KEEP IT SECRET | LEE HEESEUNG...

By Zulkkaa

11.3K 1.8K 1K

Найзынхаа дүүгийн хувьд сайн найз залуу нь болж үлдэх үү? Эсвэл сайн найзынхаа үүрдийн найз нь хэвээр байх уу... More

Хэсэг 01: Эргэж ирсэн нь
Хэсэг 02: Усан сангийн үдэшлэг
Хэсэг 03: Чимээгүй..
Хэсэг 04: Үдэшлэг сүйтгэх үү?
Хэсэг 05: Найз залуугаа илчилсэн нь
Хэсэг 06: Хэзээ ч хийж үзээгүй
Хэсэг 07: Drunk-Dazed
Хэсэг 08: Night Walk
Хэсэг 09: Маргааш өглөө
Хэсэг 10: Санаа минь амрав.
Хэсэг 11: Маргаан дээр маргаан
Хэсэг 12: Далайн эрэг, усан сан
Хэсэг 13: Гэм буруутай бодлууд
Хэсэг 14: Би очиж болох уу?
Хэсэг 15: Хувцас солих өрөө
Хэсэг 16: Үнэн
Хэсэг 18: Пицца
Хэсэг 19: Зун цагийн дурсамж
Хэсэг 20: Би чамайг үнсэж болох уу?
Хэсэг 21: Хоёр хоног.
Хэсэг 22: Эвлэрэл
Хэсэг 23: Эрвээхэй
Хэсэг 24: Жигшил
Хэсэг 25: Надтай хамт унтаач
Хэсэг 26: Цахилгаан зүрх
Хэсэг 27: Бин
Хэсэг 28: Мянган үгнээс ч илүү
Хэсэг 29: Шөнийн 11 цаг
Хэсэг 30: Сэтгэл ханамж
Хэсэг 31: Танил
Хэсэг 32: Зөгнөл
Хэсэг 33: Бурхан өршөөг
Хэсэг 34: Араар тавилт?
Хэсэг 35: Бүх зүйл дуусчихлаа гэж үү...
Хэсэг 36: Баяртай гэж хэлье..
Хэсэг 37: Худалч
Хэсэг 38: Би зүүдлээд байна уу?
Хэсэг 39: Шийдвэр
Хэсэг 40: Одод
Хэсэг 41: Халуухан зүүд
Хэсэг 42: Сагсан бөмбөгийн талбай
Хэсэг 43: Аадар бороо

Хэсэг 17: Анхны болзоо

297 42 31
By Zulkkaa

------------✧♡✧-------------

Цагийн зүү дөрвийг зааж, буйдан дээр би хий дэмий л цаг руу гөлрөн хэвтэнэ.

Дахиад хоёрхон цаг тэсчихвэл..

"Ээж!"

Гал тогооны өрөөнд үргэлж зогсон хоол хийж байдаг гэрийн эзэгтэй маань энэ удаад ном уншингаа нүдний шилээ доошлуулаад, над руу ширтэх аж.

"Нээрээ би өнөө оройн хоол идэж амжихгүй гэдгээ хэлэхээ мартчихсан байна."

"Чи ч бас уу?"

Ээж над руу ийн гайхан асуутал би хөмсгөө зангидсаар "Чи ч бас уу? гэдэг чинь Сонхүн ч гэсэн өнөөдөр гарна гэсэн үг үү?" гэхэд тэр санаа алдан "Тийм ээ, ах чинь ч бас өнөө орой гарна гэсэн." гэлээ.

"Ээж нь ер нь та хоёртой дандаа л хоолны ширээний ард уулзах юм.Намайг байхгүйд үргэлж гэртээ байдаг мөртлөө намайг ирэхээр л нисээд алга болчихно."

Ээжийн нүднээс гунигтай харцыг олж хараад уруул дээрх инээмсэглэл минь хормын дотор алга болж, харамсах сэтгэл төрж эхлэв.

