~You've Fallen For Me~

By xhxaruxh

57.9K 2.6K 37

MongolianExo-д орж байсан Kai88 🫶🏻 More

1. Үнэгүй юм гэж байдаггүй болхоор төлөх хэрэгтэй
2. Хувь тавилан
3. Би дахиад л өртэй болчих шиг боллоо
4. Чамайг сонирхож байгаа болхоор
5. Надаас болсоноос хойш хариуцлага хүлээх хэрэгтэй
6. Түүнд ойртож болохгүй шалтгаан болог
7. Чи үнэхээр тэнэг юмуу??
8. Би чамд татагдаад байгаа юм болов уу?
BONUS
9. Өөдгүй амьтан + Би энд яагаад о.о
10. Ичиж үхэх нь
BONUS
11. Хаашаа ч хөдлөлгүй чиний хажууд
12. Миний дэргэд байж өгч чадах уу??
13. Надтай болзох уу??
14. Түүнд ингэтлээ их дуралчихсан гэж үү?
15. Би чамд маш их сайн
16. Та 2 хамт амьдраад байгаа юмуу
17. Хэрвээ би андуураагүй бол
18. Би өнөөдөр энд хонож болохгүй юм уу?
19. Би дахиж тэвчихгүй нь
20. Тэр залуу...
21. Хэтэрхий аз жаргалтай байх үнэхээр хэцүү юм
22. Машин дах болзоо + яг миний стиль
24. Тэр эмэгтэйтэй яаж төгсөхөө мэдэхгүй байна
25. ИНГЭХЭД БИ ХААНА... О.О
26. Чиний аз жаргал бол миний аз жаргал
27. Намайг чамд хайртайг мэднэ биздээ??
28. Ким Жүнмён
29. Зугтацгаая
30. Хайртай шүү
31. Миний ээлж
32. Чамд өрөвдөх сэтгэл гэж байдаггүй юм уу
33. Энийг нь ч мэдэхгүй би.. Уучлаарай
34. Бүх зүйл сайхан болно, зүгээрээ
35. Цааш явах...
36. Ямар муухай зүүд гэхээрээ Т.Т
37. Бурхан минь О.О ... ИЙМ УЧРАЛ ГЭЖ БАЙХ УУ??
38. Чи У Сэхүнд ухаангүй дуралчихсан
39. Бид дахиад тааралдчихлаа
40. Түүнд ойлгуулж хэлэх улам хэцүү болчих шиг.
41. 2уулахнаа хамт байхыг хүссэн учраас
42. Үдэлтийн уулзалт
43. Чамайг дахин шаналгахыг хүсэхгүй байна
44. Үүрд түүнийг алдах...
45. Яг одоо хажуудаа байлгахыг хүсэж байна

23. Над дээр ирнэ гэчихээд

990 43 0
By xhxaruxh

23-Р ХЭСЭГ

Чанёол ч бидэнлүү харсаар том нүдэлсээр чимээгүй зогсож байгаад доошоо харан нэг шатруугаа хуруугаараа н-н-нөгөө гэж эргэж хараад инээчихгүйн тулд амаа даран доош хараад л бүр нэг газарлуу харцаа тогтоож чадахгүй дальдчиж байв

Сэүн инээсээр дотуур хувцасыг маань нурууныхаа ард нуугаад : өө х-хён тийм биш шүү "инээх"

Би ч бүр уур хүрэх ичиж үхэх хоёр зэрэгцээд хөмсгөө зангидсаар Сэүнрүү уйлах гэж байгаа мэт хараад : ИЧМЭЭР ЮМ ААА ЭЙШШШШШШ "угаалгын өрөөлүү нь гүйх"

Сэүн инээсээр : яа

Би ч гүйсээр угаалгын өрөөлүү нь ороод цоожлоод суучихав. АААААААА ГАЛЗУУРМААР ЮМ ЭЙШШШШ ЁСТОЙ НЭГ ЁСТОЙ НЭГ МУУ ХАЧИН АМЬТАН АААААААААА ГАЛЗУУРАХ НЬ ЧАНЁОЛ ОРЖ ИРЭЭЭД ААААААА МЭДЭХГҮЙ ЭЭЭ МЭДЭХГҮЙ ЮУ ГЭЖ БОДООД ЮУ ГЭЖ ЯРИАД ААААААШШШШШ

Ёол намайг явсна дараа Сэүнрүү том харан инээдээ бариж ядсаар : юу вэ?? "улам том нүдлээд" би үнэхээр буруу үедээ ороод ирсэн юм уу "шивнэх"

Сэүн : үгүй ээээ үгүй. Тийм юм биш гэээд байхад "том нүдлэх"

Ёол том нүдэлсээр : тэгвэл.... "хоолойгоо засаад" т-тэр г-гарт чинь... "өөр тийшээ харсаар бантах"

Сэүн бантсаар : Тэр зүгээр л....угаалгын өрөөнд.... нөгөө.... "юу гэж хэлэхээ мэдэхгүй зогсох" усанд орчихоод угаалгын өрөөний хатаагчин дээр байсныг нь л би тоглоом болгоод... "ёжилж харсаар" эеее та ёстой заавал ингэж...

