~You've Fallen For Me~

By xhxaruxh

57.9K 2.6K 37

MongolianExo-д орж байсан Kai88 🫶🏻 More

1. Үнэгүй юм гэж байдаггүй болхоор төлөх хэрэгтэй
2. Хувь тавилан
3. Би дахиад л өртэй болчих шиг боллоо
4. Чамайг сонирхож байгаа болхоор
5. Надаас болсоноос хойш хариуцлага хүлээх хэрэгтэй
6. Түүнд ойртож болохгүй шалтгаан болог
7. Чи үнэхээр тэнэг юмуу??
8. Би чамд татагдаад байгаа юм болов уу?
BONUS
9. Өөдгүй амьтан + Би энд яагаад о.о
10. Ичиж үхэх нь
BONUS
11. Хаашаа ч хөдлөлгүй чиний хажууд
12. Миний дэргэд байж өгч чадах уу??
14. Түүнд ингэтлээ их дуралчихсан гэж үү?
15. Би чамд маш их сайн
16. Та 2 хамт амьдраад байгаа юмуу
17. Хэрвээ би андуураагүй бол
18. Би өнөөдөр энд хонож болохгүй юм уу?
19. Би дахиж тэвчихгүй нь
20. Тэр залуу...
21. Хэтэрхий аз жаргалтай байх үнэхээр хэцүү юм
22. Машин дах болзоо + яг миний стиль
23. Над дээр ирнэ гэчихээд
24. Тэр эмэгтэйтэй яаж төгсөхөө мэдэхгүй байна
25. ИНГЭХЭД БИ ХААНА... О.О
26. Чиний аз жаргал бол миний аз жаргал
27. Намайг чамд хайртайг мэднэ биздээ??
28. Ким Жүнмён
29. Зугтацгаая
30. Хайртай шүү
31. Миний ээлж
32. Чамд өрөвдөх сэтгэл гэж байдаггүй юм уу
33. Энийг нь ч мэдэхгүй би.. Уучлаарай
34. Бүх зүйл сайхан болно, зүгээрээ
35. Цааш явах...
36. Ямар муухай зүүд гэхээрээ Т.Т
37. Бурхан минь О.О ... ИЙМ УЧРАЛ ГЭЖ БАЙХ УУ??
38. Чи У Сэхүнд ухаангүй дуралчихсан
39. Бид дахиад тааралдчихлаа
40. Түүнд ойлгуулж хэлэх улам хэцүү болчих шиг.
41. 2уулахнаа хамт байхыг хүссэн учраас
42. Үдэлтийн уулзалт
43. Чамайг дахин шаналгахыг хүсэхгүй байна
44. Үүрд түүнийг алдах...
45. Яг одоо хажуудаа байлгахыг хүсэж байна

13. Надтай болзох уу??

1.2K 63 0
By xhxaruxh

13-Р ХЭСЭГ

Би : миний дэргэд байж өгч чадах уу ?"хацар даган нулимс урсах"

Сэүн надруу харсаар урдаа байсан дэрийг аван миний яг хажууд ирж суусаар халааснаасаа алчуур гаргаж ирэн миний гаранд бариулан гараараа хацар даган урсах нулимсыг минь зөөлхөнөөр алгуурханаар арчиж өгч байв

Сэүн : энэ удаад би сэтгэлээр дэмжиж өгье

Би : "түүнрүү харах"

Сэүн ч намайг татсаар өөрлүүгээ тэвэрчихлээ...дулаахан энгэртээ намайг тэрээр тэвэрч байв...

