∇∇MADNESS∇∇(Дууссан)

By maniacfanfic

26.8K 1.6K 114

гол дүр:Бигбанг Жиди(BIG BANG G-DRAGON) Төрөл:хайр дурлал хэсэг:15 More

∇∇MADNESS∇∇ "1"
∇∇MADNESS∇∇ "2"
∇∇MADNESS∇∇ "3"
∇∇MADNESS∇∇ "4"
∇∇MADNESS∇∇ "5"
∇∇MADNESS∇∇ "6"
∇∇MADNESS∇∇ "7"
∇∇MADNESS∇∇ "8"
∇∇MADNESS∇∇ "9"
∇∇MADNESS∇∇ "10"
∇∇MADNESS∇∇ "11"
∇∇MADNESS∇∇ "12"
∇∇MADNESS∇∇ "14"
last ...

∇∇MADNESS∇∇ "13"

1K 68 6
By maniacfanfic

Ачааны галт тэрэг түүний цээжийг нэвтлэх гээд зүтгээд байгаа мэт л түүний зүрх түгшүүртэй нь аргагүй ТҮГ ТҮГ хийнэ. Энэ мэдрэмж үнэхээр ядаргаатай санагдаж
Тэр арай хийж л өөрийнхөө бодлыг сонсож байлаа."Зугтах төлөвлөгөө"бишээ зугтаалгах эсвэл хулгайлах гэж нь илүү оновчтой байж болох юм
Шөнөжин айж бас санаа зовсоор цурам ч хийсэнгүй.
Айсан
Санаа зовсон
Орондоо ийш тийш хөрвөөн толгойдоо гунигийн төгсөлттэй кино зохиол зохиож бодсоор байгаад өглөөтэй золголоо
Түүнд эрх чөлөө санал болгоно гэдэг өөр зүйл ч түүнийг гадаа гаргахыг хүсэх гэдэг бас нэг өөр зүйл

Чичирч сандарсан гараа нуух гэж ширээний өнцгөөс зуураад нэг гүнзгий амьсгаа аваад
Хүлээн авах гэсэн хаягтай ширээний ард суух сувилагч эрэгтэйд хандан
-өршөөгөөрэй гэж хэлэн аль болох дулаанаар инээмсэглэхэд хяналтын камерын олон дэлгэц ширтэн суух сувилагч түүн лүү хараад
-за, танд юугаар туслах вэ?гэхэд Люлин ичиж эсвэл ичсэн мэт царайлан үсээ чихнийхээ араар хийгээд
-би өөрийнхөө энгэрийн тэмдгийг алга болгочихлоо та надад туслахгүй биз гэж хэлж дуусахтай зэрэгцэн үүдний харуул
-эрхэмээ хэмээн тансаг костюм өмссөн эрийг харан мэндлэхэд
-хатагтай Люлин та надад хаалга онгойлгоод өгөөч гэхэд Люлин
-мэдээж гэсээр хүрэм болон цүнхээ барьсаар өнөөх эрд хаалга онгойлж өгөөд тэд хамтдаа эмнэлгээс гарлаа
Жиюн инээн
-хамгаалалтын албаныхан үнэхээр мал юм аа тийм үү?
Люолин эргэж харахад өнөөх залуу  юу ч болоогүй мэт зөвхөн идэх гэж буй хачиртай талхандаа анхааралаа хандуулж байх нь тэр
Люлин-би тэрэнд таалагдсан хэрэг тэгээд л гэхэд Жиюн инээгээд
-би таалагдаагүй гэсэн үг үү? гэж тоглож асуухад Люлин инээмсэглээд толгойгоо сэгсэрлээ.
Жиюн-чиний энгэрийн тэмдэг чинь байрандаа байгаа юм шиг л харагдаад байна даа гэж тэмдэг лүү нь заахад
Люлин-зүгээр л  энэ талаар ярихаа больж болохгүй  юу? гэж хэлээд ичсэндээ өөр тийшээ харлаа
Жиюн  алхаагаа удаашруулж хоолойг нь боож байгаа зангиаг мултлан
-чиний нөхөр үнэхээр хөгийн муухай үнэртэй юм аа гэж хэлэн ярвайхад
Люлин түүнлүү муухай хараад
-салсан нөхөр гээч гэхэд Жиюн  гараа өргөн бууж өгч буй мэт царайлаад  бөхийн ёслох нь яг  л буруу хэрэг хийчихээд загнуулж буй жаал шиг харагдана
Жиюн-гэхдээ л энэ хослол хэтэрхий үнэтэй бас би яг л харамч хямсгар баян өвгөн шиг харагдаж байгаа гэж мөрийцье хэмээгээд Люлин луу харахад тэр зүгээр л инээлээ
Жиюн-н хувьд бүх юм сонин бас шинэ байгаа шүү дээ
Люлин түүнд  салсан нөхрийнхөө хамгийн  үнэтэй хослолыг өмсүүлсэн байв
Люлин-ноён квон та манай салсан нөхрийн хамгийн хайртай бас хамгийн үнэтэй хослолд болгоомжтой хандаарай гэж шоолсон өнгөөр хэлэхэд
Жиюн нүдээ том болгон гайхсан царай гаргаад
-Өөөөх тэгвэл би маш болгоомжтой байх хэрэгтэй юм байна гэж хэлээд инээхэд Люлин ч бас инээлээ
Люлин дотроо түүнтэй өөр орчинд өөр нөхцөлд учирсан бол түүний энэ зан чанарт  аль хэдийн дурлачихсан байх байсан даа гэж бодож байхад Жиюн энийг нь яг ойлгов уу гэлтэй түүн лүү гэгээлэг инээмсэглэлээр инээнэ

