~You've Fallen For Me 2~

By xhxaruxh

11.3K 436 15

MongolianExo-д орж байсан Kai88 🫶🏻 More

1. Оддоор дүүрэн үзэсгэлэнт тэнгэр
2. Энэ залуу тэс өөр ертөнцийнх мэт...
3. Намайг үнсээч
4. Хэдий насанд хүрсэн эмэгтэй ч... заримдаа үгүй мэт
5. Ганцхан минут...
6. Хэзээ ч ... - Одоо би чиний хажуунаас хаашаа ч холдохгүй
7. Зүүд биш ээ , Хамт амьдарцгаая
9. С- Сэх..Сэхүнаа..
10. Хэрвээ үнэхээр У Сэхүн бол...
11. Чи тэрийг мэдэх үү?
12. Хар л даа би энд зогсож байна чиний дэргэд
13. Яг л диваажинд байгаа юм шиг
14. Бүх зүйл.... Зүгээр биздээ?
15. Төгсгөлийн хэсэг

8. Би удахгүй ээ Сэхүнаа, жаахан л хүлээгээрэй...

637 24 0
By xhxaruxh

Сэхүн : хоёулаа хамт амьдарцгаая гэж байна. Манайх рүү нүүгээд ирж болохгүй юм уу?... Үнэндээ үүнийг би бодож үзээгүй биш үзэлгүй л яахав. Хичнээн тэр ингэж нүдрүү минь эгцлэн харж чухалчлан хэлж байсан удаагүй ч түүнтэйгээ хамт байх цаашдын ирээдүйгээ төсөөлөхдөө хэрвээ энэ залуутай хамт амьдарвал яах бол гэх зэргээр тунгааж л байсан. Цаашлаад намайг дотуур байранд байлгахыг тэр тийм ч ихээр хүсдэггүй, гэрлүү минь явуулах хүртэл дургүй, хоёр биендээ баяртай гэж хэлээд өөр өөрсдийн гэрлүүгээ орцгоох дургүй бид, тэр тусмаа Сэхүнаас ийм үг төд удалгүй гарна гэдгийг гадарлаж байсан болохоор түүний хэлсэнд тэгтлээ балмагдаж гайхсангүй. Гэхдээ одоо хүртэл гэрийн минь гадаа хүргэж ирэн духан дээр минь үнсээд баяртай гэж зөөлөн инээмсгэлэн орохыг минь харах тийм даруухан зүрх сэтгэлт харилцаа надад таалагддаг хэвээр ч хэт удаан хүлээлгэсэн түүн дээрээ очих цаг нь болсон мэт санагдаж байлаа. Гэхдээ л угт минь хараахан бэлэн биш ч юм шиг хэлбэлзээд байх юм...
Би түүнрүү харсаар нэг доошоо харан эргэн Сэхүнрүү хараад : м-мм...м-мм... "үл ялиг инээх" Сэхүн зөөлөн инээмсгэлсээр : хариулт нь хараахан гарж ирэхгүй харагдаж байна
Би : хэхэ... "улмаар би зүгээр л түүнрүү ойртон тэврээд авлаа, мөн багагүй гүнзгий амьсгаа аван гаргасаар инээмсгэлэнэ"
Сэхүн : ойлголоо. Бодож үзээд дараа нь
