~You've Fallen For Me 2~

By xhxaruxh

11.3K 436 15

MongolianExo-д орж байсан Kai88 🫶🏻 More

1. Оддоор дүүрэн үзэсгэлэнт тэнгэр
2. Энэ залуу тэс өөр ертөнцийнх мэт...
3. Намайг үнсээч
4. Хэдий насанд хүрсэн эмэгтэй ч... заримдаа үгүй мэт
5. Ганцхан минут...
7. Зүүд биш ээ , Хамт амьдарцгаая
8. Би удахгүй ээ Сэхүнаа, жаахан л хүлээгээрэй...
9. С- Сэх..Сэхүнаа..
10. Хэрвээ үнэхээр У Сэхүн бол...
11. Чи тэрийг мэдэх үү?
12. Хар л даа би энд зогсож байна чиний дэргэд
13. Яг л диваажинд байгаа юм шиг
14. Бүх зүйл.... Зүгээр биздээ?
15. Төгсгөлийн хэсэг

6. Хэзээ ч ... - Одоо би чиний хажуунаас хаашаа ч холдохгүй

669 30 0
By xhxaruxh

Сэхүн хальт инээснээ : аль хэдийн хоцорчихсоон... "санаа алдан" байж бай...ганцхан минут... "нүдээ аних"
Юу билээ, юу билээ, тэр, тэр яагаад гэнэт бас түүний хэлсэн үгс нь, надад зөвхөн Сэхүн гэнэт яагаад ингээд, мөн түүний хэлсэн үгс ямар учир утга бүхий болоод, чимээгүй түүний энгэрт том нүдэлсээр зогсож байлаа. Гэсэн ч сэтгэл догдлуулам юм, түүний тэврэлт. Үүнийг ганцхан нууж чадахгүй бололтой. Хэтэрхий дулаахан түүний энгэрт ингээд тэврүүлэн зогсох нь их онцгой мэдрэмжийг өгөх юм. Гэхдээ л би ойлгохгүй байлаа, орж гарж байгаа оюун санаанаас би өөрөө илүү их зүйл мэдэхийг хүсэх шиг, түүний хэлсэн үгсэд хүртэл эргэлзэж тээнэглзэн гайхаж, хийх үйлдэлд нь хүртэл гайхширж байна. Үүнийг дагаад "бид арай өөр харилцаатай байсан юм биш биз дээ" гэж байж боломгүй бодол орж ирэх төдийд "үгүй байлгүй дээ, яаж дээ, тийм байх боломж байхгүй" гэх мэтээр үгүйсгэнэ. Тиймээ яаж дээ, хэрвээ тэр бид өөр харилцаатай байсан бол тэр ингээд өдийг хүртэл чимээгүй явах байсан гэж үү? эсвэл...эсвэл...эсвэл өөр юу гэж? Би эдгэрээд нилээд хугацаа ч өнгөрсөн байхад тэр чимээгүй байсаар байна гэж байхгүй. Энэ нь түүний хувьд хэтэрхий утгагүй санагдах биш гэж үү? үгүй ээ үгүй би чинь юу бодоод?? Бид зүгээр л их сайн найзууд гэсэн байхад би хэтрүүлж бодож байна. Гэсэн ч гэсэн ч ахиад л үгүйсгэх мэт тэр надад тэс өөрөөр ханддаг юм шиг л байдаг шүү дээ. Үүнийг юу гэж тайлбарлах болж байна? түүний хэлэх үгс "намайг хүлээх" гэсэн үү? бас энэ тэврэлт??? "о-о-ойлгохгүй нь...яасан ч...."
Тархи юунаас ч хурдан ажилладаг юм болохоор, энэ хэдэн бодол гэрлийн хурдаар л орж ирээд гарчихлаа. Энэ хугацаанд Сэхүн ч чимээгүй тэврэн зогссоор удалгүй надаас хөндийрөн бүрэн холдон нэг алхам хойшилж зогссон байлаа. Харин би гэж хүн том нүдэлсэн чигтээ түүний цээж хэсэгрүү нь таг гөлөрсөөр...
Сэхүн : Хэ—Хэс—
Би түүний царайруу удаанаар харлаа. Ингэхдээ түүний нүдрүү нь ээлжлэн чимээгүй ширтэнэ. Сэхүн : одоо ордоо. Маргааш ирж—
Би толгойгоо зөөлөн сэгсрэн : зүгээрээ, маргааш зүгээр явчих байх. За орлоо. Бол...бол... гоомжтой яваарай "шуудхан эргэж хараад орцруугаа хурдавтар алхасаар орчихлоо"
Лифтэнд сууж байхдаа ч тэр би зүгээр л ямар нэгэн зүйл ойлгохгүй аятай түм буман зүйл бодсоор гэртээ орж иртэл ээж санаа нь зовсон байртай над дээр хүрж ирэн "зүгээр үү" гэх мэт асууж байлаа.
Би ээжрүү харсаар : ээжээ
Ээж : за
Би : та Сэхүний талаар хэр их мэдэх вэ?
Ээж гайхсан шинтэй том нүдэлсэнээ : гэнэт...Сэхүн яасан?
Би доош харсаар толгой сэгсрээд : үгүй дээ. Амарлаа... "өрөөлүүгээ алхан орох"
Өрөөндөө орж ирсэн даруй хаасан хаалгаа хэсэг налж зогслоо. Энэ агшинд бидний өнгөрүүлсэн хөгжилтэй үйл явдлууд нүдний минь өмнүүр харагдах мэт. Анх эмнэлэгт танилцсан цагаас эхлээд л бүгд нэг нэгээрээ орж ирж байлаа. Түүнтэй анх эмнэлэгт танилцахад мэдэрч байсан зүйлс гээд л нэг л зүйлийг мэдэж байгаа хирнэ санаж чадахгүй байгаа мэт сонин мэдрэмж. Сэхүний надруу харах харц, надруу харан инээмсгэлэх түүний инээмсгэлэл, гарнаас минь атган хэзээний хоцорчихсон гээд хэлж буй үгс нь, сургууль дээр хааяа хааяа надруу харахдаа үл ялиг инээмсгэлэж буй дүр төрх, Илсанд байхад тэгтлээ санаа тавьж гайхан байж асууж байсан асуултууд нь тэгэхэд түүний гаргаж байсан царай, орой нь хамт архины мухлагт байхад шанаагаа тулан надруу малийж ядан харах харц, далайн эрэг дээр гүн гүнзгийгээр намайг үнссэн үнсэлт, өнөөдөр гэрт нь сэрэхэд надруу хараад суух түүний төрх, түрүүний тэврэлт, мөн санаа алдах түүний амьсгал гээд. Би зүгээр л найзууд шүү дээ гээд энэ бүгдийн хажуугаар үл тоон алхаж болох байтал нэг зүйл зуурах мэт чадахгүй байлаа. Бүгд энгийн зүйлс биш юм санагдан, үнэхээр Сэхүн тэр надад эсвэл сайн болчихсон юм уу?, үгүй бол бид анхнаасаа өөр харилцаатай байсан хэрэг үү? эсвэл би түүнд хэдийнээ татагдаад эхэлчихсэн болохоор зүгээр л энгийн болсон зүйлсийг тэс өөр өнцөгөөс харан үүндээ туйлшраад байгаа хэрэг үү
Би санаа алдсаар толгойгоо барин : ахх... "хөмсгөө зангидсаар" аххх... "доош суух" мэдмээр байна...гэхдээ юуг? Яг юуг? Бүгд эргэлзээтэй...
Тэр цаг нь болохоор гэсэн...ямар цаг үе...тэр бас юун тухай яриад...аххххх