гэхдээ нэгэнт сөхсөн хөзрөө буцааж болдоггүйтэй адил Жиюн-н  ийм байгаа байдал нь  бодит үнэн учраас Люлин үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй билээ 

ГЭХДЭЭ  ХЭРВЭЭ ХЭРВЭЭ шүү дээ ... 

тэд эмнэлэгийн том хаашаанаас гаран  нарийхан гудамжаар алхаж эхэлхэд Жиюн өөрийн эрхгүй зогслоо. мэдээж шүү дээ Люлин цасанд дарагдсан энэ цагаан гудамжаар хүсвэл өдөр бүр алхаж чадах бол Жиюн тийм биш 

Тэр яг л амьтны хүрээлэнд анх удаа очсон хүү шиг ийш тийш баяртайгаар ширтэж гүйсээр нэг мэдэхэд модны өмнө ирсэн байлаа

өнөөх мод 

түүний өрөөний цонхноос тод харагддаг тэр мод

түүний өдөржин ширтэж суудаг тэрхүү мод 

Гараа сунгасаар барзгар хатуу гадаргуутай модонд гараа хүргэлээ.  модны холтос  ширүүн боловч түүний  хүрч үзэж байсан хамгийн зөөлөн зүйл мэт санагдана. 

анх удаа тэр эргэлзэсэн бас удаан, яг л жаахан хүүхэд анх удаа амьтан  хооллож буй мэт 

Тэр эргэлзсэн бас итгэлгүй,болгоомжтой байсан бол дараагийнх удаа тэр гарынхаа алгийг итгэлтэй гэгч нь модонд наагаад

-ингэж нэг уулздаг юм байжээ? хэмээн шивнээд  гараа удаанаар модноом салгаад эргэж харан 

-би ойлгохгүй нь ..... гэж хэлэхэд түүний нүүрэнд эргэлзсэн бас гайхсан төрх тодорлоо 

удалгүй тэр ахин мод руу хараад

-эрх чөлөөтэй хүмүүс яаж энэний хажуугаар зүв зүгээр өнгөрч чаддаг байна аа?  гэж  хэлээд цонхоор нь харагддаг байсан тэр хэдэн зуун ЗАВГҮЙ хүмүүсийг бодлоо

Тэрээр модны орой луу ширтэхэд мод дэлхийн өмнө нүцгэн зогсож байсан юм

нүцгэн дээрээс нь цасыг өөрийнхөө биед эрээ цээргүй хүрэхыг зоригтойгоор зөвшөөрөх тэр мод түүний л нүдэнд хамгийн үзэсгэлэнтэй нь харагдана. 

ахин  эргэж хараад   зөвхөн цонхоор л харагддаг байсан тэр жижигхэн ертөнц дэндүү том болохыг ойлгож байх шиг 

цас, зүлэг,тэнгэр  гээд тэр будилж орхилоо,дараагаар нь алинд нь хүрч үзэх вэ? гэж тэр бодно 

Люлин-Жиюн  гэж түүнийг дуудаад

бид машинд суух хэрэгтэй гэлээ тийм шүү суух ёстой олон олон шалтгаан бий

нэгт тэд дөнгөж л эмнэлгийн гадаа байна, сэтгэцийн эмч өвчтнөө оргуулчихсан байхад тэд эмнэлгийн гадаа удаж болохгүй нь мэдээж 

