•하루만에•

By riansuga

2.6K 319 11

Би ч өөрөө итгэхгүй байгаа ч... тиймээ энэ үнэн. --- нэгхэн өдрийн дотор нөхөртэй болчихсон байсан! More

(1)
(2)
(3)
(4)
(5)
(6)
(7)
(8)
(9)
(11)
(12)

(10)

203 24 0
By riansuga


"За~ Тэилийг ч олчихсон юм чинь... өнөөдөр бүгдээрээ нэг сайхан баяр тэмдэглэх үү?"
Мүн Жүнхүй ёстой баяр хөөр болчихсон байв.

Жихүн Жүнхүйгийн амыг нь гараараа таглаад "Риан Сүнён хоёр Тэилийг аваад ор ор! ... бид гурав явлаа!"

Вонү руу Жихүн хартал Вонү ч мөн түүний юу хэлэх гээд байгааг ойлгосон бололтой, Жүнхүйгийн нөгөө гарнаас нь сугадаад тэд Жихүнийх рүү хурдан гэгчинь орчихов.
Сүнён Тэилийг тэврэн Риан руу анхаарлаа хандуулав. Риан хоолойгоо засан хаалгаа нээлээ.

•••

Тэилийг өөрөөсөө үл холдуулан, унтсан ч үргэлж хажууд нь харан сууна. Хүүгээ дахиад алга болчих вий гэсэн айдас байгаад байх аж. Сүнён надтай юм ярих гэж хичээн намайг даган явах ч би ганц үгээр товчхон хариулна.

"Риан... надад чамтай ярих юм их байна.. Тэил ч унтчихсан байна, хоёулаа түр ярилцъя!"

Хүү рүүгээ нэг харчихаад Сүнёнийг даган түр өрөөнөөс нь гарлаа.
Тэр над руу ширтэн сууна.

"Хүүхэдтэй болсон гэдгээ яагаад надад хэлэхгүй ... алга болчихсон юм?"

Айсандаа л тэр.
Чичлүүлж, доромжлуулж магад авхуул гэх вий гэхээс айсандаа Сүнёнд хэлж чадаагүй.

"Хэлсэн байсан бол... юу өөрчлөгдөх байсан юм?"

"Чи... Вонү Вонү гээд намайг анзаарч байсан юмуу? "

"... чи юу? Чи намайг байнга л үгээр иддэг байсан биздээ?"

Квон Сүнён... намайг өддөг, үгээр иддэг надад дургүй нас чяцуу эрэгтэй оюутан.
Ахлах сургуулиа адилхан сургууль төгссөн ч бид хоёр гурван удаа л хоорондоо юм ярьж үзсэн. Жихүнийг хоёулаа мэддэг байсан болохоор л их сургуульдаа хоорондоо их таарч хэрэлддэг болсон төдий.

𝐒𝐨𝐨𝐧𝐲𝐨𝐮𝐧𝐠' s pov;;;;;

2016 он.

-   Тэнд байна! Нөгөө ангийн сахиусан тэнгэр Ким Аён!

Ангийн хөвгүүд шуугилдан үсээ боож ядан зогсох Ким Аёныг ширтэнэ. Харин түүний хажууд номыг нь барин зогсох тэр охин миний сонирхлыг татаж байсан юм.
Өглөөнийхөө цайнд кимчи идээ бололтой хацранд нь наалдсан кимчиний соус харагдана.

Би- Ким Аёны хажууд байгаа охин хэн юм?"

-   Аан, тэр чинь нөгөө ангийн И Риан штээ!

Риан гэдэг байх нь.

Өдөр болгон нүдэнд өртөх ч нэг ч удаа зориглож очиж яриа өдөж үзээгүй. Үгүй ээ, чадаагүй гэх гээд л.

Гэтэл нэг өдөр...

-   Нөгөө...

Гартаа баахан ном барьчихсан Риан хажууд минь гэнэт гараад ирэх нь тэр. Сандарч басхүү догдлон Рианий нүд рүү тас ширтэн зогсоно.

Риан- Номын санч энэ номнуудыг янзлаад ирээрэй гэсэн шүү! Эсвэл хичээл тараад номын сан руу ороод янзлаж болно!

Би-чи! ... чи хаана ... янзлах юм?

Би зүгээр л чамтай цуг байхыг хүссэн төдий.
Риан их л гайхаж хараад яваад өгчихөв.

Хичээл тараад номын сан руу гүйсэн ч чи байгаагүй. Гэртээ номоо янзлахыг илүүд үзсэн хэрэг.

Хогоо асгах гэж яваа томоо савтай хог барьсан Рианийг ангийн цонхоор харчихаад гүйгээд очсон ч ... би хоцорчихсон.
Рианий хажуу тал аль хэдийн хүнтэй болчихсон байсан юм.

2018 он.

"А, Сүнён аа танилц! Манай үеэл, Риан! Харин энэ манай найз Сүнён!"

Бүх зүйл ахлах сургуульд дууссан гэж бодтол үгүй байсан. Бурхан надад дахиад нэг удаа боломж олгосон байсан юм.
Риан намайг таниагүй бололтой анх удаа харж байгаа нүдээр над руу ширтсээр мэндлээд боссон юм.

"Вонү~яа!" Бүр харж явдаг хүнтэй ч болчихсон юм билээ.

Яагаад ч юм Рианийг харахаар л өдөж, хэрэлдэх ёстой юм шиг санагдан нэг мэдэхэд л хэлэх хэлэхгүй үгийг түүндээ хэлээд хаячихсан байсан.

Rian's pov;;;;;;:
2023 он.

Бүдэг бадаг нэг хүний дүрс толгойд орж ирэх ч яг хэн гэдгийг нь ер мэдэх боломжгүй. Сүнёнийг надад сэтгэлтэй байсныг мэдсэнээс хойш өөрийнхөө ямар анзааргагүй талаар л бодох болсон.

Өдөр бүр зурвас бичиж заримдаа гэрийн гадаа ирчихээд л буцдаг болчихсон.

"Риан, чи Сүнёнтой учраа олоогүй юмуу?"
Хэми Тэилийг тэврэнгээ асуув.

"Үгүй ээ... мэдэхгүй нь ээ... Сүнён хажууд байхад яагаад ч юм тайван байдаг байсан... Тэил ч аавыгаа мэдсэн үү гэлтэй л учиргүй инээд алдаад л... "

"... Тэил ч удахгүй том болно доо, Риан... хүүд аав нь хэрэгтэй..."

Continue Reading

You'll Also Like

162K 7.4K 103
In the vast and perilous world of One Piece, where the seas are teeming with pirates, marines, and untold mysteries, a young man is given a second ch...
12.4K 1.1K 24
Энэ тамт ертөнцөөс өөр өмнөх сайхан амьдрал руугаа буцмаар байна... Миний бүх зүйл тэнд л байсан... Одоо надад юу ч байхгүй... Зөвхөн би гэх тодотгол...
106K 7.8K 101
When I entered the room, It was pitch dark, but I could see the familiar figure sitting, watching out the window facing his back to me. I turned on t...
355K 12.3K 74
𝐛𝐨𝐨𝐤 𝐨𝐧𝐞. gilmore girls universe. 𐙚 | B L U E ˖⁺‧₊˚♡˚₊‧⁺˖ ─── blue eyes like the sea on a cold, rainy day ❝ 𝘉𝘓𝘜𝘌 𝘌𝘠𝘌𝘋 𝘉𝘌𝘈𝘜𝘛�...