~You've Fallen For Me~

By xhxaruxh

57.9K 2.6K 37

MongolianExo-д орж байсан Kai88 🫶🏻 More

1. Үнэгүй юм гэж байдаггүй болхоор төлөх хэрэгтэй
2. Хувь тавилан
3. Би дахиад л өртэй болчих шиг боллоо
4. Чамайг сонирхож байгаа болхоор
5. Надаас болсоноос хойш хариуцлага хүлээх хэрэгтэй
6. Түүнд ойртож болохгүй шалтгаан болог
7. Чи үнэхээр тэнэг юмуу??
8. Би чамд татагдаад байгаа юм болов уу?
BONUS
9. Өөдгүй амьтан + Би энд яагаад о.о
10. Ичиж үхэх нь
BONUS
12. Миний дэргэд байж өгч чадах уу??
13. Надтай болзох уу??
14. Түүнд ингэтлээ их дуралчихсан гэж үү?
15. Би чамд маш их сайн
16. Та 2 хамт амьдраад байгаа юмуу
17. Хэрвээ би андуураагүй бол
18. Би өнөөдөр энд хонож болохгүй юм уу?
19. Би дахиж тэвчихгүй нь
20. Тэр залуу...
21. Хэтэрхий аз жаргалтай байх үнэхээр хэцүү юм
22. Машин дах болзоо + яг миний стиль
23. Над дээр ирнэ гэчихээд
24. Тэр эмэгтэйтэй яаж төгсөхөө мэдэхгүй байна
25. ИНГЭХЭД БИ ХААНА... О.О
26. Чиний аз жаргал бол миний аз жаргал
27. Намайг чамд хайртайг мэднэ биздээ??
28. Ким Жүнмён
29. Зугтацгаая
30. Хайртай шүү
31. Миний ээлж
32. Чамд өрөвдөх сэтгэл гэж байдаггүй юм уу
33. Энийг нь ч мэдэхгүй би.. Уучлаарай
34. Бүх зүйл сайхан болно, зүгээрээ
35. Цааш явах...
36. Ямар муухай зүүд гэхээрээ Т.Т
37. Бурхан минь О.О ... ИЙМ УЧРАЛ ГЭЖ БАЙХ УУ??
38. Чи У Сэхүнд ухаангүй дуралчихсан
39. Бид дахиад тааралдчихлаа
40. Түүнд ойлгуулж хэлэх улам хэцүү болчих шиг.
41. 2уулахнаа хамт байхыг хүссэн учраас
42. Үдэлтийн уулзалт
43. Чамайг дахин шаналгахыг хүсэхгүй байна
44. Үүрд түүнийг алдах...
45. Яг одоо хажуудаа байлгахыг хүсэж байна

11. Хаашаа ч хөдлөлгүй чиний хажууд

1K 62 0
By xhxaruxh

11-Р ХЭСЭГ

Би үнэхээр юу ч ойлгохгүй 2давхарт нь гарж ирээд Сэүний өрөөлүү явалгүй шатны тэнд нь чимээгүй зогсож байлаа..гэвч сонсоё гэж сонссон юм биш надад зүгээр л чихэнд минь сонсогдох нь тэр...

Наён байж ядсаар : ааа чиний найз охин байх нь ээ....гэхдээ надад яагаад танилцах шаардлага байхгүй гэж? Би танилцана

Ди ү : БИ ЯВ ГЭЖ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ "орилох"

Наён : Ди Ү!!

Ди ү : ганцхан удаа найзыгаа тийм байдалд оруулж чадах ч 2дахаа чадахгүй...чи өнгөрсөнд юу хийж ямар байдалд оруулснаа сайн санаж бас мэдэж байгаа...тиймээс хийсэн буруугаа гэмшээд чимээгүй амьдарвал Сэүнд хийж өгч байгаа хамгийн том зүйл чинь болно...үнэхээр чин сэтгэлээсээ хайртай гээд ирсэн юм бол...харин одоо яв дахиж эргэж ирэлгүйгээр...У СЭҮН юу хийгээд байгаа юм? Найз охин чинь ирчихсэн байхад өрөөлүүгээ гарахгүй юм уу?