Тийм ээ, ээжийн зөв.Эмч байна гэдэг үнэхээр хэцүү.Яаралтай дуудлага ирэхэд ямар ч нөхцөлд байсан шууд л гараад явчихдаг.Ээж минь үнэхээр хариуцлагатай нэгэн.Шөнө орой ээлжиндээ гарчихдаг учраас өдрийн тал шахууд хааяахан нэгнийхээ зүс царайг харцгаана.Хөөрхий ээж минь их ганцаарддаг байх даа..

"Үнэхээр уучлаарай, ээж ээ..Гэхдээ та намайг орой болгон гараад байдаггүйг мэднэ шүү дээ.Ганцхан энэ удаа л гаргаж болох уу?"

"Тэр мэдээж бололгүй яахав.Энэ миний охинтой ямар ч холбоотой асуудал бишээ.Зүгээр л ахад чинь санаа зовоод байх юм.Тэр сүүлийн үед шөнө оройгоор гадуур их явдаг боллоо.Ямар их ядарч байгаа бол оо? Түүнийг удахгүй энэ байдлаасаа сална гэж найдаж байна."

Ахынхаа зан авирыг ойлгодоггүй нь ганцхан би биш гэдгийг бодоод тайвшрах ч түүний гадуур дотуур хийдэг булхай заваан явдлууд нь намайг үнэхээр эвгүй байдалд оруулж, би түүний дүү гэдгээсээ үргэлж ичдэг.

"Ингэхэд чи өнөөдөр хэнтэй уулзах гэж байгаа юм?"

"Залуутай юу?"

Ээж аягатай усаа балгангаа ийн асуусан нь үнэхээр гэнэтийн байсан тул би толгойгоо маажсаар "Аан..Жонвон." гэсэнд ээж над руу нэг л сэжигтэй харцаар хараад "Тийм үү? Ээж нь өнөөдөр надад гэр бүлээрээ эмээ өвөөгийндөө очих гэж  байгаа гэж хэлсэн дээ."

Би бантсандаа тааз ширтэхээс өөрийг хийж чадсангүй.

"За тэгвэл Жонвонтой лав биш.."

"Жинхэнээсээ өөр эрэгтэйтэй уулзах гэж байгаа юм уу?"

"Та түүнийг танихгүй ээ, ээж."

"Аа, тийм гэж үү? Нэг өдөр түүнийгээ гэртээ авч ирэх юм байгаа биз дээ? Ах чинь ядаж өөрийнх нь мэдэхгүй хүнтэй болзож байгаа гэдгийг чинь мэдвэл санаа нь бага ч гэсэн амрах байх."

Бурхан минь..юуны өмнө би үнэхээр энэ бүхнээс залхаж байна.Хоёрт гэвэл ээж Сонхүнийг хэр олон хүн таньж мэддэг өөрөө ч хэр од гэдгийг нь мэдэхгүй байгаа бололтой.Тэр үнэхээр дэлхийн өнцөг буланд байх хүмүүсийг ч таньж мэдэхээр хүн.Тэднийхээ бүх мэдээллийг нь ч мэддэг байх.

Эцэст нь дөрвөн цаг хагас болоход би өрөө лүүгээ гүйх шахам ороод, нүүрээ янзлан суулаа.Уг нь би түүнтэй уулзахаас өмнө сэтгэл санаагаа хэдэн цаг сайн бэлдэх ёстой байсан юм.

"Хисын зүгээр надаар тоглосон байвал яах уу? Эсвэл найзууддаа мөрий тавьсан байх ч юм бил үү?"

"Яагаад гэвэл би хэтэрхий итгэмтгий шүү дээ.."

Хаха, тэр тийм хүн биш.Эсвэл.. тийм ч юм бол уу? Үгүй ээ! Энэ бүх бодлоо мартах хэрэгтэй.Ямар ч хүлээлт тавиад, догдлоод огт хэрэггүй.

"Дулаахан хувцаслаарай гэсэн байх аа?"

Би хувцасны шүүгээгээ нээн, аль болох дулаахан байж болох хувцаснуудаа хайж эхлэв.

