MEMORIES OF THE MARK

By ENLODY

6.9K 1.4K 204

Олон мянган жилийн турш тэрсэлдсээр ирсэн цус сорогчид хүн төрөлхтнөөс холдож, газар нутгаа тусгаарласнаар тэ... More

intro
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
19
20
21
22
23
24
ending

18

217 53 5
By ENLODY

арван найм : нотолгоо

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Author's POV

Сонү ганц шөнийн дотор ийм их зүйл болчихсонд итгэж ч чадалгүй дэргэд нь зогсох Хэри рүү санаа зовсон байртай ширтэнэ. Шөнө дунд түүнээс туслаач гэсэн дуудлагыг аваад жаргалтайн аргагүй очсон ч буудлын өрөөний цонхоор Хёнаг авч зугтаалгана гэж санаагүй нь илт.

Хэри ихэвчлэн өөртөө итгэлтэй догь харагддаг боловч өнөөдөр хачин сул дорой байх хэр нь хүчтэй байхыг шүд зуун хичээж байлаа. Түүний гар чичирч улмаар барьсан ус нь ялимгүй халихыг үзээд залуу гараас нь зөөлхөн хөтлөв.

"Зүгээр дээ, Хэри. Бид түүнийг аюулгүй гаргаж чадсан шүү дээ" гэх Сонүгийн хоолой жирийн үеийнхээс ч бүдүүн сонсогдож багахан тайтгарал бэлэглэхэд охин толгой дохиод нүд рүү нь ширтлээ. Гэсэн ч Сонү зөвхөн охины хүзүүндээ зүүсэн зүүлтийг ажиглах бөгөөд дээрээс хойш л харсаар ирснээ мэдэгдүүлэхгүйг хичээнэ.

Тэднийг хаалга онгойлгон ороход Хёна түрүүний сууж байсан байрлалаа огтхон ч өөрчлөөгүй байлаа. Хэригийн өгсөн хөнжлөөр хамаг биеэ ороон цомцойн суух ч толгойгоо өвдгөндөө байдгаар нь наажээ. Түүний айсан дүр төрх, нүдээ хавдтал уйлсан байгаа нь өчигдрийн анх танилцсан гоо төгс нэгэнтэй харьцуулахын аргагүй.

"Май, жаахныг уучих. Дээрдэх байх" гэж хэлээд Хэри аягатай усыг ойртуулах бол Сонү түүний өмнө зайтайхан суух аж. Тэр том цонхоор доош буухад нь тосож авсан нь, мотоциклоор энэ хүртэл хүргэж ирсэн нь гээд түрүүнээс хойш туслалцаа үзүүлсэн хүн Сонү гэдгийг Хёна сая л анзаарсан мэт нүдээ нухална.

"Баярлалаа, бас Хисынд битгий хэлээрэй" гэхэд Сонү сандрангуй нүдээ томруулан, "Мэдээж хэлэхгүй ээ, тэр угаасаа аймар хүн шүү дээ"

"Аймрыг нь би л мэдээгүй байсан бололтой" гэж хэлээд ялимгүй инээмсэглэсэн ч харамсаж, харууссан байдал тодхон сонсогдов. Хэри түүнийг ихэд өрөвдөн юу болсныг сонсохыг хүссэн ч Хёна нэг л тухгүй байгааг ажиглан Сонү рүү нүдээрээ дохилоо. Залуу ч түүний итгэлт нохой аятай харцаар нь хөдөлж, үгээр нь амьдрах болсноо нотлох гэсэн мэт дээш өндийв.

"Хэри гуйсан болохоор өнөөдрийн явдлыг чандлан нууцална аа. Одоо явахгүй бол үүр цайх нь. Сайхан амраарай" гэж эв хавгүйхэн хэлсэнд Хёна түүнд талархаад залууг хаалгаа хаасан даруйд чичрэн байж Хэригийн гараас тас атгав.