Энэ бүгдийг сонссон би шууд л Сэүний өрөөлүү гүйгээд орчихлоо...хаалгыг нь хаагаад гүнзгийгээс гүнзгий уртаас урт амьсгаа авсаар орон дээр нь очин суулаа...*үнэхээр чин сэтгэлээсээ хайртай гээд ирсэн юм бол эргэж ирэлгүй яв* гэсэн үү тэр эмэгтэй Сэүнд хайртай эмэгтэй юм уу? өнгөрсөнд юу хийж ямар байдалд оруулснаа сайн санаж байгаа байгаа гэсэн үү? Тэр эмэгтэй Сэүн 2 ямар харилцаатай байсан болоод тэр Сэүнд юу хийсэн болоод...Кёнсүү хүртэл ингэж өмнөөс нь уурлахыг бодоход үнэхээр......хэдийгээр би юу ч мэдэхгүй ч гэсэн нэг л зүйл мэдрэгдэж байв...яг одоо Сэүний байдал маш муу байгаа байх нь ээ..түүний сэтгэл санаа үнэхээр тааруухан байгаа байх нь...тэр дуудлага авсан нь энэ эмэгтэй ирсэнээс болсон юм байна...тэгээд түүний царай тэр дороо л өөрчлөгдөн намайг явуулаад өөрөө гэрлүүгээ ирсэн...намайг найз охиноо гэж хэлэхийг бодоход үнэхээр аргагүйдээд тэгсэн үү аль эсвэл арай үнэхээр намайг найз охин гэж бодоод байгаа юм биш байгаа? Торт авж очсон гээд нөгөө хүлээнэ нтр гээд байсан хариугаа авчихсан гэж бодоод байгаа юм биш биз дээ?? Үгүй ээ үгүй үгүй байх...зүгээр л дургуй эмэгтэй нь гарж ирэхээр эрэгтэйчүүд хамт явж байсан эмэгтэйгээ тэвэрч хөтөлж үнсэж найз охиноо гэж худлаа танилцуулах үе байдгийг сонсож байсан болоод ч тэр Сэүн тийм байдалд орчихооод тэгсэн байх магадгүй....

Би ч санаа алдсаар орон дээр нь сууж байлаа...

***

/Зохиогчийн талаас/

Залуус Сэүний төрсөн өдрийн маргааш ганц нэгээрээ гэрлүүгээ харьцгаан Кёнсүү тэнд орой болтол байж байв...Гэрийг нь цэвэрлэсэн шиг хоол хүнс цуглуулан залуус дундаасаа насаараа хамгийн бага гэгдэх залуу нь том хүн шиг ганцаараа амьдарч байгаад нь тэрээр хань болон хөргөгчийг нь дүүргэн хачир зэргийг бэлдээд байж байв...

*хонх дуугарах*

Ди ү : хэн юм бол? "том нүдлэх"

Тэр ч очоод дурангаар хартал эхлээд танихгүй эмэгтэй байндаа хэн юм бол гэж бодсоор хаалга нээтэл зүс мэдэх эмэгтэй зогсож байхыг анзаарлаа...

Эхэндээ эргэлзэж байсан ч Ди Ү ийн бодож байгаа эмэгтэй мөн байв...

Ди ү : "Наён байна....Сэүн..."

Наён инээмсгэлсээр гайхаад: өөөө Ди Ү????

Ди ү гайхсаар : т-тиймээ...удаан хугацаа өнгөрчээ.. "юу хийхээ мэдэхгүй зогсох"

Наён инээсээр : вуааа хэдэн жил болсон бэ? Чи яг хэвээрээ байна...

