👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost pr...

By ShureeOXEXO326

23.4K 4.3K 1K

KINGS цувралын 8-р бүлэг эхэллээ❣️ More

1. Алдагдсан ханхүү
2. Чиний хатан болохоор...
3. Хайраас хол бай
4. Явцгаая
6. Хурим
7. Нөхөр
8. Шалихгүй биетэй
9. Гуйлгачин
10. Алтан утас
11. Жаахан гажигтай
12. Юу юм бол?
13. Мангас харсан
14. Зүгээрээс илүү
15. Аюултай нэгэн
16.Сайхан мэдээ

5. Хүндэт эхнэр минь

1.6K 234 25
By ShureeOXEXO326

Лиса ч "БИ ЯАЖ МЭДЭХ ЮМ?" гэж өөдөөс нь орилов.

Тэр хоёрын чанга дуунаас болсон уу? эсвэл зүгээр л анзаараагүй юу нөгөө шавж ч тэднийг орхин явлаа.

Хэтэрхий жижигхэн болсондоо цочирдсон хоёр "Яагаад?" гэдэг асуулттай хоёр бие рүүгээ ширтэж бас төсөөлөөгүй шинэ нөхцөл байдалдаа дасаж чадахгүй сандарсан харагдана.

Сэүн "Ч-Чи зөндөө олон газарт аялж байсан гэсэн биз дээ? Ядаж энэ бүхний талаар таамаг эсвэл сонсож байсан үлгэр ч хамаагүй байхгүй юу? бид одоо яах болж байна аа?" гэж үнэхээр бухимдсан байдалтай асуухад

Түүнээс дутахгүй сандарсан байгаа Лиса "Би яаж мэдэх юм. Би ямар зөнч биш. Хараал ид гэж!!  Би Волкантай яг харш байхаа. Яахаараа ирэх бүрдээ гарах гарцгүй шахам хэцүү байдалд ордог байна!! энэ бол жинхэнэ бүтэлгүйтэл. Юун 3 хоног явах. Бид одоо 30 жил яваад ч улсдаа хүрэхгүй байх! арай ч  дээ ийм жижигхэн болоод байхдаа яадаг юм" гэж хэнд гэдэг нь мэдэгдэхгүй ч яг л гомдох мэт хоолой нь зангиран бухимдалтай хэллээ.

Сэүн ч бас бухимдангуй "Чөтгөр гэж! Угаасаа тэр улс руу зүглээд ч хэрэггүй гэж мэдээд байсан юм" хэмээн амандаа бувтнахад

Хэн нэгний инээд толгойг нь манарах хэмжээнд чанга хадан "Ха ха . . . та хоёр үнэхээр хөгжилтэй юмаа. Ямар аймаар гутарсан сэтгэхүйтэй юм бэ" гэх үг чихийг нь дөжрүүлэх шахан сонсогдоход тэд дээш харав.

Тэдний байгаа хэмжээнээс болоод ойн модод бараг л тэнгэрт тулсан мэт өндөр харагдана. Гэтэл тэдний ойр байгаа модон дээр байсан үлэмж том биетэй хүүхэд доош үсрэн буухдаа аажмаар бие нь жижгэрээд газарт буух үедээ яг тэр хоёр шиг хэмжээнд хүрээд ирэв.

Биеийн хэмжээ нь тэдэн шиг болсон ч харагдах байдал нь жаахан хүүхэд шиг харагдана.

Тэд харсан зүйлээсээ болоод таг гацаж орхилоо. 

Хэсэг чимээгүй зогсоод Сэүн "Чи! чи биднийг ийм болгосон уу? яг одоо буцаагаад бодит биеийг минь өг!!" хэмээн захирангуй хэлэв.

