KEEP IT SECRET | LEE HEESEUNG...

By Zulkkaa

11.3K 1.8K 1K

Найзынхаа дүүгийн хувьд сайн найз залуу нь болж үлдэх үү? Эсвэл сайн найзынхаа үүрдийн найз нь хэвээр байх уу... More

Хэсэг 01: Эргэж ирсэн нь
Хэсэг 02: Усан сангийн үдэшлэг
Хэсэг 03: Чимээгүй..
Хэсэг 04: Үдэшлэг сүйтгэх үү?
Хэсэг 05: Найз залуугаа илчилсэн нь
Хэсэг 06: Хэзээ ч хийж үзээгүй
Хэсэг 07: Drunk-Dazed
Хэсэг 08: Night Walk
Хэсэг 09: Маргааш өглөө
Хэсэг 10: Санаа минь амрав.
Хэсэг 11: Маргаан дээр маргаан
Хэсэг 12: Далайн эрэг, усан сан
Хэсэг 13: Гэм буруутай бодлууд
Хэсэг 14: Би очиж болох уу?
Хэсэг 15: Хувцас солих өрөө
Хэсэг 16: Үнэн
Хэсэг 17: Анхны болзоо
Хэсэг 18: Пицца
Хэсэг 19: Зун цагийн дурсамж
Хэсэг 20: Би чамайг үнсэж болох уу?
Хэсэг 21: Хоёр хоног.
Хэсэг 22: Эвлэрэл
Хэсэг 23: Эрвээхэй
Хэсэг 24: Жигшил
Хэсэг 25: Надтай хамт унтаач
Хэсэг 26: Цахилгаан зүрх
Хэсэг 27: Бин
Хэсэг 28: Мянган үгнээс ч илүү
Хэсэг 29: Шөнийн 11 цаг
Хэсэг 31: Танил
Хэсэг 32: Зөгнөл
Хэсэг 33: Бурхан өршөөг
Хэсэг 34: Араар тавилт?
Хэсэг 35: Бүх зүйл дуусчихлаа гэж үү...
Хэсэг 36: Баяртай гэж хэлье..
Хэсэг 37: Худалч
Хэсэг 38: Би зүүдлээд байна уу?
Хэсэг 39: Шийдвэр
Хэсэг 40: Одод
Хэсэг 41: Халуухан зүүд
Хэсэг 42: Сагсан бөмбөгийн талбай
Хэсэг 43: Аадар бороо

Хэсэг 30: Сэтгэл ханамж

264 47 37
By Zulkkaa

------------✧♡✧-------------

Нэг долоо хоногийн дараа:

[ХИСЫН]

"Жэйк, надад ч бас шар айраг аваад ирээч!"

Байшингийн ардах цэцэрлэгээс Бомгю ийнхүү чанга дуугаар хөргөгчнөөс шар айраг авахаар явсан найздаа хандан хэлэхэд мах шаран зогсох Сонхүн, "Ямар ч хамаагүй гарт угалчихаар юм алга уу? Энэ новшийн хараал идсэн махыг чинь шарах гэсээр байгаад өөрөө түлэгдэж үхэх нь!" гэсээр гомдоллон зогсов.

Энэ үед Жэй нүдээ эргэлдүүлсээр, түүнийг түлхэн холдуулж, "Ганц мах ч олигтой шарж чадахгүй юм байж бас охидыг гүйлгэдэг гээд байгаа юм шүү.Мулгуу амьтан." гэсээр хэдхэн секундын дотор өнөөх махнуудыг бүгдийг нь эргүүлэн, шарж дуусгаад, хавчуур гэх мэт хэрэг болсон зүйлсээ хураан, ширээний ард ирэн суухад Жэйк ч мөн шилтэй шар айрагнуудаа ширээний голд өрөн тавив.

"Ингэхэд би Минжи, Юнжин хоёрыг өөр хэдэн охидуудтай нь хамт дуудчихсан шүү."

"Юу гэнэ ээ? Яагаад надаас юу ч асуухгүй тэднийг дураараа дуудаж байгаа юм? Өнөөдөр зүгээр ууж амаръя гэж бодсон юмсан.."

Бурхан минь, инээд хүрчихлээ.Бомгюд өнөөдөр юу тохиолдоо вэ? Тэр анх удаа л эмэгтэй хүнээс татгалзаж байна.

