•Second first Love s2:You ænd...

Par AzjrglVmin

1K 229 155

Тэхён:Чи бас би. Бид өөрсдөдөө л итгэх хэрэгтэй. Үүрд хамт байх хэрэгтэй. Жимин:Чи намайг сүйрүүлж байна. Чам... Plus

Foreword
•We•
•Can•
•Be•
•Together•
•But•
•You•
•Don't•
•Want•
•It•
•I•
•Block•
•Your•
•Shot•
•Do what you want•
•I•
•Wish•
••You••
•Would•
•Love•
•Me•
•Again•

•Won't•

45 10 1
Par AzjrglVmin


Гэртээ ирэхэд өчигдөр орхиод гарсан тэр хэвээрээ байлаа. Хүү аавынхаа ажлын өрөөрүү гүйж компьютер асаан тоглож эхлэхэд тэр зочны өрөөнд ганцаараа үлдэв.

Утсаа гаргаж ирэн Жиминрүү мянган удаа залгасан ч хариу ирсэнгүй. Үүнээс л тэдний харилцаа ямар сайнгүй буйг харж болохоор.

Гадаа цаг агаар ч тэр бүрхэг, удалгүй бороо орохоор байлаа. Тэхён цонхоор харан хэсэг хүлээн зогссон ч нөхрийнхөө барааг харж чадалгүй бороотой зэрэгцэн хөшгөө хаав.

Утасны цаанаас Жин ахынх нь инээх дуу сонстож Тэхён түр ч болов яриа өрнүүлэх хүнтэй болжээ. Гэнэт л ах нь нухацтай царайлж

"Тэгээд та хоёр дажгүй юу? Жиминийг сэтгүүлчид дагаад та хоёрыг танихгүй юм шиг зөрсөн гэсэн?"

"Аан зүгээр ээ, анхнаасаа ийм зүйлсэд бэлтгэлтэй байх хэрэгтэй байсан юм. Гэхдээ та хаанаас мэдсэн юм?"

"Инү хэлсэн юм даа. Угаасаа тиймэрхүү зүйл их болдог юм. Үгүй ээ би ч мэдэхгүй л дээ. Ерөнхийдөө Юнги тийм зүйл их байдаг гэсэн"

Тэхён юу хэлэхээ мэдэхгүй чимээгүй болсонд ах нь тайвшруулж буй хэдэн үг хэлээд утас тасарлаа. Удалгүй хацрыг нь даган бүлээн нулимс урсаж түүнд зөвхөн энэ бүх утгагүй зүйл хаанаас эхэлсэн тухай бодол эргэлдэнэ.

1 жилийн өмнө л үргэлж хамт байхаа амласан тэр нэгэн өнөөдөр хаана байгааг мэдэж чадахгүй байна шүү дээ.

Өөрийгөө аргадах янзтай босч хөргөгч ухах ч идэх зүйлс түүнд тус болохоо нэгэнт больжээ. Хийх зүйлээ олж ядсан тэр орон дээрээ дээш харж хэвтэхэд удалгүй Вонүгаас дуудлага ирэв.

Сая л нулимсандаа живэх дөхсөн тэр баярлан дуудлагыг авахад Вонүгийн дөнгөж сэрсэн нойрмог төрх утасны дэлгэцээр тод харагдана. Үс нь сэгсийгээд түүнийгээ өөрөө одоо л харж байгаа бололтой инээсээр янзлах нь тун хөөрхөн.

Тэхён шоолж инээгээд "Юу вэ? Дөнгөж сэрсэн хэрэг үү? Одоо цаг хэд болж байгааг мэдэж байна уу?"

"Мэдэхгүй байнаа. Таны өгсөн зүйлсийг харж байгаад үүрээр унтсан болохоор" ийн хэлээд инээх нь Тэхёнд ч мөн инээд авчирч гэнэт л Вонү санасан бололтой нүдээ нухаж

"Өчигдрийн явдалд уучлаарай. Гэмшиж байна гэж хэлэхгүй ээ таныг үнсэх үнэхээр таалагдсан"

"Ю-Юу?!?"

Энэ удаад Вонү шоолж "Сэрээд л таныг санаад залгасан юм. Дараа үнэхээр гоёор сэтгэлээ илчлэх болохоор хүлээж байгаарай" гээд дуудлага тасарлаа.

Шоконд орон үлдсэн Тэхён дэмий л утасруугаа ширтэнэ. Үг ч хэлж амжаагүй байхад нь салгаж орхисонд мөн сая хэлсэн бүгдэд нь хангалттай цочирдсон байв.

"Юу вэ, энэ хүүхэд чинь?"