***

/Зохиогчийн талаас/

Сэхүн тийнхүү Хэсүг оруулж өгчихөөд гэртээ ирэн орон дээрээ нурж унах гэж байгаа хүн шиг хэвтэж орхилоо.
Сэхүн дээш харсаар өөр өөрөөсөө асуух мэт : юу? Цаг нь болохоор гэнээ?...тэр цаг үе нь тэгээд хэзээ юм бэ дээ залуу минь... "санаа алдсаар" би эхлүүлчихсэн анхнаас нь.. "түүнд шууд хэлж болох л байсан гэтэл юу ч санаж мэдэхгүй байгаа эмэгтэйд гэнэт хэлэх нь хэт гэнэтийн балмагдаар байсан шүү дээ, тэр шууд над дээр ирэхгүй нь ойлгомжтой байсан харин ч эсрэгээрээ надаас зугатаах байх гэж айсандаа тайвнаар аажмаар удаанаар түүнрүү ойртож эцэст нь хэлье гэж бодсон ч одоо илүү хүндэрчихлээ" ахххх "өрөөгөөрөө нэг хашгирсаар" АХХХХХХХХХХХХХХХХХХХХ "шуудхан өндийн босон уруулаа жимийн нүдээ анин суулаа"

***

/Маргааш өглөө/ /Хэсүгийн талаас/

Хийж бүтээсэн зүйлгүй хирнэ ядаргаанд орсон хүн шиг л нам унтаж, өглөө босохоос нойроо харамлаж, улмаар босож сургууль руу явах бэлтгэлээ хангана гэхээр хэцүү санагдаж байлаа. Залхуу хүрж байгаа нь энэ үү эсвэл сэтгэл санаагаар хэтэрхий их туйлдаж байгаа болохоор ингэж байгаа хэрэг үү? Гэсэн ч яадаг ч байсан босоод сургууль руу явах хэрэгтэй гэсээр хөдөлж ядсаар өглөөний цайгаа ч уулгүй гэрээс гарлаа. Замдаа явахдаа анх удаа л өнөөдөр энэ эргэн тойрноо харж байгаа хүн шиг л бүгдийг нь нэг сайн дагуулан харна. Гэвч ингэх зуур сургууль руу биш би тэс өөр зүгрүү явж байлаа. Тиймээ би явахыг хүссэнгүй, хаанаас ч юм бэ нэг сайхан чимээгүй газар олж аваад тэнд бодлоо цэгцлэх шиг суухыг хүссэндээ тэр үү зүгээр л таслахаар шийдчихсэн алхаж явна. Ганцхан өнөөдөр, зөвхөн өнөөдөр л тэгэх үү?...

