчихсан"ширээн дээр байгаа утсыг аван залгах" тээр авахгүй байна

Суо : чамайг их хүлээсэн байх тэгээд тэгэж их хүлээж байхад чи өөр газар нэг эмэгтэйтэй байсныг хараад гомдсон байх "урдахаа уух"

Ёол туршлагатай гэгч нь сүртэй суугаад : эмэгтэй хүмүүс бүгд тийм найз залуугаа ээжтэйгээ явж байсан ч эмэгтэй дүүтэйгээ явж байсан ч багштайгаа явж байсан ч харддаг юм гэхдээ Хэсүг хасаад

Сэүн : тэгээд? "төв царайлах"

Ёол : Хэсү харин ч ухаантай штээ. Чам дээр учир зүггүй очоод орилж хашгираад өөдгүйгээр чинь дуудаж чадах л байсан шт тэгсэн юу ч хэлэлгүй явна гэдэг чинь тэвчээртэй байна гэсэн үг

Сэүн : тэгээд миний юу хийхийг заагаад өг л дөө

Ди ү тайвнаар : юу хийнэ гэж уучлалт гуйх хэрэгтэй

Кай : тиймээ

Сэүн санаа алдаад : би үнэхээр тэр эмэгтэйтэй яаж төгсөхөө мэдэхгүй байна

***

Маргааш нь босож угаалга хийчихээд ойрхон дэлгүүр гараар гэрээсээ гарлаа...магадгүй уур минь одоо хүртэл гараагүй байгаа бололтой бодохоор дургуй хүрч байгаагаа мэдэрч байв...

Сүпермаркет орон барааны урд талд аяга угаагчийн аль нь илүү болохоо сайн мэдэхгүй алийг нь авахаа сонгож чадахгүй зогсож байтал ТЭР НОГООН САВТАЙ НЬ ИЛҮҮ ШҮҮ гэж эрэгтэй хүний хоолой ард сонсдох нь тэр. Хүний бодлыг уншдаг юм уу хаашайн гэсээр том нүдэлсээр эргээд харвал ....... өөөө ЭНЭ КЁНСҮҮ БАЙНА..

Би инээмсгэлээд : өөө Кёнсүү байна

Ди ү инээмсгэлээд : өөө Хэсү байна

??? : омо хэн байгааг хараачээ

Би инээгээд : юу вэ... "энд бас Бэкхён байв"

Ди ү аяга угаагчруу толгойгоороо дохиод : тэр нь илүү би байнга авдаг сайн мэднэ

Би : тийм үү тэгвэл... "авах"

Ди ү : юу хийж байна даа ойрд "тэргээ түрсээр хамт алхах"

Бэк : би түрэх үү

Би ч мөн тэргээ түрсээр хажууд нь алхаад : зүгээрдээ...шалгалтаа өгөөд л одоо долоо хоног л тэсчихвэл "инээх"

Ди ү : вуааа summer time юм байна "инээх"

Бэк инээсээр : удаан хүлээсэн зун ирж байна аввв сайхан "сунайх"

Би инээсээр : гэхдээ танайх энэ хавьд байдаг юм уу

Ди ү : үгүй ээ зүгээр л явж байгаад Сэүний гэрт... "дуу нь суларсаар надруу хараад үргэлжлүүлэн дууны өнгө нь хэвэнндээ ороод" хүнс аваачиж өгөх гээд л хэхэ

Бэк : тэр золиг ганцаараа гээд олигтой юм идэж уухгуй...заза энэ Сэүн ч яахав "инээсээр" чи сайн байсан биз дээ

Би : бид бараг өдөр болгон сургууль дээр тааралддаг штээ "инээх"

Бэк : тийм ч юм уу хахаха

Ди ү утсаа гаргаж ирсээр : өө Сэүн залгаж байна

Би том нүдэлсээр : надтай таарсан гэж хэлж болохгүй шүү

Бэк : надтай ч бас

Ди ү Бэк руу хараад : чи яахлээрээ "утсаа авах" яасан?

