~You've Fallen For Me~

Da xhxaruxh

57.9K 2.6K 37

MongolianExo-д орж байсан Kai88 🫶🏻 Altro

1. Үнэгүй юм гэж байдаггүй болхоор төлөх хэрэгтэй
2. Хувь тавилан
3. Би дахиад л өртэй болчих шиг боллоо
4. Чамайг сонирхож байгаа болхоор
5. Надаас болсоноос хойш хариуцлага хүлээх хэрэгтэй
6. Түүнд ойртож болохгүй шалтгаан болог
7. Чи үнэхээр тэнэг юмуу??
8. Би чамд татагдаад байгаа юм болов уу?
BONUS
9. Өөдгүй амьтан + Би энд яагаад о.о
10. Ичиж үхэх нь
BONUS
11. Хаашаа ч хөдлөлгүй чиний хажууд
12. Миний дэргэд байж өгч чадах уу??
13. Надтай болзох уу??
14. Түүнд ингэтлээ их дуралчихсан гэж үү?
15. Би чамд маш их сайн
16. Та 2 хамт амьдраад байгаа юмуу
17. Хэрвээ би андуураагүй бол
19. Би дахиж тэвчихгүй нь
20. Тэр залуу...
21. Хэтэрхий аз жаргалтай байх үнэхээр хэцүү юм
22. Машин дах болзоо + яг миний стиль
23. Над дээр ирнэ гэчихээд
24. Тэр эмэгтэйтэй яаж төгсөхөө мэдэхгүй байна
25. ИНГЭХЭД БИ ХААНА... О.О
26. Чиний аз жаргал бол миний аз жаргал
27. Намайг чамд хайртайг мэднэ биздээ??
28. Ким Жүнмён
29. Зугтацгаая
30. Хайртай шүү
31. Миний ээлж
32. Чамд өрөвдөх сэтгэл гэж байдаггүй юм уу
33. Энийг нь ч мэдэхгүй би.. Уучлаарай
34. Бүх зүйл сайхан болно, зүгээрээ
35. Цааш явах...
36. Ямар муухай зүүд гэхээрээ Т.Т
37. Бурхан минь О.О ... ИЙМ УЧРАЛ ГЭЖ БАЙХ УУ??
38. Чи У Сэхүнд ухаангүй дуралчихсан
39. Бид дахиад тааралдчихлаа
40. Түүнд ойлгуулж хэлэх улам хэцүү болчих шиг.
41. 2уулахнаа хамт байхыг хүссэн учраас
42. Үдэлтийн уулзалт
43. Чамайг дахин шаналгахыг хүсэхгүй байна
44. Үүрд түүнийг алдах...
45. Яг одоо хажуудаа байлгахыг хүсэж байна

18. Би өнөөдөр энд хонож болохгүй юм уу?

1.1K 48 0
Da xhxaruxh

18-Р ХЭСЭГ

Тиймээ хэрвээ би андуураагүй бол тэр эмэгтэй мөн байна. Би ч тэр бүр хүн андуурдаггүй гэж бодсоор наашаа алхан ирэх эмэгтэйг нэг харан Сэүний царай луу харлаа...Түрүүхэн л миний өөдөөс малийгаад зогсож байсан залуугийн нүүрний хувирал нь тэр дороо хувисхийн алга болон хөмсгөө зангидаж эхлэхийг нь би маш сайн ажиглалаа. Үнэндээ энэ эмэгтэй Сэүнд тийм ч сайхан сэтгэгдэл төрүүлдэггүй бололтой , юу болсоныг нь мэдэхгүй ч сүүлд гэрт нь тэр үнэхээр тааруухан харицаж байх шиг байсан ямарсайндаа л намайг найз охиноо гэж хэлэн танилцуулж Кёнсүү тэгэж дуугаа өндөрсгөх билээ...Кёнсүү гэснээс Сэүнээр ч зогсохгүй тэдний залуусруу хартал бүгдэнгийх нь царайны хувирал өөрчлөгдчихсөн байлаа. Кай , Суо нар харсан хирнэ тоолгүй гараа халаасандаа хийсээр доошоо харан юу ч болоогүй мэт зогсож байсан бол Лае Тао Ёол Бэк нар нөгөөх ирж буй эмэгтэйг нэг харан хоорондоо бие биенлүүгээ харан нэг наашаа нэг Сэүнрүү харсаар яахаа мэдэхгүй л зогсож байлаа...гэхдээ бүгд л гэнэт их чухал царайлан хөмсөгнүүдээ багагүй зангидаад ирэх нь тэр...

Би хөтлөөд зогсож буй Сэүнрүү харсаар : Сэүнаа "сул хэлэх"

Сэүн надруу санаа алдсаар хараад ямар нэгэн авиа гаргах гэснээ болиод дахин санаа алдаад нүдээ удаан гэгч нь аничихаад нээсээр дахин хүчтэй амьсгаа авчихаад ямар нэгэн үг хэлэх гэсээр надруу харж байлаа...гэтэл нэгэн эмэгтэйн дуу сонсдох нь тэр... САЙН БАЙЦГААНА УУ? БИД УУЛЗААГҮЙ УДЖЭЭ. САЙН БАЙСАН БИЗ ДЭЭ БҮГДЭЭРЭЭ гэж их л цоглог өндөр өнгөөр ярих нь хажуунаас сонсдсоор би урд ирэн зогсон охинлуу харан Сэүн харин харалгүй надруу ширтээд л зогсоод байв...

