~You've Fallen For Me~

By xhxaruxh

57.9K 2.6K 37

MongolianExo-д орж байсан Kai88 🫶🏻 More

1. Үнэгүй юм гэж байдаггүй болхоор төлөх хэрэгтэй
3. Би дахиад л өртэй болчих шиг боллоо
4. Чамайг сонирхож байгаа болхоор
5. Надаас болсоноос хойш хариуцлага хүлээх хэрэгтэй
6. Түүнд ойртож болохгүй шалтгаан болог
7. Чи үнэхээр тэнэг юмуу??
8. Би чамд татагдаад байгаа юм болов уу?
BONUS
9. Өөдгүй амьтан + Би энд яагаад о.о
10. Ичиж үхэх нь
BONUS
11. Хаашаа ч хөдлөлгүй чиний хажууд
12. Миний дэргэд байж өгч чадах уу??
13. Надтай болзох уу??
14. Түүнд ингэтлээ их дуралчихсан гэж үү?
15. Би чамд маш их сайн
16. Та 2 хамт амьдраад байгаа юмуу
17. Хэрвээ би андуураагүй бол
18. Би өнөөдөр энд хонож болохгүй юм уу?
19. Би дахиж тэвчихгүй нь
20. Тэр залуу...
21. Хэтэрхий аз жаргалтай байх үнэхээр хэцүү юм
22. Машин дах болзоо + яг миний стиль
23. Над дээр ирнэ гэчихээд
24. Тэр эмэгтэйтэй яаж төгсөхөө мэдэхгүй байна
25. ИНГЭХЭД БИ ХААНА... О.О
26. Чиний аз жаргал бол миний аз жаргал
27. Намайг чамд хайртайг мэднэ биздээ??
28. Ким Жүнмён
29. Зугтацгаая
30. Хайртай шүү
31. Миний ээлж
32. Чамд өрөвдөх сэтгэл гэж байдаггүй юм уу
33. Энийг нь ч мэдэхгүй би.. Уучлаарай
34. Бүх зүйл сайхан болно, зүгээрээ
35. Цааш явах...
36. Ямар муухай зүүд гэхээрээ Т.Т
37. Бурхан минь О.О ... ИЙМ УЧРАЛ ГЭЖ БАЙХ УУ??
38. Чи У Сэхүнд ухаангүй дуралчихсан
39. Бид дахиад тааралдчихлаа
40. Түүнд ойлгуулж хэлэх улам хэцүү болчих шиг.
41. 2уулахнаа хамт байхыг хүссэн учраас
42. Үдэлтийн уулзалт
43. Чамайг дахин шаналгахыг хүсэхгүй байна
44. Үүрд түүнийг алдах...
45. Яг одоо хажуудаа байлгахыг хүсэж байна

2. Хувь тавилан

1.8K 101 0
By xhxaruxh

2-Р ХЭСЭГ


Сэхүн : Утасыхаа дугаарыг...

юу юу юуууу? Утасныхаа дугаарыг гэсэн үү??

Би гайхсаар : юуу?

Сэүн : бичэхгүй юугаа хийгээд байгаа юм? "машиныхаа хаалганаас барисаар зогсож байлаа"

Би түүнрүү харсаар : тэгье ээ тэгье. Ойлголоо гэж байна

Би ч утасных нь цоожийг нь гаргаад дугаараа хадгалах гэж байтал утсанд нь смс ирж байлаа. Хичнээн би нээгээгүй ч юу ирсэн нь надад шууд гарж ирэн надад уншигдчихлаа.

