~You've Fallen For Me 2~

By xhxaruxh

11.3K 436 15

MongolianExo-д орж байсан Kai88 🫶🏻 More

1. Оддоор дүүрэн үзэсгэлэнт тэнгэр
2. Энэ залуу тэс өөр ертөнцийнх мэт...
3. Намайг үнсээч
4. Хэдий насанд хүрсэн эмэгтэй ч... заримдаа үгүй мэт
6. Хэзээ ч ... - Одоо би чиний хажуунаас хаашаа ч холдохгүй
7. Зүүд биш ээ , Хамт амьдарцгаая
8. Би удахгүй ээ Сэхүнаа, жаахан л хүлээгээрэй...
9. С- Сэх..Сэхүнаа..
10. Хэрвээ үнэхээр У Сэхүн бол...
11. Чи тэрийг мэдэх үү?
12. Хар л даа би энд зогсож байна чиний дэргэд
13. Яг л диваажинд байгаа юм шиг
14. Бүх зүйл.... Зүгээр биздээ?
15. Төгсгөлийн хэсэг

5. Ганцхан минут...

597 29 0
By xhxaruxh

Чихэн дээр минь маш олон зүйлс шаагиж шуугиж байна. Үүнтэй адилаар нүдээ аниастай байх миний зураглалд маш олон зүйл харагдангаа орж гарч байв. Ухаан орсон цагаасаа эхлээд хийж үзээгүй, болоогүй явдлууд харагдаж, яригдаж сонсож байгаагүй шинэ зүйлс хэзээний болчихсон мэт л зураглаастай байлаа. Үй түмэн хоолойн дундаас миний бас Сэхүний хоолой хамаагүй тодорч сонсогдоно. Бид инээлдээд л инээлдээд л, машин дотор нэгнээ илж таалан ноолон, нэгэндээ эрхэлээд л. Харин одоо байдал өөрчлөгдөөд эхэллээ, би асар их шаналж уйлж байна, Сэхүнээс ч тэр тэрхүү шаналлыг мэдэрч байна, бас өөр нэгэн эмэгтэй, царай зүсийг нь хэзийнээ таньдаг юм шиг. Гэнэт эмэгтэй Сэхүнтэй маргаж эхлэхэд үүнийг нь би хаанаас ч юм бэ маш ойроос хирнэ нууцаар сонсон сэтгэлээ түгшээж байлаа. Дахин нэг эрэгтэй хүний хоолой. Энэ Кёнсүү байна. Түүний байдал эрс шийдэмгий бөгөөд бухимдлаар дүүрсэн сонсогдоно. Тэр маргалдаж буй Сэхүн эмэгтэй хоёрын дундуур орон үг хаяхад балмагдсан миний бие нэг хаалгаар ороод авлаа. Энэ үед зүрх минь хэвийн хэмжээнээс хэд дахин цохилж сандарч орхижээ. Энэ хүрээд бүгдийг таслах мэт өрөөний хаалга тогшсоор "миний охин боссон уу" гэж ээжийн минь хоолой сэрээж орхилоо. Агшинд нүдээ таг хийтэл нээсэн ч би хаашаа ч хөдөлсөнгүй. Нүдээ хэд хэд завчлахын зэрэгцээ амьсгаагаа хурдан хурдан аван гаргана. Зүүд биш, энэ зүүд биш байсан. Би сайтар мэдэж байна, баталж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Зүүд биш байсан, тэгвэл юу юм? юу юм? төсөөлөн бодолт юм уу? өчигдөр Сэхүнрүү сэтгэл минь тэмүүлж буйг олж мэдэн, хүлээн зөвшөөрч, үүнээс үүдэн өөрөө өөрөө л гэгэлзсэнээс болоод одоо бүр түүнтэй ирээдүйгээ төсөөлж хэвтээ юу? Гэвч үгүй байлаа, хэзээ ч тэгж төсөөлөөгүй, ингэж төсөөлөхөд миний хүч түлхэлт хэрэгтэй атал түрүү болсон бүх явдал дур мэдэн сэрүүн байсан надад зураглагдаж орхисон. ТЭГ-ТЭГВЭЛ А-АРАЙ?... Ээж хаалганы цаанаас : охиооон. Боссон юм уу даа хичээлийн чинь цаг— Би таг гөлөрсөн хэвээр : тиймээ. БОСОЖ БАЙНА Ээж : заа... "цааш явах хөлийн чимээ сонсдоно" Би нүдээ аниад ахиад бодохыг хичээлээ. Оюун ухаанаа ингэж дайчилж байгаагүй би энэ удаад хүчлэх мэт эргэн санахыг хичээж байв. Ахиад л тэдгээр үйл явдал замбараагүй орж гарна, хэлж буй үгс, дуугарч буй дууны өнгө нь тодоос тод сонсогдож байлаа. Бороотой өдөр машинд буй Сэхүн бид хоёр тэгвэл ямар учиртай юм...эхлэлийг нь санахгүй гэнэт л тэр хэсэг санаанд минь бууж байсан тул ойлгоход бэрхшээлтэй байлаа. Гэсэн ч хамгийн түрүүнд санаанд минь бууж буй зүйл гэвэл арай Сэхүн бид хоёр үерхдэг байсан юм уу гэсэн бодол. Гэтэл тэр яагаад надад энэ бүгдийг хэлээгүй хэрэг үү? Б-байж болох уу?
Ээж ахин хаалганы гадаа ирэн : хөөе хичээлийн цаг чинь дөхөж байна гээд байхад "хаалга тогших"
Би ч ухасхийн боссоор : заа даа. босож байна. "гэсэн хэдий ч би ахин дахин үй түмэн зүйл бодсоор гөлийн суусаар"

