•하루만에•

By riansuga

2.3K 300 11

Би ч өөрөө итгэхгүй байгаа ч... тиймээ энэ үнэн. --- нэгхэн өдрийн дотор нөхөртэй болчихсон байсан! More

(1)
(3)
(4)
(5)
(6)
(7)
(8)
(9)
(10)
(11)
(12)

(2)

187 25 2
By riansuga


2021 он-

Хэмигийн хувцасны шүүгээг нээтэл баахан ногоон шар улаан өнгийн даашинзнууд байх нь тэр. Сонирхол өөр өөр гэхэд үнэхээр өөр шүү, бид хоёрынх.
Хувцсыг нь нааш цааш болгон хар бараан өнгийн хувцас байгаа эсэхийг үзлээ.

"Чи чинь одоо солонгын долоон өнгө байгаа бишдээ! Хар бараан өнгийн хувцас байхгүй юмуу даа?"

Хэми жуумалзан эсрэг талд байх хувцасны шүүгээг нээлээ. Аргагүй л баян айлын хүүхэд гэсэн шиг—-; хувцсаа өнгөөр нь ялгаад өлгөчихжээ.

"Риан~ энд дотроос миний өмсөөгүй яг ганц л даашинз байгаа! Тэрийг өмсөөд яв! Надад угаасаа зохихгүй байгаа!"

Хэмигээс аваад хартал урт богино нь ч өнгө нь ч дажгүй даашинз байв. Би ч баярласнаа илэрхийлчихээд бушуу хувцсаа солилоо. Одоо үс, нүүр гээд нэлээн цаг авах учраас—-;

"Вонүгийн бэлэг!!! Яанаа Хэми!! Гэрт л Вонүд зориулсан хайрцган дотор байгаа даа..."

Нэгхэн цагийн дотор гэрлүү явчихаад Вонүгийн төрсөн өдөр лүү явна гэвэл амжихгүй дээ... уг нь зөвхөн Вонүд л тохирно гэж бодож авсан үнэртэй ус байгаа юмсан.

"За би дүүгээ явуулчихъя! Чи харин яг хаана хийснээ хэл!!"

Чан Хэмигийн үгэнд ороод манайх руу явна гэдэг юу л бол.

Хэми өрөөнөөсөө гаран 15 минут болоод орж ирлээ. Ашгүй Чан манайх руу явахаар болсон юм байна. Чан руу хайрцаг хаана байгааг хэлээд юу авчирхыг нь ч мөн хэллээ.

•••

Яагаад ч юм өнөөдөр бүр илүү их сандарч байх чинь. Сэтгэлээ илчлэх гэж байгаа аятай л.
Хэми, Дугём Мингюү хоёрыг цуг байгааг харчихаад яараад намайг хаяад алга болсон. Надтай цуг байх завтай хүн энд үнэхээр алга бололтой.

"Хэзээ ирсэн юм?"

Төрсөн өдрийн эзнээс бусад нь гэх гээд л.
Өнөөдөр нүдний шилээ зүүлгүй линз зүүчихэж. Жон Вонүг бүр л царайлаг харагдуулж байна гээч!
Хоолойгоо засан түүнд зориулж авсан бэлгээ шууд л сунгаж орхив. Олон хүмүүсийн нүдэн дээр өгөхөөс угаасаа ичээд байсан юм.

"Д-дэлгүүр хэсэж байгаад... кхм... нөгөө... ч-чамайг санагдуулдаг үнэртэй устай таараад... нөгөө.. чамд зохих юм шиг санагдаад гэх гээд л"

Вонү үл ялиг инээмсэглээд "баярлалаа, Риан!"

"Хөөе хөөе хөөе! Жон Вонү!! Энд юу хийж байгаа юм!! Аль явцгаая!!

—- за манай төрсөн өдрийн—-"

Квон Сүнён дахиад л бид хоёрын хоёулахнаа байх боломжийг үгүй хийчихлээ. Дандаа хүнд төвөг болох юмаа!

Жихүний ширээнд очин өөрөө өөртөө аягалаад л учиргүй ууж эхлэлээ.
Квон Сүнёнийг үнэхээр яах вэ?

"Хөөе! Тайван! Юундаа ингэтлээ уугаад байгаа юм?"

Жихүн гарнаас хундага булааж аван учиргүй загинаад л эхлэв.
Би санаа алдан шилээр нь аваад ууж орхив.

"Риианн!! Чи чинь одоо өнөөдөр ухаанаа алдхыг хүсээ юу?"

"Намайг тайван орхио, Жихүн аа! Би өнөөдөр нохойг дөрөв болгож харна!"

Жихүн санаа алдан, толгой сэгсэрлээ.

•••

"ААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААА

—-КВОН СҮНЁН!!! Чи энд юугаа хийж байгаа юм? Юу вээ??"

