•Second first Love s2:You ænd...

By AzjrglVmin

1K 229 155

Тэхён:Чи бас би. Бид өөрсдөдөө л итгэх хэрэгтэй. Үүрд хамт байх хэрэгтэй. Жимин:Чи намайг сүйрүүлж байна. Чам... More

Foreword
•We•
•Can•
•Be•
•Together•
•But•
•You•
•Don't•
•Want•
•It•
•I•
•Won't•
•Block•
•Your•
•Shot•
•Do what you want•
•I•
•Wish•
••You••
•Love•
•Me•
•Again•

•Would•

40 10 3
By AzjrglVmin

(Jevuun ubba bgzde hhah)

------------------

Жимин ор үндэсгүй мэдээлэл гэж зарлаад дахин карьерынхаа эхлэлийг тавиад нэлээдгүй хугацаа өнгөрсөн ч, түүнийг жүжигчний хувьд алдаршсан хэрнээ хувь хүнийхээ хувьд төлөвшиж чадаагүй нэгэн хэмээх ам яриа их болжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зураг авалтын талбай дээр хамт ажиллах хүмүүс бүгд түүнийг элдэв хов живтэй хутгаж, үнэн худал мэдээлэл их тараана. Энэ бүх хэцүү байдлаас гарах цор ганц арга нь согтууруулах ундаа, тамхи болсон байлаа.

Зугаа цэнгэлд дуртай, муу нэртэй, ханашгүй зуршилтай тэр ээлжит нэгэн цэнгээний газрын хаалгыг татна. Өмнө нь түүнийг энэ бүх зовлонгоос нь гэтэлгэж өгдөг байсан хүн одоо байхгүй шүү дээ.

Магад Тэхён л түүнийг муу зүйлээс хол байлгаж, сэтгэлийг нь тайтгаруулж чадах ганц зүйл байсан байх. Тэр их согтууруулах ундаа, тамхины оронд Тэхёны ганц тэврэлт хангалттай байж.

"Хүмүүс үргэлж өөрсдийн бодохыг хүссэнээрээ дүгнэх юм. Чимээгүй байхаар их зантай гэнэ. Ямар нэг зүйл хэлэхээр хачин сэтгэлгээтэй гэнэ. Харин ч тэд л хачин юм" гэж бувтнах тэр хэдийн согтжээ.

Түүний хажууд нэгэн залуу ирж суугаад ямар нэг зүйл ээлжлэн хэлээд л байв. Жимин тоож ч сонсохгүй урдахаа ууж байхад тэр залуу гарт нь нэг зүйл атгуулаад явлаа.

Этгээд залуугийн өгсөн жижигхэн ууттай цагаан нунтгийг Жимин харж байгаад задлан "Энэ одоо юу вэ?" гээд үнэрлэх гэхэд хажуунаас том гар орж ирэн өнөөх зүйлийг булаан авав.

Энэ удаад Жимин хэн гэдгийг нь сонирхон эргэн харваас Жонгүг дүрээрээ өөдөөс нь харна. Энэ их харизмаг Жонгүгаас л мэдэрч болох байх. Үсээ хойш нь засаад хөмсөг зангидан зогсох дүр төрх ихэд ууртай ширүүн "Юу хийгээд байгаа юм? Амьдралаа алдахыг хүсээ юу?"

Ямар ч муу найз байсан хэзээ ч найзыгаа буруу зүйл хийж амьдраасай гэж хүсэхгүй нь мэдээж. Жонгүг хэдий түүнийг тамхи татах, алкохол уух зэрэг зүйлд уруу татсан ч хар тамхи хэрэглэхийг зөвшөөрөхгүй.

"Алив бос" гээд гараас нь татан хөл дээрээ ч тогтож чадахгүй Жиминийг дагуулан цэнгээний газраас гарлаа. Болгоомжтой явахгүй бол болохгүй гэдгийг сайн мэдэх тэр эргэн тойрныг шалгаад үүдэнд байх машиндаа суув.