***

Лекцийн танхимд хажууд минь дээрийн залуу суусан байлаа. Залуу цаасан дээр юм бичээд надад өгч байв. Дэлгэн уншиваас "чамайг хэн гэдэг юм?" гэсэн байв. Би нэг царай руу нь хартал тэр урагшаа харсаар багшийн яриаг чухалчлан сонсох мэт царайлна. Хариу цаасан дээр нь "Хэсү, харин чи" гээд биччихээд эргэн багшруу харлаа.
Залуу надруу харан цаасан дээр үргэлжлүүлэн бичсээр "чи мөн байна, намайг санахгүй байна уу," гэсэн байв.
Би хариу : уучлаарай, тайлбарлахад их хэцүү ч би чамайг санаж чадахгүй. Бид нэгнээ мэддэг хүмүүс байсан юм уу?
Залуу хариуд : тиймээ, нэг өдрийн танилцал хэхэ
"юуу? Би нэг өдрийн танилцлыг нь хараад золтой ухаан алдчихсангүй. Арай бид уулзаж аваад ямарваа нэгэн хачин юм болсон биш байгаа, би түүнрүү том нүдлэн харсаар, сууж буй түүнийг дээрээс нь доош хачин харцаар гүйлгэн харлаа" Залуу хариу том нүдлэн юу гэсэн байртай харж байв.
Би эргэн цаасан дээр бичээд : нэг өдрийн танилцал аа? Хэзээ?
Залуу хариуд : тиймээ, богинохон хугацаа байсан бөгөөд сэтгэл өвтгөм, бас маш их зүйл бодогдуулсан. Тийм өдөр...

