👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost pr...

By ShureeOXEXO326

23.3K 4.3K 1K

KINGS цувралын 8-р бүлэг эхэллээ❣️ More

1. Алдагдсан ханхүү
2. Чиний хатан болохоор...
3. Хайраас хол бай
4. Явцгаая
5. Хүндэт эхнэр минь
6. Хурим
7. Нөхөр
8. Шалихгүй биетэй
9. Гуйлгачин
11. Жаахан гажигтай
12. Юу юм бол?
13. Мангас харсан
14. Зүгээрээс илүү
15. Аюултай нэгэн
16.Сайхан мэдээ

10. Алтан утас

1.2K 258 79
By ShureeOXEXO326

=====================

Эцэст нь тэд шинэ нийслэлд орж ирлээ. Нийслэл хотын хувьд хуучин нийслэлээс илүү том байх бөгөөд барилга байгууламж, гудамж талбай нь ч өргөн том харагдана.

Гагцхүү энэхүү нийслэлийг өвөрмөц болгож байгаа зүйл нь хаа сайгүй харагдах мангас хөтөлсөн цэргүүд, хүмүүс нь яг боолчлолын системд байгаа мэт албадмал байдалтай харагдана.

Шинэ нөхцөл байдлыг гайхширсан байдалтай ширтэх Сэүнийг Лиса болон аав нь тасалдуулсангүй. Түүнд шинэ гэртээ дасах боломжийг олгох мэт чимээгүйхэн сууцгаана.

Сүйх тэргийг хотын хэд хэдэн газар зогсоосон боловч Их номч өөрийн биеэр явж байгаа тул шалгах шаардлага гараагүй байх тэр дор нь явуулна. Гэвч нийслэл дотор ороод ирсэн хэрнээ ингэж олон газар зогсож байгааг харвал харуул хамгаалалт дарангуйлал их гэдэг нь илт харагдаж байв.

Сэүний хувьд юм хэлсэнгүй цонхоор ширтсэн хэвээр. . . .

Анир чимээгүй сууж байснаа гэнэт суудлаасаа өндөлзөж гарын алганд нь салхины хүч төвлөрч эхлэхэд үүнийг анзаарсан их номч хурдхан гарыг нь атган зогсоогоод цонхоор харав.

Гэтэл тэднээс нэлээд зайтай газар эргүүлийн цэргүүд нэгэн настай эмэгтэйг учир зүггүй ташуурдаж байгаа харагдана.

Энэ байдал Сэүнийг хангалттай ихээр бухимдуулсан бололтой сүйхнээс буух гэж оролдоход Лиса түүнийг зогсоолоо.

Сэүн бухимдсандаа тэдэн рүү ширүүн хараад "Тэр эмэгтэй үхлээ шүү дээ! та хоёрт хамаагүй хэрэг үү? язгууртан болохоороо үл тоогоод өнгөрч байгаа юм уу?" гэж уурлахад

Лиса ч бас хөмсгөө зангидан "Хэдхэн ташуур бол юу ч биш. Вилдвордод өдөр бүр харагддаг энгийн шийтгэл гэж мэд! үүнээс аймшигтай зүйлс өдөр бүр болж байгаа. Бүр амнаас ч гарахад бэрх хэрцгийлэл, гутаан доромжлол!" гэж хэлээд цааш үргэлжлүүлж чадсангүй үгээ залгив.

Л.аав "Таныг тэр хүнийг өрөвдөж, бас энэ шударга бус явдалд уурлаж байгааг мэднэ. Гэхдээ одоо цаг нь биш. Эхлээгүй байж дуусгаж болохгүй. Энэ удаад тэвчээд өнгөр"

