~You've Fallen For Me~

By xhxaruxh

57.9K 2.6K 37

MongolianExo-д орж байсан Kai88 🫶🏻 More

1. Үнэгүй юм гэж байдаггүй болхоор төлөх хэрэгтэй
2. Хувь тавилан
3. Би дахиад л өртэй болчих шиг боллоо
4. Чамайг сонирхож байгаа болхоор
5. Надаас болсоноос хойш хариуцлага хүлээх хэрэгтэй
6. Түүнд ойртож болохгүй шалтгаан болог
7. Чи үнэхээр тэнэг юмуу??
8. Би чамд татагдаад байгаа юм болов уу?
BONUS
9. Өөдгүй амьтан + Би энд яагаад о.о
10. Ичиж үхэх нь
BONUS
11. Хаашаа ч хөдлөлгүй чиний хажууд
12. Миний дэргэд байж өгч чадах уу??
13. Надтай болзох уу??
14. Түүнд ингэтлээ их дуралчихсан гэж үү?
15. Би чамд маш их сайн
17. Хэрвээ би андуураагүй бол
18. Би өнөөдөр энд хонож болохгүй юм уу?
19. Би дахиж тэвчихгүй нь
20. Тэр залуу...
21. Хэтэрхий аз жаргалтай байх үнэхээр хэцүү юм
22. Машин дах болзоо + яг миний стиль
23. Над дээр ирнэ гэчихээд
24. Тэр эмэгтэйтэй яаж төгсөхөө мэдэхгүй байна
25. ИНГЭХЭД БИ ХААНА... О.О
26. Чиний аз жаргал бол миний аз жаргал
27. Намайг чамд хайртайг мэднэ биздээ??
28. Ким Жүнмён
29. Зугтацгаая
30. Хайртай шүү
31. Миний ээлж
32. Чамд өрөвдөх сэтгэл гэж байдаггүй юм уу
33. Энийг нь ч мэдэхгүй би.. Уучлаарай
34. Бүх зүйл сайхан болно, зүгээрээ
35. Цааш явах...
36. Ямар муухай зүүд гэхээрээ Т.Т
37. Бурхан минь О.О ... ИЙМ УЧРАЛ ГЭЖ БАЙХ УУ??
38. Чи У Сэхүнд ухаангүй дуралчихсан
39. Бид дахиад тааралдчихлаа
40. Түүнд ойлгуулж хэлэх улам хэцүү болчих шиг.
41. 2уулахнаа хамт байхыг хүссэн учраас
42. Үдэлтийн уулзалт
43. Чамайг дахин шаналгахыг хүсэхгүй байна
44. Үүрд түүнийг алдах...
45. Яг одоо хажуудаа байлгахыг хүсэж байна

16. Та 2 хамт амьдраад байгаа юмуу

1.2K 49 0
By xhxaruxh

16-Р ХЭСЭГ

Зохиогчийн талаас

*Өнгөрсөн явдлаас*

Мёнхи Хэсү орой нь гэртээ ирэхэд нь Минжүн түүнд сайн байсан талаар хэлэн тэрээр гэрээсээ гаран оюутан найзындаа хоносоор өглөө нь гэрлүүгээ хариж байжээ. Гэтэл Мёнхи машины зогсоол дээр Минжүний машин байгааг харсан ба удалгүй Хэсү орцноос гарж ирсээр Минжүний машин руу орон суучихав...

Мёнхи : "одоо бүр мэдэгдсэн гэсэн биш хаа хамаагүй байж байгаа юм биз дээ??"

Мёнхи амьхандаа Минжүн өөрийнх нь төлөө уулзахаар ирж өөрөөс нь уучлалт гуйж ингэж эрт ирэн хүлээж байгаа юм байх гэж бодсон ч мэдээж тэр энэ удаад буруу бодсон байлаа...Минжүн Мёнхитэй биш Хэсүтэй уулзахаар ирсэн байв...

Мёнхи магадгүй Хэсүтэй уулзаад дараа нь намайг ирэхийг хүлээх ч юм уу ер нь намайг хартлаа ингээд зогсоол дээрээ байж байх гэж бодсон ч Хэсү машинаас нь буусны дараа шуудхан л хөдөлсөөр яваад өгчихөв...Уур нь маш ихээр хүрж зүгээр л ганцаараа ингээд тэнэг хөөрхийлөлтэй амьтан шиг санагдан утсаа гаргаж ирсээр Сэүнтэй уулзахаар боллооо...

Мёнхи : Сэүнаа би байна

Сэүн : ийм эрт ямар нэгэн юм?

Мёнхи : түр уулзах зав байна уу?

Сэүн : нн...яг одоо биш ч 2 3н цагийн дараа

Мёнхи : ойлголоо...тэгвэл тэр үед залгая

Мёнхи утсаа таслаад гэрлүүгээ оролгүй бас л хаашаа ч юм танилынхруугаа явахаар шийдсээр явчихлаа...

Харин Сэүн Мёнхигоос дуудлага авахын өмнө Минжүнтэй холбогдсон ба Минжүн уулзах хэрэг байна гэсээр тэд уулзахаар төвлөчихсөн байв..

Удал ч үгүй Сэүн нэгэн паб-д орж ирэн текны урд талд Минжүн сууж байхыг харлаа...гэхдээ тэр хатуу зүйл уусаар сууж байв..

Сэүн нуруулуу нь зөөлөн цохингоо хажууд нь суугаад : ийм эрт юу вэ? "архи руу нь дохих"

Минжүн : ирчихсэн үү

Сэүн : ирчихсэн л байна шүү дээ "инээх"

Минжүн : золиг чинь...магадгүй миний яриаг сонсоод наад инээмсгэлэл чинь хэрхэн алга болохыг би мэдэхгүй л байна шүү "дууны өнгө нь нилээн сул байв"

Сэүн : юу тэр вэ?

Минжүн санаа алдаад урдахаа Сэүнд хийж өгөх гэж байснаа болиод : эхлээд уухуу? Сонсчихоод уухуу?

Сэүн чухал царайлсаар харж харж байгаад : сонсчихоод ууя

Минжүн толгой дохисоор үнэхээр эцсэн байдалтай өөртөө гэмшиж байгаа байдалтай ч гэх юм уу Сэүнрүү харсаар байв

Сэүн : хэл л дээ юу юм?

Минжүн нэг том амьсгаа аван гаргаад : Мёнхи бид 2ын салалт...тэр...

Сэүн : нэгэн эмэгтэйгээс болоо юу?

Минжүн Сэүнрүү бага зэрэг гайхсан байртай харсанаа : өнгөрсөн явдлаас болоод салчихлаа "харцаа бууруулсаар урагшаа харах"

Сэүн чимээгүй байж байгаад : арай... "санаа алдах" арай.......Хэ....Хэсү биш биз??

