MEMORIES OF THE MARK

Oleh ENLODY

6.9K 1.4K 204

Олон мянган жилийн турш тэрсэлдсээр ирсэн цус сорогчид хүн төрөлхтнөөс холдож, газар нутгаа тусгаарласнаар тэ... Lebih Banyak

intro
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
17
18
19
20
21
22
23
24
ending

16

197 49 4
Oleh ENLODY

арван зургаа : зугт

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Author's POV

"Тийм байхнээ, нэг л танил санагдаад байсан юм"

Залуусын уулзалдаан болох өрөөнөөс гарах шалтаг хайж Хёна шууд л дэргэд нь суух охинтой яриа өдөж эхэлсэн нь энэ байлаа. Өмнө нь үзэгдэж харагдаагүй боловч Суказэйны багийнхантай хамт байгаа гэдэг нь түүнд эргэлзэх сэтгэл төрүүлсэнгүй.

"Нэг хэсэг их тренд болсон л доо" гэж Ёнхи аяархан хэлээд зүүлтээ нуух мэт атган элдвийг ярилцах залуус руу хялам хийв. Түүнд Хёнагийн богино хар үс, хурц нүд, төв төрх ихэд таалагдах ч инээмсэглэх үед нь эрхэмсэг ялдам харагдуулах урууланд нь атархаад амжсан байлаа.Тэр яахын аргагүй энэ хавийн дүрэм журмыг өөрөөс нь илүү сайн мэддэг болохыг Ёнхи дорхноо гадарлаж хурдхан гараа сунган, "Хэри гэдэг, танилцсандаа таатай байна"

Охидыг ихэд дотносон ярилцахыг хараад Хисын ойрын сонин хачныг ярьж байснаа түрхэн болин, "Хайрт минь, та хоёрт ч ярих зүйлс их байх шиг байна. Гадуур гараад ярилцвал ямар уу?" гэж ихэд эелдгээр асуусан боловч цаанаа л хүчилсэн тавгүй байдал мэдрэгдэнэ. Хёна ч үүнийг л хүлээж байсан мэт инээмсэглэн дээш босоод Ёнхи руу дохин гарах гэтэл Хисын тайван гэх чинь алхсаар найз охиныхоо өмнө ирэн хуурмаг байдлаар инээмсэглэлээ.

"Юу гэж хэлдэг билээ?"
Залуу түүнд бөхийн дөхөөд чихэнд нь ойртон ийн асуугаад хөмсгөө өргөхөд Хёна дурамжхан санаа алдан, "Хайртай шүү" гэснийг дэргэдээс нь Ёнхи сайн сонссон ч биеэ таг хавчин зогсоно. Хисын тун тааламжтай бүсгүйнхээ уруул дээр зөөлөн үнсээд буцан алхахдаа Ёнхитэй хальтхан харц зөрөлдөв.

Өрөөнд байсан бусад залуус тэднийг угаас л ийм гэдгийг мэддэг бололтой хэн нь ч гайхаж, эвгүйрхсэн шинжгүй байсан нь Ёнхиг улам ихээр тавгүйтүүлнэ. Анх удаа уулзалдаж байгаа ч Хисын түүнд хачин жигтэй, айдас төрүүлэм мэдрэмж өгч байлаа.

"Энэ одоо хэн бэ?"

Охидыг гарсны дараа Хисын шууд л хүрмээ тайлан халааснаасаа тамхиа гаргаж ирлээ. Түрүүхэн л их сургуульд орсон сайн ахын ёсоор зөөлөн аашилж, инээд алдаж байсан залуу одоо л нэг таньдаг хүн шиг авирлаж эхэлсэнд Жэйн инээд хүрнэ.

"Хэри, манай багийн цэвэрлэгч" гэж Жонвоныг мушилзсанд Хисын яг юу цэвэрлэдэг болохыг нь дорхноо л ойлгон алгаа ташлаа.

"Аргагүй л Ян Жунхигийн дүү мөн дөө. Энэ золигийн ах нь яг цэвэрлэгчид хэрэгтэй гэж ярьдаг байсан юм"

Жэй хэдий дурамжхан байсан ч хоолойгоо засан, "Эхэндээ зүгээр л шалгаж байсан ч одоо бол итгэдэг болсон. Бидний ажлыг сайн далдалж, засдаг охин" гэхэд Хисын ч түүнтэй найз охиноо хамтад нь гаргасандаа санаа нь амарсан байртай Ники рүү дохих төдийд дүү нь хурдхан асаагуураараа тамхийг нь асааж өглөө.

