~You've Fallen For Me~

By xhxaruxh

57.9K 2.6K 37

MongolianExo-д орж байсан Kai88 🫶🏻 More

1. Үнэгүй юм гэж байдаггүй болхоор төлөх хэрэгтэй
2. Хувь тавилан
3. Би дахиад л өртэй болчих шиг боллоо
4. Чамайг сонирхож байгаа болхоор
5. Надаас болсоноос хойш хариуцлага хүлээх хэрэгтэй
6. Түүнд ойртож болохгүй шалтгаан болог
8. Би чамд татагдаад байгаа юм болов уу?
BONUS
9. Өөдгүй амьтан + Би энд яагаад о.о
10. Ичиж үхэх нь
BONUS
11. Хаашаа ч хөдлөлгүй чиний хажууд
12. Миний дэргэд байж өгч чадах уу??
13. Надтай болзох уу??
14. Түүнд ингэтлээ их дуралчихсан гэж үү?
15. Би чамд маш их сайн
16. Та 2 хамт амьдраад байгаа юмуу
17. Хэрвээ би андуураагүй бол
18. Би өнөөдөр энд хонож болохгүй юм уу?
19. Би дахиж тэвчихгүй нь
20. Тэр залуу...
21. Хэтэрхий аз жаргалтай байх үнэхээр хэцүү юм
22. Машин дах болзоо + яг миний стиль
23. Над дээр ирнэ гэчихээд
24. Тэр эмэгтэйтэй яаж төгсөхөө мэдэхгүй байна
25. ИНГЭХЭД БИ ХААНА... О.О
26. Чиний аз жаргал бол миний аз жаргал
27. Намайг чамд хайртайг мэднэ биздээ??
28. Ким Жүнмён
29. Зугтацгаая
30. Хайртай шүү
31. Миний ээлж
32. Чамд өрөвдөх сэтгэл гэж байдаггүй юм уу
33. Энийг нь ч мэдэхгүй би.. Уучлаарай
34. Бүх зүйл сайхан болно, зүгээрээ
35. Цааш явах...
36. Ямар муухай зүүд гэхээрээ Т.Т
37. Бурхан минь О.О ... ИЙМ УЧРАЛ ГЭЖ БАЙХ УУ??
38. Чи У Сэхүнд ухаангүй дуралчихсан
39. Бид дахиад тааралдчихлаа
40. Түүнд ойлгуулж хэлэх улам хэцүү болчих шиг.
41. 2уулахнаа хамт байхыг хүссэн учраас
42. Үдэлтийн уулзалт
43. Чамайг дахин шаналгахыг хүсэхгүй байна
44. Үүрд түүнийг алдах...
45. Яг одоо хажуудаа байлгахыг хүсэж байна

7. Чи үнэхээр тэнэг юмуу??

1.3K 82 1
By xhxaruxh

7-Р ХЭСЭГ

Лифтнээс буугаад орон сууцнаас нь гаран зам дагуу алхасаар явж байлаа. Толгойд минь ёстой л нэг түм буман л бодол орж ирж байв...тэр найз охин нь эсвэл тэрнийг харж явдаг охин нь түүнд сайн охин нь эсвэл гэнэт Сэүний анхны хайр нь кинон дээр гардаг шиг гараад ирж эсвэл хамаатны эмэгтэй дүү нь эгч нь аль эсвэл аааааааа БАЙЗ гэхдээ надад тэр охин хэн байх нь ямар чухал гэж ямар хамаатай болоод би ингэтлээ тэнэг хүн шиг...тиймдээ Мёнхигийн хэлдэгээр тийм ухаантай баян айлын царайлаг залуу юм чинь яаж ганц ч охинтой орооцолдохгүй өдий хүртэлийг туулах билээ дээ...Хэсү сайн сонсож ав тэрэнд өртэй болсон гээд чамд тусалсан гээд чи очиж гэрт нь очиж эм өгч асарч хоносон гээд эднийгээ их зүйлд бодох хэрэггүй тиймээс түүнд ойртох талаараа бас бодоод ч хэрэггүй...

