~You've Fallen For Me~

Galing kay xhxaruxh

57.9K 2.6K 37

MongolianExo-д орж байсан Kai88 🫶🏻 Higit pa

1. Үнэгүй юм гэж байдаггүй болхоор төлөх хэрэгтэй
2. Хувь тавилан
3. Би дахиад л өртэй болчих шиг боллоо
4. Чамайг сонирхож байгаа болхоор
5. Надаас болсоноос хойш хариуцлага хүлээх хэрэгтэй
6. Түүнд ойртож болохгүй шалтгаан болог
7. Чи үнэхээр тэнэг юмуу??
8. Би чамд татагдаад байгаа юм болов уу?
BONUS
9. Өөдгүй амьтан + Би энд яагаад о.о
10. Ичиж үхэх нь
BONUS
11. Хаашаа ч хөдлөлгүй чиний хажууд
12. Миний дэргэд байж өгч чадах уу??
13. Надтай болзох уу??
14. Түүнд ингэтлээ их дуралчихсан гэж үү?
15. Би чамд маш их сайн
16. Та 2 хамт амьдраад байгаа юмуу
17. Хэрвээ би андуураагүй бол
18. Би өнөөдөр энд хонож болохгүй юм уу?
19. Би дахиж тэвчихгүй нь
21. Хэтэрхий аз жаргалтай байх үнэхээр хэцүү юм
22. Машин дах болзоо + яг миний стиль
23. Над дээр ирнэ гэчихээд
24. Тэр эмэгтэйтэй яаж төгсөхөө мэдэхгүй байна
25. ИНГЭХЭД БИ ХААНА... О.О
26. Чиний аз жаргал бол миний аз жаргал
27. Намайг чамд хайртайг мэднэ биздээ??
28. Ким Жүнмён
29. Зугтацгаая
30. Хайртай шүү
31. Миний ээлж
32. Чамд өрөвдөх сэтгэл гэж байдаггүй юм уу
33. Энийг нь ч мэдэхгүй би.. Уучлаарай
34. Бүх зүйл сайхан болно, зүгээрээ
35. Цааш явах...
36. Ямар муухай зүүд гэхээрээ Т.Т
37. Бурхан минь О.О ... ИЙМ УЧРАЛ ГЭЖ БАЙХ УУ??
38. Чи У Сэхүнд ухаангүй дуралчихсан
39. Бид дахиад тааралдчихлаа
40. Түүнд ойлгуулж хэлэх улам хэцүү болчих шиг.
41. 2уулахнаа хамт байхыг хүссэн учраас
42. Үдэлтийн уулзалт
43. Чамайг дахин шаналгахыг хүсэхгүй байна
44. Үүрд түүнийг алдах...
45. Яг одоо хажуудаа байлгахыг хүсэж байна

20. Тэр залуу...