Би толгойгоо зөөлөн дохисоор : ммм
Сэхүн тэврэлтээ улам чангалсаар : аягүүү
Би : хөөе намайг шалчийлгамаар байгаа юм уу "ийш тийш болон тэврэлтийг нь зөөллөх гэж оролдох"
Сэхүн хальт инээсээр : шалчийж болдог эмэгтэй юм уу "хаха ярьж байгааг нь"
Би инээсээр : чвв, "түүнээс хөндийрөх гэж оролдтол тэр ч хариу тэврэлтээ зөөллөн надаас хөндийрлөө"....
гэхдээ чи манай ээжээс зөвшөөрөл авсан уу? Сэхүн төв царайлсаар : ямар зөвшөөрөл?
Би : хамт амьдрах хэхэ
Сэхүн бахдалтай гэгч нь : яа, өнгөрсөн хугацаанд бид хичнээн дотноссон гэж бодно. Ярих ч юм биш
"тиймдээ, урт хугацаанд ээжид минь түшиг тулгуур болон эмнэлэгт сахиад л, хамт зовлон шаналалаа хуваалцаад л, нэг нэгэндээ дэм болж ирсэн нь ойлгшомжтой шүү дээ"
Би хэсэг дуугаа хураан чимээгүй зогслоо.
Сэхүн : яасан бэ, тавгүйрхчихсэн үү
Би даруй инээмсгэлсээр : ани, яалаа гэж... ашгүй дээ. Харин би жаахан тиймхэн бололтой
Сэхүн : юу тэр?
Би : ээжтэй чинь тийм ч дотно биш, барагтаа л уулздаггүй...
Сэхүн : өнгөрсөн хугацаанд ээж минь зүрх сэтгэлээрээ чамтай хамт байсан шүү дээ, тиймэрхүү зүйл дээр санаагаа битгий зовоодоо, "чихний минь ардуур үсийг минь хийсээр" тэгэж байгаад хамт хоололцгооё
Би : ммм "толгой дохих"
Сэхүн : угаасаа л их завгүй хүмүүс. Надтай хүртэл цаг гарган уулзахгүй байхад "инээх"
Би : чвв, харин чи л очиж уулзахгүй маягладаг юм биш үү
Сэхүн : өөхөө, юу ярьж байгааг нь хараачээ, би яалаа гэж—
Би амыг нь дарсаар инээн : чимээгүй бай. Явцгаая "гараа аван түүнээс сугадан чирсээр алхах"
Сэхүн : чвв хаха
Салхи хүртэл зөөлнөөр үлээгээд л, аргагүй л хаврын урин дулаан цаг агаар ирж байгаа нь мэдэгдэж байлаа. Тэр тусмаа өнөөдөр бид хоёрыг улам баясгах мэт...
Бид хоёр явсаар амралтын байшиндаа хүрж ирлээ. Нэг давхар дүнзэн хирнэ урт байшин биднийг хүлээж байлаа. Гадаа нь саравчтай, савлууртай гээд л маш тайван чимээгүй тав тухтай газар...Залуус ч хэзийнээ ирчихсэн товничихсон бас болоогүй ээ зугаацацгаасаар...