Хар бараан үүлс тэртээх алсаас нүүн ирэхэд хот орчмын өнгө үзэмж түнэр харанхуйлж байлаа. Хүн төрөлхтөн бид бүгд ахин дахин давтагдашгүй цор ганц байдгийн адил бүгд өөр өөрийн гэсэн сэтгэл зүрхээр орчин цагт алхаж явдаг юм болохоор гудамжаар алхах түм буман хүмүүсийн ажиллах нэг нь ажиллаж , зугаацах нэг нь зугаацаад л, зовох нэг нь зовж, жаргах нэг нь жаргаад л...
Хоногийн хорин дөрвөн цаг хэн нэгэнд хангалтгүй санагдаж, голж ажиллах нэгэн байх бол эсрэгээр цаг хугацааг хүлээж суун, харсаар хий дэмий урсган явуулах нэг нь ч бий. Гагцхүү энд л хамгийн том ялгаа харагдана. Хэн нь хэн бэ, хэн нь хэнээс ямар ялгаатай вэ...
Гэвч энд би ямар ч ирээдүйн итгэл найдвар, мөрөөдөл, зорилгогүй эмэгтэй шиг сууж буйгаар бусдад харагдаж байдаг. Би ингэж боддог байж билээ, өч төчнөөн ажилд дарагдан,үүнийгээ цаг хугацаанд нь дуусгаж чадахгүй яарч ядахдаа эсвэл аз дайрахгүй ажил талаар нэг болон үүнийхээ төлөө ахин ардаас нь хөөцөлдөн,хичээллэх үедээ хажуугаар минь өнгөрөөд үлдэх тэрхүү хийх зүйлгүй суух залуучуудыг хараад "би ингэж цагтай уралдаж, бусад нэгнээс хүртэл харамлахад хүрч байхад тэд ингээд сууж байдаг нь...ингээд сууж байдаг нь...байдаг нь... хммм...олон талаас бодож үзэх хэрэгтэй , тиймээ хэрэгтэй гэвч бодлыг минь эзлэж байсан тэрхүү дийлэнх бодол нь "тэдэнд хийх зүйл байдаггүй юм болов уу, зорилгогүй хүүхдүүд юм байхдаа, энэ сайхан залуу насыг ингэж хий дэмий барж өнгөрөөж буйг эцэг эх нь хараад сэтгэл зүрх нь хичнээн их шаналах бол" гэх мэтийн асуултыг өөртөө хэсэгхэн хугацаанд тавиад л орхидог байсан билээ. Эргээд үүний хариултыг олох гэж явсан удаа байхгүй, цаашлаад нэг сайн суугаад бодож үзсэн удаа ч үгүй. Гэтэл хэзээ нэгэн өдөр тэрхүү өөрийнхөө тэгэж харсан дүр зураг дах байранд ирнэ гэж бодож явсангүй...хэзээ ч...бас хэзээ ч...
Бага зэрэг сэтгэлээр ичмээр сэтгэгдэл төрж байгаа ч яг одоо би тэрхүү хүүхдүүдийн эгнээнд нэгдчихсэн залуус шиг харагдаж байлаа. Харин одоо энэ байранд ингээд ирэх нь ээ би сайн ойлгож байх шиг байна. Аан энэ дэлхий дээр бусдыг хараад шууд дүгнэж болохгүй юм байна, яасан ч болохгүй байдаг юм байна, хэдий энд залуучууд зугаацаад сууж байгаа ч тэд дотроо ямар бодолтой байгааг бид мэдэхгүй. Тэд бүгд хүсэл мөрөөдөлтэй. Гагцхүү хаанаас яаж эхлэх арга замаа олдоггүй эсвэл хагас дутуу олсон мэт байдаг боловч тэд хэрхэн тууштай тэмцэхээ мэддэггүй , нөгөө талаар эцсийн зогсоол хүртлээ явах ёстой гэдгээ ухамсарлаж чаддаггүй. Эцэст нь тэд маргаашнаас болцгооё, эсвэл тэгэж байгаад болох байх, хэзээ нэгэн цагт боломжтой цаг хугацаа ирэх байх, үгүй бол шударгаар бууж өгцгөөе.
Амьдралын доголдол, муруй замаас үүдэн үр хүүхдийгээ хүссэн зүйлд хүргэхэд нь түлхэж өгч чадахгүй байх гэр бүлүүд энэ дэлхий дээр маш их. Ухамсартай хүүхдүүд өөрсдөө ч мэддэг тул өөртөө байгаа боломжоор будаа тэхийг зэхнэ. Энэ бол нийгмийн гарал угсаа доогуурх ордог ард түмэн шүү дээ. Ер нь л ингээд бодоод байх нь ээ янз янзын хувилбар гарж ирнэ. Учир нь хорвоо дэлхий хэтэрхий уужим , хэдий ч нийтлэг зүйл ихтэй.
Тэрхүү бүүргэр тэнгэрээс эцэст нь бороо асгарч эхэлж байлаа. Гэтэл хэдэн хормын өмнө урдуур минь явалдаж байсан хүмүүсийн хөл хөдөлгөөн хурдсаж эхэллээ. Тэд гүйлдэж, шүхрээ дэлгэн, гартаа барьж буй зүйлсийг толгой дээрээ тавьж, аль эсвэл ойрхон харагдах номын дэлгүүр, кафе руу орцгооно. Харин би...би хөдлөхийг хүссэнгүй...