*Чи яачихваа хурдан ир л дээ. Зохицуулаад хурдал. Бид ордог газраа байна — шөнийн клубт ок*

Гэсэн байхыг нь би уншъя гэж бодоогүй ч шуудхан л ямар ч зөвшөөрөлгүйгээр уншчихлаа. Хөөх тэгэхлээр энэ жаахан бацаан шөнийн клубээр тэнүүчилдэг байх нь ээ

Сэүн : яаа

Би дугаараа бичих гэж байгаад болиод зүгээр түүний утаснаас өөрлүүгээ залгаад Сэүний дугаарыг нь авчихлаа

Сэүн : яа чи яагаад миний—.....хэлж дуусаагүй байхад нь би түүнрүү утсыг нь эргүүлээд шидчихлээ

Сэүн : "утсаа бариж авах"

Би : Би завтай үедээ өөрөө түрүүлж залгана. Тэрнээс өмнө залгаж болохгүй "худлаа инээмсгэлэнгээ болиод" би тийм ч завтай хүн биш "эргэж харан явах"

Сэүн гайхсаар : ааа ёстой нэг..  энэ эмэгтэй чинь... "араас нь харах"

Би ч явсаар такси зогсохоор нь суугаад гэрлүүгээ явчихлаа

Сэүн Хэсүг таксинд суугаад явсных нь дараа л магадгүй ашгүй суучихлаа гэж бодсон мэт санаа нь амраад бага зэргийн инээмсгэлэл тодруулсаар тэр машиндаа суугаад явлаа..

Би ч гэртээ иртэл Мёнхи байхгүй байлаа. Ааа тэр нээрээ найз залуугийнхруугаа явчихсан гэж смс бичсэн юм байна. Тэгэхлээр ганцаараа хонох нь ээ...  бурхан минь би ч маш их ядарч байсан болохоор хувцасаа солиод нүүрээ цэвэрлэчихээд маргааш шалгалтгүй дан ганц хичээлтэй л болохоор маргаашдаа бэлдчихээд дэрэндээрээ толгойгоо тавьсан уу үгүй юу ухаан мэдрэлээ алдаж буй мэт нам унтчихлаа.

***

Өглөө сэрүүлэгний дуугаар ёстой л нэг биеэ арай хийн дийлэн ядан байж босоод шүршүүрт орчихоод ерөнхийдөө гарахдаа бэлэн болчихсон байлаа.

Би гарахаасаа өмнө нэг эргэн хараад санасан мартсан зүйлгүй заа гарцгаая гээд хаалгаа онгойлготол ОМО БУРХАН МИНЬ....

Би : "цочих"

Лухан : ЯА

Би цочсоор : Лухаааан?

Лухан инээмсгэлсээр : би тийм аймар байна уу

Би ч өчигдөр шөнө ирчихээд түүнрүү ирсэн гэдгээ мэдэгдэнэ гэсэнээ мартчихсан байснаа  гэнэт саналаа. Тэгээд санааг нь зовоосондоо гэмшиж эхэллээ..

Би : ааа орох уу? ю-юм уухуу?

Лухан : чи хоцорлоо штээ. Би чамайг сургуульд чинь хүргэж ирэх гэж ирсэн

Би : юу?

Лухан : би өчигдөр төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй болохоор. За гараад ир явцгаая "инээмсгэлэх"

Би : а-аан заа

Бид 2 байрнаас гарж байхдаа :

Би : н-нөгөө

Лухан : өчигдөр би залгаж чамайг гэртээ ирсэнийг асуугаагүй бол чи яг залгахгүй байх байсан тийм биз дээ "инээх"

ЮУУ ТЭР ЮУ ЯРИАД? БА-БАЙЗААРАЙ НАДРУУ ЗАЛГАСАН ХЭРЭГ ҮҮ??

Би : ю-юу?

Лухан надруу гайхсаар хараад : юу вээ?

Би гайхсаар : үгүй ээ. Чи надруу залгасан юм уу? хэзээ? Өчигдөр үү? Сүүлд автобусны буудал дээр байхад залгасан тэрнээс хойш залгасан юм уу?