Бид орж ирсээр : бид ирлээ "зочны өрөөрхүү өрөөнд орж иртэл тэд идэж уух зүйлтэйгээ энд тэндгүй суух нэг нь сууж, хэвтэх нэг нь хэвтэцгээсэн харагдана бас болоогүй ээ шуугилдацгаагаад л"
Бэк : өө ирчихсэн үү
Суо : болзоо ямаршуу байв даа
Тау : Сэхүн романтик биш байгаа биз ханн "инээх" Би инээсээр буйдан дээр очин суулаа
Удалгүй бид бөөнөөрөө тойрч суун ахиад л хөгжилтэй зүйлс ярьцгаасаар суух нь тэр. Залуус унтана гэж мэддэггүй хэрэг үү эсвэл яг л ганц удаа олдож байгаа амралт шиг л отг ядарсан ч үгүй харагдана.
Лае уусан зүйлдээ жаахан явсан байртай нүд нь анилдасхийсээр : бүгдээрээ анхны сэтгэгдлээ хуваалцвал ямар вэ
Бэк ч тэр сонссон даруй залхасан байртай идэх гэж байсан чипсээ урагш шидэн : ахх бид дандаа л энэ тухай ярьдаг штээ
Би : хаха
Суо : амралтаар явах бүртээ, нэгнээ юу гэж бодсон бэ гээд л энэ бидний сүлд яриа бололтой хахаха
Кай : хахаха тэгвэл одоо нэгнээ юу гэж боддог вэ ч юм уу
Ёол инээсээр : амралтаар явах болгондоо нэгнийхээ бодлыг өөрчлөгдсөн эсэхийг шалгаагаад л хаха ёстой нэг
Ди ү : гэхдээ би анх Хэсүг хараад үнэхээр...
Тау : ахх ингээд эхэлж байгаа юм даа
Сэхүн : хаха
"аххх Ди Ү-г анх би ямар байдалтай харлаа даа, үс минь хэдэн тийш арзайсан байртай Сэхүний өрөөнөөс гарж ирэхэд Кёнсүү байж байсан шүү дээ, аа үгүй юм байна, оюутан ангийнхантайгаа мах шарж идэн уучихаад залуус дээр очсон шүү дээ, хагас ухаантай хүн"
Би ч тэр бантсаар жүүснээс балгаж байлаа
Сэхүн надруу харсаар инээн : бантаж байгааг нь хаха
Би инээсээр Сэхүнрүү харан : тцц...бантах түүхгүй хүн сайхан юм аа. ди ү чимээгүй инээмсгэлэн сууна.
Кай : тэгээд үнэхээр юу гэж бодсон юм бэ дээ
Ди ү : үнэхээр хөөрхөн охин байна даа гэж бодсон Би инээсээр : тэгээд одоо биш—
Ди ү том нүдэлсээр гараа савчуулан : ани ани... "бантаж ичих мэт" одоо ч гэсэн хөөрхөн шүү дээ. "инээмсгэлэх"
Би ичингүйрэн инээмсгэлсээр : вуаа... "тэгснээ Сэхүнрүү төв царайлан харсаар" би чамаас иймэрхүү үг ерөөсөө сонсож байгаагүй бололтой.
Сэхүн урдахаа ууж байхад нь хэлсэн болохоор тэр инээж ядахдаа асгах шахаж байлаа.
Би эргэн Ди Ү хараад : Кёнсүү энэ дундаас хамгийн царайлаг нь миний бодлоор "инээмсгэлэх"
Ди ү : ани Хэсү—
Сэхүн хажуунаас : тэгээд чинийхээр Кёнсүү ахаас бусад нь царай муутай болж таарч байна уу Лухан : удаан нөхөрлөлийн эцэст ийм үг гарна гэж бодсонгүй шүү, сэтгэл минь шархалж байна аххх хаха
Бэк : аүүү "цээжин дээрээ гараа барин ярвайсаар" сэтгэл минь өвдөж байна аххххх
Ёол гомдоллох мэт худлаа уйлсаар : ийййй,,,одоо яана аа
Би инээсээр : анияаа...та нар бүгдээрээ царайлаг штээ. Энийг надаар хэлүүлтгүй мэдэж байж, би Кёнсүүг хамгийн гэж онцолж байхад
Ди ү чимээгүй инээмсгэлсээр урдахаа уун тавиад : үгүй дээ Хэсү-яа
Би : юун үгүй гэж тийм "Сэхүнрүү харан бахадсан байртай уруулаа жимийн инээж байлаа. Гэтэл тэр юу ч болоогүй мэт, юу ч сонсоогүй мэт царайлсаар урагшаа харан сууна, мэдрэлгүй мэдрэмжгүй тэнэг хүн шиг байж байгааг нь"
Сэхүн төв царайлсаар : окей окей "толгой дохих" Кай инээсээр : вуаа урт удаан нуугдаж байсан Хэсүгийн сэтгэлийг эцэст нь нэг мэдлээ шүү