Замын хажуугаар хөмсгөө зангидсаар юу ч болоогүй мэт явлаа...гэхдээ л тэр тэврэлдээд зогсож буй дүр зураг нь харагдаад байна штээээ аааааааааааа галзуурах нь эээ..

*утас дуугарах*

Мёнхи : Хэсү байна уу?

Би : тиймээ сонсож байна "дурамжхан хэлэх"

Мёнхи : ямар нэгэн юм болсон юм уу? чи гэрт ирээд явсан юм уу?

Би : тиймээ тэгсэн

Мёнхи : юу болсон юм бэ?  Дууны чинь өнгө нэг л–

Би : би дараа залгая "таслах"

Би одоо тэгээд тэр 2ыг хараад зогсчихоод яаж эргэж Сэүнийх рүү явах юм? Эмээ ав гэлтэй нь биш найз охин нь ч юм уу хэн ч юм намайг буруугаар бодвол яах болж байна...эйшш би одоо тэгээд эргээд очих юм уу яах юм ёстой нэг....

Би ерөөсөө утсаа гаргаж ирээд Сэүнрүү залгахаар боллоо...

Сэүн : Өөө Хэсү "эелдэгээр ярих"

Энэ одоо юуу вэээ?

Би : найз охин чинь явахлээр хэлээрэй би эм өгчихөөд буцаад харина...эсвэл чамайг асарч үлдэнэ гэвэл би шууд гэрлүүгээ-

Сэүн : гэрээсээ гарсан уу? хэзээ ирэх юм?

Би гайхсаар : ю-юу?

Сэүн : ойлголоо..хүлээж байя "таслах"

ЮҮҮ ВЭЭ ЭНЭ ЗАЛУУ ЧИНЬ ОДОО БҮХЭЛ БҮТЭН НАМАЙГ ХААЛГАНЫХ НЬ НААНА ИРСЭНИЙГ ХАРЧИХААД ГЭРЭЭСЭЭ ГАРСАН УУ? ТЭГСЭНЭЭ ЮУ? ХҮЛЭЭЖ БАЙЯ ГЭНЭ ҮҮ ТЭР НАМАЙГ ХАРААГҮЙ ЮМ БОЛОВ ЭСВЭЛ ЭНЭ ОДОО НАДААР ДААЖИГНААД БАЙНА УУ? БИ ЭРГЭЖ ЗАЛГАХ ХЭРЭГТЭЙ ЮУ ЭСВЭЛ ИНГЭЭД ОРХИЧИХ УУ???

Би ч бүр гайхсаар зогсож байлаа...

Дахин утас дуугартал Хуан эгч байв /коффее шопын эзэгтэй/

Би : өө эгчээ сайн байна уу

Хуан : чи өчигдөр ирж ажилсангүй хэхэ

Би :харин тиймээ... яаралтай ажил гарчихаад л

Хуан : орой 8 өнгөртөл ажиллах уу? чи маргааш хичээлтэй болохоор 8 хүртэл ажиллаад явах уу?

Би : ю-юу?

Ууг нь би хагасайнд ажиллаад бүтэнсанд ажилдаггүй юм л даа гэвч өчигдөр Сэүн дээр очоод ажиллаж чадаагүй ба өнөөдөр ууг нь гэртээ хичээлээ хийгээд сууж байх ёстой миний бие Сэүн дээр очих ёстой ч нөхцөл нь таарсангүй тиймээс  бага ч болтугай мөнгө олох нь хэрэгтэй юм шиг санагдан очихоор болчихлоо...