Би маш их сонирхож байлаа, тэр юун тухай яриад байгаа талаар, цаасан дээр бичих ядаргаатай байсан тул хариу түүнд "завсарлаад" гээд бичлээ.
Залуу ч тэр хариу аван энэ удаад аяархнаар окей гэж шивнэлээ.
Өнөөдөр сэтгэл санаа нэг л тийм байна, өглөөг тэгэж угтсан болоод ч тэр Сэхүнээс нягтлах хэрэгтэй юм шиг, гэтэл Сэхүн гэж хэлэх төдийд түүний царай зүс санаанд минь бууж сэтгэл минь догдлох мэт болж байв. Харна гэхээс баярлаж байгаа юм байхдаа? Яадаг ч л байсан юм бүр сонирхолтой санагдаж олж мэдэх хүсэл эрмэлзэл өдөр ирэх тутам нэмэгдээд байна...
Хонх ч дуугарч завсарлахад залуу цүнхээ аваад гараад явчихлаа. Юу вэ хүн завсарлаад гэж байхад.
Би ардаас нь цүнхэндээ хичээлээ хам хум хийн гарсаар : хүлээгээрэй. Хөөе
Залуу ангиас гаран корридороор алхасаар удалгүй надруу эргэж харан : чи арай?
Би том нүдэлсээр : юу?
Залуу : ослоос үүдээд ой санамжаа алдах ч юм уу тэгсэн юм биш биз? О.О Тэр яаж миний осолд орсоныг мэддэг билээ?
Би : чи яаж?
Залуу итгэж ядсаар хөмсгөө зангидан : тийм үү? үнэхээр...вуахх...яаж...ийм...зүйл...чии... ани...
Би : гэхдээ би...би... "үгүй ээ юм санаж эхлээд байгааг түүнд хэлэх хэрэггүй..." чиний нэр. Би мэдэх хэрэгтэй
Залуу : Жунхён. Гэсэн ч санаанд чинь буухгүй биз дээ
Тиймээ, түүний талаар юу ч буусангүй, ингээд бодох нь ээ өглөөний тэрхүү зүйлс юу болж байгаа хэрэг вэ?
Би : тэгэхлээр чи намайг яаж мэддэг болсон талаараа хэлэх хэрэгтэй. Нэгэнт би ийм болсоноос хойш
Жунхён хальт инээснээ : юу гээч, бидний танилцал их зуурдынх байсан. Инээмсгэлэж танилцаад, сэтгэл өвтгөм шаналлаар дууссан.
Би ч тэр сонин болсоор юу гэхээ мэдсэнгүй : юу? Жунхён ёжтой ч юм шиг үл ялиг инээмсгэлснээ : харин бид хоёул өнөөдөр энд эрүүл саруул зогсож байгаад талархах л үлдэждээ. Аа...ани...би чамайг ингээд байж байгаад талархаад явчихлаа "мөрөн дээр зөөлөн цохисоор" хичээлдээ орлоо. Дараа таарцгаая
Тэр юун тухай яриад? Бид хоёул эрүүл саруул зогсох оо? Бид инээмсгэлэж танилцаад сэтгэл өвтгөм шаналлаар дууссан гэсэн үү? хэрэв тийм юм бол бид үерхэж байгаад салсан—  үгүй ээ үгүй ээ зуурдын танилцал гэчихээд тийм юм байх ёсгүй биз дээ. Тэгвэл юу юм бол...    Тэр ингэхэд юу яриад?
Би ардаас нь учир битүүлэг ойлгож ядсан харцаар харсаар : юу вэ тэр одоо...аххх...
Гэтэл мөрөөр минь хэн нэгэн тэвэрсээр "юу вэ, юун залуу юм?" гэж танил хоолой...
Би харвал энэ Чанёол байв.
Би инээмсгэлсээр : сайн уу
Ёол : еэссс. Хоол идэцгээе өлсөөд байна "намайг дагуулан явах"
Би : би та нартай уулзахаараа дандаа л хооллох юм
Ёол инээсээр : энэ баасан гарагийг тэсэн ядан хүлээж бай мм? Тэр үед бут авах болно хаха
Би : чввв, яагаад өнөөдөр үгүй гэж
Ёол : умм... "том нүдээ бүр ч том болгон бөлтөлзүүлсээр" яагаад гэвэл өнөөдөр...умм өнөөдөр болохоор хаха
Би : хаха юу вээ..
Бэк цаанаас : өө энд энд "гараа өргөх"
Ёол мөрөөр минь тэвэрсэн хэвээр : өө окей
Би : өө Ди Ү ирчихсэн байна