Жиминий тухай бодол арилж одоо тархинд нь Жиминтэй төстэй ааштай залуугийн тухай эргэлдэнэ. Гагцхүү тэдний ялгаатай ганц зүйл нь Вонү түүнтэй үргэлж санаа нийлдэг юм.

[•••]

Дахин нэг амралтын өдөр эхэлж Тэхён хүүтэйгээ тоглоом тоглож байгаад ажлынхаа өрөөнд унтчихсан байв. Тэд хамтдаа шөнөжин тоглосноос болж өдрийн 1 цагийг ч унтаж өнгөрүүлсээр.

Халууцан сэрсэн тэд арай гэж нойроо сэргээгээд "Одоо хичээлээ хийх хэрэгтэй Жибинаа"

"Мэдэж байнаа. Одоо бослоо аав минь"

Өдөр ирэх тусам л сонин сонин яриатай болох хүүгээ өхөөрдөөд араас нь гарав. Хэдийн дасал болсон гэрийнхээ гал тогоонд орж хөргөгчөө ухсаар ус уугаад дахин нэг хөргөгчрүү харлаа.

Хэзээ авсан нь мэдэгдэхгүй хүнснүүд эхнээсээ хугацаа нь дуусч буй нь тэд бараг л гэртээ амьдрахгүй байгааг илтгэнэ. Бүгдийг нь гаргаж хаяад хоол хийж болох үлдсэн зүйлсээ гарган бэлдэж эхэллээ.

"Хоёулаа өчигдөр хоол идсэн билүү? Өлсөж үхэх нь ээ"

Буруу харан хоол хийж зогсоход гэнэт л унтлагын өрөөнөөс "Ямар ядаргаатай юм бэ?" гэх хэн ч сонссон цочихоор хоолой гарлаа. Мэдээж Жимин гэдгийг ойлгосон ч юунд ингэж бухимдсныг, хэзээ ирснийг гайхан унтлагын өрөө оров.

Орон дээр нойрмог суух Жимин түүний өмнө гараа урдаа аван доош харах Жибин. Үүнээс л юу болсон нь ойлгомжтой. Жибин аавыгаа сэрээх гэж байгаад загнуулжээ.

"Ямар ядаргаатай юм. Гэртээ ч унтаж болохгүй юу" хэмээн чанга дуу гарч, Тэхён юу юугүй уйлах гэж буй хүүгээ тэврээд

"Битгий орилоод бай л даа. Танихгүй ч биш өөрийн чинь хүүхэд байхад яаж ингэж чадаж байнаа"

Жимин ч түүнрүү муухай харсаар "Хүн ядарч ирж байхад унтуулах ч үгүй. Өнөөдөр орой ямар чухал зураг авалттай билээ дээ. Амрах хэрэгтэй байхад"

"Ойлгож байнаа гэхдээ Жиминаа бодоод үз л дээ. Тэр ямар нандин хүүхэд билээ? Бид хамтдаа өсгөх гэж их хичээсэн шүү дээ. Одоо ингэх чинь..." Тэхён ч мөн тайлбарлах аятай ийн хэлэв.

"Ааа мэдэхгүй ээ, үнэхээр ядаргаатай байна. Одоо бол та хоёр ядаргаатай байна" гэж хөнжлөө нөмрөн орилж гарлаа.

Тэхёны хэлснээр тэд ердөө 18 настай байхдаа нэгэнтэйгээ учирч гэр бүл болсон. Том байшин, машин гээд юунд ч санаа зовох зүйлгүйгээр. Нэг л мэдэхэд 25 нас хүрсэн байна.

Одоо гэнэн хүүхдүүд байхаа больж амьдралыг илүү нухацтайгаар хүлээж авахдаа өөрийн мэдэлгүй өмнөх дурсамжаа бодов. Нэгнийхээ хайранд живж явсан үеэ.

Тэхён хүүхдийг харсан цагаас "Түүний биш бидний" гэж хүлээж авсан атал одоо хайрт амраг нь "Миний биш чинийх" гэх аятай аашилна.

Жибиний бүлээн нулимс мөрөн дээр нь мэдрэгдэж тэр хүүгээ тэвэрсээр өрөөнөөс гарлаа. Одоо түүнд орон дээрээ уурлан хэвтсэн нөхөр нь биш тэвэрт нь уйлах хүү хамгийн чухал юм.

Аавыгаа дуурайгаад ч юм уу юманд хэтэрхий амархан гомдоод уйлчихдагийг нь мэдэх тул Тэхён аль болох хэн нэгнээр зүрхийг нь шархлуулах зүйл хийлгэхгүйг хичээдэг юм.

Тиймээс ч өдийг хүртэл хүүгээ хүнд загнуулж үзээгүй түүний хамгийн том дайсан нь нөхөр нь болох гээд байдаг.

