•Second first Love s2:You ænd...

Oleh AzjrglVmin

1K 229 155

Тэхён:Чи бас би. Бид өөрсдөдөө л итгэх хэрэгтэй. Үүрд хамт байх хэрэгтэй. Жимин:Чи намайг сүйрүүлж байна. Чам... Lebih Banyak

Foreword
•We•
•Can•
•Be•
•Together•
•But•
•Don't•
•Want•
•It•
•I•
•Won't•
•Block•
•Your•
•Shot•
•Do what you want•
•I•
•Wish•
••You••
•Would•
•Love•
•Me•
•Again•

•You•

46 11 6
Oleh AzjrglVmin


Жиминийг сэрэхэд хоёр талаас нь халуу бүчиж духан дээр нь алчуур тавьсан байв. Хоёр тийш ээлжлэн харвал нэг талаас өөрийнх нь жижигхэн хувилбар нөгөө талаас өөрийнх нь том залуу түүнийг чангаар тэврэн унтаж байлаа.

Тэднээс холдохыг хичээн гараа татахдаа зүү хийчихсэн байгааг сая л нэг анзаарав. Одоо ч халуунтай байгаа болохоор уу толгой нь эргэж тэрээр гараа сунган утсаа авлаа.

Шөнийн 3 цаг болж байх ба түүний дотны найз Жонгүг ээлжит нэгэн шууд дамжуулалтаа хийж байсан юм.

Харанхуй өрөөнд ганцаараа шанаагаа тулчихсан элдэв юм ярих түүнд атаархаад ч амжих шиг. Түүний найз нь өөрийнхөө хүссэнээр амьдарч байгаад бахархах сэтгэл төрнө.

Удаан уулзаагүй болохоор сэтгэгдэл хэсэгт "Сайн уу" гэж бичээд орхилоо.

Жонгүг харсан даруйдаа "Пак Жимин? Вуа манай шилдэг жүжигчин Пак"

"Архи уунгаа битгий лайв хий гээд байхад"

Жонгүг харсан ч тоогоогүй царайлж "Хаана байгаа юм?" гээд утасны цаанаас яриа эхлүүлээд явчихав. Жиминд ч найзыгаа санах сэтгэл ихээр төрж

"Ажлаа хийж байна"

Жонгүг анх тоглосон кинонаасаа хойш цөөхөн кинонд тоглож загварынхаа карьерыг хөөсөн юм. Тэрээр Инүтэй хамт Итали дахь загварын агентлаг руу хэдэн сарын өмнө явчихсан.

Үүнд нь Жимин их баярладаг. Энд үлдсэн бол захирлынхаа дор хэцүү байх байсан гэдгийг мэдэх болохоор.

"Одоо Солонгост хэд болж байгаа билээ дээ. Ийм цагт ажил хийнэ гэдэг ч...ядарч байгаа байх даа. Хичээгээрэй"

Жимин бие нь тааруу байгаа учир удаан байлгүй "Завгүй болчихлоо. Баяртай" гээд утсаа тавьсан даруйдаа буцан унтлаа.

[~•~]

Жижигхэн гар хацар дээр нь гүйж байснаа гэнэт хажууд нь хэвтчихсэнд тэр нойрондоо дийлдэн буруу хараад хэвтэв. Өнөөх гарны эзэн байраа солиод дахиад урд нь ирж хэвтэхэд Жимин тэсэлгүй

"Жибинаа, би унтмаар байна"

"Болохгүй ээ, аав таныг харж бай гэсэн юм чинь"

Хариу хэлэлгүй нойрондоо дийлдэн буцан унтахад төд удалгүй өнөөх гар хацар дээр чангаар буулаа. Цочиж сэрсэн Жимин өөдөөс нь хараад "Яаж байгаа юм бэ?"

"Аав таныг хоолоо ид гэнээ"

"Гар" хэмээгээд дахиад л нүдээ анихад Жибин дээр нь гарч суугаад цээжин дээр нь чанга дараад байв. Эцэст нь дийлэхгүй гэдгээ ойлгосон бололтой босон гал тогоо орлоо.

Тэхён аймшигтай их хоол хийчихсэн ба энэ 3 ч хамгийн сайнаараа идээд барахааргүй байв. Жимин амаа ангайн "Яагаад ийм их хоол?"