Сэүн "Яаж ийм зүйлийг тэвчих юм?" гэж бухимдахад

Л.аав илүү шийдэмгий төрхтэй "Та яг одоо буугаад ганц хүнийг аварч болно. Эсвэл зөв цагтаа тэдэн рүү дайраад бүтэн улсаа аварч болно. Ганцхан энэ хүнд тусламж хэрэгтэй байгаа юм биш. Таны эх оронд, ард иргэдэд чинь бүгдэд нь тусламж хэрэгтэй байгаа. Ганцхан энэ хүн ташуурдуулж байгаа юм биш, нийслэлийн өнцөг булан бүрд хэдэн зуун хүн ташуурдуулж өвдөж байгаа"

Лиса "Иймээс л чи Вилдвордод хэрэгтэй байгаа юм. Миний яриад байсан тамын үүд рүү нь ороогүй байж ингэж тэвчээр алдаж болохгүй шүү дээ. Чи үүнээс ч илүүг харах байх. Гэхдээ ахын чинь арми дэндүү хүчирхэг болохоор түүнийг ялахын тулд маш нарийн төлөвлөж, зөв хөдлөх хэрэгтэй" хэмээн ятгалаа.

Тэдний яриаг ойлгож хүлээж авсандаа Сэүн бага зэрэг буулт хийн хойш суусан байх, гэвч түүний зөрүүд зан хэвээр "Би энэ тэнэг хаант улсыг чинь аврахгүй гэж хэлсэн байхаа. Би бүгдийг чинь үзэн яддаг" гэж хэлээд ярилцах хүсэлгүй байгаагаа илэрхийлэн нүдээ аниад хойш наллаа.

Үүнийг нь ч ойлгож байгаа Лиса болон түүний аав хөнгөн санаа алдсаар дахиж үг хэлсэнгүй.

================

Тэд нийслэлийг хөндлөн туулсаар алслагдсан хэсэгт бусад барилга байгууламжаас нэлээд зайтай байдаг Лисагын гэрт ирлээ.

Ажлаар явсан  нөхөр нь төлөвлөж байснаас нь эрт ирсэнд гайхсан бололтой Лисагийн ээж сүйх ойртох бараанаар аль хэдийн гэрийнхээ гадаа гарчихсан хүлээн зогсоно.

Гэрийн урд сүйх зогсон их номч буугаад араас нь Лиса Сэүн хоёр буух мөчид Лисагийн ээж уулга алдан "ЛИСА охин минь!" гэсээр итгэж ядсан байдалтай түүнийг тэврэн авлаа.

Лиса ч хүндхэн аяллын дараа гэр бүлтэйгээ уулзаж байгаа тул нулимстай нүд, жаргалтай инээмсэглэлийг хослуулан "Сайн сууж байсан биз дээ?" гэх асуултаар ээжтэйгээ мэндлэв.

Ээж нь түүнээс холдон аюулгүй байдлыг нь шалгах мэт нүд гүйлгэн харснаа "Сайн суух аа? яаж сайн суух юм? газар дээрх ганц охин нь хувь заяагаа бүтээх болно гэдэг ганцхан өгүүлбэр бичээд усанд хаясан чулуу шиг алга болчихсон байхад бүтэн нойртой унтаж чадна гэж үү? ямар удаан алга болсноо мэдэж байна уу чи!" хэмээн мөр лүү нь хэд хэд цохиод авлаа.

Лиса бага зэрэг ярвайсаар "Уучлаарай~ бас өвдөж байна шүү дээ" гэхэд

Лисагийн ээж "Өвдөх гэнэ үү! би л илүү өвдсөн байх, санаа зовсоор байгаад үхэх гэж байлаа" хэмээн санаа зовсон санасан сэтгэлээ уурлаж гаргаж байх мөчид

Л.аав "Одоо болно оо хөгшин минь, эхлээд гэртээ оръё. Тэгээд ч хүргэнтэйгээ анх удаа уулзаж байж ингээд байж болохгүй шүү дээ" гэж хэлэхэд

Ээжээс нь гадна тэнд зогсож байсан хүмүүс бүгдээрээ "Хүргэн??" гэсээр цочирдсон байдалтай уулга алдлаа.