Ёол жигтэй харан инээмсгэлээд хөмсгөө өргөлөө

Сэүн : ҮНЭХЭЭР ТИЙМ ЮМ БИШ ГЭЭД БАЙХАД!!! ҮГҮЙ ЭЭ ЭНЭ АХ ЧИНЬ БИ ЯМАР-

Ёол : ааа ойлголоо ойлголоо.... "жигтэй харсаар" гэхдээ бид нараас нуугаад хэрэггүй гэдгийг мэдэж байгаа биз дээ

Сэүн : ХЁН!!!

Ёол : ааа за ойлголоо дооо... "Ёол амьсгаагаа гаргаад "яа миний зүрх хаагдах шахлаа штээ "галзуухруу нь орон ус хийх"

Сэүн өрөөнийхөө хаалганы гадаа : эеее...ёстой нэг одоо би найз эмэгтэйтэй болцон байхад ингэж хэлэхгүй ирэхээ больцгоо л доо

Ёол : ямартай ч сольж болохгүй шүү зүгээр л ирэхдээ утсаар ярьж байя. Гэхдээ- "инээж эхлэх"

Сэүн ямар ч нүүрний хувиралгүй : битгий инээгээд бай. Хүүхдийг улам байдалд оруулаад л

Ёол инээхээ зогсоон : Хэсү дээр оч л доо намайг зүгээр юу ч бодоогүй гэж хэл. Яа гэхдээ чи ийм хачин сахилгагүй занг хэнээс сурдаг байнаа. Надаас уу? "жигтэй инээмсгэлэх"

Сэүн : та нар бүгдэнгээс чинь... "өрөөлүүгээ орохоос өмнө эргэж Ёолруу нэг хараад" тараагаад үзээрэй тэр үед жинхнээсээ кодоо солино шүү " Хэсүгийн цүнхэнд дотуур хувцасыг нь хийгээд угаалгын өрөөлүү очлоо"

Ёол инээсээр Сэүний араас чимээгүй : үгүй ээ яахав бодож үзье

Чанёол ч тэрүүгээр нэг баяссаар Сэүнд явлаа гэдгээ хэлээд удахгүй гараад явчихав...

Би ч угаалгын өрөөнд нь нүүр гараа угаачихаад суугаад л байлаа...эйшшш дургуй хүрч бас ичиж ааааа чи ч өнөөдөр миний аашиг хөдөлгөлөө дөө... !!!

Би хөлөө дэвсэлсээр бантаж үхэх гэж байгаа хүн суугаад л байлааа

Чанёол явдаг л юм бол У СЭҮН ЧИ ҮХСЭН ЗА ЮУ!!!

*Хаалга тогших*

Би : ЮУ ГЭЭЭВ "аашилсаар орилох"

Сэүн : ойлголоо миний буруу. Уучлаарай

Би : ЧАМАЙГ ХАРАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА

Сэүн : ааа яагаад вэээ? Ойлголоо доо дахиж ийм зүйлээр тоглохгүй дээ миний буруу уучлаарай уучлаарай уучлаарай. Хён юу ч бодоогүй гэсэн дээ гараад ир л дээ

Би : ЧИ НЭГ ДАВХАРЫН УГААЛГЫН ӨРӨӨГ АШИГЛА "муухай харсаар хэлэх"

Сэүн : эхлээд гараад ир л дээ

Би : ХҮСЭХГҮЙ БАЙНА ГЭЭД БАЙХАД ХУРДАН УСАНДАА ОРОХГҮЙ ЮУ

Сэүн дуу сулавтар : ойлголоо...би хурдхан усанд орчихоод гараад ирье

Би : ЭЙШШШ...ОРНО УУ БАЙНА УУ ӨӨРӨӨ МЭДЭХГҮЙ ЮУ

Сэүн : ойлголоо орлоо шүү...

Тэр ч чимээгүй болсоныг бодоход усандаа орохоор явчихсан бололтой..