Минжүн Сэүнрүү хараад урд дахаа уучихаад дахин нэг хүчтэй амьсгаагаа аван гаргаад : тиймээ...мөн. Гэхдээ хэн нэгнээс сонсоо юу?

*Өнгөрсөн явдлаас...*

Сэүний тухайд тэр дээрхэн үед буюу Хэсү-г анх Илсанд ажил хийж явж байхыг нь харчихаад тэрээр бишүүрхэнээр нүдэндээ тусгасан байжээ. Улмаар урдуур хойгуур нь явахад яагаад ч юм өөрийн л эрхгүй нүд нь түүн дээр тусаж орой үдэш дэлгүүр явж байгааг нь хүртэл хараад Сэүн араас нь гаран даахгүй байсан хайрцаг шар айргийг нь юу ч болоогүй мэт гарнаас нь аван байшингийн үүд хүртэл хүргэж ирээд , удалгүй Сөүлрүү буцахаар болон жолооч ах нь зам дээр байж байя гэсээр гартал дахиад л нөгөөх охин зам дээр хэн нэгэнтэй утсаар автобусанд суугаад харьчихна гэж ярихыг сонссон тэрээр өөрийн л мэдэлгүй юу вэ автобус зогсчихсон байхад гэж бодсоор тоохгүй Сөүлрүү явъя гэж бодсон ч сэтгэл нь хорогдож хорогдож жолооч ахынхаа машиныг замаас эргүүлэн автобусны буудал дээр очин Хэсү-г Сөүл хүртэл хүргэж иржээ. Гэхдээ хэзээ ч тийм хувь тавилангаар нэг охиныг хараад тэгтлээ холбоо тогтоож байн байн тааралдана гэж бодоогүй хирнэ Сэүн юм л болбол Хэсү-г бодож өөр юманд төвлөрөе гэсэн ч чадахгүй байлаа. Эмэгтэйчүүдийн л догдлол ямагт эрчүүдийнхээс илүү дээд цэгт байдаг гэж сонссон тэрээр энэ удаад Сэүнийх түүнээс ялгагдахгүй мэдрэмж авах шиг болж харах болгондоо , бодох болгондоо яг л тийм мэдрэмжийг хэдэн жилийн дараа амсах мэт өөрийнхөө ийм байдалд ч гайхан үнэхээр үнэхээр би мөн үү гэж боджээ...Бодох тусам тунгаах тусам Сэүн би анхны харцаар дуралчихсан юм байхдаа? Би түүнд дуралчихсан юм байхдаа? Дахиад бодоод үз дээ байж болох уу? үнэхээр үү? Гэж өөрөөсөө хэд дахин асуусан ч хариулт нь ямагт нэг л гараад байв...тэр нь тийм буюу үнэнд л оршиж байв...Тиймээс ч тэр залуус бүгд ийш тийш явчихсан байсан тул Минжүн л ганцаар завтай гэхэд нь Минжүтэй уулзсаар сууж байжээ

Сэүн инээсээр : Минжүнаа

Минжүн : за

Сэүн : чи анхны харцаар дурлана гэдэгт итгэдэг үү?

Минжүн сонин царайлсаар : юуу вэ??

Сэүн : үгүй ээ яахав анх хараад татагдах ч гэдэг юм уу? нэг тиймэрхүү хаха

Минжүн : яасан чи анхны харцаар дуралчихаа юу?

Сэүн жигтэй инээж байснаа нухацтайгаар : яг ч дуралсан гэхэд биш ч нэг л зүйл татаад байна...бодох тусам дахиж хармаар санагдаад энийг юу гэх үү? "хөмсгөө зангидах"

Минжүн инээсээр тоглон : үүүүүүү... Ямар охин юм? халуухан уу?

Сэүн инээсээр : ааааа ёстой нэг чамтай ч ийм юм яриад сууж байх гэж дээ "өөр тийшээ харах"

Минжүн : яагаад яагаад яагаад?? "инээх"

Сэүн : чамд тийм явдал байсан уу гэж байна? тийм маягий зүйлд итгэх үү

Минжүн : умм...мэдээж хүн бүр өөр ч гэсэн. Надад байсан би ч гэсэн анхны харцаар ... умм бас яг дуралсан гэхэд хаашаа юм бэ анх хараад таалагдаад яваандаа дасаад тэгээд дурлаад сайн болоод тэгээд-

Сэүн нүүрний хувиралгүйгээр Минжүнрүү хараад : яа

Минжүн : хөөе би үнэнээ л хэлж байна

Сэүн нүд нь сэргээд инээсээр : үнэнээсээ ярьж байна уу?

Минжүн : "толгой дохих"

Сэүн : дэбак! Хэзээ? Ямар охин юм? халуухан юм уу? "алгаа ташин инээх"

Минжүн : яа

Сэүн : аа зазаза ойлголоо...хэзээ вэ?? Мёнхи юм уу? эсвэл өөр-

Минжүн : Мёнхи бишээ. Ммм 2 жилийн өмнө юм болов уу? Би эндээс оюутан солилцоогоор Монголруу явж байхад тэнд байсан нэг охинд

Сэүн гайхсаар : умм тэгвэл Монгол байсан юм уу?

Минжүн : тиймээ...хамт хичээллэж ихэвчлэн цагийг хамт өнгөрөөдөг байсан болохоор бүр ч илүү дасаж байсан байх. Гэхдээ одоо бодсон инээд хүрч байна

Сэүн : чамайг өөрт нь сайнг мэддэг байсан юм уу

Минжүн инээсээр : би явахынхаа өмнөх өдөр нь хэлсэн "инээх"

Сэүн : юү вэ тэнэг биш биз дээ?

Минжүн : тэгээд хэлээд байна шт. Би жаахан төлөвшөөгүй юу ч мэдэхгүй байсан болоод л тэр

Сэүн : харин тэр охин??

Минжүн толгойгоо сэгсрээд : үгүй дээ...би тэр охины хувьд найз нь л байсан... "инээмсгэлэх" бид зүгээр л тэнд тэр яриаг орхиод дурсамж хэвээр үлдээсээр ирсэн...гэхдээ тэр үед л юм байна анх хараад татагдсан...гэхдээ энийг анхны харцаар дурласан гэж нэрлэхэд бас арай биш юм шиг. Харин чи ямар охин харчихаад??