Лухан гайхсаар : юу юу яриад? Чи санахг— байзаарай чи арай архи уусан биш биз "надруу ойртоод бараг бидний дунд зай үлдээгүй байв"

Би зөөлөн түлхээд : х-хөөөөе

Лухан ч холдоод : хөөе би чамруу залгасан штээ. Шөнө 1 өнгөрч байхад байна уу даа...Чи яагаад санахгүй яаа чи арай нойрмог байсан болохоор юу ч санахгүй аягүү ахахахаха "инээх"

Би утсаа гаргаж ирээд өчигдөр ирсэн дуудлагаа харвал Лухан 01:27 минутанд залгасан байх ба бид 43 секунд яричихсан байв

Би толгойгоо сэгсрээд : аа тэгэхлээр би нойрмог байснаасаа болоод...  юуу вээ ямар сонин юм бэ хаха

Бид гадаа гарж ирсэн байсан ба Лухан өөрөө машинаа унаж ирсэн байлаа. Тэр надад хаалгаа онгойлгож өглөө. Гэхдээ энэ нь надад нэг л эвгүй тухгуй байв...

Бид 2ч түүний машинд нь суугаад хөдөлсөөр Соган их сургууль руу хөдөллөө

Лухан : чи үнэхээр нойрмог байсан хаха

Би толгойгоо сэгсээд : сонин юм аа

Лухан : чамд муу юм болсон юм байх л гэж бодлоо

Би : үгүй дээ хэхэ

Лухан : хэрвээ утсаа авахгүй бол би бүр танайд очдог юм билүү гэж бодсон гээч

Би : би гэртээ ирэхгүй хайчих билээ дээ өөртөө төвөг удаад л чи хэхэ

Лухан : яа эмэгтэй хүүхэд шөнө орой явах аюултай штээ. Үүнээс хойш чамайг тэгэж явуулахгүй ээ ойлгосн уу

Би ч сонсоогүй мэт цонхруу хараад явав

Лухан араасаа ууттай зүйл өгөөд : энэ

Би : юу юм?

Лухан : ид. Чи өглөөний цайгаа уугаагүй биз дээ

Би : энд уу?

Лухан инээгээд : тэгээд хаана идэх юм? Сургууль хүртэл чинь зай байгаа болохоор жаахан ч гэсэн юм идчих

Би : тэгэх үү хэхэ

Лухан : мм амтархан идээрэй

Би : кумаво

Лухан : гэхдээ чиний дуудлага чинь үнэхээр сайн юм аа. Минийхийг бодвол

Би : яа чи ямар Солонгос хүн биш дуудлага гоё үгүйг яаж мэдэж байгаа юм? Хаха "торон доторх халуун кофе жигнэмэг гаргаж ирэх"

Лухан : Би дахиад л чамд ялагдчихлаа "инээх"

Би ч инээсээр өгсөн зүйлийг нь идлээ..

Удалгүй манай сургуулийн гадаах зогсоол дээр ирэн зогслоо..

Би : хүргэж өгсөнд баярлалаа. Бас өглөөний цайнд ч бас "инээмсгэлэх"

Лухан : залгана аа

Би : заа тэгвэл явлаа аннён

Лухан : мммм

Би ч машинаас нь буутал тэр цонхоо буулгалаа

Би : болгоомжтой яваарай

Лухан : ордоо

Би : заа "эргэж харан сургуульруугаа орохоор алхлаа. Хэд алхаж байгаад эргэж харвал Лухан яваагүй араас харж байв.. Би түүнрүү нэг даллатал тэр ч бас хариу даллаа. Би ч дахиж эргэж харалгүй алхасаар сургууль руугаа орчихов"

***

2 хоног өнгөрөн би кофее шоп дээрээ ажилаад зогсож л байв..Миний байнгын үйлчлүүлэгч болох Луханд уух юм аваачиж өгөнгөө хаах дөхөн бараг хүнгүй ажилгүй шахуу байсан болохоор хажууд нь түр суулаа

Би утсаа оролдоод сууж буй Луханруу хараад түүний урд дахь ширээг нь цохингоо : оройтож байна

Лухан утсаа оролдсоор урдахаа уугаад : битгий дээрэлхээд бай

Би инээгээд : харихгүй юм уу

Лухан : орой болчихсон болохоор "утсаа тавин надруу хараад" хүргэж өгчихөөд харина окейй

Би инээгээд : чи үнэхээр—

*Хэсү одоо хааядаа* гэж хэлэх нь сонсдлоо

Би : заа...