Үгүй ээ бүр зүгээр оймс ч юм уу миний өмдийг барисан бол би юу ч хэлэхгүй гэтэл юу бүхэл бүтэн эмэгтэй хүний нандин гэсэн дотуур хувцасыг ичих ч үгүй бариад тэгээд бүр миний стиль гэсэн үү аааа тэгээд бүр нэг нэгэнгүй эргүүлж хараад яаж ийм ичих нүүргүй тэгээд ч болоогүй энэ бүгдийг нь Ёоллие хараад юу гэж бодох юм нэг найзындаа ороод ирсэн найз охиныхоо дотуур хувцасыг барицан зогсоод аааааааааааа бодохоос ичиж бантаж дургуй хүрч уур хүрч ёстой нэг бачимдаад тэгсэнээ бас би багахан инээмсгэлснээ Сэүн иймэрхүү стильд дуртай байх нь ээ гэж бодлоо эйшшш яая даа...

Би ч удалгүй түгжээг нь гаргаад угаалгын өрөөнөөс гарлаа..

Би гарж ирэхээс нь өмнө явна-гэж бодсоор гараад явтал ардаас тэврээд авлаа...мэдээж энэ гэр сүнсгүй л юм бол энэ хүн Сэүн байх нь ойлгомжтой

Би ухасхийн цочсоор баруун мөрлүүгээ харвал Сэүн мөрөн дээр толгойгоо тавьсаар бүсэлхийгээр минь тэвэрсээр зогсож байв

Би муухай хараад : БИ ЧАМАЙГ УСАНДАА ОР ГЭЖ ХЭЛСЭН БИЗ ДЭЭ "аашлах"

Сэүн хошуугаа унжуулаад : инннн иннн миниййй буруууу

Би бүсэлхийгээр тэвэрсэн нэг гарыг нь аваад шуудхан даруй хөдөлсөөр тасрах шахуу хазаж эхэллэээ

Сэүн : ААААААААААААААААААААААА

Би үргэлжлүүлэн хазтал Сэүн гараа татах гэсэн ч улам өвдөхөөс нааш надаас бүтэн биеэрээ холдон нөгөө гараа дээш өргөн яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байж ядсаар орилж байлаа

Би удалгүй тавьтал ёстой нэг ором гартал нь хазчихсан байв..үнэхээр аймар...

Сэүн гараа барисаар : аааа өвдөж байна...аааа

Би Сэүнрүү муухай харсаар : Нөгөө гараа аваад ир "гарыг нь авах гэтэл тэр нурууныхаа ард нуугаад арагшаа алхаж байв"

Сэүн дуугаа өндөрсгөн : чи махчин юм уу ... ахх ахх өвдөж байна

Би : АМАА ХАМХИХГҮЙ ЮУ.... "Сэүн явсаар хананд тулахад нь би шахсаар" гараа гараа өгөхгүй юу

Сэүн : ааа ойлголоо миний бурууу миний буруу

Би : эйшшш....муу хачин амьтан "нурууны ард байгаа гарыг нь авж дийлэхгүй болохоор би шууд мөр хавьцааах нь тааралдахаар нь шуудхан хазаж эхэллээ"

Сэүн доош атийсаар буланд улам шахагдаад : ААААААААААААААААААААААА

Би : "үргэлжлүүлэн хазах"

Сэүн : Ө-Ө-ӨВДӨЖ Б-БАЙ-ААААААААААААААААААААААААААААА

Би ч удалгүй тавиад : ДАХИЖ ИЙМ ХАЧИН ЗҮЙЛ ХИЙХ ҮҮ ҮГҮЙ ЮУ ХАРИУЛ!!!!

Сэүн бүр доош шигдсэээр мөрөө бариад толгойгоо сэгсрээд : ҮГҮЙ ЭЭ ҮГҮЙ ХИЙХГҮЙ ЭЭ ХИЙХГҮЙ ХИЙХГҮЙ ХИЙХГҮЙ ЭЭЭ...ахх өвдөж байна

Би : эйшшш бүр тасдаад-

Сэүн : ЯА

Би хөмсгөө зангидсаар: юу? Яа гэсэн үү чи үнэхээр үхмээр байгааа-

Сэүн босож ирэн гарнаас минь бариад өрөвдөлтэй царайлаад : ганц ганцхан удаа өршөөчих л дөө ганцхан удаа

Би : чи жүжигчин болмоор байгаа юм уу? МАЯГЛАХАА БОЛИХГҮЙ ЮУ

Сэүн тэр дороо царайгаа төв болгоод номхон зогсоод толгой дохин : ойлголоо "настануудтай яридагтай адил хүндэтгэлээр хариулах"

Би : би үнэхээр Чанёолоос янз бүрийн юм сонсдог л юм бол ёстой чамайг "нүдээ том болгох"

Сэүн нөгөө байдлаараа : ойлголоо "бөхийх"

Би : тэгээд ЧИ!!!

