MEMORIES OF THE MARK

By ENLODY

6.9K 1.4K 204

Олон мянган жилийн турш тэрсэлдсээр ирсэн цус сорогчид хүн төрөлхтнөөс холдож, газар нутгаа тусгаарласнаар тэ... More

intro
1
2
3
4
5
6
7
8
9
10
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
ending

11

192 51 4
By ENLODY

арван нэг : нууц

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Yeonghi as Heri's POV

Хэд хоногийн турш ойлгомжгүй бүхний хажуугаар сургуульдаа зохицох гэж амаргүй давааг тууллаа. Яахын аргагүй ийм дүүргийн сургуулиас энэ зэргийн саад бэрхшээл хүлээж авна гэдэг нь тодорхой байсан ч юм шиг....

Ангид орж ирэх бүрд урд талын ширээ болон багшийн ширээн дээр зэрэгцэн суудаг өнөө л хэдэн хүүхдүүд намайг харсан даруйдаа инээлдэн хуруугаа чичилнэ. Тэд бүгд алгуурхан алхсаар ширээний өмнө ирээд тойрон зогсох бөгөөд янзыг минь үзэх гэсэн нь илт.

"Жэй ахын үдэшлэгт уригдаж, Сонү ахтай хамт явж байсан гэж сонссон. Үнэхээр тийм болоод л ийм биеэ тоосон байдаг бололтой" гэж хажууд байсан залуу ууртайхан хэлснээ шууд л сандал руу хүчтэйхэн өшиглөсөнд би тэнцвэрээ алдан хормын дотор л шалан дээр уналаа. Зүгээр дээ, энэ зэргийг тэсэж чадна шүү дээ.

Хурдхан дээш босон дүрэмт хувцсаа гөвөн буцаад суух гэсэнд тэдний нэг нь сандал аван дээр нь суулаа. Бүгдийнх нь өмнө тэнэг хүн шиг зогсоод байж болохгүйгээ мэдэж байсан тул хурдхан гарах гэтэл тэд нийлэн зам хаан зогсчхов. Ангид байсан хүүхдүүд ямар нэгэн зүйл болох гээд байгааг гадарласан мэт эвгүйхэн ширтэх бол зарим нь зугтахаар уралдан гадагш гарч байлаа.

"Тэгээд хэл л дээ, чи ах нарын хүрээлэлд орох гэж яг юу хийсэн юм? чи тэдний яг юу нь юм?"

Түрүүн ихэд тайван харагдсан нэг нь энэ удаа надад их л өш санасан мэт уурсан хэлээд мөр лүү цохин хойш түлхсээр байлаа. Давтамж нь нэмэгдэх тусам цохилт нь чангарах бөгөөд мөр тэр чигтээ хорсон өвдөж хана тулаад өөрийн эрхгүй наалдан зогслоо. Тэдний харцнаас л надаас юу ч хүсээгүй хэр нь зүгээр л өдөж хоргоож буй нь тодорхой тул бүр ч ихээр дургүй хүрнэ.

"Хөөе, юуг нь асуудаг юм? угаасаа тодорхой биш гэж үү? Энэ шиг юманд Суказэйн бүлгэмийнхэнтэй ойртох ганцхан л арга бий шүү дээ"

"Эцэг эхгүй өнчин гэж сонссон. Яахын аргагүй тодорхой болчихлоо. Чи тэгээд хэнийг нь онилж байгаа юм? Жэй?"

Тэд зэрэг инээлдэж нэг нэгээрээ өмнө ирэн биед хүрч, цохиж, түлхэх бөгөөд би үүнээс цааш тэсэж чадахгүйгээ мэдрэн гараа атгасан чигтээ намайг доромжлох үг бүрийг нь тогтоон авч байлаа. Ах минь байсан бол намайг хэнд ч дээрэлхүүлэхгүй байсан биз. Түүний ачаар л хорвоогийн бузар булай бүрийг байдаг гэдгийг ч мэдэлгүй өссөн бол одоо тэр болгонтой дэндүү хожим танилцахын хажуугаар өөрөө бүхнийг ганцаар туулах болж.