Наён нүүр дүүрэн инээмсгэлсээр бөхийгөөд бидний өмнө ирж зогсоод : Сайна байна уу? бид уулзаагүй уджээ сайн байсан биз дээ бүгдээрээ

Тэд Наёнруу хальт харчихаад зарим нь өөр тийшээ харсаар зарим нь доошоо харсан чигээр хальтхан бөхийлөө

Би тэдний байдлыг ажаад залуус яагаад түүнд ийм байгааг сайн ойлгохгүй эмэгтэй хүнд ийм хүндлэл үзүүлж байгаад нь гайхсаар Сэүнрүү харвал тэр надруу чимээгүй цоо ширтсээр л байв..энэ залуу ч гэсэн яачихаа вэ...

Наён инээсээр : та нар бүгдээрээ илүү күүл болчихож. Хэхэ "Сэүнлүү харах"

Бэк дурамжхан зэвүүн инээмсгэлсээр: хэлэхэд тийм ч...энд ямар хэргээр "өөр тийшээ харсаар хэлэх"

Наён инээмсгэлсээр : ээе. Би тэмцээн үзсэн ёстой янзтай байна лээ...баяр хүргэе. Тэгээд энийг өгөх гэж ирсэн "Сэүний урд ирэн зогсох"

Залуус үнэндээ юу хийхээ тийм ч сайн мэдэхгүй байлаа. Хэсүгийн гайхаж байгаад ч юу гэхээ мэдэхгүй хамгийн сүүлд Наёнд анхааруулга өгөн тийм ч сайнаар харицаагаа таслаагүй байтал ингээд гэнэт гараад ирэхээр шууд тоохгүй явах болохгүй зүйл ч тэдний хэн хүнгүй тийм сайхан уур амьсгал эвдэн гарч ирсэнд уурыг нь хүргэн өнгөрснийг санагалзуулж байгаад дургуй нь хүрцгээсээр зогсож байлаа..

Залуус Наён сүүлд Сэүнийд очсон талаар бүгдийг мэдэж ч байлаа..

Би ч бүр байдлыг юуг нь ч ойлгохгүй чимээгүй зогссоор л байв..

Суо : юу хийгээд байгаа юм бэ? Явцгаахгүй юм уу

Бэк : явалгүй л яахав. Явцгаая "Кай-ийн мөрөн дээр цохих"

Кай толгой дохисоор : тэгье ээ

Сэүн надруу харсаар : явцгаая "хөтөлсөөр хажуугаар нь зөрж гарах"

Залуус ч бид бүгдээр тэр эмэгтэйн хажуугаар зөрөөд гарчихлаа...би ч бүр үнэхээр үнэхээр бүр үнэхээр гайхаж орхилоо. Энэ олон залуусын нэг нь ч түүнийг хүн гэж тоолгүй хажуугаар нь зөрөөд гарчихлаа шүү дээ...

Бидний араас удалгүй У СЭҮН , ДУ КЁНСҮҮ , ЯА ПАК ЧАНЁОЛ гэж эмэгтэйн дуугаа өндөрсгөн орилох нь сонсдлоо...

Би ч эргэж харах яахаа мэдэхгүй Сэүнд хөтлүүлсээр явж байв

Сэүн: эргэж харах хэрэггүй шүү. Шалтгааныг нь дараа дараа хэлье "машиныхаа хаалгыг онгойлгох"

Ди Ү : Чаёнолаа Бэкхён Сэүний машинд суучих

Сэүн : хён та жолоо баричих "түлхүүрээ өгөх"

Ёол : yesss!!! "дуртай гэгч нь"

Бэк : битэгвэл урд байх нь ээ вүүхүү "урд талын хаалга онгойлгосоор суух"

Би ч суусаар Сэүний машинд суусан ба арын суудалд нь суулаа...Сэүн ч мөн орж ирсээр хажууд минь суучихав...нөгөө хэд Суо-н машинд суусаар бид тэр даруй хөдлөх нь тэр..

Харин миний мэдэрч буй мэдрэмж нэг л аймар ч гэх юм уу нэг л сонин байлаа...

Машинд :

Ёол дуу шуу болсоор : ордогтоо биз дээ "дуу тавих"

Сэүн хөтлөөд : мэдээж шт

Бэк : заа жаахан хөгжилдөцгөөе "дуу шуу болсоор хөгжмийн хэмнэлд суугаагаараа нэг нааш цааш хөдлөн надруу харан инээж байлааа"

Би ч Бэкхёний харж инээчихээд Сэүнрүү харлаа. Тэр урагшаагаа суудлын бүрээс ч юм уу тийшээ таг хөмсгөө зангидан ямар нэгэн бодолд автсан бололтой ширтэж байгаад намайг өөрлүү нь харсныг мэдсэн бололтой надруу удалгүй хараад багахан инээмсгэллээ...гэхдээ нэг л биш байна , тэр сонин байна...залуус ч тэр хэн нь мэдэгдэхгүй эмэгтэй тэднийг зориод ирж байхад хариу ч байхгүй хажуугаар нь танихгүй мэт зөрөөд явчихсан...харин одоо тэд юу ч бодсон шинжгүй дуу тавин хөгжилдөөд байж байна...нэг л сонин байна даа...