Сэүн цочоод : за "номхон зогсох"

Би : ёстой нэг байж байгааг нь..ХУРДАН ЯВЖ УСАНДАА ОРОХГҮЙ ЮУ!!

Сэүн : ойлголоо...орчихоод гараад ирье "бөхийчихөөд хажуугаар өлөв дөлөв хийсээр надтай зөрөөд ариун цэврийн өрөөлүү орчихов"

Ёстой нэг...гэхдээ өөрийн эрхгүй удалгүй инээд минь хүрч эхэллэээ...яагаад ч юм хааяа ч гэсэн ингэж хөгжилдөх нь надад таалагддаг бөгөөд түрүүн би яахав ууралхын хувьд уурлаад хазчихсан болоод ч тэр уур гарчихсан юм байхдаа... Гэхдээ шангаа хүртэх хэрэгтэй биз дээ тэгэж эрээ цээргүй аашилж болохгүйг би мэдрүүлж өгөх хэрэгтэй тиймээ тийм...гэхдээ л яагаад ч юм инээд хүрэн түүнийг айлгаж сандаргасан юм шиг санагдаж мөн түүнд хайр хүрч эхэллээ яая даа энэ залууг бас энэ их түүнийг гэсэн сэтгэлийг минь...

Сэүн хаалганы цаанаас : МӨР ГАРЧИХСАН БАЙНА ШТЭЭЭ "орилох"

Би ч сонсоогүй юм шиг өрөөлүү нь ороод юм хумаа цэгцлээд гал зууханд нь орлоо. Сэүнийг усанд орж байх зуур өглөөнийх нь цайг бэлдэж өгчихөөд би гэрээс нь түрүүлээд гарчихав...Шалгалттай байж намайг хүргэж өгнө гэх байх тэгэж цагийг нь авалгүй би цаасан дээр өглөөний цайгаа уугаад яваарай би явлаа гэж хэлээ гаргаж байгаа хүүхэд зурчихаад би ч гэрээс нь гарсаар гэрлүүгээ зүглэлээ

***

Шалгалтууд ч эхэлсээр нэг мэдэхэд долоо хоногийн сүүл болчихсон байв. Шалгалтаа өгөхөөр бэлдэн Сэүн ч тэнд бэлдэн тэр хааяа оройдоо гэрийн гадаа ирэн бид үсрээд л цаг гаруй уулзан аль эсвэл сургуулийн хоолны газар хамт хооллон...Залуустаа ч тэр өдөр ирэх тутам үнэхээр дотно болж сүүлдээ нэгнээхий ярьж хэлж байгаад ч анхаарахгүй тоглоом тохуу хийгээдл...гэхдээ юу ч болоогүй ч гэсэндээ надад Чанёолыг харах инээдтэй санагдаад харах бүртээ л инээн Ёол ч бас чимээгүй инээгээд л ингээд л ...

Харин нөгөө талд эмнэлэгт буй нэгэн эмэгтэй миний санаа сэтгэлийг минь зовоож байлаа...Сэүн орой надтай уулзчихаад нөгөө эмэгтэйн эмнэлэгрүү явчихаад харина гэж хэлэх нь зүгээр ч... яагаад ч юм миний найз залуу шүү дээ тэр эмэгтэй дүү нь байсан бол зүгээр ч бүхэл бүтэн түүнд минь хайртай нэгэн. Тэглээ гээд би хүнд өвдсөн нэгэнд хатуу сэтгэл гарган Сэүнийг битгий оч гэж хэлтэй нь биш...Түүнрүү зүгээрдээ гэж инээмсгэлсэн ч цаанаа нэг л зүйл надад мэдрэгдэх шиг...гэхдээ удахгүй энэ зүйл дуусна гэж найдая тэр эмэгтэй ч бүрэн эдгэрээд Сэүнийг ч найз эмэгтэйтэй гэдгийг ойлгон дахиж түүнийг минь зовоохгүй байна гэж найдсаар итгэл хүлээн сууж байлаа

Харин Лухантай би байнга холбоотой завгүй ч гэсэн утсаар ихэнхдээ ярин ганц нэг хоол хамт идсээр өдрийг өнгөрөөж байв. Түүний асуудал наашилсан ч зүйлгүй цаашилсан ч зүйлгүй юу болох гээд байгаа үгүй нь мэдэгдэхгүй л байлаа..