Л.аав "Энэ бол Сэүн. Охины нөхөр" хэмээн Сэүнийг танилцуулахад

Ээжтэй нь тун төстэй харагдах нэгэн эмэгтэй "Сэүн? алдагдсан ханхүү шиг-" гэх үед нь

Лиса үгийг нь таслаад "Тийм байгаа биз би ч бас гайхсан л даа. Гэхдээ манай нөхөр Батиарт хүн байгаа юм. Би аялаж явахдаа танилцаад тэгээд л-" хэмээн төгсгөлгүй тайлбар хийхэд

Л.аав тэднийг дагуулан гэртээ орлоо.

Гэрт орсон хойноо аав нь "Охин хууль зөрчиж харь улс руу аялсан байна лээ. Тэгж байгаад хүргэнтэй танилцсан хэрэг. Тиймээс цаашдаа хүргэний нэрийг хэнд ч хэлэх хэрэггүй. Зүгээр л хүргэн, эсвэл Лисагийн нөхөр гэж дуудаж байя. Хүмүүс нэрийг нь сонсчих юм бол буруугаар ойлгоно. Түүнийг нь тайлбарлахын тулд охиныг хил давсан гэдгийг нь хэлэх хэрэгтэй болно. Хууль зөрчсөнийг нь мэдвэл том шийтгэл хүлээж таараа. Тиймээс бид хүргэнийгээ Кардо тосгоны хүн гээд генералд хэлчихсэн байгаа" хэмээн тайлбарлав.

Лисагийн ээжтэй адилхан эмэгтэй "Кардо байхдаа яах вэ дээ. Тийм дорд тосгоны хүн гэж хэлдэг нь яаж байгаа юм?"

Лиса "Тэгж байж л нөхрийн минь талаар судалж, шалгахгүй болохоор тэр" хэмээн тайлбарлахад гэр бүл нь ч ойлгож байгаа бололтой толгой дохин дэмжив.

Дараа нь Сэүнд хандан "За гэр бүлээ албан ёсоор танилцуулъя. Аав, ээж хоёр мөн нагац ах эгч хоёр, тэдний охин Оди тэр 12 настай. Бид хамтдаа амьдардаг болохоор төрсөн дүүгээс минь өөрцгүй" гэхэд

Нөгөө жаахан охин Лиса руу муухай харснаа "15 шүү! тэнэмлээ. Тэнэж алга болсон жилүүдэд нь тархи нь зогсчихсон юм уу хаашаа юм" хэмээн уурлаад амжив.

Лиса ч тоосон шинжгүй инээгээд "Нээрээ тийм л дээ, одоо 15тай юм байна" гэв.

Сэүн ч гэр бүлийн гишүүд бүртэй нь нэг бүрчлэн гар барьж албан ёсоор танилцлаа.

Хамгийн сүүлд Одитой гар барихад охин бага зэрэг жуумалзаад "Та тэгэхээр Батиарт хүн гэсэн үг үү? хоёр нутагтан" гэж асуулаа.

Сэүн хэдийгээр Батиарт хүн биш боловч анхнаасаа худал хэлсэн тул "Тийм ээ" гэж хариулав.

Оди "Тэгэхээр та усанд бас газар дээр амьдардаг гэсэн үг биз дээ?" хэмээн асуухад

Сэүн "Т..Тийм"

Оди "Хоёр нутагтан хүмүүс гэхээр яг ямар байдаг вэ? газар дээр гарахдаа хөлтэй болоод усан дотор загас шиг сүүлтэй болдог уу? яг л лусын дагина шиг. Үнэндээ та царайлаг бас халуухан харагдаж байна. Загас шиг сүүлтэй, нүцгэн цээжтэй их гоё харагддаг байх гэж бодоод л" хэмээн сээтгэнэх мэт өнгө аястай хэлэв.

Үүнийг нь сонссон Лиса худлаа огьж байгаа дүр үзүүлээд "Бурхан минь гэж юу сонсох нь энэ вэ?" гэсээр хачин харахад

Нагац эгч нь "Шилжилтийн нас, тэр одоо илүү том охин болсноор өөрийгөө мэдэрдэг болсон. Бас хөвгүүдэд дуртай" гэж шивнээд хамраа үрчийлгэв.