Ёол Бэк 2 ганц ч хором чимээгүй байсангүй бүтэн замын турш инээлдэж хоорондоо юм ярин нэгнээрээ тоголж нэг надаар тоглон нэг Сэүнаар тоголж бид 2ч тэр тэрэнд нь өөрийн эрхгүй инээж суулаа

Бэк толгойгоо эргүүлсээр мөрөө өөрийнхөө гараар барисаар : аа ядарч байна шүү

Ёол : эээе

Би инээсээр : би бариад өгөх үү "урагшаа суутал Сэүн гарнаас барисаар ямар ч нүүрний хувиралгүй надруу харлаа"

Мэдээж би энэ залуугаар тоголж байгаа шүү дээ..

Бэк нүд нь сэрэгсээр : омо омо нээрээ биз. Сэүнаа 2уулаа байраа солиод суучихья

Би : "инээх"

Сэүн надруу муухай хараад : яа

Би : юу?

Сэүн намайг налаад : ахх ядраад байна

Би : хөөе бос л доо "мөрнөөсөө толгойг нь авах гэтэл болсонгүй"

Ёол : "инээх"

Бэк : ааа ёстой нэг

Би ч тэдэнтэй хөгжилтэй зүйл ярин замдаа явж л байлаа. Гэхдээ ямар юмийг ор тас мартана гэж байх биш тийм сүртэй биш ч хальтхан нөгөөх эмэгтэйн талаар багагүй санаанд бууж ирээд л байв..

*нөгөө машинд*

Суо Кай Ди Ү Лае Тао нар суусаар явж байлаа....

Суо машинаа барисаар : хэн бэ? Үнэнээ хэлээрэй

Лае дуу сул : бии

Ди ү залхасан байдалтай тайвнаар : яаж байгаад?

Лае : дээр дэлгүүрт явж байгаад тааралдчихсан. Бэлтгэлээ ганцаараа хийж дуусаад дэлгүүр явж байтал тэгээд л надаас баахан юм асуугаад байхаар нь... "доошоо харах" гэхдээ би үнэхээр..аахх ямартай ч уучлаарай

Тэгэхлээр Лае бол гэнэн нэгэн бөгөөд Наён үнэг шиг загнасаар Лае-эс тэмцээнтэйг нь сонсон хаана болох талаар сонсчихжээ

Ди ү : юунд уучлалт гуйхав дээ...

Кай : хён одооноос жаахан төвлөрхөд л болоо

Тао : аа дургуй хүрмээр юм аа

Суо : өөр юм яриагүй биз дээ? Сэүний утасны дугаар? Сургууль зэргийг нь

Лае : үгүй ээ тэр талаар хэлээгүй

Суо : тэгвэл боллоо

Ди ү : гэхдээ Хэсү юу гэж бодож байгаа болдоо?

Тао : хэлээгүй юм уу

Кай : яаж хэлэхэв дээ.. "санаа алдах"

Суо санаа алдсаар : мэдэхгүй дээ.Сэүн өөрөөрөө хэлэхэд тиймхэн л сэдэв , яриад эргээд дурсаад ярихад их хэцүүхэн л санагдах байх

Ди ү : тэгвэл бидний нэг нь Хэсүд хэлвэл болох юм байна

Лае : ммм

Суо : тэгэж болох юм...

Кай : тийшээ албаар Ёол Бэк 2ыг суулгасан юм уу?

Суо : ммм...уур амьсгал үүсгэж байг гээд

Ди ү : бид ч гэсэн одоо энд ингээд л уйтгартай байгаад байх юм уу

Тао : надад итгэ "Суо-ийн хажууд сууж байсан ба дуу тавьж эхэллээ"

Суо : хэт чангалахгүй шүү

Кай : журамсаг гэдэг нь "үглэх"

Тао ч үгийг нь тоолгүй дуугаа чангалсаар тэд ч бас хөгжилдөж эхэллээ...

Удал ч үгүй бид ирсэн бололтой машин зогслоо. Гэхдээ энэ чинь одоо хаанах вээ??

Сэүн : бууцгаая

Би : заа

Тао нөгөө талын машинаас бууж ирсээр ээе ёөөөв ёөөв Ёолтой гар барилаа...

Сэүнтэй ч бас мөрөө цохилцов инээдтэй гэдэг нь...

Гэхдээ бид хаана ч ирсэн юм бүү мэд нэн эртний барилга гэлтэй үргэлжлэх урт урт тосгонорхуу эртний байшингуудтай газар ирэх ба тэрхүү эртний хаалгыг онгойлгосоор ортол яг л хаадуудын өргөө зэрэг шиг өрөө хаалгатай байх ба энэ маш том хоолны газар байлаа. Хамгийн наахнаар яривал жангум дээр гардаг хаадын өргөө шиг л гэсэн үг. үйлчлүүлэгч ч ихтэй бөгөөд бөөнөөрөө нэг зааланд суух биш бүгд тусдаа өрөө өрөөндөө орон хаалгаа хаасаар тэндээ дуулна уу орилно уу хооллоно уу ёстой л нэг дуу чимээтэй газар байлаа...

Үйлчлэгч : сайн байна уу

Бүгд : сайн байна уу

Үйлчлэгч : захиалга өгсөн үү

Ёол : бид нөгөө өрөөндөө л..