Бие нь энгийн хүн шиг харагдах ч тогосын өд мэт өвөрмөц үстэй бяцхан охин тоосон шинэгүй инээсээр "Надад хамаагүй шүү! тэгээд ч ааштай ханхүү гуай та л өөрөө ээжийн минь тариалдаг шидэт мөөгийг хоолондоо аваад хийчихсэн биз дээ? надтай хамаагүй" гэсээр мөрөө хавчлаа.

Энэ үгийг сонсон Лисагийн нүд томрон "Хоолондоо юм хийчихсэн юм уу?" гэж ууртайгаар асуулаа.

Сэүн бага зэрэг бантсан төрхтэй нүд нь эргэлдээд "Ч--Чиний хоол чинь тэгээд ч амтгүй байсан за юу! Тэгээд л. . . . тэгээд л амт оруулах гээд мөөг хийчихсэн юм. Аль ч улсад хоолондоо мөөг хийдэг л биз дээ? сүртэй зүйл байхгүй энгийн амтлагаа л гэж бодсон. Мөөг хийсний дараа хэчнээн сайхан амттай болсон гээч. Чи анзаараагүй хэрэг үү? арай өөрийгөө тийм сайхан хоол хийдэг гэж андуурсан юм биш биз дээ?" гэж хариулах нь тэр.

Лисагийн уур үнэхээр хүрсэн бололтой "СЭҮН!!" гэж чанга орилоход

Сэүн нэлээд цочсон байдалтай хажуу тийш үсрээд "Ч-Чи яаж ч уурласан хамаагүй. Би ханхүү шүү! чиний ямар язгууртан байх чинь хамаагүй би чамаас өндөр албан тушаал, язгуур гаралтай" гэж бантсан өнгөтэй хэлэв.

Лиса "Ёо~" гэсээр газарт тийчлэн суухад

Сэүн хоолойгоо бага зэрэг засаад "Хмм, у. . . .уучлаарай, санаандгүй хэрэг болсон байна шүү дээ" гэж тайвшруулах мэт мөрөн дээр нь гараа тавилаа.

Лиса хөмсөг зангидан түүн рүү огцом харахад Сэүн гараа хурдхан татаж аваад "Би гарц олох болно" гэж хэлээд өөр тийш харлаа.

Нөгөө охин "Та хоёр ч хөгжилтэй юмаа. Та хоёрыг ойд ирснээс хойш их хөгжилтэй байгаа шүү" гэж хэлэхэд Сэүн Лиса хоёр зэрэг охин руу харах нь тэр.

Охин тоосон шинжгүй зогсох бол тэд охин руу харж байснаа эргээд хоёр бие рүүгээ харан яг л хоорондоо тохиролцох мэт толгой дохисноо "Жаалаа ээж чинь хаана байгаа юм?" гэж үгээ хүртэл тааруулсан мэт зэрэг асуулаа.

Охин "Ээж зүүн ойг шалгахаар явсан. Мөд ирэхгүй. Яасан бэ?" гэж асуув.

Лиса дээш босон охины өмнө зогсоод "Чи түрүүнд хэлсэндээ, ээжийн чинь тарьсан мөөгийг бид идээд ийм болсон тухай? тэгээд л танай ээж бидэнд тусалж хуучин хэмжээнд минь оруулж чадах байх гэж бодсон юм. Хараад байхад чи ч бас сайн хүүхэд байх шиг байна. Ах эгч хоёртоо тусалж болохгүй гэж үү?" хэмээн аргадангуй хэлэхэд

Сэүн ч хажуугаас нь дэмжин "Тийм шүү. Бидэнд туслах юм бол ах нь чамд салхин наадгай хийж өгнө шүү" гэв.

Охин нөгөө л нэг тоомжиргүй хөнгөн төрхөө гаргаад "Тусалмаар байгаа ч ээж минь ирэх болоогүй л дээ. Тиймээс ямар ч арга байхгүй" гэх нь тэр.

Урам хугармаар хариулт сонссон ч тэд бууж өгсөнгүй.