Ёол : байз байз. Ер нь хооронд нь өрсөлдүүлвэл яаж байна. Умм тв нэвтрүүлэг дээр гардаг шиг Бэкхён уу Чанёол уу гээд л тэгээд ялсантай нь дараагийн хүнийг—
Лухан : энэ удаад би ялна аа итгэлтэй байна
Би инээсээр : ааа Пак Чанёол юуу вээ, би ямар яахлээрээ ани ани "гараа савчуулан" наадах чинь ёстой биш үнэхээр нээрээ
Суо : угаасаа Ду Кёнсүү гээд хариу нь түрүүн гараад ирчихсэн байхад
Би инээсээр яг хажууд минь суух Суоруу харан : Суо убба
Суо тоглоомоор жүжиглэн чухал царайлсаар : убба гэж одоо дуудах хэрэггүй дээ. Чи бид хоёр дууссан
Лае : юуу вээ хахаха
Би ч тэр татаж унатлаа инээсээр Суо-г налан нуруулуу нь цохисоор : аааа юууу вэээ, аахахахахаха
Сэхүн ч тэр хачин харсаар : хэн хэн дууссан гэнэ ээ Бэкхён урдаас : яа У Сэхүн жаахан орчиндоо төвлөрлө дөө
Лухан цаанаас тоглсооор : Хэсү бид хоёр хаха
Тау : юу бодоод байгаа юм, хөөрхөн эмэгтэй олж харсан юм уу?
Ёол том нүдэлсээр : энэ амралтын газар байна уу
Би ч тэр хөөрхөн эмэгтэй олж хараад тэрнийгээ бодоод байгаа юм уу гэсэнд сая л нэг инээхээ зогсоон
Сэхүн рүү харсаар : өөөхөөө, "янзыг нь үзсээр" хөөрхөн эмэгтэй харсан юм уу?
Ди ү инээмсгэлсээр Тауг хажуугаас хүзүүгээр нь тэврэн : хөөрхөн эмэгтэй?
Сэхүн надруу байж боломгүй юм гэсэн байртай : хөөе
Би урагшаа харсаар : угаасаа эрэгтэй хүмүүс тийм байдаг штээ. Найз эмэгтэйтэйгээ явж байж хажуугаар өнгөрсөн эмэгтэйрүү хараад л. "Сэхүнрүү харсаар" гэхдээ Сэхүнни тийм биш ээ Суо : тэгвэл ах нарыгаа тийм гэх гээд байгаа юм уу хаха
Лухан : би лав биш шүү, яасан ч "нүдээ бүлтийлгэсээр ийш тийш хөдлөн жуумалзах"
Бэк дэр аван Суоруу шидэх гэсэнээ болин : аүүү юм ойлгохгүй юм аа. Эрэгтэй хүмүүс гэж байна штээ зарим зарим мм?
Кай : ах та эрэгтэй биш юм уу?
Лае : магадгүй зарим эрэгтэйгийнх нь тоонд та байгаа ч юм бил үү
Бэк инээснээ байдлаас өөрийгөө амархан аваад гарчихдаг юм болохоор юу ч болоогүй мэт үсээ янзлан : тийм ч юм уу хахаха
Сэхүн сая л нэг миний хариунд надруу сонин харснаа эргээд урагшаа харан урдахаа уун суулаа. Залуус ч цаагуур яриагаа үргэлжлүүлсээр...
Энэ хооронд би Сэхүнрүү ойртоод : ууралчихсан уу?
Сэхүн төв царайлсаар надруу харалгүй урагшаа харсаар : ани
Би : ээе ууралчихсан л байна штээ, "мөрөөрөө түүнийг түлхэх"
Сэхүн хальт инээн надруу харсаар : би яагаад уурлана гэж
Би : тэгвэл намайг үнс уурлаагүй юм бол "инээмсгэлэх"
Сэхүн инээсээр уруул руу минь дөхөн шобхийтэл үнсэн эргэн холдлоо. Залуус ч энэ агшиныг яаж зүгээр өнгөрөөхөв, хичнээн тэд нэгнээсээ уралдсаар ярин бид хоёрыг тоохгүй мэт байх боловч хэзээний нүдэн дээр нь болж байхад
Бэк : эээхэээээе
Ёол хоолойгоо засан : ахэм,,ахэм..
Лае : хөөрхөн юм аа "зөөлнөөр мишээсээр шанаагаа тулах"
Лухан санаашран : одоо яана аа бидэнд ганцхан ортой өрөө байхгүй. Түрүүн харах нь ээ өрөөнд 4 5 ор харагдсан
Сэхүн инээсээр : гэнэт юун ор яриад—
Ёол : омо юу бодоод—
Би : юу бодоод гэж асуусан хүн нь хэзээний өөрөө хачин зүйл бодчихоод ингэж асууж байгаа биз дээ
Ёол инээсээр : хахаха...ойлголоо хожигдлоо
Бид ч тийнхүү инээж ханиасаар үдшийн хагасыг өнгөрөөсний эцэст унтацгаалаа. Гэвч зүв зүгээр унтана гэж үү дахиад л би тэнд чи тэнд унтана, үгүй тийм гээд л дайтаж дайтаж унтацгаана шүү дээ, ёстой нэг...