Ёол : хичээл багатай байгаа юм байхаа. Хоолон дээр хүрээд ирж
Би : вуаа...гэхдээ "ийш тийш харсаар" Сэхүн харагдахгүй байх чинь
Ёол : тэр одоо ирж байгаа. Заа сууцгаая "гараа авах"
Ди ү инээмсгэлсээр : сайн уу?
Түүний хоолой, энэ хоолойг би өглөөхөн сонсоод авсан. Гэвч эсрэгээрээ харгис хэрцгий бухимдалтайгаар шийдэмгий гэгч нь орилж байсан...
Би даруй инээмсгэлээд : сайн уу "түүнд эвгүй сэтгэгдэл үлдээчихэв үү, юм бодож гөлөрч байгаад"
Ди ү : хичээл нь сайн биз дээ? Бие нь?
Би : тиймээ, чинийх
Ди ү : умм яваад л өө Сэхүн.. "арагшаа минь харан даллах"
Сэхүн гэсэнээс...энэ зүрх догдлоод авлаа. Гэвч нөгөө талд мөн өглөөний явдал санаанд минь бууж байв. Бид машинд нэгэндээ эрхэлж байсан тэр юу юм бол...үнэхээр зүүд биш байсан... баттай...
Сэхүн хажууд ирэн суун надруу харахад би түүнрүү харж ядан дальдчиж байв. Сэхүн төв царайлсаар : юу вэ
Би : юу? "урагшаа харангаа хэлэх"
Сэхүн : чвв, хён хэзээ ирсэн юм "Ди ү рүү харах"
Өдрийн хоолны цаг ч тийнхүү дэл сул яриагаар хөгжилдөн өнгөрсөөр. Би залуусын яриаг чимээгүй л сонсон инээсээр хоолоо идэж байхдаа цаах нь Жунхён гэгч нөгөөх үл ойлгогдох зүйлс яриад орхисон залуу хоолны ээлж дарааллаа хүлээн оочирлоод зогсож байхыг олоод харчихлаа. Хичээлтэй гэчихээд юу вэ тэр одоо...Гэхдээ гэхдээ...Их сонирхолтой санагдаад байна, юуг ч юм бэ мэдэхийг эрмэлзээд байна, яагаад ч юм тэр ямар нэгэн зүйл мэдэж байгаа мэт зөн совин татаад байна.
Би боссоор Жунхёны зүг нэг харан Сэхүн болон залуусруу хараад : би уух юм аваад ирье. Захих хүн байна уу?
Сэхүн толгой сэгсэрснээ нэг надруу хараад : би яваад ирэх—
Би инээмсгэлсээр : үгүй дээ. Чвв чи намайг эмнэлэгт байгаа мэт асраад л..хэхэ "мөрөн дээр нь зөөлөн цохисоор залуусруу харах"
Бэкхён инээмсгэлсээр : тэгвэл надад нэгийг
Би инээмсгэлсээр : заа.. "Жунхёны зүг явах"
Тэр ч арагшаа харсаар урт дараалсан ээлжээ хүлээн зогсож байхад нь түүний мөрлүү нь зөөлөн цохин дуудлаа. Жунхён юу ч болоогүй мэт надруу эргэж харах нь тэр...
Жунхён : юу?
"юу юу гэж? Тэр тоглоод байна уу?"
Би сониуч байртай : чи...тэдгээр учир битүүлэг яриагаа тайлбарлах хэрэгтэй биз дээ. Миний байдлыг харгалзаж үзээд
Жунхён ёжтой юм шиг үл ялиг инээмсгэлснээ : юуг нь тэгтлээ сонирхоод байгаа юм? тийм ч чих сэрдийлгэхүйц зүйл биш юмсан миний бодлоор
Би сонин харсаар : харин ч ингэх бүрт чинь бүр илүү мэдмээр санагдаж байна
Жунхён надруу нэг алхам ойртон улмаар хүйтэн харцаар харсаар : их аймшигтай л байх болов уу?Юу вэ...а-аймшигтай? Сэтгэл түгшээд ирлээ. Тэр яг юу хэлж ярих гээд?
Би том нүдэлсээр шүлсээ залгин : битгий сунжралдуул. Тойруулалгүй шууд—
Жунхён ёжтой инээмсгэлснээ : ха...шууд?
Би : тиймээ шууд
Жунхён ахин надруу нэг ойртоход үүнийг нь даган би нэг алхам арагшиллаа. Тэрээр үргэлжлүүлэн маш хүйтэн царай гаргахын зэрэгцээ хоолойных нь өнгө сөөнгөтөж зэвүүрхэсэн байртай дуугарч эхлэх нь тэр. Ийнхүү хүйтэн царайг нь даган нүд нь томорч ирэхэд түүний улайссан нүдний цагаан тодорч харагдах нь сэтгэлийг минь түгшээж басхүү айдаст автуулж эхэллээ.