Сэүн : "санаа алдах"

Минжүн инээсээр : юүү вэээ хаха

Сэүн : хэд хоногийн өмнө Илсанд нэг охин харсан. Гэхдээ үргэлж л энэ бяцхан тархинд орж ирээд байх юм "инээх"

Минжүн : эйшш. Ууу урдахаа "тулгах"

Сэүн : "тулгах"

Ийм зүйл сонссон тэрээр сүүлд Хэсүтэй нилээн дотно болон залуус болон Хэсүтэй хооллож байхад Минжүнийг хэзээнээс мэддэг болсон бэ? Гэж асуухад Хэсү дээрээс мэддэг байсан ба Монголд байхад сургуульд маань Солонгосоос солилцооны оюутнууд ирдэг байсан юм л даа тэр үед Минжүн ирж бид хамт хичээлд суудаг байсан тэгээд танилцсан...тэгээд сүүлд хэдэн сарын дараа энд ирэхэд Мёнхигийн найз залуу нь Минжүн байсан гэж хэлэхийг нь сонсон тэр үеэс л арай Минжүний тэр анх хараад татагдсан нь Хэсү биш байгаа гэх хандлага авах болсон юм...Дараа нь Сэүн Минжүнтэ дахин уулзан ингэхэд тэр анх хараад татагдсан охин чинь одоо энд ч юм уу байгаа юу гэхэд Минжүн чи юундаа өнгөрснийг байн байн сөхөх гээд гэж инээн хэлсээр би юу ч хэлэхгүй ээ тэр охины талаар гээд л өнгөрсөн болохоор Сэүн тэр үедээ тиймдээ ингэлээ гээд яах ч юм билээ гэж бодсоор мартаж байлаа. Харин тэр үед авч байсан хандлагыг хэд хоногийн өмнөх Мёнхи болон Минжүн нарын салалтын шалтгааны дахин сануулахад хүргэжээ. Залуус тэдний салалтын шалтгааны талаар ярилцаж байсан ба тэр үед арай Минжүн өөр эмэгтэйд сайн ч юм уу тиймэрхүү биш байгаа гэх мэтээр ярисан нь Сэүнд таамаглаж байсан хандыг нь дахин бодоход хүргэжээ...

*болсон явдлын төгсгөл*

Энэ бүгдийг Сэүн эрэгцүүлэн бодсоор түрүүхэн Минжүнаас тэр охин нь Хэсү байсан гэх хариулт авчихаад чимээгүй нүдээ анисаар сууж л байв...

Минжүн урд нь архи хийж өгөөд : уу

Сэүн нүдээ нээсээр тайвнаар урд дахь хундагатай вискиг уугаад багахан инээмсгэлэнгээ : миний мэдрэхүй арай л хурц ажлаад байсан бололтой

Минжүн : Сэүнаа уучлаарай

Сэүн : чи мэдэж байгаа штээ. Би угаасаа хэдэн жилийн өмнөөс өнгөрсөн явдлыг сөхөх дургуй болчихсон гэдгийг. Сайн зүйл ч бай муу зүйл ч бай өнгөрсөн явдлыг тэнд нь тэгээд л орхидог болсон гэдгийг..

Тэр Наёны талаар ярьж байв...Наёнтой тийм тааруухан салахдаа салах салахдаа тэгэж их хэлж барашгүй зовлон шаналал , шарх , мөн үзэн ядалт зэргийг зэрэг амсан салсан болохоор түүнээс салсанаасаа хойш өнгөрсөнрүүгээ эргэж харах дургуй болчихсон нэгэн...Ганц тэр эмэгтэй ч биш зүгээр л өнгөрсөн зүйлийг сөхөн , түүний талаар ярилцах , түүндээ туйлшрах зэргээс бишүүрхсэндээ тэрээр зүгээр л ирээдүйгээ л харж амьдардаг болчихсон байсныг түүний найзууд сайн мэдэж байгаа....

Минжүн : хэсэгхэн хугацаанд хэтэрхий самуурсандаа мартчихжээ... "толгойруугаа заагаад" энэ бяцхан тархи

Сэүн : би итгэж байна "урагшаа харангаа хэлэх"

Минжүн : мм?

Сэүн : чиний сэтгэл тэрүүхэндээ байсан гэдэгт

Минжүн : би өнгөрсөн удаад хэлж байсан штээ чи хэрвээ санаж байгаа бол...тэрүүхэндээ орхиод дурсамжаар үлдээчихсэн гэж..харин одоо энэ бяхан зүрх сэтгэл нэг л хүний төлөө цохилоод байгаа юм шиг...

Сэүн : ...........

Минжүн : Хэдэн өдрийн өмнө алдсан эмэгтэйн төлөө "урдахаа хийсээр уух"

Сэүн Минжүнрүү хараад : би ойлгож өгнө өө. Тэртээ тэргүй өнгөрсөн явдлаас хойш хэрвээ одоо хүртэл сэтгэлтэй байсан бол чамд яг одоо энд хариу цохилт өгөх байлаа "бага зэрэг инээмсгэлэх"

Минжүн санаа алдсаар : тиймээ "Сэүнд виски хундагалаж өгөх"

Сэүн : гэхдээ тэр эмэгтэй үнэхээр Хэсү байсан гэдэгт яагаад ингэтлээ итгэж өгөхгүй байна аа? Тэгээд бүр очиж очиж чиний найз охины найз миний найз охин шүү

Минжүн : тийм байгаа биз...энэ хорвоо үнэхээр жижиг-

Сэүн : жижиг бишээ...зүгээр л хувь тавилан

Минжүн : ухаантай гэдэг нь

Сэүн урдахаа уугаад : битгий хүн явуулаад бай

Минжүн : аягүү "санаа алдах"

Сэүн Минжүнрүү харсаар : хүчтэй байгаарай. Би ямартай ч чамайг ойлгож өгсөн шүү...бид чинь эрчүүд шүү дээ.

Минжүн : би бүр эрэгтэй эмэгтэйгээ ч анзаарахгүй-

Сэүн инээсээр : юу вэ энэ залуу чинь ёстой нэг

Минжүн : ямартай ч баярлалаа....аа тийм би өглөө Хэсүтэй уулзсан

Сэүн : би холбоо барих гээд чадаагүй байтал чи яаж явахаараа "тоглох"

Минжүн : Мёнхи түргэн ааштай , ямагт бодлогогүй хөдөлж , дотроо бодож саналгүй шууд хэлчдэг зантай болохоор Хэсү-д хэлчихсэн. Тэгээд л би очиж уучлалт гуйсан .

Сэүн : тэр хэр харагдаж байна

Минжүн : шөнө унтаагүй бололтой нүд нь улайчихсан , их урвагар тааруу харагдаж байна лээ.

Сэүн санаа алдаад : тэр эмэгтэй надтай одоохондоо уулзахаас эмээж байгаа байх

Минжүн : тиймээ. Угаасаа хичнээн сайхан сэтгэлтэй , хүнийг боддог эмэгтэй билээ дээ

Сэүн : санаа зовон , санасандаа үхэх гэж байгаа ч жаахан тэсэх хэрэгтэй байх , хүлээх хэрэгтэй байх

Минжүн : "толгой дохих" тиймдээ

Сэүн : ингэхэд Мёнхи яаж явж байгаад мэдчихсэн юм бэ?