983 49 0
Galing kay xhxaruxh

20-Р ХЭСЭГ


/Зохиогчийн талаас/

Лухан бол маш том айлын хүү...Тэдний гэр бүл гэдэг бол эцэг эхийнхэн нь хувьд маш үнэ цэнэтэй зүйл , өөрөө хэлбэл өнөөдрийн энэ том нэр хүндтэй гэр бүлийг босгохын тулд үеэс үед өв дамжин ирэхдээ маш их хүч хөдөлмөр гаргаж тэрхүү том удам угсаа гэдэг зүйлийг хөлийн улдаа нааж нэр хүндээ унагахгүйн тулд маш ихээр мэрийж , үүнийг ч мөн цааш үр ач нартаа яг л тийм үнэ цэнэтэй хэвээр үлдээхийг ямагт цагаас цагт хүсдэг тийм л хүмүүс билээ...Лухан болон түүний эгчийг тэдний эцэг эх нь юугаар ч дутаалгүй өсгөсөн хүмүүс. Хэний ч дор оруулахгүйн тулд үргэлж 2 хүүхдийнхээ төлөө байдаг эцэг эх нь тэдний ирээдүйд ч тэр юугаар ч дутаахгүй амьдруулахыг хүсдэг. Өөрсдийн хүч хөдөлмөрөөр гэр бүлээ авж явна гэж итгэж байсан эцэг эхийн урмыг 2 хүүхэд нь цаг тутам хугалаж байхыг тэд мэдэрч байсан юм. Том эгч нь хөөрхөн , төгс бие хаатай урлагийн салбарт амжилт гаргаж чадахаар нэгэн ч тиймэрхүү зүйлд ямар ч сонирхолгүй , хичнээн толгой сайтай ч зүгээр л шилдэг нь байхыг хүсдэггүй эмэгтэй , сурах хэмжээндээ суран хэвийнээр л...байрнаасаа ахихгүй арагшлахгүй гагцхүү цаг хугацаа өнгөрөх тутам наргиж цэнгэж эрх чөлөөтэй дураараа байх хүсэл нь асан нэмэгдэж буй Луханы эгч нь эцэг эхийнхээ аль хэдийн хараа хяналтаас гарж тэдний хувьд итгэлийг нь алдахад хүргэсэн билээ...

Харин Лухан...тэр хэдий онц сурдаг , толгой сайтай , царайлаг бас л юунд ч тэр амжилт гаргаж чадахаар залуу ч одоохондоо томоохон ажилд оролцоно гэдэгтээ бүрэн итгэлгүй гэсэнч тэр хэн хүнээс илүү сайхан ирээдүйг төсөөлж сайхан амьдралыг бүтээнэ гэж боддог билээ. Хүний гар харж амьдрах биш хүнээс бэлэн мөнгө авах биш өөрөө хөдөлмөрлөж өөрөө мөнгө олон зүгээр л өөрийнхөө хүчээр босох дуртай ба хажуугаараа хүссэн зүйлээ хийж явах дуртай нэгэн...тиймээс ч ажлын багаас нь эхлэн хаа нэгтээ цагийн ажил ч болтугай хийн мэргэшхийг хичээж хүний мөн чанарыг бага багаар ч болтугай мэдэхийг хүсэж амьдралын хар барааныг жижгээс нь эхлэн танин мэдэхийг хүсдэг нэгэн атал эцэг эх нь түүний энэ чанарын ганцыг ч дэмждэггүй билээ. Зүгээр л бэлээхэн мөнгө гар дээр нь өгөөд сур бас суралц тэгээд гэр бүлээ авж яв, нэр хүндээ өсгө ийм л зүйлийг эцэг эх нь хүснэ. Харин энэ бүгдийг Лухан аль хэдийн эсэргүүцээд хэдэн жил болж буй тул тэд аргаа барсаар байжээ...

Тиймээс ч тэдний эцэг эх том компаниараа дамжуулан томооохон корпороцийн охинтой Луханыг сүй тавиулан улмаар энэ нь 2 компанид харилцан ашигтайгаас гадна Лухан ч тэр ирээдүй нь гэрэлтэн гэр бүлээ авч яван бүхий л талд түүний ирээдүйн төлөө гэсээр энэ бүгдийг дур мэдэн зохицуулж шийдэн Лухан байн байн ХонгКонг аль эсвэл Бээжин явж гэр бүлийн уулзалтанд нь оролцдог байлаа...

Гэвч Лухан эцэст нь тэвчсэнгүй тэр зүгээр л тэвчсэнгүй бүгдийг хаяад хаашаа ч хамаагүй зугатмаар санагдаж үнэхээр тэвчиж чадалгүй тэсвэрээ алдсаар байжээ. Хичнээн эсэргүүцээд ч нэмэргүй тэр үнэхээр гүн сэтгэлийн дарамтанд байв...