Хоол зөөж байсан Тэхён эргэж ирэхдээ түүний дуртай жүүсийг барьчихсан "Юу гээч Жимин. Хусог ах чамайг хоол тэжээлийн дутагдалд орсон байна гэсэн. Тиймээс идэхгүй л гэж битгий хэлээрэй"

"Идэхгүй ч биш л дээ. Би угаасаа сүүлийн үед жин барихгүй байгаа"

"Худлаа яриад. Жин барихгүй байгаа хүн турдаг юм уу?"

"Тэгээд нэг жиндээ биш, турж л байгаа биздээ. Таргалж байснаас дээр"

Тэр хоёр нүдээрээ үзэлцэж байхад Жибин жүүсээ асгаж орхилоо. Жимин санаа алдах бол Тэхён цэвэрлэж өгөөд тэд хоолоо идэж эхлэв.

Яаж ч идсэн жаахан л юм болохоор хоолоо унагачхаад байх үе бий. Энэ бүхэнд Тэхён чимээгүй л хогийг хаян хүүхдэд хоол халбагадаж өгнө. Жимин савхаа чангаар тавиад

"Ёоо галзуурах нь ээ. Та хоёр ингээд байхаар би яаж хоол идэх болж байнаа. Нэг минут ч зүгээр суухгүй юм"

Хүү түүний адил сэрээгээ тавиад "Харин таныг ингэж орилоод байхаар би яаж хоол идэх юм"

"Бурхан минь, аав хүү хоёр адилхан биш гэчихвий гэсэн шиг"

"Амаа тат, энэ ер нь хүн ч унтуулахгүй яагаад алгадаад цохиод байдаг юм. Хүмүүжилгүй гэдэг нь. Чамаас болсон юм бишүү"

Тэхён гэнэн тэнэгийн төрхөөр инээж "Ухаан алдсан хүн сэргээж байгаа бичлэг үзсэнээсээ хойш унтаж байгаа хүмүүсийг тэгж сэрээдэг болчихсон юмаа"

Жимин яая даа гэсэн шиг нүдээ даран чимээгүй байх сонголтыг хийв. Утас үзэн суусан Тэхён хачин царайлсаар "Юу вэ? Жүжигчин Пак Жимин анхны урт хугацааны амралт авч, эргэн ирэхдээ R U Next шоунд оролцоно гэнэ үү?"

Гайхан Жимин рүү харахад тэр санаа алдаж байлаа. Энэ нь үнэн гэдгийг ойлгосон тэр босч гэр тойрон гүйгээд "Эцэст нь амралт авчихжээ"


Нэг л мэдэхэд Швед рүү өвлийн аялал хийхээр явсан гэр бүл минь буцан ирж байлаа. Аяллынхаа дундуур Итали руу найзууд дээрээ оччихоод ирсэн тэд их л жаргалтай харагдана. Хүмүүс бага тул шөнө Солонгост газардах нислэгт явж байв.

Унтаж буй хүүгээ тэврэх Тэхён өөрөө ч ялгаагүй ядарсан байлаа. Гэрээсээ гараад 1 сар гаран болчхоод яаж ядрахгүй байх билээ. Харин Жимин дасчихсан учир энэ аялал түүнд үнэхээр их таалагдана.

Аялалд явах болгондоо л хүүхэдтэйгээ дотносож чаддаг тэр утсан дээрээ үл хөдлөх хөрөнгийн зураг ээлжлэн харна. Онгоц газардсаны дараа одоо ч унтаж буй хүүгээ тэврэн явах Тэхён зогсон эргэж хараад

"Үнэхээр ядраад байнаа. Ойрхон зочид буудалд хонож болохгүй юу?"

"Бид одоо Солонгост байна. Ямар нэг цуу яриа гарчихвал яах юм?"

"Тэгвэл бид хоёр хоночихъё. Чи гэртээ харь"

Хагас унтаа Тэхён ингэж хэлээд цааш явав. Жимин амандаа хараал урсгасаар эргэн тойрныг харахад нислэгээс цуг буусан хүмүүс мөн онгоцонд суух гэсэн хүмүүс гээд нэг их олон хүн харагдсангүй.

