•Second first Love s2:You ænd...

By AzjrglVmin

1K 229 155

Тэхён:Чи бас би. Бид өөрсдөдөө л итгэх хэрэгтэй. Үүрд хамт байх хэрэгтэй. Жимин:Чи намайг сүйрүүлж байна. Чам... More

Foreword
•We•
•Can•
•Be•
•Together•
•But•
•You•
•Don't•
•Want•
•It•
•I•
•Won't•
•Block•
•Your•
•Shot•
•I•
•Wish•
••You••
•Would•
•Love•
•Me•
•Again•

•Do what you want•

40 9 7
By AzjrglVmin

"Be his peace, he's had enough pain..."

--------------

"Пак Жиминий үерхлийн цуурхлыг өмнө харьяалагддаг байсан энтертаймент нь эсэргүүцжээ.

2 жилийн өмнө охидын хамтлагийн тэр тусмаа нэг энт-н уран бүтээлчтэй үерхэж байсан гэх цуурхлыг тэдний компани нь эсэргүүцсэн байна.

Түүнчлэн нэг сарын өмнөөс яригдаад байсан Пак Жимин нь ижил хүйстэн бөгөөд хүүхэдтэй залуутай үерхдэг гэх цуурхалд ч мөн үндэслэлгүй мэдээлэл гэж хариулжээ"

[+132 -6] Яагаад хамаагүй гэсэн байж гэнэт үгүйсгээд байгаа юм? Пак Жимин буцаад орох гэж байгаа юм уу?

[+199 -6] Тийм байлгүй дээ, Пак Жимин

[+234 -43] Үерхдгийг нь нотлох хэдэн зуун баримт байхад үндэслэлгүй гэж үү? Үнэхээр үзэн ядчихлаа

[+157 -2] Хэн ч үерхэж байгааг нь хэлж чадна. Яагаад няцаагаад байгаа юм?

[+89 -1] Эргэн ирэлт сайтай жүжигчин шдэ одоо түүний юу хийхийг харцгаая

------------------------------

Нэг сарын өмнө:

Жимин шатаар өгсөхдөө Тэхёны тамхинд анхаарал хандуулахгүй байж чадсангүй. Тийм хэцүү байсан болоод ёс журмыг сахидаг Тэхён тамхи татаж эхэлсэн гэж үү дээ?

Гэртээ орж ирэхэд Тэхён өөрөөс нь дутахгүй сульдсан харагдана. Хоёул өөд өөдөөсөө эгцлэн зогсоод Жимин гэрээ нэг тойруулж харан "Жибин хаана байгаа юм?"

Тэхён түүнрүү уйлах гэж буй хүн шиг хараад удалгүй хүчлэн байж инээмсэглэн "Аав, ээж аваад явчихсан. Намайг чамаас сал гэсэн. Яаж намайг сална гэж боддог байнаа" гээд цоо ширтэнэ.

Өөрт нь хамгийн сайн ханддаг байсан хүмүүс эцэст нь ирэхэд хамгийн муу хүн шиг харьцжээ. Төсөөлөл байтугай зэргэлдээ ертөнцөд ч ингэж хандана гэж бодоогүй байх.

Жиминий хариуг хүлээн зогсоход хайрт нь малгайгаа тайлж тавиад "Салцгаая аа" гэхэд түүний зүрх анх удаа тэгж шархалж үзэв.

Амьдралынхаа бүхий л хором мөч бүрийг Жиминтэй жаргалтай амьдрана гэсэн итгэл дор өнгөрүүлсэн түүнийг энэ үг хангалттай өвтгөж байсан юм.

Өөртөө ч итгэж чадалгүй "Юу яриад...бид амласан шдэ үүрд хамт байна гэж. Бусад хүмүүс юу ч гэж хэлсэн сонсохгүй байцгаая тэгэх үү?" гэж хэлэхдээ хэдийн Жиминий урд ирсэн гараас нь атгана.

Тэр өглөөхөн хүүхдийг нь аваад явсан хүмүүсийн үгийг ч хүлээж аваагүй нь эцсээ хүртэл Жиминд итгэж байсан. Тэд нэгнээ гэх сэтгэл үгүй болсон ч итгэл найдвар хэвээр байсан.

Босгосон итгэл найдвар нурж магадгүй салсныхаа дараа өөр нэгнийг олох байх. Дахиж хайрлана гэдэг дээр л тогтож байсан хэврэгхэн харилцаа болсон байж.

