•Second first Love s2:You ænd...

By AzjrglVmin

1K 229 155

Тэхён:Чи бас би. Бид өөрсдөдөө л итгэх хэрэгтэй. Үүрд хамт байх хэрэгтэй. Жимин:Чи намайг сүйрүүлж байна. Чам... More

Foreword
•We•
•Be•
•Together•
•But•
•You•
•Don't•
•Want•
•It•
•I•
•Won't•
•Block•
•Your•
•Shot•
•Do what you want•
•I•
•Wish•
••You••
•Would•
•Love•
•Me•
•Again•

•Can•

52 10 1
By AzjrglVmin



Оройн 22:00 цаг. Тэхён хүүг унтуулаад өрөөний нэг буланг эзлэх ажлынхаа ширээ рүү очиж суув. Түүний царай баргар байх ба ширээний гэрэлд тун ядарсан төрхтэй харагдана.


Урд байх цааснуудаас нэгийг аван их л уртаар санаа алдаж тайвшрахын тулд нүдээ анив.

Барьсан цаасыг харвал ажлаас чөлөөлсөн тухай хуудас байх ба үүнийг өчигдөр компаниас нь өгчээ. Хамтран ажиллагсад мөн гаднаас ирдэг халах хүсэлт зэргээс шалтгаалан компаний удирдлагууд ийм шийдвэрт хүрч, Юнги хүртэл тусалж чадаагүй юм.

Нулимсаа арчин ширээн дээрх бүх зурж орхисон тоглоомын дүрүүдээ хогийн савруу хийгээд хүүхдийн хажуугаар орон хэвтэв. Бүтэн 5 жил ажилласан байхад зүгээр л хүмүүсийн үгсээс болж халсан байдаг.

Унтаж чадахгүй байсан тул утсаа асаан интернет рүү орвол "Жүжигчин Пак Жиминий хуучин найз охин" гэсэн гарчигтай нийтлэл хамгийн түрүүнд гарч ирж

"Ямар новш нь вэ?" гэсээр ортол Инбигийн зураг байх нь тэр. Гайхахгүй байхыг хичээсэн ч аль хэдийн ам нь ангайжээ.

"Хаанаас мэддэг байнаа? Муу хөгийн новшнууд" гээд Жимин рүү залгав. Олон залгасан ч хариу өгөхгүй байсанд Instagram хаяг руугаа орон харлаа.

"Instagram дээрээ ч байхгүй юу хийгээд байгаа юм бол доо?" их л эгдүүтэй төрхөөр хэлээд хийх юмгүй тул request хэсэг рүүгээ орон зурвасаа шалгаж эхэллээ.

Хэрэгтэй хэрэггүй олон хаягаас ирсэн зурвасыг гүйлгэж байгаад маш царайлаг залуугийн хаяг дээр тогтов. Түүнийг зөвхөн царайлаг гарсан зураг л зурвасыг нь орж уншихад хүргэсэн юм.

Тэхёнтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хагас жилийн өмнөөс л илэрхийлж бичсээр, хамгийн сүүлийн зурвас нь 1 сарын өмнө байлаа.

"Сонирхолтой юмаа, юу хийдэг юм бол?" хаяг руу орон харвал загвар өмсөгч бололтой маш олон төгс зургийн нийлэмж угтан авав.

Зураг нэг бүрийг сайн харсаар эцэст нь түүнийг влог хөтөлдөг манга зураач гэдгийг ойлгожээ. Ямар ч л байсан зурваст нь хариу өгөөд унтахаар хэвтсэн ч толгойд нь эргэлдэх олон бодлоосоо салж чадалгүй буцан босов.

Хөргөгч ухан алим авч идээд тагтан дээрээ гарч Жимин рүү дахин залгалаа.

[•••]

Орой гэрээсээ их л ууртай гарсан Жимин компани дээрээ ирчихсэн хуралд сууна. Нухацтай гэгч нь цаас самбар хоёр руу хараад менежерт хандан "Заавал шөнө зураг авалт хийх шаардлагатай юу? Сэтгүүлийн зураг байж яасан ч ядаргаатай юм"

Цаасаа хойш нь эргүүлээд дахин харж байснаа "Энэ кинонд яагаад Жихэ эгчтэй хамт дүр бүтээнэ гэж вэ? Чэён байгаагүй билүү?"