Ди ү : "чимээгүй инээмсгэлэх...гэхдээ түүний инээмсгэлэлийн ард юу хийх үү яах гэж тайлаваа? Энэ эмэгтэй энд яаж?? Сэүнтэ эргээд холбогдоод байгаа юм уу? эндхийг яаж гээд түм буман зүйл бодогдож байлаа"

Наён : чи их гайхсан харагдаж байна..уучлаарай... "гэрлүү нь харах"

Ди ү : э-э-эхлээд о-ор л доо "би зөв зүйл ч хийгээгүй бололтой...оруулж байгаа нь бүр ч буруу байх"

Наён : аан за...

Наён ч орж ирсээр зочны өрөөнд нь сууж байв...

Ди ү утсаар Сэүнлүү залган хэн ирсэнийг нь хэллээ...Сэүн ч одоо очлоо гэсээр тасалчихав..

Ди ү : ямар нэгэн юм уух уу? Сэүн удахгүй ирнэ

Наён : аан за...ус л..

Ди ү ч галтогооноос ус хийн аваачиж өгөөд хажуугийн буйдан дээр суулаа

Наён инээмсгэлсээр : сайн байсан биз дээ

Ди ү : үгүй ээ яахав..

Наён : "толгой дохих"

Ди ү тайвнаар төв царайлсаар : гэхдээ чи манай Сэүнтэй ямар хэргээр?

Наён инээсээр : чи ёстой нэг..манай гэнэ шив..

Ди ү : Сэүнтэй ямар холбоотой байгаа юм? Та 2 дуусаад удаж байгаа биз дээ? Гэнэт...ингээд ирээд..

Наён : би Сэүний араас дахиад гүйж эхэлж байгаа "инээмсгэлэх"

Ди ү : яагаад

Наён инээсээр : чи мэдэж байгаа штээ..бид 2 ямар хүмүүс байсан гэдгийг

Ди ү : тэрийг мэдэх ч дуусчихсан биз дээ

Наён : би хараахан дуусгаагүй

Ди ү : чин сэтгэлээсээ эсэх үгүйг чинь сайн мэдэхгүй л байна

Наён урвайсаар : Ди Ү...надад Сэүнийг гэсэн сэтгэл одоо хүртэл байгаа...гэхдээ үүнийг түүнд яаж ойлгуулж хэлж яг юуг хаанаас нь эхлэн хийж , эхлэх талаар би огтхон ч мэдэхгүй болохоор хэцүү байна

Ди ү ёжтой инээмсгэлээд : гэнэт сэтгэлтэй болчихсон юм уу "бувтнасаар өөр тийшээ харах"

Наён : бид 2 нэгэндээ хайртай байсан штээ...

Ди ү толгой дохисоор : мэднэ ээ...гэхдээ Сэүн л чамд хайртай байсныг нь мэдэх болохоос чамайг хайртай байсныг мэдээгүй юм байна

Наён : Сэүн одоо ч гэсэн надад хайртай...би мэдэж байна сайн..

Ди ү : буруу бодож байна...хайртай биш хайртай байсан...харин одоо бол үгүй...тэр аль хэдийн өөр хэн нэгэнд сэтгэл зүрхээ өгчихсөн гагцхүү тэрнийхээ төлөө л явж байгаа...Тийм болохоор чи ч гэсэн боль...Сэүнээс битгий зүүгд гэж байна

Наён : Кёнсүү-яа

*Хаалга дуугарах*

Ди ү ч босон орж ирж буй Сэүн дээр очоод зочны өрөөнд байгаа гэж хэллээ...

Сэүн : хён битгий яваарай

Ди ү толгой дохисоор : мм би явахгүй ээ харин түр дээр байж байя ... "2 давхар луу гарах"

Сэүн ч гутлаа тайлан зочны өрөөлүү харалгүй галзууханд тортоо цүнх 2 тавьж байв..

Наён босож ирээд инээмсгэлсээр : СЭҮНААА

Сэүн тоолгүй эргэж харан юмаа тавьчхаад зочны өрөөнд буй Наёнлуу хүйтэн харцаараа харлаа

Сэүн хөмсгөө зангидсаар : намайг дахиад хайж ирэх хэрэггүй гэж хэлсэн биз дээ

Наён юу ч болоогүй мэт инээмсгэлсээр : хаашаа яваад ирсэн юм? Өчигдөр чиний төрсөн өдөр байсан биз дээ? Гарцгаая би тэмдэглэж өгье

Сэүн ёжтой инээмсгэлээд : зүгээр л яв...тэр чинь надад баяр тэмдэглэж байгаатай адилхан хэрэг

Наёны инээмсгэлэл уусан алга болсоор : битгий ингэ л дээ...би-

Сэүн : би сайн харж байна..мэдэрч байна...чиний худал хуурмаг занг...