"Би үйлчилгээний хэсэг дээр очихгүй шүү. Алив Жибинийг" гээд Тэхёнаас хүүгээ аван тэд зочид буудалд хонохоор боллоо.

Жиминий амралтын хугацаа дуусах гэж байгааг ч мартаад тэд их сайхан амарч байсан болохоор үүнийг санасан даруйдаа төлөвлөөгүй дарааллаар Солонгост ирчихсэн юм. Амралтынхаа хугацаанд өмнөх харилцаагаа ч тод томруун сэргээгээд авсан нь хэн хэнд нь сайн явдал болж.

Жимин хүүтэйгээ аялалын хугацаанд дотносоод амжсан ба хүү ч Жиминд их сайн болсон байлаа. Тэд өглөө сэрэн гэррүүгээ явахаар бэлдэж машинд Тэхён тэр хоёр хөтлөлцсөн байв.

Жибин яалт ч үгүй аялалын ядаргаанд ороод машинд суугаад буцаад унтчихсан юм. Тэхён жолоо барин явахад Жимин нэг л санаа зовсон царайтай харагдана. Тэр гар дээр нь үнсээд

"Ямар нэг тоогүй зүйл болоо юу?"

"Үгүй ээ" хэмээн хэсэг урагш ширтэж яваад Тэхён руу биеэрээ эргэн харж нэрийг нь дуудав.

"Чи өөрийгөө ямар гайхалтай хүн гэдгээ мэддэг үү?"

Энэ үгсэд Тэхён ичин хацар нь улайгаад "Юу вэ? Наадах чинь чамд зориулагдсан үг бишүү?"

Жимин чин сэтгэлээсээ ярьж байгаа нь нүднээ илт харагдаж дахин ам нээв.

"Чи үнэхээр гайхалтай хүн Тэхёнаа. Чи өнгөрсөн он жилүүдэд намайг дэмждэг байсан. Намайг оройтож ажиллахад үргэлж санаа тавьж миний орон зайг хүндэлдэг. Гэхдээ ингэх тусам чинь би муу хүн шиг санагдаад байх юм"

Жимин хэлж дуусаад нулимс нь урсахыг мэдсэн Тэхён замын хажууруу зогсов. Бүсээ тайлан түүнийг тэврээд

"Битгий уйл л даа. Чи хамгийн сайнаараа хичээж байгааг хараад бахархаж амьдардаг байхад ингэж битгий хэл"

Жимин энгэрт нь шигдэн бүр ч чангаар уйлаад "Тээр харж байна уу, чи одоо ч надад ингэж санаа тавьж байна"

Үнэхээр сэтгэл нь хөдөлсөн бололтой аялалын туршид нөхрийнхөө ямар гайхалтайг олж харсан тэрээр мэдэрч буй дарамтаасаа үүдэн тасралтгүй уйлна. Тэхён түүнийг түрхэн холдуулаад нулимсыг нь арчиж

"Чи бол миний гайхамшиг байтал би ингэхгүй гээд яах билээ. Надад амьдрал бэлэглэсэн ганц хүн. Чи байгаагүй бол би өнөөдөр юу хийж байхаа ч мэдэхгүй"

"Би үнэхээр муу хүн юмаа..."

Тэхён арай гэж хүүхэд шиг уйлах нөхрөө тайвшруулаад тэд хамтдаа дахин хотын төвийг зорив. Жимин нулимс нь цийлэгнэсэн хэвээр үнэхээр л ямар хэцүү байгаа нь үүнээс мэдэгдэж байлаа...

Гэртээ ирээд тал тал тийшээ тараад уначихсан гуравт аялал үнэхээр тохирдоггүй бололтой.

Жимин газар хэвтэх Тэхёны хажууд очин "Тэхёнаа, байраа солих уу?" гэхэд тэр толгой дохиод хэвтэж байсан газраа зай гарган Жиминийг хэвтэхийг хүлээв.

Хэвтэж байгаа байраа сольё гэж ойлгосныг Жимин шоолж инээгээд "Бишээ, орон сууцыг хэлж байна"

Сая л үг хэлэх тэнхэлгүй доош харсан байсан Тэхён толгойгоо дэшлүүлэн итгэж ядсан харцаар өөдөөс нь ширтсээр байлаа.