Би ч босоод юмаа цэгцэлчихээд Лухантай машинд нь суулаа

Лухан : ядарч байвал жаахан унтаад ав

Би : анияаа зүгээр

*Луханы утас дуугарах*

Лухан чихэвчээ зүүгээд : за, ТА ДАХИАД л???,,,юу???,,,ааа ёстой нэг,,, ойлголоо,,,хаана юм??,,,,ойлголоо тасал

Би гайхсаар : ямар нэгэн? Арай онни дахиад... "итгэлгүйхэн дуу сул асуух"

Лухан бага зэрэг ууртай ч тайвнаар : ммм

Би : а-аан... "чимээгүй болох"

Лухан : тэр сүртэй согтоогүй зүгээр байгаа ч хувцсанд нь асуудал гарсан гэнэ ээ. Аваад очих хэрэгтэй болох нь

Би : тийм үү. Тэгвэл би хамт явъя

Лухан надруу хараад : чи юу??

Би : тиймээ. Эгч угаасаа эмэгтэй ариун цэврийн өрөөнд байгаа байх тэгээд хувцасыг нь чи яаж тийшээ оруулж өгөх юм хэхэ. Би тусалъя "түүний сэтгэлийг бага ч болтугай засах гэж хичээлэээ"

Лухан : чи ядрахгүй байна уу

Би : угаасаа ингэж явсаар байгаад сурсан байлгүй . Би зүгээрээ

Лухан : үгүй дээ. Чи хариж бай. Би—

Би : үгүй гээд байхад. ЯА найз чинь чамтай хамт гээд байхад чи түлхэсээр л байх юм уу

Лухан инээсээр : яа хэн түлхэсэн юм?

Би : "инээмсгэлэх"

Лухан ч гэрээрээ орон эгчийнхээ захисан хувцасыг нь аваад хэлсэн шөнийн клуб руу нь хөдөллөө.

Удалгүй гадаа нь ирэн бид 2уулаа ороод би эмэгтэй ариун цэврийн өрөө орон Луханы эгчид хувцасыг нь өглөө..

Луханы эгч : Нөгөө

Би : за

Эгч нь : Лухан нэг зүйл мартчихсан байна

Би : ю-юу?

Эгч нь : ариун цэврийн хэрэгсэл

Би : а-а-аан за би хэлчихээд ирье. Та түр хүлээгээрэй

Би ариун цэврийн өрөөнөөс гартал Лухан болсон бол явъя гэлээ..

Гэхдээ энэ газар ч үнэхээр нэг дуу чимээ шуугиан ихтэй юм аа..

Би : Лухаан "орилох"

Лухан чихээ өгөөд : юуу? "орилох"

Би чихэнд нь : чи ариун цэврийн..... нөгөө... "хэлэхэд яагаад ч юм эвгүй байв"

Лухан надруу хараад : ааа ёстой нэг мартчихсан байна штээ

Би чихэнд нь : би явах юм уу хэрвээ эвгүй—

Лухан : ани ани... би гялс гарчихаад ирье чи хүлээж байгаарай мм? "орилох"

Би толгой дохисоор : заа

Би ч энэ их дуу шуугиантай зогсоо зайгүй үргэлжлэн дуу гарах шөнийн клубт ганцаараа зогсож л байлаа. Энд тэндгүй бөөнөөрөө хундага тулгаж инээж наргиж уусан хүмүүс харвал оюутнууд л бололтой. Тэд ч ухаангүй байна даа толгойгоо цэнэглэхийн оронд ингээд мөнгөө үрээд явж л байдаг...аа гэхдээ энэ тэднний амьдрал болохоос... бусдын амьдралд хамаагүй оролцох нь бас муухай шүү дээ гэсээр зогсож байтал...........