Компани дундаасаа хамгийн алдартай нь учир бусад жүжигчдээс илүү Жиминд анхаарлаа хандуулдаг ерөнхийдөө "Company's favourite" гэгддэг тэрээр бухимдалтай нь аргагүй хувиараа голж байгаа нь энэ.

Захирал нь түүнд хандаж тайвнаар "Түүнд өөр киноны санал орж ирсэн бэлдэж байгаа" гэхэд хажууд нь суух Чэён нэрт гараас нь барин "Уг нь хамт тоглохыг хүссэн ч ийм л зүйл болчихлоо" гээд мөрийг нь налав.

Жимин түүний үйлдэлд дургүйхэн түлхээд "Яагаад байгаа юм?" гэж байдаг муухайгаараа харлаа. Сэтгэл санааны хувьд тогтворгүй дээр завгүй цагийн хуваарь нэмэгдэж байгаа нь түүнийг бүр ч илүү бухимдуулаад байв.

Хамаг хувцсаа даран нүүрээ халхлаад ажлаасаа гаран алхлаа. Шөнө болохоор хүн бага байна гэж бодсон ч цаг агаар сайхан, хотын гэрэлтэй гудамжид хөлийн чимээ багагүй.

Гэрийнхээ гадаа ирж саравчинд хэсэг суугаад цонхруу харвал Тэхён алим идчихсэн зогсож байлаа. Утсанд нь дуудлага ирэн харвал "Ким Тэ"

Дахин цонхруу харвал Тэхён холоос ч ууртай царай нь тод харагдана. Утасны цаанаас "Байна уу?" гэх гүн хоолой дуулдаж тэрээр өөрийн эрхгүй инээмсэглэлээ.

Давтан асуух асуултад нь инээгээд "Ийм орой юун алим бэ?"

Тэхён асуултад гайхсан ч "Яаж мэдсэн юм?" хэмээн буцаан асуув.

Жимин саравчнаас гараад "Доор чинь хэн байгааг хараач" гэвэл түүнийг харсан нөхөр нь "Наанаа юу хийж байгаа юм? Маргааш ирнэ гэсэн биз дээ?"

"Чи миний асуултад хариулахгүй байна"

Тэхён алим руугаа нэг хараад "Зүгээр л унтаж чадахгүй байсан юм"

Жимин хариу хэлэлгүй гарах хаалгаруу алхаж эхлэхэд тагтан дээр зогсох залуу зуршил ёсоороо "Хаачих гэж байгаа юм?" гэхэд тэр эргэж харан даллаад

"Амиа хорлохоор" гэснээ инээн "Зураг авалтад явлаа. Маргааш орой ирнэ" гээд утсаа салгав.

[•••]

Амралтын өдөр эхэлж аль хэдийн үд дунд өнгөрчээ. Тэхён унтсаар байх ба халууцан эргэж харахад Жимин ч мөн цааш харан унтаж байлаа. Түүнтэй хамт сэрээгүй хэр удлаа гэх бодол хамгийн түрүүнд орж ирэхэд өөрийгөө зүүдэлж байна ч гэж бодоод амжив.

Нойрмоглон араас нь тэврэхдээ "Юу вэ, чи яг яс шиг санагдаж байна" гэж хэлж байгаагаа ч анзаараагүй буцаад унтлаа. Жимин түүний хэлж байгаа байтугай өөрийг нь тэвэрч байгааг ч мэдэлгүй бөх гэгч нь унтаж байсан юм.

Тэхён түрүүлж сэрээд хайртыгаа тэвэрч байгаагаа мэдэн их л баяртай төрхөөр нуруунд нь нүүрээ наав. Энэ үйлдлийг мэдсэн юм шиг Жимин ч бас инээгээд

"Юу вэ? Танил мэдрэмж байх чинь" гээд эргэж харан буцаан тэвэрлээ. Удаан хугацааны дараах тэдний хамтдаа угтаж байгаа өглөө.

Хэн хэн нь нэгтэнтэйгээ уулзаж чадахгүй байгаагаасаа болоод стресст орчихсон байжээ. Энэ л мэдрэмжээ илэрхийлэх гэсэн мэт үнсэлцэж эхлэхэд тэдний ард нэг зүйл мэдрэгдэв.