Би ч юу яриж байгааг нь сонирхсоор Ди ү рүү харж байгаад удалгүй бараануудруу харлаа

Ди ү : ойлголоо доо...зүгээр наадахаа....ёстой нэг...заа тасал "таслах"

Би хичнээн юу ярисныг нь сонирхож байсан ч асууж зүрхэлсэнгүй зүгээр л юу ч болоогүй мэт барааны дундуур алхлаа

Бэк : юу гэж байна

Ди ү : замаараа гоо сайхны дэлгүүр ороод тос аваад ир гэнэ ээ

Бэк : ааа ёстой нэг сайртчихгүй л бол...тос л бол тос шт

Би : "инээх"

Бэк надруу ойртоод : дургуй хүрмээр байгаа биз

Би гайхсаар : юу тэр?

Бэк : СЭҮННИ

Би : а-аа-аан тийм шүү ёстой дургуй хүрмээр "хөмсгөө зангидах"

Ди ү : "чимээгүй инээсээр бараануудруу харах"

Бэк холдоод : өнөөдөр орой хамт суухуу

Би : мм?

Бэк : бид тэгэж суугаагүй удсан юм байна. Мэдээж Сэүнийг хасаад бүгдээрээ нэг газар орж сууцгаая

Би инээсээр : мм Сэүнийг дуудахгүй гэвэл ч "инээх"

Ди ү : тэр мэдээж шт ирэх л юм бол б төлөвлөгөөндөө шилжээд чамайг аваад зугтчихъя

Би : ммм "инээх"

Бэк : окей утсаар ярина аа

Би : заа...

Бид 3ч хүнсээ цуглуулсаар бичүүлсээр би ч тэндээс гэрлүүгээ алхаад орчдог юм болохоороо гэрлүүгээ орчихов...

Удалгүй орой ч болон Бэк залган Ёол намайг замаараа ирж авсаар бид хэд удалгүй нэг кафед орж ирэн сууцгааж байв...энэ тэндхийн хөгжилтэй зүйлс яриад л...Мёнхи Минжүнтэй болзоотой гэсэн болохоор ирээгүй Сэүн тэр 3аас бусад нь сууцгааж байв

Ёол : бид Хэсүгийн тал биз дээ

Тэд бүгдээрээ : мэдээж штээ

Бэк мөрөн дээр гараа тавиад : санаа зоволтгүй дээ юу ч болж байсан бид чиний талд "инээмсгэлэх"

Би инээсээр : эээе

Ди ү : хичнээн чиний бруу байсан ч яаж ийж байгаад чиний зөв болгох болохоор санаа зоволтгүй мм?

Би инээсээр : зааа

Суо : бүгдээрээ урдахаа тулгачих

Би : окей

Бид хэд ч бөөнөөрөө тулгаад би урдаа барисан шилэн стакан доторхоо уухгаад амандаа хүргэхийн наах нь хэн нэгэн хүчтэй булааж авчихав..

Би бүр гайхсаар хажууд ирсэн хүнрүү толгойгоо дээшлүүлсээр харвал О.О СЭҮН ирчихсэн миний уух гэж байсан зүйлийг нэг амьсгаагаар уугаад буцаагаад ширээн дээр чанга гэгч нь тавьлаа...

Залуус : ХӨӨЕ ЧИ ЯАЖ ЭНД?? "орилох"

Сэүн гайхсан байртай миний стакан руу хараад : юу вээ "амтлах" алимны жүүс байна шт

Би гайхсан ч хөмсгөө зангидсаар : тэгээд алимны жүүс байхгүй би виски уугаад сууж байх юм уу?

Сэүн ширээн дээр буй вискинууд руу хараад : тийм "юу ч болоогүй юм шиг царайлах"

ГЭХДЭЭ ЭНЭ ОДОО ЯАЖ ИРДЭГ БАЙНА АА?