"За одоо л ярилцаж болох нь. Чүэ Ёнсүний цогцсыг олсон уу?"

"Цагдаа нар олчихсон боловч Жэй ах хахууль өгөөд устгуулсан. Гэхдээ бид цогцсыг нь хараагүй. Далайгаас олдсон нь үнэхээр л үнэн. Хасэйн руу удирдагчдынх нь чандар л явсан" хэмээн Жонвон жаргалтайн аргагүй хэлээд чанга гэх чин инээв. Хисыний царайнд ямар ч өөрчлөлт гарсангүй. Тэр тайвнаар утаагаа үлээн, "Хёна аль хэдийн тэр тухай олж мэдчихээд шиншлээд эхэлсэн. Тэр муу новш үхсэн ч надад гай болж ханахгүй бололтой. Ер нь хэзээ хойно салсан халтар хар юмныхаа төлөө үхчих гээд байдаг Хёна ч тэр-" гэснээ үгээ гүйцээсэнгүй залуус руу харц шидээд хоолойгоо заслаа.

"Бид таны өгсөн хувийг баяртайгаар авсаан ах аа. Ёнсүн угаасаа эртнээс л биднээс урвасан. Үйлийн үр шүү дээ"

Жэйн хэлсэнтэй бусад нь санал нийлсэн харагдах ч Жонвон зальтайн аргагүй мишээн, "Чүэ Ёнсүнтай Жэй ах бид хоёр ч хувийн асуудалтай байсан учраас тэр маань энэ хэргийг цэвэрхэн дуусгахад их нөлөөллөө. Тийм биз дээ, ах аа?" гэсэнд Жэйн нүд нь татганаж цус сорогчдын хувийн өш хонзонгийн тухай ярьж буйг нь ойлгон байж ядаж байлаа. Азаар Хисын тэр тухай лавлаж асуусангүй толгойгоо барин, "Бид бүгдэд түүнийг үзэн ядаж, замаасаа холдуулах шалтгаан байсан шүү дээ. Харин..." хэмээн дуугаа хурааснаа тамхиныхаа ишийг үнсний саванд зоон, "Энэ хэргийн тухай Хёнад ганц үг унагадаг л юм бол...Ёнсүнд миний мэндийг хүргэх дараагийн хүн нь өөрийгөө гэж мэдээрэй"

Түүнийг өрөөг тойруулан залуус руу харахад Сонү л дальдчилгүй өөрийг нь эгцлэн ширтэж байлаа. Энэ үйлдэлд нь тэр ихэд гайхсан ч албаар инээд алдан, "Нээрээ тусгайлан талархал илэрхийлмээр байна, Сонү. Чи тэр зодооны үеэр хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн шүү дээ" гэж шүдээ зуун хэлээд инээд алдахад Сонү шуудхан л харц буруулан шал ширтлээ.

"За, тэгвэл эргэн нэгдсэнээ гарч тэмдэглэх үү? Суказэйн намайг явснаас хойш яаж өөрчлөгдсөнийг харъя"

Жэй мэдээж дээд үеийн ахаа, тэр тусмаа өөрт нь энэ бүлгэмийн дараагийн удирдагч болгох итгэлийг олгосон Хисынийг хүндэлдгээ харуулахыг хүсэж байлаа. Хэдий тэр энэ бүхнийг орхиж, сурч, энгийнээр амьдрах замыг сонгон холдсон байлаа ч хуучин удирдагчийн нэр нөлөө хэзээд бөхдөггүй нь эндхийн бас нэг дүрэм юм.

"Ах аа, манай энүүхэнд шинэхэн хоолны газар нээгдсэн. Би таныг дайлъя. Архи нь үнэхээр амттай"

Хисын Жэйн хэлэхийг сонсоод гарах гэж байснаа инээд алдан эргэж харлаа. Түүнд үнэхээр л буцаад ирэх тааламжтай байх шиг харагдсан ч залуу хөмсгөө маажин, "Юу...алкохолны тухайд би ууж болохгүй"

Жонвон түүний хариултыг сонсоод итгэж ядан, "Айн? Гэхдээ та хамгийн сайн..."