"Уучлаарай, Ёнхи. Би чамд итгэх ёстой байж. Хисын үнэхээр л Ёнсүнд өш санаж биднийг албаар салгаснаа хэллээ" хэмээн жинхэнэ нэрээр нь дотночилж дуудав. Таамаглал нь бүр ийм тод томруунаар батлагдсанд, ахынхаа үхэлд сэжиглэж буй хүмүүсийн тоо албан ёсоор нэмэгдсэнд охин ядрангуй хөмсгөө зангидна.

"Сонү надад Хисын, Ёнсүн хоёр өмнө нь найзууд байсан тухай хэлсэн. Гэхдээ Хисын эцэст нь танаас болоод ахыг маань үзэн яддаг болсон бололтой"

Хёна гэмшингүй толгойгоо гудайлган, "Хисын хэзээ ч тийм аймшигтай авир гаргаж байгаагүй. Яг л тэс өөр хүн болчих шиг санагдсан. Гол нь Ёнсүний үхэл....үүнтэй холбоотой байх вий гэхээс-"
Тэр төгсгөлгүй урсах нулимснаасаа болоод үгээ гүйцээж чадсангүй мэгшиж эхэллээ. Хөөрхий бүсгүй өөрийгөө л гэмшин буруутгаж, байж болох бүхий л шалтгааны хойноос шөнөжин тарчилсан нь ил бөгөөд яахаа мэдэлгүй Ёнхигээс хариу нэхнэ.

"Би энд ирэхээсээ өмнө ахлагч гэдэг үүднээс Жэйг сэжиглэж байсан ч түүнийг дэргэдээс нь ажиглах тусам тэр хүн алах хэмжээний хүн шиг санагдаагүй. Дараа нь Жонвоныг их зоригтой, ширүүн зантай болохоор нь сэжиглэсэн ч түүнд зөвхөн Жэйн оронд ахлагч болох л хүсэл бийг ойлгосон. Сонү бол яагаад ч биш. Тэр ахын хойноос сэтгэлээсээ гашууддаг юм билээ" хэмээн үнэнээ хэлсэнд Хёна нулимсаа арчин, "Чамайг Ким Сонүд ингэж их итгэдэг гэж бодсонгүй"

"Та харсан шүү дээ, тэр сайн хүн"

"Би ч бас Хисынийг тэгж л бодсон"

Ёнхи хэлэх үггүй болчихсондоо бантан хэсэг чимээгүй суулаа. Мэдээж Сонүг ч бас сэжиглэх ёстой боловч тэр л хайр гэрэлтсэн харц, өөрийг нь гэх сэтгэл, дэмжлэгт нэгэнт автан итгэх болсон тул хар буруугаар бодох ч хүсэл төрдөггүй болжээ.

"Та өдийг хүртэл И Хисыний утсан хүүхэлдэй мэт амьдарсныхаа өшөөг авмаар байна уу?"

"Юу? Я-яаж?"

"Бидэнд хэн ахыг алсан нь, тэр тусмаа И Хисын холбоотой бол түүнийг нотлох зүйл олох нь чухал. Та түүнтэй ойртож болох цорын ганц хүн-"

Хёна түүний санааг дорхноо ойлгосон ч үзэн ядалт, жигшин зэвүүцэл болоод айдас хамаг биеийг нь бүрхэн авахыг мэдэрлээ.

"Үгүй ээ, би дахиад түүнтэй хамт байж яагаад ч чадахгүй"

"Хисын таныг энэ жижигхэн дүүргээс саадгүй олж чадна! Та зүгээр л түүнийг судалж, гол хэрэгт холбоотой зүйлс байвал надад мэдээлэхэд л болно. Би бүгдийг олж мэдээд таныг түүнээс холдуулна. Гуйя, дэндүү шударга бусаар амьсгал хураасан ахын минь төлөө"

Ёнхигийн ганцаар энэ хүртэл ирж, олон зүйлийг туулсныг үнэлсэн Хёна эсэргүүцэж даана ч чадсангүй. Өөрөөс нь гараагүй их зоригоор түүнд тусална гэх санал И Хисынийг уучилж үл чадах зүрх сэтгэлийг нь багахан дэвтээх шиг л боллоо.