Кай : яа чи яаж "гайхах"

Бэк нүдээ онийсоор залуусруу нэг нэгэнгүй хараад : бидний дунд тагнуулч байна уу даа

Тао ууж байсандаа хахаад : б-би лав биш шүү

Суо Таоруу жигтэй хараад : яа

Ди ү Таог зохиод : үхэхийг хүсээ юу

Тао : АНИЯАА БИ НЭЭРЭЭ БИШ СЭҮНААА ХЭЛ Л ДЭЭЭ "Сэүний бугуйнаас ярвайсаар барисаар гуйх"

Сэүн миний бугуйнаас бариад : Чи дагаад яв "чирэх"

Би Сэүнд чирэгдэн босоод : яа

Сэүн ч тоолгүй шуудхан гарах хаалга руу явж байв

Би замдаа чирэгдсээр : тавь...гар өвдөж байна штээ...тавь гээд байхад

Сэүн кафенээс гаран машинаа онгойлгон намайг суулгаад өөрөө жолооны ард ирэн суусаар хаалгануудаа түгжэээд уралдах гэж байгаа мэт машинаа хөдөлгөлөө

Энэ хачин амьтан чинь юуу вээ гэнэт гарч ирчихээд яагаад байгаа юм !!!

Тэр бүр маш хурдтай хаашаа ч юм явж байв

Би : зогс яг одоо "Сэүнрүү харах"

Сэүн замруугаа харсаар намайг сонсоогүй мэт явж байв

Сэүн урагшаа харсан хэвээр жолоогоо барисаар : миний тайлбарлахыг сонсох уу үгүй юу

Би харцаа бууруулаад : хурдаа багасга

Сэүн : болж байна зогсолтгүй эцсээ хүртэл явцгаая

Би : ЯАА

Сэүн : хариул миний асуусан асуултанд "улам хурдалах"

Тэр бүр аймшигтай хурдтай машинуудыг гүйцэт түрүүлэн урд хойгуур нь гарч байв...

Би нэг замруу харан нэг Сэүнрүү хараад : ЯА У СЭҮН

Сэүн : "чимээгүй жолоогоо барих"

Би сандарсан ч тоолгүй цонхруу харсаар явлаа...

Сонсмооргүй байна зүгээр л одоо хүртэл уур гараагүй байгаа бололтой. Гэхдээ л хажуугаар нь түүнийг саначихсан байсан сэтгэлээ мэдрэн дургуй минь хүрч эхэллээ хичнээн уурлах зүйл гарсан ч түүнийг санаж байна аа гэдэг чинь би түүнд үнэхээр ухаангүй сайн бололтой....тиймээс би дахиж юу ч дуугарсангүй зүгээр л цонхруу хажуугаар өнгөрөх машинуудыг харан сигналаа дарах чимээг нь сонссоор явж байтал удалгүй хурдаа сааруулсаар замын хажууханд ирээд зогсохтой зэрэгцэн хаалганых нь түгжээ тайлагдсныг анзаарлаа

Би шуудхан машинаас нь буугаад зам дагуу ганцаараа алхаж эхэллээ

Сэүн араас ирэн урд минь гарж зогсон : Хэсү-яа "хөмсгөө зангидах"

Би царай луу нь харалгүй : дараа дараа ярилцацгаая би ядраад байна "хажуугаар нь зөрж гарах"

Сэүн ардаас дахин ирж урд гараад мөрнөөс бариад : ХЭЭСҮҮ "эцсэн байдалтай гуйх"

*Сэүний утас дуугарах"

Би : утсаа ав "залхасан байдалтай өөр тийшээ харах"

Сэүн надруу харж харж байгаад : гуйж байна

Би : утсаа авахгүй юм уу? эмнэлгээс залгаж байвал яах юм? тэр эмэгтэйгээс ирж байвал яах юм? өвдчихсөн гэж байвал яах юм? чи очих хэрэгтэй биз дээ

Сэүн нухацтай гэгч нь хараад : надад ууралсан ганц шалтгаан чинь энэ байсан юм уу "мөрнөөс гараа авах"