Жунхён : амар амгалан явж буй ард иргэд. "нүдээ томосгон аймшигтай харж эхлэн хоолой нь хүйтэрч эхэлсээр" ГЭТЭЛ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЖ БУЙ ШАР ЦАГААН ГЭРЭЛНҮҮД АСАЖ УНТАРЧ ЭХЭЛНЭ, "надруу ойртох"
Бага багаар түгшиж эхэлсэн мөн ойлгож ядах миний бие том нүдэлсээр ахин нэг арагшлан зогслоо.
Тэрээр үргэлжлүүлэн : ЭЦЭСТ НЬ ГЭРЭЛ "хоолойгоо өндөрсгөн" БББАААААН хийн хагарч эхлэхэд—
БУРХАН МИНЬ, Т-тэр ю-юу яриад???
Жунхён үргэлжлүүлэн айдаст автуулам царай гаргасаар : ГЭРЭЛ ТЭР ЧИГТЭЭ БҮГД УНТРАХАД ХАРАНХУЙ БИДНИЙГ НӨМӨРЧ "дуу нь аяарсаж, шивнэнгэтэн шулганаж эхэллээ" ЭНД БАС ТЭНД ХҮҮХЭД БАГАЧУУДЫН УЙЛАЛДАЖ ГОНШИГОНОХ ЧИМЭЭ, БАС ХӨГШИН ЗАЛУУ ХҮМҮҮСИЙН АЙДАСТ АВТСАН ЧИЧИРСЭН ДУУ ХООЛОЙ, СОНСДОНО..
Б-БАЙЗ...АМЬС—АМЬСГАЛАХАД ИХ ИХ..ИХ ХҮНД БАЙНА, ХААНААС Ч ЮМ БЭ БИ АСАР ИХ АЙДАСТ АВТСАН БАЙГААГАА МЭДЭРЧ БАЙЛАА. ХҮЙТЭН ХӨЛС МИНЬ ЦУВЖ ЗҮРХ МИНЬ ЗОГСОО ЗАЙГҮЙ ЛУГШИХЫН ЗЭРЭГЦЭЭ БИЕ МИНЬ САЛГАЛАЖ БАЙНА.
Би дуугарч ядсаар : ч-чи—
Жунхён ёжтой гэгч нь инээмсгэлсээр сөөнгөтсөн хоолойгоор улам том нүдлэн ахин надруу ойртон : ДАРАА НЬ...ДАРАА НЬ БИД БҮХЭЛДЭЭ ХЭД ХЭДЭН ТИЙШ СЭГСРЭГДЭЖ, ХҮМҮҮС ЦОНХООР ШИДЭГДЭЖ, ЧИНИЙ БИЕИЙГ ХЭДЭН МЯНГАН ШИЛ ЦОО НЭВТЛЭХЭД АВРАЛ ЭРСЭН ЭМЭГТЭЙ НАДААС ТАС ЗУУРЧ—
Б-Б-БУРХАН МИНЬ. ЮУ БИЛЭЭ, ТҮҮНИЙ ЯРЬСАН БҮХ ЗҮЙЛС НҮДНИЙ МИНЬ ӨМНӨ ҮЗЭГДЭЭД ӨНГӨРӨХ ШИГ, ЧИХЭНД МИНЬ ХҮМҮҮСИЙН ОРИЛОЛДОХ ДУУ ЧИМЭЭ, ТЭД ХАШГИРЧ УЙЛЖ, ҮҮНИЙ ХАЖУУГААР БИ ХЭЛЖ БАРШГҮЙ ИХ АЙДАСТ АВТСАН БАЙЛАА. ҮХЛИЙН ЭРМЭГ ДЭЭР ИРСНЭЭ МЭДРЭХ МЭДРЭМЖ БИ УДАХГҮЙ ААААААААААААААААААА
Би ахин нэг алхам айж сандарсан хүн огцом арагшлахад ард минь хоолоо аваад явж буй хэн нэгнийг мөргөн тээглэж аяга таваг шаазан хоолны тавиур зэрэгтэй хамт газар унаж орхилоо. ГЭСЭН Ч МЭДРЭМЖЭЭС МИНЬ ЕР САЛСАНГҮЙ. ХЭН НЭГЭН ИРЖ АВРААЧ ГУЙЖ БАЙНА. БИ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА МЭТ МЭДРЭМЖ, ЧИХЭНД МИНЬ ХҮМҮҮСИЙН ОРЬ ДУУ ТАВИН УЙЛАЛДСААР АМЬ ТЭМЦЭХ ЧИМЭЭН ХИЙГЭЭД ЦЭЭЖ МИНЬ НУРУУ ХЭСЭГТЭЙ НИЙЛЭХ ШИГ ӨВДӨЛТ!!!!!
Нүднээс минь нулимс урсаж амьсгалаж ядан чихээ дарлаа.
Харин аяга тавагний газар унах чимээнээр зааланд буй хүмүүсийн анхаарал газар унасан над дээр ирэх бөгөөд хоолыг нь унагаасан оюутан уурлаж ядна.
Би : ахх...ахх... "амьсгалаж ядсаар" ахх..ахх... "доошоо харсаар" ав—ав.. "уйлсаар дуугарч ядан" авраач
Жунхён харин дээрээс минь юу ч хараагүй мэт зогссоор үл ялиг инээснээ : би хэлсэн биз дээ,
тэгтлээ сонсох зүйл биш гэж
Хаанаас ч юм бэ Сэхүн хажууд минь ирэн нэрээр минь хэд хэдэн удаа дуудан босгохыг оролдсон ч хаашаа ч хөдөлж чадахгүй миний бие. Үргэлж л хүмүүсийн тэс өөр аймшигт хоолой сонсдож галзуурах гэж байгаа юм шиг өвдөлт өгөх нь сэхээ орох тэнхэл надад өгсөнгүй.