Үйлчлэгч : ааан за ийшээ "дагуулж явах"

Залуухан эмэгтэй зөөгч байх ба эд ч байнга үйлчлүүлдэг бололтой

Тао миний мөрөн дээр гараа тавин инээмсгэлээд : эдний үхрийн мах нь ёстой янзтай,

Лае : тийм шүү бас ...бас энэ тэр юу юу ч гэнэвээ баахан мэдэхгүй хоол хэллээ

Ёол : өнөөдөр Хэсүдаа бүгдэнг нь авж өгье

Ди ү : Сэүний найз охины үүднээс биш найз болох эхлэлээ тавихаар даая "инээмсгэлэх"

Би : "инээмсгэлэх"

Сэүн : юү вэ энэ ах нар чинь одоо "надаас хөтөлсөөр тоохгүй явах"

Суо : Хэсү юунд дуртай вэ "бид өрөөлүүгээ явж байхдаа яриж байлаа"

Би : би-

Сэүн : самгёбсал

Бэк : чамтай хэн ярисан юм бэ

Суо : ммм

Суо : өөр

Би : нөгөө-

Сэүн : өөр байхгүй эээ хамгийн дуртай нь самгёбсал

Ёол : тийм үү. Би ч бас дуртай

Кай : би би би ч бас "араас дуугарах"

Суо инээмсгэлсээр надрууу хараад : тэгвэл убба нь өнөөдөр зөндөөг авч өгье Хэсү сайн идээрэй "хөмсгөө нэг дээшлүүлж доошлуулан нэг тийм эгдүүтэй хэлэх"

Сэүн ярвайсаар : юуу вээ уббаа? Поаахаха "инээх"

Бэк : Суо чамд иймэрхүү юм арай зохихгүй юм байна аа

Ёол инээсээр : за бид ирчихлэээ

Бид ч нэг өрөөнд орж ирээд гутлаа тайлсаар ширээнийх нь ард газар суулаа. Яг л эртний хэв маяг уламжлалтай газар ч гэсэндээ их чөлөөтэй тухтай байж болохоор газар шиг байлаа...

Тэд менюнээс өөрсдөө хоолоо харцгаан хоорондоо хэдийг яаж авах уу дараа нь энийг аваад Хэсү-д энийг авж өгөөд гэчихээд надаас өөр юу авмаар байна гэсэн ч би өөрөө мэдээд захиалчих даа гэсэн болохоор тэд үргэжлүүлэн яриад яриад л байв...

Миний зүүн талд Сэүн сууж байсан ба баруун талд Лае Сэүний хажууд Суо өөдөөс минь Кай , Кай-ийн баруун тал Ди Ү хажууд нь Тао , Кайийн зүүн талд Бэк Ёол нар сууж байлаа...

Сэүн харин авах хоолоо хэлчихээд миний хажууд шанайгаа тулчихаад надруу хараад л байв. Нэг тийм инээх гээд байгаа үгүй нь мэдэгдэхгүй цоо ширтэж байлаа...

Хачин амьтан чинь яах гээд хараад??

Би : юу?

Сэүн : "чимээгүй харах"

Би Сэүнрүү харсаар : яасан юм бэ дээ?

Сэүн уруулаа цорвойлгосноо : үнсье

Миний инээд хүрсээр урд суух Кайруу харлаа

Би гэнэт санан : өөө би нээрээ зураг дарсан "утсаа гаргаж ирэх"

Сэүн надруу ширтсээр : ямар зураг

Би Сэүнрүү муухай хараад : чинийх биш ээ. Кай-аа би чиний зургийг дарсан "инээх"

Кай инээмсгэлсээр : тийм үү харъя

Би утсаа гаргаж ирсээр урд сууж буй Кайруу гараа сунгаад Кай ч бас урагшаа сунан бид голдоо харж байлаа

Сэүн гэдэсрүү хатгах

Би ухасхийтэл цочин Сэүнрүү муухай харчихаад үргэлжлүүлэн Кай-ийн хэдэн зургийг үзүүллээ

Кай : вуааа би үнэхээр күүл харагдаж байсан байна штээ

Бэк : аль аль намайг авсан уу

Би : тиймээ... энэ "Бэк-д утсаа өгөөд эргээд байрандаа суулаа"

Сэүн орилсоор : наа дээр чинь миний л зураг илүү байгааг би сайн мэдэж байна

Ёол инээсээр : юу вэ харин ч чиний зураг алга байхад хахаха

Би Сэүнрүү хараад инээмсгэллээ

Сэүн гарыг минь хөтөлсөөр уруулныхаа урд авчраад гаран дээр минь үнсчих нь тэр...бурхан минь би ч бантсаар нүдээ хурдан хурдан цавчилан Сэүнрүү харан бантчихаад урагшаагаа хартал Тао цаана Ди Ү-ийн араар бид 2ыг харсан бололтой чимээгүй инээж байв..

Би сандарсаар гараа аваад : ч-чи... "залуусруу харах"

Сэүн надтай маш ойр суугаад инээлээ..

Сэүн нүд нь сэрэгсээр : ААА ТИЙМ БЯЛУУ!!!

Кай : "цочих"

Ди ү : юун бялуу?

Суо : ямар бялуу?

Лае : бялуу?