Өнөөдөр бол баасан гариг бөгөөд маргааш шалгалтгүй тиймээс Мёнхи бид 2 шалгалтаа дуусгаад дэлгүүр хэссээр оройхон гэртээ ирлээ...Сэүн тэр эмнэлэг дээр оччихоод орой ирнэ гэсэн ба би гэртээ сууж байтал утас дуугарсаар смс ирсэн байв..

Луханаас байв...

Тэнд : "Би байна Хэсү-яа би яг одоо ** хаяга хэлээд энэ цагдаагийн газар байна...

Би : ЮУУУУ?

Үргэлжлүүлэн уншвал үнэхээр өөр хэлэх хүн байхгүй болоод чи хүрээд ир тэгэх үү гуйж байна T.T гэсэн байв

ЮУУ ВЭЭ ЯАХЛЭЭРЭЭ ЦАГДААГИЙН ГАЗАР ЭЙШШШ ЭНЭ АРАЙ ЗОДООН ХИЙГЭЭД АЛЬ ЭСВЭЛ ЮУ БАЙЖ БОЛОХ УУ САНАА ЗОВСООР БИ ШУУДХАН ЦАГДААГИЙН ГАЗАРЛУУ ХӨДӨЛХӨӨР БОСЛОО...

Луханы буруу ч бай би яаж ийж байгаад түүний зөв гэж зүтгэсээр тэр цагдаагийн газраас авахгүй бол ..эйшш энэ үед л энэ царайгаа ашиглах хэрэгтэй байх...тиймээ тийм зоригтой бас сэргэлэн байх хэрэгтэй гэсээр шуудхан гэрээс гараад гүйлээ

Удалгүй цагдаагийн газрын гадаа ирэн уруул өнгөлөгчөө гаргаж ирэн нэг будчихаад үсээ янзлан багахан инээмсгэлсээр : амжилт... "гэсээр орлоо"

Би ч хаана орж ирсэнээ гайхсаар эргэн тойронлуугаа хартал энд тэндгүй л ширээнээ ард цагдаа байх ба урд нь хохирогч эсвэл буруутан ч мэдэгдэхгүй хүмүүс нэг орилолдон зарим нь ширээгээ босож ирэн цохин зарим нь үгүй ээ үгүй биш гээд гээд л энд тэндгүй шуугисаар би цааш явтал ширээний ард 5н залуу нэг залуугаас жаахан тусдаа суучихсан байхыг би араас нь харсан ба тэр тусдаа суусан залуугийн үс нь ардаасаа Лухан шиг харагдав...Тиймээ тэр мөн байна...тэд Луханруу нэг хуруугаараа чичлэн Лухан ч гараа цагдаагийн өмнөөс савчуулан бодвол яг зодолдсон бололтой байв...

Би ч явсаар ард нь ирж зогстол цагдаа нь надруу хараад хэн?? Гэлээ...

Залуус бүгд надруу толгойгоо эргүүлж харах нь тэр...юу вэ 5н залуугийн энд тэндгүй хөхрөн Луханы тэр ч уруул нь шалбарчихсан зодолдсон нь ёстой баттай боллоо....тиймээ одоо л биш бол хэзээ ч гэсээр би Луханруу нэг харан цагдаа руу нь хараад бага зэрэг санаа зовсон байртай хөөрхөн гэгч нь нүдээ бүлтийлгэсээр : би энэ хүний эгч нь байна... юу болоод байгаа юм бэ "Луханы мөрөн дээр гараа тавих"

Тэр 5н залуус хоорондоо хөөрхөн юм аа эгч нь юм байхдаа ээе байж боломгүй гэх мэт шивнэлдэж байв..

Лухан ч намайг эгч гэж хэлсэнд эхэндээ гайхсан ч сүүлдээ миний дохиог ойлгосон байртай ээрсээр :

ө-ө-өө нү-нүүнаа!! !! "шуудхан босож ирэх"

Цагдаа : уучлаарай та сууна уу

Лухан ч бантсаар суудалдаа эргэн суулаа

Би цагдаа руу нь хараад : юу болсоныг нь та хэлж болох уу

Тэр эрэгтэй цагдаа ч бас шүлсээ залгилсаар надруу хараад : а-аан тэр т-тэгэхлээр тэд зодолдсон тиймээ тийм

Би уруулаа хазалчихаад : ааа ёстой нэг... "Луханруу хараад" яагаад зодоон хийгээд... "залуусруу хараад" үнэхээр уучлаарай уучлаарай "бөхийх"

Залуус : з-з-зүгээрдээ....