***
-Маргааш өдөр-

Амралт гэж ёстой л нэг үүнийг л хэлэх байх, тааваараа босоод л бүгд хамтдаа өглөөний цайгаа уугаад л, дараагаар нь тэр хавийн сонирхолтой үзэж болохоор зүйлсийг үзэж сонирхосоор нар жаргахын алдад эргээд Сөүлрүү буцацгаалаа.
Нэг нэгээр нь гэрийнх нь гадаа буулган, эцэст нь манай машинд Сэхүн бид хоёроос өөр хүн үлдсэнгүй. Бид хоёр явсаар дотуур байрлуу минь явах замдаа явсаар удалгүй ч ирцгээн тэр намайг оруулж өгөхөөр орох хаалганы гадаа зогсож байлаа.
Би инээмсгэлсээр : үнэхээр хөгжилтэй сонирхолтой сайхан амралт байлаа. Баярла—а-ааан...т- тиймэ хэхэ "нэг алхам урагш алхаад түүний хацар дээр үнсэр эргэн холдлоо"
Сэхүн инээмсгэлсээр гарнаас минь хөтлөн : оруулахыг хүсэхгүй байна "жаахан хүүхэд шиг жуумалзсаар биеэ савчуулах"
Би инээсээр : болгоомжтой яваарай очоод залгаарай
Сэхүн : би ороод залгаарай гэж хэлэх ёстой байтал одоо бүр чи хэлдэг болоо юу "инээсхийх"
Би инээсээр : тийм ч юм уу
Сэхүн санаа алдсаар : ойлголоо. Одоо ордоо "гарыг минь зөөлнөөр тавьлаа"
Би инээмсгэлсээр : ммм "гараа даллан" орлоо шүү Сэхүн дурамжхан харсаар : ммм "зөөлөн инээмсгэлэх"
Би ч түүнээс эргэж харан ганц хоёр алхасан уу үгүй юу.... Аххх...дулаахан энгэр ардаас минь хучаад л авах шиг...үүний хажуугаар түүний амьсгал чихэн дээр минь сонсогдож, сүрчигнийх нь анхилам үнэр ч мөн үнэртээд л...Тэр ардаас цээж мөрөн хэсгээр минь тэвэрсэн байлаа.
Би : Х-Хүүнаа
Сэхүн нүдээ анин санаа алдсаар : түрхэн...
Би ч хэсэг чимээгүй түүнд тэврүүлсээр зогслоо. Энэ залууг хангалттай удаан хүлээлгэсэн болохоор түрхэн зуурын энэхүү агшинд тэдний гэрт очих шийдвэртээ бараг хүрчихсэн мэт л болоод явчихав. Гэсэн ч үүнийгээ хэлж чадалгүй хэсэг азнах мэт чимээгүй зогссоор л...
Удал ч үгүй Сэхүн ардаас минь хөндийрөн : сайхан амраарай
Би шуудхан эргэж хараад : чи ёстой нэг хүн хоргоохдоо сайн гэдэг нь
Сэхүн хальт инээмсгэлээд гэм зэмгүй хүн шиг царайлан : би яасан юм
Би тоглоомоор муухай харсаар : чвв, ... "түүнрүү тайван харж эхэлсээр" хм..ганцаараа байх хэцүү байна уу?
Сэхүн : чввв, би байж сураагүй биш дээ
Би нэг доошоо харснаа эргэн Сэхүнрүү санаагаа зовоосон байртай харлаа
Сэхүн инээмсгэлсээр : зүгээрээ, за одоо ор. Оройтчихлоо
Би : ойлголоо. Тэгвэл орлоо шүү
Сэхүн гараа өргөн даллах мэт : мм
Би ч түүнрүү харж харж байгаад энэ удаад жинхнээсээ эргэж харсаар орох хаалгыг зүглэлээ. Явж байхдаа ахин нэг эргэж харвал тэр орохыг минь харсаар уруулаа жимийн инээмсгэлсээр зогсож л байв. Би удахгүй ээ Сэхүнаа, жаахан л хүлээгээрэй...яг энэ мөчид Сэхүнийд очих эсэх хариундаа хэзээний хүрчихсэнэ ээ мэдрэх шиг л болох нь тэр...
Явсаар хаалгаа татан 3 давхар юм болохоор шатаар гарсаар 2 давхар буюу эрэгтэй оюутнуудын байрладаг давхарт явж байтал дээрээс хэн нэгэн нь бууж ирж байгаа бололтой хөлийн чимээ сонсдож байлаа. Нэх ч юм бодолгүй, шатруу харан явж байтал танил ч юм шиг хоолой "Хэсү?" гэж дуугарах нь тэр.