Сэүн "Ээж чинь болон чи. . . энэ ойн савдаг хэрэг үү? хараад байхад их ид шидтэй мундаг санагдлаа. Магадгүй ээж чинь тусалж чадахгүй байсан ч хамаагүй чи бидэнд тусалж чадах уу?" гэж асуухад

Лиса ч түүнийг дэмжин толгой дохиод "Тийм шүү, чи өөрөө тусалсан  ч болно. Ер нь бол чи шидийг нь мэдэхгүй байсан ч хамаагүй ээ, гол нь яаж буцаж хэвийн болох талаар сонссон түүх домог, санамж юу ч байсан яах вэ, тиймэрхүү зүйл байвал хэлээд өгч болох уу?" гэж нэмэрлэв.

Сэүн "Бид дахиад нөгөө мөөгнөөс идэх ёстой юу? эсвэл томруулдаг төрлийн ид шидтэй өөр мөөг, ургамал ногоо байхгүй юу?" хэмээн лавлав.

Охин яг л тэдэнд туслах гэж байгаа мэт бага зэрэг бодлогошроод "Ммм~ аргагүй ч биш л дээ" гэж хэлэхэд тэд баярласандаа бараг л охиныг тэврэх шахан догдлов.

Лиса "Ямар арга юм?"

Сэүн "Хэцүү байсан ч хамаагүй ээ, хэлээд өгөөч тэгэх үү?" гэж шамдуулав.

Охин хэдэн хором чимээгүй байснаа "Уг нь би тэдний талаар та хоёрт хэлэх ёсгүй л дээ. Ээж минь мэдэх юм бол загнах л байх. Гэхдээ та хоёр надад хөгжилтэй санагдсан болохоор хэллээ шүү" гэхэд

Тэд "За" гэсээр хурдхан толгой дохилоо.

Охин "Тэнд харагдаж байгаа гэрэлт чулуун төглийг дагаад явбал та хоёр Мэюучуудын тосгонд очно. Тэд бол ойн хамгийн жижигхэн оршин суугчид боловч хамгийн том зүрх сэтгэлтэй хүмүүс байгаа юм. Мэюучуудын дунд олон янзын шидэт уусмал найруулдаг анагаагч шидтэн байдаг. Та хоёр тэдэн дээр очоод ятгаж чадвал том болгох уусмал өгч мэдэх юм" гэх нь тэр.

Ямар ч байсан гарах гарцтай болсон тэд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа охинд илэрхийлээд заасан замаар алхав.

Охин тэднийг дагаж явахгүй ард нь үлдсэн бөгөөд бараа нь тасрах гэж байгаа тэр мөчдөө "ГАНЦХАН ЗҮЙЛИЙГ САНААРАЙ. ХАЙРЫГ ҮГҮЙСГЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ" гэж хэлэв.

Энэ үг тийм ч утгатай санагдаагүй тул , тэд тоосон шинжгүй "ЗА~" гэж халтихан хариулаад цааш алхлаа.

===========

Гэрэлт чулуутай бяцхан ой шиг газраар алхсаар нэлээд удав. Тосгон байгаагүйд бараг эргэлзэж эхэлж байхтай зэрэгцэн гэрэлт чулуунууд багасаж мөөгнүүд ихсэж эхлэв.

Лиса "Мөөг?"

Сэүн ч бас бага зэрэг гайхсан харцаар түүн рүү хараад "Магадгүй энэ зөв байх" гэж хариулахад Лиса ч толгой дохив.

Тэд мөөг дундаар алхсаар л байлаа. Бас чамгүй удаан алхсаны дараа эцэст нь хүний бараа харах нь тэр.

Сэүн "Хүн байна!"

Лиса "Бид тосгонд бараг ирсэн бололтой" хэмээн баярлав.