Жэйк ажлаа хийж дуусгачхаад өрсөн шар айрагнуудаас нэгийг аван, балгаж "Аливээ залуу минь, чамайг Шиүтэй үхрийн мах идээд сууж байхад бид нар яах болж байна?" гэсээр инээсэнд Сонхүн их л эв хавгүй Бомгю руу ширтээд, "Гю, чамд Шиү таалагддаг биз дээ?" хэмээн асуув.

Гэнэтийн асуултад цочирдсон Бомгю ууж байсан архиндаа хахан, хэд хэд ханиагаад "Ямар хараал идсэн новшоо асуугаад байгаа юм!? Үгүй ээ..би лав Шиүгийн талаар илүү юм бодож байгаагүй.Тэр надад их сонин санагддаг.." гэсэнд Сонхүн үргэлжлүүлэн "Үгүй ээ, Бомгю.Түүний хачин байгаад биш.Зүгээр л чиний хүчтэй охидоос айдагт л байгаа юм." хэмээн хариу түүний шарыг малтах гэсэн янзтай өгүүллээ.

Би тэдний маргалдаанийг харахыг хүсээгүй тул шар айргаа балгасаар эсрэг тийш харан суухад хойноос минь, "Ингэхэд чиний хувьд дажгүй таалагддаг эмэгтэй байхгүй юу? Юнжин ямархуу байна?" гэж Жэйкийг асуусанд би түүн рүү нүднийхээ булангаар хараад, хариу хэлэлгүй чимээгүй суув.

Сонхүн "Жэйк, түүнээс битгий дэмий зүйл асуугаад бай."

Жэйк хариу хэнэггүйхэн инээж, мөрөө хавчин, "Яагаад Юнжин байж болохгүй гэж?" гэсэнд Сонхүн гүнзгий амьсгаа аваад, "Хисын, чиний худлаа эр хүн шиг аашлаад байгаа зан чинь надад ерөөсөө таалагдахгүй байна.Хорин нас гэдэг чинь дөнгөж зугаацаж эхлэх гал халуун үе.Чи ер нь хэнийгээ хүлээгээд суугаад байдаг юм? Эсвэл доодох чинь сулралтай болчихоо юу? Чиний хойноос насаараа гүйж яваа Юнжин гэх охиноо ядаж өвөртөө нэг оруулаад жаргалын дээдийг амсаад үзээч."

"Хараал идсэн наадах бохир амаа тат.Би түүнээс юу ч хүсэхгүй байгаагаа та нарт хэдэн удаа хэлэх ёстой юм?"

Сонхүний энэ новшийн хүүхэмсэг занг найзалсан үеэсээ хойш маш их тэвчсэн тэвчээрээ сая нэг алдаж, тэр үүнийг анзаарсан бололтой, өөр үг хэлэлгүй чимээгүй ширээ ширтэн суухад Жэй ардаас дахин мах шарж эхлэхдээ, "ЭЭЕ, манай Хидынни ч том залуу болжээ.Уурлаж байгааг нь хараад байхад хувь тавилангаа хүлээгээд л зандан хэвээр үлдэхээр шийдсэн бололтой дог оо." гэсэнд уур минь барагдаж, үг хэлж амжаагүй байтал Сонхүн үргэлжлүүлэн,

"Жилийн өмнөх И Хисын байсан бол зам дээр олдсон халуухан бялзуухайг алдахыг хүсэхгүй л байх байсан юм." гээд чимээгүй болов.

Би уурандаа дийлдэн нударгаараа ширээг хүчтэй цохиод, "Сонхүн аа, хоёулаа нэг ярилцаатах уу?" гээд шар айрагаасаа нэг балган, "Яг одоо!" гэхэд Сонхүн тайван гэгч нь сандалнаасаа босоод намайг даган байшин руу хамт орлоо.

Биднийг гайхан ард хоцорсон залуус юу ч дуугаралгүй нүдээ бүлтийлгэсээр суухад би цэцэрлэг рүү харсан гүйдэг хаалгийг чанга гэгч нь хаагаад Сонхүнийг буйдан дээр суухыг нь тэвчээртэй гэгч нь хүлээв.

"За тэгээд бас юу ярих гээд байгаа юм бэ? Дахиад хэрүүл өдөж зодолдох гээ юу? Өчигдөр би хангалттай бэлтгэл хийчихсэн шүү."