"Болохгүй ээ, Хёна уурлаад байдаг юм. Бас намайг сая тамхи татсан гэж хэлж болохгүй! Байз надаас үнэртэж байна уу?" гэсээр хувцсаа үнэрлэн сандарсан байртай ярвайна. Залуус ч Хисыний хэр өөрчлөгдсөнийг ухааран балмагдан байж нэг нэгнээ ширтэж байлаа.

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Yeonghi as Heri's POV

"Та өмнө нь энд сурдаг байсан юм уу?"

Би түүнийг ажиглангуй ард нь алхаж байгаад гүйсээр гүйцэн очоод ийн асуусанд тэр инээмсэглэх шиг боллоо. Хёна ч намайг ширтээд байх нь хачин гэж бодсон бололтой харцаа буруулах ч байн, байн нүд, хүзүүний зүүлт хоёр луу ээлжлэн харах нь хачирхалтай.

"Тийм ээ, одоо бол хотод оюутан болоод найз залуутайгаа хамт амьдарч байгаа. Гэхдээ багадаа Хасэйн дүүрэгт амьдарч байсан"

Тэгэхээр Хёна ямартай ч манай дүүргийн гаралтай юм байна. Тэр ахыг маань таних болов уу? Нас, хүрээлэл нь ч ойролцоо юм...түүнийг үхсэнийг мэдсэн болов уу?

"Хэри, чи айдаггүй юм уу?"

Бид нуурын эрэг даган алхаж нэгнийхээ тухай элдвийг ярилцсаар нэг л мэдэхэд хуучин гүүрний доор ирсэн байлаа. Энд байсан гол ширгэсэн бөгөөд хоосон талбайд тэр өдрийн зодоон болсон тухай залуусын ярианаас хальт сонсож байсан юм. Ахын маань тулалдах гэж зорьж ирсэн энэ л газар одоо ч жихүүдэс төрүүлнэ. Олон сарын өмнө болсон бүхнийг гэрчлэх аятай бүдэгхэн цусны толбо үл ялиг үзэгдэж байлаа. Тэр магадгүй энд сүүлчийн амьсгалаа хураасан болов уу? Өвдсөн байх даа? Намайг санаж, ганцаардсан болов уу?

"Хэри? Сонсож байна уу?"

Сая л нэг ухаан орж түүн рүү хартал Хёна түрүүний асуултаа давтан асуулаа. Би айдаггүй гэж үү? Юунаас айх ёстой гэж? Ямар айдсын тухай яриад байгаа юм бол?

"Аан, энэ бүлгэмийн нэг хэсэг нь байхаас уу? Эхэндээ дандаа хүчирхэг залуустай хамт байна гэхээс жаахан эмээж байсан ч тэд азаар чадварыг минь үнэлдэг юм. Тэгээд л би-"

"Үгүй ээ, дайснуудтайгаа ийм
ойрхон байхаас"

"Дайснууд?"

Хёнагийн нүд намайг нэвт шувт ширтэн байлаа. Тэр огтхон ч эргэлзэж тээнэгэлзсэн шинжгүй ийн хэлэхдээ хариуг минь ихэд хүлээсэн байртай зогсоно. Намайг үнэхээр мэдчихсэн гэж үү? Гэхдээ яаж? Арай бусад залуус мэдчихээгүй байгаа?

"Чүэ Ёнсүний төрсөн
дүү мөн биз дээ?"

Энэ удаад хэлэх ч үг олдсонгүй хойш ухарлаа. Хамгийн аймшигтай нь би Хёнаг гэнэт гарч ирчхээд амжилттайгаар нуусан бүхнийг минь яаж мэдсэнийг л бодоод, бодоод ойлгосонгүй.

"Энэ зүүлтийг тэр надтай хамт явж байхдаа авсан юм. Бас чиний энэ царай төрх яахын аргагүй адилхан байна. Бусад хүмүүс анзаарахгүй байж болох ч би Ёнсүний бүхнийг гарынхаа алган дээр байгаа мэтээр л сайн мэднэ. Тэр тусмаа энэ нүдийг ...."