Наён : Сэүнаа

Сэүн : юу хүсээд байгаа юм?

Наён нүдэнд нь нулимс цийлэгнэсээр : У СЭҮН!

Сэүн : би чамайг хувийн машинаараа зугаалуулж чамин тансаг хийцтэй үнэтэй гоёл чимэглэлийн зүйл бэлгэнд өгч дээд зэрэглэлийн өндөр ресторанд оруулах гэх мэтийн зүйл хийж өгч чадахгүй тэгсэн ч намайг сонгох юм уу аа тийм энэ байр бас-

Наён дөхөж ирсээр Сэүнийг алгадчихав...

Наён уйлсаар : ЧИ ЯАЖ НАМАЙГ?? БИ ЧИНИЙ ХУВЬД ҮНЭХЭЭР ХЭН БАЙСАН ЮМ ?? МИНИЙ ҮНЭ ЦЭНЭ ЧАМД ЮУ Ч БИШ ЮМ ШИГ ХАРАГДААД БАЙНА УУ?

Ди ү харин тэсэлгүй энэ бүгдийг 2 давхараас сонсож байсан ба буугаад ирлээ...

Ди ү дуугаа өндөрсгөсөөр : БОЛЬЦГОО...ТА 2 2УУЛАА..

Сэүн : нэг л зүйл байна...бид аль хэдийн дуусчихсан...каа /яв/

Наён : "уйлах"

Ди ү ууралсаар : юу зөв хийсэн гэж ингэж нэгэнлүүгээ орилж хашгираад байгаа юм? Насанд хүрсэн хүмүүс юм бол нэг нэгэнтэйгэээ тайвнаар ярилцаад салцгааж чадахгүй юм уу? КИМ НАЁН ЧИ Сэүнаар оролдохоо боль...аль хэдийн чамайг гэсэн сэтгэлээ хаяад хэдэн жил болж байна. Тиймээс чи өөрийнхөө замыг хайгаад өөр хэн нэгнийг хайж ол... "Сэүнлүү хараад" чи өрөөлүүгээ ор... "Наёнруу хараад" харин чи яв...

Гэтэл энэ байдлыг хаалганы хонх дуугаран эвдэж орж ирлээ... Ди Ү очин онгойлготол тэнд Хэсү ороод ирэх нь тэр....

Ди ү том нүдэлсээр : өөө Х-Хэсү...о-ор л доо

Сэүн санаа алдаад : аа тийм түрүүвч...мартчихсан байна

Хэсүг орж ирмэгц Сэүн хөтөлсөөр шатны наана ирж зогсоод

Сэүн : миний өрөөнөөс очоод авчих..би одоо зочинтой байна "бага зэрэг инээмсгэлэх"

Хэсү : .... "чимээгүй харах"

Наён : з-зочин? Би чиний хувьд одоо ердөө зочин төдий л болсон юм уу? хэн юм наад охин чинь...ХЭРВЭЭ ҮНЭХЭЭР БИ ЗОЧИН ЮМ БОЛ НАМАЙГ ХҮНДЭТГЭЭД ТАНИЛЦУУЛНА БИЗ ДЭЭ "дуугаа өндөрсгөх"

Хэсү : "тэр 2луу ээлжилж харах"

Сэүн : миний найз охин. Гэхдээ чамд танилцуулах шаардлага байхгүй... "Хэсү рүү хараад" очоод байж бай "зөөлөн инээмсгэлсээр 2давхарлуу түүнийг зөөлөн түлхлээ"

Хэсү ч шатаар гарсаар алга болчихов..

