Blood sweat & tears

Da BatorshihHongorzul

21 1 0

Түүний амьдрал яг л кино шиг. Гэхдээ яг ямар төрөл гэдгийг таашгүй.... Altro

|1| Оршил (Анх харсан мөч)

21 1 0
Da BatorshihHongorzul

  Хүний амтьдралд маш олон зүйлс тохиолдож болдог. Түүний амьдралд ч мөн олон зүйлс тохиолдсон. Тэр энэ хэсэгхээн амьдралдаа уйлж, дуулж, инээж, хайрлаж ,хайрлуулж харуусаж үзсэн.

 

Та бүхэндээ анхны өөрийн бичиж эхэлж буй Blood sweat & tears өгүүллэгээ толилуулах гэж буйдаа маш их баяртай байна. Энэ өгүүллэгэнд цус нөж, аллага, ёс бус хэллэг гарах тул энэ бүх зүйлийг сонсож эсвэл уншиж чаддаггүй хүн байвал уншихгүй байхыг хүсье. Өгүүллэгээ уншиж байхдаа та тухайн нэртэй (pov) гэх нэршилийг өөрийгөө хэмээн бодож илүү гүн мэдрэмж аван уншаарай.

                      Author's pov

    Зуны дунд сар болж байхад хотын хөл хөдөлгөөн хайччихаа вэ? хэмээн бодсоор цагийн ажлаасаа гаран сулбагар царайтай алхах өндөр, туранхай охин мөн түүний эргэн тойронд дахь хүн нэртэй адгууснууд....

                       Yeonhee's pov

  "Цагийн ажлаа тараад гэр лүүгээ алхаж явна. Хаанаас ч юм хүн ширтээд ч байх шиг санагдаад эв хавгүй л юм. Гэхдээ миний энэ тэнэг толгой ургуулан бодоод тэнэгтэж байж ч магадгүй" хэмээн бодож гэрийн хаяа үзэгдэж орц руугаа яаран гүйнэ. Гадаа харанхуй болсонг ч хэлэх үү алхсаар байгаад хөл ч өвдлөө бурхан минь гэж би хурдхан ор луугаа үсэрмээр байна. Манайх ядаж байхад хуучны барилга болохоор орцны гэрэл хээв нэг асаж унтрахыг нь яана.

  Балай балай зүйл бодсоор орц руугаа айдастай өчүүхэн зүрхээ барин салгалсаар орлоо..... Яг л бодож байснаар орцны гэрэл унтраастай. Хичнээн айж байсан ч хэдхэн алхмын цаана гэр бүл минь байгаа болохоор шууд л шатаараа хар хурдаараа гүйлээ. Сайндаа ч биш цахилгаан шат ажиллахгүй байсан болохоор л тэр.

Тог... тог... тог...

  Миний гүйх чимээнээс өөр дахин нэг хүний гуталны чимээ.
-"Мэдээж энэ байранд олон хүн байгаа  гэхдээ я-я-яагаад яг миний ард дугараад байгаа юм бэ???" Тэрүүхэн хугацаанд ямар их салаганаж чичирсэн гэж санана. Зориглоод эргээд харахыг хүсэв. Гурав тоолоод эргэж хараад шууд орилоод өгье лдөө.

-" Нэг...









-"Хоёр















-"Гур---


?-Аааааааааааа гуйя туслаач!!!!!!!

  Юу вэ?. Хажуу айлаас дуугарсан даа. Хойш эргэн харалгүй шууд л гүйж очлоо. Магадгүй тэгсэн нь дээр байх.

  Гүйж очоод гэрийнх нь урд ирээд таг гацчихлаа.

?-Туслаач!! Гуйя чи ч гэсэн эмэгтэй хүн, ээжтэй хүн шүү дээ гуйя!!
Цус нөж болсон хөл хүнд эмэгтэй миний урдаас хараад цурхиран уйлж байна.
Юнхи: Ю-Юу болсон юм бэ эгчээ?. Яагаад т-таны хэвлийнээс....

