MEMORIES OF THE MARK

By ENLODY

6.9K 1.4K 204

Олон мянган жилийн турш тэрсэлдсээр ирсэн цус сорогчид хүн төрөлхтнөөс холдож, газар нутгаа тусгаарласнаар тэ... More

intro
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
ending

24

224 45 5
By ENLODY

хорин дөрөв : хараал

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Jake's POV/flashback

"Суказэйны новшнууд бүгд цэвэр цусныхан гэдгийг мэднэ биз дээ?"

Ёнсүн тамхиа задлан ийн хэлээд Сонхүн бид хоёр луу эргэж ч харсангүй. Нэгэн цагт найзууд байсан хүмүүсээ одоо ингэж ихээр үзэн яддагийг нь ойлгохгүй байгаа ч миний түүнийг үгүй хийхийг хүсдэгтэй төстэй л бололтой.

Удам угсаа, өнгөрсний өш хонзон гэж тайлбарлавал л илүү ойлгомжтой юм.

"Тийм л дээ. Гэхдээ бид хоёр талд л өөрсдийнхөөрөө амьдарч байгаа юм хойно заавал-" гэсээр Сонхүныг эмээсэн байртай хэлсэнд Ёнсүн сая л бидний өмнө ирэн зогслоо.

"Бидний өвөг дээдэс яг л чам шиг бодолтой байсан. Гэтэл тэд яасныг санаж байна уу? Хүмүүстэй нэгдэх тавилантай байсны төлөө биднийг ямар их гадуурхан зовоосон билээ"

"Мэдээж цэвэр цус сорогчдын хувьд бид эрлийзүүд учраас тааламжгүй санагдах нь тодорхой шүү дээ"

"Үгүй ээ, Сонхүн! Үгүй! Чиний ээж, аав, эмээ, өвөө, ах дүүс гээд бүгдийг тэд өөрсдийнхөө дунд ч, энгийн хүмүүсийн дунд ч оршиж боломгуй зэрэмдгүүд мэт үзсэн"

Олон жилийн турш нууж, тэдэнд долигонож ирсэн үнэн төрх минь гэнэт л дотроос хүчтэйхэн дэлсээд авах шиг боллоо. Өмнө нь харийн нутагт, өөр төрлийнхөнтэй хамт буйдаа бачимдаж, сул доройдоо дарагддаг байсан бол одоо тийм биш шүү дээ. Манай цэвэр цус сорогчдын удам ч гэсэн тэднээс болж сэвтэн хохирсныг тэд дэндүү олон жил нуун дарагдууллаа. Одоо надад өөрчлөх, өөрчлөгдөх хүч бий.

"Эрлийзүүд гэхдээ хариугаа авсан шүү дээ. Дайснуудаа тэр чигт нь үхлийн хараалаар хараасан. Хэдий цэвэр цус сорогчид өсөж том болж чадах ч тэд хорин нас хүрээд л бүгд үхнэ" гэж зориглон хэлсэнд Ёнсүн цочирдсон байртай хөмсгөө зангидав. Өөрийнх нь судар, номуудаас уншиж судалдгийг тэр сайн мэдэх ч ийм зүйл хэлнэ гэж төсөөлөөгүй байсан нь илт.

"Тэд үхэх эрхтэй. Манайхныг амьдрах ч газаргүй болгосон хүйтэн сэтгэлтэй цусаар хооллогчид, хүмүүсийг бүгдийг нь бэртээн зэрэмдэглэдэг тэр новшнууд үхэх ёстой. Харин ч бидний өвөг дээдэс чадварлаг тулдаа уг хараалыг хийсэн"

Уур хүрч байж ядах ч би гайхширсан төрхтэй Сонхүныг хараад гүнзгий амьсгаа авлаа. Тэр ямагт л биднийг холбогч гүүр байсаар ирсэн. Хэдий эрлийзүүдийг үзэн яддаг ч Сонхүн шиг ховорхон сайн санаатнууд байдгийг мэдэх тул шуудхан бүхнийг илчлэхээс зориг дутах шиг боллоо.

Гэсэн ч ойлгуулахыг хүснэ. Энэ олон жил өөрсдийнхөө нэг гэж бодсон найз чинь яг үнэндээ дайсан болохыг нь. Эрлийзүүдийн ертөнцөд хаягдаж үлдсэн цэвэр цустан гэдгээ бүгдэд нь мэдрүүлж манай угсаатныг ийн доромжлон, басдагийнх нь хариуг баримаар....өөрийгөө үгүйсгэн жигшиж, тэдний хэв маягаар тэсэж амьд үлдэх хангалттай өвдөлт, баттай доромжлол байсан тул тэднийг дуусгах өдрөө тэсэж ядан хүлээмээр.....