Сэүн : Хэсү...Хэсү бидэнд бялуу авчирсан байсан штээ "инээх"

Сэүн : би аваад ороод ирье

Ёол : окейййй

Сэүн : хамт гаръя

Би : би хамт уу

Бэк залхасан байдалтай : Хэсү-г зүгээр орхио

Ёол : би сайн хараад байж байя

Суо : яаяа бариад идчихгүй болохоор зүгээр орхиж болохгүй юм уу

Би : тэгье ээ би Ёоллиед харуулаад байжж-"Сэүн хөтөлсөөр босох"

Сэүн : явчихаад ирье

Тэд : мммм

Би ч Сэүнийг дагаад гутлаа өмссөөр гарлаа..машиныхаа дэргэд ирээд онгойлгосоор бялуугаа аваад буцаад нөгөөх өрөөлүү нь алхлаа. Энэ одоо ингээд надтай гарах тийм л гоё байсан юм байхдаа нүүр дүүрэн инээгээд л жаахан хүүхэд шиг хаха...

Бид 2 хоолныхоо өрөөлүү алхаж л байлаа...хажуугаар өнгөрөх өрөөнүүдийн хажуугаар гараад л...

Сэүн : миний зургийг авсан уу

Би : ани

Сэүн : яа

Би : "инээх"

Сэүн : "надруу хаарх"

Би ч зүүн талруугаа буюу Сэүнлүү хараад инээмсгэлтэл цаанаас нь БУРХАН МИНЬ НЭГ ЗҮС МЭДЭХ ЦАРАЙ ӨРӨӨНӨӨС НЬ ГАРААД ИРЭХ НЬ ТЭР...тэр тийм ч ойрхон өрөө биш ч тийм хол биш байв..

Би : О_О

Сэүн надруу харсаар нөгөө зүглүү харах гэхэд нь би Сэүнийг өөрлүүгээ бүтэн харуулаад доошилсоор яа битгий хар гэж шивнэлээ...

Тэгэхлээр миний харсан залуу бол...за бас залуу арай ч бишээ жинхэнэ бацаан гэмээр энэ хүүхэд бол анх намайг энэ сургуульд хэлний бэлтгэлээр сурдаг байхад надад Солонгос хэл ордог нэг эмэгтэй багш байсан юм л даа их залуухан бас их тоглоомтой би тэр багшид их сайн байсан тэр багш ч надад их сайн байсан юм. Тэгээд удалгүй тэр багш маань хамаатныхаа нэг дүүд Солонгос хэл сургах шаардлагатай тэр нь сурж байгаа ангид минь шууд оруулвал хичээлээсээ жаахан хоцорчих байх гээд мөн өөрөө ч тэр хичээллэхдээ их маруухан хүүхэд тул намайг жаахан туслаад өгөөч гэсэн тул би ч дургуйцалгүй хааяа хамт суун хичээллэдэг байсан юм л даа. Чадахгүй мэдэхгүй байгааг нь заагаад л насны хувьд надаас 1 насаар дүү бөгөөд Япон Солонгосын эрлийз ч жаахнаасаа Японд өсчихсөн болохоор Солонгос хэлийг мэдэхгүй хирнэ Солонгос овог нэр авчихсан Хва Минжэ гэх ёстой л нэг жаахан хүүхэд шиг baby face тэй цагаан булбарай царайтай бас их царайлаг бацаан бий...Гэхдээ хамгийн инээдтэй ч нь гэх юм уу тэр их ядаргаатай байнга л араас дагаад би ингэмээр тэгмээр байна тэрийг яах уу энийг ингэх үү гээд л намайг ч ёстой нэг залхаахын зэрэгцээ өөрийнх нь ааш юм болохоороо хүнийг залхааж байна ч гэж боддоггүй юм. Хэнтэй ч хамаагүй нээлттэй харицдаг их зөрүүд , ам султай , гэнэн дураараагаас гадна манай багш надад их сайн юм болохоороо энэ бацаан бид 2ыг хамт байгааг харах их дуртай гээч. Удалгүй энэ хүүхэд сургуулийнхаа 1р курс буюу физикийн анги байхаа хэдий 1 сургууль ч гэсэндээ хичээллэдэг байр маань өөр ч гэсэн хааяа тааралдаад би бушуухан зугатхын туульс болдог юм... надад сайн ч юмуу гэхэд арай биш тэгээд зүгээр л эгчдээ эрхэлж байгаа юм шиг л аашилдаг нь инээдтэй хааяа хөөрхөн санагддаг ч ер нь хэцүүхэн дээ хаха. Бас ингээд намайг Сэүнтэй явж байгааг харан улмаар залуустай хамт хооллож байгааг харчих юм бол ёстой нэг сургууль даяар ч тарааж болзошгүй аюултай жаал даа. Ямар сайндаа л гэхэд хамт хооллоод амандаа дүүрэн юмтай байхад хөгжилтэй юм ярин инээлгэн амнаасаа гаргах шахаж байхад л тэрийг нь маргааш хамт хичээллэдэг бүх хүүхдүүддээ санаандгүй яричих нь ёстой нэг...тиймээс л зугатаж явахгүй бол хэцүү жаал байгаа юм...

Би доошилсоор Сэүнийг өөрлүүгээ бүтэн харуулаад цээжинд нь наалдсаар явж эхэллээ..

Сэүн гайхсаар : юу юу юу вэ?

Би байж ядсаар : байж бай...эйшш тэр муу бацаан энд юу хийж

Сэүн эргэж харан : хэн

Би шивнэсээр : битгий эргэж хараад бай!!

Яг одоо хэн ч биднийг харсан энэ одоо юу хийгээд гэлтэй харагдаж байлаа...

