KEEP IT SECRET | LEE HEESEUNG...

By Zulkkaa

9.8K 1.6K 950

Найзынхаа дүүгийн хувьд сайн найз залуу нь болж үлдэх үү? Эсвэл сайн найзынхаа үүрдийн найз нь хэвээр байх уу... More

Хэсэг 01: Эргэж ирсэн нь
Хэсэг 02: Усан сангийн үдэшлэг
Хэсэг 03: Чимээгүй..
Хэсэг 04: Үдэшлэг сүйтгэх үү?
Хэсэг 05: Найз залуугаа илчилсэн нь
Хэсэг 06: Хэзээ ч хийж үзээгүй
Хэсэг 07: Drunk-Dazed
Хэсэг 08: Night Walk
Хэсэг 10: Санаа минь амрав.
Хэсэг 11: Маргаан дээр маргаан
Хэсэг 12: Далайн эрэг, усан сан
Хэсэг 13: Гэм буруутай бодлууд
Хэсэг 14: Би очиж болох уу?
Хэсэг 15: Хувцас солих өрөө
Хэсэг 16: Үнэн
Хэсэг 17: Анхны болзоо
Хэсэг 18: Пицца
Хэсэг 19: Зун цагийн дурсамж
Хэсэг 20: Би чамайг үнсэж болох уу?
Хэсэг 21: Хоёр хоног.
Хэсэг 22: Эвлэрэл
Хэсэг 23: Эрвээхэй
Хэсэг 24: Жигшил
Хэсэг 25: Надтай хамт унтаач
Хэсэг 26: Цахилгаан зүрх
Хэсэг 27: Бин
Хэсэг 28: Мянган үгнээс ч илүү
Хэсэг 29: Шөнийн 11 цаг
Хэсэг 30: Сэтгэл ханамж
Хэсэг 31: Танил
Хэсэг 32: Зөгнөл
Хэсэг 33: Бурхан өршөөг
Хэсэг 34: Араар тавилт?
Хэсэг 35: Бүх зүйл дуусчихлаа гэж үү...
Хэсэг 36: Баяртай гэж хэлье..
Хэсэг 37: Худалч
Хэсэг 38: Би зүүдлээд байна уу?
Хэсэг 39: Шийдвэр

Хэсэг 09: Маргааш өглөө

248 40 26
By Zulkkaa

------------✧♡✧-------------


Сэрүүлгийн чичрэх чимээнээр гүн нойрноосоо сэрж байна гэж бодон, нүдээ нээтэл сэрүүлэг маань биш байв.

Зүүд байсан байх нь.Би ингэхэд ням гараг бүр сэрүүлгээ унтраачихдаг шүү дээ.

Би хэсэг зүүрмэглэсээр суниан, эцэст нь нэг юм орноосоо босвол пүүз болон том хүрэмтэй унтаж байснаа сая л гэнэтхэн анзааран, таг хөшиж орхилоо.Бас энэ бүгд миний хувцас биш байна.

Юу вэ!? Өчигдөр шөнө яг юу болсон билээ? Шиүтэй ярьж байснаасаа хойш юу ч санахгүй байна.

Хамаг бие минь аль хэдийн нас маань явчихсан уу гэлтэй үе мөч маань салганаад, толгой хүртэл өвдөөд байна! Бурхан минь..архиа хэтрүүлчихсэн байж таарах нь!

Хурдхан шиг угаалгын өрөө орохоор өрөөнөөсөө гарах замдаа толинд өөрийгөө хартал байрандаа хэсэг зогсон, балмагдаж орхив.

Өө, ҮГҮЙ ээ..будгаа арилгалгүй унтчихсан учраас үнэхээр аймшигтай харагдаж байна.Сормуусны будаг маань урсаад, бас уруулын будаг маань хүртэл..

Гэхдээ би яаж гэртээ ирсэн юм бол?