Харуулын цэрэг бололтой харагдах нөгөө хүмүүс рүү дөхөн очиход цааш харсан байсан цэрэг хамгийн түрүүнд тэднийг анзаарав "Хэн бэ? юун хүмүүс вэ?" гэж болгоомжлон асуухад

Тэд өөрсдийгөө аюулгүй гэдгийг харуулахын тулд хоёр гараа дээш өргөн "Бид Мэюу тосгоныг хайж явна" гэж хэллээ.

Нөгөө цэрэг дээр дахин хоёр цэрэг нэмэгдээд тэд өөрсдөөсөө өөр жижиг хүмүүс харсандаа ч тэр үү? эсвэл тэдний тосгоныг хүн сураглаж ирдэггүй болоод ч тэр үү ихэд гайхсан бас эргэлзсэн байдалтай хоорондоо шивнэлдэнэ.

Тэгж байснаа тэдний ширүүн царайнд зохиогүй гэмээр инээдтэй инээмсэглэл тодроод "Тосгон энд байгаа. Тавтай морил танихгүй зочид минь" хэмээн тэднийг хүлээн авлаа.

Тэр хоёр ч чимээгүй араас нь дагалаа. Мөөгнүүд дунд явсаар мөөг дуусаж ой доторх жижигхэн ой шиг харагдах хэсэгт орж ирэв. Тэгээд л төд удалгүй бяцхан тосгоныг харах нь тэр.

Их л жаргалтай хүмүүс амьдардаг бололтой тосгон руу ороод л хаа сайгүй инээмсэглэсэн хүмүүсийг олж харлаа.

Тосгоныхон баяр хөөртэй харагдах ч хаанаас ирсэн нь үл мэдэгдэх тэдийг хараад бүгд гайхширсан бололтой бүх хүний нүд тэднээс үл сална.

Нөгөө цэргүүдийг дагаж явсаар тосгоны захирагч байх гэмээр нэгэн хөгшин хос дээр ирлээ.

Цэрэг "Агуу Мэемэе минь өнөөдөр харь зочид ирэв. Тэд манай тосгоныг хайж яваа гэсэн тул дагуулаад ирлээ" гэхэд

Нүдэнд дулаахан харагдах хөгшин хос тайван бөгөөд тааламжтай инээмсэглэл гарган "Тосгонд зочин ирээгүй зуун жил болж. Ийм ховор бөгөөд эрхэм өдөр гэж байдаг аа? үнэхээр их баяртай байна. Зочид минь өөрсдийгөө танилцуулаач" гэж өндөр дуугаар хэлэв.

Сэүн "Сайн байцгаана уу? намайг Сэүн гэдэг"

"Лиса байна. Тосгондоо оруулсанд баярлалаа" гээд тэдэнд хүндлэл үзүүлэхэд

Тосгоны захирагч хөгшин "СЭҮН БОЛОН ЛИСА~ бидний хүндэт зочид. Зочид ирсэн тул их наадам хийцгээе" гэж хэлэхэд тосгоны ард иргэд баярлан хөөрч бөөн дуу шуу болов.

Сэүн "Баярлалаа, гэхдээ бид үнэндээ гуйлттай-" гэхэд Лиса түүний гараас чимхээд

"Шууд юм гуйх онцгүй шүү дээ, жаахан байж байгаад зөв цагийг нь олоод хэлсэн нь дээр байх" гэж шивнэв.

Энэ санаа ч Сэүнд таалагдсан тул хэлэх гэж байсан үгээ залгин хүчээр шахуу инээмсэглэлээ.

Тэднийг гэнэт хүлээж авсан шигээ, гэнэтийн баяр наадам зохиож тосгон даяар хөл хөдөлгөөн ихтэй. Тосгоны төв талбайд  урт, урт ширээнүүд засагдаж тосгоны айлууд тал талаасаа ширээг хоол хүнсээр дүүргэв.

Төд удалгүй хөгжимчид хөгжим тоглож хүмүүс найрын ширээнд суух бөгөөд тэдний хувьд хүндэт зочид болсон Сэүн Лиса хоёр тосгоны захирагчийн сууж байгаа гол ширээнд хамт суув.