Энэ их зориг эцэст нь надаас гарчихлаа. Тиймээ Хэсү-яа чи одоо хэн нэгэнд сэтгэлээ өгч , дахин шинэ мэдрэмж аван , шинээр дурлаж , хэн нэгэнд санаа тавьж ,халамжилж, эрхэлж, хайрлан мөн хэн нэгнээр асруулж , хамгаалуулж , хайрлуулах , халамжлуулах цаг нь болсон юм шиг байна энэ хүртэл хангалттай шаналж ганцаардаж байсан бол магадгүй энэнээс цааш ганцаардаж ганцаараа шаналах хэрэггүй...хэрвээ өмнө нь сэтгэлийн зовлон амсах үедээ , ганцаараа шаналан ганцаараа л нулимс дуслуулан эцэст нь юу ч болоогүй мэт бусдын өмнө инээмсгэлдэг байсан бол энэ удаад хэн нэгэн намайг хэрхэн шаналж , хэрхэн зовж , хэр их уйлсаныг минь мэдэж байна. Тиймээ энэ хүн бол Сэүн...тэр эхний удаад намайг нулимс дуслуулахад дулаан тэврэлтээрээ тэвэрч анх удаа хэн нэгэн миний хажууд байсан тэр мэдрэмж...харин энэ удаад 2 дахь нь...дахин сэтгэлийн шаналал амсахад тэр дахиад л миний хажууд байна...дахиад л намайг ойлгож өгч байна...дахиад л дулаахаан тэврэлтээрээ тайвшруулсаар тэвэрч байна...Сэүнаа баярлалаа...зүгээр л үнэхээр их....би тайвширч хэн нэгний энгэрт байгаадаа сэтгэл минь амарч хэлэхийн аргагүй зүгээр л хэлэхийн аргагүй сэтгэл хөдлөл, догдлол , баярлалыг мэдэрч байна...

Сэүн тэвэрсээр : тэгье ээ би чиний дэргэж байж өгье...үргэлж...чиний хажууд...хэзээд

Би тэврүүлсээр : "толгой дохих"

Сэүн : миний хамгийн шилдэг бэлэг...чиний хариулт

Би : "инээмсгэлэх"

Сэүн хэсэг тэврэлтийнхээ дараа бага багаар хөндийрсөөр надруу харлаа...

Бид үргэлж л нэгнээрээ тоголж байдаг болохоор бидний харц тэр бүр ийм зөөлөн байдаггүй билээ...би хөмсгөө зангидаж харин Сэүн цаанаа л нэг даажигнасан байдалтай инээдэг бол энэ удаад бидний нэгэнлүүгээ харах харц тогтуун , тайван харагдаж байна...мөн чин сэтгэлийн инээмсгэлэлийг тодруулжээ.

Сэүн : кумаво /баярлалаа/ над дээр ирсэнд.

Би : "чимээгүй инээмсгэлэх"

Сэүн : би хичээнэ ээ. Хичээнгүйгээр "инээмсгэлэх"

Би : "чимээгүй түүнрүү инээмсгэлсээр харах"

Сэүн надруу харан зөөлөн инээмсгэлсээр : би чамайг сэтгэлээр дэмжиж өгч чадсан уу?

Би : "толгой сэгсрэх"

Сэүн : жаахан ч гэсэн дээрдсэн үү

Би чимээгүй инээмсгэлсээр толгой дохихоос өөр зүйл хийсэнгүй...яагаад хэл ам орооцолдчихсон юм шиг юу ч дуугарч чадахгүй байгаа юм бол оо...

Сэүн инээсээр : би ингээд үргэлжлүүлээд ганцаараа л яриад байх юм уу?

Би инээсээр : баярлалаа

Сэүн инээсээр : тэгээд л болоо юм уу

Би : уучлаарай...би хэтэрхий удсанд..

Сэүн : би хэлсэн штээ..хүлээнэ гэж "инээмсгэлэх"

Би : тэгсэн ч... "доошоо харах"

Сэүн : тайвнаар мөн удаанаар явцгаая хоёуулаа. Юунд ч яаралгүйгээр мм?

Би толгой дохиод : ммм...тэгье ээ "инээмсгэлэх"

Сэүн : чи гэнэт үнэхээр хөөрхөн харагдаж байна лааны гэрэлд "инээх"

Би инээсээр : би тэгвэл байнга лааны гэрэлд байж байх юм уу?

Сэүн инээсээр : хөөрхөөн...чи хөөрхөн биз дээ

Би ичсээр инээмсгэлсээр : чи мэдэж байвал боллоо

Сэүн жигтэй харсаар : үүүүүү

Би : битгий хүн ичээгээд бай "инээсээр доошоо харах"

Сэүн : өдөр болгон ингэж ичүүлэн байж инээлгэх болно оо. Жаргалтай эмэгтэй болгоё "үсийг минь чихний араар хийж өгөх"

Би түүнлүү харсаар : тэгье ээ тэгээрэй...