Оди тоосон шинжгүй Сэүн рүү ширтсээр "Танд яг өөр шиг чинь царайлаг ах эсвэл дүү байгаа юу?"

Сэүн "Төрсөн ах бас төрснөөс ч илүү дотно нэг ах байгаа" гэж хариулав.

Оди догдолсон байдалтай инээмсэглэснээ эргээд инээмсэглэл нь алга болон "Тэд ч бас гэрлэчихсэн үү?" гэж асуухад нь Сэүн зүгээр л толгой дохилоо.

Оди "Ашш~ хараал ид! хамгийн халуухнууд нь эхлээд дуусчих юмаа" гэж хэлэхэд гэрийнхэн нь бүгд

"Оди гуай!" , "Наад хэл амаа!" гэсээр хэдэн талаас нь загнаад амжив.

Лиса толгой руу нь тас хийтэл цохиод авлаа "Чимээгүй байгаад байсан чинь хүргэн ахтайгаа юу яриад байгаа юм чи муу!"

Оди "ЯАЯ ШУЛАМСАА ӨВДӨЖ БАЙНА!" орилоод уурласан бололтой яваад өгөв.

Л.ээж ч энэ бүгдээс жаахан санаа зовсон байдалтай "Ю-Юу хүргэнтэйгээ танилцсан юм чинь цай ууж, хоол идэх үү"

Л.нагац эгч "Тийм шүү, тэгээд ч асуух зүйл их байна.  Үргэлж эрх чөлөө, эрх чөлөө гэж гүйдэг дүү минь гэнэт гэрлэчихсэн гээд ирэхээр нь нэлээд гайхлаа" хэмээгээд эгч дүү хоёр зоогийн өрөө рүү явахыг санал болгов.

Лиса үүнээс илүү өөр зүйлд санаа нь зовсон бололтой "Биднийг ирнэ гэж мэдээгүй юм чинь хоол унд бэлдэж амжаагүй л биз дээ? та нар хоолоо бэлдэж бай. Үнэндээ аав бид гуравт ярих зүйл байгаа юм л даа. Тийм ээ ааваа, тийм ээ ханиа" гэж хэлэн нөгөө хоёртоо дохио өгөхөд

Сэүн ханиа гэдэг үгэнд нь тавгүйтсэн мэт хачин харав. Лиса ч түүнд дохио өгөх алтан утаснаасаа татахад

Сэүн муухан инээмсэглээд "Т-Тийм шүү, бид ярилцах хэрэгтэй байх" гэх зуур аав нь ч ойлгосон бололтой

"Номын санд хүрээд ир" гэсээр түрүүлээд явчихлаа.

================

Номын сан:

Лиса Сэүн хоёрыг ороход аав нь ямар нэг ном хайж байгаа бололтой бүүр дээр байдаг тавиурыг их л хичээнгүйлэн ухна. Эцэст нь алгын чинээ жижигхэн бор хавтастай ном барьсаар бууж ирэв.

Сэүн "Таны хэлээд байсан шидэт хурим гэж юу юм?"

Л.аав "Сууцгаа" гээд өөрөө ширээнийхээ ард суув. Номыг дэлгэн тодорхой хэдэн хуудсыг уншаад байгаа бололтой гүйлгэж харж байснаа.

"Шидэт хурим гэдэг бол насан туршдаа хамт амьдрах гэж алтан утсаар өөрсдийгөө үүрд холбон нэгтгэдэг онцгой хурим. Та хоёрыг яаж байгаад ийм хурим хийснийг мэдэхгүй ч шидэт хуримыг зөвхөн уул усны савдгууд, эсвэл онцгой хүчтэй шидтэнүүд л хийж чаддаг. Та хоёрын хуримыг адисалсан хүн хэн ч бай тэр хүн чинь нэг бол савдаг. Нэг бол маш хүчирхэг шидтэн байжээ гэсэн үг. Шидэт хурим бол буцааж болдоггүй хурим. Энэ нь л хамгийн том үр дагавар нь юм шүү дээ. Хоёр хүнийг шууд утгаар нь нэг болгон нэгтгэдэг хурим байгаа юм" гэх нь тэр.