Би Сэүний цээжнээс толгойгоо хальт цухуйлган харвал тэр банди утсаар ярьснаа наашаа нэг хальт харахад нь би шууд толгойгоо Сэүний цээжинд бөх гэгч нь наасаар хоолны өрөөлүүгээ явж байлаа..

Сэүн гайхсаар : чи-

Хаалга онгойсоор Ёоллие гараад ирэв..

Ёол : омо омо

Би Сэүний цээжинд наалдан нуугдсаар ороод : хаалга хаалга хурдан хурдан хаа хаа

Залуус бүгд бид 2луу том нүдэлсээр харж байв..

Ёол том нүдэлсээр : би би ариун цэврийн өрөө "хаалга хаах"

Би ч сая л нэг Сэүний цээжнээс холдоод газар ширээнийхээ ард суулаа..

Би : "санаа алдах"

Сэүн залуус руу юу ч мэдэхгүй ээ гэсээр мөрөө хавчаад гайхсаар миний хажууд суулаа

Гэхдээ миний гэнэт инээд хүрэх нь тэр яагаад ч юм тэр хүүхдээс тэгэж зугатаад тэгээд Сэүнтэй тийм байдалтай явж бас энэ өөдөөс харах залуусын царай одоо юуу вээ хахаха

Би : "инээж эхлэх"

Үнэхээр надад нэг л инээдтэй санагдаад тийм бацаанаас тэгэж нуугдаад ёстой нэг...

Сэүн ч тэр залуус ч тэр надруу хэсэг гайхсан харцаар харж байгаад удалгүй чимээгүй инээмсгэлэж эхэллээ...

Сэүн инээсээр : юу юм бэ? Хэл л дээ

Кай : ямар нэгэн сайхан зүйл болсон бололтой

Сэүн : гадаа бид 2 яагаачгүй дээ

Бэк : сайхан гэхээр Сэүн чамтай болох ёстой биш ш дээ. Хэсү юу болсон юм бэ "инээх"

Сэүн гарнаас барисаар инээж буй намайг сэгсчин : аааа юу юм бэ дээ? Намйг яагаад тэгэж явсан юм? хэн юм? чи хэнийг харсан юм?

Лае : нээрээ түрүүн яагаад тэгэж орж ирээд?

Ди ү : "чимээгүй инээмсгэлэх"

Би ч инээдээ арай хийн зогсоогоод Сэүн болон залуусруу харлаа. Удалгүй хаалга дуугарсаар Ёол ороод ирэв..

Ёол суугаад : би ямар нэгэн юмнаас хоцроогүй биз дээ? Хэсү түрүүн-

Би : тэр...хэлний бэлтгэлд явж байсан нэг хүүхэд байсан юм аа Минжэ гээд

Кай ууж байсан юмандаа хахах нь тэр...

Би ч гайхаж харлаа

Бэк : Минжэ гэж? Ямар арай овог нь юу билээ дээ нөгөө-

Би гайхсаар : арай Хва биш?? Арай танидаг юм уу? О_О

Тао : би сайн мэдэхгүй юм байна

Лае : би ч бас

Сэүн нухацтай бодож бодож байснаа алгаа ташаад : ААН НӨГӨӨ КАЙ-ИЙГ АХАА АХАА ГЭЭД ГҮЙГЭЭД БАЙДАГ УУУУ "ИНЭЭХ"

Юуу вээээ? Мэддэг юм ууу? О_О ЯАГААД Ч ЮМ ТАНИДАГ ХҮНИЙГ НЬ ӨӨР НЭГЭН ХҮН ТАНИДАГ БОЛЖ ТААРАХААР ҮНЭХЭЭР ГАЙХАН БАС НЭГ Л СЭТГЭЛ ХӨӨРӨӨД ЯВЧИХДАГ ШҮҮ ДЭЭ..МИНИЙХ ЯГ Л ТИЙМ БАЙЛАА..ЗАЛУУС Ч ТЭР ТАНИДАГ ХҮНИЙХ НЬ ТАЛААР ЯРЬЖ БАЙГААГ СОНСООД ДУУГАА ӨНДӨРСГӨН НҮД НЬ ГЭГЭЛЗЭЭД УЛАМ СОНИРХООД ЭХЛЭХ НЬ ТЭР...

Би том нүдэлсээр : физикийн анги байха-

Ёол : ӨӨ ТИЙН

Суо : тиймээ тийн. Японы эрлийз байхаа нэг тийм жаахан царайтай-

Би : ТИЙМЭЭ ТИЙМ

ХӨӨХ ЭД НАР ТАНИДАГ ЮМ БАЙХДАА ҮНЭХЭЭР..ДЭЭБААК

Кай ч доошоо харан инээсээр: аа ёстой нэг..тэр тэр яасан юм? "надруу харах"

Би чухал гэгч нь нүд сэргэн цэх суугаад : тэр мөн биз дээ. 95 оных тэгээд Япон Солонгосын эрлийз Хва Минжэ гээд одоо физикийн анги байхаа. Мм өндөрөөөрөө байзаарай "тэд нарлуу харах"

Ёол : умм...БЭКХЁН БЁКХЁНХАРХУУ ӨНДӨРТЭЙ "том нүдлэх"

Ди ү : бид андуураагүй ээ тэр мөн "инээх"

Тэд : тиймээ тийм тийм..