Борооны шаагих чимээг бие сэтгэлээрээ тэс өөрөөр мэдрэх шиг тэнгэр өөд толгойгоо дээшлүүллээ. Завсар ч гаргалгүй энд тэндгүй орох бороо улам ширүүсэх нь мэдрэгдэж , бүхэлдээ норж эхэлж байлаа. Гэвч юу нь тийм сайхан байгаа юм бол ингэж норох нь?
Би нүдээ анисаар : сайхан байна, аххх....
Утасныхаа дууг унтраагаад авсан тул надад саад болох зүйл ганц ч байхгүй байгаа нь бүр ч сайхан байлаа. Бас ч болоогүй ээ тэдний санааг зовоохгүй гэсэндээ хаана байгааг минь асууж лавласанд нь "зүгээрээ, санаа зоволтгүй, дэлгүүрээр явж байна" гэж хэлээд авсан. Гэхдээ би хэр удаан ингэж байх юм бол, хэдэн тийш харж сууж, түм буман зүйл бодсоор гадаа ч бүрэнхий болсон байлаа. Ийм ч учраас гудамж дах гэрлэн шон , хоолны газар, кофе шоп, номын дэлгүүр зэрэг бүгд өөр өөрсдийн гэсэн дэгжин гэрлээ асаагаад авчихаж. Тэд ч тэр өөрсдийнхөө өнгө үзэмжээр амьдарч байгаа мэт санагдаж байхад , байхад...
Би ч сандалнаасаа босохоор өндийтөл бороо дээрээс минь шиврэхээ больчих нь тэр. Гайхсаар дээш харвал борооны шүхэр байгааг харлаа. Цаашлаад хэн барисан эсэхийг гарыг нь дагуулан хартал... энэ чинь нөгөө Ж...Жунхён биш үү. Хүйтэн, зэвүүн ч юм шиг харцтай тэр тиймээ тэр мөн байна. Тухайн агшинд намайг айлгаад авсаныг ч хэлэх үү, харсан даруйдаа эмээх мэдрэмж багахан төрөөд авлаа. Хэрвээ зүгээр нэг хүн дээр очоод тэгэж айлгасан бол "юу вэ энэ одоо" гээд өнгөрөх байсан болохоос би л хэтэрхий оюун ухаантайгаа холбон авч үзсэнээр тэгтлээ сандраад авсан...
Жунхён үл ялиг инээмсгэлснээ : лекцэнд суухгүй ингээд явах сайхан байна уу?
Би : мм
Жунхён хальт инээн : чвв, бороонд норох бүр ч сайхан байна уу
Би : мм
Гэтэл тэр шүхэртэйгээ надаас нэг алхам холдоод зогсчихлоо. Энэ агшинд асгарч байсан бороо ахин дээрээс минь норгож эхэлж байв.
Би ч тэр сонин харсаар : чи хэтэрхий үл ойлгогдмоор юм
Жунхён юу ч болоогүй мэт : юу тэр?
Би түүнрүү харж харж байгаад : үгүй дээ. "хажуу тийш эргэн алхасаар явлаа" Гэтэл тэр хажууд дүйцэж ирэн алхахдаа шүхрэндээ намайг орууллаа.
Би хөмсгөө ялимгүй зангидаад алхахаа зогсон зогсоод авахад тэр ч бас даган зогссоор надруу харлаа.
Би : яа
Жунхён : чи надаас эмээх ч юм уу тэгэхгүй байна уу?
Би : би яагаад тэгэх ёстой юм
Жунхён бантасхийн царайлснаа : чвв, ингээд харьцахад чинь тухгүй биш байна уу?
Би : тэгэх ёстой юм уу?
Жунхён толгой хальт сэгсэрнээ амандаа бувтнан : сонин юм даа
Би залхасан байртай : юу гээч, би чамайг гарж ирэхээс өмнө бороонд сэтгэл санаагаа цэгцлээд их сайхан байлаа. Гэтэл чи гэнэт гарж ирээд ойлгогдож өгөхгүй аашлах чинь намайг эргээд стрессдэхэд хүргээд байна. Тийм болохоор–
Жунхён : би нэг өөрийнхөө аймшгийн нууцаас дэлгэх үү?
Би : хөөе чи
Жунхён юу ч болоогүй мэт : би...осолд ороод Осол??
Би : ......
Жунхён : осолд ороод оюун санаа минь жаахан гажчихсан. Заримдаа галзуу хүн шиг, заримдаа их тэнэг хүн шиг, заримдаа хэтэрхий аймшигтай загнаад л. Энэ бүгд хэлж ирэхгүй гэнэт л тохиолддог юу яриад байгааг минь ойлгож байна уу?
Би түүний юу ярих гээд ийм эхлэл тавьсанд гайхан : тэгээд?
Жунхён : хмм... "ийш тийш харснаа эргэн надруу хараад" тийм болохоор өчигдөрийн явдал түрүүн миний хэлсэнтэй холбоотой гэх гээд л... "доош харах"
Би : ю-юу?
Жунхён : сэтгэцийн өөрчлөлттэй гээд ойлгочих гэж байна. "хальт инээснээ" гэхдээ үргэлжийнх биш. Харж байгаачлан яг одоо би зүв зүгээр байна. "мөрөө хавчин зөөлөн инээмсгэллээ"
Би түүний ийнхүү нүдэнд дулаахан харагдахуйц зөөлөн инээмсгэлээд авсанд багагүй гайхан харсаар : ойлголоо.
Жунхён : цаашдаа ч тэр—
Би : ойлголоо
Жунхён үл ялиг инээмсгэлснээ : ухаантай л юм "шүхэртэйгээ хамт түрүүлж алхаад эхэллээ, "
Би ч даруй эргэн нороод авлаа, гэхдээ би хэтэрхий их норсон бололтой хамаг хувцас минь норчихсон болохоор биенд минь наалдаад л бага зэрэг даараад ч байгаа юм шиг, тэр чигээрээ нороод явсан бол зүгээр байхсан, энэ гэж нэг юм худлаа хэсэг шүхрээ дээр барьснаас болж байгаа юм, иймээс ч ахин норох хүсэлгүйдээ шуудхан түүний хажууд гүйж очин шүхрэнд нь багтаад авлаа.
Жунхён хальт надруу харан инээснээ эргэн урагшаа хараад : норох сайхан байна гээ биз дээ
Би урагшаа харсаар : чамаас болоод сайхан санагдахаа больчихсон болохоор олон юм битгий яриад бай. Шүхэртэй юм бол жаахан дэм бол Жунхён : "чимээгүй инээмсгэлэн явах"