1 залуу :юу юу зүгээр гэж яа өөрийн ухаантай байна уу

Лухан : нү-нүүнаа "надруу айсан байртай хачин харах"

Би : чи зүгээр байж бай. Юу зөв хийсэн гээд зүгээр л бие хамгаалагчаа дуудахгүй яаж байгаа юм ёстой нэг...

Цагдаа : бие хамгаалагч аа??? "гайхах"

нэг залуу нь нэгнээ цохиод шивнэх : бие хамгаалагчтай байсан юм байна штээ

нөгөө залуу нь : юуу вээ..байж боломгүй

нөгөө залуу нь : бид хэргээ хүлээхээс өөр-

өөр нэгэн залуу нь : яа чимээгүй

би цагдаа руу нь харан инээмсгэлээд : үнэхээр уучлаарай та ганцхан удаа хараад үзчиж болохгүй юм уу жаахан хүүхдүүд үнэхээр...

цагдаа намайг хараад нүүр нь улайсаар : я-я-яаж дээ...болохгүй... "хоолойгоо зассаар үсээ янзлах" ууг нь....

Би нөгөө зодоон хийсэн залуусруу нь хараад худлаа инээмсгэлээд : хэн нь хэн нь эхэлсэн юм?..Харваас та нар 5уулаа манай дүү ганцаараа байна шүү дээ "цагдаа руу нь хараад" яаж ч бодсон ганц бие явж байгаа хүн нь ямар зориг гаргаад 5н залууруу дайрхав дээ та бодоод үз л дээ "хөөрхөн царай гаргах"

ЭЙШШШ БИ Ч ЁСТОЙ ҮНЭГ ШИГ ААШИЛЖ БАЙХ ШИВ...ЁСТОЙ НЭГ ХИЙДЭГГҮЙ ЮМАА ХИЙГЭЭЭД АХХ...

Цагдаа надруу харсаар : т-т-тийм ч ю-юм уу "ээрэх"

Би нөгөө залуусруу нь хараад : тийм биш гэж үү

Нэг залуу нь ээрсээр : т-т-тиймээ тийм...

Харин нөгөө залуус нь надруу бүр дуралсан гэгч нь харцаар харж байгаад удалгүй нэгнээ цохиод : яа чи юу яриад

Би худлаа инээмсгэлсээр цагдаа руу нь хараад : харсан уу...тэд хэргээ хүлээчихлээ эегүү сайн залуус байх нь эээ кккк "инээх"

Залуус : инээхээрээ бүүүр хөөөрхөн... "шүлсэндээ хахах"

Лухан ч намайг хараад бүүр инээдээ бариж ядсаар чимээгүй сууж байлаа

Цагдаа : ОКЕЙ ХЭРЭГ ШИЙДЭГДЛЭЭ. Тэд хэргээ хүлээчихлээ "надруу инээмсгэлсээр харах"

Нэг залуу нь : үгүйэээ юу яриад бид хэзээ

Цагдаа : эеее сая тиймээ гээд хүлээчихлээ штэээ тийм биз дээ "надруу харах"

Би : тиймээ хэхэ

Лухан босоод залуусруу хараад инээмсгэлсээр цагдаа руу нь хараад : би явж болно биз дээ

Би Луханруу муухай харчихаад : золиг чинь уучлалт гуйчихаад яв "цагдаа болн нөгөө залуусруу инээмсгэлэж хараад" тийм биз дээ

Цагдаа ч инээд алдсаар гараа савчуулан : ээээе зүгээрдээ

Нэг залуу нь : зүгээрээ зүгээр

Нөгөө залуу нь : үнэхээр бидний буруу байсан бололтой тийм юм чинь юун-

Өөр нэг залуу нь нөгөөхөө цохиод : өөрийн ухаантай байна уу тэнэг минь

Би : тэгсэн ч дээ... "Луханруу муухай хараад амандаа" хийхгүй юу

Лухан ч хоолойгоо засаад : уучлаарай "бөхийх"... "цагдаа руу хараад" баярлалаа

Би ч цагдаа руу нь хараад : баярлалаа "инээмсгэлэх"

Цагдаа : эеее зүгээрдээ зүгээр

Би худлаа инээсээр : заа тэгвэл.... "Луханы гарнаас татсаар бид цагдаагийн газраас гарж ирлээ"

Би ч дагуулж явсаар эмийн сангаас шархны лент тос аваад бид гадаах сандал дээр нь сууж байв

Би хөмсгөө зангидсаар : яа би чамаас болоод ёстой хийж байгаагүй юмаа хийлээ мэдэж байна уууу?