Лиса Сэүн хоёр ч сонссон зүйлдээ цочирдож орхилоо.

Сэүн "Гэхдээ бид энгийн нэг тосгонд хуримаа хийсэн. Тэнд мэдээж нэг мундаг шидтэн байсан л даа. Гэхдээ тэр шидтэн биш харин тосгоны захирагч нь биднийг адисалж өгсөн шүү дээ" хэмээн хэлэхэд Лиса ч хурдхан толгой дохив.

Л.аавын хөмсөг бага зэрэг зангиран "Ямар тосгонд хуримаа хийсэн юм?" гэж асуув.

Лиса, Сэүн хоёр зэрэг "Мэюу тосгонд" гэж хэлэхэд

Аав нь сонссон даруйдаа уртаар санаа алдан "Мэюу гэж өчүүхэн жижигхэн биетэй хүмүүсийн тосгон уу?" гэж лавлав.

Лиса "Тийм ээ, харин нэг юмнаас болоод бид жижигхэн болоод тэгээд тосгонд очсон юм" гэж тайлбарлахад

Л.аав дахин нэг санаа алдсанаа "Хүүхдүүд минь дээ, Мэюу тосгон бол нүдэнд үзэгдэхгүй шахам жижиг хүмүүс байдаг ч хамгийн том хайрыг тээж амьдардаг хүмүүс юм. Мэюу тосгоны захирагч бол хайрыг хамгаалагч хайрын савдаг юм шүү дээ. Та хоёр хамгийн хүчирхэг савдгаар адислуулсан байна. Энэ алтан утас хэзээ ч тасрахгүй" гэх нь тэр.

Лиса, Сэүн "ЮУ??"

Сэүн "Үгүй байлгүй дээ, бүх нууцлаг аймаар зүйлсэд гарах гарц аргалах зүйл байдаг шүү дээ. Үүнд ч гэсэн тийм зүйл байж таараа. Утсыг таслах арга байвал хэлээд өгөөч дээ. Ямар ч хэцүү арга байсан хамаагүй. Үнэндээ бид хоёр бие биедээ огт хайргүй. Хуурамч гэрлэлт байсан!!" гэж сандарсан байдалтай хэлэхэд тэднийг холбосон утас бага зэргээр татагдав.

Лиса "Тийм шүү, бид одоо ч гэрлэх үгүйгээ бүрэн шийдээгүй байгаа" гэхэд

Л.аав тэдэн рүү муухай хараад "Шийдээгүй байна гэнэ шүү! энэ ертөнцийн хамгийн хүчтэй хуримыг хийчихсэн юм байж"

Сэүн "Өвөө биш ээ ахаа. . . .бишээ а-ааваа таныг мэдээж урлаж байгаа бас бид хоёрт урам чинь хугарч байгааг мэдэж байна л даа. Гэхдээ та их номч шүү дээ. Вилдвордын хамгийн ухаантай хүн байж таараа. Тиймээс бидэнд гарц байвал юу ч байсан хамаагүй хэлээд өгөөч дээ. Бид хоёр яав ч хосууд байх хүмүүс биш. Цэвэр ажил хэргийн хамтрагчид" гэхэд

Лиса ч хурдхан толгой дохив "Би түүнтэй гэрлэх тухай бодож байсан ч бас л ажил хэргийн журмаар. Иймэрхүү алтан утас мөнхийн холбоо огт хэрэггүй" гэж үг нэмэрлэв.