БАЙЗААРАЙ МИНИЙ УРДААС ТЭГЭХЛЭЭР УРДААС УРДААС ҮСЭЭ БОСГОЧИХСОН ЦАГААН ФУТБОЛКТОЙ ГАРАА ХАЛААСАНДАА ХИЙГЭЭД КҮҮЛ ГЭГЧ НЬ НЭГ ЗАЛУУ ИРЖ БАЙЛАА. НҮҮРЭНДЭЭ БАГАГҮЙ ЁЖИЛСОН ИНЭЭМСГЭЛЭЛ ТОДРУУЛСАН ЭНЭ ЗАЛУУ ЭНЭ ЗАЛУУ ЧИНЬ...  АРАЙ АРАЙ НӨГӨӨ...  ТИЙМЭЭ ЭНЭ СЭ-СЭ ХЭН БИЛЭЭ СЭҮН БИЛҮҮ ТЭР БАЙНА....  СӨҮЛД ХҮРГЭЖ ИРДЭГ ХЭРҮҮЛЧ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ АМЬТАН МӨН БАЙНА

Би ч багагүй хөмсгөө зангидаад хэдэн секунд нааш алхаж ирж байхыг нь харчихаад харцаа бууруулаад зогсож байтал тэр хажуугаар надруу ч харалгүй төв царайлсаар зөрөөд явчихлаа....  гэхдээ хэдэн хормын дараа тэр ухарч хэд алхан урд минь ирээд зогсчих нь тэр...

Сэүн : "тэр надруу хөмсгөө бага зэрэг зангидаад гайхсан шинжээр харж байлаа"

Би : "түүнрүү харах"

Би : залгаагүйд... "аа миний яриа сонсогдохгүй байхдаа"..  ямартай ч—  Гэж хэлэх гэтэл тэр юу ч дуугаралгүй чихрүүгээ сонсохгүй байна гэж гараараа дохио гаргаад нэг урт корридорхорхуу хүмүүсийн уулздаг газар гэлтэй дуу чимээ нь арай тусгаарлагдсан бага сонсогдох газарлуу толгойгоороо дохилоо

Би тийшээ нь хараад : ю-юу— гэж бас л хэлж байтал тэр нуруунаас минь бариад тэр газарлуу түлхлээ..

Удал ч үгүй тэр чимээ нь бага гэгдэх газар ирлээ..  гэхдээ энэ одоо юуу вэээ???

Би : чи чи–

Сэүн нүүрний хувиралгүйгээр : тиймээ Сэүн

Би хоолойгоо засаад : залгаагүйд уучлаарай. Завгүй байсан юм

Сэүн : ийм газруудаар яваад завгүй байдаг юм уу?

Би : яа

Сэүн надруу дээрээс доошоо хүртэл хараад : гэхдээ чи ийм хувцастай яаж орж ирсэн юм? Чамайг оруулж байна уу? "бувтнах"

Би : үгээ болгоомжтой хэлээрэй дээ

Сэүн бага зэрэг инээмсгэлчхээд : тэгвэл чи энд ажилладаг юм уу? "юу  ч болоогүй юм шиг эргэн тойронлуугаа харж байгаад асуучихаад надруу харлаа"

Би : чамд ингэхэд ямар хамаатай юм мм? "залхасан байдалтай харах"

Сэүн : т—гээд хэлэх гэхэд нь би яриаг нь таслаад

Би : хийх юмгүй хүмүүс л ийм газар байдаг юм шт тэгэхлээр чамд гэж хэлэхэд чам шиг жаахан хүүхдүүд яг одоо бол "бугуйн дахь цагаа хараад" нэг бол гэртээ унтаж байх ёстой аль эсвэл хичээнгүйлэн хичээлээ хийгээд сууж байх ёстой байдаг юм