Халааснаасаа утсаа гаргаж ирэн оролдох Сонхүн ийнхүү намайг тохуурхсан янзтай тоосон шинжгүй суухад би аль болох тайван байхыг хичээж гүнзгий амьсгаа аваад, "Пак Сонхүн, чи наадах тэнэглэлээ хэзээ зогсоох юм?" хэмээн удаанаар асуусанд тэр утас руугаа ширтсэн хэвээр, удалгүй түүнийгээ далд хийж, хөмсгөө зангидан, "За, алив том залуу минь.Өөрөө яасан их бардам загнаад байна? Аринаас салснаас хойш арай л их өөрчлөгдчихжээ.Охидуудтай ч орооцолдохгүй."

"Надад таалагддаг хүн байгаа.Гэхдээ ганц ялгаатай зүйл нь би чам шиг түүнтэй завхай харьцдаггүй."

Түүний гайхсан харц удалгүй инээмсэглэлээр солигдоод, "Хидынни ч чимээгүй царайлаад байсан.Харин дараагийн хүүхэлдэйгээ аль хэдийн олоод авчихаж ээ? Тэр эмэгтэй чинь тэгээд хэн юм?" гэсэнд би хүндээр амьсгаа аваад, "Чи түүнийг танихгүй ээ." гээд хэлчихэв.

Новш гэж..түүнд Хёнагийн талаар хэлэх гэсэн анхны оролдлого маань хормын дотор замхраад алга болчихлоо.Яагаад түүнд хэлж чадаагүйгээ би сайн мэдэж байна.Учир нь...би түүнээс зүгээр л айсан.

Сонхүнтэй хар багаасаа эхэлж шороо идэлцэж өсөхдөө би түүнд ямар нэгэн зүйл хэлэхдээ нэг ч удаа ингэж айж үзсэнгүй.Тэр үргэлж ийм новшийн зан гаргадаг байсан уу гэвэл үгүй ээ.Тэр ийм байгаагүй.Гэнэт л зан ааш нь адгуус шиг өөрчлөгдчихсөн.Магадгүй энэ нь түүний тэшүүрийн спорт эсвэл түүнээс холдсон эцэгтэй нь холбоотой байх.Хэтэрхий их нэр хүнд, бас шагнал.Гэхдээ үүнээс өөр шалтгаан ч түүнд бий.Түүний талаарх мэдээ гэвэл надад маш их юм бий.

Яг одоо түүнд үнэнийг хэлбэл хүний хувьд намайг алчихгүй, зүгээр л уурандаа надаас харилцаагаа тасална.Би үүнээс айхгүй байна.Хамгийн гол айх болсон шалтгаан маань бол зөвхөн Хёнаг яах бол гэсэн бодол.

Тэр одоо ахтайгаа буцаж бага байсан үе шигээ энгийнээр харилцахыг маш их хүсэж байгаа.Тэгтэл ийм зүйл тохиолдвол Сонхүн ах дүүгийнхээ харилцааг таслахаас ч илүүг хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Сонхүн "Аан, ойлголоо.Иймхэн л зүйл ярих гэж надтай тусдаа ярьсан байх нь.Тэгээд өнөөдөр тэр бүсгүйгээ энд аваад ирэхгүй яасан юм?"

"Тэр энд байхгүй ээ.."

Түүний над руу ямар ч царайны хувиралгүй ширтэх харцнаас би дайжиж, гүйдэг хаалгыг эцэст нь онгойлгоод "Хэрэггүй зүйл ярьж утсаар оролдох цагийг чинь дэмий үрсэнд уучлаарай." гээд түүнийг орхин байшингаас гарахад залуусын харц биеийг минь нэвт цоолох дөхнө.

Бомгю амаа барьж дийлэхгүй байгаа бололтой эцэст нь "Та хоёр юу ярьсан юм?" гэж сониучирхан асуухад Сонхүн хойноос гарч ирээд "Сүртэй зүйл биш ээ." гээд байрандаа очоод суучхав.

Би мөн адил суудал дээрээ очин суухад Жэйк над руу нэг л эвгүй харцаар ширтсээр байхыг анзаарч, Сонхүн үргэлжлүүлэн, "Хисын, чи тэдэнд хэлэхгүй юм уу?" хэмээн жуумалзахад би хариу тээнэгэлзсээр "Чи зүгээр амаа хамхиж бай.Ярих хүсэл алга." гээд хэргийг дарахаар чимээгүйхэн суулаа.