Өмнө нь нэг эмэгтэй хүүхдийг загнаж байхад ёстой хэзээ ч гаргаж үзээгүй аашаараа нэг сайн хэрэлдэж аваад бараг хүүхдийг чинь цэцэрлэгээс гаргуулж чадна шүү ухааны юм хэлсэн байдаг юмаа.

Харин унтлагын өрөөнд тааз ширтэн гарын араа духан дээрээ тавьсан Жимин доголон нулимс дуслуулан хэвтэнэ. Хэзээнээс эхэлж хүүхдээ ядаргаатай гэж боддог боллоо? Тэр санасангүй. Нэг л мэдэхэд амьдрал нь байсан зүйл одоо түүнд ядаргаатай санагджээ.

[~•~]

Хаалганы хонх дуугарч очин харвал Юнги ах нь ирчихсэн байлаа. Хамгийн сүүлд хэдэн сарын өмнө уулзсан тэд их баяртай харагдана. Юнги Тэхёнд тэврүүлэн уйлах хүүг хараад гайхаж орхив.

"Бие нь өвдсөн юм уу? Яагаад уйлчихсан юм?" гэсээр хүүг ааваас нь салган өөртөө наав. Насандаа баймааргүй жижигхэн биетэй хүү ах дээрээ очиж бүр ч илүү гомдлын нулимс урсгана.

Тэхён түүнд юу болсныг хэлэхэд тэр нэг санаа алдаж "Үнэндээ би Бёлоос салж байгаа" гэв. Гайхмаар мэдээнд Тэхён түүнрүү өнөөх ойлгож ядсан харцаа гаргана.

"Ойрын өдрүүдэд ойлголцож өгөхгүй зүйлс олон гараад. Магадгүй тэр надаас залхсан байх"

Сүүлийн өгүүлбэр Тэхёнд хүндээр тусч тэр ч бас Жимин өөрөөс нь залхсандаа ингэж байвал яах вэ? гэх бодолд өдөржингөө дарагдав. Юнги ах нь хүүг эмээ өвөө дээр нь аваачиж өгнө гээд аваад явсан тул тэр хийж байсан хоолоо унтраагаад ажлын өрөөрүүгээ орлоо.

Сая болсон зүйлсэд сэтгэл нь нэг л хүнд оргиод дэмий л бухимдан сууна. Цонхоор тусах наранд нүдээ анин цааш харан суусан түүнд хэдэн цаг өнгөрч байгаа огт хамаа байсангүй. Нэг л мэдэхэд нар жаргах дөхөж өрөөнд чимээгүй суусан тэр одоо л нэг хөдлөв.

Үнэндээ хэдэн цагаар ч хамаагүй суугаад сурчихсан түүнд энэ сонин биш аж. Зөвхөн одоо юу хийх вэ? гэсэн бодол орж ирэхэд сурсан ёсоороо камераа асаалаа.

Тоглоомоо оруулаад удаагүй байхад гаднаас Жимин орж ирэх ба хаалга руу харан суудаг түүнд нөхрийнх нь арзайсан үс, будаггүй төрх тод харагдана.

Унтаж босч ирсэн болохоор бараг хагас нүцгэн байх ба одоо ч юу ч хэлэхгүй суух Тэхён руу харахад их л ууртай төрхтэй.

Тэрээр тоглох бүртээ л ийм царай өөрийн мэдэлгүй гаргачихдаг юм. Жимин харж байснаа гэнэт дэггүй санаа төрж үүндээ инээд алдсаар түүн рүү очив.

Ширээн доогуур орж хөлийнх нь завсраар толгойгоо гаргаж ирэхэд "Юу хийгээд байгаа юм?" гэсэн Тэхёны ширүүн хоолой сонстов.

Доороосоо ч царайлаг нөхрийнхөө тамирын өмднөөс бага зэрэг тайлж дахин дотуур хувцсанд нь хүрэхэд энэ удаа Тэхён гарыг нь чангахан атгаад авав.

Доошоо харан "Юу хийгээд байгаа юм гэсэн шүү. Яг одоо бос" гээд дээш татахад Жимин гараа татаж аваад

"Яагаад уурлаад байгаа юм бэ?"

"Эрээ цээргүй гэдэг нь. Намайг юм хийж байгааг харахгүй байна уу?"

"Наадах чинь зүгээр л тоглоом биздээ. Тоглож байхдаа ярих ч үгүй байсан байж бичлэг хийгээгүй л биздээ"

Тэхён дотор нь багтаж ядах уурандаа бачуурч дуусаагүй байтал Жимин ингэж хэлээд байсанд бүр илүү уурлаад "Тэгээд юу гэж? Бурхан минь Жимин. Миний ажлыг бага ч болов хүндлээд өгөөч"

Хэдэн сар дотно харилцаанд ороогүй тэр зүгээр л нөхөртэйгөө хамт байгаа үдшээ сайхан өнгөрөөхийг хүссэн байтал нөхөр нь харин түүнийг санаа ч үгүй бололтой үгс чулуудахад шууд л бослоо.