*Болсон явдлын эхлэл*

Луханруу Хэсү залгадаг тэр шөнө тэрээр Бээжинд байсан ба яг эд хямралынхаа үед байжээ...Удалгүй маргааш нь Бээжингээс өглөөний нислэгээр Сөүлрүү зорин орой нь гэртээ ирсэн ч ...

Лухан кодоо хийсээр гэртээ орж ирэх гэсэн боловч болсонгүй

Лухан : юү вэ соличихсон юм байхдаа

Лухан дахин кодоо хийтэл уучлаарай нууц дугаар буруу байна гээд л байв...Тэр хонхоо дарлаа гэвч хариу байсангүй дахин дарлаа гэвч хариу дахиад л байсангүй

Лухан гайхсаар яг тогшихын даваан дээр нь хаалга нь нээгдэх ба Лухан орох гээд хаалгаа таттал өөдөөс нь нэг танихгүй залуу сүр сар хийсээр Лухантай нүүр тулан хальт харчихаад хаалгаар нь гарж яван хажуугаар нь зөрөөд гарчих нь тэр...

Лухан том нүдэлсээр : юу вэ "араас нь хартал тэр залуу гадуур савхиа өмссөөр явах ба гутлаа хагас өмсчихсөн харваас яаруу сандруу нэг зүйлд баригдаад гарж гэснээс Лухан шууд юу болохыг нь ойлголоо. Тэр залуу эгчтэй нь гэрт нь ирж нэг шөнийг хамт өнгөрөөсөн ба гэрт нь хүн ирэхийг сонсоод бушуухан зугатаж буй гэдгийг"

Лухан уураа барьж ядсаар гараа зангидан хаалгаа нээн ортол үүдэнд нь эгч нь бас л дөнгөж хувцасаа арай хийн амжиж өмссөөр сандарсаар зогсож байв..

Лухан бүр дэлбэрэхийн даваан дээр : миний гэрт тэр залууг авчирж хоноо юу? "муухай харах"

Луханы эгч инээсээр : ю-юу? А-ааан...чи сайн явж ирсэн үү..

Лухан хажуудаа байсан ваарыг авч газар шидээд орилсоор : ГУЙЖ БАЙНА ОДОО БОЛИОД ӨГӨӨЧ

Гэрээр дүүрэн ваар хагарах дуу чимээ царгин түүний хажуугаар Луханы орилоон эгчийх нь амыг амаар гаргах шахсан байв...

Луханы эгч : Л-л-Лухан "хоолой нь салгалсаар гайхах"

Лухан : НАМАЙГ ҮНЭХЭЭР ҮХЭЖ БАЙХЫГ ХАРМААР БАЙГАА ЮМ УУ? ЭСВЭЛ ҮХЭЭД ӨГӨӨСЭЙ ГЭЖ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ УУ? ТЭГЬЕ ЭЭ БОЛЖ БАЙНА ӨНӨӨДӨР ХИЙГЭЭД ӨГЬЕ ӨНӨӨДӨР ХҮСЭЭД БАЙГАА ХҮСЛИЙГ ЧИНЬ БИЕЛҮҮЛЭЭД ӨГЬЕ "Орилох"

Луханы эгч О.О : Ч-Ч-ЧИ??

Лухан галзуухын сандал дээр буй эгчийнхээ цүнхийг аваад эгч дээрээ очин бугуйнаас нь барин чирсээр хаалга руугаа явж байв

Луханы эгч : Лухан яагаад байгаа юм бэ? Яачихсан юм? юу болсон болоод? Тавь л даа өвдөж байна "гараа авах гэж оролдох"

Лухан хаалга онгойлгон эгчийгээ хүчтэй гэгч нь түлхэн эгч нь ч тэр газар уначихав...араас нь тэрээр цүнх бас гутлыг нь газраас аван шидээд : ТЭР ЭЦЭГ ЭХДЭЭ ОЧИЖ ХЭЛ...ӨНӨӨДӨР ГАНЦ ХҮҮГЭЭ АЛДСАН ГЭЖ "ХААЛГАА ТҮС ХИЙТЭЛ ХААХ"