Хэр хүйтэн газар очих гээд байгаа юм бол? 10 градус эсвэл 0? Зузаан хүрэм авах ёстой юм бол уу?

Ямар ч санаа олдохгүй нь ээ..

Миний толгой үнэхээр хэдэн зуун мянган бодолд дарагдаж, хэдхэн минутын дараа Хисынтэй болзоонд явах гэж байгаадаа ч итгэх өгөхгүй байлаа.

Эцэст нь би ноосон цамц болон өвлийн хүрэм, доогуураа зузаан өмд, пүүзээ өмсөөд толины өмнө очиж зогсоход арай л хэтрүүлчихсэн юм шиг санагдана.Учир нь одоо гадаа бараг 25 градустай байгаа.

Ээж намайг толины өмнө зогсохыг хараад хүрч ирэн долгионтой үсийг минь хойш хийн янзалж өгөөд "Миний охин үнэхээр хөөрхөн харагдаж байна!" гэхэд нь би бага зэрэг итгэлгүйхэн "Арай л зузаан байна уу?" гээд тайлах гэсэнд ээж толгойгоо сэгсэрсээр "Юу яриад байгаа юм! Тэр залууд чинь харин ч таалагдана.Жаахан л халууцаж магадгүй юм." гэсээр эсэргүүцэв.

За ер нь ээж минь л намайг хөөрхөн байна гэж байгаа юм чинь ямар ч хувцас өмссөн яадаг юм!

Би ээжийгээ тэврэн инээмсэглээд гадуурх зузаан хүрмээ тайлан гартаа атгасаар гэрээс гаран гудамжаар эргэлзсэн байртай алхаж эхлэх бол хөл минь яагаад ч юм салганаад олигтой ч алхаж чадахгүй байв.Ингэж удаан алхаад арай гэж очтол Хисын явчихсан байвал амар ч юм шиг.

Уулзах цэгт дөхөх тусам гаргасан шийдвэртээ улам эргэлзэнэ.
Энэ үдэш яаж өнгөрөх нь хамаагүй.Зүгээр л Хисын бид хоёрыг болзож байгааг хэн нэгэн харчихвал...ах тэр хоёрын маань нөхөрлөлөөс авахуулаад бусад найзууд дунд нь ч эвгүй байдалд орох байх.

Магадгүй Хисын ч гэсэн ингэж бодон айж суугаа биз.Гэхдээ бидний ингэж уулзана гэж төлөвлөсөн нь зөв зүйл мөн үү?

Замын төгсгөлд ирж, түүний Мерседесийг харах үед саяных хүртэл бодсон бодлууд минь зүгээр л агаарт замхран алга одов.

Энэ үнэхээр тоглоом ч үгүй үнэхээр эвгүй байдал байна шүү.

Би ойртох хэрэгтэй юу?

Эсвэл тэр гарч ирэх юм бол уу?

Зүрх минь галзуу юм шиг хурдан цохилоход би арай ядан машин руу нь ойртож, урд талын цонх руу нь харахад түүнийг баруун талын хаалга руугаа толгой дохиж буйг хараад сандарсандаа хар хүрмийнхээ захаас чанга атгасаар, дотогш орон суулаа.

Хэрвээ би түүний машиных нь урд бүдрээд уначихсан бол яана? Үгүй ээ, битгий ийм зүйл бод Хёна.Тайвшир тайвшир..

Хисын миний нүүр лүү эгцлэн ширтэн хөнгөн инээмсэглээд "Сайн уу?" гэж асуухад нь нүүр минь яг л галд шатаж буй мэт мэдрэгдээд эхлэв.

Болохгүй ээ! Тайван бай л даа.Хёна! Тэр зүгээр л чамтай мэндэлсэн.

"Тийм ээ, би сайн.."

Би улайсан нүүрээ түүнээс нуухаар эсрэг тал руу харах бол тэр миний ингэж их сандрахыг мэдэрсэн бололтой "Чи зүгээр үү?" гэж асуулаа.