Хүмүүс ууж, идэж дуулж бүжиглэж  энгийн хүмүүс найр наадам хэрхэн хийдэг үү яг л түүн шиг өрнөж байлаа. Сэүн Лиса хоёр ч тэдний дунд уусах гэж хичээж тосгоны захирагчтай хундага тулган ууж, хөгжимд цэнгэж байгаагаа илэрхийлэн биеэ бага зэрэг хөдөлгөн сууна.

Энэ үед "Том Жэкигийн гэр бүл хүүтэй болжээ" хэмээн нэгэн хүн орилоход тосгоны бүх хүмүүс хөл нь газар хүрэхгүй баярлаж бие биеийгээ тэврэн бөөн юм болов.

Энэхүү хэт сүртэй гэмээр сэтгэл хөдлөлийг харан нөгөө хоёр нэлээд цочирдсон ч тэднээс хэт их ялгарахгүйг хичээн "Баяр хүргэе" гэсээр хүчээр шахуу алга ташин инээмсэглэнэ.

Энэ үед тосгоны захирагч "Сайхан мэдээ байна. Ер нь бүгдээрээ шинэхэн зочдынхоо хайрын түүхийг сонсвол яаж байна?" гэж асуухад тосгоны хүмүүс уухайлан дэмжив.

Сэүн "Хэ хэ. . . та нар буруугаар ойлгоод байх шиг байна аа. Бид хосууд биш л дээ" гэхэд

Тосгоныхон бүгд чимээгүй болон гайхсан янзтай тэдэн рүү харна.

Захирагч ч бас эргэлзсэн байдалтай "Хосууд биш гэдэг нь ямар утгатай үг вэ?" гэх нь тэр.

Сэүн мэдээж гайхсан ч худлаа инээсээр "Ямар л байв гэж дээ, Хос биш! хайр сэтгэлийн холбоогүй хүмүүс гэсэн үг" гэж хэлтэл

Тосгон даяар бүх хүмүүс байж боломгүй зүйл сонссон мэт уулга алдан царай нь барайсаар хэдэн хором чимээгүй болов.

Гэтэл нэг хүн "ХАЙР БАЙХГҮЙ ГЭЖ ХЭЛЛЭЭ" хэмээн орилоход тэд яг л Дэлхий сөнөх гэж байна гэж сонссон хүмүүс шиг л энд тэндгүй орилолдон, эмх замбараагүй бужигнаж зарим нь бүр юм мөргөн унаж эхлэв.

Энэ нөхцөл байдлыг харан цочирдсон Сэүн "Хайр сэтгэлийн харилцаагүй гэдэг үгийн юу нь тийм аймаар байгаа юм бол?" гэж үгээ зөөсөөр хэлэхэд

Лиса "Энэ байж! нөгөө охины сануулсан зүйл" гэж түүн шивнээд, дараа нь хундагатай дарс барин дээш босоод

"ТЭР МИНЬ ТОГЛОЖ БАЙГАА ЮМАА" гэж чанга хэлэв.

Сэүн цочирдсон мэт түүн рүү хараад "Т-Тэр минь гэж....?? би юу?" гэхэд

Лиса худлаа гэдэг нь бараг л мэдэгдэхээр хүчээр шахуу чанга инээгээд "Манай энэ үнэхээр наргиач хүн шүү. Бид удахгүй гэрлэх гэж байгаа юмаа. Түүнийг хэлэх гэж байгаад сандраад л балай юм ярьчихлаа" гэж хэлэхэд

Бүх хүмүүс яг л аврал ирсэн мэт баярлаж, зарим нь бүр асгартлаа уйлсаар бие биеэ тэвэрч байгаа харагдав.