***

*Зохиогчийн талаас*

Хэсүг өглөө гэрлүүгээ явчихаад ирье гээд явсны дараа Сэүн томоос том инээмсгэлэл тодруулсаар өрөөнүүдээрээ холхиж байв..өнгөрсөн өдөр нь Хэсү бүхэл өдөржингөө түүний хажууд нь байж сахиж эм өгч асарч өглөө нь хүртэл хоол хийж өгсөн гэхлээр тэр ч өөрийн эрхгүй малийсаар явж байлаа...тэр халуун нь буучихсан ч бие нь тийм ч сайн тамирдаагүй байв...гэхдээ яахав тэр гүрийгээд шүршүүрт орчихоод гарж ирэн гэрээ жаахан цэгцэлчихээд Хэсүгийн ирэх цагийг хүлээсээр сууж байв...

2 ч цаг өнгөрөн удалгүй хонх дуугарлаа

Сэүн : юү вэ код мэднэ гэчихээд гээд тэр шууд л дурангаараа ч харалгүй  хаалгаа шууд л онгойлгочихлоо..

Гэхдээ энэ удаа түүний хүлээж байсан эмэгтэй биш харин ч бүр харахыг хүсээгүй эмэгтэй урд нь зогсож байв...

Сэүн : "хөмсгөө зангидсаар гайхсаар харах"

Харин тэр эмэгтэй шуудхан л Сэүнийг тэврээд авчихав..цээжиийг нь налсаар...

Наён : "чимээгүй энгэрт нь наалдсаар тэврэх"

Сэүн юу ч хийж чадалгүй харцаа бууруултал тэр цаана зогсож байгаа Хэсүг харчихав...Харин Хэсү эргэж харсаар булан өнгөрөөд алга болчихлоо...тэр араас нь явахаа мэдэхгүй яахаа мэдэхгүй зөвхөн  гэнэт гарч ирэн сайн муу бүхий л дурсамжуудыг нь эргүүлэн толгойд нь авчрах урд нь түүнийг тэврээд зогсож буй Наёнд дургуйлхэн зогсож байв...

Наён Сэүнаас холдоод : чи намайг оруулахгүй юм уу? чи өмнө нь намайг ирэхэд инээмсгэлээд л оруулдаг байсан ш тээ Сэүнаа "томоос том мишээх"

Сэүн хөмсгөө зангидсаар Наёныг гэртээ орууллаа..

Наён ч орж ирэн галзууханд нь суув..

Сэүн Наёны урд нь суулгуй харин урдаас нь харах галзуухны тавилгаа налаад зогсож байв..

Сэүн : яах гэж ирсэн юм? "хөмсгөө зангидсаар элгээ тэврэх"

Наён : чамайг санасан болохоор хэхэ Би өчигдөр Хонг Конгоос ирсэн тэгээд ирээд шууд л чам дээр ирж байхад чи намайг ийм хүйтэн хөндий харцаар хүлээж авах байсан юм уу. Чи сайн байсан биз дээ? "инээмсгэлэх"

Сэүн ёжтой инээмсгэлээд сэхүүн байдалтай зогсож байлаа

Сэүн : бид аль хэдийн дуусчихсан гэдгийг чи сайн мэдэж байгаа

Наён худлаа инээмсгэлээд : юуг дуусгасан гэж...бид дуусаагүй Сэүнаа би—

Сэүн : хэзээ явах юм?

Наён : Сэүнаа

Сэүн : найз охин маань ирж байгаа "утас нь дуугарах"

Харвал Хэсү залгаж байв...

Сэүн : Өөө Хэсү "эелдэгээр ярих"

Сэүн Наёнтэй ширүүнээр хөмсгөө зангидан харицаж байсан бол тэрээр дуудлага ирэн авмагцаа царай нь хувис хийгээд л өөрчлөгдчихөв...

Хэсү : найз охин чинь явахлээр хэлээрэй би эм өгчихөөд буцаад харина...эсвэл чамайг асарч үлдэнэ гэвэл би шууд гэрлүүгээ-

Сэүн : гэрээсээ гарсан уу? хэзээ ирэх юм?

Хэсү : ю-юу?

Наён ярьж байхад нь ширээн дээр байгаа эмнүүдийг харан Сэүний хажууд очин : чи өвдчихсөн юм уу? "толгой нь дээр нь гараа тавих"

Сэүн : ойлголоо..хүлээж байя "таслан гарыг нь духнаасаа авлаа"

Наён : чи өвдчихсөн юм уу? хэр их? Юу чинь? Одоо дээрдсэн үү?

