•Second first Love s2:You ænd...

By AzjrglVmin

1K 229 155

Тэхён:Чи бас би. Бид өөрсдөдөө л итгэх хэрэгтэй. Үүрд хамт байх хэрэгтэй. Жимин:Чи намайг сүйрүүлж байна. Чам... More

Foreword
•We•
•Can•
•Be•
•But•
•You•
•Don't•
•Want•
•It•
•I•
•Won't•
•Block•
•Your•
•Shot•
•Do what you want•
•I•
•Wish•
••You••
•Would•
•Love•
•Me•
•Again•

•Together•

52 9 8
By AzjrglVmin

Өглөө сэрэхэд нь үхдэл аятай унтах нөхрөө хараад өрөвдөөд ч байх шиг. Хувцсыг нь тайлж өгөн будаг нь арилаагүй уруул дээр нь чангаар үнсчхээд хүүгээ дагуулан гарав.

Цэцэрлэг рүү явах замд сонирхолтой яриагаар дүүрэн машинд хүү цонхоор гадагш харан сүү ууна.

"Ааваа, та яагаад ээжтэй хамт амьдардаггүй юм?"

Гэнэтийн асуултад Тэхён гайхаад гацаж ээрэн байж "Ю-юу яриад...хэнээс ийм үгнүүд сураад байдаг юм бэ?"

Сүүгээ ууж дууссан Жибин хогийн савруу хаягдлаа хийгээд "Манай найз ээж чинь хаана байна? гэж асуусан"

Энэ удаад жинхэнээсээ цэцэрлэгийг нь солих болсныг ойлгосон Тэхён "Мхн" гээд хүүхдийнхээ хацар дээр үнсэж өгөөд оруулав.

Тийн утсаа гаргаж ирэн товлосон уулзалт руугаа явлаа. Өмнө нь түүнрүү хамтрах санал явуулж байсан манга зураачтай уулзахаар болжээ.

Утасны цаанаас тун л эелдэг залуу түүний сонирхлыг ихээр татаж байлаа. Хадам аавынхаа кафен нэг салбарт орж ирэхэд яагаад ч юм нэг л танил мэдрэмж.

Гарч буй кофены үнэр дөнгөж болсон бялууны үнэртэй нийлээд түүний дурсамжийг сэдрээнэ. Сургуульд сурдаг байхдаа Жиминтэй үргэлж ордог байсан газрын энэ үнэр одоо ч хэвээрээ.

Гэхдээ ялгаатай нь тэр одоо хүмүүстэй уулзахдаа ичиж сандрахаа больжээ. Тайван гэгч нь хүлээн суухад хажуу ширээнд нь хэдэн хөвгүүд дуу шуугиан болсоор зурагт руу харна.

Тэхёны анхаарал ч тэр зүгрүү явж дэлгэц рүү харахад охидын хамтлагийн хэвлэлийн бага хурал гарч байх нь.

"Жиминий захирал уу даа?"

Мөрөн дээр нь хэн нэгэн зөөлөн товшиход тэрээр эргэн харлаа. Зурган дээрх шигээ л царайлаг мөн ширүүн төрхийг хослуулсан залуу түүний урд зогсоно.

"Ааан сайн байна уу? Ким Тэхён гэдэг"

Залуу түүний урд суугаад "Намайг Жон Вонү"

"Бодсоноос ч царайлаг юмаа"

Энгийн л нэг цагаан цамц, сул өмд өмссөн хэрнээ царайлаг харагдаж байгаад бодсоноо шууд л хэлж орхив. Вонү сая л чимээгүй сууж байснаа ингэж хэлэхэд нь ичсэндээ инээж орхилоо.


Инээж байгаа нь бүр ч илүү хөөрхөн харагдахад Тэхён гацах нь тэр. Гөлрөөд суучихсан түүний урдуур Вонү гараа сэгсрээд "Зүгээр үү?"

"А-аан тиймээ"

"За тэгвэл шууд яриандаа орцгооё. Өмнө нь хэлсэнчлэн манга зохиол бичээд 5 жил болж байгаа. Таныг сайн зурдаг гэхээр-"

Яриаг нь таслан Тэхён гайхсан төрхөөр "Хүлээгээрэй, миний талаар хаанаас сонссон юм?"