хоёрт гадаа хасах гучин хэм байхад тэд эндээ удах юм бол хатгаа авах биз

Жиюн-би алхмаар байна 

Люлин-гэхдээ гадаа хүйтэн байна шдээ? гэж гуйх маягтай хэлэхэд Жиюнд энэ ямар ч хамаагүй байлаа.Жиюн түүний нүд рүү ширтэхэд Люлин анх удаа л түүний нүд ийм зөөлөн байгааг олж харсан юм 

Жиюн-ГУЙЖ байна гэж эрхэлсэн маягтай хэлээд 

- надад ахиж  гадаа гарах боломж олдохгүй л болов уу? энэ удаагийнх магадгүй миний хамгийн сүүлийн удаагийнх байх гэхэд л Люлин аль хэдийн буугаад өгчих нь тэр  Түүний амнаас гарч буй үг бүр  Люлин-г хэлэх үггүй болгодог 

Люлин түүнийг холоос ажиглаж байлаа  ямар нэг шинэ зүйл олж харахаар нүдээ нарийсгаж байгаад л нухацтай гэгч нь ширтэж байгаад дараа нь сугалаанд хожсон хүн шиг л инээнэ 

Түүний нүдэнд бүх зүйл ид шидийн мэт харагдаж байгаа нь тодорхой 

Жиюн явсаар овоолсон цасны өмнө өвдөглөж суугаад гараараа хүрч үзээд шууд л босон холдоод

-ямар хүйтэн юм бэ? гэж хэлчихээд уурласан эсвэл гомдсон янзтай харагдлаа, цасанд гомдоно гэдэг  үг үгсийн санд ч байдаггүй байх 

Люлин инээгээд

-чи өмнө нь цас барьж үзэж байгаагүй хэрэг үү? 

Жиюн   томоо гэгч нь инээгээд 

-үгүй ээ,дэлхий ээж намайг торонд хорьснийхаа дараа л энэ  гайхамшигаа надад харуулсан юм

Люлин-тэгэхээр чи хэзээ ч  цасаар байлдаж байгаагүй гэсэн үг үү?

Жиюн толгой дохиход

Люлин-чи үнэхээр  гаж новш юм даа гэж хэлээд толгой сэгсэрчихээд 

удалгүй нүүрэндээ  зальтай инээмсэглэл тодруулан гарандаа цаснаас авч бөмбөг хийгээд 

түүний өмнө зогсох юу ч мэдэхгүй өрөвдөлтэй залуу руу шидэж орхиход залуу эхэндээ айж бас гайхсан ч удалгүй Люлинтэй адилханаар гартаа цас аваад түүн лүү шидлээ  

өөр нэгэн хүн харвал тэднийг ажлын өдөр хотын гудамжинд ямар мэдрэл муутай зүйл хийгээд байгаа юм бэ? гэж асуух байсан байх гэвч тэдэнд огтхон ч хамаагүй 

Люлин-за за бууж өглөө гэхэд Жиюн цас шидэхээ болилоо 

-хөлдөж үхэх нь халуун юм уухаар явцгаая гэж хэлээд гудамжны буланд байх кафег зорив

харин Жиюн   түүнийг явчихвал хорвоо ертөнц алга болчих юм шиг санагдан эргэлзэж байлаа 

Люлин-Тайвшир даа бид эргэж ирэх болно гэхэд түүний санаа нь амарсан бололтой толгой дохиход Люлин зүүн гараараа түүний баруун гараас сугадан алхаж эхэлхэд Жиюн сандрав тэр хэн нэгнийг өөрт нь хүрэхэд маш ихээр дургүйцдэг байсан ч энэ удаа гараа авах гэж оролдсонгүй харин ч энэ таалагдаж байв  аль эсвэл энэ Люлин болохоор түүнд таалагдаж байж болох юм 

Кафед орж ирмэгцээ л Жиюн эргэн тойрноо сонжин харж байх хооронд Люлин хоёр халуун какао  захиалаад түүнийг цонхтой ширээний хажууд суулгав 

люлин-би чиний чихрийг булаачихсан мэт санагдчихлаа   гэхэд Жиюн инээгээд

би чамайг үнэхээр аймшигтай бүдүүлэг  нэгэн болгочихож ээ? гээд яг л зохиол дээр гардаг хаан шиг бахдалтай нь аргагүй суугаад

-өвчтнөө галзуугийн эмнэлэгээс оргуулна гэдэг гэж хэлээд толгойгоо сэгсэрсэнээ 

-чи галзуурчихаа юу? гээд инээлээ 

Люлин-хаха наад үгийг чинь ойрд их сонсож байгаа шүү гээд инээмсэглээд

-бас чи намайг ямар нэг зүйлд хувиргаагүй ээ зүгээр л аль хэдийн байсан зүйлийг олж харахад л минь тусалсан гэхэд Жиюн нүдээ эргэлдүүлээд

-Дэлхийн хүмүүс Мона Лизаг Да Винчи-н модель болох хэмжээний хөөрхөн байсных нь төлөө алга ташсан бил үү,эсвэл  түүний үзэсгэлэн гоогоос илүүтэйгээр болгож зурсан Да Винчин-д  алга ташсан бил үү? 