Сэүн : яв..

Наён : Сэүнаа дахиад эхэлцгээе би—

Сэүн : найз охин маань ирж байна...одоо яв

Наён хөмсгөө зангидсаар хоолой нь чичрэн : чи найз охинтой болчихсон юм уу? хэзээ ? ямар охин юм? Надаас салаад хэр удаагүй байлаа даа тэгтэл—

Сэүн : чи мэдэж байна

Наён : ю-юу?

Сэүн : чи бид 2 салсан гэдгийг

Наён: ингэхээ больцгооё..чи зүгээр л надад хардуулах гэж—

Сэүн Наёны бугуйнаас барин үүдрүүгээ чирэн аваачлаа

Наён байж ядсаар хийсэн үйлдэлд нь гайхан : ЯА У СЭҮН "уйлах гэж буй мэт болох"

Сэүн цүнхийг нь авчран гаранд нь бариулаад : мианэ/уучлаарай/..гэхдээ бид дуусчихсан

Наён : чи үнэнээсээ хэлж байна уу? чи надад одоо ч гэсэн хайртайг би мэдэж байна миний буруу ч надад ганцхан—

 Сэүн : НАМАЙГ ТҮРҮҮЛЖ ГОЛЖ ХАЯСАН ХҮН НЬ ХЭН БИЛЭЭ ДЭЭ "ОРИЛОХ"

Наён : ..................

Сэүн : одоо хүртэл санаж байна... БИ....ЧАМД ХАЙРТАЙ ГЭЭД ОЧИХ ҮЕД НАД ШИГ ЖААЛ ХЭРЭГГҮЙ ГЭЭД ҮЛ ТООМСОРЛОН ТАНИХГҮЙ ЗАЛУУСЫН МАШИНД СУУГААД ЗУГААЦАХААР ЯВДАГ БАЙСАН ҮЕ ЧИНЬ НАДАД ӨЧИГДӨР ЮМ ШИГ Л ТОДООС ТОД САНАГДАЖ БАЙНА, ГЭТЭЛ ЮУ? БИ ЧАМАЙГ САНААД ИРСЭЭЭН? БИД ДУУСААГҮЙ ГЭСЭН ҮҮ? ЭНИЙГЭЭ ХЭЛЖ БОЛНО БАЙЖ БОЛНО ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМ УУ?  "дуугаа өндөрсгөх"

Наён : Өнгөрсөн зүйлийг энд дурдахаа больцгооё. ОДОО ОДОО ЭХЭЛЬЕ  ГЭЖ БАЙНА "дуугаа өндөрсгөх"

Сэүн дуугаа өндөрсгөсөөр : БИ АРАЙ ЭР ХҮН ШИГ БОЛООД ГЭР БҮЛИЙН МИНЬ БАЙДАЛ Ч ДЭЭРДСЭН БОЛОХООР НАДТАЙ БАЙХАД АЛДАХ ЗҮЙЛГҮЙ  ГЭЖ БОДОЖ БАЙГАА ЮМ УУ?

Наён : БИ ЧАМД ХАЙРТАЙ БОЛООД Л ЭНД ИРЖ БАЙНА ТЭНЭГ МИНЬ ЭНИЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЮМ УУ? "уйлах"

Сэүн : тэгвэл миний чамд хайртай байсан үеийг чи тэр үед ойлгодог байсан юм уу? "дуугаа намсган эцсэн байдалтай хэлэх"

Наён : Зүгээр л зүгээр л одооноос...одооноос бүгдийг—

Сэүн : гар...