Би гэнэтхэн өмсөж байсан том хүрмээ анзаараад бушуухан шиг товчийг нь тайлах гэтэл энгэр дээр нь "LH" гэсэн бичгийг харан, мөн доор нь байх сургуулийнхаа хөлбөмбөгийн багийн нэр хатгаатай байхыг харлаа.

ЯМАР НОВШ НЬ ВЭ!?

Хурдхан шиг товчоо тайлж эхэлсэн ч дараа нь зөвхөн хөхний даруулгатай байгаагаа хараад зүгээр л хөшиж орхив..

Хараал ид..

Өчигдөр шөнө яг юу болчихсон юм бэ!? Ахаас асуух хэрэгтэй юу? Үгүй ээ..энэ магадгүй хамгийн муу санаа байх.Тэр намайг яаж алахаа аль хэдийн төлөвлөчихсөн байгаа гэдэгт нь итгэлтэй байна.Тиймээс түүнээс зайгаа барьсан нь дээр байх.

Надад одоохондоо Шиүгийн дугаар байхгүй..Жэйк рүү залгаж болох юм бол уу? Хисын рүү залгаснаас л дээр юм шиг байна.

Гэхдээ би түүнтэй ярихаасаа өмнө энэ жигшмээр мэдрэмжээсээ салахын тулд усанд орсон нь дээр байх.

__

Би үл ялиг чийгтэй үсээ сэнсээр хатаах зуураа Жэйкийн дугаарыг хайж олгон залгав.

Жэйк:
"Хёна?"

Хёна:
"Өглөөний мэнд! Надтай ярих хэдэн минут байна уу?"

Жэйк:
"Мэдээж! Би 5 минутын дараа бэлтгэл рүүгээ явах ёстой.Гэхдээ чи юу ярих гэсэн юм?"

Хёна:
"Өчигдөр юу болсон юм? Би юу ч санахгүй байна"

Ичсэнээсээ болоод хацар минь улайж байгааг би мэдэрч байлаа.Мэдээж би юу болсон талаар мэдэхийг хүсэхгүй байна...

Жэйк:
"Чи их согтчихсон байсан.Тийм болохоор Хисын чамайг гэрт чинь хүргэж өгөхөөс өөр сонголт байгаагүй дээ"

Хёна:
"Үүнээс өөр зүйл байхгүй гэж үү? Миний мэдэхгүй ч мэдэх ёстой зүйл.."

Жэйк:
"Яасан бэ? Би Хисын та хоёрын хооронд ямар нэгэн зүйл болсныг яаж мэдэх юм"

Хёна:
"ҮГҮЙ ЭЭ! Тийм утгаар биш.Март даа.."

Жэйк:
"Хүлээгээрэй, ингэхэд Сонхүн гэртээ байна уу? Өглөөнөөс хойш түүнтэй холбогдож чадсангүй"

Хёна:
"Хүсэж байвал шалгаад ирье"

Би хурдхан шиг өрөөнөөсөө гаран, зөөлөн алхсаар түүний хаалгаар шагайвал тэр унтсан хэвээр, хажууд нь шар айрагны шил хөглөрөх аж.

Хёна:
"Тэр унтаж байнаа"

Жэйк:
"Ахх, залхуу новш чинь өгзгөө өргөөд бушуухан шиг орноосоо босоосой! Тэр ирэх долоо хоногт чухал тэмцээнтэй гэдгээ мэдэж байгаа байлгүй дээ"

Би маш болгоомжтой түүний өрөөний хаалгыг хаагаад, шатаар зөөлөн буулаа.

Хёна:
"Тэр өнөөдөр бэлтгэл дээрээ очихгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна.Тэр үхсэн хүнээс ч долоон дор харагдаж байна лээ"

Жэйкийн утасны цаанаас Австрали аялгаараа харааж байгаа нь тод сонсогдох ба намайг инээхэд хүргэлээ.Түүний энэ яриа нь миний залхуу англи хэлтэй харьцуулахад үнэхээр гайхалтай сонсогдож байгаа тул түүнтэй англиар илүү их ярих хэрэгтэй юм шиг санагдаж байна.Мэдээж түүн шиг хүнээр англи хэлээ заалгавал ойлгохгүй байна гэж хэзээ ч байхгүй биз.