?- "Ална даа!!!! Чамайг ч тэр!! Бүгдийг нь!! " Цаад өрөөнөөс нь эрэгтэй хүний уур бухимдал хорсол шингэсэн хоолой ийн сонсогдлоо. Би айсандаа гараад гүйхийг хүссэн ч тэр эмэгтэйн хөлийг хараад л шууд өмнө нь болсон үйл явдал толгойд минь орж ирэв. Гинжээр 2 хөлийг нь ороогоод бэхлэчихэж. Түүний хөлийг нь даган урсах цус ихэссээр. Үнэхээр их яргалуулсан бололтой...


                          - Flashback-
                        2 жилийн өмнө
          Юнхи найзынхаа гэрийн гадаа

Юнхи: "СүА??? Чи чинь яачихсан юм бэ??? Яагаад энд тэндгүй зүсэгдээд хөхөрчихсөн байгаа юм. Өмнөхөөсөө бүр илүү их болоод бас хөлнөөс чинь яагаад цус..... Нөгөөх чинь үү?!! Чамайг ийм болгочихоод..... т-тэр новш хаана байна!!" Найзыгаа ийм байдалтай харах надад амар байгаагүй болохоор би түүнийг босгоод гарнаас нь атган найз залуу шуу юмных руу нь орлоо.

  Гэхдээ тэр гэнэтхэн л зогссоноо надад
-"Найз нь орж чадахгүй юм шиг байна. Чи ч гэсэн хэрэггүй байх аа Гонү ууртай байна лээ" гээд нулимс цийлэгнэсэн нүдээрээ над руу харахад нь миний уур бүр ч илүү хүрээд амжив

-"Чи эндээ байж бай даа найз нь ороод л гараад ирнэ. Миний хөөрхөн найз 100 л тоолчих. Тоолж дуусахад чинь би гараад ирсэн байх болохоор шууд манайх руу явцгаая" гэж хэлээд зөөлөн инээмсэглээд орлоо. Гэхдээ энэ түүний минь харсан сүүлийн инээмсэглэл байсан билээ. Хаалгыг нь эвдэх шахуу ороод буйдангийн өмнө юу ч болоогүй мэт цаасны хутгаараа тоглон суугаа Гонүг хараад тэссэнгүй дээ нулимстай нүдээрээ ширүүхэн хараад гарт таарсан юм аа аваад шидчихэв. Гэхдээ тэр нь сөжүний шил байсан лдаа. Шил очиж хүзүүг нь онон хагаран унах үед Гону ууртай нь аргагүй босож ирэн үсийг минь хойш нь татаад
-"Яасан?? Нөгөө муу гөлчгийгөө өмөөрч ирээ юу? Эрт ирэхгүй дээ. Аль хэдийнээ зүсэгдэж хорчийсон арьс нь юучгүй шүүс нь шахагдсан лооль шиг болчихсон байгаа биз дээ" хэмээн нэг цайны аяга руу заалаа. Арай ядан алхаж ширээн дээрх аяганы зүг хараад би зүгээр л үнэхээр их уйлсан. СүАгын маань литр гаруй ханасан шингэн цус дотор нь байв.