Ийм л юм болсоор эгч нь анх удаа түүний ийм байхыг харан салганаж айж сандарсаар хаалган дээрээ иртэл гэр доторх бүх юм нь сүйдэн эвдэгдэж буй нь сонсдон Луханы орилож буй нь сонсдож байлаа...тиймээс тэрээр Хэсүрүү уйлсаар залгажээ

*Болсон явдлын төгсгөл"

*Хэсүгийн талаас*

Нулимс гэдэг бол хэний ч сэтгэлийг өвтгөж чадахаар хүчтэй зэвсэг...Тэр тусмаа эрэгтэй хүний нулимс...хамгийн хатуу зан чанартай , ямар ч үед эмэгтэйчүүлээс илүү ихээр тэвчээр гаргаж сэтгэлээ барьж чаддаг хастуужилтай улс бол эрчүүд. Гэвч энэ залууд хичнээн хэцүү байсан болоод хичнээн тэсэхийн аргагүй байсан болоод тийм үнэ цэнэтэй нулимсыг өөрөөсөө урсгаж байгаа юм бэ? Үнэхээр сэтгэл өвдөж байна , үнэхээр үнэхээр өвдөж байна...

Лухан эрэгтэй хүн гэсэндээ чанга биш уйлахгүй ч нус нулимсандаа баригдан чимээгүйхэн ихэр татах нь надад мэдрэгдэж байлаа...

Би түүнийг зүгээр л тэвэрэхийг хүслээ. Учир нь яг одоо миний энэ сэтгэл зүрх түүнийг найзын үүднээс тайвшруулан хажууд нь бай гэж шаардаж байх шиг байв...

Би : "Луханыг тэврэн нуруун дээр нь зөөлөн товшлоо"

Би : хэн юм? Хэн ийм байдалд хүргэсэн юм? Би очоод бүгдэнг нь болгож тавиад ирэх үү ммм? "хөмсгөө зангидах"

Лухан нусаа татан шүлсээ залгилсаар толгойгоо сэгсрээд : бүгдийг бүгдийг хаяад зугатмаар байна "уйлах"

Нүдэнд минь нулимс цийлэгнэсээр үнэндээ хэлэх үг олдсонгүй. Би юу болсоныг нь мэдэхгүй чимээгүй зогссоор л байв..

Би : би...би бүгдэнг нь сонсож өгье. Хүсвэл юу болсоноо ярихуу мм?? Хүсвэл надад уурлаж гомдож ... би бүгдэнг нь сонсож өгье мм?

Лухан надаас хөндийрөөд доошоо харж нулимсаа арчлаа. Бурхан минь сэтгэл минь ямар их өвдөж байна гээч...

Лухан : уучлаарай

Би : маш их санаа зовсон Лухан. Хэрвээ дахиад харахгүй бол яана аа гэж үнэхээр их санаа зовсон. Гэхдээ ингээд урд зогсож байгаа чинь хангалттай

Лухан : .......................

Би : бид чинь найзууд штээ. Юу болсоноо хэл л дээ . Бид нэгнээ сонсож ирсэн энэ удаад ч бас сонсож ,зөвлөж өгье мм? "гарнаас нь барих"

Лухан : утсаа..утсаа түр ашиглуулаач "доошоо харсаар хэлэх"

Би : ммм?

Лухан өрөөнүүдрүүгээ хараад : чи бэртчих нь....Цэвэрлүүлэхгүй бол

Би ч утсаа гаргаж ирсээр Луханд өгөөд Лухан дуудлагын цэвэрлэгээ дуудаад бид хүлээсээр галзууханд нь сууж байлаа...

Чимээгүй бид суусаар суусаар л байв. Магадгүй түүнийг хүчлэх биш ,байгаа байдлыг нь ойлгон чимээгүй байх хэрэгтэй бололтой...