Наён : Сэүнаа

Сэүн : гуйж байна би удаан тэсэхгүй нь "наёныг түлхэн хаалга онгойлгосоор гаргаад"

Сэүн : дахиж намайг хайж ирэх хэрэггүй "хаалгаа хаах"

Наён хаалга хаагдсаны дараа хонхыг нь дахин дахин даран хаалгыг нь нүдэж цохиж уйлсаар тэнд сөхрөн үлдлээ

Харин Сэүн 2 давхарлуу гаран өрөөнийхөө хаалгыг савтал нь хаагаад хажууханд ширээн дээр байсан ваарыг ширээнээс нь унатал түлхэн газар энэ тэрүүгээр нэг хагархай нь тарлаа...

Сэүн амьсгаадсаар уураа барьж ядан хаалгаа налан суухдаа ваарны хэвтээ байсан хагархайн дээр гараараа тулж тааран зүсчихлээ....тэр дор нь цус урсаад ирэх нь тэр..аз болж тэр босоо байсан хагархайн дээр гараа тулж тавьсангүй тэгсэн бол тэр гараа гүнзгий гэгч нь зүсэх байлаа..

Амьсгаагаа дарах гэж оролдсон ч тэр чадсангүй хуучны дурсамжууд нь эргэж орж ирэн түүнийг аймшигтай ихээр шархлуулахын зэрэгцээ уур уцаарыг нь хүргэж байлаа...

Удал ч үгүй цустай гараа угаахаар ариун цэврийн өрөө орон гараа угаачихаад боолтоор гараа боон эргэн газар хаалгаа налан нүдээ анисаар суув...

*2 жилийн өмнө..болсон явдлын эхлэл*

Сэүн Наён 2 болзоод тийм ч удаагүй байв..тэд дөнгөж гар гараасаа хөтлөлцдөг төдий л байлаа. Сэүн 18тай ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч байсан ба тэдний гэр бүлийн байдал болон бизнес нь тийм ч амжилтанд хүрээгүй байсан тул Сэүн энгийн л айлын хүүхэд байв..тэрэнд ямар ч машин байхгүй хувийн жолооч ч байхгүй тустай амьдрах байтугай тэд бөөнөөрөө 2 давхар байшинд амьдран түүний эдэлж хэрэглэж байгаа нь ямар ч алдартай загвар дизайных биш тэрээр ёстой л нэг жирийнээс жирийн залуугийн амьдралаар амьдардаг байжээ...гагцхүү түүнд бүжиглэх авъяас болон нүд унагам царай зүс л байдаг байв....гэсэн хэдий ч тэр болзож буй Наёныхаа төлөө үргэлж мөнгө их , бага хэмжээгээр яаж ийж байгаад олж гарган түүнийг ямар нэгэн зүйлээр дутаахгүйн төлөө л байдаг байв...харин Наён 19 тэй ба их сургуулийн 1р курс байсан ба ,  гэр бүл нь ч тийм сүртэй том айл байсангүй мөн л энгийнээр амьдардаг ч тэр хэн хүнээс илүү бусад баян айлын охидууд шиг гялалзаж хангалуун амьдрахыг ямагт хүсдэг охин байв...

Өдөр нь  тэд бяцхан болзоогоо коффее шопд өнгөрөөн сууж байв..

Наён : би түр ариун цэврий өрөө...

Сэүн инээмсгэлсээр : ммм..

Удалгүй Наёны утсанд смс ирлээ. Сэүн ч тэр найз залуу нь юм чинь бид нэгнээсээ юу нууна гэж хэмээсээр утсыг нь аваад ирсэн смс ийг нь уншлаа..

Тэнд "Өнөөдөр орой 23 цаг 30 минутанд гэрийн чинь гадаа очно...бэлэн байж байгаарай хонгор минь" гэсэн смс байсныг Сэүн уншсан даруйдаа утсыг нь ширээн дээр гайхсаар тавьчихлаа...Утасны нэрийг нь харвал ямар ч нэргүй зүгээр дугаараар нь хадгалчихсан байв...