Сэүн : гэхдээ яах уу? тог ирэхгүй бол. Ийм сайхан мөчид тог ирсэн ч би харих юм уу? "жигтэй харсаар инээх"

Би : тэрийг яагаад надаас асуугаад.... "дуугаа хураах"

Мэдээж би энэ залууг тог ирсэн ч явуулмааргүй санагдаж байна...

Сэүн : би өөрөө мэдээд шийдчих юм уу

Би : "чимээгүй өндийсөөр гүзээлзгэнэ сэрээгээр аваад" идэх үү

Сэүн ч инээмсгэлсээр амандаа хийлээ

Би ч тэр гүзээлзгэнэ идсээр байж байв...

Сэүн надруу ойртсоор : тог ирэхгүй бол хичнээн сайхан бэ би шөнөжингөө чиний дэргэд

Би хоолойгоо засаад нуруугаа арагшлуулсаар : х-хөөе

Сэүн ойртсоор : яасан бэ

Би арагшилсаар арагшилсаар буйданд нуруугаараа наачихлаа...харин тэр урагшилсаар бидний нүүрний хооронд хэдхэн л см -ын зай байв : холдохгүй бол ..энүүгээр "сэрээгээ далайх"

Сэүн цочсоор : чи аймар юм ааа

Би : чи чи илүү аймар байна шт

Сэүн : би би яасан юм "том нүдлэх"

Би : чи буцаад байрандаа суухгүй юм уу?

Сэүн : чи мэдэж байгаа...хэрвээ өнөөдөр тог ирэхгүй бол би явахгүй гэдгийг

Би : мэдэж байна ааа

Сэүн инээмсгэлсээр буцаж байрандаа суугаад : тэгвэл боллоо

Цаг шөнийн 12 дөхөж байлаа

Сэүн : унт л даа...

Миний ч нойр их хүрж байв. Угаасаа их ядардаг ч энэ удаад би хэн нэгнээс цэнэг авж байгаа мэт жаргалтай байсан ч маргааш хичээлтэй унтах хэрэгтэй байдаг. Гэхдээ би Сэүнийг орхиод унтах юм уу...

Би : харин чи?

Сэүн босон 2 лаагаа бариад миний өрөөлүү зүглэлээ

Сэүн хаалганых нь гадаа ирээд : онгойлгоод өг

Би ч очин хаалгыг нь онгойлгон Сэүн ороод ширээн дээр лаагаа тавилаа

Би : ААА ТИЙМ

Сэүн цочсоор : юу тэр?

Би : хөргөгчний ус...ааа мартчихсан байна штэээ "галзуухруу явах гэтэл харанхуй байв"

Сэүн лаагаа аваад : за яв

Би ч яван Сэүн ард лаа барисаар галзуухны текэн дээр тавилаа...

Би хөргөгчнөөсөө зарим хоол хүнсээ гаргаж тавин дотор нь сав тавиад алчуур зэргийг тавилаа...мөс нь хайлаад ус болчих байх гэсэндээ

Би болчихоод эргэж хараад : н-нөгөө Сэүнаа

Сэүн : мм

Би : би ариун цэврийн өрөө ормоор байна

Хэдий ганцаараа лаа бариад орно гэсэн ч чадахгүй бололтой толь байгаа болоод ч тэр яалтай билээ энэ аймхай зүрхийг

Сэүн гайхсаар : т-тэгээд би хамт байж байх юм уу

Би буруу ойлголт өгсөнөө сая нэг бодоод ичсээр : үгүйээ тэр биш...би нүүрээ угаагаад шүдээ угаах гээд л

Сэүн : аа-ааан "инээх"

Сэүн : ойлголооо лаагаа аваадахая

Сэүн ч ариун цэврийн өрөөнд миний нүүрээ угаахыг мөн шүдээ угаахыг хараад зогсож байв

Сэүн : чи хэрвээ ганцаараа байхад чинь тог тасарсан бол айсандаа болоод ухаан алдаад уначих байсан юм биш үү

Би шүдээ угаасаар : пшш...энд нэг удаагийн шинэ сойз байна чи ч бас угаахуу

Сэүн толгой дохисоор : тэгье ээ

Би угаагаад дууссаны дараа Сэүнийг харсаар зогсож байлаа..харж байхдаа инээмсгэлсээр л хараад байв...