Би : би өнөөдрийг хүртэл уурлаж байсан удаа ганц ч байхгүй. Тэр эмэгтэйрүү битгий яв аль эсвэл чамайг тэр эмэгтэй дээр очлоо гэж уурлаж байсан удаа байхгүй. ГЭХДЭЭ...өнөөдөр ууралсан шалтгаануудын минь нэг болчих шиг боллооо...тэгээд бас чи ирнэ гэж хэлчихээд ирээгүй биз дээ ямар ч сэтгэл гаргалгүй намайг хүлээлгэсэн биз дээ "дуугаа өндөрсгөх"

Сэүн хөмсгөө зангидсаар : утас цэнэггүй болчихсон байсан. Хэлэхийг хүссэн ч үнэхээр боломж байгаагүй...гэхдээ чи намайг хүлээж байгаагүй эмнэлэг дээр Лухантай хамт байсан биз дээ

Би : тиймээ байсан...гэхдээ хэрвээ би гэрийнхээ гадаа чамайг ирнэ гэж хүлээж байсан бол яах байсан юм? зүгээр л ирж чадахгүй юм бол ирж чадахгүйгээ хэлэх тийм хэцүү байсан юм уу? "хөмсгөө зангидсаар өөр тийшээ харах"

Сэүн : ТЭР ЭМЭГТЭЙ ӨВДЧИХСӨН БИЗ ДЭЭ "дуугаа өндөрсгөх"

Би түүний дуугаа өндөрсгөсөнд хэсэг гайхаж байгаад эргүүлэн дуугаа өндөрсгөн : БИ МЭДЭЖ БАЙНА ХИЧНЭЭН ХҮНД БАЙГААГ НЬ САЙН МЭДЭЖ БАЙНА...ОЙЛГОЛОЛОО ЕРДӨӨСӨӨ Л ЭНЭ ШАЛТГААН НЬ ЮМ БАЙНА ЭНЭ ҮНДЭС НЬ ЮМ БАЙНА

Сэүн чухал царайлсаар : миний буруу... "эцсэн байдалтай хэлэх" очно гэчихээд очоогүйд уучлаарай гэхдээ тэр эмэгтэйн амь нас өдөр ирэх тусам эрсдэлтэй болж байгаа болохоор би эмнэлэг дээр очихоос өөр арга байгаагүй намайг ирэхээс нааш ямар ч эмчилгээ хийлгэхгүй гэж байгаа хүн дээр очсон тэгээд л тэр тиймээс-

Би эцсэн байдалтай : тиймээ тэгвэл яв

Сэүн нүүр нь хувисхийн өөрчлөгдөөд : юу? "итгэж ядсан байртай асуух"

Би : би дахиад ойлгож чадах үгүйдээ эргэлзэж байна. Тэр чамд хайртай гэсэн биз дээ тийм юм чинь хажуудаа цаашдаа дуудах нь ойлгомжтой . Эдгэх хүртлээ дуудах нь ойлгомжтой тэр үед нь чи ингээд л яваад өгөх юм бол... "хоолой зангирсаар" би би яах болж байна...намайг бодож үзсэн үү би тийм ч удаан тэвчиж чадахгүй болохоор зүгээр л яв гэж байна "нүдэнд нулимс цийлэгнэх"

Сэүн : Х-Хэсү "гайхах"

Би уйлах шахам : яв тэгээд яваач "нүдэнд нулимс цийлэгнэх"

Сэүн надруу бүр итгэж ядсаар ямар ч авиа гаргалгүй харж байв...

Би : "нулимсаа бариж ядан уйлчихгүйхэн шиг өөр тийшээ харан байж ядсаар зогсож байв"

Сэүн эцсэн байдалтай : чи намайг мэддэггүй юм байна. тэгье ээ яв гэж байгаа юм бол шийдвэрийг чинь хүндлэе "эрс шийдсэн байдалтай хажуугаар салхи татуулсаар гараад явчихав"

Бурхан минь тэр хажуугаар салхи татуулан гарж явсаар машиндаа суун хурдалсаар хажуугаар зөрөөд явчихлаа...