Надаас яг одоо эвгүй үнэр гараад байвал яах уу? Яагаад гэвэл би энэ өвлийн хүрмээсээ болоод маш их хөлрөөд байна.

"Зү-зүгээр ээ!"

"Үгүй ээ, чи ерөөсөө тэгж харагдахгүй байна."

Чөтгөр гэж..хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болох нь..

"Хёна, үнэндээ надад ч гэсэн эвгүй байгаа болохоор аль болох өөрийнхөөрөө байгаарай.."

Түүнд ч эвгүй байгаа байх нь..Ядаж би ганцаараа биш юм байна.Эсвэл тэр намайг эвгүй байдлаас минь гаргахын тулд хэлсэн байх.

"Тэгэхээр..та хаашаа явна гэж төлөвлөсөн юм?"

"Чамд арай хэлэх болоогүй ч юутай ч миний нэлээн удаан очиж хийж үзээгүй зүйл бий.Хэрвээ би дахин хийж чадах юм бол дахиад оролдож үзэхийг үнэхээр их хүсэж байна.."

Миний тархи түүний зам дагуу тааралдах болгоны байршлыг тооцон, хаана хүйтэн уур амьсгалтай газар байж болохыг бодон суулаа.

Замдаа бид нэг ч үг хоорондоо үл солилцсон хэвээр.Би үнэхээр яаж яриагаа эхлүүлэхээ мэдэхгүй байна.Хариулахаа ч адил..

Машин эцэст нь миний таамаглаж байсан тэр газарт яг таг ирэн зогсоход би гайхан Хисын рүү харлаа.Би энэ газарт олон зуун тэмцээний зочноор ирж байсан.

"Тэшүүрээр гулгана гэж үү?"

Би нүднийхээ өмнө байх том заалыг гаднаас нь харан зогсох бол Хисын арын суудлаасаа хос хар тэшүүр гаргаж ирэн атгаад "Би хамгийн сүүлд 6 жилийн өмнө тэшүүрээр гулгаж байсан юм байна."

Бид үүд рүү дөхөн орох замд би үл ялиг инээсээр "Намайг ганцхан удаа энд ирж гулгаж байсан гэвэл та лав гайхах байх даа.Тэр үед би таван л настай байсан байх." гэсэнд Хисын замдаа гэнэт зогсоод "Чи тоглоод байна уу? Чи бол Сонхүний дүү.Би чамайг бараг мэргэжлийн гулгадаг байх гэж бодоод айж байсан юмсан." гэхэд нь би хариу инээлээ.

Гэхдээ энэ бол наргиан бишээ.Энэ олон жилийн турш тэшүүрээр гулгана гэдэг нь зөвхөн Сонхүний л ажил байсан.Би гар бөмбөг, хөл бөмбөг, сагсан бөмбөг гэх мэт бөмбөгтэй спортод л дуртай ч сүүлдээ томрох тусам түүндээ ямар ч сонирхолгүй болж, тэмцээн жишээний зүйлээс тусгаарлагдан амьдрах болсон.

Бид талбай дээгүүр гулгах тасалбараа авахаар хүмүүс дунд оочирлон зогсох ба эцэст нь нэг юм бидний ээлж ирэн, тэшүүрээ өмсөцгөөсөнд талбай хормын дотор л дүүрч орхив.Хүмүүс тэшүүрээр гулгах ч их дуртай юмаа.

"Би зөндөө халтирч унах байх шүү.Битгий шоолоорой."

Би талбай руу орохоосоо өмнө ийнхүү хэлээд инээх бол Хисын толгойгоо сэгсрэн эсэргүүцсээр "Гэхдээ би ч гэсэн ялгаагүй ээ.Би 15 настайдаа хоккейн багийнхантайгаа мөсөн дээр тоглодог байсан юм.Үнэхээр олон жил өнгөрчээ." гэхэд нь би гайхсаар "Та хоккей тоглодог байсан юм уу?" хэмээн асуув.

"Тийм ээ, гэхдээ ганц хоёрхон жил болсон.Тийм ч онцгойроод байх зүйл байхгүй ээ."