Сэүн чимээгүй инээмсгэлээд толгойгоо дохиод : тийм юм байна.. би яагаад бодсонгүй вэ энэ талаар

Би : "өөр тийшээ харах"

Сэүн : чи надад өртэй юм шиг санагдаж байна.  Өнөөдөр хамт хундага тулгаж өрөө төлвөл яаж байна "надруу харангаа хэлэх"

Ааа ёстой нэг ядаргаатай эрээ цээргүй хачин амьтныг дээ

Би : уучлаарай гэхдээ миний байх газар энд биш болохоор чадахгүй нь би дараа залгая "хажуугаар нь зөрөх гэтэл тэр явуулалгүй урд зогсчихов"

Сэүн : чи хаана байж байх ёстой юм? Яг одооны цагаар? Гэр? Эсвэл өөр ажлын–

Би : би хэлсэн биз дээ. Чам шиг жаахан пацаанууд яг одоо гэртээ байж байх ёстой гэж. Чи ч гэсэн эртхэн харь мм.?? "зөрөөд хажуугаар нь гарах"

Би ч эргээд очтол Лухан ирчихсэн намайг хайгаад зогсож байв..

Би : лухаан

Лухан : өө заа энийг "ууттай юм өгөх"

Би : за би өгчихөөд гараад ирье

Лухан : за

Би ч ороод өгчихөөд гарж ирээд Лухан бид 2 явахаар олон хүмүүсийн хажуугаар зөрлөө.. энд зөрөхөд ч тэр их хэцүүхэн байв..хүний хөлөн доор орон гишгүүлчихээд л

Би:  аххх

Лухан эргэж хараад : зүгээр үү

Эмэгтэй : юу вэ энэ эмэгтэй чинь

Би : уучлаарай

Лухан бугуйнаас бариад : гарцгаая

Би : ммм

Лухан ч гаран гартлаа бугуйнаас тавьсангүй хүмүүсийн хажуугаар уучлалт гуйсаар зөрөөд зөрөөд гарчихлаа...

Эцэст нь бид ашгүй нэг гараад ирлээ

Би : аягүү

Лухан : зүгээр биз дээ

Би : зүг—"хажуу тийш хартал үүдэнд Сэүн хэдэн залуустай зогсож байв"

Сэүн : "надруу хараад Лухан руу харан дараа нь түүний баричихсан байгаа миний бугуй руу хараад дахин царай луу минь харлаа"

Би : "Сэүнрүү харах"

Лухан миний харж буй зүгрүү хараад : танидаг хүн чинь юм уу?

Би ухаан орсон мэт Сэүнаас харцаа бууруулан Лухан руу хараад : ю-юу?

Лухан : тан—

Би : ани ани. "луханаас бугуйгаа эвтэйхэн аваад"..явцгаая

Лухан : аа-аан за...

Лухан ч надад энэ их эвгүй тухгуй ч юм уу байдлын үеэр машиныхаа хаалгыг онгойлгож өгөн би ч суухаас өөр аргагүй чимээгүй суучихав. Ямар үгүйэ эээ гээд байлтай нь биш..

Би ч суугаад бүсээ хийчихээд Лухан машинаа асаан машины гэрэл асах тэр мөчид Сэүн дахин машинд буй надруу харж байв... Түүний царай машины гэрэлд цагаанаас цагаан мэт харагдах ба тэр надруу бага зэрэг хөмсгөө зангидаад харж байх нь тэр. Би ч гэнэт харц тулгарсандаа бага зэрэг гайхсан ба хэдий богинохон агшин ч гэсэндээ би ч гэсэн түүнээс яагаад гэдгийг нь мэдэхгүй ч харцаа бууруулж чадсангүй түүнрүү адил ширтэж байв..

Тэгээд хэсэг түүнрүү харж байгаад Лухан машинаа ухраахад би түүнээс харцаа бууруулчихлаа...