Тосгоны захирагч мөн адил нулимс дуслуулан "Энэ гайхалтай мэдээг дуулгах гээд л тэд хүнд зүйл ярьж биднээр тоглоом хийжээ. ГЭРЛЭЛТ. . . .ХУРИМ БОЛОХ НЬ" гэж үнэхээр сэтгэл нь хөдөлсөн байдалтай чанга хэлэн дээш босоод алга ташихад тосгоны иргэд алга нижигнүүлэн ташив.

Сэүн Лиса хоёр одоо ч гайхширсан чигтээ хоёр бие рүүгээ хачин царайлсаар харна.

Гэтэл тосгоны нэгэн иргэн "Хуримын ёслолоо хэзээ хийх вэ? манай тосгонд хийнэ биз дээ?" хэмээн асуухад хүмүүс уухайлан дэмжив.

Захирагч мөн адил баяртайгаар "Ямар сайхан санаа вэ? та хоёр нэгэнт гэрлэх гэж байгаа юм чинь энд хуримаа хийвэл ямар вэ? бид бусдын аз жаргалыг хуваалцахдаа үргэлж баяртай байх болно"

Сэүн энэ удаад тэвчээр нь алдарсан бололтой инээх хэдий ч шүд зуусаар "Тэр нь ч арай юу юм бэ, бид хийхгүй" гэж хэлтэл тосгон иргэд дахиад л тэнгэр хөмрөх гэж байгаа юм шиг барайгаад ирлээ.

Үүнийг анзаарсан Лиса Сэүний амыг даран худлаа инээсээр "Хайрт минь нэг зүйлд санаа зовоод байгаа болохоор татгалзаж байгаа хэрэг л дээ. Үнэндээ бид танай тосгонд шидэт уусмал хийдэг мундаг шидтэн анагаагч байдаг гэж сонсоод ирсэн юм. Бидэнд нэг асуудал гараад байгаа юм л даа. Түүнийг шийдэхээс нааш хуримаа хийх боломжгүй болоод л" гэхэд тосгоныхон чин сэтгэлээсээ тэднийг өрөвдөх мэт харц нь зөөлрөөд ирэв.

Тосгоны захирагч хүртэл ижил царай гаргаад "Хүнд асуудал байсан юм бол хэлэхгүй дээ, хүндэт нөхөд минь. Бид мэдээж тусална шүү дээ" гэхэд хүн бүр дэмжих мэт толгой дохилоо.

Лиса "Үнэхээр их баярлалаа. Та бүхэн өнөөдөр биднийг анагаагчтай уулзуулж тусалбал бид маргааш ч хамаагүй хуримаа хийхэд бэлэн байна" гэж хэлэв.

Үүнийг сонссон Сэүний царай цочирдох, уурлах хосолсон ч хүчээр инээмсэглээд "Юугаа солиороод байна даа хонгор минь~" гэж инээмсэглэх уурлахыг хослуулан хэлэхэд

Лиса ч бас хүчээр инээмсэглэн түүн рүү ойртоод тэвэрч байгаа дүр үзүүлэн "Өнөөдөр шидэт уусмалаа авчих юм бол маргааш гэхэд бид эндээс арилаад өгнө гэж бодогдохгүй байна уу. . . хонгор минь" гэж шивнэв.

Сэүн "Тийм ч юм уу" гэснээ "Тиймээ бид анагаагчтай уулзаж асуудлаа шийдчихээд маргааш хуримаа хийнэ" гэж зарлав.

Тосгоныхон тэр чигтээ баярлаж, маргаашийн хуримд бэлдэхээр болов. Тосгоны захирагч хүн томилон тэднийг анагаагч шидтэний гэр лүү дагууллаа.

============

Тосгоноос бага зэрэг зайтай модон дунд байрлах нэгэн жижиг байшин. Тэднийг очин хаалга тогшиход энэ тосгоны хүн биш гэмээр хачин ууртай өвгөн гарч ирэв.