Минжүн ч Сэүнд ярьж өглөө

Сэүн : ойлголоо....нээрээ Мёнхи надтай уулзая гэсэн

Минжүн толгой дохисоор : магадгүй тэр чамд хэлэх байх. Хэлэхгүй ч байж мэднэ. Хэрвээ уйлвал тайвшруулаад өг гэж гуйхгүй ч зүгээр л-

Сэүн : би ямар күүл залуу гэдгийг мартчихаа юу. Мэдэж байна аа явлаа....

Сэүн ямартай ч бидний дунд ямарч эгдүйцэл байхгүй бидний харьцаа ч тэр хэвээрээ үргэлжлэнэ мөн нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгааг нь хэлээд Минжүнд дуудлагын жолооч дуудаж өгчихөөд Мёнхитэй уулзахаар явлаа...

***

Хэсэг хугацааны дараа Сэүн Мёнхи 2 нэг газар орж ирэн сууцгааж байлаа...

Сэүн : сонссон. Минжүн та 2ын талаар. Хэрвээ Минжүний байдлыг асуух гэж байгаа бол-

Мёнхи : Минжүний сайн байгаа эсэх нь хамаагүй ээ...

Сэүн : "толгой дохих"

Мёнхи : "санаа алдсаар чимээгүй суух"

Сэүн : хэрвээ энд надад хэлэх гэж ирсэн бол битгий...хэлэхгүй байж болно. Би мэдэж байгаа

Мёнхи : ю-юу?

Сэүн : Минжүнаас сонсчихсон

Мёнхи санаа алдаад : энд ирэх хүртлээ хэлнэ гэж бодоод ирсэн хирнээ яг ингээд хэлэх гээд суухдаа би хэлэхгүй байхаар шийдлээ гээд шийдвэрт хүрж байтал тэр аль хэдийн хэлчихсэн байх нь ээ

Сэүн толгой дохисоор : мм..

Мёнхи : чи бид 2 л хамгийн их хүндээр хүлээж авах хүмүүс шиг санагдаад. Чи зүгээр юм уу "дуу сул хэлэх"

Сэүн : Мёнхи-яа яг нэг л зүйл байна. Юу вэ гэхээр энэ бүх мэдсэн зүйл аль өнгөрсөн явдал гэдэгт байна. Хэсү болон Минжүнийг ийм зүйлээ нуусанд уурлаж , гомдож байгаа ч сайн бодоод үз. Яагаад хэлээгүй байх уу шалтгаан нь юу байж болох уу? гээд...

Мёнхи : Минжүн-

Сэүн : тэр 2 2 жилийм өмнө болзож байгаагүй , үерхэж байгаагүй , 2 биенээ хайрлаж байгаагүй , 2уул хоёуулаа нэгэндээ сайн байгаагүй...ингээд бодоод үз

Мёнхи уйлсаар : зүгээр л би илүү өрөвдөлтэй юм шиг санагдаад байна

Сэүн : мэдэж байна аа. Чи эмэгтэй хүн..тийм болохоор хэн хүнээс илүү хүндээр тусган авч шаналж байгаа гэдгийг. Гэхдээ сайн тунгаах гэд үз л дээ..яагаад чамд хэлэх ёстой гэж ямар ч үр дүнгүй хэсэгхэн зүйлийг 2ын хооронд хэллээ гээд яах юм? чамайг баярлуулахын тулд уу? чин үнэнч байгаагаа илтгэхийн тулд уу? гэхдээ тэр үед чи тийм юм сонссон бол аан тийм үү гээд тайвнаар хүлээж авах байсан уу? сайн бодоод үз

Мёнхи : чи одоо тэдний талд зогсож харин би ганцаараа үлдчихлээ

Сэүн урд нь салфетки тавиад : сайн бодоод үз...ухаалгаар...

Мёнхи : явлаа

Сэүн : хүргээд өгөх үү? Хүсвэл?

Мёнхи толгой сэгсрээд : ганцаараа явчихъя

Сэүн : такси дуудаад өгье "түрүүлж боссоор гарж яван Мёнхиг гэрлүү нь таксинд суулгасаар явуулчихлаа"

***

*Хэсүгийн талаас*

Сэүн усанд орж гарж ирэн өрөөнд орж ирэн хаалга дуугарах чимээнээр би эргэж харан түүнд үг хэлж дууссан уу үгүй юу тэр хурдан хурдан алхаж ирсээр намайг шуудхан хүчтэй үнсээд эхлэх нь тэр...бурхан минь би зүгээр нүдээ томоос том болгон бараг бүлтэрч гарж ирэхийн наагуур Сэүнлүү харж байсан ба тэрээр нүдээ анисаар нэг гар нь миний хүзүүн дээр нөгөө гар нь бэлхүүсээр минь тэвэрч байгаад удалгүй хацарны минь шанаанаас барисаар үргэлжлүүлэн хүчтэй үнссээр л байв...зүгээр л түүнийг надад хүрэх төдийд энэ зүрх ямар хүчтэй цохилдог билээ тэгтэл ийм зүйл хийхээр ингэхээр чинь би яах болж байна...гэхдээ нэг зүйл энэ залуу миний дуралсан залуу болоод ч тэр зүгээр л надад үүнийг нь эсэргүүцэх шалтгаан байхгүй байв. Хэдий гэнэтийн ч гэсэндээ би элбэдүүлж буй мэт аажим аажмаар удалгүй нүдээ анин зүгээр л түүнийг ч гэсэн эргүүлээд үнс гэж хэн нэгэн чихэнд шивнэсэн мэт би цээжин дээр нь гараа тависаар тэвэрсээр хариу үнсэж эхэллээ...Түүний үнсэлт үнэхээр хүчтэй бөгөөд үнэхээр удаан үргэлжилж байв....

Илэрхийлэхэд хацар улайж ичмээр ч гэсэндээ надад таалагдаж байна , би зүгээр л түүний үнсэлтэнд нь мансуурах шиг болж байна...Тэр хэтэрхий хүчтэй ойртсоноос болж бараг би ширээ налаад зогсож байсан ба ширээн дээрээ суухын даваан дээр арагшлан нуруу минь арагшилсаар Сэүн ч тэр улам надруу наалдан хүчтэй тэр дурлам үнсэлтээ өгөөд л байв...

*ДИН ДОН*

Үнсэлцэж байх зуур хонх дуугарах нь сонсдож би хэсэг азнасан ч энэ залууд тоосон зүйл алга байв...хонх дуугарсан би буруу сонсоогүй гэтэл дахиад л дуугарлаа. Сэүнаас багахан хөндийрөх гэтэл тэр тавьсангүй хөндийрсөн ч үгүй удал ч үгүй сая л нэг тэрээр надаас уруулаа хөндийрүүллээ...