Би : тэр байна аа, чи осолд орсон гэсэн... "гэнэт түүний ослын талаар сонсоход өчигдөрийнх нь ярьсан яриатай нь холбоотой юм шиг санагдаад ирлээ"
Жунхён : тэр юу гэж?
Би : тэр осол..тэр—
Жунхён : хурдны галт тэрэгнийх байсан
Би түүнрүү том нүдлэн харсаар : юу? "эмч ч бас намайг хурдны галт тэрэг гэж хэлсэн"
Жунхён надруу харсаар : гэхдээ чи юу ч санахгүй байгаа биз дээ "эргэн урагшаа харах"
Би зогсохдоо түүнийг зөөлөн татан зогсоогоод том нүдэлсээр : тэгвэл...а-арай?
Жунхён зогссоор надруу харан : тиймээ. Чиний бодож байгаа зөв. Бид галт тэргэнд танилцсан. Хажуугийн минь суудалд сууж байсан эмэгтэй чи. Нүдэн дээр минь чиний гэмтэж байхыг хүртэл харсан.
"зүрх минь хурдан цохилж, эмээх мэдрэмж"
Би нэг доошоо харан эргэн түүнрүү хараад цааш илүү зүйл ярихыг хүсэх мэт хүлээлээ...
Жунхён : үнэхээр аймшигтай байсааан. Осол гарсан даруй аврах баг ирээгүй болохоор ирэн иртэл нь чи бид хоёр амь тэмцэн ярилцаад л"тэр их аажуу тайван байдалтай хэлж байв"
Би шүлсээ залгилаад том том нүдлэн харсаар. Ахиад л нөгөөх өчигдөрийн дүр зураглал бүүдгэр баадгар орж гарах мэт. Түүний ярьж буйг би улам сонирхож байлаа.
Жунхён : чи бид хоёул гэмтчихсэн байсан болохоор юу ч хийж чадалгүй нэгнийхээ яриаг сонсохоос өөр зүйлгүй...одоо хүртэл сонсогдож байна, чиний амь тэмцэн арай ч хийн ярьж байгаа чинь...би чамд хичнээн "одоо жаахан л тэсчих" гэж хэлсэн боловч...
Энэ агшинд түүний энэ хоолой "одоо жаахан тэсээрэй" гэж хэлэхийг илүү өөр өнгөөр, өөр орчинд хэлэх нь сонсдох мэт болж ирж байв. Б-би..жаахан ч болов уу санаж байгаа хэрэг үү... Жунхён : хичнээн хэлсэн ч...чи өөрийгөө амьд гарч чадахгүй гэж бодож байсан болохоор намайг амьд гарах юм бол тэдэнд дамжуулаарай гээд л бүгдийг хэлсэн "шүлсээ залгин өөр тийшээ харснаа эргэн надруу хараад" тэр үед хэлсэн үгс чинь сэтгэлд минь гүн гүнзгий үлдсэн болохоор Хэсү гэдэг энэ эмэгтэйг хайж ирэхэд хүргэсэн байх...гэхдээ чи одоо хүртэл санахгүй хэвээр?
Нүдэнд минь нулимс цийлэгнэн : тиймээ. "нулимсаа тэвчин доош харлаа"
Жунхён мөрнөөс минь зөөлөн барин : зүгээрээ. Харин чи энд ингээд зогсож байна шүү дээ. Бүгдийг эргэн санахад хэцүү байгаа ч тэр үед дурьдаж байсан хүмүүсдээ үлдэж чадсан гэдэг сайхан хэрэг.
Нулимс хацрыг минь даган урссаар : м-магадгүй...магадгүй... "жунхён руу харсаар" яг ганц зүйл. Би...би...тэр үед Сэхүн—Сэхүн гэсэн нэр хэлсэн үү? түүний талаар я-я-ярьсан уу? "эргээд би түүнээс хариулт сонсохдоо асар ихээр эмээж байлаа" Жунхёны хальт инээмсгэлэн : Сэхүн?
Би : ммм
Жунхён надруу чимээгүй ширтсээр л...
Би түүнийг ямар нэг үг дуугараач гэж гуйх аятай нулимс ч тэр хацрыг минь даган урссаар : м- ммм? Я-ямар..н-нэгэн үг хэл...хэл л дээ ммм?
Жунхён нэг нүдээ анин хэсэг байсны эцэст нүдээ нээн : тэрийг чи өөрөөс нь асуу. Чи мэдэхгүй байгааг харахад миний оролцох асуудал биш юм шиг байна "явах гэж оролдох"
Би ч даруй ханцуйнаас нь зууран зогсоосоор : зүгээр л... зүгээр л хэлээд өгчих л дөө. Ердөө би тэр үед болсон зүйлсийн талаар л асууж байхад энд чиний оролцох асуудал биш гэдэг чинь... үгүй шүү дээ. Гуйж байна мм? Би ингээд "гараа хооронд нь үрэн гуйсаар" би ингээд гуйя...тэгэх үү мм "нулимс урссаар л"
Жунхён хөмсгөө зангидсаар : ойлгохгүй нь, тэр яагаад өнөөдрийг хүртэл чимээгүй байсанд, чи юу ч мэдэхгүй явж байгаа байх нь ээ "итгэж ядсаар харан дуугаа өндөрсгөн" Э-ЭНЭ БАЙЖ БОЛОХ УУ?...ЧИ ЧИ...ЮУ Ч МЭДЭХГҮЙ...ТЭГВЭЛ ТЭГВЭЛ ТЭР ЗАЛУУ ТА ХОЁР... БАЙЖ БОЛОМГҮЙ ЮМ "ханцуйгаа татан явах гэхэд нь би ахин зуурсаар зогсоож орхилоо"
Би уйлсаар дуугаа өндөрсгөн : ТЭГЭЭД МИНИЙ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛИЙГ ХЭЛЭЭД ӨГ Л ДӨӨ. ТЭРТЭЭ ТЭРГҮЙ БИ ЮУ Ч САНАХГҮЙ ГАЛЗУУРАХ ГЭЖ БАЙХАД ЧИ—
Жунхён надруу эргэн хүйтэн харцаар харсаар : чамайг галзууруулж байгаа хүн би биш У СЭҮН!!! Чи тэрнээс очиж асууж лавладагсанж уу яадагсанж, би үүнээс илүүг мэдэхгүй "гараа ширүүхэн гэгч нь татаж аваад гарандаа барьж байсан шүхрээ надад бариулан цааш өөрөө норсоор хурдан хурдан алхан яваад өгчихлөө"
Аххх, аххх, ахиад л гарцгүй нүхэнд орчихсон мэт...шүхэр бариад тэнхэл ч алга...хажуу тийш болгон Жунхёны ардаас харан уйлсаар хоцорлоо. Хэтэрхий гомдолтой юм, өөдгүй юм, зүгээр л хэлээд өгчихгүй, юу нь тийм хэцүү байгаа юм...
Бурхан минь энэ маягаар нэг өдөрт хэтэрхий их зүйл болох бололтой, өнөөдөртөө харьсан нь хамгийн зөв байх гэсээр гэрийн зүг алхалаа.