"Яасан бэ? Чи хэлж байсан биз дээ бид өөрсдийн гэсэн мөнгөтэй болохоороо тавилгаа солино гэж. Гэхдээ одоо гэрээ сольж чадахаар мөнгөтэй болсон юм чинь"

Жибин угаалгын өрөөнөөс хөөс болсон толгойтой гарч ирээд тэр хоёрын дунд үсрэн оров. Тэхён усанд дуртай хүүхдээ яаж ч чадахгүйгээс хойш тоолгүй цамцыг нь тайлсаар үргэлжлүүлэн "Тэгээд сонгосон газар байгаа юм уу?"

"Тиймээ, үнэхээр таалагдсан нэг байгаа. Маргааш явж үзэцгээе"

[~•~]

Жибин нар мандсан даруйд сэрээд аав нарынхаа өрөөрүү гүйв. Унтаж буй хоёрын дээр гарч суугаад "Сэрээрэй. Одоо шинэ гэррүүгээ явъя"

Уг нь 5 жилийн өмнөх Тэхён байсан бол сэрэхгүй ч одоо түрүүлж сэрээд орилох Жибиний амыг дарав. Хүүхдэд юм дуулгаж болохгүй ээ гэж, шинэ байр авах болсноо хэлснээс хойш явна гэж зовоосон юм.

Жиминийг сэрээхгүйн тулд хүүгээ өдөр хүртэл саатуулах гэж хичээх Тэхён хамгийн сүүлийн аргаа ашиглан байж хоёр цагийг өнгөрөөв. Эцэст нь Жимин сэрж хамтдаа бүр битүү хувцсаа өмсөн гарцгаалаа.

Жиминий сонирхож буй байр нь хүүд ч аавд ч таалагдаж буй нь орсон даруйд уулга алдахаас нь мэдэгдэнэ. Жимин зуучлагчаас санаа зовон түүнрүү харж хальт инээх нь эгдүүтэй ч юм шиг.

"Бараг авах юм шиг байна даа, мөнгөө бэлнээр төлнөө"

Зуучлагч эмэгтэй баярлаж буй нь илт Жиминаас болгоомжлонгуй "Арай Пак Жимин биш биз?" гэхэд зүрх нь хурдан цохилоод ирэв. Маскны цаанаас ч сандарч байгаа нь харагдаж тэр шууд л эсэргүүцэхийг зорилоо.

"Бишээ, та хүн андуурсан бололтой"

"Аан тийм үү, уучлаарай" гээд цааш явахдаа "Мөн л байна даа" гэж үглэнэ. Түүний араас Жимин муухай харсаар "Мэдэж байгаа юм бол яах гэж асуудаг юм. Ядаргаатай юм"

Өрөөгөөр хэсэн явсан аав хүү хоёр буцаж ирээд "АВЪЯ"

"Цочоочих юм"







[Ochigdr ogx ystoigo mdj bsn ch unxr zav garaagun ulmas hoishilloo.
Za ter ch yhv. Ene udad bi vote zaaj blxu? Sn bichdegguge mdx ch tgvel zgru?
Hurxq bsn ch zgpe dragin 1 hseg hugatsanda orno ks
Za baiz +10vote? Zgr bzde?]

[+jargaasn shu, hamgiin suulin jargaltai hsg zayu hhah]

Lanjutkan Membaca

Kamu Akan Menyukai Ini

1M 18.8K 43
What if Aaron Warner's sunshine daughter fell for Kenji Kishimoto's grumpy son? - This fanfic takes place almost 20 years after Believe me. Aaron and...
395K 12K 93
Theresa Murphy, singer-songwriter and rising film star, best friends with Conan Gray and Olivia Rodrigo. Charles Leclerc, Formula 1 driver for Ferrar...
9.3M 277K 200
Seventeen Imagines for all 13 members •S.Coups •Jeonghan •Joshua •Jun •Hoshi •Wonwoo •Woozi •DK •Mingyu •The8 •Seungkwan •Hansol •Dino Book backgroun...
1.1M 59.5K 37
It's the 2nd season of " My Heaven's Flower " The most thrilling love triangle story in which Mohammad Abdullah ( Jeon Junghoon's ) daughter Mishel...