"Жэй чамайг сонирхохгүй л болов уу. Угаасаа хэнийг ч таалдаггүй юм" гэж түрүүний охин чихэнд шивнээд үснээс зулгаан хажуу тийш татах нь аймшигтай ихээр өвтгөж байлаа. Би бодсон ч үгүй түүний гараас зууран хумсаа зоогоод ёолон биеэ суллахад нь хөлөөрөө хойш түлхэн унагалаа. Намайг гэнэт тэсэрсэнд тэд гайхшран эхнээсээ шуудхан л гар далайх бол би нөгөө охины дээр гарсан чигтээ хамаг уур бухимдлаа гартал хацар луу нь хэд хэд хүчтэй алгадаад авлаа.

"Хэнд юу гэж хэлэх үгээ бодож бай! Чам шиг хөгийн новшид чимээгүй дээрэлхүүлээд суудаг нь би биш" гэж чадлаараа чанга хэлээд дахин гараа далайтал араас хүчтэйхэн өшиглөх мэдрэгдлээ. Нуруунаас илүүтэй цээж өвдөж амьсгалахад ч хүндрэлтэй болсонд арай хийн ханиалган дээш өндийлөө. Нуруулаг залуу хөмсгөө зангидан намайг хүчтэйхэн цохисон ч ахын амьд байхдаа зааж сургасан бүхний ачаар хөнгөхөн мултраад угсруулан цохиж орхилоо. Тэднийг ийн нэг нэгээр нь аргалсаар эцэст нь өөрөө ч ядарч, хамаг бие шархиран өвдөж, эцэст нь уруулаас цус гарах агшинд л хурдхан холдох ёстойгоо санан цаг хартал ангийн хаалганы үүдэнд Жонвон биднийг ихэд тухтайхан ширтэн зогсож байх нь тэр. Өөрийг нь харснаа мэдэгдүүлэхгүй гэсэндээ алгуурхан харцаа буруулж дээш өндийлөө.

"Дахиж надаар оролдоод хэрэггүй л болов уу. Бас Суказэйн бүлгэм та нарын боддогоос хавь илүү. Тэд энэ дүүргийг хамгаалж, хүссэн бүхнийхээ төлөө тэмцдэг хүчирхэг залуус" гэж ихэд үнэмшилтэй хэлэхийг хичээгээд цүнхээ шүүрэн авч гарсанд Жонвон хаалганы өмнө зогссон чигтээ юм дуугарсангүй, бүр огтхон ч хөдөлсөнгүй. Би түүнтэй хальт харц мөргөлдсөнд тэр жуумалзан инээх шиг болсон ч би эргэж харсангүй хамаг хурдаараа сургуулиас гарлаа. Сүүлийн цагт хичээлтэй байсан ч энэ бүхний дараа яагаад ч хичээлдээ сууж болохгүй тул дэмий л угаалгын өрөө орж өөрийнхөө цочирдом төрхийг толины тусгалд харлаа.

Новш гэж, аль хэдийнээ хөхөрчхөж байгаа хэрэг үү?

Хөхөрч хавдсан дух, нүд, сэтэрсэн уруул, сэгсийчихсэн үс гээд нүд хальтрам харагдсан ч би өөрөө тоохгүй байхад л болно. Ёнсүн ах хэлдэг байсан шүү дээ, бодол л бүхний эзэн. "Чи өрөвдөлтэй биш, чи хүчтэй, ухаалаг бас зоригтой. Чиний бодол л чамайг сул дорой гэж хэлээд байгаа болохоос үнэн хэрэгтээ огтхон ч тийм биш. Өөртөө итгэхэд л болно".

Би ийм зүйлсийг мэдэрч, авч байж л зорилгоо биелүүлнэ гэж бодлоо. Хэдэн сарын өмнөх би байсан бол өөрийгөө зодуулж бас зодолдчхоод ингээд зогсож байна гэж төсөөлж ч чадахгүй байсан гэж бодохоос л нулимс нүдийг минь бүрхэнэ. Хүчтэй байх гэж хэчнээн их хичээлээ ч ахын минь орон зай дэндүү ихээр үгүйлэгдэж байна.

Хөл багахан өвдөж доглохоос өөр аргагүй болсон ч унаа олон зорьсон газартаа ирж чадлаа. Өнөөдөр л хөдлөхгүй бол цаг хугацаатай уралдах надад үнэнийг олж мэдэх боломж үлдэхгүй.