Наён байж ядсаар : ааа чиний найз охин байх нь ээ....гэхдээ надад яагаад танилцах шаардлага байхгүй гэж? Би танилцана

Ди ү : БИ ЯВ ГЭЖ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ "орилох"

Наён : Ди Ү!!

Ди ү : ганцхан удаа найзыгаа тийм байдалд оруулж чадах ч 2дахаа чадахгүй...чи өнгөрсөнд юу хийж ямар байдалд оруулснаа сайн санаж байгаа...тиймээс хийсэн буруугаа гэмшээд чимээгүй амьдарвал Сэүнд хийж өгч байгаа хамгийн том зүйл чинь болно...үнэхээр чин сэтгэлээсээ хайртай гээд ирсэн юм бол...харин одоо яв дахиж эргэж ирэлгүйгээр...У СЭҮН юу хийгээд байгаа юм? Найз охин чинь ирчихсэн байхад өрөөлүүгээ гарахгүй юм уу?

Сэүн : тэгье ээ..та явуулчихаарай "2 давхарлуу гарах"

Наён : "байж ядсаар зогсох"

Ди ү наёнруу нухацтай гэгч нь хараад : анхааруулга шүү...эхний удаа хамгаалж чадаагүй алдаагаа дахин давтахгүй...яв

Наён : Кёнсүүүүүү

Ди ү : такси дуудаад өгье "Наёнруу харах"

Наён ч яах аргагүй цүнхээ аваад гутлаа өмссөөр гаран онгорхой хаалгаар2 давхарын шатаар Сэүн бууж ирэхийг хүлээсэн ч ямар ч хүн гарж ирсэнгүй..

Ди ү : одоо бараг ирж байгаа байх...дахиж битгий Сэүнийг хайж ир..дахиад хэлчихье "хаалгаа хаах"

Ди ү явсных нь дараа 2 давхар гартал Сэүн ганц буйдантай өрөөндөө цонхруугаа харсаар чимээгүй сууж байлаа...Ди Ү хөргөгчнөөс мөс гаргаж ирэн боогоод Сэүнд өгсөөр: зүгээр үү...намайг уучлаарай...ийм алдаа дахиж гаргахгүй ээ

Сэүн мөсийг нь авсаар толгой дохин : таны буруу байхгүй шүү дээ..баярлалаа

Ди ү : Хэсү хаана байгаа юм?

Сэүн өрөөлүүгээ дохилоо

Ди ү : орохгүй юм уу?

Сэүн : жаахан байж байгаад

Ди ү : тэр эмэгтэй явчихсан...би ч бас явлаа зүгээр биз дээ...хэрэгтэй гэснийг чинь хөргөгчинд бэлдчихсэн "цүнхээ авах"

Сэүн босоод : зүгээрэдээ...кумаво /баярлалаа/

Ди ү : наад хацар дээрээ сайн тавь

Сэүн : тэгье ээ

Ди ү : тэгвэл явлаа "шатаар буух"

Сэүн шатаар буух гэж байхад : хён!

Ди ү эргэж харсаар : мм?

Сэүн : түрүүний та үнэхээр күүл байсан шүү "инээх"

Ди ү инээмсгэлсээр : золиг чинь..явлаа "эргэж харсаар буух"

Сэүн : ммм...

***

/Хэсүгийн талаас/

Би ч орон дээр нь чимээгүй сууж л байв...Кёнсүү Сэүнийг 2 давхарт гараад байж бай гэсэн тэр гарж ирсэн юм болов уу гэтэл 2 давхарт гарж ирэх хөлийн чимээ сонсдлоо...Сэүн өрөөлүүгээ орж ирэх байх гэсээр чимээгүй сууж л байтал байсангүй..тэр орж ирсэнгүй би түүнд санаа зовж хэзээ орж ирэхийг нь хүлээсээр сууж л байлаа..