Хёна:
"Жэйк, чи ямар нэгэн байдлаар намайг эндээс авна гэж байх уу?

Жэйк:
"Мэдээж! Шилдэг тоглогчийг хэн дэмжмээр байна даа?"

Би түүний инээж буйг утасны цаанаас шууд мэдэрч байлаа.

Хёна:
"Мэдээж хэрэг! Би таны хамгийн том шүтэн бишрэгч учраас надад итгээрэй!"

Би үсээ хатаачихсан учир хувцсаа солихоор бушуухан шиг шүүгээгээ нээлээ.

Ашш, Хисынд хүрмийг нь өгөхдөө юу гэж хэлнэ дээ? Юу ч санахгүй байгаа минь үнэхээр арчаагүй юмаа.Хэт их ууснаасаа болоод хачин зүйл хийгээгүй гэж найдъя.

Жэйк хэзээ ирэхийг нь мэдэхгүй байсан тул би аль хэдийн бэлэн болчхоод үүдэн дээр түүнийг хүлээн суусаар байв.

Би хуруугаараа тоглон, хөлөө савлахдаа хажуудаа байх хүрмийг харан сандарч эхлэв.Яагаад тэгээд эхлэв ээ..

Минут ч хүрэлгүй гэрийн гадна нэгэн хар машин ирж зогсохыг сонсоод, бушуухан шиг гэрээсээ гаран жолоочийн хажуу талын суудалд орж ирэн суувал Жэйк "Сайн уу байхгүй юм уу?" гэсээр машинаа асаангаа хэллээ.

Би толгойгоо эргүүлэн, түүн рүү ширтээд, бор гялалзсан үсийг нь анзааран, мөн гарт минь байгаа хүрэмтэй ижил хүрмийг өмссөн байгааг хараад хуурамч инээмсэглэл тодруулан суув.

Тэр гарт минь байх хүрмийг харсан бололтой "Чи яагаад Сонхүний хүрмийг бариад гараад ирсэн юм?" гэж асуувал би бүсээ зүүнгээ "Энэ Сонхүнийх биш ээ..Хисыных." хэмээн хариуллаа.

Жэйкийн нүүрэнд инээмсэглэл тодорч, түүнийгээ нуух гэж хичээж буй нь илт.

"Тэгээд чи ямар учиртай надаас та хоёрын дунд ямар нэгэн зүйл болсныг асуусан юм?"

"Тэгэхээр..би яаж гэртээ ирснээ санахгүй байна л даа.Тийм болохоор л мэдэхийг хүссэн юм."

Жэйк "Чи миний үсийг их магтсан шдээ." гээд бардам инээмсэглэнгээ "Бүр үсээр минь тоглосон гээд бод доо.." гэсэнд нь би түүн рүү гайхсан харцаар ширтэн суув.

"За, тийм ээ.Худлаа биш байх"

Миний гар гэнэтхэн түүний урдуур унжсан үсийг хойш нь хийж самнах аядаад "Би угаасаа үсний чинь өнгөнд дуртай." гээд хэлчихсэнд өөрөө мэл гайхаж орхилоо.

"Төрсөн өдөр чинь ингэхэд 3 долоо хоногийн дараа болох бил үү?"

"Тийм ээ, хоёр хагас долоо хоног"

"Чи тэгээд юу хийхээр төлөвлөж байна даа? Үдэшлэг ч юм уу?"

"Аан, юу ч байхгүй ээ"

"Би хамгийн сүүлд бага ангид байхдаа төрсөн өдрөө тэмдэглэж байсан."