Би : "доошоо харсаар зогсох"

Сэүн мөрөн дээр минь гараа тавиад чимээгүй зогсож байлаа...түүний хүчтэй амьсгал нь надад мэдрэгдэж байв.

Удалгүй доод давхраас *ХҮН БАЙНА У СЭЭХҮҮН* гэж эрэгтэй хүний дуу гарах нь сонсдсон ба би шууд Сэүнрүү толгойгоо дээшлүүлсээр хартал Сэүн ч мөн надруу хараад хаалга руугаа нэг харлаа

Би : "юм хэлэлгүй зүгээр л гайхсаар хэн бэ гэсэн харцаар харж байв"

Сэүн нухацтай харсаар мөрнөөс минь гараа аваад : түр хүлээгээрэй "өрөөнийхөө хаалга руу явлаа"

Би ч мөн араас нь явтал Сэүн хаалга онгойлгосон даруйдаа цочсон ба шатаар дээш өгсөөд ТАО орж ирж байв..

Сэүн цочсоор : юу вэээ?

Би Сэүний араас харлаа...өөө энэ чинь нөгөө хэн билээ Т-Тао билүү??

Тао Сэүнрүү хараад : унтаж байсан юм-"араас нь цухуйх намайг харах"

Тао : өө сайн байна уу "бөхийх"

Би Сэүний араас гараад : сайна байна уу "бөхийх"

Сэүн бага зэрэг инээсээр хоолойгоо засаад : ийм орой ??

Тао : үгүй ээ яахав...тэр...нөгөө "шатруу заах"

Сэүн шатруу хараад : юу?

Тао : о-о-ойййрхон явж байгаад л "бантсаар сандрах"

Сэүн : умм...түрүүн хоолон дээр ирээгүй тийм чухал хэрэг гарсан юм уу?

Тао надруу харан Сэүнрүү хараад худлаа инээмсгэлээд : ани ани...заа би тэгвэл явдаг юм уу? би чамайг найз охинтойгоо байгааг чинь мэдээгүй болохоор л хэхэ

Сэүн гайхсаар : юу вээ? Ямар нэгэн юм болсон бол

Би : би түр гарж байх уу хэрвээ-

Тао гараа савчуулаад : үгүй эээ үгүй үгүй хэхэ...заа би явлаа

Сэүн гайхсаар : ойлголоо

Би : "ямар нэгэн юм болсон юм шиг л харагдаж байна даа. Эйшш би байгаа болохоор арай явж байгаа юм биш байгаа"

Сэүн бид 2 хамт доошлон Тао-г гаргаж өглөө

Сэүн : чи үнэхээр зүгээр юм уу

Тао гутлаа өмсөнгөө : юу вэ? зүгээр гээд байхад "надруу харан инээмсгэлээд" заа баяртай. Бид дараа хамт хоол идэцгээе

Сэүн : "инээх"

Би : заа...болгоомжтой яваарай "хальт бөхийх"

Тао Сэүний гарлуу цохиод : явлаа

Сэүн : ойлголоо. Хэрэг гарвал залгаарай

Тао : заа "надруу нэг харан бөхийгөөд , Сэүнрүү харан далласаар гараад явчихав"

Тао гарж яваад Сэүний орцны гадаа утсаа гаргаж ирсээр Бэкхёнруу залгалаа..

Тао : ХЁН!!!

Бэк : юуу вээ манай Тао юу болов?

Тао : Сэүнийд Хэсү байгааг хэлэхгүй яаж байгаа юм бэ

Бэк тоосон шинжгүй : өө мартчихсан байна..гэхдээ байзаарай чи юундаа

Тао : эйшш...өлсөөд байгаа болохоор хоол авж өг

Бэк инээсээр : золиг чинь..чи тэднийд очсон юм уу?

Тао : тиймээ...би буруу үедээ ирчихэж

Бэк гахаж цацсаар : юу? Чи юу харсан юм? алив хэл дээ

Тао : мэдэхгүй ээ ямартай ч гарж ир!! Өлсөж байна

Бэк : ойлголоо. 20 мин. Бусадруугаа залгаж бай

Тао : ммм "таслах"

***

Тао-г гарсаны дараа би Сэүнрүү нүдний булангаараа хальт харчихаад нүүрэндээ инээмсгэлэл тодруулсаар шууд дээшээ гүйчихлээ. Түрүүн тэгэж үнсэлцэнээ бодохлээр инээд хүрмээр ч юм шиг ичээд байгаа ч юм шиг...

Сэүн араас гайхсаар: хөөе наанаа зогсохгүй юу "инээнгээ араас алхаж байснаа хар хурдаараа гүйчихлээ"

Би ч дээшээ гүйсээр Сэүний өрөөнд орж ирэн хаалгыг нь хаахын тулд эргэж харах гэсээр байтал Сэүн гүйцэж ирээд араас инээсээр тэвэрчихэв

Би : яа чи надад битгий хүр...гараа авахгүй юу "гарлуу нь цохих"

Сэүн нүдээ анисаар намайг араас тэврэнгээ найгаад : үгүй ээ авахгүй

Би : яа У Сэүн!! Надад битгий ингэж хамаагүй хүрээд бай гэж хэлсэн шүү , гарыг чинь тасартал нь хазахаас өмнө аваарай

Сэүн инээсээр : хөөе

Би : авахгүй юм биз дээ "хазахаар ухасхийтэл Сэүн араас минь тавичихав"

Би эргэж хараад Сэүнрүү хуруугаараа заагаад : чиии дахиж надад хамаагүй хүрэхийг би хориглож байна

Сэүн инээмсгэлсээр надруу хараад : яагаад

Би : хориглож байна...болохгүй гэсэн л болохгүй. Хэрвээ хүрэх юм бол тэр үед "гар далайх"

Сэүн том нүдлэн гайхсаар надруу харж байв

Би инээмсгэлсээр гараа буулгаад : ямартай ч хориотой "мөрөн дээрх тоосыг нь арчих мэт хүрчихээд гараа авлаа"

Сэүн дуртай гэгч нь инээмсгэлээд : чи дуртай л байсан биз дээ

Би гайхсаар бантсаар : ю-ю-юуу?

Сэүн : чи эсэргүүцээгүй биз дээ "надруу алхах"

Би арагшилсаар: хөөе буцаад алх

Сэүн : бүр хариу үйлдэл гаргасан биз дээ "алхах"

Би : ЧИ...АХХХ "арагш алхасаар алхасаар оронд тээгэлдээд орон дээр суучихав"

Сэүн огцом нүүрний минь урд тулж ирээд : үргэлжлүүлж болохгүй юм уу "инээдээ барьж ядсаар инээх"

Би хөмсгөө зангидсаар : ч-чи үнэхээр... "гараа өргөөд" алгадчихна шүү

Сэүн холдоод : ойлголоо

Бурхан минь хацар халуу дүйгээд үнэхээ шатаж байх шиг байв...