"Өш хонзон цусан төрлөөс ч илүүтэй хүмүүсийг холбодог юм байна лээ, эгч ээ" гэх Хэригийн үг Хёнагийн чихэнд бус сэтгэлд хүрсэн байв.

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Хоёр хоногийн дараа залуус бүгд Хисынийг гаргаж өгөхөөр цугларсан байлаа. Тэдний ямагт сонгодог танил уушийн газар өнөөдөр өөр үйлчлүүлэгч аваагүй бөгөөд Жэйн хүсэлтээр бүгдийг төгс бэлджээ. Суказэйн бүлгэмийн гол багийнхан ширээ тойрон суугаад инээмсэглэсээр хөтлөлцөн орж ирэх хосуудыг угтав.

Хёнагийн хүчилж инээмсэглэх төрхийг хараад Хисын тэр өглөө хэрхэн гэрт нь орж ирснийг, юу гэж хэлж уучлалт гуйн найз охиноо аваад гарсныг Хэри маш сайн санаж байлаа. Ямартай ч хэтэрхий их хайрандаа боогдсон залуу юу ч болоогүй мэтээр Хёнатай үргэлжүүлэн амьдарна гэсэн таамаг зөв байсанд Хэри баяртай байсан юм.

"Ах ирлээ. Дээш нь суулгаарай" гэж Ни-Киг инээд алдан хэлэхэд хосууд ширээний дээд буланд зэрэгцэн суугаад шинэхэн хоол, амттануудыг ширтэнэ. Жэй, Жонвон хоёр мөн л зэрэгцэн суугаад Хисынтэй элдэв яриа өрнүүлэх бол Хёна гунигтай боловч эрэмгий байдлаар Хэритэй харц тулгарна.

"Зүгээр дээ, Хэри. Бүх юм зүгээр"

Түүний дэргэд сууж байсан Сонү ихэд тайвнаар ийн хэлээд яг л тэр шөнө шиг гараас нь зөөлхөн атгаад хуруугаараа илэн тайтгаруулах нь ширээн доороос мэдрэгдлээ. Тэднийг хэн ч харахгүй ч биенээ яг ингээд мэдэрч буй нь Хэрид аюулгүй мэдрэмж төрүүлсэнд тэр инээмсэглэн толгойгоо дохино.

"Ах аа, танд үзүүлнэ гэж байсан зургуудыг санаж байна уу? Бидний аялал, анх бүлгэмээ байгуулсан нь, мотоциклын цуваа гээд..."

Жэй цоглог гэх чинь ийн хэлээд дээш өндийх бол Хисын дуу алдан, "Хөөх, тэр зургуудыг одоо ч хадгалдаг гэж үү?"

"Тэгэлгүй дээ. Өнөөдөр таныг буцаад явах болохоор дурсамжтай гэж бодоод үзүүлэхээр шийдсэн юм" гэснээ уушийн газрын том зурагтад авчирсан флашаа залгав. Зочид бүгд зургуудыг үзэхээр анхаарлаа хандуулж, Жэй ч бэлдсэн ганц файл дээрээ дарж орхилоо.

"Юу вэ?"

Дэлгэц дээр ганц том зураг мэлтийн гарч ирсэн нь хэн нэгний шархадсан хүзүүний нүд хальтрам зураг байлаа. Залуус бүгд цочирдон хэн болохыг нь таамаглахыг хичээх бол Ёнхи тэр чигтээ хүрэн улаан цусанд будагдсан хүзүүн дээрх алтан шаргал зүүлтийг хараад яаж ч чадалгүй таг гөлөрч орхив. Ахыгаа мөн гэдгийг танихад тийм ч их хугацаа ороогүй боловч хэн хаанаас энэ зургийг дэлгэснийг ойлгож ч амжсангүй.

"Доор нь Ч-Чүэ Ёнсүн гээд биччихсэн байна" гэж Ни-Киг амаа даран уулга алдахад залуус ч бүхнийг ойлгон гайхшран байж ядна. Жэй хурдхан дэлгэцийг унтраан өөрийнх нь бэлдсэн файл хэрхэн яаж солигдсоны учрыг олох гэж хичээн балмагдах бол Хисын ууртай нь аргагүй шүдээ зуужээ.