Өөө нээрэн гэр нь хаана гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэр ч бас хөгжилдөх гэж орж ирээд Жиминтэй таарсан юм. Интернетээс "Жиминий гэр" гэж хайхад байршил нь тодоос тод гарч ирэхийг хараад уртаар санаа алдана.

"Бурхан минь. Жиминаа чи яг чи биш юм шиг мэдрэгдэж байна"

Өрөөрүү тэврэн орж ирээд орон дээр тавихдаа хэтэрхий хөнгөн санагдах найзыгаа ийн хэлэн зогсоно. Хэдхэн жилийн өмнө тэврэхэд л энд тэндээс нь булчин мэдрэгддэг байсан ч одоо байхгүй болжээ.

Согтуу ухаантай залуу орон дээр өндийн суугаад "Тэхёнаа, ус уумаар байна"

"Тоглоод байна уу? Чи өөрөө Тэхёныгаа хөөгөөд явуулчихсан тэнэг минь" Жонгүг үглэн байж савтай ус гарт нь бариулахад

"Тийм гэж үү? Тэр одоо сайхан амьдарч байгаа байх даа...санаж байна. Үнэхээр их санаад байна"

Сая л ус нэхэж байсан хүн гартаа байх усыг унагаад орон дээр эвхэрч хэвтээд уйлж гарав. Хагацал бол түүний худал хуурмагаар дүүрэн байсан жүжгийн төгсгөлд ирсэн шийтгэл байх.

Хэрвээ хэн нэгэн цаг хугацааг ухрааж өгдөгсөн бол тэр арай илүү шударга байж чадах байсан болов уу? Бүх зүйлийг Тэхёнд хэлээд, түүнээс ч бас юу болсныг нь асуугаад ойлголцож өгөх. Энэ л тэдэнд дутсан зүйл байсан юм.

-------

Маргааш өглөө хөшигний завсраар л бага зэрэг нарны туяа татсан харанхуй өрөөнд Жиминийг менежер нь сэрээв. Урд шөнө хэрхэн яаж гэртээ ирснээ мэдэхгүй байх Жимин хагас ухаанаараа өрөөг тойруулж хараад гэртээ байгаагаа ойлгон

"Яасан?" хэмээн асуулт тавилаа. Бие нь яаж ч хичээсэн буцаж унтахыг хүсэж байгаа бололтой нүдээ нээсэн даруйдаа аниж чимээгүй болов.

"Өнөөдөр Нью-Йорк явах ёстой шүү дээ. Таныг сайн амарч аваарай гэж хэлсэн байтал та одоо..."

Ийн хэн хүссэн нь Жиминд хэлэхээ хэлж үл хүндэтгэсэн байдал үүссэн байсан юм. Унтахыг хичээх залуу дэрээ менежер лүү шидээд "Ойлголоо, ойлгосон болохоор гараад өгөөч"

Арай гэж орноосоо өндийн өрөөнөөс гарахад өчигдөр түүнийг гэрт нь авчирсан Жонгүг буйдан дээр өөдөөс нь харан сууна. Тэртээ таван жилийн өмнө анхныхаа киноны найруулагчтай уулзахаар явах гэж байхдаа Инүтэй булаалдан байж авсан Жиминий цамцыг өмсчихсөн.

"Юу вэ? Хэзээ ирсэн юм?"

Жонгүгийн хувьд тэнэг ч Жиминий хувьд энгийн энэ асуултын дараа буйдан дээр чухал царайлан суух залуу өндийн

"Үнэхээр юу ч санахгүй болтлоо уусан байх шив"

"Үгүй"

Жонгүг үнэхээр үл мэдэгдэх царайны хувирлаар найз руугаа ширтэж "Уучлаарай" гэж арай зөөлөрсөн харцаар хэлээд доош харлаа. Ойлгомжгүй үгсэд Жимин чимээгүй зогсож байснаа

"Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Ингэхэд менежер хаана байна?"

