Чи миний далай

By MegSivanta

1.1K 35 4

Гол, намаг, худаг гээд бүгд л бороо орсны дараа дуслуудтай нэгдэж ус нь ихсэн бидэнд аюул учруулах нь их атал... More

1•Тэр л биш шүү!?

2•Яг адилхан мэдрэмж

401 17 1
By MegSivanta

-Еоое бурхан минь гэж, яг хөлдлөө. Ядаж байхад бусад хүүхдүүд хааччихдаг байна аа!!??!?

Бид бүгдээрээ л аймшигтай их даарч, эдгээр үгсийг бараг л минут тутамд шахуу хэлж байлаа.

Удахгүй төгсөх гэж байгаа болохоор бас шалгалт тун удахгүй эхэлчих учраас манай ангийнхан боломжтой байгаа дээрээ хамтдаа зугаалгаар явцгаая гэж удаан ярьсны эцэст өнөөдөр л нэг юм санаснаа гүйцээхээр бүгд цуглаад зогсож байгаа нь энэ. Анги бүрт л яалт ч үгүй тохирсон цагаасаа хоцорч явдаг хүүхэд байдаг. Гэтэл манай ангид ганцаар тогтохгүй хоцордог хүүхдүүд бий. Өмнө нь дурдаж байсанчлан Танангаас эхлээд л олон байгаа шүү. Тохирсон цаг аль хэдийн өнгөрчихсөн удаж байхад ангиас бараг тал нь дөнгөж ирсэн байна гэдэг бол аймшигтай боловч үргэлж тохиолддог зүйл. Ядаж байхад гадаа арай л муухай хүйтэн, өглөө эрт байгааг ч хэлэх үү хүйтэн салхи өөдөөс салхилаад бид нар дунд даараагүй байгаа хүн гэж огт үгүй. Бусдыгаа хүлээж байх зуур бидний суух чиглэлийн автобуснууд нилээн хэд ирээд явчихсан. Бүгд л даарч байгаа дээрээс цагаа барьдаггүй нөхдүүдэд уурлацгаагаад цаг агаараас гадна бидний байгаа байдал хүртэл хур тунадастай. Гэхдээ л энэ байдал удахгүй зүв зүгээр болчихно доо. 12 жил хамтдаа сурсан ангийнхнаа мэдэж байна аа.

***
Ашгүй нэг юм бараг л бүрдээд дуусчихлаа. Тохирсон цагаас хойш 1 цаг лав хангалттай өнгөрчихсөн, хүүхдүүдийг хүлээж байх хойгуур хэрэгтэй гэсэн хүнс, хэрэглээнүүдээ дэлгүүрээс авчихсан. Амттанд нугасгүй болохоороо өөртөө шоколад худалдаж аваад автобус болон ирээгүй байгаа хүүхдийг хүлээж байх зуураа амаа баясгаадахлаа.

Тун удалгүй бидний суух автобус ирж бүгд л хүлээхээс залхаад нэг нэгээрээ автобусандаа сууцгааж жолоочоос нь түрхэн зуур хүлээхийг гуйгаад ирж яваа нэгрүүгээ залгаж тал талаас нь 'Ирээч ээ! Хурдал! Явлаа шүү!' гэж орилолдсоор автобус яг хөдлөөд эхлэхэд нөгөө нөхөр аз таарч амжив. Уурлаж, ундаацаж байсан хэцүү уур амьсгал яг хэлснээр минь дорхноо энгийн болж хоцорч, хүлээлгэсэн нөхдүүддээ 'очоод та нарыг цасаар угаана даа!' гэж ууралсан мэт хоолойгоор хошигнон жүжиглэнэ.

Автобусанд бас ч гэж нилээн удаан явасны эцэст буугаад өдрийг өнгөрөөх газар луугаа алхацгааж, ангийн хөвгүүд ард дуулж бид нар шоолж явсаар нэг юм хүссэн газартаа хүрээд ирдэг юм байж. Дулаахан газар орж ирсэн бид хэд жоохон амс хийхээр буйдан дээр сууцгаав. Хэсэг суусны дараа зарим маань босож цай унд бэлтгэхээр цуцлуулсан хүнснүүдээ цэвэрлэж эхлэхэд хийх зүйлгүй байсан зарим нь гарч зузаан цагаан цасан дээгүүр гүйлдэж, нэг нэгэнрүүгээ бөөрөнхийлсөн атга цаснуудыг шидэлцэж хэсэг тоглоцгоов.

Энэ өвөл бодоод байхад ерөөсөө агаарт гарч чадаагүй юм байна. Хотод орсон цас нь бага бас хүмүүсийн хөл хөдөлгөөн, машин зэргийн дугуйн дор тэсэлгүй дорхноо алга болчихдог. Харин энд бол цас нь зузаан гэж жигтэйхэн дээрээс нь дээгүүр нь хичнээн их гүйж харайсан ч огт дундрахгүй аж.