"Тэрийг Инү ах..."

"Инүг яаж таньдаг юм?" Арай Жиминийг бас таньдаг үгүйд эргэлзсээр дахин асуулт тавилаа.

Вонү дахиад л инээмсэглэн үсээ янзлаад "Би бас загвар өмсдөг л дөө"

Тэхён ойлгосон янзтай амаа ангайсаар толгой дохив. Дахиад л өнөөх ширээний хүүхдүүд шуугиж "Пак Жимин, Пак Жимин" гэхэд өөрийн мэдэлгүй л зурагт руу харчихав.

Нөхрийнх нь будаггүй дүр дэлгэцээр гарч хөвгүүдтэй байсан охид амаа дарсаар "Вууаа царайлаг юмаа. Найз охингүй гэхэд хэтэрхий царайлаг юмаа"

Цаана нь суусан охин ч "Ирээдүйд надтай гэрлэх гээд хүлээж байгаа юмаа"

Чихнийх нь хажуугаар зөрөн өнгөрсөн хачин үгсэд нэгэнт дасал болсон Тэхён суусаар л. Дахиад л Вонү бодлыг таслан орж ирэв.

"Ахаа, та сонирхохгүй байвал зүгээр ээ. Би өөр хүн хайж болно. Гэхдээ таныг хариу бичсэнд үнэхээр баярласан шүү"

Тэхёныг зурагт руу харах хооронд Вонү яриад л байсан аж. Ийн гунигтай нь аргагүй хэлээд босоход Тэхён сандарсаар

"Ааа тийм бишээ. Харин ч сонирхолтой байна. Шинэ зүйл болохоор"

Вонү буцаж суугаад гараас нь атган "Ахаа үнэхээр баярлалаа. Таны зохиосон дүрүүдийг харсан, үнэхээр таалагдсан. Одоо шинээр гаргах гэж байгаа төслийн чинь эхний танилцуулгууд...үнэхээр шилдэг"

Сая л чухал царайлан суусан хүн одоо гараас нь атгаад нүдэнд нь оч гялалзах аятай инээмсэглэхэд нь Тэхён шоолоод барсангүй. Шоолох гэхээсээ илүү өхөөрдсөн гэх нь зөв байх.

Ийм том залуу байж урд нь гөлөг шиг л тонгочин гараас нь барих. Өхөөрдөм биш гэж үү?

Тэхён Вонүг даган явах замдаа инээмсэглэхээ больж чадсангүй. Шинэхэн танил нь түүнд үнэхээр сонирхолтой санагдсаар байсан юм.

Үүнтэй зэрэгцэн Жимин камер өөр дээр нь тусч байгааг ч мэдэхгүй охидын хамтлаг руу харан зогссон нь толгойноос нь гарахгүй л байлаа.

Дөнгөж танилцсан нэгнээ даган гэррүү нь явах байж боломгүй ч Инүгийн таньдаг хүн гэсэн учир итгэж байгаа хэрэг. Вонү замдаа өөрийнхөө тухай бага ч гэсэн ярьсаар явсан юм.

"Бохир санагдаж магадгүй ч цэвэрлэх зав байдаггүй болохоор ойлгож өгөөрэй" гээд хаалгаа нээв. Дотогш ороход тоосноос өөр бохир гэхээр зүйл байгаагүй ч ажлынх нь өрөө үнэхээр хогийн сав шиг л байсан юм.

Хаа сайгүй хөглөрсөн цаас хугарсан харандааны хэлтэрхий энд тэнд хөглөрч байгаа зурагт ном гээд.

"Хөөх янзтай. Үнэхээр завгүй амьдардаг бололтой. Ийм зүйлийг тэвчээд"

Вонү ичингүйрэн инээгээд "Уучлаарай"

"Зүгээр дээ, харин ч тухтай санагдчихлаа. Хүүхэдтэй болохоор хүссэнээрээ тарааж хаяж чаддагүй юм"

"Аан та нээрээ хүүтэй билүү. Үнэхээр залуухан аав болсон бололтой?"