Сонхүнд хэлээгүй нуусан зүйл их байхад нөгөө хэддээ дахиад худал хэлчихвэл эргээд жинхэнэ учрийг нь олох гэж бөөн төвөг болох байх.Тиймээс чимээгүй байсан нь л хамгийн зөв шийдэл.

"You get aggressive so quickly.Gosh.."

Жэй өнөөх махаа шарсан хэвээр англиар ярин намайг шоглоход Жэйк чимээгүйхэн чихэнд минь, "Эд зүйлээ сайн харж явсан чинь дээр бололтой." гээд утсыг минь удаанаар дөхүүлэн, би гайхан толгой дохиод утсаа түүнээс аван зурвасаа шалгав.

Хараал ид..утсаа үлдээгээд явчихснаа одоо л санаж байна.Хёна хэдэн минутын өмнө над руу зурвас бичиж.

Би удаанаар Жэйк рүү эвгүй царайлан харахад тэр намайг ойлгож байгаа бололтой зөөлөн толгой дохиод юу ч болоогүй мэт нөгөө хэдтэйгээ нийлэн, намайг орхин явав.

Би яг одоо зүгээр л..."Жэйк чи миний жинхэнэ анд шүү!!" гээд түүнд хэлмээр санагдаж байна.

Бага ч болов тайвширч, сандлаа налан, тэнгэр ширтээд нүдээ анин суутал цэцэрлэгийн хаалгийг түс тас хийтэл өшиглөн орж ирэх охид бүх анхаарлыг минь сарниулж орхилоо.

Жэйк..чи ч нээрээ хэрэггүй зүйл хийхдээ ч бас сайн юм аа.

Охидуудыг инээлдэн дотогш орж ирэхэд Жэйк тэдэн дээр очин, найрсгаар угтаж, "За, сайн уу? Охидуудаа.Та нар өлсөж байгаа биз дээ? Манай Жэй яг мах шарж дуусч байхад та нар ирлээ дээ." гэсээр нэг нэгээр нь тэврэх бол тэдний дундаас Юнжин түүнийг үл тоосоор, миний өөдөөс алхан ирж буй нь харагдав.

Жэй энэ үед хажуунаас минь шүгэлдэж дуудаад нүдээ ирмэн "Амжилт!" хэмээн амандаа шивнэн инээхэд би түүнийг үл тоосоор шар айргаа балгах бол хэн нэгэн хойноос хүзүүгээр минь гараа оруулан тэврээд "Хөөе, номер нэг ээ? Дахин ахлагч болох ямар байна даа?" гэхэд гайхан эргэж харлаа.

Бурхны авралаар Шиү, чи байна.

"Яахав ээ, сайхан л санагдаж байна."

"Аливээ, Хисын аа~ Дандаа ийм даруухан байгаад байж болохгүй шдээ.Царайлаг болохоор чамд үнэхээр зохихгүй байна."

Юнжинийг бидний яриаг таслан ийнхүү орж ирэхэд ч би түүнийг тоолгүй суусанд тэр хажуу талын ширээнээс өөр нэгэн сандал аваад хажууд минь тавин ойрхон суух гэж оролдов.Ядаргаатай хүүхэн шүү..

Гэвч би энэ үед Бомгюг Шиү рүү ширтсээр байхыг нь нууцаар ажиглан, тэр миний өөр лүү нь нууцаар ширтэхийг анзаарсан бололтой бантсандаа бусад охидоос "Та нар хаанаас ирсэн юм!?" хэмээн сандарч буйгаа нуун чангаар асуух нь инээдийг минь хүргэж, Сонхүний найз охин болох Ёжүн "Чи хаанаас ирүүлмээр байна? Бид нар дөнгөж сая төгсөлтийнхөө үдэшлэгээс тараад ирлээ! Тийм ээ, охид оо?" гэсээр өнөөх охидууд дор бүрнээ түүнийг дэмжин уухайлав.

Бурхан минь, тэд хэр их уусан юм бол?

Шиү энэ зуур хүзүүг минь тэврэхээ болиод "Би уг нь энд ирэхгүй шууд харья гэж бодож байсан юм.Та нарыг энд байгаа сургаар л ирлээ." гээд Бомгю дээр очиход Жэйк охидуудад сандал гаргаж өгөхөөр байшин руу гялс гүйн орох нь харагдана.