Сэүн шүдээ угаасаар : ам чинь задарлаа штээ

Би инээмсгэлэлээ болиод хоолойгоо зассаар : гараад хаалгыг чинь хаачихна шүү

Сэүн : хахаха

Би : би өрөөлүүгээ оччихоод ирье

Сэүн : ирээд байхдаа...очоод байж бай

Би : тэгвэл...гэсээр 1 лаа асаалттай байгаа өрөөлүүгэ орж ирэн гэрийнхээ хувцасыг өмслөө..хэрвээ унтахаар бол ямар гадуур өмсөж байсан хувцастайгаа унталтайна биш..

Сэүн ч удалгүй орж ирлээ...

Би орныхоо наана зогссоор зогсож байтал Сэүн нэг гараараа бугуйнаас минь барисаар нөгөө гараараа орны бүтээлгийг аван хөнжлийг нь сөхөөд намайг орлуу суулган суулгах ч гэж дээ хүч ашиглан би бараг хэвтэнгээ алдлаа

Би : чи юу хийгээд-

Сэүн : унт л даа..хэзээ тог ирнэ гэж суух юм. Маргааш хичээлтэй биз дээ тэгээд тараад цагийн ажилдаа явна гээд л жаахан ч гэсэн эрт унтаж амар "хөлийг минь орон дээр бүтэн гаргаснаа араас нь өөрөө орон дээр суулаа"

Би : "том нүдлэх"

Сэүн : унт даа...

Би ч санаа алдчихаад дээшилсээр дэрэн дээрээ толгойгоо тавиад эвээ олоод хэвтлээ

Сэүн мөн дээшлэн суугаад миний толгойны хажууд суусаар хөнжлийг минь бүтэн нөмрүүлээд үсийг минь илж эхэллээ...яг л ямар нэгэн юманд элбэдүүлж буй мэт нойр минь дээд цэгтээ хүрж эхэлж байв..

Би : тог ирсэн ч битгий яваарай

Сэүн : ммм

Би нүдээ анисаар нойрмог : тэгээд бас энд унтаарай

Сэүн : ммм

Би : .......... "унтах"

Сэүн : сайхан амраарай

Би нойрмог : ммм....

***

??? : аааа

Хэн нэгний орилох дуу чимээ нойрноос минь сэрээж орхилоо...нүдээ нээвэл өглөө болчихсон бололтой гэвч урдаас минь хараад нэгэн залуу унтаж байх ба би ч хаалга руу ухасхийн босоод харвал Мёнхи ёстой л нэг том нүдэлчихсэн эрүү нь газар шүргэх нь холгүй ангайчихсан зогсож байв...

Би өндийн босоод Мёнхи руу том нүдэлсээр нэг харан хажууд хэвтэж буй залуу болох Сэүнрүү нэг харлаа

Сэүн хөдөлсөөр нүдээ нээлээ..

Мёнхи орлуу заасаар : Х-Х-Х-ХЭЭЭН???? "дуугаа өндөрсгөх"

Би О.О : С-С-СЭҮНИИ...ТЭР ТЭР Л БАЙНА ШТЭЭ

Энэ эмэгтэй яаж бодохоороо намайг???

Сэүн нойрмоглосоор босож ирсээр хаалга онгойлгон зогсох Мёнхиг хараад жаахан л цочсоор нүдээ нухлаа

Мёнхи : С-С-СЭҮН???

Сэүн надруу нэг харан Мёнхируу хараад бантсаар орноос босоод : с-сайна уу "эвшээх"

Мёнхи гайхсаар : та 2 хамт хоносон юм уу

Би ч мөн орноос босон бантсаар зогсож байв. Учир нь Мёнхи одоохондоо юу ч мэдээгүй байгаа шүү дээ

Сэүн хүзүүгээ маажсаар : тиймээ..өчигдөр танай гэрийн тог тасарсан гээд

Мёнхи : тэгээд?? "том нүдлэх"

Сэүн : тэгээд л хамт хоносон юм аа

Мёнхи : та 2 ингэхэд ямар харилцаатай юм? чи миний унтдаг газар унтчихсан байна шт "надруу харах"

Би : тэр харин... "юу гэхээ мэдэхгүй зогсох"

Сэүн хажуугаар нь зөрөн гарахдаа Мёнхигийн мөрлүү нь зөөлөн зохисоор : бид үерхдэг байж яаж тусдаа унтах юм...Хэсү би явлаа "өрөөнөөс гарах"

Мёнхи О.О нүд нь гэгэлзсээр : ТА 2 ҮЕРХЭЖ БАЙГАА ЮМУУУ?? "дуу нь хадсаар надруу харах"

Би : үгүй ээ ..тэр...тийм...нөгөө...