Намайг доодох уруулаа хазан суухыг харсан Жэйк гунигласан бололтой гэнэт чимээгүй болов.Би уг нь зарим хүмүүс шиг төрсөн өдрөө үзэн яддаг биш л дээ.Гэхдээ надад Жонвоноос өөр хамт тэмдэглэх хүн байгаагүй.Тиймээс жил бүр би энэ өдрөө алгасадаг юм.

Жэйк инээмсэглэн "Чи намайг урьж болно шүү.Хэрвээ тэмдэглэхээр шийдсэн бол." гэж эелдэгээр санал болгоход би инээсээр "Эгдүүтэй юмаа." гээд хэлж орхив.

Энэ үг үйлдлүүд минь гэнэт хаанаас гарч ирээд байгааг нь ойлгохгүй нь.
Би ичингүйрэн суудал руугаа улам шигдэх үед Жэйк "Чи ч гэсэн эгдүүтэй юм" гэж австрали аялгаараа хэлсэн нь намайг гайхшруулж, нүүр минь аажмаар цайвар ягаан болж хувирав.

Жэйк уг нь ахтай минь чацуу шүү дээ.Түүнтэй ярилцахаар яагаад ч юм тухтай байдаг.

Жэйк машинаа бейсболын талбайн хажуугийн гудамж руу эргүүлж, хайрган зогсоол дээр бусад машинуудын дунд оруулан байрлуулж, хажууд байх хар машин руу заан "Хисын аль хэдийн ирчхэж.Чи түүнтэй шууд ярьж болох нь" гэхэд би хариу толгой дохиод, түүний хойноос эв хавгүйхэн алхсаар талбай руу явлаа.

Жэйк талбайн зүлэг дээр цүнхээ шидэн "Эее, ахлагчаа, өнөөдөр бид нэг үзэгчтэй шүү!" гэсээр Хисын рүү хашхирав.

Хисын толгойгоо эргүүлсэнд бидний нүд уулзалдан, хэсэг хугацаанд таг гацаж, би сандарсаар талбайн хашлагыг тойрон гарах гэсэнд тэр над руу дөхөж ирээд "Сонхүн хаана байгаа юм!?" гэж ширүүхэн асуусан нь золтой л намайг зүрхээр явуулчихсангүй.

Би өөртөө итгэлтэй хэлэхийг хичээн "Тэр гэртээ унтаж байгаа! Түүнийг өнөөдөр бараг ирэхгүй байх гэж бодож байна" гэсэнд тэр амандаа хараал урсгасаар пүүзээ үдэхийн тулд хашлага дээр хөлөө тавиад "Би түүнд хэтрүүлж болохгүй гэж хэлсэн юмсан.." гэх нь бухимдсан шинжийг нь харуулна.

Би түүний анхаарлыг татахаар зөөлөн хоолойгоор "Хисын? Хоёулаа түр ярилцаж болох уу?" гэтэл "Дараа больё." гэж тэр хэлчхээд намайг үлдээгээд явчихсан.

Харц минь түүнийг талбайн гол хүртэл дагасаар байв.

"Новш гэж..тэр гомдчихсон юм байх даа?"

Би үнэндээ түүнээс ийм хатуу хариулт авна гэж ерөөсөө төсөөлөөгүй.Гэхдээ мэдээж тэд одоо бэлтгэлээ хийж байгаа шүү дээ, би тэдэнд саад болохгүй байх ёстой.

Би буцан, үзэгчдийн суудал доош харан суугаад түүний хүрэмний нэхээсийг хуруугаараа илэн суутал нэгэн чанга хоолой сонсогдов.

"Хөөе!"

Би толгойгоо өргөн харвал Жэйкийн бяцхан гөлөг шиг царайтай нь харц тулгаран, тэр агаарт инээмсэглэж буй дүр зураг зурах нь түүнийг үнэхээр өхөөрдмөөр харагдуулна.

"Инээмсэглээрэй!"

Би амандаа чимээгүйхэн "Тэнэг.." хэмээн бувтнах үед Хисын талбайн голд ганцаар гишүүдийнхээ нэрийг дуудан, зогсох аж.Эндээс ганцхан Сонхүн л байхгүй байгаа бололтой.