***
/Маргааш өдөр/
*Зохиолчийн талаас*

Соган их сургууль дээр оюутнууд хичээлээс хичээлийн хооронд гүйлдэцгээгээд л. Энэ дунд хичээлийн байрны урт корридороор нэг талын урсгалаас Жунхён нөгөө талын эсрэг талаас Сэхүн алхасаар ирж байлаа. Ийнхүү явсаар Сэхүн Жунхён хоёр нэгнээ харсан ч чимээгүй өнгөрцгөөх аятай яг хажуугаар зөрөлдсөн боловч...
Жунхён өнгөрөн явсны дараа түүнийг дуудах нь тэр...
Жунхён : У Сэхүн!
Сэхүн эргэж харалгүй хэсэг зогслоо.
Жунхён янзыг нь үзэх байртай : сонин юм даа. Тэр эмэгтэй осолд орохоос өмнө чиний талаар их ярьсан юмсан. Гэтэл одоо хирнэ юу ч мэдэхгүй явж байдаг
Сэхүн ч тэр хөмсгөө зангидсаар түүнрүү эргэж харан : юу хэлэхийг хүссэн юм?
Жунхён түүнрүү харсаар мөрөө нэг хавчсанаа : үгүй ээ яахав дээ. "хальт инээн" өөртэй чинь ямар харилцаатай байсанаа ч мэдэхгүй явах нь жаахан...өрөвдөлтэй ч юм шиг, эсвэл хэлэхгүй байгаа чи жаахан тийм ч юм шиг.
Сэхүн хөмсгөө зангидан ууралсан хэдий ч тайван байртай түүнийг зүглэн алхасаар урд нь зогсоод : чиний оролцох асуудал биш "царайны хувиралгүй хүйтэн гэгч нь хэлж орхилоо" Жунхён : чи яасан анхнаасаа салах аргаа олж ядаж байсан юм уу?. тэгээд осолд орсон гэхэд нь үүнийг далимдуулан тэр харилцааг өндөрлөх нь—
Сэхүн ч үүнийг нь сонсон тэвчиж чадалгүй шуудхан түүнийг заамдаад авлаа.
Сэхүн : анхааруулга шүү. Юу ч мэдэхгүй хирнэ мэддэг юм шиг ярихаа боль
Жунхён худлаа гэгч нь инээсээр : хахааха Хэсү хэтэрхий өрөвдөлтэй болоод л тэр. Тийм биш юм бол чи одоог хирнэ хэлэхгүй байгаа шалтгаан чинь юу юм?
Сэхүн : би хэлсэн биз дээ чиний оролцох зүйл биш гэж
Жунхён гарыг нь өөрөөсөө хүчтэй гэгч нь аван ширүүн харсаар : тэр эмэгтэй осолд орон гэмтэхдээ өөрийгөө амь тэмцэж чадахгүй гэж бодож байсан. Тэр үед тэгтлээ чамайг ярьж байхад чи өөрийгөө хар л даа. Хэрвээ чи чадахгүй бол би хэлээд өгөх үү
Сэхүн : И Жунхён
Жунхён : яадаг билээ би Хэсүг хэтэрхий их сонирхоод байх шиг байна. хэрвээ чи хөдлөхгүй бол би—
Энэ агшинд Сэхүн түүнийг хүчтэй гэгч нь шанаадан унагаачихлаа...
Жунхёны уруулнаас нь цус гаран унасан хэвээр хальт инээснээ : чввв, чвв хаха
Сэхүн : чи Хэсүд ганц ч алхам ойртоод үзээрэй. Хэрвээ ямар нэгэн зүйл болсон тохиолдолд чи— Бэкхён цаанаас гүйж гарж ирэн : ЯА У СЭХҮН "Сэхүний гарнаас татсаар" гэнэт яагаад... "Жунхёнруу нэг харсаар" зүгээр явцгаая.

Сэхүн ч тэр харцаа салгаж чадалгүй Жунхёнруу ширүүн харж харж эргэж харан Бэкхёноос гараа татаж аван түрүүлж алхасаар яваад өглөө.
Жунхён ч тэр боссоор уруулаа арчин амандаа : хулчгар амьтан! Ха...