Би : вуаа дээбаак

Сэүн инээсээр : чи тэрийг яаж мэддэг юм?

Бэк : ингэхэд тэр жаалыг энд тэндгүй л хүмүүс мэдэх байхаадаа

Би ч тэдэнд ер нь хэрхэн мэддэг болсон талаараа мөн ямархуу хүүхэд зэрэг бүгдэнг нь ярьж өглөө...мөн сая яагаад тэгэж зугатсанаа хүртэл..

Тэд : тийм үү? Дээбааак аль өрөөнд байна?

Би :мэдэхгүй ээ тэр цаах нь

Бэк Кай-ийн толгойг элсээр : манай Минжэ-г хэн нэгэн ийм сайн мэдэх гэж дээ аягүү хахаха

Кай гарыг нь аваад : болиорой "инээх"

Сэүн : юу вэ? хамт хичээллэдэг байсааан? Хаана хэр хугацаагаар? Хичээлээж байхдаа чамд сэтгэлийнхээ үг зэргийг хэлээгүй юу-"Суо амыг нь дарах"

Суо : тэгээд багш чинь та 2ыг??

Би инээсээр : тиймээ... Хамт дэлгүүр яваад ир хамт ингээдэх гээд л. Одоо бодоход би жаахан байсан юм байхдаа юу ч мэдэхгүй инээд хүрчихлээ

Кай : угаасаа ярисан юм ч хадгална гэж мэдэхгүй тэр хүүхэд ёстой нэг

Би инээсээр : тиймээ ёстой нэг ам нь бүр сул гэхэд эегүү

Бэк : вуааа бид яахлээрээ ийм холбоо сүлбээтэй хаха

Тао : гэхдээ би мэдэхгүй юм уу

Ёол : яагаав дээ Кай-ийг ахаа ахаа гээд гүйгээд байдаг байсан чи мэдэж байгаа штээ

Кай : ёстой нэг "инээх"

Би: ахаа ахаа гээд??

Бэк : тэр золиг бид нар дээр анх ирээд юу гэлээ одоо санаж байгаа хүн байна уу?

Ёол инээсээр ингэсэн штээ дууриах гэхэд нь

Суо : байж бай би дуурайя

Сэүн : урлагийн их сургууль төгссөн гээд "бувтнах"

Суо ч дуурайсаар хоолойгоо нарийсгасаар : бид гадаа сүдэрт сууж байхад Минжэ ирээд : "вуаа би та нарыг түрүү 7 хоногт сургуулийн нээлтэн дээр харсан. Та нар ёстой царайлаг юмаа. Тэгсэнээ Ёол дээр очоод хён! Та надад тэр beat box оо заагад өгж болохгүй юу тэгсэнээ Кай дээр очоод чи надад бүжиг тиймээ тийм тэр бүжиг" гээд ингэж хөдлөөд "босож нурж хөдлөх"

Би : юуу вээ "инээх"

Суо үргэлжлүүлэн суугаад : энийг энийгээ тэгээд гоё яг тийм юу гэдэг билээ техник тиймээ тийм техникээр нь заагаад өг гэтэл Кай харж харж байснаа "ЯА БИ ЧАМААС АХ ШТЭЭ" гэж гэмгүй хэлсэн байхгүй юу

Бүгд : ааа тиймээ тийм тийм ахахаха

Лае : аааан тэгэхэд ирсэн тэр хүүхэд үү

Тао : би ч бас байсан юм байна "инээх"

Ди ү : би Кай-ийг бусдад өөрийгөө чамаас ах гэж хэлэхийг нь анх удаа л сонссон

Кай ичсээр нүүрээ даран доошоо харсаар инээх

Би ч бас инээж байлаа..

Би : аа "инээх"

Суо : тэр үеэс хойш л Кай-ийг хаана ч тэр харах болгондоо ӨӨӨ ХЁЁНННН!!! ГЭЭД Л ГҮЙЖ ИРЭН БҮЖГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЬ АСУУГААД Л ЯАА "инээх"

Ёол инээсээр : сүүлдээ бүр яг л нэг тийм давтамжтай болчихсон байсан. Хаана ч явж байна хаанас ч юм АХАА гээд л гараад ирнэ ёохх хахах

Бэк : би бараг зүүдлэх байх л гэж бодсон шүү хаха

Сэүн : гэхдээ та яаж тийм сайн санадаг байна аа

Лае : мэдээж шт Суо ах шиг хянуур нухацтай хүн лав бидний дундаас байхгүй

Хаалга ч дуугарсаар удаан хүлээлгэсэн хоол удалгүй ороод ирлээ. Бид үнэхээр сэтгэл хөөрлөөр Минжэг ярин бүгд дуугаа өндөрсцгөөн чанга чанга хөхөрөлдөж өнөөдрийн гол сэдэв ингээд тэр инээдтэй бяцхан жаал болно гэж огт бодоогүй билээ...бид хэд ч хоолоо амтархан удаанаар идчихээд дараа нь тортоо идэн бүгд намайг "яаж мэдсэн юм шиг баяр хүргэе гэж бичээд" гээд л дуу шуу болж бид тэндээ үргэлжлүүлэн инээдтэй зүйл ярин би ч тэд нартай үнэхээр нээлттэй хамаагүй харицаж нэлээн дотноссоор гадаа харанхуй болчихсон 11 болох гэж байхад тэндээс гарлаа..