Жимин гараа татаж аваад "Тэгж чадахгүй ээ, би одоо чамд хайргүй болсон. Дахиж хамт баймааргүй байна, ойлгосон уу? Надад ажлаас өөр зүйл гэж байхгүй болсон"

Хүйтнээр хэлсэн үгс. Үүнийг дахиж сонсохыг ч хүссэнгүй. Зүрхэнд нь хэт гүн тусаж байна шүү дээ. Тэхён яахан хүлээж авч чадах билээ.

"Бас надад өөр хүн байгаа. Түүнтэй хамт амьдрахаар болсон болохоор ингээд дуусгая"

Хажуугаар хатуу үгсээ чулуудчихаад өнгөрөв. Хэн хүнээс илүү хайрлаж байсан шүү дээ.

Бүхий л цаг хугацаанд тэд хайрлаад л байсан. Нүдийг нь, үнэрийг нь, гарыг нь, инээмсэглэлийг нь мөрөөдлийг нь. Өнгөрсөн одоо ирээдүй гээд хором мөч бүрт нэгнийгээ хайрлаж байсан хүн нь түүнийг хуурч чадна гэдэгт тэр итгээгүй юм.

"Яаж чаддаг байнаа...өөдөөс минь харчхаад худлаа ярьж. Яаж надад ингэж хандаж болдог юм. Худлаа биз дээ, худлаа гэж хэл л дээ"

Жимин ч түүний үгсийг үл хэрэгсэн цааш алхлаа. Юу ч хийсэн гэсэн тэр Тэхёны сэтгэлийг бодохоо больсон бололтой. Бүдэгхэн гэрэлтэй өрөөний голд ганцаар үлдсэн залуу. Сэтгэлд нь үүсэх асар том шуургыг давж чадахгүйдээ түүнийг нулимс болгон гадагшлуулав.

Хэдхэн хормын дотор түүний ирээдүй харанхуй болчихлоо. Хайртай хүмүүсээ орхиод зөвхөн "Чиний төлөө" гэж эхэлсэн харилцаа хэдийн хэн хэнийхээ хувиа хичээсэн зан болж.

Энэ бүхнээс хамгийн аймшигтай нь түүнд хүүхдээ орхиж чадахгүй гэх айдас байв. Өөрийн хүүхэд байгаад ингэж алдсан бол тэр магад үүнээс бага шаналах байх. Ийм айдас байна гэдэг магадгүй тэр Жиминий шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа бололтой.

Хоолой нь зангирч амьсгаа ч авч чадахгүй ихэр татан уйлах түүнийг одоо аргадах хэн ч байсангүй. Тэр хэний төлөө амьдарч, юуны төлөө энийг даван туулсан юм бэ?

Амьдралынх нь зорилго түүнийг хаячихлаа. Эцэст нь түүнд шийтгэл л ирэх шив. Хэн нэгнийг өөрөөсөө илүү хайрласан болохоор бурхан түүнийг шийтгэж байгаа юм болов уу аль эсвэл өөрийгөө хайрлаагүй гээд шийтгэж байгаа юм уу?

Түүнд одоо хэн ч үлдсэнгүй.

Үүр хаяарч, үүрийн гэгээ өрөөнд тусна. Ямар ч чимээ аниргүй орчин. Дүүнгэтэх чих. Хатаж амжаагүй нулимс. Буйдан дээр хэвтэх залуу.

Энэ дүр зураг өнгөрсөн оройн дүр зургаас өөрчлөгдсөн зүйлгүй байлаа. Ер урсаж дуусахгүй нулимс, ундарч дуусахгүй бодолдоо дарагдсан Тэхён дахин нүдээ анихад урсах тунгалаг шингэн.

Түүнтэй адил шөнөжин унтаж чадаагүй нэгэн өрөөнөөс гарч ирэхдээ гартаа том цүнх барьсан байв. Энэ хүртэл эцсийн шийдвэр нь гэдгийг ойлгосон ч Тэхён дахин итгэл тээн түүний урд очлоо.

"Жиминаа...Гуйж байна. Намайг чамгүйгээр амьдарч чадахгүйг мэднэ биздээ мн?"

Аргадсан аястай хоолой шингэнээр дуулдаж тэр дахин ам нээхдээ "Өөр хүнтэй болсон ч хамаагүй ээ. Би уучлах болохоор одоо зүгээр тайван амьдарцгаая л даа"

Жиминий дахин нэг ширүүн төрх түүнийг толгойн дундуур нь цохиод авах шиг болов.