"Тийм л дээ, тийм тийм. Надад харуулна гэсэн зүйлээ харуулахгүй юм уу?"

Вонү түүнд эхний ээлжид санал болгох зүйлсээ харуулна гэж байгаад гэртээ орхисон учир дагуулан ирсэн билээ.

Тийн Тэхён тэнд өдрийг өнгөрөөсөн юм. Жимин залгаж байсан ч утсаа машиндаа орхисон учир дэмий л кафен зогсоолд байх машинд дуугарна.

Вонү түүнд хэдэн цаас өгч явуулаад буцан кафен үүдэнд хүргэв. Тэр машинруугаа явахад хадам аав нь таарлаа. Сандарсандаа ч тэр үү цочиж орхиод "Ааваа?"

"Тэр залуу чинь хэн бэ?"

"Аан хамт ажилладаг юм. Бичиг баримт авчхаад явж байна" гээд барьж байгаа цааснуудаа дээш өргөв.

"Аан за, Жибин сайн уу?"

Хоёр хоногийн өмнө уулзчихаад л асуух нь Тэхёнд инээдтэй санагдаж "Ааваа, битгий ингэж бай гэж хэлсэн шдэ. Үнэхээр сайн байгааг харсан байж"

Хөгшин толгой дохиод дотогш орлоо. Тэхён машиндаа суух гэхдээ одоо ч яваагүй байгаа Вонүг харав. Бага зэрэг бөхийх аядаад шууд хүүхдийн цэцэрлэг рүү жолоо мушгилаа.

Тэд гэртээ ирэхэд хүү зогсоо зайгүй шулганаж Тэхён хувцсыг нь сольсны дараа хоол хийхээр гал тогоо оров. Аавынхаа ажлыг өвлөж авах нэрийдлээр хүү нь тоглоом тоглон сууна.

Хогийн сав дүүрчихсэн байхаар нь асгахаар авахдаа гайхаад барсангүй.

"Энэ юу вэ?" гэж хогийг гаргаж ирэн харвал өчигдөр авсан амттангууд нь бүгд хаягдал болсон байв.

"Ааа Пак Жимин, үнэхээр ядаргаатай хүн юмаа" толгой сэгсрэн бүгдийг нь буцааж хийгээд оройн хоолоо бэлдэж эхэллээ.

Хажуугаар нь хүү түүний хийсэн амттанаас зөөж идсээр явна. Хоолны ширээний ард нэг нь хоол идэхгүй нэг нь заавал идэх ёстой гэсэн хоёр залуу өөд өөдөөсөө харан сууна.

Хэдийн гадаа харанхуй болж аав хүү хоёр унтахаар хэвтжээ. Дуртай хүүхэлдэйгээ үзэн хэвтсэн хүү гэнэт л уйлж эхлэхэд аав нь сандарч юу болсныг асууна.

Хүүхэд юу ч хэлэхгүй гэдсээ тэврэн уйлж байгаад гэнэт бөөлжиж эхэллээ. Бүр ч илүү сандарсан мөн өмнө нь ийм зүйл болж байгаагүй нь Тэхёнд айдас төрүүлээд амжив.

Хүүхэд бөөлжих байтугай аавынхаа ачаар ханиад ч хүрч үзээгүй тул айж бүр илүү уйлсаар байлаа.

"Ааваа" хэмээн нулимс дуслуулах нь Тэхёныг галзууруулаад хаячих шиг л болов. Утсаа аван хамгийн түрүүнд Жимин рүү залгах ч дуудлагад хариулсангүй.

Юу хийхээ ч мэдэхээ больсон түүнд хамгийн хэрэгтэй хүн нөхөр нь атал Пак Жимин гэх хүн өдөрхөн харан зогссон хамтлаг, компанийн ажилчидтайгаа хоол идэн сууна.

Утас нь чичирхийлж байгааг мэдэх ч өөрийг нь өдөржин залгахад авахгүй байсан мөн ажлаас гарсан тухайгаа хэлээгүй нөхөртөө уурлаад тоолгүй дууг нь хааж орхив.