Удалгүй гадаа байсан бид буцаж дулаацхаар байшин руу орж ирэхэд халуун цай бэлэн болчихсон бас байшин ч өмнөхөөсөө илүү дулаан болжээ. Нуль цас болчихсон гадуур хувцаснуудаа тайлж тавиад халуун цай ууцгаан өнөөдөр юу юу хийх талаараа хоорондоо ярилцацгаав. Хийх зүйлсээ тохирч дуусах үетэй зэрэгцэн хоол ч бэлэн болжээ.

Бүгд хэрэгтэй гэснээ цүнхэлж аваад дулаан хувцаснуудаа давхарлаж өмсөөд, үлдсэн хоолоо савлан цүнхэндээ хийцгээж гархад бэлэн болцгоож байв.

-Анир аа, зургийн камераа аваарай!

-Яалаа гэж хамгийн чухал зүйлээ мартах билээдээ!

-Сайн цэнэгтэй байгаа биз?!

-Мэдээж дүүрээээн!!!!

Ангийнхан байшинг түгжихээс өмнө мартсан зүйд байгаа эсэхээ нэгнээсээ шалгаана.

Ийм сайхан байгаль, агаартай газар ирчихээд зузаан цагаан цасан дээр хөгжилдөж байгаа зурагнуудаа камер дээр буулгаж авалгүй орхиж болно гэж үү?! Үгүй шүүдээ.. Бүгд л өөрсдийн гэсэн зургийн альбум болон хувийн цахим ертөнцийн хэрэгслүүддээ зураг хийлгүй хэрхэн өнгөрч болох билээ. Ялангуяа хэдхэн сарын дараа төгсөх гэж байгаа бид нар төгсөлтийн баярын "дурсамжийн дэвтэр"-тээ яахан өнөөдрийн зугаатай мөчүүдийн зургаа оруулахгүй өнгөрөөж болховдээ.

Уул руу дээшээ өгсөх тусам цас нь зузаарч, үүлэн дээр алхах мэт зөөлхөн байх аж. Гэвч цасны доор нуугдсан нойтон чулуун дээр гишгэвэл нүд ирмэхийн зуур үгүй халтирахаар байгаа болохоор бүгд хөл доорхоо сайтар ажиглаж доош өнхрөөд өгөхгүйн тулд болгоомжтойхон дээшилнэ. Өвөл тулдаа л моднуудын голоор гарахдаа айх зүйлгүй. Зун байсан бол хорхой шавьж ид гарж ирдэг цагаар ой модон дунд гишгэж байгаа газраа сайн харахгүы бол улаан шоргоолжны үүрээс авхуулаад удахгүй жимслэх гүзээлзгэнийн бут зэргийг сүйтгэж орхиоод зогсохгүй ойрхон байгаа хоёр модны завсраар сайн харж байж гарах эсвэл гартаа мөчир барьж явахгүй бол аалзнууд моднуудын хооронд шүлсээрээ тор барих нь тун их. Тиймээс барьж яваа модоороо аалзны торыг нь нураах зэргээр л дээш гарахгүй бол хэн ч аалзны торонл орооцолдох эсвэл аалз биен дээрээ буулгахын хүсэхгүй биздээ. Багаасаа л ууланд гарж өссөн болохоор хамгийн бага цуцаж ядарч байгаа нь би л байх шив гэсэн бодол амьгаадаж зогсоо бусдыгаа хараад өөрийн эрхгүй бодов.

-Цасхаан, дээшлэх тусам л чи илүү зузаараад бас хальтаргаатай болоод байх юм аа!

-Олон юм яриад байвал би Элса шиг аварга цасан мангас хийчхээд чамайг цуцаж үхтлээ уул дээш зугтаж өгсөхийг чинь харахдаа баяртай байх болно шүү!!!

-Зааза айлаа, хатан Цасхан минь!

Энэ мэтээр нэгнээ шоолж, нэгэндээ шоглуулсаар цагийг өнгөрөөх дажгүй тухтай, тэгшхэн газар олж аваад бүгд дэвсгэрээ дэлгэж тавиад халуун цай ундаа гаргаж ирэн ууцгаав. Хөгжилтэй яриа хөөрөө ч хором тасарсангүй үргэлжилсээр бүгд улаан хацарлачихсан, нусаа татсаар халуун цайгаа оочилно.

Аягандаа ахиад жоохон цай аягалж авчихаад ганцаар жоохон алхах санаатай бусдадаа хэлээд тэднээс түр холдлоо. Биднээс өөр хүний мөр үгүй цав цагаан гадаргуй дээр удаанаар урагшлан алхах тусам ард инээлдэх нөхдийн маань хоолой бага багаар алслагдан цуурайтсаар. Араас цасан дунд шаржигнах хөлийн чимээ ойртохыг сонсоод эргэн харвал Номио цэнхэр бүтээлэг нөмөрчихсөн араас ирж явлаа.

-Түр хүлээгээрэй!