Өглөөг Квон Сүнёнтой цуг эхлүүлнэ чинээ зүүдэлж байсангүй. Өчигдөр яах гэж нохойг олон болгож хартлаа уув даа...! И Риан!! Муу тэнэг!
Урьд шөнө юу ч болоогүй л гэж найдая!

——гэсэн ч үнэхээр бид хоёрын хувцаснууд энд тэнд шидлээстэй байнаа, халууцсандаа л тайлсан байх. Тиймээ, халуун байна шүү дээ!

Квон Сүнён юу ч ярилгүй хувцсаа өмссөн болоод өрөөнөөс гараад явчихав. Би ч мөн хувцсаа түүж өмсчихөөд хаалгаар шагайтал Хэмигийн инээж байгаа чимээ сонстох нь тэр.

"Риан!! " Хэми сүрхий л баяр баясгалантай гэгчинь өөдөөс гүйгээд л хүрээд ирэв. Хажууд нь Ким Мингюү байсныг бодвол эцэст нь тэр чаджээ.

"Мингюү бид хоёр гайгүй дотно болчихсоон!! Чи яасан? Вонүтай цуг нэг өрөөнд оруулсан даа?"

"Юун Вонү!!! Квон Сүнён!! Аааа—- би харьлаа!!!"

"Риаан~"

Энэ бүх зүйл зүүд байсан ч болоосой.
Болоогүй зүйл гэж л бодъё! Тиймээ, зүүд.

2023 он-

"Эгчээ баярлалаа, та одоо харьдаа"

"Риан, хоол хийгээд тавьчихсан байгаа~ эгч нь маргааш өглөө хүрээд ирье!"

Асрагч эгч яван, Тэил ч намайг ирснийг мэдсэн үү гэлтэй уйлж эхлэв. Хүү минь хэнийгээ дуурайгаад ийм уйланхай байдаг байнаа~

"Тэил а~ миний хүү хурдан том болоод ээждээ хань болж өгөөрэй! Ээжид нь одоо чамаас өөр хүн байхгүй..."

Тиймээ... Би Тэилийг сонгож, эцэг эхдээ хаягдсан шүү дээ. Эцэггүй хүүхэд дагуулж ирсэн гээд.
Юу ч болж байсан хүү минь буруугүй~ тэр өдөр тэгж тэнэг болтлоо уусан миний л буруу.

Тэил ч ашгүй буцаад унтаад өглөө. Хаалгыг нь үл ялиг онгорхой орхиод том өрөө рүүгээ очлоо.
Утсанд зурвас ирэн аваад хартал Жихүнээс байв.

'Тэил унтчихсан уу? Би гэрийн чинь гадаа байна!'
Миний дэргэд одоо ч И Жихүн байгааг мартаж орхиж.

Хаалгаа нээтэл баахан тортой зүйл барьчихсан зогсож байв.

"Дахиад юу авчирсан юм? Хэрэггүй гээд байхад!!"

"Харин тэгээд! Тэгээд яагаав? Би чамайг эцгийг нь хэл гэж хэлээ биздээ?

—- арай манай хэд дунд байгаа болохоор нуугаад байгаа юм биш биз?"

Би хоолойгоо засан юм хэлсэнгүй. Тэр хүн байсан ч байгаагүй ч ... ямар ч ялгаагүй юм хойно. Хүүхдээрээ шалтаглаад дэргэдээ байлгаад байж чадахгүй ээ.

"Аа нээрээ! Би танай хажууд нүүгээд ирчихсэн болохоор хэрэг гарвал зурвас бичиж байгаарай!"

"И Жихүн!! Баярлалаа... миний дэргэд байж өгч байгаад!"

Ad/ ❤️🍚

Continue Reading

You'll Also Like

12.1K 1.1K 15
Токсик хосууд И Хисын, Им Ынжү гэж мэдэх үү?
1.8K 411 11
ڪچـێـڪی گـەنـج ڪە لـەوپـەڕی دڵـخـۆشـیدایـە بـەڵـام لـە ڕووداوێــڪی دڵـتـەزێـنـەوە دایـک و بـاوک و خـوشـڪەڪەی لـەدەسـت ئـەیـات ئـایـا چـارەنـووسـی ئـ...
665K 33.5K 61
A Story of a cute naughty prince who called himself Mr Taetae got Married to a Handsome yet Cold King Jeon Jungkook. The Union of Two totally differe...
943 183 12
تۆ چیت لەژێر سەرە? چۆن وازوو لەبیرت کرد.... هیچ کەسێک هەڵە نییە خۆمان ئەوڕێیەمان هەڵبژارد خۆشمان باجەکەی ئەدەین! دەستپێک: 30/5/2023 کۆتایی:....