Лухан инээсээр : гэхдээ их хөөрхөн байсан юмсан

Би : эйшшш...алив "татсаар нүүрэн дахь шалбархай дээр нь тос түрхэж эхэллээ" ЮУ ТИЙМ ГОЁ БАЙНА... ЗОДОЛДОХ ТИЙМ ГОЁ БАЙНА УУ?

Лухан : үгүй ээ яахав

Би тосоо түрхэж байхдаа шалбархай дээр нь жаахан хүнд дарчихлаа албаар

Лухан : ааа ааа өвдөж өвдөж байна

Би : ЭЙШШ тэгээд яах гэж зодолдсон юм гээд байхад

Лухан : зүгээр явж байхад л хүрч ирээд мөнгө байна уу гээд л

Би : чи баян байж өгөөд хөнгөхөн мултарч чаддаггүй юм уу эсвэл шууд зугатах хэрэгтэй штээ "үргэлжлүүлэн тосыг нь түрхэх"

Лухан ярвайсаар : ээе иймрхүү юмнуудын шангий нь хүртээх хэрэгтэй-

Би улам чанга дартал Лухан ааа гээд дахин ориллоо

Би : бодож үзсэнгүй юу тэд гэнэт шил бариад гар эсвэл бүр нурууг чинь зүсээд биеийн чинь аль нэг ясыг хугалчиж л болно шт тэнэг минь

Лухан уруулаа жимийчихэд : нээрээ тийм юм байна би яагаад бодож үзээгүй юм бол. Гэхдээ чи их аймар юм ярих юм ааа

Би тосоо түрхэж дуусаад лентныхаа цаасыг аваад : битгий зодоон хийгээд бай энэ царайлаг нүүр чинь сорвиор дүүрэх нь байна "лентийг нь наах"

Лухан инээгээд : окей

Би : пшшш "би ч наачихаад эргээд холдлоо"

Лухан надруу харсаар : ингэхэд чи тэгэж жүжиглэхийг хэнээс сурсан юм ммм? "инээх" нууц авъяас уу

Би : би хүсвэл ямар ч байж чадна шүү намайг мэддэггүй юм уу "инээх"

Лухан : үүүүү тийм үүү

Би : больдоо явцгаая

Лухан : хаашаа

Би : хоол идэцгээе

Лухан : ооокеййййй "босож ирсээр бид ойрхон хоолны газар орлоо"

Бид 2ч хоол идэнгээ ойрд болсон сонин хачингаа ярилцан хөгжилдөн хажуугаар нь би утсаа чагнасаар сууж байв...Сэүн оройхон ирнэ гэсэн ч дуудлага байхгүй байхыг бодоход өнөөдөр ирэхгүй бололтой...

Удалгүй Лухан гэрийн гадаа хүртэл хүргээд өгье гэсээр бид хамтдаа алхаж байлаа...

Лухан : би аав ээжрүү залгаж болохгүй бас эгчрүү залгаад нэмэргүй энд байгаа солонгос найзууд руу залгах гэсэн ч утас нь болохгүй тэгээд ч чиний дугаар их амархан болохоор шуудхан чамайг дуудсан юм шүү...

Би инээсээр : би юу гэсэн юм

Лухан инээсээр : төвөг удсанд уучлаад бас ирээд авсан баярлалаа л гэж хаха

Би : ёстой нэг...зүгээрэээ зүгээр

Лухан : ммм

*Луханы утас дуугарах*

Лухан : байна уу.... "царай нь хувисхийгээд" юу?

Би : ямар нэгэн юм? "гайхах"

Лухан : хаана гэнэ ээ? ...ойлголоо "таслах"

Лухан надруу хараад : эгч...

Би : эгч юу гэж "гайхах"

Лухан санаа нь зовсон байртай : эмнэлэг эмнэлэгт байна гэнэ

Би : ЮУ?

Лухан : би би явлаа чи ингээд орчих уу үнэхээр уучлаарай би-

Би : юу гэж байгаа юм бэ хамт явъя "би шууд замруу гараад гараа өргөлөө"

Лухан хажууд ирээд надруу харахад нь би : зүгээрдээ хамт явцгаая

Лухан бид 2ч заасан эмнэлэг рүү нь очоод нийтийн тасагт очвол Луханы эгч нь ухаан алдан сэрсээр байж байв...Лухан эмтчэй уулзан дээд давхарын ганц өрөөнд оруулан Луханаас сонсох нь ээ ухаан алдаж унан даралт нь огцом бууран бодвол хэд хоног юу ч идэж уулгүй л бас явсан бололтой эгчд нь тусал залгасаар өрөөнд нь оруулаад эгч нь ч тэр удалгүй унтаад өгчихөв..