Би : маргааш хичээлтэй штээ...би унтлаа "Сэүний орон дээр хөнжлийг нь сөхсөөр ороод нүүр бууруулсаар цаашаа хараад хэвтчихэв"

Сэүн : намайг яа гэж байгаа юм

Би : каа/яв/

Сэүн : хаашаа

Би хуруугаараа өрөөнийх нь хаалга руу заагаад : тийшээ

Сэүн : ХА! БИ ЯАГААД?

Би : орж ирвэл үхнэ гэж мэдээрэй

Сэүн : үхсэн ч хамаагүй

Юү вэ тэр хөнжлөө сөхсөөр бүр ороод ирчихэв...би нүдээ том болгосоор байж байтал Сэүн гараа толгойн доор минь тавиад удалгүй араас ирээд тэвэрсээр хэвтчихэв...

Би : ч-чи үнэхээр үхмээр байгаа..аххх "энэ залуу ёстой үнэхээр...бурхан минь эйшш"

Сэүн инээсээр : яасан бэ? Би чамайг халамжилж байна шт

Би : чи чи чи үнэхээр аймар байна

Сэүн : юу тэр??....ааан.....Би чамайг яачих ч үгүй болохоор одоо айхаа больдоо эмэгтэй

Би : ..........

Сэүн: үнэхээр шүү...түрүүн чамд тийм үнсэлт-

Би : ааа чимээгүй бай

Сэүн амандаа : юу нь тийм ичмээр байгаа юм болоо

Би : сонсож байна шүү

Сэүн : тэгвэл хариулахад болно шт

Би : "инээх"

Сэүн : Хэсү-яа байна штээ...

Би : .за

Сэүн : юунд ч санаа зоволгүй энд байж бай. Угаасаа тэгээд чамайг явуулах бодол надад байхгүй...тиймээс зүгээр л тухтай байгаарай энд ингээд...

Би : ..............

Түүний хэлж буйг зүгээр л чимээгүй сонссоор Сэүнд тэврүүлсээр хэвтэж байлаа..

Сэүн : мм?

Би толгой дохиод : ммм

Сэүн : ирэх 7 хоногоос хичээлүүд хаагдаад шалгалт эхэлж байгаа болохоор нэмэлт цагийн хичээлүүдэд суухаар болж мөн 5 дахад тэмцээнтэй болохоор бэлтгэлээ хийнэ. Би их завгүй байх нь

Би : "толгой дохих"

Сэүн : намайг хүлээлгүй түрүүлээд унтаж байгаарай за юу

Би : заа

Сэүн : үнэхээр их завгүй байх болохоор хааяа бүр таарахгүй ч үе гарч ч мэднэ тийм болохоор-

Би : ойлголоо. Маш сайн ойлгочихлоо

Сэүн улам наашлан цээжээ миний нуруунд наасаар чанга тэврэн : ммм

Сэүн : надтай уулзахгүй ч гэсэн хоолоо сайн идээд , сайн байж байгаарай

Би : яа чи ямар бүр гадагшаа явах гэж байгаа юу

Сэүн инээсээр : үгүй ээ зүгээр л "инээх"

Би : пшшш...чи өнөөдөр архи уусан гэлүү?

Сэүн: юү вэ? намайг дагасан юм уу?

Би инээсээр : надад чиний найзууд гэж хүмүүс байгааг мартчихаа юу

Сэүн : яа хэнрүү залгасан юм

Би : Чанёоллие

Сэүн : чи яах гээд тэрэнлүү залгаад-

Би : чи өөрөө утсаа авахгүй байсан биз дээ

Сэүн дуу нь намссаар : үгүй ээ яахав...

Би : хэр их уусан юм?

Сэүн : ганц уу хоёр хундага хихихи

Би : юу нь тийм гоё гэж

Сэүн : ойлголоо...гэхдээ би ямар байнга уудаг биш дээ?

Би : байн биш ч гэсэн жаахан чинь яваандаа байн байн болж хувирна за юу

Сэүн : заа ойлголоо

Би : гэхдээ нөгөө Кёнсүү бас Тао тэд хамт нэг сургууль биш юм уу

Сэүн : мм үгүй ээ...тэр 2 2уулаа өөр өөр сургуульд..Тао энд биш Хятадад сурдаг одоогоор чөлөө авчихсан явж байгаа...харин Ди Ү Сөүлийн их сургуульд

Би : вуаа Сөүлийн их сургууль уу?

Сэүн : тиймээ. Сайн байгаа биз

Би : тиймээ

Сэүн : тэр 2 чамд таалагдаа юу

Би тоголсоор : тэр 2ч биш надад бүгд таалагддаг "инээх"

Сэүн : ёстой нэг

Сэүн : миний нойр аймшигтай ихээр хүрж байна "инээх"

Би инээсээр : унтдаа тэгвэл

Сэүн нойрмог хоолойгоор : унтлаа...чи надад царайгаа харуулахгүй унтах юм уу?

Би : мм..чи хурдан унт "инээх"

Сэүн : пшшш....ойлголоо сайхан амраарай

Би : ммм...сайхан амраарай

Харин би унталгүй чимээгүй хэвтсээр л байлаа...үнэндээ энд ингээд удаан байх нь зөв үү , цаашид яах уу гээд л. Хичнээн бид муудалцчихсан байгаач Мёнхи ямаршуу байгаа бол Минжүн ч байхгүй би ч байхгүй тэр гэрт ганцаархнаа хэр байгаа бол гэж санаа зовсоор , хэзээ гэртээ очих уу яах уу гээд л их олон зүйл бодогдсоор хэн нэгний амьсгал мэдрэгдэх мэдрэмжээр эргээд бодит байдалдаа ирвэл энэ залуу миний ард аль хэдийн тасарчихсан бололтой нам унтаж байгаа юм шиг байлаа...Араас минь тэвэрсэн хэвэээр...

Удалгүй би эвтэйхнээр эргэж харан Сэүний эгц өөдөөс нь харж хэвтлээ...Тэр үсээ буулгацан байхдаа илүү царайлаг харагддаг юм байна...үсээ босгосон нь таалагддаг ч энэ нь илүү таалагдаж байна яагаад ч юм үнэхээр царайлаг юм гээч...энэ хамар нүд уруул гээд л...

Уруулруу нь харсан уу үгүй юу түрүүний бидний үнсэлт санаанд буун гэнэт өөрийн эрхгүй инээмсгэлэн хацар минь халуу дүйгэх шиг л болж орхилоо...яая даа миний энэ сэтгэлийн хөөрлийг дээ...