***

/Зохиолчийн талаас/

Өдрийн хоолны цагаар сургуулийн хичээллэх байран дахь нийтийн хоолны газар залуус болон Хэсү нар сууцгаана.
Хэсү тийнхүү уух зүйл аваад ирье хэмээн цааш явахад Сэхүн хоолоо идэж буй хэдий ч түүний ардаас хальт хальт харсаар хоцорлоо.
Сэхүн Хэсү-г нэгэн залуутай хэдэн үг сольж байхыг харан урд дахь хоолой идэлгүй залуун царайг нухацтай харснаа эргэн хоолруугаа нэг харахдаа "хаа нэг газар харсан бил үү, дээр шатан дээр Хэсү-г хоргоогоод ч байгаа юм шиг аашилсан тэр мөн үү" хэмээсээр бодсоор сууж байв.
Ди ү : хэн юм? манай Хэсү найзтай болсон юм уу?
Сэхүн тоосон шинжгүй хоолой амтгүй гэгч нь идсээр : мэдэхгүй ээ
Бэк инээсээр : чи мэдэхгүй юм бол хэн мэдэх болж байна
Ёол эргэж харан Хэсү үл таних залуу хоёрыг харчихаад нөгөө хэдрүү эргэж нэг харан : тэр хэн юм? "сонин харах"
Бэк нухацтай гэгч нь нүдээ онийлгосноо : харин л дээ. Арай манай Хэсү-г сонирхдог гараад ирчихсэн юм биш биз?
Сэхүн : чимээгүй хоолоо идээ
Ди ү : чи яачихсан юм? "санаа зовсон байртай харах"
Бэк санаа нь зовсон байртай : аан. Өчигдрөөс хойш та хоёр эвлэрээгүй юм уу?
Ёол том нүдэлсээр : юу вэ тийм үү? түрүүн зүгээр л харагдаж байсан даа
Сэхүн Хэсү-рүү нэг харчихаад эргэн хоолоо идсээр : анияа. Зүгээр.
Бэк : чвв,
Ди ү : гэхдээ юу вэ. Тэр залуу
Сэхүн тоосон шинжгүй : хоолоо ид л дээ.
Ди ү том нүдлэн чухалчилсаар : хүлээгээрэй. Нэг л...юу вэ-
Түүнийг хэлж дуусаагүй байтал аяга таваг хагарах чимээ гарч Сэхүн болон залуус ухасхийн харвал Хэсү газар уначихсан залуу түүнийг дээрээс нь ёжтой инээмсгэлсээр харан зогсож байв. Хэсүгийн байдал тэр хаашаа ч хөдлөхгүй, доош харан, салгалсаар чихээ дарж ядсан харагдаж байв.
Сэхүн ухасхийн боссоор тэдний зүг гүйхэд залуус ч тэр араас нь босцгоолоо.
Сэхүн Хэсү дээр ирэн доош явган суун түүнрүү харвал тэр хэвийн бус харагдаж байгаа нь илт байв. Юун түрүүнд залуутай учираа ололцох гэж оролдон хий дэмий цаг авч байхаар хамгийн түрүүнд Хэсү-г эндээс авж гарах хэрэгтэй гэж бодож байсан тул тэр бэлхүүсээр нь тэврээд түүнийг хоёр гар дээрээ өргөн боссоор заалыг орхилоо.
Сэхүн Хэсү-г өргөн босон цааш явахдаа : тэр залууг байж бай гэж хэлээрэй
Ёол Жунхёнруу харсаар ууралсан байртай : чи юу вэ?
Жунхён үл ялиг инээсээр : чи мэдэх хэрэггүй дээ
Ёол ч тэр уурлан түүнд хүрэх гэсэн боловч залуус түүнийг зогсоон "Чанёолаа, дараа.. явцгаая дараа" гэж хэлэн цааш алхалаа.
Ди ү явахаа түр азнан түүний энгэртээ зүүсэн мандатархуу зүйлийг харж аваад : И Жунхён. Ойлголоо. "гэж хэлэн цааш залуусруу алхалаа" Жунхён : юу вэ тэд одоо чаа...хаха. ***

/Хэсү-гийн талаас/

Чихэнд минь шаагиж байсан тэрхүү чимээ алга болсон байлаа. Одоо л эргэн бодит орчиндоо эргэж ирснээ мэдрэх төдий ч зүрхний минь айдаст автсан цохилт хараахан намжаагүй байна. Хэт гэнэтийн хийгээд учир шалтгаангүй айдаст автсаныг би юу гэж ойлгох уу... Нүдээ нээлээ, хэсэг хугацааны өмнө Сэхүн сургуулийн эмчийн өрөөн дахь орон дээр газар таг ширтэн суухад нурууг минь хажууд зөөлөн зөөлнөөр товшиж өгсөөр тайвшруулсаар байж байсан. Тэр залуу Сэхүн байсан. Цаашлаад эмч ч тайвшруулах эм уулган, анхны туслалцаа хийгээд амжсан. Дараагаар нь юу ч хэлж ярилгүй Сэхүн гэртээ авчирж, түр амраад ав гэхэд би хэсэг дугхийсэн байлаа. Гэхдээ би ойлгосонгүй, тархи толгой оюун ухаан минь хэт замбараагүй байгаа юм шиг. Орж гараад л, орж гараад. Зүүд юм уу бодит гэдгийг ялгахад их хэцүү. Эсхүл бодит гэсэнийг нь мэдсээр байж үүнийг батлах тун хүндрэлтэй юм. Үүнээсээ болоод яаж итгэж, тайлбарлахаа үл ойлгож ядна.