"Уучлах аа? Инээд хүргэж байх шив. Чамд ч гэсэн байгаа биз дээ? Яагаад ингэж бүхнээ алдсан хүн шиг аашлаад байгаа юм"

Юуны талаар ярьж буйг нь үл ойлгох хавдсан нүдтэй залуу түүнээс лавлан асуулаа. Жимин дахиад л залхсан төрхтэй "Жибинээс салж чадахгүй гээд айж байгаа биз дээ? Аваад яв. Зүгээр л надаас хол байгаад өг"

Жиминий хэлнэ чинээ бодоогүй үг урсан гарахад Тэхён үүнд царай нь хувьсхийн өөрчлөгдөж хөмсөг нь зангираад

"Юу? Би үнэхээр чиний яриад байгаа ойлгохгүй байна. Яагаад энэ бүхэн болсныг, би одоо юу хийх ёстойг, яавал бид хэвээрээ үлдэх вэ гээд миний тархи, зүрх зэрэг ажиллаад ч хариу олж чадахгүй байна. Бас чи хэзээ хүү бид хоёрыг хайрлахаа больсныг. Зүгээр л чиний ажлыг үзэн ядаж байна"

Жиминийг хариу хэлэхээс ч өмнө урдаас нь харж зогссон хэвээр "Яагаад? Яагаад бид зүгээр л гудамжаар хөтлөлцөж алхаад өмнөх шигээ амттаны дэлгүүр хэсэж болохгүй гэж? Яагаад би чамайг миний хүн гэдгээр чинь мэдэрч ганц ч удаа үнсэж болохгүй юм? Яагаад тийм байж болдоггүй юм?

Энэ бүгд зүгээр л чиний хараал идсэн тэр ажил гэдэг зуршлаас чинь болсон. Намайг өөр хүнтэй болсон гэнээ? Больж үз Пак Жимин би тэгэх байсан бол аль эрт яваад өгөх байсан. Яагаад чамайг хэдэн сар хүлээнэ гэж? Яагаад залгахыг чинь хүлээгээд цаг тутамд утсаа шалгаж мэдээнээс чиний тухай мэднэ гэж?

Тэгье ээ, зүгээр салцгаая.

Чи ч, би ч хэн хэн нь нэгэндээ эргэлздэг болж. Гэхдээ..."

Сүүлийн өгүүлбэрүүдэд дахин хоолой нь сааралтаад юу юугүй урсах гээд байх нулимсаа гаргахгүйн тулд дээш харлаа. Энэ бүх хугацаанд зүгээр л сонсож зогссон Жимин ч бас газар ширтсэн хэвээр юу ч хэлсэнгүй.

Магад өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн зогсоо биз. Тэхёны хэлсэн бүгд үнэн учир бодлоос нь салгаж чадахгүй байгаа биз.

Тэхён дахин эргэж хараад нусаа татан "Гэхдээ чи хайртай хүнтэй байж. Энэ л бидний ялгаа. Бид адилхан муу хүмүүс юм" гээд түүнд зай тавьж өгөх аятай нэг алхам ухрав.

Жимин хаалганы зүг харж хэсэг зогссоноо "Уучлаарай" гээд үүдрүү явлаа. Эцсийн нулимсаа шавхаж дууссан Тэхён түүний араас харж ч чадахгүй явуулсан юм.

Урт сормуус дахин нойт дааж том нүд нь давхраа ортол уйлчихсан залуу амаа дарж газар суугаад түүнийг сонсох хэн ч байхгүй ч чимээгүйхэн мэгшин үлдлээ.

Дурласан хүн нь хэзээ ийм танихааргүй нэгэн болсныг гайхна. Хэдийн өнгөрсөн зүйлийн араас өөрийгөө буруутгаад дуугарах ч тэнхэлгүй болсон байлаа.








[Za bi yu ch mdkushu hmuse hahah Ted nar l oorsdo shiidsishu gs]
[Wattpad zurg oruulj blxgu bltsimu? Heden tsag zuuraldla????]

Continue Reading

You'll Also Like

26.9M 1.1M 42
she dreads to get to school because of one name. ; high school au, tsundere!taehyung lmao » under edit » #4 in fanfiction on 171222
1.2M 51.8K 98
Maddison Sloan starts her residency at Seattle Grace Hospital and runs into old faces and new friends. "Ugh, men are idiots." OC x OC
1.1M 59.8K 37
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...
124K 10.8K 26
Тэр бол хүн дүрстэй чөтгөр. ©ᴠɴᴀʙɪ