Түүний хэлсэн бүхэн нэг л уйтай сонсогдоно. Нээрээ л хүний нүд дахин давтагдашгүй онцгой байдаг. Яг юу нь адилхан болохыг хэлж мэдэхгүй ч би өөрийгөө толинд харах бүртээ ахынхаа харцыг олж хардгийг тэр мэдсэн гэж үү? Гол нь яаж?!

"Ч-ч-чи яаж ахыг минь таньдаг юм? Ер нь хэн болоод..."

"Миний хэн байсан нь одоо чухал биш. Харин чиний тэднээс хол байх ёстой нь л хамгийн чухал! Энэ газар, энэ хүмүүс чиний бодсоноос тэс өөр"

Яг л Сонхүн шиг сонсогдоно. Уулзсан даруйдаа намайг буцаад гэртээ харь гэж хэлэх шиг....уг нь надад тусалж чадах нэгэн гэх итгэл төрсөн юмсан.

"Над руу тэгж харах хэрэггүй ээ, Ёнхи. Тэр амьддаа надад эмэгтэй дүүтэй гэдгээ хэлж байсан юм. Ахыг чинь яаж үхсэнийг би ч, Хисын ч мэдэхгүй. Хисынд хүртэл хэлээгүйг бодоход тэд үнэхээр аюултай зүйл хийсэн байж магадгүй"

Тэр ямартай ч Хисынд сэтгэл хангалуун байдаг бололтой. Гэхдээ л өмнөх үеийн Суказэйны удирдагч байсан нэгэн учиргүй 'сайн' хүн байх нь юу л бол....ахын минь найз байсан гэчхээд үхлийнх нь дараа ар гэрийнхэнтэй нь холбоо барих нь битгий хэл алуурчдын бүлгэмтэйгээ уулзалдаж байдаг. Магадгүй тэр ахаас урвасан байх...

"Бид яг л адилхан ахыг минь амиа хорлоогүй гэж бодож байгаа юм байна. Та ч гэсэн тэднийг сэжиглэж байгаа. Ер нь Хисын танд үнэнийг хэлээгүй бол яах юм?"

"Би хайртай хүндээ итгэдэг. Тэр надад худал хэлэх хүн яагаад ч биш"

"Та ахтай маань үерхдэг байсан уу?"

Хэдий энэ тухай Ёнсүн ах надад юу ч хэлж байгаагүй ч би мэдэрдэг байсан. Одоогоос хоёр жилийн өмнө тэр урьд хожид харж байгаагүй тийм л жаргалтай нэгэн болчихсон. Үргэлж л яарч, дуу аялж, өөртөө анхаарал тавиад зодоон цохионоос ч холдсон. Тэр ахыг ийм сайн мэдэж байгаа нь яахын аргагүй учиртай....

Хёна сандарсан байртай хурдхан толгойгоо сэгсрэн, "Чиний ах бодсон шиг чинь сайхан хүн биш байж мэднэ, Ёнхи. Тийм учраас байдал дордохоос өмнө гэртээ харь"

"Ах таныг гомдоосон хэрэг үү? Би энэ хүртэл хий хоосон зүйлийн төлөө ирээгүй. Заавал л-"

"Би чиний тухай хэнд ч хэлэхгүй учраас яв, Ёнхи. Зүгээр л зугт"

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

M/N: Бичвэр маань одоогоор бол 25 хэсэгтэй л гэж таамаглаад байна~🔥

Lanjutkan Membaca

Kamu Akan Menyukai Ini

1M 35.6K 62
𝐒𝐓𝐀𝐑𝐆𝐈𝐑𝐋 ──── ❝i just wanna see you shine, 'cause i know you are a stargirl!❞ 𝐈𝐍 𝐖𝐇𝐈𝐂𝐇 jude bellingham finally manages to shoot...
123K 4.4K 39
❝ if I knew that i'd end up with you then I would've been pretended we were together. ❞ She stares at me, all the air in my lungs stuck in my throat...
170K 4.8K 65
Daphne Bridgerton might have been the 1813 debutant diamond, but she wasn't the only miss to stand out that season. Behind her was a close second, he...
393K 23.9K 83
Y/N L/N is an enigma. Winner of the Ascension Project, a secret project designed by the JFU to forge the best forwards in the world. Someone who is...