💎THE GOD💎PART-2 -Миний бурх...

By Alexaaazzzzz

196 53 4

The God зохиолын хоёр дугаар хэсэг More

Үргэлжлэл
Амжилт олоогүй болзоонууд
Шинэ судалгааны ажил
Аарис Стиуард
Түнэр харанхуйд хоёулханаа
Байцаалт
Цагаан галзуу
Тамын гурван цээрлэл
Шүүх хурал
Титэм зүүх эзэн
30 жилийн дараа Анкорад

Тэнгисийн гүндэх солонго

18 5 0
By Alexaaazzzzz

Тэр долоо хоногийн сүүлээр би анх удаа судалгааны шумбалт хийх байсан юм. 

Амралтын өдөр бид Атами хотын тэнгисийн портоос шумбагч онгоцонд суулаа. Уул нь тав дахь өдөр шумбалт хийх байсан ч надад аюулгүй байдлын сургалт орсоор байгаад бүтэнсайн өдөр л бид Сагамигийн булангаас Номхон далайд, Шинкай-6500 японы шумбагч хөлөг онгоцоор тэнгист гарсан юм. 

Шумбагч ерөнхийдөө гурван хэсгээс бүрдэх ба хэсэг тус бүрийг зузаан шилэн хаалгаар тусгаарладаг байлаа.

Бид 4200 метрийн гүнээс эхлэн шүрэн арлуудыг харж эхэлсэн ба улам гүн рүү нь явсаар байв. 

Гэтэл гэнэт би харанхуй тэнгисийн ёроолоос солонгорсон туяа цацарч байхыг харсан юм. 

"Хөө, тэр туяа юу вэ?" гэж намайг асуухад бүгд миний заасан газар луу хараа бэлчээв. Онгоцны өөрийнх нь хүчтэй цагаан гэрлээс болоод харахгүй байгаа юм болов уу гэж бодоод би дахин тодрууллаа.

"Тэр ягаан, солонгорсон туяаг харахгүй байна уу?" гэхэд Мигел дахин нүдээ онийлгоод

"Үгүй ээ..." гэж хариуллаа

Аарис агуулахын хэсгээс удирдлагын хэсэгт ирээд хөлгийн удирдлагыг Мигелээс авангаа "Хаана?" гэж асуулаа. Би туяа гарч буй газар луу заахад Аарис над руу гайхан харсаар байлаа. Эмма нүдний шилээ зүүгээд хэсэг ширтсэнээ

"Ммм, надад харанхуй эгц хад л харагдах юм?" гэж хэллээ.

Би туяаг маш тод харсаар л байлаа. Гэхдээ нэгэнт тэд харж чадахгүй байгаа бол энэ миний амаа татах ёстой зүйл гэдгийг маш хурдан ойлголоо. 

"Өө, одоо алга болчихлоо. Би буруу харсан юм байлгүй дээ." гэж би хурдан шиг ухсан нүхээ битүүлж амжив.

Эхний шумбалт өндөрлөхөд бид хангалттай их дээжүүд цуглуулсан байлаа. Биднийг тарахад Аарис надад хандан

"Бид дараа сарын эхний долоо хоногт дараагийн шумбалтыг хийнэ. Гэхдээ чи анзаарсан бол манай багийнхан бүгд шумбагч хөлөг удирдаж чадна. Аюулгүй байдлын үүднээс үүнийг мөрдлөг болгодог юм." гэж хэллээ. Гэтэл Эмма

"Нээрээ тийм шүү. Ер нь бол чи шумбагч жолоодож сурахгүй бол өнөөдрийнх шиг бидэнтэй хамт явж болохгүй" гэж нэмж хэлэв.

"Өө, ойлголоо."

"Дараа долоо хоногийн амралтын өдөр би Атамигийн тэнгисийн портоос шумбагч жолоодож чаддаг хүн чамд олж өгье. Чи дараа долоо хоногоос амралтын өдрөөр Атамид шумбалт хийж сурмаар байна уу?" гэж Аарис надаас асуулаа. Би ч толгойгоо дохив.

"Тэгвэл би чамд дараа сарыг хүртэл 3н удаагийн Токиогоос Атами орох замын зардал, буудлын зардлыг нэмээд төсөвлөчихье." гэхэд энэ мэдээ бол надад таалагдлаа. Би Токиогоос гадна Атоми хотын далайн эрэгт амралтын өдрүүдэд нь зочид буудалд амрах нь байна шүү дээ.

"Заа, баярлалаа." гэж хэлэхэд Аарис хариу инээмсэглэлээ.

Continue Reading

You'll Also Like

24.6K 2.6K 15
Тэр новшийг тавьж явуулаад намайг хар, зөвхөн намайг. Inspired by That XX - G-dragon.
6.2K 660 8
Бидний хамтдаа байсан хугацаа маань бага ч, урссан нулимс маань юу юунаас илүү... Whybornn, 2021. ©️
462 68 6
Зарим парт дээр хэт их хараал, насанд хүрэгчдийн хэсэг,ёс бус үг агуулагдсан тул насаа мэдэж уншина уу !
69.1K 2K 190
"In a world of pirates and adventure, meet Ryo, a half mink-half human with a tragic past. After losing his parents, Ryo was taken in and trained by...