Удал ч үгүй миний ч нойр хүрсээр би ч бас унтаад өглөө...

***

Хичээлээ хийсээр дүнгээ гарган хичээлээ цэгцлэн мөн шалгалтандаа бэлдсээр Сэүний гэрлүү ирж очсоор , Сэүн бид 2 хамтдаа өглөө сургууль руугаа ирэн аль хэдийн шинэ долоо хоног эхлээд 4 хонож байв. Мёнхитэй тааралдсан ч бид нэгэнтэйгээ юм дуугаралгүй чимээгүй зөрөлцөж байв...Сэүний хэлсэнээр тэр маш завгүй математикийн анги болоод ч тэр давтлага зэрэг нь эрс нэмэгдсэн болохоор тэднийгээ таслалгүй сууж хажуугаар нь орой болтол бүжгийнхаа бэлтгэлийг хийгээд намайг унтсан хойгуур л ирдэг байлаа...гэхдээ л миний сэтгэл Сэүнийг ирэн иртэл нь л хүлээдэг байв...хичээлээ ч хийсээр шөнийн 12 1 хүртэл хичээллэдэг ч тэр ирэхгүй оройтон яагаад ч юм би ганцаараа энэ том гэрт унтаж чадахгүй юм шиг санагдан түүнийгээ хүлээсээр , хүлээгээд ирэхгүй болохоор нь унтахаар хэвтдэг ч нойр хүрэхгүй нэг л болж өгдөггүй л байв. Гэсэн хэдий ч хааяа оройтож сууж байхад Сэүн орж ирэхээр би ямар их баярладаг гэж бодно , нойр ч тэр тэр дороо хүрэх шиг болон сэтгэл амар тайван унтдаг байлаа...Харин Лухан тэр дахиад ажлаар гадагшаа буюу Бээжин явчихсан гэсэн ба удалгүй ирнэ гэж хэлэн мөн хааяа надруу залгадаг байв..

Өнөөдөр бол 4 дэхь өдөр маргааш тэд тэмцээнтэй бөгөөд би оройхон хичээлээ дуусгаад Сэүнд хэлэлгүйгээр бэлтгэлийн заалруу нь залуус болон Сэүнд идэх зүйл авсаар түргэн хоолны газар зогсож байв...

Би : эгчээ энэнээс тэгээд бас тэрнээс...

??? : ӨӨ ЭНЭ ЧИНЬ...ХЭСҮ??

энэ танил бүдүүн эрэгтэй хүний хоолой арай?? Гэсээр эргэж хартал мөн байлаа..Энэ хүн Чанёол байв..

Би : өөө сайна уу? "инээмгсэлэх"

Ёол инээмсгэлсээр : вуаа мөн байна...сайна уу...хичээл ном сайн биз дээ

Би : тиймээ...чинийх

Ёол инээсээр : тиймээ...явж л байна...чи Сэүн дээр ирсэн юм уу эсвэл ойрхон зүгээр энүүгээр-

Би : аан тиймээ...би харин та нарыг бэлтгэл хийж байгаа байх гэж бодоод юм аваад ордог юм уу гээд л...

Ёол жигтэй харсаар: эээе...би ч бас тийшээ орж явна. Хамт явцгаая

Би : тэгье ээ гэхдээ чи бэлтгэл-

Ёол : байгаа байгаа..харин ажил сая л нэг цэгцрээд одоо л тэд нарын араас явж байна...тэгээд бас замаараа идэх юм авах гээд

Би инээсээр : ааан

Ёол : эгчээ эндээс бас тэр тэр.....бла бла "тэр баахан юм авж байв"

Би гайхсаар : тэд хэдүүлээ байгаа-

Ёол инээсээр : угаасаа тэд их иддэг юм аа бас чамд ч бас авж байна. За эгчээ ингээд энэ охиныхтай нийлүүлээд бичээд өгөөрэй

Би : үгүй ээ нөгөө

Ёол түрүүвчээ гаргаж ирсээр : зүгээрдээ. Би гаргачихья

Би : ууг нь... "амандаа бувнах"

Ёол ч нүүр дүүрэн инээмсгэлсээр тортой зүйлээ 2 гарандаа бариад явцгаая гэсээр бид гарлаа...

Ёол замдаа инээдтэй юм их ярин тоглоом тохуу хийн үнэхээр хөгжилтэй нээлттэй нэгэн бололтой...би ч инээсээр удалгүй бэлтгэлийн заалны гадаа ирэн оролгүй Ёолын ард явж байв..

Ёол хөлөөрөө хаалгаа түлхэн толгойгоороо шагайтал залуус хөмсгөө зангидсаар хөөе чи яагаад ийм орой-Ёол гаран дахь тортой идэх юм аа өргөтал залуусын дууны өнгө нь тэр дороо өөрчлөгдөн "тавтай морил Чанёолаа аягүү ядарсан уу гээд л тал засах нь сонсдож байв"

Ёол ороод : би их хүндтэй зочинтой ирсэн шүү ороод ирээрэй

Залуус : хэн??

Би ч инээсээр заалруу нь орж ирлээ...ороод залуус руу хартал бүгдээрээ байв....Кёнсүү Тао гээд л....тэд үнэхээр шаргуу хөдөлмөрлөж байсан бололтой хөлс нь гарчихсан их ядарсан харагдацгааж байв..Тэр дундаас мэдээж Сэүнийгаа хараад би улам томоос том мишээлээ...

Сэүн : вуааа

Кай : өөө Хэсү сайн байна уу

Лае Суо руу хараад : хён миний царай зүгээр байна уу

Суо инээсээр : тиймээ..Хэсү сайна уу "даллах"

Би : бүгдээрээ сайн уу

Тэд ч надруу инээмсгэлсээр мэндэлцгээлээ

Ёол : намайг харж үзнэ биз дээ . Хэсү-г авчирсан болохоор

Сэүн : байзаарай тэгэхээр та 2 уулзаад-"сонин харах"

Ёол газар суун идэх юмаа янзлангаа : тиймээ бид уулзаад кино үзээд хамт байж байгаад ирлээ аягүү хахахаха

Сэүн над дээр ирэн бугуйнаас хөтлөн : энэ ах ёстой нэг

Бид хэд газар тойрон юмаа идэж эхэллээ...эд үнэхээр их өлссөн байсан бололтой үнэхээр л их идэж байв...

Би бүгдэнгийнх нь урд ус болон салфетки тавьж өгөөд өөрөө идэх юмнаас нь чимх чимхээр жаахныг л идэж байлаа...тэгэж байхдаа Сэүнрүү харан залуусруу ч мөн харж байв

Би : тайван ид л дээ "Сэүнрүү харах"

Түүнийг хараад л би их саначихсан байна....ингэж удаан хажуунаас нь хараагүй үнэхээр удчихсан юм шиг санагдаж байлаа. Ихэнхдээ тааралдсан ч гэсэндээ дандаа яарч явж байдаг болохоор тэгэсхээд л яваад өгдөг энэ удаад ийм удаан ингээд хажууд нь суугаад хартал үнэхээр саначихсан байлаа..