Л.аав толгой сэгсрэн тэдэн рүү ширтсээр "Алтан утас хоёр л тохиолдолд салдаг" гэхэд

Лиса, Сэүн хоёр "САЛДАГ ГЭЖ БАЙНА, ТИЙМ БАЙЛГҮЙ ДЭЭ" гэж үгээ бэлдсэн мэт л зэрэг адилхан үг хэлэв.

Л.аав өмнөх шигээ толгой сэгсрэн "Эхнийх нь үхэл салгах болно. Та хоёрын нэг нь эсвэл хоёулаа үхэж байж алтан утас тасарна" гэхэд

Тэр хоёрын царай барайгаад "Арай дээр арга байхгүй юу" гэхэд

Л.аав "Нөгөө арга нь жинхэнэ хайр. Та хоёр чин сэтгэлээсээ бие биедээ дурлах юм  бол алтан утас алга болно. Гэхдээ алга боллоо гээд тасарсан гэсэн үг биш. Одоогийнх шиг үргэлж хамт бие биеэсээ уяатай байхгүй ч зүрхэнд чинь алтан утас байсаар байна. Товчхондоо бол алтан зүрхэнд чинь байрлах үед та хоёр хүссэн хэмжээгээрээ хол байсан ч зүгээр гэсэн үг. Ийм том асуудал тарьснаараа өөрсдөө л учир зүйгээ олж дээ" гэж хэлээд өрөөнөөс гарах гэж байгаа бололтой босоод явчихлаа.

Энэ үед Сэүн бага зэрэг ярвайсаар "Наад арга чинь өмнөхөөсөө ч нээх дээрдэхгүй юм байна дөө" гэж хэлэхэд

Лиса түүн рүү муухай харан "Юу? намайг хайрлаж байснаас үхсэн нь дээр гээд байгаа юм уу?" гэж ууртайгаар асуув.

Сэүн "Яг ч тийм биш. . . үгүй ээ бодоод байсан чинь тиймэрхүү утгатай юм байна" гэж хээвнэг хариулав.

Лиса сандлаасаа босон түүн рүү харж зогсоод "Их зантай, өөрийгөө хайрладаг хөгийн амьтан!"

Сэүн ч бас уурласан бололтой дээш босоод "Чи адилхан биш үү? ер нь бол чи өөрийнхөө төлөө л энэ бүгдийг хийсэн биз дээ? хувиа хичээгч гуай!"

Тэднийг ийнхүү маргах зуур аав нь санаа алдсаар гараад явчихлаа.

Лиса "ХА. . . ХА! хувиа хичээгч гэвэл чи өөрөө байх шүү. Ямар ханхүү гэрээрээ хувийн жаргалаа бодоод бүхэл бүтэн хаант улсаа хаяад зугтчихдаг байна аа!!"

Сэүн "Хувийн жаргалаа бодоод оо?? чи тэгээгүй юу? чи л хатан болохыг хүссэн болохоор над дээр ирж амар тайван амьдралыг минь самарч хаясан биз дээ!!"

Лиса "Харин ч чиний мэдээгүй үнэнийг дэлгэж өгсөн байх шүү хулчгараа!!"

Сэүн "Муу шуналын тулам! ноёны охин байх нь багадаад хатан болох гэж шунаа биз дээ?"

Лиса "ААА~ муу тэнэг!"

Сэүн "Чи өөрөө тэнэг!"

Лиса "Би чамд дургүй, маш маш маш их дургүй!!"

Сэүн "Би бүр чамайг үзэн ядаж байна за юу!" гэхтэй зэрэгцэн тэднийг ямар нэг зүйл огцом татан бие бие рүү нь наахад тэдний хооронд ямар ч зай завсаргүйгээр алтан утас тэднийг ороосон байв.

Утас улам чангарч байсан тул гар хөлийн ил байгаа хэсгийнх нь арьс зүсэгдээд эхэлжээ. . .