Бид 2 өрөөнийх нь гадаах сандал дээр сууж байв

Би : зүгээрдээ зүгээр

Лухан : ммм

Би : өнөөдөр энд хонох юм уу

Лухан : ямартай ч энд байж байгаад...чамд өнөөдөр зөндөө төвөг удаад би такси дуудаад өгье бүр оройтчихлоо

Би : зүгээрдээ зүгээр мм?

Лухан : гарцгаая

Би ч босоод Лухан бид 2 эмнэлгийн төв хаалгаар гарсаар дуудсан таксиг нь хүлээгээд яг эмнэлгийн гадаа зогсож байв..

Би инээмсгэлээд Луханруу хараад : Хэрэгтэй зүйл байвал надруу хэзээд залгаарай би аваад очье

Лухан : ммм

Би Луханы нуруулуу нь зөөлөн цохиод : хүчтэй байгаарай мм? "инээмсгэлэх"

Лухан надруу харан муухан инээмсгэлээд : окей

Би ч Луханруу харан инээмсгэлээд Луханы цаах нь талруу харвал зүрх минь гэнэт пал гээд л явчихав...би тэндээс танил царай ирж байхыг харлаа...тэр тэр нэг эмэгтэйг суудаг тэргэн дээр араас нь түрсээр тайван алхасаар нааш ирж байх ба ТЭР ТЭР С-СЭҮН БАЙВ...Би ч эмнэлэг рүү нэг хараад нөгөө эмэгтэй нь энэ эмнэлэгт хэвтэж байсан юм байхдаа гэж бодсоор эргээд Сэүнрүү харлаа...

Би нэг л итгэж өгсөнгүй тэр өөрт нь хайртай эмэгтэйг салхилуулаад ирж байгаа юм уу хаачаад ирж байгаа нь мэдэгдэхгүй тэргийг нь түрсээр удалгүй Лухан бид 2оос хэдхэн алхамын цаана ирээд тэр намайг хараад зогсчихов...

Би : "Сэүнрүү харах"

Лухан ч тэр миний харж буй зүгрүү буюу арагшаа эргэж хараад Сэүн болон нөгөөх эмэгтэй рүү нь харсаар зогсов

Мөн байна...тэмцээний өдөр тэдэн дээр цэцэг өгөх гээд ирсэн эмэгтэй , Сэүний гэрт дуугаа өндөрсгөсөн эмэгтэй тэр 2 нэг хүн байсан бөгөөд түүнд хайртай байсан өмнө нь болзож байсан одоо ч хайртай хэвээр эмэгтэй мөн байна...

Би : "чимээгүй Сэүнрүү хөмсгөө багахан зангидсаар харлаа"

ИЙМ ЗҮЙЛ БАЙЖ БОЛОХ ЮМ БОЛОВ УУ? НАД ДЭЭР ИРНЭ ГЭЧИХЭЭД ЭНД БАЙЖ БАЙСАН ЮМ УУ? ЯДАХНАА НАДАД ОРОЙТНО Ч ГЭЖ ХЭЛЭХГҮЙ....МАГАДГҮЙ БИ ОДОО УУРЛАХ ЁСТОЙ ЮУ ГОМДОХ ЁСТОЙ ЮУ? АЛЬ ЭСВЭЛ ЮУ Ч БОЛООГҮЙ МЭТ ИНЭЭМСГЭЛЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛОВ УУ? ЭНЭ АГШИНД ЯГ ЯМАР ҮЙЛДЭЛ ГАРГАВАЛ ХАМГИЙН ЗӨВ НЬ ЮМ БОЛ????

Continue Reading

You'll Also Like

857K 19.5K 48
In wich a one night stand turns out to be a lot more than that.
92.1K 13.4K 27
Хос хоёрын дунд байгаа гуравдагч нэгнийг та хамгийн өрөвдөлтэй хүн гэж бодож байна уу? Гэхдээ би өөрийгөө тэгж боддоггүй. . . Харин ч би хамгийн азта...
44.5K 8.1K 20
KINGS цувралын 7-р бүлэг эхэллээ❣️
10.6K 1.2K 13
Миний краш миний сталкер байсан юм уу!?!? SHORT STORY