Сонхүн айн хулчийж байснаа гэнэт урагшлан, "Тэгэхээр хараалын дагуу Суказэйныхан мөдгүй үхнэ гэж үү? Жэй, Жонвон гээд..."

"Тийм ээ, тийм болохоор л би Жэйд хэлэхийг хүсдэг юм. Хоёр угсаатны төчнөөн жилийн тэмцэл цэвэр цустангуудын үхлээр дуусна гэж. Тэдний удмын сүүлчийн гишүүд болох Жунхи, Жонвон, Жэй гээд бүгд үхнэ"

Үүнээс л тэднийг хамгаалахын тулд би бүхнийг судалж, бүгдэд суралцсан. Ёнсүний судруудын нэгт хараалыг хэрхэн хариулах боломжтой тухай бичсэн байдаг ч энэ зөвхөн тэдний удмынхны эзэмшил тул цэвэр цустнууд мэдэх боломжгүй. Гэвч би багаасаа зөвхөн үүний л төлөө өөрийгөө бэлдэж, суралцсаар ирсэн тул Чүэ Ёнсүнийг алснаар тэдний бидэнд хийсэн хараалыг буцааж чадна.

"Жэйк...чи миний бодсон шиг нэгэн анхнаасаа л биш байсан бололтой"

Ёнсүн сая л намайг анзаарсан мэт ийн хэлсэнд би жаргалтайн аргагүй инээмсэглэхээс өөр зүйл хийж чадсангүй. Тэр намайг өөрсдийнх нь нэг биш гэдгийг одоо мэдэрлээ гээд миний түүнийг үгүй хийх шалтгаан л нэмэгдэнэ шүү дээ.Чухал судрын хэдэн мөрт, миний амссан гай зовлон, манай угсаатны үхэл, тэдний шаналал бас нулимс...ах дүүсийн цусаар энэ хараалын хэлхээг бүр мөсөн устгана. Ёнсүн бас Ёнхиг хороох шившлэг хийснээр бидэнд ирсэн хараалын хүч нэгдэн бөөгнөрч буцаад тэдний удмыг дуусгах болно. Хэдий Сонхүн ч бас үхэж болох боловч би түүнийг дотроо аль хэдийнээ өршөөсөн. Багаасаа намайг харж хандаж, найзаа хэмээн хүндэлсээр ирсэн түүн шиг хүн энэ ёрын хараалын золиос болж болохгүй.

Чүэ Ёнсүнийг хазаж, алтан амийг нь үгүй хийхэд тэдний удмын нууц судар, миний жинхэнэ хэн болох харшин нөлөөлснөөр тэр үхнэ! Түүний дараа дүүг нь хөнөөсөн байхад л эрлийзүүдийн удам үгүй болж, энэ хараал дуусна. Тэд миний төлөвлөгөөг урьдчилан мэдлээ гээд ч нэмэргүй. Нэгэнт эхлүүлсэн хараалыг ямар ч аргаар зогсоох боломжгүй тул тэдний амиар л бүх зүйл шийдэгдэнэ.

Тэр өдөр хүртэл шүд зуун хүлээх л хэрэгтэй. Цэвэр цустнуудын үгүй болсон амь, урсгасан цус, мэдэрсэн доромжлол бүрийг би дуусгаж Хасэйныг тэр чигт нь үгүй хийнэ......

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Yeonghi as Heri's POV

"Ёнхи, айх хэрэггүй шүү. Бас аль болох тайван байх гэж хичээгээрэй"

Сонхүныг гараас атгахад нь би дэмий л толгой дохилоо. Жэйкийг юу ч болоогүй мэтээр нааш ирэхийг дуудсан ч бидний хэн хэн нь бүх зүйл ил болсныг гадарлаж байлаа. Ахын минь амийг авчхаад өчнөөн олон хүмүүсийг хөлдөө чирж, худал дүр эсгээд зогсохгүй намайг энэ хүртэл авчирсанд нь уур хүрч бухимдахаас илүү гомдол төрнө.

"Болдогсон бол тархийг нь зад буудах юмсан. Эсвэл хүн байсан бол бүх нотлох баримтыг цуглуулаад цагдаа нарт өгч насаар нь хорихсон" гэж арай хийн хэлээд түүний мөрийг налсанд Сонхүн хариулах гэж яарсангүй нурууг минь тайвнаар илнэ.

"Хөөх, та хоёр эргээд нийлчихжээ?"

Жэйк өөртөө итгэлтэйн аргагүй гараа халаасандаа хийсэн чигтээ биднийг чиглэн ирж харагдлаа. Олон сарын тэртээ ахын минь амиа алдахаас өмнө өөрийгөө, дүүргээ хамгаалахын төлөө тулалдаж байсан Суказэйны гүүр доор бид уулзалдана. Энэ хугацаанд төөрч будилж, итгэж, алдсан бүхнээ тээсээр гол буруутантай ийн нүүр тулахад бодсоноос хэд дахин хүнд мэдрэгдэж байлаа.