*Хэсү-гийн талаас*

Дахиад л зүүд мэт бүх зүйл толгойнд минь дэс дарааллаар нарийн бууж ирж байлаа. Бүгд ганцыг нь ч үлдээлгүй бүгд шүү бүр. Анх хаана төрж өссөн багын минь явдлаас авахуулаад юу хүсэж мөрөөдөж ирдэг байсан яагаад заавал гадаадруу ирж сурсан, үхтэлээ цагийн ажил хийж мөнгө олж Мёнхитэй найзалж нөхөрлөж байсан минь, цаашлаад цагийн ажлаар Илсанд байхдаа Сэхүнтэй танилцаж, түүнийг харсан анхны сэтгэгдлээс авахуулд тухайн өдөр тэр ямаршуу үстэй хэрхэн хувцасласан байсан эсэх бүгдийг ганцыг нь ч үлдээлгүй бүгд санаад минь бууж байлаа. Үүнээс цааш ердөө сайхан үеүүдээ бодъё гэх л юм бол хамт өнгөрөөсөн бүх сайхан дурсамжууд нэг нэгээрээ бууж арай тиймхэн үеүүд гэж бодох төдийд Наён гэгч эмэгтэй, түүний ослын талаар зэрэг гээд л. Залуустай би хэр дотно, тэдний наргианч зан юу гэж хэлдэг байсныг хүртэл бүгдэнг нь нэг нэгэнгүй санаж байлаа. Хамгийн сүүлчийнх Инчеон дээр ирээд хурдны галт тэргэнд суухдаа зуурдаар И Жунхён гэгч залуутай танилцан улмаар тэр аймшигт осол эхлэн аврах анги ирж байна гэж Жунхёны хоолой хажууд минь арай ч хийн дуугарахад нүд минь анилдан аажмаар ухаанаа алдах хүртлээ би БҮГДИЙГ САНАЖ ОРХИЛОО.
МАШ ХУРДАН ХУРДАН АМЬСГАЛАН НҮДЭЭ ТАГ ХИЙН НЭЭСЭЭР АХИН БОДОХОД ХЭСҮ ГЭЖ НЭР АНХ ОЮУТАН АНГИЙНХАН МИНЬ ХҮРТЭЛ ХЭРХЭН ӨГСӨН НЬ ЕР НЬ ӨНӨӨДӨР ЭНЭ ХҮРТЭЛ ИРЭХДЭЭ ХЭРХЭН ЯМАР ЗАМ ТУУЛЖ ХЭНТЭЙ УЧИРЧ НӨХӨРЛӨЖ ЮУ ХИЙЖ, ЯМАР СЭТГЭГДЭЛТЭЙ АМЬДАРЧ, ҮҮНЭЭС ЮУ МЭДЭРЧ БАЙСАН ГЭЭД БҮГДИЙГ ДАХИН ДАХИН БАС АХИН ДАХИН МЭДРЭЭД Ч БАРСАНГҮЙ...
Бушуухан боссоор толинд харахдаа тиймээ энэ шүү дээ гэж байгаа юм шиг л бүгдийг ердөө бүгдийг санаж байлаа. Өнөөдрийг хүртэл бүгдийг эргээд санасандаа бурхан минь итгэж өгөхгүй энэ яг л зүүд юм шиг санагдаж хэрхэн яах аа мэдсэнгүй... Сэхүн...У Сэхүн...
би өрөөнөөсөө нисэх шахам бушуу гартал гэрт минь хэн ч байсангүй. Цонхоор харвал хэдийн орой болчихсон байлаа. Өчигдрийн борооноос болон жаахан өвдсөндөө ч тэр өдөржингөө унтчихжээ. Гэхдээ яадаг билээ зүүд юм шиг л...
хувцаслаад гэрээс гаран Сэхүнийхрүү такси барин удалгүй гэрийнх нь гадаа ирэн лифтэнд нь суусаар удал ч үгүй хаалганых нь наана зогсож байлаа.
Тэр кодоо солиогүй байх, сүүлд тэдний код түүний төрсөн өдөр байсан...
Би ч тэр хэсэг азнан зогссоор эцэст нь 0419 гээд кодыг нь хийтэл зөв оруулсаны дохио болж дуугарч байлаа. Гэрлүү нь ортол урьдын адил 1 давхартаа байдаггүй тэр хоёр давхартаа байсан тул шатаар нь гарсаар хоёр давхарт гарж иртэл өрөөн дотроосоо тэр "Лухан хён" гэж дуугарах нь тэр. Бурхан минь хичнээн би түүний хоолойг мэдэх ч, өнөөдрийг хүртэл сонсож ирсэн ч өнгөрсөнд үлдсэн тэр дурсамжтай хамт байсан хоолойг юу юунаас илүү их санасан бололтой. Одоо бүгд эргээд ирчихсэн болохоор түүнийг харна гэхээсээ ч тэсэж ядан догдолж бурхан минь бурхан минь...
Сэхүн хүн дуугарсангүйд гайхсан аятай өрөөнөөс гарж ирэн эцэст нь намайг харчихлаа. Түүний минь царай, түүний минь байгаа байдал, бурхан минь...
Сэхүн гайхсаар : өөхх...Хэс-Хэсү-яа