Гэрэлт ирээдүй асрамжийн газар үнэхээр судалж байсны дагуу олон жилийн түүхтэй бөгөөд олон дүүргээс хүргэгдэж ирсэн хүүхдүүд байдаг бололтой. Хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбай, үйлчилгээний газруудаар дүүрэн юм. Энд л гол бай минь болох Жэйтэй холбоотой нарийн мэдээллүүд байх ёстой.

Дотогш орж энд амьдардаг хүүхдүүдийн зургуудыг юуны түрүүнд сайтар ажиглалаа. Тэд бүгд нэг гэр бүл гэсэн уриан доор тун жаргалтай харагдах ч бүгдийнх нь харцанд гуниг хурсан байгаа нь илт. Хэрвээ ах минь байгаагүй бол би ч асрамжийн газар үүрд үлдэх байснаа санан сэтгэл хүндүүр оргисон ч самбар дундах зургуудаас Жэйн гэрт байсан жаазтай зургийн яг ижил байгааг оллоо. Эхэндээ эргэлзсэн ч утсан дээр хадгалсантайгаа харьцуулбал яг мөн байсан нь бүр л баталгаатай болгочихлоо. Энэ охин Жэйтэй хамт энд өссөн юм байна. Ах бид хоёр ч бас арваннайм хүртлээ Хасэйны дүүргийнхээ асрамжийн газар байсан бол тэдний хувьд ямар холбоотой юм бол?

"Сура, гэнэтийн бэлэг"

Жэйн хоолой шууд л танигдлаа. Би ч баригдахгүй гэсэндээ сандарч хурдхан доош суулаа. Үсээ сулхан ороож, дээр нь усан ягаан өнгийн тууз зүүсэн охин цонхны дэргэдэх сандал дээр суусан харагдана. Жэй хонгилын төгсгөлөөс инээмсэглэн гарч ирэх бөгөөд түүний дууг сонсоод баярласан охин үзэсгэлэнтэй гэх чинь инээнэ. Тийм ээ, өнөө зураг дээр байсан охин яахын аргагүй мөн байна. Их хөөрхөн нүд, дулаахан инээмсэглэлтэй юм.

"Чи дараа долоо хоногт ирнэ гэж байсан биш билэв үү?"

Охиныг ийн асуухыг тэр сонссон ч урд нь өвдөглөн суугаад уруул дээр нь зөөлхөн үнсэх нь үзэгдлээ. Жэй яг л тэс өөр хүн шиг харагдана. Тайвнаар инээмсэглэхэд хацар нь багахан хонхойж, нүд нь хайраар гэрэлтэн мишээдэг юм байна. Дуу хоолой нь хүртэл зөөлөрч гэрээсээ намайг хөөн гаргасан залуутай харьцуулахад танигдамгүй. Хамгийн гол нь тэд үнэхээр л хосууд бололтой. Жэй түүнийг нуудаг юм болов уу? бусад залуус мэддэг болов уу? гэх асуултууд төрж урьдын адил олон хариултууд хөвөрч тэр болгоныг хооронд нь холбох гэж ядна.

"Чамайг намайг ирэхгүй л бол хүлээгээд унтдаггүй гэж Ча багш хэлсэн шүү" гэсээр Жэйг инээд алдахад охин гараа алгуурхан тэмтрэн дээш явуулсаар түүний нүүрэнд аваачин зөөлнөөр тэмтэрч үзнэ. Жэй ч үүнд дассан байртай нүдээ анин инээмсэглэх бөгөөд нарны гэрэлд тэдний ийн суух нь дэндүү хайр татам харагдана.

Байз?
тэгэхээр Сура сохор юм гэж үү?

Гэнэт л харж буй зүйлээ сая л ойлгож цочирдсондоо дуу алдах дөхлөө. Үнэхээр л тэр хөдлөх бүртээ эргэн тойрноо тэмтчих бөгөөд Жэй түүнтэй ярих болгондоо дэргэд нь буйгаа мэдрүүлэх гэсэн шиг гарыг нь атгана.