Удал ч үгүй дуудлагын цэвэрлэгээ ирэн шалан дээр буй шилний үүрмэг мөн энэ тэрүүгээр хөглөрсөн зүйлсийг цэвэрлэж байх зуур би Луханы шархан дээр нь тос түрхэн дахин боож өгсөөр сууж байв..

Дуудлагын цэвэрлэгээ дуусахад Лухан бид 2 зочны өрөөний буйдан дээр сууж байв...

Би : хаа нэгтээ өвдөж байгаа газар байна уу?

Лухан : зүгээрээ "дуу сул доошоо харсаар хэнэггүй хэлэх"

Би : эмнэлэг явцгаая. Мм?

Лухан толгойгоо сэгсрээд : зүгээрээ...явахгүй байж болно

Би : надад яриж өгөх үү? "итгэлгүйхэн асуух"

Лухан чимээгүй сууж байгаа надруу хараад : миний амьдралыг тэд өмнөөс минь шийдчихсэн "урам нь хугарсан байдалтай хэлэх"

Би санаа зовсоор : хэн? Эцэг эх чинь уу?

Лухан доошоо харсаар : тиймээ. Би...би... "санаа алдах" би удахгүй сүй тавина "нүдээ аних"

ЮУ ЮУ С-С-СҮЙ ТАВИХАА?? ҮГҮЙ ЭЭ ГЭНЭТ ЮУН О_О

Би том нүдэлсээр : Ю-юу? Сүй?? Хэнтэй? Гэнэт яагаад?

Лухан : тийм л зүйл болчихлоо "надруу хараад" чи итгэж чадаж байна уу? харин би үгүй одоо хүртэл чадахгүй нь...

Би : тэр чинь юу гэсэн...ани...яагаад?

Лухан : сүй тавих гэж байгаа хүн бол том айлын охин. Маш том корпорацийн захирлын охин...одоо бүр намайг бизнестээ ашиглаж байх шиг байна

Би Луханы хажууд дөхөж очин суун гарнаас нь бариад түүнрүү санаа зовсон байртай харлаа

Би: Лухан

Зүгээр л би юу хэлэхээ мэдсэнгүй дотоод бодолд минь яаж ийм зүйл байж болох юм бэ яагаад ийм залуу хүнийг тэгэж хүчээр хайргүй хүнтэй нь сүй тавиулж зүгээр л хэн нэгний дотоод сэтгэлийг бодолгүйгээр ингэж дураараа аашилж ингэж хүнийг зовоож байгаа юм бэ гэж бодогдож түүний төлөө санаа зовж , өөрийнх нь оронд тавиад үзэхэд асар их гомдол , шаналал , уур хүрч үнэхээр үнэхээр л одоогийн байгаа байдалд хүрэхээр болчихсон байв..

Лухан надруу үнэхээр цөхөрснөөр хараад : би зүгээр л хаашаа ч хамаагүй зугтчих уу? "нүдэнд нь нулимс цийлэгнэсээр" бүгдийг хаяад хаашаа ч хамаагүй зугатаад тэндээс шинэ амьдралаа эхэлж өөрийн гэсэн эрх чөлөөтэй амьдрах гээд үзэх үү

Миний нүдэнд нулимс цийлэгнэсээр Луханруу хараад : яавал дээр вэ...юу хийх вэ...

Лухан харцаа бууруулсаар : эгч чинь шөнийн клуб хэсэн олон залуустай явж өнөөдрийн энэ үнэ цэнэтэй гэр бүлийг авч явах чадвар байхгүй тиймээс айлын ганц хүү ганцхан чи л энэ гэрийг авж явах хүн бид чамд итгэж байна....тиймээс хэлсэнээр хий сонголт байхгүй....гэж тэд хэлсэн. Хатуу биш байна гэж үү? Ийм байж болох юм уу

Миний ч нүднээс нулимс урсаад л гарчихав...би нулимсаа арчаад..