Би шүлсээ залгилан муухан инээмсгэлээд нүдэнд минь нулимс цийлэгнэж эхэллээ. Учир нь түүний хувьд өнгөрсөн хугацааа яг л там шиг өнгөрч, хэний ч мэдэрч чадахааргүй их шаналлыг тээхийн зэрэгцээ тэр чадах ядахаараа тэсэж тэвчиж, хүчтэй байж ирсэн шүү дээ. Хичнээн их хэцүү байсан бол, хичнээн их шаналсан бол, хичнээн их өвдсөн бол, хичнээн их шархалсан болдоо...
Би : У...Сэ-Сэхүн...
Сэхүн надруу сонин харсаар : хаалганы к-код... Эмнэлгээс гарсанаас хойш түүний хаалгыг би ер ингэж онгойлгүй тул тэр ихээр балмагдсан харагдана.
Нүдэнд минь нулимс цийлэгнэсээр : юу ч болоогүй юм шиг Хэсү-яа гэнэ шив. Одоо хэн эргээд ирсэнийг хар л даа. Хүүнаа "нулимс хацрыг минь даган урсах"
Сэхүн төв царайлсаар ам нь хагас ангайлттай : ч-чи..
Би толгой дохисоор : мм...хэт гэнэтийн өнөөдөр түрүүхэн саяхан сэрэхдээ би бүгдийг... бүгдийг... "уйлсаар" Сэхүнаа намайг үнэхээр уучлаарай "ихэр татан уйлж эхлэх" ихххх....өнгөрсөн хугацаанд үнэхээр уучлаарай...
Сэхүн ээрч түгдэрч гацсаар : ч-чи ү-үнэхээр.. "надруу алхаж ядах"
Би : анх уулзсан өдөр У Сэхүн гэгч залуу хичнээн хямсгар байсан гээч. Би үүнийг хүртэл санаж байна гээд боддоо. Үнэхээр бүгдийг санаж байна...
Сэхүн эцэст нь урд минь ирэн зогссоор надруу нэг нэгэнгүй харж дараагаар хацранд минь хүрж ядаж байлаа. Ингэхдээ түүний нүд их гунигтай харагдах төдий нүдэнд нь нулимс цийлэгнэж итгэж ядсан хэвээр...
Сэхүн : Хэсү-яа
Би түүнийг шуудхан тэврэн : одоо би чиний хажуунаас хаашаа ч холдохгүй амлаж байна. өдөр бүр халамжилж, хайрлаж, өнөөдрөөс илүү маргааш илүү ихээр хайрлаж өнгөрсөн хугацаанд амссан сэтгэлийг шархыг чинь эдгээхийн төлөө өдөр бүр хичээж амьдаръя мм?
Сэхүн надаас ахин хөндийрөн : ч-чи ү-үнэхээр...аххх...Хэсү-яа чи минь үнэхээр...
Би инээмсгэлсээр нулимсаа арчаад : хар л даа. би байна...би хэвээрээ байна...чамайг гээд хүрээд ирчихсэн байна. чамайг маш ихээр хайрладаг эмэгтэй...би...
Сэхүн сая л нэг амьсгаагаа гарган намайг чангаас чанга тэвэрлээ...
Сэхүн : ахх...ахх... "улам чанга тэвэрсээр" ахх...баярлалаа...үнэхээр их...үнэхээр их баярлалаа...Хэсү-яа баярлалаа...
Би : "баярын нулимс бололтой , хацрыг минь дагаад л урсаад байлаа, энэ мөч хэтэрхий алтан агшин мэт. Үнэхээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж, бурхан минь хэзээ ч мартагдахааргүй тийм үү..."
Хоёр биенээ гэсэн энэ их халуун дулаан сэтгэл хорвоо дэлхий дээр хэнийг ч атаархуулам хэлж баршгүй сайхан бололтой. Магадгүй нөгөө талаар жинхэнэ хайр гэж энэ л байх, хичнээн энэ залуу аль эрт хэзээний бууж өгөн өөрийн эрх чөлөөт сэтгэлийн түгшүүр үл амсагдах амьдралыг сонгоод явж болох л байсан, гэвч тэр эцсээ хүртэл өдөр бүр залбирч итгэж, хичээж, тэвчиж, зориг гарган байж ирсээр бурхан түүнд хариу бэлэг барих мэт түүний эмэгтэй эцэст нь түүн дээр эргээд ирлээ шүү дээ. Нөгөө талаар хувь тавилан гэдэг үнэхээр л бодит, итгэж болохоор жинхэнэ зүйл. Эмэгтэй түүнд ахин шинээр дурлана гэдэг ямар гайхалтай ид шидийн байж боломгүй зүйл гэдгийг хэн нэгэн хэлээд өгөөч. Хичнээн бүгдийг мартсан ч гэсэн нэгэн цагт догдолж байсан зүрх сэтгэл, аз жаргалтай хором мөч дурсамж дундаас хамгийн тод байдаг юм болохоор үүнийгээ мэдрэх мэт тэр өдөр ирэх тусам түүнд шинээр дурлаад л бас ахин дурлаад л. Тэд үнэхээр нэг нэгэндээ заяагдсан дахин давтагдашгүй, юугаар ч солишгүй, цор ганц онцгой бэлэг бололтой.

Continue Reading

You'll Also Like

1K 128 30
#Хайрлаж_чадахгүй_ч_бас_мартахын_аргагүй 📍Үүрд чамайгаа үгүйлэн санана зохиолын уншигчдад хүргэх гэсэн миний гол санаа бол "#АМЬДРАХ" гэсэн хүсэл т...
33K 350 4
Heikazuscara School AU. I literally had a crisis choosing a ship so I put them together. This has side ships: Xiaoven Ningguang x beidou parent dynam...
169K 3.5K 46
"You brush past me in the hallway And you don't think I can see ya, do ya? I've been watchin' you for ages And I spend my time tryin' not to feel it"...
49.6K 4.9K 24
-Хүүхдүүдээ Вонүг зодъё!