Хөмсгөө байдгаараа зангидсан, ууртай харагдах тэрээр "Амарч байгааг минь харахгүй байна уу? яах гэж ирэв?" хэмээн уурлав.

Тэднийг дагуулан ирсэн хүн "Агуу Мэемэе таныг энэ хүмүүсийн хүслийг биелүүлж туслаач хэмээн тусгайлан гуйлаа. Энэ сайхан хос маргааш хуримаа хийх гэж байгаа юм. Гэтэл хуримаасаа өмнө заавал шийдэх чухал асуудал гарсан тул таныг хайж иржээ. Та тэдний хүссэн уусмалыг  өнөө шөнөдөө багтаан хийж өгнө үү" гэж хэлэхэд

Нөгөө өвгөн ёозгүй ууртай харцаараа тэдэн рүү харсаар "Та хоёр ор, харин чи яв" гэж хэлээд цааш орчихлоо.

Нөгөө хүн "Тэр ууртай харагдаж байгаа ч их сайхан сэтгэлтэй шүү. Туслах нь гарцаагүй ор ор" гэж хэлээд тэднийг орхин явлаа.

Нөгөө хоёр хэлсэн ёсоор байшин дотор оров.

Өвгөн хазганан явсаар гэрийнхээ голд байх бөөрөнхий модон ширээний ард суугаад "Суу, ямар уусмал хэрэгтэй юм?" гэж асуув.

Сэүн "Сайн байна уу? бид уг нь ийм хэмжээтэй хүмүүс биш л дээ. Санаандгүй байдлаар мөөг идээд ийм жижиг болчихсон юм. Тэгээд л таныг гайхалтай шидэт уусмал хийдэг гэж сонсоод ирсэн минь энэ. Та бидэнд хэвийн хэмжээндээ ороход туслах уусмал хийж өгөөч" гэж эелдгээр гуйлаа.

Өвгөн тэдэн рүү хөмсөг зангидан муухай харж байснаа "Хайр байхгүй хөндий зүрхнүүд! уусмал хийж өгөхгүй ээ, яг одоо явцгаа" гэх нь тэр.

Лиса "Яа-Яагаад? захирагч танд тусгайлан захисан шүү дээ. Бидэнд уусмал үнэхээр хэрэгтэй байна" гэтэл

Өвгөн бүр ч уурлан "Хийж өгөхгүй гээд байна мондиуд минь! хайрыг олоогүй байж бас гэрлэх санаатай. Явцгаа! хайрыг олсон цагтаа буцаж ирээрэй" гэж хэлээд тэдэн рүү нэг уусмал цацтал хормын дотор тэд байшингийн гадаа гарчих нь тэр.

Дахин хаалгыг нь тогшсон ч, олон удаа учирлан гуйсан ч тэр хаалгаа тайлсангүй.

Лиса "Уусмал хийж өгсөнгүй одоо яах вэ? хайрыг олно гэж юу гэсэн үг юм бол?" гэж сандарсан байдалтай асуухад

 Сэүн "Тэрнээс чинь илүү маргааш болох хуримаа ойлгоход хэцүү байна хүндэт эхнэр минь!!" гэж шүд зуусаар муухай харлаа.

Continue Reading

You'll Also Like

364K 13.1K 57
𝐈𝐍 𝐖𝐇𝐈𝐂𝐇 Ellie Sloan reunites with her older brother when her hospital merges with his jackson avery x ellie sloan (oc) season six ━ season se...
248K 7.2K 81
Daphne Bridgerton might have been the 1813 debutant diamond, but she wasn't the only miss to stand out that season. Behind her was a close second, he...
139K 4.9K 39
❝ if I knew that i'd end up with you then I would've been pretended we were together. ❞ She stares at me, all the air in my lungs stuck in my throat...
193K 4K 46
"You brush past me in the hallway And you don't think I can see ya, do ya? I've been watchin' you for ages And I spend my time tryin' not to feel it"...