Сэхүн : сэрчихсэн үү? "би баруун мөрөө даган харвал орны хажууд сандал татан надруу сэрүүн хараад сууж буй Сэхүн байх нь тэр"
Би Сэхүнрүү ядарч туйлдсан байдалтай харан нүдээ анивчиж ядсаар : ммм
Сэхүн тайван гэгч нь надруу харсаар л, гэхдээ үүний цаана надад санаа зовж буй нь илт мэдэгдэх шиг. Түүнээс уучлалт гуйх сэтгэл, талархах сэтгэл зэрэг төрж байлаа. Хэтэрхий их төвөг удсандаа, цаг заваас нь хумслаж ядрааж санааг нь түгшээж буйдаа уучлалт гуйж гэм хийсэн мэт сэтгэлд минь ямар нэгэн зүйл тээгэлдэж, нөгөө талаар үргэлж л асарч хамгаалж хажууд минь байж өгдөг түүнд талархаж баярлалаа гэж хэлэхийг хүсэх сэтгэл... Сэхүн сандалаасаа босон орон дээр буюу хажууд минь ирэн суулаа.
Тэр надруу харсаар толгойн дээр минь гараа тавьж үзсэнээ эргэн гараа авсаар : эмч ирээд явсан. Ямартай ч маргаашнаас нэг эмнэлэг орж үзүүлэх хэрэгтэй Хэсү...
Би чимээгүй түүнрүү харсаар толгой дохиж байлаа. Зүгээр л энэ агшинд Сэхүнийг ингээд хажууд минь надад санаа тавин суухад санаа минь амарч байна. Ашгүй дээ, хажууд минь байна гээд л...
Сэхүн : хмм... "уруулаа жимийсээр" дахиад жаахан унтах юм уу?
Би арай ч хийн тэнхээ аван босож суусаар муухан инээмсгэлээд : үгүй дээ. Би явахгүй бол болохгүй байх. Ээжийн санаа нь зовж байгаа харих хэрэгтэй
Сэхүн : би утасдаж хэлчихсэн.
Би : тэгсэн ч
Сэхүн толгой дохисоор : хүргээд өгье
Би : мм...
Замын турш бид хоёул чимээгүй явлаа. Бие минь туйлдсан мэт байсан болохоор түүний машинаар гэрлүү минь явж байлаа. Удал ч үгүй гадаа ирэн машинаас нь буухад тэр даган бууж ирлээ.
Сэхүн ч тэр надтай мөр зэрэгцэн алхах биш хэдхэн алхам ард минь хоцорч алхаж байв.
Би эргэж харсаар муухан инээмсгэлээд : баярлалаа хүргэж ирсэнд.
Сэхүн тайван харсаар : ордоо
Би шүлсээ залгилан : гэхдээ Сэхүнаа
Сэхүн : мм
Би : уучлаарай. "доошоо харсаар" би чамайг их ядрааж, сэтгэл амар тайван байлгаж чадахгүй байгаад. Бас баярлалаа энэ бүгдийг хойш тавин хажууд минь байгаад. "Сэхүнрүү харах"
Сэхүн үл ялиг инээмсгэлээд : ордоо
Би : чи... "дуу сулавтар" ямар нэгэн зүйл хэл л дээ. Сэтгэл санаа чинь ямар байгаа талаар. Үнэнээр нь...
Сэхүн нэг инээмсгэлснээ эргэн тайван харсаар : сэтгэл санааныхаа талаар хэлэх зүйлс их байдаг. Яадаг билээ "үл ялиг инээх"
Би ч тэр хальт инээснээ болин : тэгсэн ч—
Сэхүн : дараа. "уруулаа жимийснээ болин" дараа болцгооё. Чи их ядарсан харагдаж байна шүү дээ. Хурдан ороод эртхэн амар
Би тайвнаар : ойлголоо. "эргэж харан орцруугаа алхахаар ганц алхам алхахдаа ахин зогслоо. Хэдэн секунд тийнхүү зогссоныхоо эцэст шийдэмгий байртай түүнрүү эргэж харвал тэр яг байсан байрандаа хөдөлгөөнгүй надруу харсаар зогсож байлаа"
Би : чи... "эргэлзэж тээнэглзсээр" Илсан дахь болсон явдлаас...........санаж байна уу?
Сэхүн муухан инээмсгэлээд : яасан гэнэт өөрийнхөө хөгтэй явдлуудыг мэдмээр санагдчихсан уу?
Би бага зэрэг том нүдэлсээр : а-а-ани...гэхдээ чи..чи..бүгдийг санаж байгаа юм уу?
Сэхүн : үүнээс өмнө...
Би гайхсаар : юу?
Сэхүн : чи яамаар байна?
Би : юуг?
Сэхүн : тэр өдрийг тэр өдөрт нь үлдээмээр байна уу? үгүй бол...үгүй бол...
"тэр намайг үнссэнийхээ дараа өнөөдрийг өнөөдөрт нь үлдээх үү гэж асууж байсан юм байна, тэр үед би хариу үгүй унтчихсан шүү дээ. ТЭГЭХЛЭЭР ТЭР НАМАЙГ ҮНССЭНЭЭ САНАЖ БАЙГАА ГЭСЭН ҮГ БИЗ ДЭЭ???"
Би том нүдэлсээр ээрч гацан : ч-чи..ч-чи..сан-санаж байгаа—
Сэхүн : эхлээд миний асуултанд. Чи яамаар байна?
Би түгдэрч гацан нүдээ хэд хэд хурдан завчилсаар түүнрүү чимээгүй харж байлаа. Хэрвээ үгүй бол юу гэж тэр яах гэж? Би хүсэхгүй байна, би тэр өдөрт нь үлдээж юу ч болоогүй юм шиг арилгамааргүй байна, гэлээ гээд Сэхүнаа чи яах юм...
Сэхүн : чи яамаар байна гэж байна?
Би шалдаа буух мэт Сэхүнрүү эцсэн байртай харан : хэрвээ...хэрвээ Илсан дахь болсон явдлыг тэр өдөрт нь үлдээхийг хүсэхгүй бол...хүсэхгүй бол... "итгэлгүйхэн доош харснаа эргэн Сэхүнрүү зориг орсон мэт харахдаа шүлсээ нэг чанга залгилж аваад" Хүсэхгүй байна...би хүсэхгүй байна... "Сэхүний нүдрүү ээлжлэн ширтэж байлаа.
Тэр хариултыг минь сонсон чухал хардагчлан харсан хэвээр мөн адил ялгаагүй надруу таг ширтсээр зогсоно" Тийм болохоор...я- яах уу? "энэ агшинд түүний хэлэх хариултыг сонсохоос сэтгэл минь аймшигтай ихээр түгшиж, ердөө хаанаас ч юм бэ муу зөн совин татах шиг санагдаж, бидний нандин тэрхүү нөхөрлөл дуусчихвал одоо яанаа гэж бодогдож сэтгэл минь өвдсөндөө тэр үү нүдэнд минь нулимс цийлэгнээд ирлээ"
би..би хүсэхгүй байхад чи яах болж байна...ммм? "түүнрүү нулимсаа барьж ядан харлаа"
Сэхүн санаа алдахдаа түүний хоолой чичрэх мэт сонсогдоно. Гэвч яах учраа олохгүй байгаа мэт тэр огтхон ч харагдсангүй. Надаас ганц ч хором харцаа салгалгүй тэрээр үргэлжлүүлэн : Хэсү- яа
Би : за..
Сэхүн нэг доошоо харснаа эргэн надруу хараад : хүлээж байя....чамайг...
Би том нүдэлсээр юу ч хэлж чадалгүй чимээгүй түүнрүү ширтэнэ.
Сэхүн тайван гэгч нь амьсгаагаа аван гаргаснаа : хэлэх зүйлс маш их байна... Гэхдээ өнөөдөр биш гэдгийг сайн мэдэж байна. Дараа цаг нь ирсэн тэр үед...