Наён ирж суугаад : Сэүнаа

Сэүн Наёнруу харан : смс ирсэн..гэхдээ би уншчихсан

Наёны нүд нь томрон гайхсан ч тайвнаар худлаа инээмсгэлэн : тийм үү заа

Сэүн : гэхдээ хэн юм? "бага зэрэг уурлах"

Наён : эээе Сүбин л байна шүү дээ их сургуулийн минь эмэгтэй найз

Сэүн итгэж ядсаар толгой дохин : ммм

Гэхдээ л Наён Сэүний хайртай эмэгтэйгээс хойш тэр түүнд үнэхээр чин сэтгэлээсээ итгэж байсан тул тэр үедээ юу ч бодсонгүй...гэвч найзууд дээрээ ирээд хэлтэл найзууд нь  өнөөдөр  хэлсэн цагт нь гадаа нь хэн ирж авахыг нь ямартай ч харцгаая гэж ятгасаар Наёны гэрийн гадаа оройн 11 20 минут гэхэд нэг булангаас машинтайгаа Сэүн болон тэдний 2 найз нь хамт отохоор боллоо

Сэүн : гарж ирэхгүй байна...зүгээр явцгаая

Суо жолооны ард : байж бай

Ёол : өөө нэг машин ирчихлэээ

Цагаа харвал яг  11 цаг 30 минут болж байх ба Наён ч тэр гэрээсээ гараад ирлээ. Гэвч тэнд Сэүний үнэхэээр итгэл алдархын зэрэгцээ зүгээр л хэн нэгнийг өөрөөсөө алдчихаж байгаа мэт аймшигтай их шаналалыг дүр зургийг авчрах нь тэр...

Тансаг загварын хар машинаас нэгэн залуу бууж ирэх ба тэр баглаа дүүрэн улаан сарнайг дэгжин хувцасласан Наёнд өгөн тэврэн уруул дээр нь үнслээ. Сэүнтэй уулзахдаа хэзээ ч өндөр өсгийт богино банзал цээж томтой цамц өмсдөггүй тэр охин энэ удаад бүсгүй хүний шинжинд орчихсон явж байв...удал ч үгүй залуу Наёнд машины хаалга онгойлгож өгөн суулгасаар тэд хаашаа ч юм хөдөлчихөв...

Суо итгэлгүйхэн Сэүн рүү хартал тэр зүгээр л цонх ширтээд сууж байв..

Хэдий түүний найзууд Наёныг шөнийн клубт явж байна лээ ийм залуутай тэгээд явж байна лээ гэж хэлдэг ч энэ бүгдийг Сэүн зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрөөн гардаг байсан ч одоо тэр бүх дам яриа нь үнэн болж тааржэээ...

Чанёол Суо нар юу хийхээ мэдэхгүй араас нь дагалгүй Сэүнийг зүгээр л хаашаа ч юм дагуулан явлаа...

Сүүлд сонсох нь ээ Наён тэр залуутай үнэтэй ресторан орон хооллож үнэтэй буудал руу хүртэл орж байхыг найзууд нь дагаж явсаар мэдээд амжжээ..гэвч Сэүний сэтгэлийг улам зүсэхийн нэмэр хэдий гэсээр хэлэхгүй байя гэсэн ч цаг хугацаа өнгөрөхөд ч тэр сонсчихсон л явж байв...