Түг түг түг түг.. ахх зүрх яагаад ингэж хурдацтай цохилж байгаа юм бол??? Цонхруу харсан ч түрүүний гэрэлд харагдсан Сэүний царай харагдах шиг болж харц тулгарсандаа ямар нэгэн хэлж барашгүй өөр мэдрэмж аваал байх шиг байв...  Хэсү чи яагаад байна аа??

***

Лухан явсаар гэрт минь хүргэж ирчихээд тэр ч мөн гэрлүүгээ харичихлаа.

Гэртээ орж иртэл Мёнхи усанд орчихсон сууж байсан ба цаг шөнийн 12 өнгөрч байлаа. Бид 2ч удалгүй унтахаар хамт хэвтэхээр зэхэв.. Гэхдээ үнэндээ хичнээн ядарсан ч нүдээ анин унтах гэтэл оюун санаанд минь яалт ч үгүй Сэүн болох эрээ цээргүй амьтны царай харагдаад болохгүй байв. Машины гэрэлд туссан надруу харах түүний царай гээд л би хөрвөөгөөд байв... бурхан минь галзуурчихсан юм байхдаа..

Би тэсэлгүй : Мёнхи-яа унтаж байна уу

Мёнхи :  ани. Хараахан яасан??

Би : би... би чамд хэд хоногийн өмнө Хуан эгчийн /кофее шопын эзэгтэй/  Илсан дахь байранд нь очиж ажилаад Сөүл ирэх замдаа нэг эрээ цээргүй амьтнаар хүргүүлж ирсэн гээд санаж байна уу?

Би түүнд маргааш нь сургууль дээр болсон явдлаа хэлчихсэн юм...

Мёнхи инээгээд : чамайг эмэгтэйгээр дуудсан гээд байсан уу? Тэгсэнээ юу гэсэн гэлээ хаха

Би : ммм

Мёнхи : тэр яасан юм?

Би : би өнөөдөр хувь тавилан гэсэн шиг түүнийг клубт харсан.

Мёнхи : Луханы эгч дээр очих гэж байгаад уу?

Би : ммм.. тааралдсан

Мёнхи : яа тийм үү

Би : сонин санагдахгүй байна уу

Мёнхи:  гүй ээ яахав. Гэхдээ клубт явж байсан юм уу

Би : тиймээ

Мёнхи : эеее мартаж үз. Тийм залуус олиггүй байх нь ойлгомжтой. Чамайг зүгээр явуулаагүй биз дээ... Бас юу гэж байна? юм хэлээгүй юу

Би ч гэнэт хэлсэн ярисныг нь эргээд санасан чинь дургуй хүрчих шиг боллоо. Юу гэлээ завгүй гэсэн чинь ийм газраар яваад завгүй байдаг юм уу гэл үү эйшш ёстой нэг эрээ цээргүй амьтан..

Мёнхи: ммм?

Би : хэлсээн. Ааа дургуй хүрчихлээ. Би яг солиорчихсон байна. Тэр эрээ цээргүй амьтныг яагаад гэнэт яриад.. болий 2уулаа унтацгаая

Мёнхи тэврээд : тиймээ. Хэрэггүй зүйл ярилгүй эртхэн амар мм?

Би : ойлголоо сайхан амраарай "нүдээ аних"

Мёнхи : мм чи ч бас

***

Маргааш нь сургууль дээр их завсарлагаанаар Мёнхитэй юм идэхээр сургуулийн хоолны зааланд сууж байлаа. Гэхдээ ойрд хоол идэхгүй байгаагаас болсондоо ч тэр үү идэх дур хүсэл байхгүй Мёнхи л хоол идэхээр харин би хань болоод сууж байв

Мёнхи хоолоо идэнгээ:  Ингэж байгаад чамайг унах юм бол би лав хариуцлага хүлээхгүй гэж мэдээрэй

Би инээсээр : тийм юм болохгүй дээ. Би хичнээн бие сайтай эрүүл чийрэг гэж санана

Мёнхи : пшшшш

Би ч Мёнхи руу нэг харчихаад зүүн талруугаа буюу хоолны заалны үүд болох тэр зүгрүү харж байтал...................
БАЙЗ О_О ЮУУ БАЙЗААРАЙ БИ БИ ДАХИАД БУРУУ ХАРААГҮЙ БИЗ?? ҮГҮЙ ЭЭ ҮГҮЙ ТЭР ТЭР ТЭР ЭНД???