Нэрээр минь дуудсанд хэн билээ гэсээр харвал энэ...И Жунхён байлаа.
Би : өөхх...
Жунхён дээрээс минь доош нэг гүйлгэж харснаа юу ч болоогүй юм шиг царайлан : чи гараад ирсэн нь сайн хэрэг болж "гэсэнээ шуудхан бугуйнаас минь барьж аван дээшээ гарж байсан намайг ахин хоёр давхарлуу доош чирээд буух нь тэр"
Би том нүдэлсээр : я-яа ч-чи чи...
Жунхён ч хурдан хурдан алхан 2 давхарын корридороор алхасаар : түрхэн зуур "гэж тэр өөр юу ч дуугарсангүй"
Би гараа татаж авах гэсэн боловч яаж болох билээ, тэр эрэгтэй хүнээс хойш хурдан хурдан алхасаар өрөөгөө онгойлгон намайг оруулаад хаачих нь тэр.
Бурхан минь эмэгтэй оюутнууд эрэгтэй оюутны өрөөнд байх хориотойг тэр мэддэггүй юм байхдаа, шийтгүүлж эсвэл хөөгдөх гээгүй юм бол, бас тэр өрөөндөө намайг дагуулж орж ирдэг нь яаж байгаа юм???
Би бүр байдгаараа том нүдлэн эргэн хаалгаа хаан наах нь намайг гарчихвий гэсэн шиг замыг минь хаан зогсох Жунхёнруу харсаар : хөөе чи юу хийгээд би энд–
Жунхён удал ч үгүй хажуугаар минь зөрөхөд би түүнийг дагуулан харлаа. Тэр цааш хичээлийнхээ дундаас нэг нимгэхэн дэвтэр, номтой гаргаж ирэн надруу ав гэсэн байртай гар сунгах нь тэр. Хүн чинь хийж байгаа үйлдэл, яриандаа тааруулж иймрээ тиймээ царайны хувирал гаргадаг даа. Гэтэл түүнд бүр юу ч үгүй байх юм.
Би бүр гайхсаар : ю-юу юм "авах"
Жунхён муухан инээмсгэлэж ядан : даалгавар
Би : юу? Юун даал–
Тэр ахиад л яриа таслан : англи хэлний даалгавар. Чи хийгээд өг. Чи сайн гэсэн биз дээ
Би : ю-ю-юууу яа чи–
Жунхён : зүгээр л ганц удаа хүнд том тус хүргэж байна гэж бодоод хийгээд өгчих л дөө. Надад 1 дэх өдөр хэрэгтэй. Үгүй бол би хөөгдөх байх
"бурхан минь тэр юу яриад байгаагаа ойлгож байна уу"
Би итгэж ядсаар юу гэхээ мэдэхгүй дотор галзуурах шахам нэг амьсгаа аван гаргаад : эхмммм... И Жунхён
Жунхён : тийм хүнд биш ээ орчуулга л байгаа. Маргааш амралтын өдөр тасралтгүй суугаад хийхэд "бугуйн дахь цагаа харан" умм нэг гучхан минут "эргэн гэм зэмгүй надруу харах"
Би ахин нэг амьсгаа аван гарган гэнэт бодлоо. Надад өөрт минь хийх хэтэрхий их зүйл байгаа, дээрээс нь түүний орчуулгыг хийж өгнө гэдэг, бас мэдээж Сэхүнни...
Би түргэн шуурхайгаар шууд л түүнрүү эргэн дэвтэр номыг нь өгөхөөр : үгүй ээ үгүй би хийж чадахгүй юм байна, би завгүй тиймээс чи "гарт нь бариулах гэтэл тэр гараа нурууныхаа ард үүрэн ийш тийш хөдлөн зугатааж байлаа"
Би зогсоод : яа чи... "ширээрүү нь харан тэрэн дээр нь тавихаар дөхтөл тэр мөн гараараа тавиулахгүй гэж янз бүр болж байв"
Жунхён залхасан байртай : яа юу нь тийм хэцүү гэж маргааш амралтын өдөр штээ
Би зогсон : хаалганы чинь үүдэнд газар тавьчихаж болно биз дээ. "гэсээр эргэн хартал тэр хажуугаар сүр сар хийсээр хаалгаа таглан зогсчихов"