Сэүн Наёныг анх харан дурлан улмаар хайртай болсон хугацаа нь бараг жил  гаруй байсан ба тэр аль 17 настайдаа л Наёныг харж ардаас нь гүйж эцэст нь 18тайдаа болзсон юм. Харин тэрхүү явдлаар тэдний 2 байна уу 3 сарын үерхэл нь өндөрлөсөн юм. Сэүн Наёноос салан хэдэн сардаа л мартах гэж байдгаараа л зовж байв...найзууддаа цохиулж үзэж ,  ухаан мэдэрлээ алдтал ууж ч үзэж , хөх няц болтолоо зодолдож явж ч үзсэн. Цаг хугацаа өнгөрөн ахлах сургуулиа төгсөж байхад ээж аавынх нь эрхэлдэг бизнес амжилтаа олж тэдний гэр бүл томорсоор байжээ...Сэүн ч тэр Наёныг мартахын зэрэгцээ үзэн ядах нь давамгайлж өөрчлөгдөж байлаа...тэрээр анхилам үнэртэй усыг өөртөө сэнгэнүүлэн хувцас зэрэг түүний стиль нь үнэхээр күүүл болж тэрээр цаг өнгөрөх тутам гайхалтай гэгч нь сайхан залуу дээрээ улам сайхан залуу болон  өөрчлөгдөж байлаа...Тэр тэгтлээ хайрлаж итгэж байсан эмэгтэй нь түүнийг тийм байдалд оруулсан нь хэр баргийн охид болон эмэгтэйчүүдтэй эелдэгээр харьцана гэж мэдэхгүйд хүргэсэн байв... үргэлж сэхүүн их зантай мэт алхах нэгэн ч тэр залуус дундаа ороод ирвэл хичнээн тоглоом шохуу хийдэг залуу болохыг одоохондоо хэн ч мэдэхгүй...мөн тэр явдлаас хойш Сэүн хэнийг ч хайралсангүй...

*Болсон явдлын төгсгөл*

Сэүний энэ их дурсамжууд эргэн орч ирэн тэрээр нүднээсээ дахин нулимс гаргасан ч тэрээр нулимсаа арчаад суулаа...удал ч үгүй түүний утсанд Хэсүгээс смс ирэх нь тэр...

Сэүн Хэсү гэх нэрийг хараад бүхэл бүтэн ид шидийн гэмээр сэтгэл санаа нь эмчлэгдэх шиг л болж смс ийг нь уншлаа. Түүнээс эмээ уухыг шаардсан смс ирэх ба Сэүн эргүүлээд ойлголоо гэж биччихээд хэзээ ирэхийг нь асуутал хариу байсангүй...гэхдээ галзуу ч гэсэндээ Сэүн яг одоо Хэсү-г чангаас чанга тэврэхийг хүсэж байгаагаа мэдэрлээ..

Сэүн босож эмээ уучихаад дуудлагын цэвэрлэгээ дуудан хагарсан ваарныхаа үртэсийг нь цэвэрлүүлчихээд Хэсү-г хүлээсээр цагаа харан сууж байв..

*ХУРДАН ИР Л ДЭЭ*

***

Цаг өдрийн 15 цаг  35 минут болж байсан ба Сэүнрүү би смс билээ

Би : ширээн дээр байгаа ногоон өнгөтэй эм бас тэр эмийг нь усанд найруулж хийгээд уу 20 минутын дараа нь үрлэн эмээ уугаад орондоо хөнжлөө нөмрөөд сайтар гэгч нь хэвт...уугаагүй байвал чи үхнэ гэж мэдээрэй ойлгосон уу !!!

Гээд явуулчихлаа

Сэүн : ойлголоо..харин чи хэзээ ирэх юм?

Би яагаад гэдгийг нь мэдэхгүй ч хариу бичсэнгүй тэр чигээр нь орхичихлоо...

Цаг ч явсаар явсаар харанхуй болж байв...Сэүнаас дахин дуудлага смс байсангүй бөгөөд тэр унтаж байгаа байх аль эсвэл эмээ уухгуй дахиад халуураад хэвтэж байгаа биш байгаа дээрээс нь нэмж эмээ аваачиж өгөх хэрэгтэй байдаг тэгээд тэднийх руу явах хэрэг үү....

8 цаг болон ажлаасаа гараад Сэүнийх рүү явав...замдаа алхаж байхдаа уртаас урт санаа алдав... тэр дахиад өвдчихөөгүй байгаа....аххх эмээ уусан болов уу тэмцээнээсээ өмнө зүгээр болж чадахгүй бол яана ааа.....

Би ч явсаар байрных нь гадаа ирлэээ...

Гэхдээ би буруу хараагүй бол яг одоо Сэүн байзаарай тэр мөн үү? Тэр байрныхаа гадаа гараа халаасандаа хийсээр малгайтай цамц өмсчихсөн малгайтай цамцныхаа малгайг өмсчихсөн 2 тийш алхаж байв...