5 байна уу 10 минут өнгөрсний дараа 2 хүн ярилцаж байгаа бололтой...би хаалга руу дөхсөөр чагнатал Кёнсүү Сэүн 2ын ярилцаж байгаа нь сонсдож байв....гэхдээ нэг зүйл Кёнсүү наад хацар дээрээ сайн тавь гэлээ? Арай Сэүн алгадуулчихсан юм уу? байж боломгүй юм ингэхэд энэ гэрт намайг ирэхээс өмнө юу болж байсан болоод? Би ч мөн цагаа олж ирж дээ....

Би ч эргэн орон дээрээ сууж байлаа...гэхдээ сэтгэл санаа минь Сэүнд л илт санаа зовсоор сууж байв...

Удал ч үгүй Сэүн хаалга тогшсоор ороод ирлээ..тэр гарандаа барисан мөсөө ширээн дээр тавиад надруу алхлаа. Гэхдээ Сэүн маш унжууу харагдаж байв..би нэг юу болоод? Гэж асуух гэж байгаад болин зүгээр л юу ч болоогүй юм шиг байх нь дээр байх гэсээр орж ирэнгүүт нь босон чимээгүй зогслоо

Сэүн тайвнаар : түрүүвчээ авсан уу

Би : үгүй ээ...

Сэүн : яагаад

Би : чи аваад өг..би хүний цүнх дураараа ухаж чаддаггүй болохоор "доошоо харсаар Сэүнлүү харвал тэр нилээн цөхөрсөн байдалтай цүнхээ дуртай дургүй ухаж байлаа"

Түрүүвч гаргаж ирээд тэр надад өгөхөөр гар сунгалаа..

Би : уучлаарай төвөг удсанд...

Сэүн : чи асуухгүй юм уу

Би : юу...ааан ... дараа дараа болцгооё...чи муу харагдаж байна..эртхэн амар би явлаа "хажуугар нь зөрөн гартал О.О БУРХАН МИНЬ....СЭ СЭҮН НАМАЙГ АРААС МИНЬ ТЭВЭРЧИХЛЭЭ"

Би : О.О

Сэүн нүдээ анисаар : 5хан секунд үгүй ээ ядаж 20хон секунд гуйж байна

Би : "чимээгүй зогсох"

Түүний нэг гар нь миний эгэмний яснаас доохнь цээжин дээр байх ба нөгөө гараараа мөрийг минь тэвэрчихсэн зогсож байв...

Би ч чимээгүй зогсож л байлаа...тэгье ээ хэдхэн секунд ч болов уу ингээд тайвширч байгаа бол би ингээд байж л байя хаашаа ч хөдлөлгүй чиний хажууд...хичнээн ямар учиртай маргаан үүссэнийг , хичнээн хэцүү байгааг чинь мэдэхгүй ч миний дотоод зүрх сэтгэл чамруу эргэж харан тэврэн тайвшруулахыг хүсэж байгаа ч уучлаарай Сэүнаа надад даанч зориг алга , энэ бие минь тийм зүйл хийхэд бэлэн биш байгаа бололтой ,тйим зүйл хийхээр хөдлөж өгөхгүй бололтой , тиймээс ингээд ч боловуу хөдлөхгүй чимээгүй зогсох нь ганц чадах зүйл минь бололтой...

Continue Reading

You'll Also Like

1.8K 239 19
"𝔸𝕕𝕒𝕓ᴛᴀᴛɪᴏɴ" 。:.゚ヽ(。◕‿◕。)ノ゚.:。+゚。:.゚ヽ(。◕‿◕。)ノ゚.:。 🌍 𝕋𝕎𝕆 𝕎𝕆ℝ𝕃𝔻🌍 💚 두 개의 세계 💚 ℐ 𝓌𝑜𝓃𝓉 𝓉�...
414K 12.5K 94
Theresa Murphy, singer-songwriter and rising film star, best friends with Conan Gray and Olivia Rodrigo. Charles Leclerc, Formula 1 driver for Ferrar...
114K 4K 24
•𝘣𝘰𝘰𝘬 1• LeonKennedy/fem!reader Walking around and catching criminals was part of the job description...just not dealing with an apocalypse. "We...
2.7K 429 16
Run away, siren head is coming... -Jaehwa