Би мөсөн дээгүүр алхахаас үнэхээр айж байсан тул төмөр хашлагаас барин явах гэтэл санаандгүй халтираад уначихлаа.

Хөөх, Хёна.Энэ чиний амьдралын хамгийн ичгүүртэй явдал байх даа, тийм үү?

"Чамд тусламж хэрэгтэй бололтой."

Хисын хажууд минь ирж зогсон, гарнаас минь татан босгоод, намайг урагш харуулан өөрөө ард минь орж зогсоод, хойноос хоёр гарнаас минь зөөлөн атган гулгаж эхэлхэд би аажмаар явж сурсаар байлаа.Бага багаар урагшилсаар, гэдсэнд минь олон тооны эрвээхий нисэх нь мэдрэгдэнэ..

Би түүний нүдэнд улайсан нүүртэй харагдахыг үнэхээр хүсэхгүй байна.

"Бүгд таныг хөзрийн тамга гэж нэрлэдэгт гайхах зүйл алга."

Би түүнд ийнхүү инээмсэглэн хэлэх бол тэрээр нэг л ойлгоогүй бололтой "Намайг юу гэж дууддаг гэнээ?" гэж давтан асуув.

"Хүн бүр таныг хөзрийн тамга гэж нэрлэдэг юм."

"Учир нь та бүх зүйлдээ сайн."

Хисын хэлсэн зүйлд минь инээсээр "Үгүй ээ, би яг ч бүх зүйлдээ сайн биш." гэсэнд би ёжтой инээмсэглэн "Тэгвэл чадахгүй зүйлсээ хэл л дээ." гээд анх удаа түүний нүд рүү зориг гарган харав.

"За..тэгэхээр..би физикийн хичээлдээ дургүй..бас багаа сайн удирдаж чаддаггүй юм бол уу?-" Тэр өгүүлбэрийнхээ дундуур гэнэтхэн үгээ таслан намайг өөр лүүгээ гэнэт хүчтэй татсанд гайхан эргэж харвал холоос ирсэн хүмүүс нэгэнтэйгээ мөргөлдөж, газарт унацгаах нь харагдлаа.

Хүлээгээрэй..Хисын сая намайг хамгаалсан уу?..

Бидний бие хоорондоо хэтэрхий ойр зайтай байсан учир би эв хавгүйхэн түүнээс хэдэн сантиметр ч болтугай холдох гэж хичээсэн боловч тэр хоёр гарны минь нэгийг нь ч тавьсангүй.

Газарт унасан хүмүүс арай ядан боссоор, нэгнээсээ уучлалт гуйхыг хараад би Хисыний өөдөөс эгцлэн "Өө..баярлалаа.." гээд зөөлөн хэллээ.

Хисын эцэст нь нэг гарыг минь тавин, хамтдаа гулгасаар байх ба би арай ядан унахгүйг хичээн тогтох аж.

Би инээнгээ "Оцон шувуу ч надаас дээр гулгах байх даа.Энэ үнэхээр эвгүй юмаа." гэсээр гулгах бол дараагийн хормын дараа инээмсэглэл минь гэнэтхэн замхран алга одов.

------------✧♡✧-------------

Continue Reading

You'll Also Like

355K 12.9K 60
𝗜𝗡 𝗪𝗛𝗜𝗖𝗛 noura denoire is the first female f1 driver in 𝗗𝗘𝗖𝗔𝗗𝗘𝗦 OR 𝗜𝗡 𝗪𝗛𝗜𝗖𝗛 noura denoire and charle...
860K 19.6K 48
In wich a one night stand turns out to be a lot more than that.
7K 991 20
- Хэрвээ биднийг холбосон утас тасарвал би чамаас салахгүйгээр тэврэх болно. [Зохиогчийн эрхийг бүрэн авсан болно] WRITTEN BY: Shi-Bii Translated: Ka...
5.8K 148 32
Limerence is a state of involuntary obsession and fixation with someone Therefore , involuntary obsessions can cause involuntary actions upon someon...