Сэүн : ммм

Тао : ингэхэд эднийг Хэсү авч өгсөн юм уу? "инээмсгэлэх"

Би Таоруу харан инээмсгэлээд : үгүй ээ Чан-

Ёол : Хэсү авж өгнө гэсэн ч ах нь gentleman залуу юм болохоороо би аваад өгчихсөн юм аа...хэрвээ та хэдийн нэг нь авах гээд зогсож байсан бол би авахыг нь чимээгүй хараад зогсож байх байсан ч Хэсү байсан болохоор "инээх"

Сэүн : "инээх"

Ди ү : гэхдээ чи бидэнд их л юм авж өгдөг штээ

Суо : яа би энд байна шүү

Бэк : тиймээ амьд байгааг чинь харж байна

Лае : хахаа

Суо : золиг чинь

Би : маргааш хэдэн цагаас юм

Бүгд зэрэг амандаа юмтай байсан ч зэрэг хоолойгоор : 5 ЦАГ

Би гайхсаар : а-ааан за

Кай : хүүхэд айлгачихлаа штээ "юмаа идэх"

Би : "инээх"

Сэүн жигтэй харсаар : бид өнөөдөр арай эрт тарна биз дээ

Бэк : үгүй ээ

Ёол : болохгүй ээ

Кай : чи хичээхээ больж болно шүү

Сэүн : тоглохоо больдоо угаасаа эрт тарна би мэдэж байна

Ди ү : хөөе хэний дураар

Сэүн : миний дураар

Тао инээсээр : Сэүнаа цохь

Бэк : Тао гэнэт сэтгэл нь хөөрчихөж хахаха

Тао : ааа ёстой нэг

Би ч тэднийг хараад инээсээр л сууж байв

Лае юмаа идсээр хайнга байдалтай : та 2 хамт амьдраад байгаа юм уу

Би : юу?

Сэүн : юу вэ?

Суо : ээе Лае!!

Бэк Лае ийн аманд юм хийж өгөөд : энэ хамгийн амттай нь байна

Ди ү Лаеруу хараад : хамт амьдарна гэдэг чинь арай өөрийг хэлдэг байхгүй юу

Ёол : "Найзтайгаа хэсэг үл ойлголцоод Сэүнийд байгааг нь мэдэхгүйдээ асуучиж байгаа юм байхдаа энэ мууг дээ ёстой нэг"

Яагаад ч юм үүнийг нь сонссон надад нэг л сонин санагдчихлаа. Нээрээ л хөндлөнгийн хүн харвал хамт амьдарч байгаа гэж харах юм байна...

Сэүн надруу харсаар тоглоом хийсээр : хамт амьдармаар байгаа ч энэ эмэгтэй-

Би Сэүнрүү муухай хараад амандаа : үхмээр байна уу?

Сэүн инээсээр : заа заа заа ойлголо ойлголоо

Ёол : чи Сэүнийг эхнээс нь гартаа авахгүй бол наад залуу чинь их дураараа бас-

Бэк : бас их маягтай амьтан хааха

Сэүн : яаа юу яриад?

Кай : туслалцаа хэрэгтэй бол хэзээд шүү

Тао : яагаад хүүхдийг ?

Бэк : хөөе хэн хүүхэд юм? насанд хүрчихээд байхад "инээх"

Тао муухай харсаар : намайг ярихаар л "нэг удаагийн халбага шидтэл миний хацарлуу оночихов"

Бүгд : юүү вээ хаха , Тао хараанд чинь асуудал гарчихсан юм уу , Хэсү-г оноод?? Зүгээр үү... "инээлдэх"

Би гайхсаар харчихаад халбагыг нь аваад байж байтал Сэүн надаас халбагыг нь аван эргэж Тао руу шидээд : үхмээр байна уу?

Би ч эд нарыг харсаар чимээгүй инээсээр л сууж байлаа...

Удалгүй юмаа идэж дуусчихаад тэд хэдэн удаа бэлдчихээд тарцгаая гэсэн болохоор би тартал нь хүлээхээр шийдлээ...

Сэүн : энд суугаад харж бай...ууг нь маргааш үзэх ёстой ч... "мөрнөөс барисаар сандал дээр суулгах"

Кай : бидний анхны үзэгч шүү

Би инээсээр : ммм...

Тэд удалгүй бүжиглэж эхлэн үнэхээр күүл харагдаж байлаа. Үнэхээр хэлэхийн аргагүй надад таалагдаж, хөөх энэ залуус ийм авъяастай байсан юм уу би мэдээгүй юм байна ингэтлээ зэрэг хийж ингэж ийм сайн бүжгэлдэг залуус байсан юм байна гэсээр л бодож суулаа. Тэр дундаа Сэүний бүжиглэж байгааг анх удаа харж байгаа бөгөөд тэр нэг инээсээр надруу харан эргэж харизма дүрдээ орон тольруугаа харж бүжиглээд л үнэхээр күүл харагдаж байлаа...

Бүжиг ч удалгүй дуусан би энэ зааланд хэдий ичмээр ч гэсэндээ ганцаараа инээмсгэлсээр алга ташсаар сууж байв...

*утас дуугарах*

Гаргаж ирсээр харвал энэ энэ Мёнхи байлаа...надруу залгасанд нь ч тэр үү би зүгээр л гайхаж орхив...

би итгэлгүйхэн утсаа аваад : байна уу?

??? : Хэсү мөн үү? "нилээн сандрангуй хэлэх"

Би гайхсаар : хэн??

??? : би хажуу айлын 87 тоотод оршин суудаг И Юункёк ах нь байна аа

Би гайхсаар : с-сайн байна уу? "гэхдээ яагаад надруу?"

Сэүн надруу гайхсаар чухал харж байлаа

И Юункёк сандарсаар : Мёнхи дөнгөж сая эмнэлэгт хүргэгдээд-

Би : Ю-ЮУУ?

Сэүн гайхсаар : хэн юм??

Continue Reading

You'll Also Like

4.9K 1K 16
Оддын дууг дагаад явбал чи түүнийг олно. Гайхамшгийн арал. /Completed/ *Энэхүү бичвэрт гарч буй үйл явдал, дүрүүд зэрэг нь зохиомол болохыг санана уу.
170K 3.1K 20
After serving five years, Jax returns home to his family. He soon learns that despite weekly visits, five years was a long time and his family has ch...
175 57 5
Some people who I love and treasure a lot (This is about me but written by my mom for now as I am not well)
845K 19.2K 48
In wich a one night stand turns out to be a lot more than that.