ЭНЭ ЭНЭ НӨГӨӨ НӨГӨӨ ЗАЛУУ?? СЭҮН????

Би бүр үнэхээр бүр нэг л нүдэндээ ч итгэхгүй байлаа. Тэр манай сургуульд яагаад ямар хэргээд? Юу хийж?? Яагаад би тэр залууг байн байн хараад тааралдаад байгаа гэдэгтээ бүр өөрөсөө хэд хэд асуух шиг болж толгой дүүрэн бодогдож байлаа..

Би : "гайхсаар дагуулан тэр залууг харах"

Мёнхи хоолоо идэж байгаад надруу хараад "миний харж буй зүгрүү харах"

Сэүн ч явсаар надаас 2 3 ширээний цаана буюу намайг нэвт харахаар ширээнд очоод суучихлаа. Хичнээн богинохон хугацаа ч гэсэндээ би хөмсгөө зангидаад гөлөрсөн мэт харж байтал удалгүй бурхан минь...................
ТЭР НАДРУУ ХАРЧИХЛАА...ЭНЭ УДААГИЙН ХАРЦ НЬ ХҮЙТЭН БИШ ХАРИН ХАЖУУД БУЙ ЗАЛУУСТАЙГАА ИНЭЭЖ БАЙГААД ХАРЦ НЬ НАД ДЭЭР ТУСЧИХАВ..

Харин би түүнийг надруу харан бид харц тулгарсан даруйдаа баруун мөрөө дагаад буюу  Мёнхи руу хараад суучихв

Мёнхи гайхсаар : я-я-яасан бэ? "савхаа тавиад надруу том нүдэлсээр харах"

Миний нүд ч ёстой нэг томоос том Мёнхи руу харсаар сууж байв.

Мёнхи намайг давж нэг харчихаад надруу хараад : юу юм бэ? Яасан юм?

Би : тэр.. тэр нөгөө Мёнхи-яа

Мёнхи намайг давж нэг харчихаад : чи Сэүнтэ ямар нэгэн зүйл болсон юм уу?  танидаг байсан юм уу? тэр чамруу хараад байна..нэг тийм–

Би О.О : ю-юу "шивнэх"....чи чи тэр...түүнийг мэддэг юм уу?

Мёнхи гайхсаар : манай найз залуугийн найз штээ. Тэгээд ч тэр бас манай сургууль... "тэр бувтнаад".... чи ч сургуулийхнийгаа хардаг биш гэхдээ юу гэж? Мм?

ӨӨ БУРХАН МИНЬ ТЭР ТЭР МАНАЙ СУРГУУЛЬ БАЙСАН ЮМ УУ?

Би О.О : чи үнэнээсээ хэлж байна ууу?????

Continue Reading

You'll Also Like

3K 596 20
کۆتایی هاتووە .... ژانەر : درامی - هەستبزوێن - رۆمانسی .🖤 " من شایەنی ئەوە نەبووم .. " " شایەنی ژیانێکی باشتر بووم .. " " شایەنی گرنگی پێدان بووم...
114K 4K 24
•𝘣𝘰𝘰𝘬 1• LeonKennedy/fem!reader Walking around and catching criminals was part of the job description...just not dealing with an apocalypse. "We...
10.6K 1.2K 13
Миний краш миний сталкер байсан юм уу!?!? SHORT STORY
1.1M 61.6K 38
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...