"Миний ажил хэцүү гэдгийг мэднээ. Чамайг ойлгож өгдгийг ч мэдэж байна. Тийм болохоор л илүү зүйл хийж өгөх гэж байсан юм. Хараал идсэн 2 сар надгүй байхдаа өөр хүн олчихсон бололтой"

Түүний хэлснээр Жимин үнэхээр завгүй ажилладаг нь үнэн, тийм учраас тэр хоёр нэгэнтэйгээ уулзаагүй 2 сар болсон нь ч үнэн.

Энэ хугацаанд харин ч илүү дурлах ёстой байсанд нөхөр нь эсэргүүцэж байгаад гомдож байгаа нь энэ. Мөн түүний итгэх итгэл улам багассаар бодож явдаг үгээ хэлж орхив.

Гарахаар эргэхэд Тэхён бугуйнаас нь барьж аваад "Яагаад тэгж хэлж байгаа юм? Би чамд хэдхэн сарын дотор хараал идсэн хурьцлаас болж хуурах хүн шиг харагдаж байна уу?"

Урьдын адил гүтгүүлсэндээ уурлах нь хэвийн л үзэгдэл аж. Тэд нэгэнтэйгээ уулзах нь бага ч Тэхён хайртай хэвээрээ.

-------------------

Нэг л мэдэхэд хэрэлдэж байсан хоёр одоо Тэхёны ажлын сандал дээр тэврэлдэн сууна. Хэн хэн нь халууцаж амьсгаа авахдаа тэврэлтээ салгасангүй.

Тэхён хайртынхаа бэлхүүсээр ороосон гараа камер руу явуулаад инээх аядан "Өөө энийг унтраахаа мартчихсан байна"

Ядарч хоцорсон Жимин мөрөн дээрээс нь багахан өндийж камерыг харахдаа "Юу вэ асаалттай байсан юм уу? Хурдхан устга" гэж авахаар гараа сунгав.

Тэхён түргэн хөдөлж ширээн дээр тавиад сандалтайгаа хойш болоход Жиминий гар ширээ рүү хүрсэнгүй.

"Яадаг гаж донтон бэ? Устгах хэрэгтэй шүү дээ"

"Чамайг байхгүйд ганц үзчихээд устгая аа"

[Whahaha ene 2g hj bn gxrr yroso tosoolold orj irdggu yum. Ta nar btgy ih yum hulegerei bi ugsa smut bchj chdku bchx ch ugui bx😹]






[Тэгээд энэ хоёрыг чинь яах юм бэ? Гялс салгах юм уу? Энэ Жимин чинь ард урдгүй тавиад байна шдэ...
Тэхён ч ялгаагүй ард урдгүй тавиад байна шүү Монголчуудаа?!?!?!]
[Гялс Үжүг(Жибиний дүүг) Тэхёнд аваад өгчихье, Вонү арай ч 2 хүүхэдтэй хүн сонирхохгүй байлгүй...
За надад ч гэсэн мэдэх юм алгаа хүмүүсээ🤭🤍]

Continuer la Lecture

Vous Aimerez Aussi

176K 6.8K 23
Ер нь бол smut. +18 хэсгүүд ихтэй. Сонирхоод уншвал их сонирхолтой 🤣
396K 12K 93
Theresa Murphy, singer-songwriter and rising film star, best friends with Conan Gray and Olivia Rodrigo. Charles Leclerc, Formula 1 driver for Ferrar...
12.4M 348K 64
"A hidden connection is stronger than an obvious one." ©𝐉𝐈𝐊𝐎𝐎𝐊𝐈𝐄𝟏𝟕 No translations allowed. |*Contains some mature and triggering content*|...
1M 38.4K 90
𝗟𝗼𝘃𝗶𝗻𝗴 𝗵𝗲𝗿 𝘄𝗮𝘀 𝗹𝗶𝗸𝗲 𝗽𝗹𝗮𝘆𝗶𝗻𝗴 𝘄𝗶𝘁𝗵 𝗳𝗶𝗿𝗲, 𝗹𝘂𝗰𝗸𝗶𝗹𝘆 𝗳𝗼𝗿 𝗵𝗲𝗿, 𝗔𝗻𝘁𝗮𝗿𝗲𝘀 𝗹𝗼𝘃𝗲 𝗽𝗹𝗮𝘆𝗶𝗻𝗴 𝘄𝗶𝘁𝗵 �...