Лиса, Сэүн хоёр "Чи..." гэхтэй зэрэгцэн

Хаалга огцом нээгдэн Л.аав "Юу ч битгий хэлээрэй! та хоёрт хамгийн чухал зүйлийг нь хэлэхээ мартчихсан байна. Алтан утас бол жинхэнэ хайрын бэлгэдэл учир хайрыг үгүйсгэх, муудалцах бүрд чинь улам богино болж хүчээр та хоёрыг нэгтгэх гэж оролдох болно. Тиймээс бие биедээ муухай үг хэлэх, хайрыг үгүйсгэх зэргийг тэвчих хэрэгтэй. Яг одоо байгаа байдлыг чинь харахад та хоёр хэрэлдсээр байгаад алтан утсаар хүлүүлчихсэн юм шиг байна. Хэдэн хэсэг тас татагдах гээгүй л юм бол яг одоо бие биедээ сайхан үг хэлсэн чинь дээр шүү!" хэмээн санууллаа.

Сэүн, Лиса хоёр ч улам сандрав бололтой....

Лиса "Юу яриад байгаа юм бэ! ийм юмаа одоо хэлээд байхдаа яадаг юм!!"

Сэүн "Ийм зүйлийн дараа яаж сайхан үг гарах юм бэ" гэхтэй зэрэгцэн утас улам чангарч тэдний арьс руу шигдэж эхлэв.

Лиса "ОЙЛГОЛОО, ОЙЛГОЛОО . . . .вүүү. . . .ч-чи царайлаг! үнэхээр ингэж хэлмээргүй байгаа ч би чамайг анх харснаасаа хойш царайлаг гэж бодож байгаа!" гэж хэлэхэд утас үл ялиг сулрав.

Сэүн "Ч.. . . Чи ч бас царайлаг. . . .биш ээ үзэсгэлэнтэй гэж хэлэх гээд л. Үнэндээ хуримын өдөр чи үнэхээр онцгой үзэсгэлэнтэй харагдаж байсан. Гоёл чимэглэл юу ч зүүгээгүй энгийн байгаа хэрнээ маш сайхан харагдаж байсан" гэж хэлэхэд утас дахин суларлаа.

Тэд одоо ч сандарсан, балмагдсан байдалтай хоёр бие рүүгээ харна.

Лиса "Өөр. . . өөр гоё үг гэвэл"

Сэүн "Чиний нүд гоё"

Лиса "Ч-Чинийх ч гэсэн"

Тэдний энэ буулт хийсэн байдлыг харан үл ялиг инээмсэглэх аав нь гарах гэж байснаа "Энэ зөнөг толгойг яая даа. Нээрээ нэг зүйл мартчихсан байна" гэхэд

Лиса, Сэүн хоёр нэлээд түгшүүртэй түүн рүү хараад "Юуг?" гэж хоолой нь чичрэн асуулаа.

Л.аав "Та хоёрыг шууд утгаараа нэг бүхэл болсон гэдгийг чинь хэлэхээ мартчихсан байна" гэв.

Тэр хоёр "Тэр нь юу гэсэн үг юм?"

Л.аав "Сэтгэл, зүрх чинь нэг болчихсон гэсэн үг. Та хоёр бие биеийнхээ мэдрэмжийг зэрэг мэдрэх болно"

Сэүн "Юу? яагаад? биш ээ ер нь яг яана гэсэн үг үү? тийм ч сайн ойлгохгүй байна. Намайг уурлахаар Лиса уурлана гэсэн үг юм уу?" гэхэд

Л.аав инээмсэглэн толгой сэгсрээд "Үгүй дээ, энгийн сэтгэл хөдлөл бол нөлөөлөхгүй харин илүү хүчтэй зүйлс нөлөөлөх болно" гэснээ

Лиса руу харан "Үнэндээ би чамд маш их урам хугарч байна. Ийм том асуудал авч ирсэнд чинь, гэрээсээ зугтсанд чинь уур хүрч байна. Гэр бүлийн нэр хүндээ бодоод л чамайг эргэж авсан болохоос тэр чигээр чинь хөөх байсан юм" гэх нь тэр.