Түүний хэлснээр намайг зорин алхлах Номиог хүлээн зогсох зуураа цайнаасаа балгана.

-Хаачих гэж байгаа юм бэ? Намайг үлдээгээд босоод явчих юм.

-Уучлаарай гэхдээ би жоохон алхаж байгаад ирье гэж та нарт хэлээд явсан шүүдээ.

-Өө, тэдний чимээн дунд сонсоогүй юм байна. Хамт алхах уу? Надад тэнд өөр хийх юм алга.

-Тэгээ. Хүсвэл хамт алхъя.

Хэсэг дуугуй алхсаны эцэст ард үлдсэн хэдийн маань дуу бараг л сонсогдхооргүй болоод би ч цайгаа уугаад дуусчихлаа. Бид хоёр хэт холдолгүй эндээ байхаар шийдэж, зэрэгцсэн хоёр модны хожуул дээр сууцгаав.

-Дээшээ гарахдаа цуцалгүй, их хурдан гарж байна лээ шүү. Ууланд гардаг юм уу?

-Тийм ээ. Ууланд заримдаа гардаг гэхдээ байнга гардаг жинхэнэ утгаар нь дээшээ мацдаг хүмүүсийн хажуул мэлхий шиг харагдана дөө. Хаха.

Номио хажуудаа байсан мөчирний жижигхэн хэсгийг аваад газарт цасан дээр юу ч юм мэдэхгүй зурж эхлэв.

-Мм..Цасхаан?

Номио доош цасруу ширтсэн хэвээр асуулаа. Түүнрүү хэсэг харж байгаад мөн адил доош цасруу харцаа шилжүүлэв.

-Яасан, Номио?

-Энэ ангид ирснээс хойш сайхан байгаагаа хэлэх гэсэн юм аа.

-Ашгүй дээ, Номио. Чамд сайхан байгааг мэдэх надад ч бас сайхан байна.

Бид өөд өөдөөсөө толгойгоо өндийлгөж хараад бие бие рүүгээ инээмсэглэлээ.

-Энэ ангид шилжиж ирээд хийж байгаагүй зүйлсээ хийж, инээж байгаагүйгээрээ их инээж байгаа. Ирээд удаагүй ч олон дурсамжуудтай боллоо.

-Чамайг ирснээр бид ч бас шинэ дурсамжуудтай болж байгаа. Чамайг манай ангид ирээгүй бол өнөөдөр ингэж агаарт гарж чадахгүй байх байсан.

-Баярлалаа. Энэ олон шинэ мэдрэмжүүдийг богино хугацаанд хурдан авж байна. Та нартай танилцаад бүр хүнд дурлаж хүртэл үзлээ.

-Дурлах гэж? Нөгөө тэмцээн дээр хардаг хөвгүүнд үү?

Тэр үедээ ингэж яриад л мартчих байх гэж бодож байтал Номио жинхэнээсээ түүнд дурлачихсан юм байхдаа.

-Аанхан. Тэгхэд хэлсэн шиг би тийм нэг л сонин мэдрэмж мэдэрч байгаагүй. Түүнрүү ширтэхгүй байж чадахгүй, харц минь юу ч болсон түүний зүгрүү тэмүүлээд байгаа мөртлөө тэр мэдрэмжтэй зэрэгцэн намайг өөрийг нь хараад байгааг мэдчих вий гэж санаа зовоод, ичээд л..

Хэдий гадаа хүйтэн байгаад Номиогийн хацар хүйтны жавранд улайчихсан байсан ч түүний талаар ярьж байхдаа ичиж байгаа нь нэг л илт гэлтэй.

Түүний тухай ярихыг нь сонсох тусам яг л миний мэдрэмжийг яриад байна уу гэхээр адилхан. Түүнийг ямар харагддаг, харах үед юу мэдрэгддэг, түүний юу нь таалагддаг гээд л амнаас нь гарах түүний тухай үгсүүд нь аажим аажмаар намуусан алга болж харин миний доош ширтэх цагаан цасан дээр түүний царай тодорсоор..

"Зэрэгцээд сууж байгаа хоёр өөр хүн яг нэг хүний тухай ийм ижилхэн мэдрэмжийг мэдэрч болно гэж үү!?"

Continue Reading

You'll Also Like

111K 7.4K 81
Я переехала в Москву, что бы показать свой талант игры на гитаре и развивать свою профессию - психолог. Но вся моя жизнь повернулась на 360° после од...
47.6K 1.3K 13
Книга является второй частью истории «Сводный враг» Прошел год спокойной и преимущественно скучной жизни, теперь я учусь в колледже и стараюсь начать...
56.1K 2.1K 51
-Влюбиться в тебя,вот что было ошибкой.
9.7K 847 84
Сюй Чэнъянь был со старшим молодым мастером семьи Хэ уже пять лет, всегда на связи и все готовил. Несмотря на то, что Хэ Ян всегда относился к нему с...