"Хөөгөөд гаргачихсан. Хэтэрхий ядаргаатай байсан болохоор"

Түүний найзын залхсан байдлаар хэлсэн үгсийн дараа Жимин "Үнэхээр ойлгохгүй байна. Яагаад энд байгаа юм? Уучлаарай гэж юунд? Менежер яасан гэж?"

"Өчигдөр би чамайг гэрт чинь авчирсан. Тэгээд бас уучлалтын тухайд...чамайг ийм хэцүү байдалд байлгасанд уучлаарай"

Түүний хэлснээр Жиминий ийм гутранги байдалд Жонгүг өөрийгөө буруутгаж байсан юм. Ямар ч аргаар хамаагүй түүнийг салахыг зөвшөөрөх ёсгүй байж гэх бодлыг өнгөрсөн шөнийн турш бодсон.

Энэ удаад Жиминий уртаар санаа алдах дуулдаж үсээ хойш нь илсээр "Хэлсэн шдэ. Тэхёны тухай Жибиний тухай юу ч битгий ярь гэж. Тэд миний амьдралыг сүйрүүлэх шахсан хүмүүс. Надад ямар ч хэрэггүй ойлгосон уу...?"

"Жиминаа-"

Түүний зөөлнөөр хэлэх гэсэн үгсийг найзынх нь "Гар" гэж орилох хоолой тасалж орхив. Юу ч гэж хэлэхийг хичээсэн түүний найз хүлээж авахыг хүсэхгүй байгаа нь илт.

Гэвч Жонгүг ийм байдалтай нь удаан орхиж чадахгүй гэдгээ мэдэж байгаа. Хэд алхаад л Жиминий урд ирэн хоёр мөрөөс нь бариад

"Жиминаа яг одоо миний хэлэхийг сонс. Энэ чиний амьдрал биш ойлгож байна уу? Чи ингэж байх ёсгүй"

"Тиймээ би ингэж байх ёсгүй, бүх зүйл тэдний буруу. Жибин байгаагүй бол би загвар өмсөгч болох байсан. Тэхён байгаагүй бол хараал идсэн жүжигчний амьдралаа үргэлжлүүлж чадах байсан юм"

Жиминий орилж хэлэх хачин үгсэд Жонгүг улайн төд удалгүй харц нь ширүүсэж ганц цохилтоор найзыгаа шалан дээр унагав. Тэр ганц цохилт хангалтгүй байсан бололтой дээр нь суун дахин хэд цохих үед Жиминий уруулаас цус урсана.

"Яаж тэгж хэлж чадаж байнаа? Тэхёныг явуулах үедээ ч бас ингэж хэлсэн үү? Тэр хүн чамайг жаргалтай амьдруулах гэж хэчнээн зовсныг мэдэж байна уу хөгийн новш минь. Өдөр болгон хэцүү байна гэж залгах түүний сэтгэлийг ганц удаа сонсъё гэж бодсон уу чи!"

Гар нь чичирч улангасан асах нүд нь Жиминий тархинд нэг том цохилт өгөх шиг болж тэр хэлсэн үгсийг нь дахин нэг бодов. Хэрвээ тэр үед Тэхён ядаж Жонгүг шиг үйлдэл хийсэн ч болоосой гэж боджээ.

Ганц цохиж аваад эрүүл ухаантай бай гэж хэлсэн болоосой, өвдөг сөгдөн гуйж өөрийг нь цор ганц юм шиг мэдрүүлж байхын оронд намайг бодож байсан юм уу чи гэж ганц удаа хашхирсан болоосой гэж тэр төсөөлнө.

Гэвч удалгүй нүднээс нь нулимс урсаж Жонгүг рүү хараад "Гэхдээ тэр ч бас...тэр ч бас намайг хаясан шүү дээ" хэмээн чангаар уйлж эхлэв.

Уг утгыг үл ойлгох Жонгүг дор нь уйлах найзыгаа босгоод юу ярьж буй талаар нь дахин дахин асууна.