"Хэн юм? Та нарын хэн чинь энэ зургийг дэлгэсэн? Хэл!!" гэсээр Жэйг орилох зуур залуус бүгд өөрсдийгөө өмгөөлөн, Ёнсүнийг амиа хорлосон гэсэн тухай, хүзүү нь яагаад бэртсэн болохыг, учир битүүлэг нүхнүүд ямар учиртайг ярилцах бол Сонү чимээгүй сууж байсны эцэст, "Цус сорогчдын соёо шиг юм" гэчихсэнд Жэй, Жонвон хоёр дорхноо л цухалдах нь үзэгдэв.

Танихгүй эрхмийн ачаар тэдний дунд жирийн бус хүмүүс байгааг олж мэдсэн Хэри цусны зураг үзээд далдчин нүүрээ дарсан Жонвоныг нэгэнт хэн гэдгийг мэдсэн байлаа. Хэдий Жэйн уурлан цухалдах хачин ч гэлээ энэ нь түүнийг цус сорогч байх боломжтойг батлах шиг......

Сонүгийн хэлэхийг сонсоод тэд бүгд л гайхшран ам уралдан ярилцах бол Хэри энэ бүхнийг удаан харж тэссэнгүй сэмээрхэн гадагш гаран хар хурдаараа гүйлээ. Ах нь амиа хорлоогүй гэдэгт итгэлтэй байсан ч ийм байдлаар үхсэнийг гэнэт олж мэдэх түүнд яагаад ч амар байсангүй. Тэр тусмаа хүзүүг нь нэвт хатгасан шарх, цус, тэдний зүүлт гээд бүгд аймшигтай санагдаж нулимсаа урсган гүйсээр л байлаа. Анх энд ирнэ гэж шийдэхдээ ийм зүйлстэй тулгарна гэж төсөөлж ч байгаагүй тул үнэн бодит бүхэн өөрийг нь өвдөг сөгдөхөд хүргэж буйд уур нь хүрч байж ядна.

"Тэгэхээр чи мөн байж"

Түрүүнээс хойш Хэриг уйгагүй дагасан Сонү амьсгаагаа даран харанхуй гудамжны ард зогсох бүсгүйд хандан ийн хэллээ. Тэр нулимсаа хальтхан арчаад цэх зогсон, "Юу?"

"Чи Чүэ Ёнсүний дүү байж" гэж Сонү итгэлтэй хэлэхдээ харц нь ямар ч эргэлзээгүй түүн рүү чиглэсэн байлаа. Хёнаг дээх ийн хэлэхэд ядаж л сэтгэл санаа нь арай тайван байсан боловч Сонүг мэдсэнийг ойлгоод тэнгэр нураад ирэх шиг л болов. Тэр мэдчихсэн бол бусад нь ч мэдэх боломжтойгоос гадна яг яаж энэ бүхэн ил болсныг л мэдэх хүсэл хормын дотор хачин ихээр оволзоно......

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

M/N: Төгсгөлийн хэсгүүд рүү чиглүүлэх гол үйл явдлууд ар, араасаа хөвөрч байна даа. Сонирхолтой байгаа гэж найдъя ккк~💘

Continue Reading

You'll Also Like

256K 16.6K 21
"you might not be my lover, but you still belong to me" "crazy, you don't even love me but you want to claim me as yours? have you lost your mind jeo...
677K 24.7K 100
The story is about the little girl who has 7 older brothers, honestly, 7 overprotective brothers!! It's a series by the way!!! 😂💜 my first fanfic...
1.2M 54.6K 100
Maddison Sloan starts her residency at Seattle Grace Hospital and runs into old faces and new friends. "Ugh, men are idiots." OC x OC
426K 10.8K 60
Lady Florence Huntingdon, daughter of the well-known and more importantly, well-respected Earl and Countess Huntingdon is stepping into the 1813 marr...