"Манай Ёнхи сайн сууж байсан биз дээ? Би чамд хэлсэн шүү дээ. Чамайн чадна аа гэж. Аргагүй л Чүэ Ёнсүний дүү гэсэн шиг-"

"Яагаад ахыг минь алсан юм? Яагаад энэ бүх хугацаанд үнэнийг нууж намайг ийш нь авчирсан юм?"

Худал байдлыг нь тэвчсэнгүй шууд л асуучихсанд түүний хувирал залхаж, дургүй нь хүрсэн байртай хувьс хийн солигдлоо. Тэр биднийг ээлжлэн ширтэж байсны эцэст инээд алдан, "Бодсоноос минь удлаа шүү. Чамайг намайг аль эрт барина гэж бодоод л хүлээж байлаа"

"Адгийн алуурчин! Чи үнэхээр мөн байжээ!! Яаж найз чинь байсан хөөрхий ахыг минь-"

"Ах чинь миний хувьд найз бас хөөрхийлөөд байх төрлийн хүн биш байсан болоод л тэр" гэснээ надад багахан ойртлоо. Цохиод авмаар, үгүй ээ, шууд л ахыг минь алсан шиг нь соёогоо хүзүүнд нь шуудхан зуугаад авмаар санагдсан ч Сонхүн тайвшир гэсэн шиг нүдээрээ дохино.

"Намайг эрлийз биш гэдгийг Сонхүн чамд хэлсэн байлгүй дээ. Тийм уу?"

Жэйк ийн асуугаад Сонхүн рүү муухай харсанд би хурдхан түүний өмнүүр орон хамгаалах аятай зогслоо. Үнэхээр л Сонхүн түүний судрыг нууцаар уншиж судлаад л Жэйкийн үнэн төрх, нууц төлөвлөгөөг гадарлан надад бүхнийг хэлэхээр энэ хүртэл ирсэн. Урвагч, хууран мэхлэлтээр дүүрэн замд минь байсан ганц үнэн Пак Сонхүн учраас юу ч болсон түүнийгээ л энд хутгаж болохгүй юмсан....

"Тэгэхээр ойлгомжтой л байгаа биз дээ. Бид төрөхийн л дайснууд байсан. Чүэ Ёнсүн миний найз Ёнсүн байсан болохоор биш, хүн, цус сорогчийн эрлийз учраас л үхсэн. Энэ бол хувь тавилан" гэсэнд Сонхүн шүдээ зуун, "Хэрвээ чи ийм зүйл хийх сонголт хийгээгүй байсан бол тэр амьд байх байсан. Энэ яагаад ч хувь тавилан биш"

"Тийм гэж үү? Бид энэ төөрөгт төрж өссөн нь хувь тавилан биш сонголт гэсэн үг үү? Миний дайснуудынхаа дунд хаягдаж үлдээд насаараа та нараас эмээж, эрлийз мэтээр хулчийн амьдарсан нь ч бас миний сонголт уу?"

Жэйкийн хоолой зангирч дуу нь сулрахад л ахын сайн найз байсан үеийг нь саналаа. Тэр яг л ийм ухаалаг, дөлгөөхөн байсан шүү дээ. Хэзээдээ ингэж өөрчлөгдсөнийг нь биш яг яагаад бид энэ хүртэл угийн л өөр нэгэн байсныг нь олж мэдээгүй дээ харамсах шиг.

"Чиний ахын хийсэн хамгийн буруу сонголт харин надад итгэх байсан. Тэр Сонхүнд биш надад илүү итгэдэг байсан гээд бод доо? Гэхдээ цаг ямагт л цэвэр цустнуудыг үзэн ядсаар ирсэн Ёнсүн үхэхээсээ өмнө юу гэж хэлсэн гээч...." гэж чанга хэлэхдээ тэр инээдээ барьж ядах нь уур хүргэж би тэвчээд байхыг хүссэнгүй шууд л цамцнаас нь чадахаараа зууран өөртөө ойртууллаа. Яг яавал түүнийг хурдан бас маш их өвдөлт мэдрүүлэн дуусгахаа бодох тусам шуудхан хүзүүг нь зулга татаад авмаар болох юм....

"Амаа тат! Чам шиг увайгүй урвагч, дүр эсгэгч яагаад ч ахыг минь дурсах учиргүй"

"Ёнсүн ч гэсэн дүр эсгэгч байсан. Тэр хүний дүрд тоглож чамайг хүртэл үнэнээс холдуулсан. Үгүй гэж үү?"