Би : би юу хийх үү? Сэтгэлийг чинь засахын тулд хажууд чинь байж өгөх үү? "нүднээс минь нулимс ганц нэгээрээ хацар дагаад урсаад л байв...үнэхээр түүнд санаа минь зовж зүгээр л хэтэрхий шударга бус санагдан Луханыг би маш ихээр өрөвдсөндөө сэтгэл минь тэвчсэнгүй"

Лухан : явдаа...оройтчихлоо

Би толгой сэгсэрсээр нулимсаа арчаад : ани..би явахгүй. Би энд байна

Лухан ямар нэгэн юм хэлэх гэхэд нь би таслаад

Би : нухацтай ярилцацгаая..юуг хаанаас нь эхэлж хийх үү гэдэг ээ...ингээд буугаад өгчих юм уу яаж болдог юм? Заавал баян айлын охинтой сүй тавилаа гээд гэр бүлээ авж явах хэрэг үү...чамд итгээд яагаад хүлээж болохгүй гэж. Чи онц сурдаг ухаантай ийм залуу байхад итгээд хүлээж яагаад болохгүй гэж...эгчтэйгээ ярилцаж байгаад хамтдаа тэдний итгэлийг нь олж авахад болно штээ...хамтдаа чадна гэдгээ харуулах хэрэгтэй ммм?

Лухан надруу хараад : тийм юм болов уу

Би : яагаад зүгээр л бууж өгөөр хараад суух гэж? Анияаа болохгүй чи хүсэхгүй л байгаа юм чинь болохгүй

Лухан : хэрвээ би бүтэлгүйтвэл яах болж байна

Би : яагаад бүтэлгүйтнэ гэж тэгээд яах юм сүй тавих юм уу? чи үүнийг үнэхээр хүсээд байгаа юм уу

Лухан : .......

Би : бүх юм зүгээр болох болно доо...Лухан жаахан эерэгээр ирээдүйг төсөөлөөд үз...хэзээ нэгэн цагт биелэлээ олох болохоор мм?...бүх юм сайхан болох болно... "түүний нуруун дээр гараа тавих"

Лухан толгой дохиод: тэгэх болов уу

Би : тиймээ тэгэх болно. Лухан итгээд үзье тэгэх үү

Лухан : мм?

Би : зүгээр болох болно. Бүх юм сайхан болно гээд ганцхан удаа итгээд үзье Лухан мм? Цаг хуг

Лухан : тэгэх үү

Би : маш их тэсвэр тэвчээр хатуужил хэрэгтэй цаг хугацаа хэрэгтэй. Лухан чадна биз дээ чи чадна би мэдэж байна

Лухан : "толгой дохих"

Би : хамгийн түрүүнд хүчтэй байх хэрэгтэй. Ингээд суух биш эсрэгээр нь сөрж үзэцгээе...тэгэх үү

Лухан надруу харсаар : Хэсү..баярлалаа үнэхээр их...

Би дуу шуу болсоор: ЯМАРТАЙ Ч БИ ЮУ ХИЙХ ҮҮ? ХОЁУЛАА ЕРӨӨСӨӨ ХАТУУ ЗҮЙЛ УУЦГААХ УУ? ҮХТЛЭЭ УУГААД НАДАД АГСАН ТАВИАД ҮГҮЙ ЭЭ ЯАХАВ БОЛОХ Л ЮМ...ЭСВЭЛ ЯАХ УУ ЮҮ ХИЙХ ҮҮ. БИ ЧИНИЙ СЭТГЭЛИЙГ БАГА Ч БОЛОВ УУ ЗАСАХААС НААШ ЭНДЭЭС ХӨДЛӨХГҮЙ ЭЭ ММ?