Явчихлаа ....тэр тэр тэр явчихлааа....үгүй ээ тэр явчихлаа гэж үү? Жинхнээсээ явчихаж байгаа юм уу? я-яаж? Би үнэхээр явуулчихаж байгаа юм уу? аххх 2 хацрыг минь дагаад халуун нулимс хайр найргүй урсан гарч бие минь салгалан замаа дагаад цааш үргэлжлүүлэн алхах гэсэн ч явж өгөхгүй хөлөө чирсээр уйлж байлааа. Зүгээр л ингээд ийм амархан явчихаж байгаад нь итгэж өгөхгүй ихэр татан уйлж эхэллээ...

Бурхан минь би зөв зүйлээ хийсэн үү зүрх минь сэтгэл минь өвдөж байна үнэхээр их өвдөж байна энд энд өвдөж байна тэр тэр тэр явчихлаа явчихлаа гэж байна ахх одоо яадаг билээ би юу хийх үү? Аахх аххх аххх...

Би цээжин дээрээ гараа тависаар ихэр татуулан хичнээн уйлахгүйг хичээсэн ч чадахгүй нь ...

Гэхдээ л би тэвчиж чадахааргүй байсан үнэхээр чадахааргүй байсан ингээд явуулчих нь зөв юм болов уу...гэхдээ үгүй үгүй биз дэээ би ингээд явуулахыг хүсээгүй зүгээр л хүсээгүй штээ бурхан минь яадаг билээ яах уу яах уу ...уйлахаа боль л доо ...гэхдээ чадахгүй нь үнэхээр чадахгүй нь хэтэрхий гомдолтой байна шүү дээ

Ухаан санаа балартсаар хотын дуу чимээ сонсогдохгүй болж гагцхүү би өөрийнхөө ухааныг алдах шиг болж хөлөө чирж ядсаар алхан уйлаад уйлаад асар их шаналал гомдлолыг тээсээр хаана ч явж байгаагаа үл анзааран яваад яваад л байлаа...

Гэтэл хэн нэгний гар миний гарнаас минь огцом эргүүлэн татсаар дулаахан энгэртээ наасаар тэвэрчих нь тэр...ГЭХДЭЭ БИ ЭНЭ ҮНЭРИЙГ ТАНИХ БОЛОЛТОЙ , МЭДЭХ ЮМ ШИГ БАЙНА...ЧИХНИЙ МИНЬ ОЙРОЛЦОО ДУУГАА ӨНДӨРСГӨСӨӨР ЧИ ҮНЭХЭЭР ТЭНЭГ ЮМ УУ ГЭЖ ХЭЛЭХ ЗАЛУУГИЙН ХООЛОЙГ Ч ТАНИХ ЮМ ШИГ БАЙНА..

ТИЙМЭЭ ЭНЭ ЭНЭ ТЭР ТЭР ТЭР МИНЬ БАЙНА...ТЭР ТЭР ЯВААГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭЭ....

Сэүн : ЧИ ҮНЭХЭЭР ТЭНЭГ ЮМ УУ?

Continue Reading

You'll Also Like

92.1K 13.4K 27
Хос хоёрын дунд байгаа гуравдагч нэгнийг та хамгийн өрөвдөлтэй хүн гэж бодож байна уу? Гэхдээ би өөрийгөө тэгж боддоггүй. . . Харин ч би хамгийн азта...
299K 7.3K 25
💗COMPLETED💗 y/n is Connie's sibling. But unlike Connie, y/n is a gem human hybrid, just like Steven Universe. What does fate have in story for the...
67.8K 6.2K 35
ჩვენი ბედი არასოდეს არაა ჩვენს ხელში,ვის შევიყვარებთ,ვის გვერდით ვიქნებით,ვის ვეტყვით მჭირდები,ვის ვეტყვით თანახმა ვარ. ↣↤↣↤↣↤↣↤ ასეთია ჩვენი სამყარო...
10.6K 1.2K 13
Миний краш миний сталкер байсан юм уу!?!? SHORT STORY