За байз..түүнд тусалдаг юм бил үү? Юнжиний намайг цоолох шахам энэ харцнаас түр хугацаанд ч болов дайжмаар байна.Хэн ч байсан дургүй хүн нь өөр лүү нь ширтээд байвал сайхан санагдахгүй нь мэдээж биз.

"Залуус аа, та нар ер нь ирээдүйд хурим хийнэ гэж бодож байна уу?"

Бомгюг гэнэтхэн иймэрхүү зүйл асуусанд бид нэгэн зэрэг гайхширч, Минжи "Хурим гэхээр хүнтэй гэрлэнэ гэсэн үг биз дээ? Үгүй ээ, би лав гэрийн хамаг ажил хийдэг авгай, зарц болмооргүй байна.Чи яагаад гэнэт ийм юм яриад байгаа юм? Надад арай гэрлэх санал тавих гээд байгаа юм биш биз дээ? Би дөнгөж хорь хүрч байгаа болохоор-" хэмээн сүүлийн өгүүлбэрээ хэлж амжаагүй байтал Жэй тэдний дундуур орон, шарсан махаа том тавганд хуваан тавиад, "Гэрлэх гэнэ шүү! Тийм зүйл бодож байхаар ганц бие, эрх чөлөөтэй амьдарсан нь дээр биз." гэлээ.

Шиүгийн өнөөх гэрэлтсэн инээд бага багаар замхран, санаа алдсаар "Аххх, бид нар залуу байгаа болохоор л амьдрал гэж юу байдгийг сайн мэдэхгүй байна даа.Гэрлэх нэгэн нь ирээдүйд гэрлэж л таараа.Хэзээ нэгэн цагт нэгнийхээ хуримын зочин болох үе бидэнд ирнэ гэдэгт итгэлтэй байна.Тэр үед харин ганц биечүүд нь хуримын хос болон бяцхан хүүхдүүдийг нь хараад эцэг эх болох хүсэл төрж, атаархах байх даа.Харин Жэй, чиний хувьд энэ тэнэг үзэл бодлоосоо салчихвал сайн нөхөр бас аав болох бүх шинж болон ур чадвар байгаа шүү." гэхэд Жэй хариу "Би хэлснийг чинь магтаал гэж хүлээж авах ёстой юу?" гээд инээвхийлэв.

"Хүссэнээрээ л хүлээж ав.Би зүгээр л хэлсэн юм."

Тэднийг ийнхүү яриандаа халсан хойгуур би сандал дээрээ бага зэрэг хойш налан суугаад, утасныхаа дэлгэцийн гэрлийг багасган Хёнагаас ирсэн зурвасийг шалгах гэж байтал "Хисын, чи юу үзээд байгаа юм? Би ч гэсэн харж болох уу?" гэх Юнжиний хоолой сонсогдож, сандарсандаа утсаа хариу халаасандаа хийн далд хийлээ.

Утасныхаа түгжээг ч гаргаж амжаагүй байхад даа..

"Юу ч биш ээ.Ирсэн зурвасаа л хальт харсан юм."

Бомгю гэнэтхэн нэг хөмсгөө өргөн, над руу сэжигтэй царай харцаар хараад "Хүлээ...зурвас гэнэ ээ? За байз..чиний өдөржин бодол болоод утсаа ширтээд, нэг юм хүлээгээд суугаад байдаг чинь зурвастай холбоотой болж таарлаа шүү.." гэхэд би нүдээ эргэлдүүлсээр "Тэгээд юу гэж?" гэхээс өөр зүйл хэлсэнгүй.

"Чи эмэгтэй хүнтэй зурвас бичилцээд байгаа байх нь, тийм үү?"

Бомгюгийн намайг шалгаах асуултад би чимээгүй тэвчин, тэнгэр ширтэн суусаар..

"Чи найз охинтой болчихсон юм уу?"

Би эцэст нь гүнзгий амьсгаа аван гаргаж, үсээ нэг хойш хийн тэдэн рүү харлаа.Хэдий тэр энд байхгүй ч найз охингүй гэж яаж ч хэлж чадахгүй нь.Учир нь би яг л түүнээс урваж, гомдоочих юм шиг санагдаад.

"Тийм гэвэл яах уу?"