Лухан муухан инээмсгэлсээр : бүгдийг нь хийцгээе. Чи чадна гэвэл бүгдийг нь

Би : нээрээ юу? Ойлголоо...окей..эхлээд юм идэх үү "бугуйн дахь цагаа хартал шөнө 12 өнгөрч байв" уммм цаг орой байгаа ч би чамайг өлсөж байгааг чинь мэдэж байгаа болохоор юм идэх үү. Өнөөдөр 2уулаа унтахгүй шөнөжингөө юм ууж идэж юм яриж тэгэж хоноцгооё

Лухан: тэгье ээ тэгье тэгцгээе

Би : тэгвэл гарцгаах уу?

Лухан : хаашаа

Би : дэлгүүр орж хүнс цуглуулаад тэгээд хоол юу идэх үү?

Би аль болох л цоглогдуу байхыг хичээж байлаа...ингээд ийм үед нь би л хажууд нь байж түүнийг бага ч болов уу дээрдүүлэхгүй юм бол түүнийг гэх хэн нэгэн алга...Гунигламаар зүйл тохиолдлоо гээд би ч давхар гуниглан Луханы өөдөөс түүнийг өрөвдөж хамтдаа дахин дахин зовлон шаналал гуниглалд автаж улам улам сэтгэлийг нь доошү нь татаж байснаас ингээд бага багаар бүх юм сайхан болно гэсэн шиг сэтгэлийг нь засах хэрэгтэй тиймээ тийм...Угаасаа орчин уур амьгал өөрчлөгдчихөөр дагаад өөрчлөгддөг гэж би боддог бөгөөд юмийг сайн сайхнаар эерэгээс төсөөлвөл хариу үр дүн нь эерэг л гарна гэж боддог тиймээс бүх юм сайхан болно..Лухан...

Лухан : би ийм царайтай юу? Хэхэ

Би : эеее ийм орой..за гаряаа гаръя мм?

Лухан : тэгье ээ за "муухан инээмсгэлсээр хувцаслаад саравчтай малгай өмсөөд бид гэрээс нь гарлаа"

Лухан хятад хоолны газраас жантай гоймон захиалан ирэх хооронд нь бид 24 цагийн сүпермакетд хүнс цуглуулахаар түрдэг тэрэ түрээд явж байлаа...

Би түрсээр Луханруу харан зөөлөн инээмсгэлээд : энэнд дуртай юу

Лухан ард саравчтай малгай өмсөн гадуур нь малгайтай цамцныхаа юүдэнг давхар өмссөр гараа цамцныхааа халаасанд хийсээр явж байв..

Лухан надруу хараад : тиймээ

Би : окей

Лухан ч хажууд ирэн бид хоол хүнс цуглуулаад явж байв...энэ залуугаас гэрт нь би ийм юм байгаа тэгвэл тийм юм байгаа юу гэхэд манайд юу ч байхгүй л гэлэээ...бүр юу ч шүү тиймээс л бид шөнө бараг айл нүүж ирсэн мэт л жижиг сажиг хоол хүнсний хэрэглээнээс том хүртэл нь баахан юм авсаар явж байв..

Би : тэгээд чи ингэхэд юу идэж амьдарч байсан болоод "ногооны тасаг дээр ирэх"

Лухан мөрөө хавчаад : гадуур

Би шогшроод : эегүү "санаа алдах"

Лухан : зүгээрдээ. Өөө энэ гоё "амттан авж ирэх"

Би : аль

Лухан : вүү тоглоом дагалдаж ирэх юм байна

Би инээсээр : жаахан хүүхэд шиг гэдэг нь

Лухан: юу нь жаахан хүүхэд шиг "надад нэг хүүхэлдэйтэй хажуудаа амттантай чихэр харуулаад" хар л даа хөөрхөн байгаа биз дээ энийг авъя "түрдэг тэрэгрүү хийх"

Би инээсээр гайхан : яа чи үнэхээр авах гээд байгаа юм уу

Лухан тоолгүй урагшаа надаас түрүүлж алхаад : ммм.. "надруу хараад" шөнө тэвэрч унтана

Би : юуу вэээ

Лухан : "инээх"

Өөө энэ залуу инээчихлээ...би ч өөрийн эрхгүй инээмсгэлээд бид бараг юмаа цуглуулж дуусаад кассан дээр ирэн бичүүллээ...Лухан шууд л картаа гаргаж ирэн хамаг тооцоогоо хийсээр надад ганц ч тор бариулалгүй 3н тортой зүйлээ өөрөө аваад явчихав..