Би ээрч гацан дуугарч ядсаар : т-тэр..бишээ...н-нөг

Сэхүн үл ялиг инээмсгэлээд : Одоо ордоо "бугуйн дахь цагаа хараад" өөхөө...хичнээн оройтсон байгаагаа хараачээ. Хурдан ор л доо
Би нэг доошоо харан эргэн түүнрүү харан ямар нэгэн зүйл хэлэх хэрэгтэй гэдэгээ мэдэж байгаа хирнэ амнаас минь юу ч гарж өгөхгүй, толгойд минь бодогдож байгаа үгс эвлэрч ч өгөхгүй байлаа.
Сэхүн муухан инээмсгэлээд : яа би чамайг одоо тэврэхийг галзууртлаа хүсэж байхад ингээд л тэвэр гэж байгаа юм шиг хөдлөхгүй зогсоод л байх хэрэг үү?
Би том нүдэлсээр : ю-ю-юу
Сэхүн : гурав тоолоё. Тоолж дуусахаас минь өмнө эргэж хараад орохгүй бол...орохгүй бол... хмм...за яахав НЭЭГ...
Би : ............................. "ахх, ахх..."
Сэхүн : чвв...ХОООЁЁРРРР...... "надруу цоо ширтэх" Зүрхний минь цохилт улам хурдсаж байна...
Сэхүн : Г...ГУРРРААВВВ.... "төв царайлсаар" орохгүй юм уу?
Би шүлсээ залгилаад сандарсан аятай хүн том нүдэлсээр эргэж харахаар завдтал...О.О
Би : О.О
ТЭР НЭГ ТОМ АЛХАЖ УРД МИНЬ ИРЭН ГАРНААС МИНЬ ТАТАН ӨӨРИЙНХӨӨ ЭНГЭРТ ТЭВЭРЧ ОРХИЛОО...
Сэхүн хальт инээснээ : аль хэдийн хоцорчихсоон... "санаа алдан" байж бай...ганцхан минут... "нүдээ аних"

Continue Reading

You'll Also Like

402K 6.4K 79
A text story set place in the golden trio era! You are the it girl of Slytherin, the glue holding your deranged friend group together, the girl no...
1.3M 52.1K 55
Being a single dad is difficult. Being a Formula 1 driver is also tricky. Charles Leclerc is living both situations and it's hard, especially since h...
1.2M 52.2K 98
Maddison Sloan starts her residency at Seattle Grace Hospital and runs into old faces and new friends. "Ugh, men are idiots." OC x OC
550 94 23
"Doom at Your Doorstep" is a fan fiction story of Tak Dong-kyung, a pragmatic web novel editor of "Life story web novel company" , receives a devast...