Мёнхи Сэүний араас гараад : үнэхээр юм уу? үнэнээсээ биз дээ

Сэүн үүдэнд гутлаа өмсөж байв..

Би ч араас нь гаран үүдэнд ирлээ

Сэүн : чи яагаад ийм чимээ шуугиантай яридаг юм бэ "залхасан байдалтай гутлаа өмсөх"

Мёнхи : АСССАААА КИАААА ЯАА ТА 2 "бид 2луу инээмсгэлсээр харах"

Мёнхи : ХЭЗЭЭ ХЭЗЭЭ? ХЭЗЭЭНЭЭС ЭХЭЛЖ??

Сэүн : өчигдөрөөс эхэлж

Мёнхи : вуааааааааааааааааа

Би ч бага зэрэг инээмсгэлээд Сэүнрүү харлаа

Сэүн гутлаа өмсчихөөд надруу хараад : гэртээ хариад залгая "инээмсгэлэх"

Би : за "инээмсгэлэх"

Мёнхи : ҮҮҮ БЛА БЛА БЛА,,,Тэр юу гээд байгаа нь мэдэгдэхгүй баахан юм яриад л байв..би харин хажуугаар нь зөрсөөр Сэүнийг гаргаж өглөө

Сэүн хаалга хаахын өмнө инээмсгэлсээр : өдөр уулзацгаая

Би : ммм

Сэүн : ордоо

Би : заа

Сэүн ч явсаар би нүүр дүүрэн инээмсгэлсээр хаалгаа хаалаа. Хаалгаа хаан эргэж харсан уу үгүй юу Мёнхи шууд мөрнөөс минь барин сэгсчин ЯА ИНГЭНЭ ГЭЖ МЭДСЭН ЮМ АА БИ ТА 2ЫГ ХИЧНЭЭН ИХ НИЙЛҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ БАЙСАН ГЭЭЧ АНХНААСАА Л ХУВЬ ТАВИЛАНГАА УЧИРСАН МЭТ БЛА БЛА БЛА ТЭР БҮР ТУРЖИГНУУЛЖ БАЙВ

Би : Мёнхи-яа

Мёнхи : ойлголоо ойлголооо. Пшшш надад юу ч мэдэхгүй мэдэхгүй гээд гүйгээд байсан эегүү хөөрхөн гэдэг нь "хацарнаас чимхэх"

Би инээмсгэлсээр : хэхэ

Мёнхи : өчигдөр орой юу хийсэн? Та 2 гар гараасаа барисан уу? үнсэл-

Би : яа

Мёнхи : юу вээ?

Би : тийм хурдан юм гэж хаа байсан юм

Мёнхи : тэгээд юу хийсэн юм

Би : тэвэрсэн хэхэ "угаалгын өрөөлүү алхах"

Мёнхи хажууд дагаж яван баахан л юм яриад байв..ёстой нэг энэ эмэгтэйг дээ...

***

Усанд орчихоод гарахдаа бэлдсээр сургууль руугаа Мёнхи бид 2 хөдлөхөөр гэрээсээ гарлаа

Мёнхи шатаар буусаар : тэгээд яасан гэнэ ээ

Би түүнд өчигдөр Сэүний гэрт нэг эмэгтэй байсан талаар мөн нөхцөл байдал хэр байсан талаар ярьж өгч байв

Би : тэгээд л тэр...гэхдээ би Кёнсүүгаас жаахан айсан

Мёнхи инээмсгэлсээр : тэр чинь эр хүний зан болохоор л тэр...би Кёнсүүг сайн мэдэхгүй ч их тогтуун харагддаг инээмсгэлээд л...

Би толгой дохисоор орцноосоо гарлаа

Орцноос гарвал үүдэнд нэг хар лаг загвартай жижиг тэрэг зогсож байх ба гадаа нь жолооч нь зогсож байгаа бололтой. Би харчихаад нэх ч юм бодолгүй тоолгүй явах гэтэл утсанд дуудлага ирлээ. Гаргаж ирсээр харвал Сэүн залгаж байв

Би : байна уу

Сэүн : гадаа нэг машин зогсож байгаа биз

Би гайхсаар : я-ямар?