Тэхён нуруунд нь хүрэх зүйлийг гайхсаар эргэн харахад Жибин утсыг нь барьчихсан өөдөөс нь харан хэвтэнэ. Хоёул сандарч босч ирээд

"Яана аа Жибин. Энд юу хийж байгаа юм?"

Хүү муухай харж байснаа "Та хоёр чинь өөрсдөө намайг тоохгүй үнсээд байна шд" гэх нь хэний ч зүрх хайлам эгдүүтэй. Тэхён түүнийг тэврээд дундаа хийн хэвтэхэд 5 жилийн өмнө анх тэднийг харж хэвтсэн үе саяхан мэт.

Хүүхэд ааваасаа хоол нэхэн зүгээр хэвтүүлэхгүй байсанд Жимин "Яваад өөрөө идэж болох зүйл байвал идчих л дээ" гэсэнд Тэхён хүүг өмөөрөх мэт босоод

"Тэр угаасаа өглөө болгон тогтсон цагтаа хооллоод сурчихсан юм" хэмээгээд тэврэн өрөөнөөс гарав.

Жимин дахиад л нүүрээ дарж хэвтэх нь хангалттай уур нь хүрсэн харагдана.

Тэхён хүүд хөнгөн хоол хийж өгөөд идүүлэн суухад тэр гэдэс нь өвдөөд байна гээд хоёул нойл орохоор болов. Буцан гарч ирээд Жиминд ч хоол бэлдээд дуудахад хариу ирсэнгүй.

Хэдэнтээ чангаар дуудсан ч нөхөр нь хариу өгөхгүй байсанд хүүгээ үргэлжлүүлэн идэж бай хэмээгээд унтлагын өрөө оров. Хүүгийнхээ унтлагын өрөө угаалгын өрөө гээд хайсан ч байсангүй.

Гайхширлаа бараад сүүлдээ хэлэхгүй явчихсан юм байхдаа ч гэж бодоод амжлаа. Утас руу нь залгахад унтлагын өрөөнд дуугарч байх юм.

"Жибинаа, аав нь хааччихав аа? Арай сахиусан тэнгэр болоод нисчихсэн юм болов уу?" гээд цонхоор доош харав.

"Ааваа, сахиусан тэнгэр дээшээ ниснэ шдэ. Та яагаад доошоо хараад байгаа юм бэ?" хэмээн сэргэлэн зан нь дэндсэн хүү эргэж харан хэллээ. Тэхён ч өөрийгөө шоолох шиг болж хүүгээ өхөөрдөөд

"Ёстой ухаантай хүү шүү" гэхтэй зэрэгцэн хаалганы код хийн эрэл сурал болсон нөхөр нь орж ирэхдээ гартаа хэдэн ууттай юм барьсныг Тэхён юу гэдгийг асуув.

"Аан энэ компаниас өгсөн юмаа. Шинэ кинонд зориулж аль нэгийг нь сонгочих гэсэн юм" гэсэн нь хувцас ажээ. Тэхён нэг л төвөгшөөсөн янзаар

"Манай шүүгээ ч чиний хувцсаар дүүрээд би ч хувцас авах шаардлагагүй юм даа" гэж хувцсаа гарган суух түүний хажууд суув. Ширээнээс Жибин гүйж ирэхдээ санаандгүй бүдэрч, барьж байсан ундаагаа Жиминрүү цацаж орхилоо.

Хүүг унахаас өмнө аав нь тэвэрч авахад ундаанд норсон Жимин чангаар хүүгийн нэрийг дуудан орилж, эгээтэй л зүрхээр явчихаагүй хүү бүлтэгнэн харна.

Тэхён яаж зүгээр байх билээ, аминаасаа илүү хайрладаг байсан хүүрүүгээ хайр найргүй орилох нөхөртөө хандаж "Битгий загнаад бай л даа"

Жимин мөчөө өгөлгүй хамаг ууртай төрхөө гаргасаар босч ирэн "Юу гэсэн үг юм? Өнөөдрийн уулзалтад зориулж шинээр авсан цамц байхад муухай болгоод хаячихлаа шдэ"

"Тэглээ гээд хүүхдэд ингэж хандаж болохгүй шдэ. Жиминаа хэцүү байгааг мэдэх ч хүүхэд" Тэхён ч мөн босч ирсэн байх ба тайлбарлах аятай ийн хэлэв.