Би : би нэгийг нь

Лухан : анияа зүгээр хэхэ..

Би : хмм..

Бид 2 явсаар гэрт нь хүрж ирээд юмаа гарган хөргөгчинд нь цэгцлэн хийсээр байж байтал жантай гоймон ирлээ. Хэдий одоо шөнийн 12 өнгөрөөд бараг 1 болох гэж байгаа ч бидний хэн хэн нь илүү цоглог ямар ч нойр нь хүрсэн шинжгүй хоолоо идэхээр суулаа...Жантай гоймонгоо идэж суучихаад бид зочны өрөөнд нь буйдан налан газар суусаар голдоо амттан зэргийг тавиад Лухан шар айраг харин би нэгийг задлаад урдаа тавьсан ч түүнээсээ уулгуй жүүс уусаар бид юм ярисаар сууж байв...

Гэхдээ сэтгэл минь өөр нэгэн газар хэн нэгнийг санан санаа зовж буйг мэдэрлээ...энэ хүн бол Сэүн...тэр надтай огт холбоо барисангүй бүр огт ядахнаа хүний урманд смс ч үлдээсэнгүй...би дахиад хүлээгээд үзэх үү эсвэл одоо нэг залгаад үзэх үү аль эсвэл залуусын нэгэнрүү залгах уу гэсээр чимээгүй сууж байв...

Лухан : чи зүгээр үү "тайвнаар урагшаа харсаар хэлэх"

Би Луханруу ухаан орсон мэт хараад : ю-юу?

Лухан: энд байгаа чинь "надруу харах"

Би : яасан чамд тухгуй байна уу "тоглох"

Лухан : тэр залуу... "гаран дахь барисан шар айрагруугаа харах"

Би: нн? "гайхах"

Лухан надруу хараад : тэр чиний өртэй гээд байсан залуу , бас хэд хоногийн өмнө Мёнхигийн найз залууд санамсаргүй цохиулахад чамайг хүргэж ирсэн залуу...нэг хүн биз дээ хэхэ

Би ч багагүй гайхаад Лухан миний талаар мэдчихсэн юм болов уу ийм үед нь би уул нь ийм зүйл ярихгүй гэж бодож байсан юмсан гэсээр чимээгүй сууж байв..

Лухан багагүй инээмсгэлсээр надруу хараад : юундаа ингэж гэм хийчихсэн хүн шиг.. "гараа толгойнд хүрэг үс сэгсийлгэсээр инээмсгэлээд" яа золиг минь би мэднэ дээ...та 2 болздог гэдгийг пшшш "урдахаа уух"

Би ч Луханруу том нүдэлсээр юу ч дуугарч чадалгүй гацчихсан мэт харсаар сууж байлаа...ЛУХАН ТЭР ЯАЖ МЭДСЭН ГЭЖ??? ЯАЖ?

Ipagpatuloy ang Pagbabasa

Magugustuhan mo rin

114K 4K 24
•𝘣𝘰𝘰𝘬 1• LeonKennedy/fem!reader Walking around and catching criminals was part of the job description...just not dealing with an apocalypse. "We...
5.6K 195 11
Where Park Chaeyoung is the talented singer-guitarist and occasional pianist in a (respectful) club/ pub. What happened when the music critic, Jeon J...
768K 17.3K 46
In wich a one night stand turns out to be a lot more than that.
64.3K 2.1K 49
Two girls are scouted by TF family after they participated in a competition. In order to join TF family, they need to leave their country and go to C...