"Чи удахгүй төгсөнө шүү дээ, хичээлээ сайн хийж байгаа биз дээ?"

Жэйг хариуд нь, "Тийм ээ, мэдээж. Би сургуулиа төгсөөд чамайг ирж авах учраас санаа зоволтгүй ээ. Чи надад итгэдэг биз дээ?" гэхэд нь Сура инээмсэглэн толгой дохино. Тэр яахын аргагүй гэнэн цагаахан нэгэн бололтой. Жэйг бодит амьдрал дээр хэн болохыг нь мэддэггүй учраас л ингэтлээ хайрлаж итгэдэг биз. Магадгүй Жэй түүнийг хараагүй учраас л бусдаас нууж, бүр энд өссөн гэдгээ ч хүмүүст хэлэлгүй нууцалдаг байх нь. Гэхдээ энэ охин түүнд ямар ашигтай болоод....

"Би давхар ажлаа сайн хийгээд хамтдаа амьдрах байрны мөнгө цуглуулж байгаа. Чамайг ч бас их сургуульд сургах хэрэгтэй"

Жэйг түүнд хандаж ийм зүйл хэлэхийг сонсоод бүр л ойлгохоо больчихлоо. Тэд аль хэдийнээ ирээдүйгээ төлөвлөчихсөн бололтой. Жэйг ямар ажил хийдгийг Сура үнэхээр л мэддэггүй нь тодорхой. Эсвэл.... яг л харагдаж байгаа шигээ байж болох юм. Асрамжийн газрын томчууд нээрээ л насанд хүрсэн даруйд хүүхдүүдийг өөрсдөө учраа ол гээд явуулчихдаг шүү дээ. Үнэхээр л тэд нэгнээ хайрлаж, хамт байх төлөвлөгөөтэй учраас Жэй мөнгө сайн олох ажил хийдэг байж болно. Хэдий би мэргэжилтэн биш ч гэсэн ийм харц, дуу хоолойг ялгаж таньж чадна шүү дээ. Хэзээ ч, хэний ч харж байгаагүй тэр л Жэйг энэ охин л мэдэрдэг байх....

Тэгэхээр Жэй миний төсөөлсөн шиг хүн биш гэж үү? Сохор найз охиноо ийм ихээр нандигнаж, бүр ирээдүйг нь бат амлаж, түүнийхээ төлөө ажилладаг энэ л залууд ахыг минь хороох эсвэл тэр хэрэгт гараа дүрэх шалтгаан бий юу? Намайг мансуурчхаад ухаан балартан явахад юуны түрүүнд гэртээ аваачсан нь үнэндээ үнэхээр хамгаалах гэсэн байвал яах вэ??

Ер нь миний мэдэхгүй зүйлс хэр олон байгаа бол? Ахад маань ч бас түүн шиг ингэтлээ хайрладаг нэгэн байсан болов уу?

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

M/N: Сэтгэгдлээ бичиж ямархуу мэдрэмж, бодол төрж буйгаа надад мэдэгдвэл сайн шүү~😘

Continue Reading

You'll Also Like

9.5M 310K 52
"you're all mine; the hair, the lips, the body, it's all mine." highest previous rankings: - #1 in jimin - #1 in pjm - #1 in btsfanfic cover by: @T...
1.2M 54.6K 100
Maddison Sloan starts her residency at Seattle Grace Hospital and runs into old faces and new friends. "Ugh, men are idiots." OC x OC
177K 5K 68
Daphne Bridgerton might have been the 1813 debutant diamond, but she wasn't the only miss to stand out that season. Behind her was a close second, he...
74K 2.6K 48
"𝐓𝐫𝐮𝐭𝐡, 𝐝𝐚𝐫𝐞, 𝐬𝐩𝐢𝐧 𝐛𝐨𝐭𝐭𝐥𝐞𝐬 𝐘𝐨𝐮 𝐤𝐧𝐨𝐰 𝐡𝐨𝐰 𝐭𝐨 𝐛𝐚𝐥𝐥, 𝐈 𝐤𝐧𝐨𝐰 𝐀𝐫𝐢𝐬𝐭𝐨𝐭𝐥𝐞" 𝐈𝐍 𝐖𝐇𝐈𝐂𝐇 Caitlin Clark fa...