"Мэдэхгүй ээ мэдэхгүй. Ядаргаатай юм" гэж ширүүн төрх гаргасаар барьж орж ирсэн хувцсаа бүгдийг нь тараан шидээд өрөөрүүгээ орчихлоо.

Жибин аавынхаа хөлөөс зуураад уйлах гэж буй бололтой өмөлзөөд ирэх нь Жиминий төрхтэй тун төстэй. Тэхён энэ дүрийг харах болгондоо "Жиминийгаа уйлуулчихгүй юм шүү" гэж боддог аж.

Хүүгээ чангаар тэврээд сая хаагдсан хаалганы араас харан санаа зовж эхлэв.

"Зүгээр дээ, Жимин ах нь зүгээр л жүжиглэж байгаа юм. Кинондоо уурлах хэрэгтэй болохоор сая хоёуланд нь уурлаж харуулсан байхгүй юу" хэмээн хүүгийнхээ нурууг илсээр аргадах аятай хоёр тийш найгна.

Арай гэж тайвшруулаад зогсож байхад хаалганы хонх дуугарав. Хүү аав хоёр тэврэлдэн явсаар хаалгыг тайлахад Инби зогсож байгаа нь хүүгийн сэтгэлд жаахан ч гэсэн нэмэр болжээ.

Ээжийгээ харсан хүү инээсээр түүнрүү зүтгэж, хүч муутай Инби түүнийг удаан тэврэлгүй газар буулгав.

"Жимин байгаа юм уу?" гэж хийж өгсөн ундааг уун асуухад Тэхён зүгээр л толгой дохино. Үнэндээ тэр Инбид дургүй хэвээрээ. Энэ эмэгтэйгээс болж хөөрхөн хүүтэй болсноо мэдэх ч яаж ч бодсон уур нь хүрээд л байдаг юм.

Магадгүй тэд нэг ч удаа ярилцаж байгаагүйгээс болсон байж мэднэ. 5 жилийн хугацаанд хүүтэй холбоотой сэдвээс нэг ч удаа хазайж байгаагүй.

Амралтын өдөр болохоор тэр хүүгээ авахаар ирсэн тул хувцсыг нь бэлдэж хоёр хацар дээр нь үнсэж өгөөд явуулав. Хаалга хаагдсаны дараа нэг санаа алдаад хүүгийн өрөөнд байх ажлын ширээ рүүгээ явлаа.

[•▪︎•]

Аль хэдийн зун дуусч байсан ч нарны хурцаар ээх илч арилаагүй л байв. Аав хүү хоёр цэцэрлэгтээ явахаар хувцаслаж байх ба өнөөдөр хүү нэг л гунигтай харагдана.

Хамгийн сүүлд ээжтэйгээ уулзчихаад ирснээс хойш хүүгийн нүүрэнд инээд тодроогүй билээ. Санаа зовж юу болсон тухай хэдэн мянган удаа асуусан ч ямар ч хариу хэлэхгүй.

"Жибинаа, цэцэрлэгтээ явмааргүй байвал бид өнөөдөр гэртээ байж болно шүү дээ. Аав нь хүүгээ дургүй зүйлээ битгий хийгээсэй гэж хүсч байна"

Энэ занг тэр ээжээсээ сурсан юм. Хүн ямар ч үед дуртай зүйлээ хийх ёстой гэж байнга хэлдэг байсан учир Тэхён хүүгээ ч мөн тийм байгаасай гэсэн эцгийн л үүрэг гүйцэтгэж байгаа нь.

Жибин толгой дохиод "Би үеэл Сол, Хан хоёртой уулзаж болох уу?"

"Харин ээ, Намжүн ах нь хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгсөн юм болов уу? Асууцгаая"

Тэхён хүүгээ тэвэрсээр утсаа аван ахруугаа залгалаа. 3 хүүхэдтэй болоод завгүй амьдарч байгаа ахдаа тэр одоо хамгийн сайнаараа л туслахыг хүсдэг юм.