Тэр тэнэг юм уу? ийм нимгэхэн хувцастай гадаа юу хийж??

Би түүний урд нь очтол тэр надруу хараад зөөлөн инээмсгэлэн  боосон гараа өргөөд даллалсанаа гялс гэгч нь ардаа нуугаад зүгээр гараараа өргөн хөдөлгөлөө..

Би хөмсгөө зангидсаар : чи энд юу хийж байгаа юм ? гадаа хүйтэн байгааг мэддэггүй юм уу? ийм нимгэхэн гарж ирээд байхдаа яадаг юм ? "духан дээр нь гараа тавьж үзэх...бага зэрэг халуунтай байна"

Сэүн : ............. "чимээгүй надруу харах"

Миний нүдэнд нулимс цийлэгнээд : хөөе чи тэнэг юм уу?  халуурч байгаагаа мэддэггүй юм уу? гадаа хүйтэн байгааг мэдэрдэггүй юм уу? даарч байгаагаа мэдрэхгүй байна уу? хэвтэж байхгүй энд юу хийж байгаа юм? "ардаа нуусан гарнаас татан хараад"

Сэүн : ахх..

Би : О.О гараа яачихсан юм? Чи үнэхээр тэнэг юм уу? Энд ингээд дааран байж юу хийж байгаа юм ?

Сэүн надруу чимээгүй харж байв

Би : орохгүй энд үнэхээр ингээд зогсоод л байх юм уу? яа У СЭҮН!!!

Сэүн итгэлгүйхэн надруу харан : ч-чи буцаад явах уу?

Би дуугаа өндөрсгөн : ТЭР ЯМАР ХАМААТАЙ ЮМ?  ОДОО ГАНЦ ЧУХАЛ ЗҮЙЛ ЧИНЬ ЧИНИЙ БИЕИЙН БАЙДАЛ БАЙХАД ЧИ ҮНЭХЭЭР ТЭНЭГ ЮМ УУ?

Сэүн хөмсгөө зангидсаар : Би зүгээр гэж байна...зүгээр...гэхдээ чи яагаад ингэж надад анхаараад байгаа юм  "дуугаа өндөрсгөх"

Миний нүдэнд  нулимс цийлэгнэсээр : би би бүхэл бүтэн 2 өдрийг чиний төлөө зарцуулж байгааг харахгүй байгаа юм уу? цагийн ажилдаа явж ажлаа хийх байсан ч надаас болоод өвдсөн чам дээр ирж асран , өнөөдөр гэртээ амраад гэрийн даалгавараа хийж байх ёстой би дахиад л энд байна...би "нүднээс нулимс хацар дагаад л урсчихав...хоолой минь зангирсаар" маш их ядарч , хэцүү байна...гэтэл чи миний хийсэн бүгдийг чамд зарцуулсан цагийг хэдхэн хормын дотор үгүй хийчихлээ...ингээд энд тэнэг хүн шиг гадаа даарч дахиад л дахиад л өвдчихлөө

Бурхан минь би нулимсаа барьж чадсангүй зүгээр л хацар дагаад урсаж байлаа...

Сэүн надруу чухал харсаар : МИАНЭ /уучлаарай/  "надруу огцом дөхсөөр ирээд тэвэрчихлээ"

*Би чиний төлөө хичнээн их санаа зовлоо дооо өөдгүй амьтан минь ёстой тэнэг мангар аххх...бас энэ тэврэлт юү вэ...улам улам л...*

Continue Reading

You'll Also Like

170K 3.1K 20
After serving five years, Jax returns home to his family. He soon learns that despite weekly visits, five years was a long time and his family has ch...
1.1M 61.9K 38
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...
114K 4K 24
•𝘣𝘰𝘰𝘬 1• LeonKennedy/fem!reader Walking around and catching criminals was part of the job description...just not dealing with an apocalypse. "We...
2.7K 429 16
Run away, siren head is coming... -Jaehwa