Сэүн : хар...гадаа нь жолооч нь байна уу

Би : т-тиймээ "Мёнхируу гайхаж харах"

Сэүн : тэрэнд суугаад хүрээд ир. Сургууль дээр

Би : юу?

Сэүн : би явуулсан юм аа. Өөрийн биеэр очих гэсэн ч миний хичээл эхлэхэд 5 минут дутуу байна...тиймээс заавал сууж ирээрэй. Хичээл орох анги сургуулийн зогсоол руу нэвт харсан болохоор чамайг яг наад машинаас бууж ирж байхыг харна шүү мм?

Би түгдэрсээр : чи заавал ийм зүйл-

Сэүн : болгоомжтой яваад ирээрэй...тасаллаа "таслах"

Би : х-хөөе??

Мёнхи : юу юу гэж байна?

Би ухарч алхаад машинруу заагаад : Сэүн...тэр...

Мёнхи : тэр яасан юм?

Би : тэр машиныг явуулсан сургууль руу суугаад хүрээд ир гэнэ ээ

Анх удаа л ийм юм хийлгүүлж байгаа болоод ч тэр үү эсвэл миний амьдралд ийм зүйл тохиолдож байгаагүй болоод ч тэр үү надад нэг л эвгүй тухгуй санаа зовоод ч байгаа юм шиг тэгсэн хирнэ Сэүний гаргаж буй ийм эрэгтэйлэг зан нь сайхан санагдаж , дөнгөж сая хоолойг нь сонссондоо ч баярлаж сэтгэл минь догдолж байв...

Мёнхи : вуааааа "машинруу харах"

Би : суугаад ир гэсэн юм чинь суух юм уу?

Мёнхи : харин..чи өөрөө л мэд..гэхдээ хүүхдийн сэтгэлийг гомдоох зүйл хийх хэрэггүй шүү Хэсү үерхэж эхэлж байгаа юм бол

Би : тийм ч юм уу

Мёнхи : ммм

Би : тэгвэл сууя даа "итгэлгүйхэн хэлсээр бид 2 тэр машинд нь суусаар сургууль дээр ирлээ"

Удалгүй хэдэн минутын дараа сургуулийн гадаа ирэн машинаас нь буулаа...

Анги нь зогсоолруу харсан гэл үү хаана тийм анги--сургуулийн нэг цонхруу хартал Сэүн 2 давхарын лекцийн танхимд сууж байв...тэр ангийн цонх шалнаасаа тааз хүртлээ цонх болохоор би түүний сууж буй дүр төрхийг ч , тэр ч бас намайг харж байлаа

Би цочоод удалгүй инээмсгэлэл тодруулсаар Сэүнрүү харлаа..

Сэүн харин надруу зөөлөн инээмсгэлээд гараа зөөлөн дохилоо. Би утсаа гаргаж ирсээр Сэүнрүү хичээлээ хий. Юундаа надруу хараад байгаа юм? багшруугаа анхаар! Гэж бичээд эргэж нэг Сэүнрүү харчихаад хичээл орох анги руугаа явлаа. Яагаад ч юм цонхны цаана сууж буй надруу харан зөөлөн инээмсгэлэх түүнийг харсандаа хайр хүрэх шиг болж нүүр дүүрэн инээмсгэлсээр явж байв..

***

Хичээл таран би шууд л цагийн ажилруугаа гүйчихлээ...удал ч үгүй ирэн ажилласаар зогсож байв...

Ерөнхийдөө хичээл хэдээс тарахаас шалтгаалан цагийн ажлын тарах хугацаа нь өөрч оройдоо л гэхэд 8аас хэтэрдэггүй билээ..

Утас дуугарсаар Сэүн залгаж байв..

Би : өө би цагийн ажил дээрээ байна

Сэүн : яа чи яаж хэлэх ч үгүй явж чадаж байна аа?

Би : хэхэ чи мэдэж л байгаа штээ

Сэүн : үгүй шүү..чи шийтгүүлэх болно. Цагийн ажил чинь хэдэд тарах юм?

Би : юу?

Сэүн : аа хэдэд тарах юм бэээ?

Би : 7 гээд

Сэүн : тэгвэл тараад өнөөдөр сууж ирсэн машиндаа суугаад хүрээд ирээрэй

Би гайхсаар : хаана?