Люлин- би??

Жиюн-чи угаасаа л хөөрхөн байсан,би зүгээр  л жаахан өдөөж өгсөн хэрэг, чи миний мона лиза харин би Да Винчи

Люлин-чамайг ингэж өөрийгөө магтдаг төрлийн хүн гэж бодсонгүй 

Жиюн-чи яагаад сэтгэцийн эмч болсон юм бэ?  гэж гэнэт асуухад Люлин шүлсэндээ хахаж цацлаа  гэнэтийн гэхэд дэндүү гэнэтийн асуулт 

люлин-ммммм тэр бол... 

Жиюн-чи хэлэхдээ бусдад туслахын тулд гэсэн,гэхдээ өөр хэн нэгэн новш чамд амьдралаа яриад одоо яах вэ гэж асуухад чи хариулж чаддаг гэж үү?  өөрийнхөө зовлон дундаас бас өөр нэгний  асуудалд санаа тавьж өөр дээрээ асуулт  нэмэх тэгээд сайхан уу? 

 люлин өмнө шигээ юу ч хэлж чадсангүй 

-би зүгээр л туслахыг л хүсдэг 

жиюн- тийм байсан байх нь ээ 

Люлин-гэхдээ чиний тухайд...... би чиний хараал идсэн асуудлын тухай ганц ч зүйл мэдэхгүй юм чинь яаж чамд  туслах юм 

Жиюн түүн лүү   жинхэнээсээ яриад байна уу гэсэн шиг инээв 

жиюн-чи мэднэ ээ,чи хангалттай сайн мэднэ яагаад намайг тэнд байгааг чи хангалтай сайн мэдэж байгаа гэдгийг чинь мэдэж байна гэхэд Люлин бага зэрэг  айж байлаа 

-чиний асуудалыг мэдэхийг хүсэхдээ би чиний өнгөрсөнг мэдэж чадна гэж бодож байсан юмсан 

Жиюн-өөөххх,наадах чинь их сонирхолтой байна шүү 

Люлин айсан ч гараа чанга атгаад 

-чи хэзээ ч яагаад тэнд очсоноо ярьж байгаагүй гэсэн, өмнөх эмч нартаа  гээд ер нь хэнд ч харин би энд тэрийг чинь мэдэх гэж  хичээж байна 

Жиюн хойш сууж инээнгээ толгойгоо сэгсэрэнгээ

-сүрдүүлж байгаа бол чи яллаа гэчихээд хэсэг чимээгүй сууж байгаад 

-Би хүн алчихсан юм  гэв  

Люлин амьсгаа даран дараагийн өгүүлбэрийг хүлээж байлаа 

Жиюн цонхоор гадаахыг ажиглангаа

-би аавыгаа алчихсан юм гэлээ ............







Continue Reading

You'll Also Like

55.9K 4K 28
"Жунг Хёоми, Би чамайг одооноос миний хуурамч найз охин болоосой гэж хүсэж байна"
40.3K 565 200
✿◕ ‿ ◕✿ 𝕎𝕖𝕝𝕔𝕠𝕞𝕖, 𝕥𝕙𝕚𝕤 𝕚𝕤 𝕡𝕒𝕣𝕥 𝕥𝕨𝕠 𝕙𝕠𝕡𝕖 𝕪𝕠𝕦 𝕖𝕟𝕛𝕠𝕪 𝕥𝕙𝕒𝕟𝕜 𝕪𝕠𝕦 𝕒𝕝𝕤𝕠 𝕣𝕖𝕒𝕕 𝕡𝕒𝕣𝕥 𝕠𝕟𝕖 𝕄𝕚𝕜𝕒 ℂ𝕙𝕒𝕟...
765K 17.3K 46
In wich a one night stand turns out to be a lot more than that.
29.1K 2.1K 24
-Жимин аа би чиний хувьд юу вэ? - Чи бол миний сүүлчийн хайр минь бас хамгаас хайртай хөрш минь -Тэгвэл чи надад хэзээ дурласан бэ ? -Би чамдаа өдө...