Надаас гадна өөр нэг охин үзэгчдийн суудалд тэдний тоглолтыг шзэн сууж байхыг анзаарлаа.Би өмнө нь түүнийг харж байгаагүй ч гэсэн хэн нэгний төрхтэй ижилхэн харагдаад байх юм.Түүний нүд багийнхны тоглолтод бүрэн төвлөрчихсөн байгаа нь илт харагдах ба намайг ч анзаарсангүй.

Энэ хооронд би өчигдөр Жонвонд залгахаа амласнаа санаад, түүнийгээ биелүүлэхээр утсаа гарган ирэв.

Жонвон:
"Хэйй, Хё! Юу байна даа?"

Хёна:
"Би зүгээр л гэж бодож байна.Гэхдээ би өчигдөр юу болсныг сайн санахгүй байнаа"

Жонвон:
"Бурхан минь, чи Америкт байхдаа хангалттай сургамж аваагүй гэж үү!?"

Хёна:
"Мэдээж, би түүнээс их сургамж авсан! Битгий шүүмжлээд бай."

Жонвон:
"Хисын та хоёр тэгээд аль хэдийн үерчихсэн үү?"

Би түүний инээхийг утасны цаанаас хангалттай сонсож байлаа.

Хёна:
"Би Хисын гэхээс илүү хажууд минь байгаа чулуутай хүртэл үерхэж чадахаар байна шүү!"

Жонвон:
"Гунигтай юмаа.."

Хёна:
"Вон, чи өмнө нь өөр охинд хүрмээ зээлүүлж байсан уу?"

Жонвон:
"Аан, тийм ээ.Бяцхан үеэлдээ."

Хёна:
"Вон! Жинхэнэ эмэгтэй ярьж байнаа.Юу гэсэн үгийг ойлгож байна уу?"

Ж

онвон:
"Магадгүй хэн нэгнийг даарсан үед л хэрэг болно биз дээ? Чамд хэний хүрэм байгаад байгаа юм?"

Хёна:
"Хисыний"

Жонвон:
"Ямар новш нь..тэгээд наадахад чинь ноцтой зүйл байгаа юм уу?"

Хёна:
"Би дотроо зөвхөн хөхний даруулгатайгаа байсан."

Утасны цаанаас түүний гацах чимээ нь сонсогдох аж.

Жонвон:
"Би сая хоосон ундааны лаазаа базчихлаа.Тэгээд юу болсон юм?"

Хёна:
"Мэдэхгүй ээ! Тийм болохоор л яг юу болсныг мэдэхийн тулд би хөл бөмбөгийн талбай дээр түүнтэй уулзахаар ирчхээд байна.Даанч тэр намайг тоосонгүй"

Жонвон:
"Ахх, тэгээд чи зүгээр үү?"

Хёна:
"За, битгий худлаа санаа тавиад бай Вон.Чамайг санаа зовохгүй байгааг чинь мэдэж байна шүү"

Хаанаас ч юм гэнэт өндөр хүний сүүдэр харагдан "Хё? Чи юу яримаар байсан юм?" гэх Хисыний дуу сонсогдсонд цочсондоо хашхирч орхив..

------------✧♡✧-------------

Continue Reading

You'll Also Like

57.5K 1.2K 82
Adam is dead, the extermination has failed, heaven decides to dispose of their weakest links
715K 16K 44
In wich a one night stand turns out to be a lot more than that.
2.3M 119K 65
↳ ❝ [ INSANITY ] ❞ ━ yandere alastor x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, (y/n) dies and for some strange reason, reincarnates as a ...
2.4K 300 11
Хайр дурлалдаа сохорчихсон байсан болохоор түүнийгээ энэ ертөнцөд оршиж буй үгүйг нь анзаарахгүй болтлоо галзууртлаа дурлачихсан байж. Одоо түүнгүй а...