"Тэр зөвхөн миний төлөө л хийсэн"

"Тэгвэл би ч бас зөвхөн удам угсааныхаа төлөө л хийсэн"

Үнэндээ Жэйкийн шалтгаан, өнгөрсөн улам л ойлгомжтой болж түүнийг ойлгон өрөвдөх өөрийгөө гэнэт л үзэн ядмаар болно. Түүнд ч бас шалтгаан байсан, энэ үнэхээр л яриад байгаа хувь тавилан нь байж болох юм гэх бодол төрөх ч үүнд итгэхгүйг чадлаараа хичээж байлаа. Юу ч байсан хамаагүй ахын минь амь, өнгөрсөн цаг хугацаа, миний мэдэрсэн шаналлыг нөхөж дийлэхгүй шүү дээ.

"Ёнсүнийг азаар И Хисын ухаангүй болтол нь зодсон. Гэхдээ тэр муу хулчгар түүнийг алах гэж оролдоод ч цус сорогч хүний гарт үхнэ гэдэг боломжгүй шүү дээ"

Тийм дээ, Хисын анхнаасаа л ахыг алах зорилготой байгаагүй бололтой. Зүгээр л Жэйкийн төлөвлөгөөтэй л давхцаж таарсан нь энэ адгийн новшид өөрийгөө далдлах өч төчнөөн боломж өгч.

"Зодооны дундуур би Ёнсүний араас явахдаа л боломжоо ашиглахаар шийдсэн. Өөрийгөө хамгаалах ч тэнхэлгүй хөөрхий ах чинь намайг хараад шууд л, 'Ёнхиг зүгээр орхиорой' гэж гуйсан"

Хорсол, гомдлын яг алиных нь болохыг мэдэхгүй ч шорвог нулимс хацар даган урсахад л би Жэйкийн өмнө ямар ч хүч тэнхэлгүй болохоо мэдэрлээ. Хэчнээн тэсгэл алдаж уур хүрсэн ч яаж ч чадахгүй байгаадаа бачимдаж ядна.

"Тийм учраас ах шигээ аврал ир, Ёнхи. Юу ч болсон цэвэр цустнууд хамгийн хүчтэй нь учраас хүзүүгээ тас хазуулан биеийнхээ бүх цусыг алдан далай руу шидэгдэх хувь тавиландаа л гомд" хэмээн учир битүүлэг зүйл хэлчхээд тэр цааш зөрөн өнгөрлөө.

"Миний судрын сүүлчийн хуудсыг хулгайлж явсан юм хойно найз охиндоо хэлсэн л байлгүй. Ямар тавилангаар удмынхаа хараалыг тайлах ёстойг нь ойлгуулсан биз"

"Би чамд Ёнхиг зүгээр нэг өгөхгүй гэдгийг чи өөрөө ойлгох хэрэгтэй, Жэйк"

Сонхүн түүн рүү муухай харсаар ийн хэлээд гараас минь чанга атгалаа. Надад үнэхээр юу болоод буйг ухаарах тэнхэл байгаагүй ч Жэйкийг дуусгах л оволзом их хүсэлтэй байсан юм.

Гэхдээ л би үхэх ёстой бололтой. Хамгийн гол нь надад ямар ч арга ухаан бодогдохгүй байх энэ мөчид Сонхүн юу сэдсэнийг л мэдэхийг хүснэ....

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

M/N: Дараагийн хэсэг хамгийн сүүлчийнх нь....🥺

Continue Reading

You'll Also Like

611K 30.9K 59
A Story of a cute naughty prince who called himself Mr Taetae got Married to a Handsome yet Cold King Jeon Jungkook. The Union of Two totally differe...
435K 10.9K 60
𝐋𝐚𝐝𝐲 𝐅𝐥𝐨𝐫𝐞𝐧𝐜𝐞 𝐇𝐮𝐧𝐭𝐢𝐧𝐠𝐝𝐨𝐧, 𝐝𝐚𝐮𝐠𝐡𝐭𝐞𝐫 𝐨𝐟 𝐭𝐡𝐞 𝐰𝐞𝐥𝐥-𝐤𝐧𝐨𝐰𝐧 𝐚𝐧𝐝, 𝐦𝐨𝐫𝐞 𝐢𝐦𝐩𝐨𝐫𝐭𝐚𝐧𝐭𝐥𝐲, 𝐰𝐞𝐥𝐥-𝐫...
1.1M 36K 62
𝐒𝐓𝐀𝐑𝐆𝐈𝐑𝐋 ──── ❝i just wanna see you shine, 'cause i know you are a stargirl!❞ 𝐈𝐍 𝐖𝐇𝐈𝐂𝐇 jude bellingham finally manages to shoot...