Энэ үгийг сонссон Лисагийн нүдэнд нулимс цийлгэнэн "Аав...?" гэсээр хоолой нь сааралтахад

Сэүний зүрх рүү хүчтэй хатуулах шиг болов. Өөрийн эрхгүй нуруу нь бөхийн Лиса руу налахад

Л.аав юу ч болоогүй мэт инээмсэглээд "Харж байна уу? та хоёр мэдрэмжээ дөнгөж сая хуваалцлаа"

Лиса одоо ч гомдолтойгоор "Аав?" гэж асуухад

Л.аав түүн рүү ирэн духан дээр нь үнсээд "Аав нь зүгээр л та хоёрт бодит жишээ харуулсан юм. Түүнээс биш яалаа гэж охиндоо уурлах билээ. Чамдаа маш их хайртай" гэж хэлэхэд Сэүний зүрх рүү хатгуулах өвдөлт ч намдах шиг болов.

Л.аав "Ямар ч байсан бүгдийг нь мэдэж бас ойлгосон гэж найдаж байна.  Тиймээс наад хүлээснээсээ хурдхан гарахыг бод ээж чинь удахгүй дуудах байх" гэж хэлээд гараад явлаа.

Одоо ч эвгүй бас цочирдсон байдлаасаа гараагүй байгаа Сэүн Лиса хоёр бие бие рүүгээ ширтсээр чимээгүй зогсоно.

Сэүн "Би дахиад сайхан үгс хэлэх ёстой байх. Бас цаашдаа эвтэй байх хэрэгтэй бололтой" гэхэд

Лиса "Тийм юм шиг байна"

=================

2 цагийн дараа:

Байдаг бүх сайхан үгсээ хэлсэн ч хагас алхмын зай гарсан бөгөөд одоо ч тэдний биеийг ороосон утас тайлагдаагүй байв. Тиймээс тэд холдож чадсангүй.

Лиса "Гарын чинь хумсны хэлбэрийг хүртэл магтлаа. Одоо ямар үг хэлэх вэ? миний мэддэг бүх эерэг утгатай үгс дуусчих шиг болоо" хэмээн эвшээхэд

Сэүн чимээгүй зогсож байснаа "Үг багадаад байгаа бололтой" гэж хэлээд уруул дээр нь үнсчихлээ.

Тэдний үнсэлт зөөлөн бас удаан ч биш, хэт хурдан ч биш боломжийн хэмжээнд үргэлжлэв. Зөөлөн энхрийлэх уруулууд нь салах мөчид тэднийг ороосон хүлээс тайлагдсан байх бөгөөд өмнөх шигээ бөгжнүүдийг нь холбосон богино утас л үлдсэн байв.

======================

Хааны ордонд:

"Эзэн минь аюул айсуй~"

"Хаан удмын алтан цус ойр иржээ, эзэн минь" хэмээх жихүүдэс хүргэм эзэнгүй хоолой ордны хонгилоор алгуурхан сонсогдоно.

====================

Дараагийн хэсэг +45 сэт дараа орно^^

Continue Reading

You'll Also Like

514K 14.6K 107
"aren't we just terrified?" 9-1-1 and criminal minds crossover 9-1-1 season 2- criminal minds season 4- evan buckley x fem!oc
262K 9.1K 104
She was a capitol elite. He was the youngest victor in history. Their friendship was frowned upon, but their love was forbidden. Extended Summary Ins...
601K 30.3K 59
A Story of a cute naughty prince who called himself Mr Taetae got Married to a Handsome yet Cold King Jeon Jungkook. The Union of Two totally differe...
115K 13.6K 21
"𝙏𝙤𝙪𝙘𝙝 𝙮𝙤𝙪𝙧𝙨𝙚𝙡𝙛, 𝙜𝙞𝙧𝙡. 𝙄 𝙬𝙖𝙣𝙣𝙖 𝙨𝙚𝙚 𝙞𝙩" Mr Jeon's word lingered on my skin and ignited me. The feeling that comes when yo...