Жунхён : гуйж байна
Би : цц...аххх..ёстой нэг...
Жунхён : баярлалаа
Би ууралсаар : юу баярлалаа гэж
Жунхён : чи ангийнхаа хүүхдүүдэд сайн л тусалдаг гэсэн штээ, намайг ч бас тэдний нэг гэж бодоод—
Би залхасан байртай : яа би эмнэлгээс гарж ирээд олигтой хичээл номоо ч хийгээгүй тиймээс л маргаашнаас—
Жунхён : маргаашийн дотор гэнэт хийлээ гээд өөрчлөгдөхгүй штээ, "өөр тийшээ харан амандаа бувтнасаар" тэртээ тэргүй хичээл хаагдах гэж байхад
Би : чвв тэгээд хичээл хаагдах гэж байгаа болохоор хичээл битгий хий гэж байгаа юм уу?
Жунхён : яг тийм биш ч
Би : тэгвэл чи энийг яагаад хийгээд байгаа юм?
Жунхён : аа ойлголоо. "ийш тийш хариуг минь хүлээсэн аятай зогсох"
Би : ойлголоо. 1 дэх өдөр аваад очъё. Болсон уу? одоо холдож үз "түүний холдохыг нь хүлээн зогстол тэр надруу харсаар зогсоод л байв"
"тэр үнэхээр нүүрний хувиралгүй юм аа, үгүй ээ үгүй нүүрний хувиралгүй хүмүүс байж л байдаг шт мэдээж хамгийн түрүүнд У Сэхүн бодогдож байна, Сэхүн гэсэнээс би энд эрэгтэй хүний өрөөнд ингээд байж байх гэж, гарах хэрэгтэй байдаг...энэ одоо юугаа хараад??"
Би : холдохгүй юм уу? "сонин харах"
Жунхён тэр ахиад л ямар ч нүүрний хувиралгүй : өрөөний бүдэг гэрэлд харсан чи хөөрхөн юм аа
"ю-юу вэ...тэр одоо гэнэт юугаа яриад?? тэр их хүйтэн хөндий, хурц ч гэмээр харцтай бас
байдалтай. Түүнээс ийм мэтийн дулаан үг гарж байгаа нь..."
Би юу гэхээ мэдэхгүй шүлсээ залгилан : И Жунхён би энд байж болохгүй тиймээс—
Жунхён : хэдий би бүгдийг мэдэж байгаа ч яагаад чамайг харахыг байн байн хүсээд байгаа юм бол..
Би том нүдэлсээр дуугарч ядан : х-хөөе...
*утас дуугарах*
Жунхён цүнхрүү минь харан : утас чинь
Би ч тэрэнрүү нэг харчихаад утсаа цүнхнээсээ аван хартал энэ Сэхүн залгаж байв...би энд байгаа болохоор авах нь тийм санагдаж дээрээс нь түүний хэлсэн үгс ямар үйлдэл хийж юу хэлэхийг минь хүртэл мартуулж орхилоо. Жунхён надруу харсаар : битгий ав
Би түүнийг яагаад ийнхүү хэлсэнд, ер нь яагаад байгаад багахан гайхсан байртай том нүдлэн зогссоор : яа
Жунхён : намайг яагаад ингээд байна гэж бодож байна???

Ааааа Жунхён одоо юу болоод байнаа 😱😱 ард түмээн Бүгдээрэй Сэхүнийхээ талд биздээ 😂

Continue Reading

You'll Also Like

168K 3.5K 46
"You brush past me in the hallway And you don't think I can see ya, do ya? I've been watchin' you for ages And I spend my time tryin' not to feel it"...
12K 1.4K 27
"Чи л миний ирээдүйн эхнэр" "Аан тэгсэн үү?" "Хоёулаа хослон сууж, хожим нь жаргана аа" "Бүтэхгүй л болохоос биш гоё мөрөөдөл байна шүү, амжилт!"
33K 350 4
Heikazuscara School AU. I literally had a crisis choosing a ship so I put them together. This has side ships: Xiaoven Ningguang x beidou parent dynam...
49.6K 4.9K 24
-Хүүхдүүдээ Вонүг зодъё!