Юнжин "Үгүй ээ, тийм байх ёсгүй."

Бүгд цочирдсондоо амьсгал хураах нь холгүй байхад Жэй итгэлгүйхэн "Хисын, чи  ахиад л бидний дунд орчихож байгаа юм уу?" хэмээн асуув.

"Та нар асуусан.Би хариуллаа."

Би дахин шар айраг аван задалж, түүнээсээ хэд хэд балган суухад Бомгю гомдсон өнгө аястай "Тэгээд чи яагаад одоо хүртэл бидэнд хэлээгүй юм?" гэхэд би "Тэр энд амьдардаггүй.Бас та нарын хэн нь ч түүнийг танихгүй болохоор хэлээд яах юм?" гээд чимээгүй болов.

Жэйкийн зүг харахад тэр над руу цоо ширтэж буй нь үзэгдэн, би түүнээс нүүр буруулаад, "За за, дэмий зүйл их ярьчихлаа.Өөр сэдэв рүү орцгооё." гэхэд Сонхүн толгой сэгсрээд "Чи ч ёстой хачин амьтан юм аа.Аринтай үерхэж байхдаа хүн болгонд сайрхаад магтаад явдаг байсан байж." гэсээр үргэлжлүүлэн, "Үнэнийг хэлэхэд анд минь.Чи түүний нэрийг хэлэхгүй байсан ч бид нар яаж ийгээд л олчихно." гэсэнд Юнжин мөн мөрөө хавчин арагш суугаад "Магадгүй тэр эмэгтэй нь царай муутай болохоор бид нараас нуугаад байгаа юм байлгүй дээ.Ямар инээдтэй шалтаг вэ?" гэлээ.

Намайг хариу хэлэх үгээ ч бодож амжаагүй суутал "За хангалттай! Амаа татацгаа!" гэх Жэйкийн дуу сонсогдож бүгд дор бүрнээ амаа хамхив.

"Хисын энэ сэдвийн талаар ярихыг хүсэхгүй байгаа нь тодорхой байхад яагаад өдөөд байгаа юм шиг хайртай бүсгүйг нь хүртэл доромжлоод байгаа юм!? Айн!?"

Бид түүнийг энэ насандаа гомдож байхыг нь л харснаас уурлаж байгааг нь бараг харсан удаагүй тул дор бүрнээ түүнээс айж, чимээгүй сууцгаана.Жэйк бидний дундаас хамгийн гэгээлэг нь гэж хэлж болох хүн учраас.

Би Жэйкийг намайг хамгаална гэж хэзээ ч бодоогүй ч шалтгаан нь тодорхой шүү дээ.Хёна ч гэсэн түүний хувьд үнэ цэнтэй нэгэн гэж би боддог.Хүссэндээ ч тэр намайг хамгаалаагүй байх.Гэхдээ л би түүнд маш их баярлаж байна.

Энэ эвгүй байдал намдсаны дараа үд өнгөрч, үдшийн бүрий үзэгдэхэд охид явж, би Юнжинээс салсандаа маш их баяртай байлаа.

Хөвгүүд ч мөн адил бүгд гаран явахад цэцэрлэгт зөвхөн Жэйк бид хоёр л суусаар үлдэв.Яагаад ч юм уур амьсгал ямар ч чимээгүй, нэгнийгээ огт танихгүй болчихсон мэт санагдана.

"Ямар нэгэн зүйлд битгий санаа зов доо."

"Би хэнд ч хэлэхгүй."

------------✧♡✧-------------

Continue Reading

You'll Also Like

290 60 5
ڕزگارکردنی ڕز خوشکەکەم کاڕێکی پاڵەوانانە بوو ..! دڵخۆشم کە نەیتوانی ئەو کارە قێزەونەی تەواو بکات مینهۆ ڕێگەنادەم بژیت بێ قیمەت ..!
36.6K 479 51
You and the members from BTS have a secret you need to keep from the other members. It seems you are liked by all the members, and you're even trai...
5.8K 148 32
Limerence is a state of involuntary obsession and fixation with someone Therefore , involuntary obsessions can cause involuntary actions upon someon...
2.4K 300 11
Хайр дурлалдаа сохорчихсон байсан болохоор түүнийгээ энэ ертөнцөд оршиж буй үгүйг нь анзаарахгүй болтлоо галзууртлаа дурлачихсан байж. Одоо түүнгүй а...