Залуус ингээд дуусгахгүй нь ойлгомжтой бөгөөд тэдний бас л байнга ордог газруудын нэг бололтой каферуу нь хөдөллөө. Мэдээж энэ удаад залуусыг дан эрчүүдээр нь үлдээсэн нь дээр байх гэж бодсоор би гэрлүүгээ харина гээд Сэүнд хэлчихсэн байсан болохоор Сэүн жолоогоо өөрөө барин би хажууд нь суун ард нь Ёол Бэк 2 суусаар бид хэд 2 машинтай тэдний каферуу нь хөдөллөө..

Сэүн : тэгвэл би Бэкхён Ёоллие 2ыг тэнд буулгаад чамайг гэрт нь хүргэж өгөөд.....тэгээд яах уу "надруу харах"

Би : тэгээд залуус дээр ирээд хөгжилддөө "инээмсгэлэх"

Бэк : вуаххх ийм найз охидууд орчин цагт ховор шүү. Юм л бол "царайгаа ярвайлгаад" чи битгий яв. Надтай бай. Яг одоо явбал сална шүү.. "царайгаа хэвийн болгоод" найз охид ийм л болсон үе байхад

Ёол Бэкийг налаад : атаархмаар юмаа ёстой нэг...

Би ч Сэүнрүү хараад инээмсгэллээ..

Бид удалгүй тэр кафеных нь гадаа ирлээ...

Бэк : болгоомжтой яваарай. Хэсү өнөөдөр их хөгжилтэй байлаа чиний ачаар

Би буухаас нь өмнө эргэж хараад : эеее

Ёол инээсээр : дараа уулзацгаая "буухдаа" Сэүнаас нууцаар "инээсээр буух"

Сэүн : яа

Би : "инээх"

Нөгөөх машинаас ч тэр залуус бууж ирлээ...Сэүн миний талын цонхыг онгойлготол залуус бүгдээрээ дараа уулзацгаая болгоомжтой яваарай өнөөдөр сайхан байлаа , тортонд баярлалаа гээд л бөөнөөрөө нэгнээ хүлээхгүй зэрэг зэрэг хэн нь хэлээд буй нь мэдэгдэхгүй хэлж байлаа

Би инээмсгэлсээр даллаад : заа надад ч бас сайхан байлаа...тэгвэл дараа уулзацгаая

Сэүн : би удахгүй ээ "залуусруу дохих"

Залуус : окей...

Бид 2ч тэндээс хөдөллөө...

Сэүн жолоогоо барьж байхдаа : гараа

Би ч гараа өгөн Сэүн хөтөлсөөр нөгөө гараараа жолоогоо бариж байв...

Бид 2ч явсаар гэрийн гадаах зогсоол дээр ирэн хэсэг машинд нь сууж байв..

Сэүн : "чимээгүй инээх"

Би инээсээр Сэүнрүү харлаа

Сэүн надруу хараад : инээдтэй юм аа

Би инээсээр : юу тэр вэ

Сэүн : зүгээр л...чи бид нар яаж явахаараа тэгэж адил хүмүүс таниж зүгээр л бодсон инээдтэй санагдаад

Би инээсээр : пшшш

Сэүн надруу харсаар : нааш ир

Би : юу? "гайхах"

Сэүн : чи ирэх үү би очих уу?

Би юу ч болоогүй мэт : маяглаад бай би буулаа "яагаад ч юм ичсээр би шуудхан машинаас нь инээсээр буугаад хаалгыг нь хаачихав"

Сэүн араас бууж ирээд : наанаа зогсохгүй юу

Би ч инээмсгэлсээр зогсоод Сэүнрүү эргэж харлаа

Сэүн : пшшш... "урд минь ирэн зогсох"

Би ч энэ царайлаг залууг хараад яаж зүгээр байхав дээ...өөрийн эрхгүй хайр минь хүрж шуудхан хүзүүгээр нь тэвэрчихэв..

Сэүн ч эргүүлэн намайг тэвэрлээ..

Би тэвэрч байхдаа хүзүү нь нүдний хажуу хавьцаа мэдрэгдэж байсан ба надад их халуун санагдаж байв яагаад ч юм хаха..

Би инээсээр : ямар халуун юм бэ

Сэүн : юу?

Би : энэ урт хүзүү

Сэүн : тэгээд хүйтэн байх юм уу

Би : дэндүү халуун юм шиг санагдаад "инээх"

Сэүн удалгүй намайг тавиад нүдрүү минь хараад л байв..

Би : явдаа...битгий оройтоорой бас-

Сэүн : би өнөөдөр энд хонож болохгүй юм уу?

Би : юу??

Continua a leggere

Ti piacerà anche

5.6K 195 11
Where Park Chaeyoung is the talented singer-guitarist and occasional pianist in a (respectful) club/ pub. What happened when the music critic, Jeon J...
299K 7.3K 25
💗COMPLETED💗 y/n is Connie's sibling. But unlike Connie, y/n is a gem human hybrid, just like Steven Universe. What does fate have in story for the...
3.1K 619 20
کۆتایی هاتووە .... ژانەر : درامی - هەستبزوێن - رۆمانسی .🖤 " من شایەنی ئەوە نەبووم .. " " شایەنی ژیانێکی باشتر بووم .. " " شایەنی گرنگی پێدان بووم...
10.6K 1.2K 13
Миний краш миний сталкер байсан юм уу!?!? SHORT STORY