Сэүн : тэрийг ирээд мэднэ ээ

Би : юү вээ

Сэүн : болгоомжтой ажилаарай...удахгүй уулзъя мм?

Би : ойлголоо гэхдээ

Сэүн : ямар ч гэхдээ байхгүй за тасаллааа

Би : о-ойлголоо "таслах"

Юү вээ юун шийтгэл? Хаашаа дагуулж явах гээд? Аа мэдэхгүй ээ мэдэхгүй...ямартай ч тарахаа хүлээгээд сууж байя хэхэ..

Цаг 7 цагийг заалаа...би хувцасаа сольж өмссөөр ажлаасаа гарвал нөгөө жолооч мөн машин нь үүдэнд зогсож байв..

Би : нөгөө...

Жолооч ах : за суугаарай. "инээмсгэлэх"

Би : а-аан за

Би ч суусаар бид хаашаа ч юм хөдөлж эхэллээ...ингэхэд хаашаа явж байгаа юм болоо...явсаар явсаар гэхдээ энэ чинь Хан мөрөн биш үү??? Тиймээ бид хан голын ойролцоо ирж байлаа...энд яг цагаа өнгөрөөдөг газарт нь ирсээр бид зогсчихлоо. Би буух юм байхдаа...ингэхэд Сэүн хаана байгаа болоод эйшшшш....

Буугаад гол талбай руу нь явж эхэллээ...Хан голоос наахна хүмүүс дугуй унаж амаржиж юм идэх тийм газар байдаг ба тэдний дунд нь усан оргилуур байдаг юм л даа...би тийшээ нь яваад үзэх үү анияа эндээ байж байя гэхдээ нар шингэн орой болчихсон энд тэндгүй гэрэл асан усан оргилуурын ч тэнд өнгийн гэрэл асаад их л гоё харагдаж байв...цаг агаар нь ч сайхан

Би утсаа гаргаж ирсээр Сэүнрүү залгах гэж байтал Сэүн надлуу залгаж байв..

Би : чи хаана-

Сэүн : чи усан оргилуур харж байгаа биз?

Би : ммм

Сэүн : урд нь хүрээд ир

Би : о-ойлголоо

Утсаа таслаад усан оргилуурын тийшээ зүглэн урд нь зогсож байтал удалгүй Сэүн усан оргилуурын ард талаас нь гараад ирлээ. Тэр хөнгөхөн инээмсгэлэл тодруулчихсан урьдны л адил царайлаг дүр төрхөөрөө миний зүгрүү алхаад ирж байв...би ч түүнийгээ хараад өөрийн эрхгүй л инээмсгэлэж эхэллээ

Сэүн явсаар урд минь ирж зогсоод : сайна уу "инээх"

Би инээсээр : юү вэ

Сэүн : би чамаас яг одоо албан ёсоор санал тавих гэж байна

Миний нүүрэн дахь инээмсгэлэл бага багаар уусан гайхах ч гэх юм уу болсоор зогсчихлоо...

Сэүн ардаасаа..нэг юм...тэр цэцэг нэг савтай зүйлтэй баричхсан байлаа...

Би : О.О

Сэүн нэг хөлөөрөө өвдөглөн суугаад цэцэг болон савтай зүйлээ надруу өгөхөөр гар сунгасаар надруу инээдээ барьж ядан инээмсэллэээ...

Бурхан минь тэр миний өмнө сөгдөөд ү-ү-үгүй ээ тэр тэр тэр би зүгээр л хэлэх үггүй болон балмагдаж орхилооо...

Сэүн : надтай болзох уу?

Би : "түүнрүү харсаар зогсох"

Сэүн : миний найз охин болно биз дээ? "инээмсгэлэх"

Continue Reading

You'll Also Like

299K 7.3K 25
💗COMPLETED💗 y/n is Connie's sibling. But unlike Connie, y/n is a gem human hybrid, just like Steven Universe. What does fate have in story for the...
3K 607 20
کۆتایی هاتووە .... ژانەر : درامی - هەستبزوێن - رۆمانسی .🖤 " من شایەنی ئەوە نەبووم .. " " شایەنی ژیانێکی باشتر بووم .. " " شایەنی گرنگی پێدان بووم...
2.7K 429 16
Run away, siren head is coming... -Jaehwa
1.1M 61.9K 38
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...