Удалгүй ахынх хоолой дуулдаж тэр бяцхан инээмсэглэл гаргасаар "Ахаа хаана байгаа юм? Би өнөөдөр Сол, Хан хоёрыг хараад өгөх үү?" хэмээн 5 жилийн туршид ч огт арилаагүй гуйлтын төрхөө гаргав.

Намжүн ч дүү нь зүгээр ингэх хүн биш гэдгийг мэдэж байгаа ч зөвшөөрөх эсэхдээ эргэлзэн "Хүүхдүүд хичээлдээ явнаа"

"Ахаа, хүүхдүүд нэг ч удаа гэсэн тасалж байх зүгээр шүү дээ. Би сайн хөгжилдүүлж байгаад хүргээд өгье өө"

Амьсгаа даран хариу хүлээхэд ахынх нь санаа алдаж байгаа тод сонстов. Жибин тэр хоёр бие бие рүүгээ найдвар тээн харсаар зөвшөөрсөн хариу сонсоод "Баярлалаа авга ахаа" гэж утасны цаанаас харахгүй ч авга ахдаа бөхийв.

Хамтдаа гэрээсээ гарч авга ахындаа ирэхэд Намжүнтай бүх талаараа адилхан хоёр хүү өөдөөс нь гүйж ирлээ. Жибин ч тэднийг харан өнөөх алга болсон инээмсэглэлээ гаргаж тэврэлдсээр цааш гүйлдэнэ.

"Хөөрхөн гэдэг нь. Удахгүй ингээд 3 гүйнэ гэхээр...хөөрхөн биш ч юм уу?"

Ажилдаа явах гэж байгаа ахынхаа тэнэг үгийг сонсоод нэг сайн цохиж аван "Хөөрхөн байлгүй яадаг юм. Гурвын гурван жижигхэн Намжүн хийчхээд"

"Чи тэгээд жижигхэн Тэхёнтай бол л доо. Жижигхэн Жиминийг насаараа харах гээ юу? Аав ч гэсэн чиний хүүхдийг хараад баярлах л байх"

Хувцсаа янзалж байгааг нь хараад Тэхён нүдээ эргэлдүүлэн "Ах минь дээ. Хүүхэд хийхээс өөр чаддаг юм байна уу? Алив наашаа хар" гээд зангиаг нь дарааллын дагуу зангидаж өгөв.

Эхнэр нь бага хүүгээ аваад гэррүүгээ түр явчихсан хойгуур нь хоёр хүүгээ мөн өөрийгөө харж үлдсэн Намжүн зангиа ч зангидаж чаддаггүй ажээ. Тэхён бол Жиминээс болж нэг удаа зангидаж үзснээ одоо ч мартаагүй байгаа юм.

Зангидаж дуусаад хацар руу нь зөөлөн алгадаж "Тэгээд ч намайг Жиминийг араар тавь гэх гээ юу? Ичээрэй"

"Үгүй ээ яахав. Чиний л бодол"




[Дахиад Намжүнтай өдрийн/шөнийн мэнд😆
Ер нь 7 хоногт 1 юм уу 2 удаа тогтсон өдрөө шинэ хэсгүүд ороод явах болохоор хуваарь гаргаад хариу хэлнээ ххах.
Манай Намжүн s1-н хуримын хэсэг дээр эхнэр нь жирэмсэн байсныг санаж байна уу? Одоо бүүр 3 болчихож ххаха]

Continue Reading

You'll Also Like

26.9M 1.1M 42
she dreads to get to school because of one name. ; high school au, tsundere!taehyung lmao » under edit » #4 in fanfiction on 171222
2.3M 119K 65
↳ ❝ [ INSANITY ] ❞ ━ yandere alastor x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, (y/n) dies and for some strange reason, reincarnates as a ...
391K 11.9K 92
Theresa Murphy, singer-songwriter and rising film star, best friends with Conan Gray and Olivia Rodrigo. Charles Leclerc, Formula 1 driver for Ferrar...
226K 10.4K 43
Do you believe in God? Do you believe in Angels? Do you believe that there is heaven? Do you believe that an angel can lost its wings? Do you believe...