"Яанаа Жибинаа. Одоо яах вэ?" гэж хүүхдээ даган уйлах тэр шуудхан Хусогруу залгалаа. Орой болсон байсан ч ах нь утсаа авах даруйд

"Ахаа, хурдан ир л дээ. Жибин өвдчихсөн, бөөлжөөд байнаа. Гуйж байна, хурдан хүрээд ир л дээ"

Юу хэлж байгаагаа ч мэдэхгүй түүнд ахынх нь хариу ч ойлгогдохгүй байлаа. Ямар ч л байсан ирнэ гэснийг сонсоод салгав. Дахин утсандаа дугаар хийн залгана.

"Ээжээ, Жибин өвдчихсөн. Би одоо яанаа"

Хар шөнө залгаад үгийн зөрүүгүй уйлах хүүгээ сонсоод ээж нь зүрхээр явчихсангүй. Нөхрөөсөө зугтаан байж гэрт нь ирлээ.

Хүн хэцүү үед хайртай хүмүүсээ л хамгийн түрүүнд санадаг шүү дээ.

Хусог ирчихсэн хүүг үзээд эм өгөн сууна. Өвдөж үзээгүй нялх амьтан царай алдчихсан байгаад эмч ах уурлаад амжив.

Жибин хоолны хордлогод орчихсон байхад нь мэдээгүй Тэхён хурц амттай бүтээгдэхүүн авч өгснөөр тэр нь хүндэрчихжээ. Ээжийнхээ санааг дэмий зовоочихсондоо санаа зовж

"Уучлаарай ээжээ, одоо зүгээр гэсэн болохоор та хоноод яваарай"

"Ээж нь ааваас нь нууцаар гараад ирсэн. Харихгүй бол маргааш алуулна шүү дээ"

Хусог Тэхёны мөрөн дээр цохиод "Би хүргээд өгчихье дөө"

Ээжийг нь гарсны дараа ах нь эргэж хараад "Жимин яасан юм?" гэж цаанаа л нэг ууртайгаар асуув.

"Мэдэхгүй ээ, ажилтай байгаа байх"

Хүүгээ тэврэн хэвтсэн түүний нүдэнд нулимс цийлэгнэсээр байв. Саяхан сонссон нөхрийнхөө нэрийг бодох төдийд гомдол төрж явуулсан зурвасаа харна.

[•••]

Хүүхдийнхээ амьсгалах тоолонг нүд салгалгүй ширтэж, хэдийн өглөө хүргэжээ. Хүү гайгүй байгаа бололтой шөнөжин гарт нь байсан дуслын зүүг Тэхён болгоомжлон авч хаяв.

Гал тогоонд эм найруулан зогсоход хаалганы онгойх сонсогдож удалгүй шөнөжин хүлээсэн нөхөр нь царай алдсан төрхөөрөө түүний зүг харна.

"Эрт сэржээ?" гээд унтлагын өрөө зүглэх түүнийг нүд салгалгүй харсаар

"Хаана байсан юм?"

"Ядраад байнаа, дараа ярилцъя"

Яринаас зугтах түүний араас очин гараас нь татаад "Жибин өвдчихсөн. Яагаад утсаа авахгүй байсан юм? Маш их залгасан зурвас ч явуулсан"

"Тэгээд одоо зүгээр үү? Юу нь өвдсөн юм?"

Тэхён нэг санаа алдаад "Ядаж санаа зовж л байгаа юм байна. Больё оо, орж унт"

"Ганц та хоёрт биш надад анхаарал хандуулах зүйл олон байна. Одоо надад хайрлаж байх цаг алга"

Жиминий ядарсандаа болоод нүднийх нь доогуур татчихсан хөх туяа. Үүнийг Тэхён олон ч удаа харж байсан.

Хэрвээ Жимин энгийн үед эдгээр үгсийг хэлсэн бол Тэхён бухимдахаасаа илүү ойлгож харин ч аргадаж өгөх байсан биз. Гэвч түүнд одоо хүүхэд нь чухал аж.

"Биднийг хайрлахаа больсон гэж үү? Би чамайг мөн хараал идсэн ямар ч цагийн баримжаагүй ажлыг чинь хүндэлдэг байсан.