"Тэр ч бас намайг хуурсан гэж байна. Тэр өөр залууд хайртай байсан ойлгож байна уу. Тэхён намайг хайрлахаа больсон гээд байна Жонгүгаа"

Яалт ч үгүй үнэн хоолой Жонгүгт хачин их эргэлзээ төрүүлж орхив. Тэхёныг тийм зүйл хийж чадахаар нэгэн гэж итгэхгүй байгаа ч уйлан байж хариу хэлэх найзыгаа ч бас худлаа гэж бодсонгүй.Тэхёны явахаасаа өмнө захиж хэлсэн үгийг тэр санав.

"Жиминийг уйлвал тэвэрч өгөөрэй, нурууг нь илээд. Тэр үнэхээр уйланхай гэдгийг мэднэ биз дээ?"

Хэдийн салсан ч ингэж захиад явсан түүний үгийг Жонгүг даган Жиминий нуруугаар гараа оруулан зөөлөн тэвэрлээ. Тэгээд хэд товшиж өгсний дараа Жиминий гомдолтой уйлаан арилж байв.

"Тэгээд юу болсныг хэлэхгүй гэж үү?"

Одоо тэд буйдан дээр суух ба Жонгүг сая үүдээр орж ирэх менежерийг ажлаас нь халж орхиод буцан ирж суусан байлаа.

Жимин нусаа татан суух нь Жонгүгт 18 настай үеийг нь санагдуулна. Хүүхэдтэй болчихлоо гэж гүйж ирээд шөнөжин уйлсан Жиминий төрх мөнөөс мөн.

"Тэр өдөр би Жибинд бялуу авахаар аавын кафед орсон юм. Тэгэхэд Тэхён нэг залуутай үнсэлцэхээс наагуур ойрхон сууж байсан"

"Чи тэр залууг нь танихгүй гэж үү? Тэгээд тэр хоёр үнсэлцэж байсан хэрэг үү?"

"Үгүй гэхдээ намайг гарсны дараа үнсэлцсэн гэдэгт итгэлтэй байна. Тэгээд бас тэр хүн Инүгийн найз байсан гэдгийг мэдэж байна"

Жимин хошуугаа унжуулчхаад ийн ярин суух нь эгдүүтэй ч ярьж буй сэдэв нь тун хүнд юм. Жонгүг бүр ойлгож ядан хөмсөг нь зангираад

"Ажлын шугамаар нэг хүн Тэхёнтай танилцуулна гэж байсан тэр хүн нь юм байх даа?"

"Тийм гэж үү?"

Жонгүг түүнээс асуулт асуун хариу ч авсаар хамгийн сүүлийн сэдэв рүү орох мөчид орилон босож ирлээ.

"Юу гэнээ? Муу өөдгүй хөгшин өвгөд. Хүнийг тэгж сүрдүүлж болдог хэрэг үү"

Энэ нь Жиминийг захирал нь хэрхэн хүүхдээр нь сүрдүүлж компанидаа авч үлдсэн тухай байсан ба Жонгүг уурлахын дээдээр уурлаж чих нүүр гээд улайгаагүй хэсэг байсангүй.

"Тэд үнэхээр үхэх хэрэгтэй хүмүүс байна!"


(Odoo ene 2ig ingd uyrhuuled haychi hhah. Nmg alval al nre...)
(Bi 7 honogt 1 hseg ogod bn te? Za zgpee hichel amarsnshudee~~~
+🤍🤍🤍🤍)

Continue Reading

You'll Also Like

10.4M 457K 62
"Spread your legs for a lollipop." #5 in FANFICTION✓ © sujinniie 2019-2020 ✓
532K 19.1K 94
The story is about the little girl who has 7 older brothers, honestly, 7 overprotective brothers!! It's a series by the way!!! 😂💜 my first fanfic...
1.2M 49.8K 54
Being a single dad is difficult. Being a Formula 1 driver is also tricky. Charles Leclerc is living both situations and it's hard, especially since h...
7.3M 417K 56
''You remind me of the ocean..'' ''Is it because I'm deep and mysterious?'' he asks. ''No, because you're salty and scare the shit out of people'' ©2...