Юнхи: "М-Муу..... ЯРГАЧИН!!!!!! Адгийн новш" гэж орилоод түүнийг цонх руу түлхэхэд шил нь хагарч цаашаа хийсэх шахуу унаад гадаах тавцангаас зуураад авав. Мэдээж би яаж аврах юм? Миний найзыг тийм болгосон новшийг яаж би амийг нь аврах юм бэ?
-" Гарыг чинь тавиулахгүй ээ. Хүчтэй болохоор өөрөө гараад ирэх байлгүй. Унасан ч зүгээр шдээ 12хон давхар" гэж хэлээд гарах гэхэд хойноос
-" Гуйя Юнхи авраач дээ! гуйя!!! Би дахиж тийм зүйл хийхгүй ээ!!!"
Яг энэ мөчид би түүнд дахиад нэг боломж өгөх үгүйдээ эргэлзэн зогсов. Хэдэн секундын дараа СүА цонхийсон царайтайгаа гуйвсаар орж ирээд над руу инээмсэглэсээр гүйж ирэхэд нь би ч мөн алгаа тосон бүх зүйлийг хэлэхээр зэхэхэд үгийн зөрөөгүй гарнаас минь угз татаад намайг хаагаад зогсчихов. Гайхсандаа унах гэж байхад нь барьж аваад араар нь тэвэрвэл.......
  Хутганы ишнээс бүлээн цус СүАгын нуруунаас урсаж байв.
СүА: 101...(ханиалгах)
Намайг л зүгээр хутгалчихгүй яагаав!! гэж бодсоор уйлан суухтай зэрэгцэн Гонү ч мөн хөшиж орхив. Удалгүй цагдаа ,эмнэлэг, түргэн тусламж бүгд ирээд СүАг аваад  явсан. Гэхдээ оройтчихсон шүү дээ. СүА маань энэ дэлхийд үлдэх гэхээр хэтэрхий гэнэн, сайн хүн байсан бололтой


                       -Flashback end-

  Тэр даруй л эмэгтэй дээр очоод гинжтэй нь зууралдан тайлахыг завдав. Хэдэн минут оролдсон ч тайлагдахгүй байлаа. Айж сандрахын зэрэгцээ байж байтал гарнаас минь дулаахан гар барихаар нь сандарсандаа тэр хүн рүү хартал нэг л тийм зөөлхөн харцтай царай өөдөөс минь харж байв.
-"Байж бай! Би тайлах гээд үзье. Чи тэр хаалгыг барьж бай" гээд өнөөх эрийн орилоод байгаа өрөө рүү заав. Яамар сайхан хоолой вэ? Сандарч хэлсэн ч гэсэн ийм уянгалаг гэж үү? "За больж үз Юнхи үхсэний чинь хоолой" гэж өөртөө шивнээд ухасхийн босоод хэлснийг нь хийв. Минут ч бололгүй тайлчихлаа. Тэр хүү эмэгтэйг түшээд-
-" Эгчийн гутлыг авчих" гээд гарчихлаа. Гутал руу нь хар хурдаараа гүйн аваад явах гэтэл нөгөө хаалга онгойж хутга барьсан ах над рүү дайрахад айсандаа хагарсан шилэн дээгүүр гараараа түшсээр хананд тулчихлаа.

  Үнэхээр айж байна. Бүр үнэхээр. Хүн байхгүй гэж үү? Би ингээд л 18хан насандаа үхэх юм уу. Гэхдээ би найзынхаа хойноос очих нь. Тэнд намайг хүлээж байгаа даа. Удаан чамайг энэ новшийн ертөнцөд хүлээсэн юмсан. Иргэж иржхгүйг чинь мэьсэн ч хүлээсээр л байсан байхад одоо өөрөө очих хэрэг гарах нь ээ. Дулаахан байх даа тэр газар....


Zia mni anxni uguulleg iinxuu exelj bnaa kk. Ta buxen tsaashdaa xairlan unshij uguurei. Demjij uguurei bayrlalaaa




Continua a leggere

Ti piacerà anche

69.3K 2K 190
"In a world of pirates and adventure, meet Ryo, a half mink-half human with a tragic past. After losing his parents, Ryo was taken in and trained by...
11.6K 254 18
It's my first time writing an Story so please bear with me. Anyways...... Story: Future Caelus, lost everyone. His friends, family and Comrades...
567K 14K 43
Psycho brothers and a little angel sister sounds not so good together right? so what happens when an sweet angel comes live with her lovesick pyscho...
13.9K 1.2K 32
Rinata come cattiva dell'Otome game, l'unico modo per schivare permanentemente il bad end è sposare letteralmente chiunque al di fuori del gioco. Per...