Гэхдээ энэ ажил биш Жиминаа, энэ зүгээр л чиний донтчихсон амьдралын хэв маяг. Чи үргэлж л завгүй амьдарч ирсэн.

Биднийг танихгүй мэт өнгөрсөн ч, шөнөжин хүлээж байхад ирэхгүй байсан ч, ядарсандаа болоод хүүхдэд анхаарал тавьдаггүй байсан ч би чамайг анхаарсаар ирсэн. Ойлгож байна уу?"

Тэхён ийн хэлэхдээ өөрийн эрхгүй өнгөрсөнд хурааж байсан гунигаа гаргаж мөр нь чичирч эхлэв. Ээлжгүй урсах нулимсаа шувтраад

"Би ч бас надад анхаарал тавиасай гэж хүсдэг Жиминаа, надаас хэн нэгэн өвдөж байна уу? гэж асуугаад халуун хоол хийж өгөөсэй гэж хүсч байна"

Энэ удаад тэр ээжийгээ санаж эхлэв. Өвдсөн үед нь яг л түүний хэлсэн шиг зөөлөн хоолойгоор биеийг нь асуугаад амттай хоол хийж өгдөг байсныг.

"Гэхдээ би чамд хайртай болохоор, ийм ахархан зүйлээс болж чиний ирээдүйг сүйрүүлэхийг хүсэхгүй байгаа болохоор чамаас энэ бүхнийг нэхэж чадахгүй байна.

Гуйж байна ядаж хүүдээ аав болоод өгөөч дээ"

Урссан нулимс нь Жиминий мөрөн дээр бууж, одоо тэр гомдоллох нөхрөө тэвэрч зогсоно.

Хэн нэгэн гомдсон хүнээ түлхдэг атал Ким Тэхён тэвэрч байна.

Хязгааргүй их хайраа энэ хүн дээр асгачхаад түүнийг хайрласан шигээ өөр хэн нэгнийг ингэж хайрлаж чадахгүй гэдгээ мэддэг учраас ийн уйлан зогсоо биз.

Залуугийн мэгшихтэй зэрэгцэн "Уучлаарай" гэх бүдэг хоолой л өрөөнд ээлжилнэ. Тэхён Жиминий хүзүү рүү бүр илүүгээр шигдэж

"Айсан, үнэхээр их айсан. Жибинийг хүнд өвдчихсөн байхвий гээд. Айсандаа залгасан ч чи утсаа авахгүй, зурвасанд ч хариулахгүй"

Жимин түүнийг бүр ч чангаар тэврээд дахиад л өнөөх үгсээ давтаж байлаа.

"Уучлаарай"













[Ха~ 1 дэх өдрийн мэнд. Үнэндээ өглөө сэрээд хурдан амралтын өдөр болоосой гэж бодсоноо нуулгүй хэлье даа kshahha
Тэгэхээр өнөөдрийн шинэ хэсгийн хувьд манай new character is Wonwoo🥳🥳
Царайлаг шүү дээ манай Вонү]
[Нээрээ наад 2 чинь жаргах юм уу даа? Харахын байнга гомдоллож явах юм...]

Continue Reading

You'll Also Like

398K 12K 93
Theresa Murphy, singer-songwriter and rising film star, best friends with Conan Gray and Olivia Rodrigo. Charles Leclerc, Formula 1 driver for Ferrar...
1M 38.4K 90
𝗟𝗼𝘃𝗶𝗻𝗴 𝗵𝗲𝗿 𝘄𝗮𝘀 𝗹𝗶𝗸𝗲 𝗽𝗹𝗮𝘆𝗶𝗻𝗴 𝘄𝗶𝘁𝗵 𝗳𝗶𝗿𝗲, 𝗹𝘂𝗰𝗸𝗶𝗹𝘆 𝗳𝗼𝗿 𝗵𝗲𝗿, 𝗔𝗻𝘁𝗮𝗿𝗲𝘀 𝗹𝗼𝘃𝗲 𝗽𝗹𝗮𝘆𝗶𝗻𝗴 𝘄𝗶𝘁𝗵 �...
10.4M 457K 62
"Spread your legs for a lollipop." #5 in FANFICTION✓ © sujinniie 2019-2020 ✓