MEMORIES OF THE MARK

By ENLODY

6.9K 1.4K 204

Олон мянган жилийн турш тэрсэлдсээр ирсэн цус сорогчид хүн төрөлхтнөөс холдож, газар нутгаа тусгаарласнаар тэ... More

intro
1
2
3
4
5
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
ending

6

237 46 8
By ENLODY

зургаа : тавилан

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Yeonghi as Heri's POV

Олон хоногийн турш мөрөөдөн төсөөлсөн хүсэл минь биелж би Суказэйн дүүрэгт ирлээ. Галт тэрэгнээс буусан даруйд л ахын минь сүүлчийн амьсгалаа хураасан газар жихүүдэс хүргэм хүйтэн санагдана. Энд үнэндээ удаан байна гэж бодохоос ч дур гутам боловч өөр хэний ч авч хэлэлцэхгүй байгаа тэр л үнэнийг олох өөр арга үгүй.

Нар бараг л жаргаж яарсаар хамаг ачаагаа барин төв хүрэх унаа хайсаар туйлдаж гүйцлээ. Азаар урхан талд миний үеийн мотоциклтой залуу зогсож байсанд олзуурхан, "Би мөнгийг нь төлнө өө. Суказэйн ахлах сургуулийн дотуур байр луу л очих юм" гэсээр хүнд цүнхээ арай хийн өргөөд түүн рүү харлаа. Гэхдээ харц тулгарсан даруйдаа хувцас, мотоцикл, хэрэглэл бүрийг нь ойроос анзаарч сая л ойлголоо. Тэр энгийн нэг унаагаараа хүмүүс хүргэж өгдөг хүн яагаад ч биш бололтой.

"Хүргэж өгдөггүй бололтой тийм уу?"

"Чи эндхийнх биш юм уу? Намайг...биш ээ, биднийг үнэхээр мэдэхгүй болоод даажигнаад байна уу?" гэж танихгүй залуу уурлангуй асуусанд айдас төрж хойш нэг алхам ухарлаа. Түүний нүд нь урт бөгөөд нарийхан. Хэн болохыг минь бүх үнэнтэй нь хамт нэвт шувт ширтэх шиг тийм л шийдэмгий. Өндөр хамар, цагаахан царай, булбарай уруулыг нь харахаар танхай нэгэн гэж нэрлэхэд ч хайран баймаар юм...

"Биш ээ, өнөөдөр ирээд л андуурчихлаа. Уучлаарай" хэмээн бүдэг бадагхан хэлээд өнөө их юмаа арай хийн чирсээр өөр унаа хайхаар шийдэн хурдхан түүнээс холдов.

Хамгийн эхэнд таарсан хүн нь л ийм ааш муутай, айдас төрүүлэм байсанд гэнэт л урам хугарах сэдэл төрж, "Энийг би ер нь таних албагүй биз дээ? бүдүүлэг амьтан бэ" гэж амандаа шивнэтэл тэр явах гэж байснаа болин намайг хойноос чангаар дуудлаа.

"Яах гээв?"

"Хөөе, ааш муутаа, чамайг хэн гэдэг юм?" гэхэд нь би тэсэлгүй нүдээ эргэлдүүлсээр цааш харан бүр явахаар шийдлээ. Гэнэт л хойноос мотоциклын хүчтэй хаазлах дуу гарч өнөө залуу чинь багахан хурдаар хажууд явсаар алхааг минь дагна.

"Миний нэрийг мэдэж яах гээв? гаж донтон юм уу?"

"Цагдаад өгөх гэсэн юм. Манай дүүрэгт танхай охин ирчихсэн байна гээд" гэж хэлээд инээхэд нь түрүүн айж, дүргүй хүрч байсан бол одоо арай л дасаж,
"Хэри" гэх зохиомол нэрээ хэллээ.

Өнөө залуу шууд л багахан урагшлаад ард нь суучих гэж дохив. Намайг итгэж ядан гайхшран харахад тэр, "Нар жаргасны дараа эндээс төв рүү ямар ч машин явдаггүй юм. Хулгай дээрэм, хүний наймаа, хүчирхийлэл гээд гэмт хэрэг хамгийн ихтэй дүүрэгт ирснээ ер нь ойлгож байна уу?" гэхэд нь эхэндээ яахаа мэдэлгүй эргэлзсэн ч үнэхээр л түүний хэлдэг үнэн тул хурдхан юмнуудаа өргөн тэвэрсээр ард нь суулаа.

Тэр шуудхан л хурдаа нэмж салхи сөрөн давхиж эхэллээ. Саяхан л гэгээтэй байсан хэр нь хормын дотор нар жаргаж бүр тас харанхуй болсон нь хачирхалтай. Энд ирээд удаагүй байгаа ч аль хэдийнээ хачирхалтай зүйлс өчнөөн харж мэдэрсэн тул багахан жийрхэх сэтгэл төрнө. Уулсын дунд алсад орших нууцлаг дүүрэг. Болж бүтэхгүй хүмүүс, увиагүй ядуу гуйлгачид л амьдардаг гэмт хэргээр дүүрэн Суказэйн. Тэднийг хамгаалдаг гэгддэг ч яг үнэндээ бүгдийг хүчээр зохион байгуулах Суказэйн ахлах сургуулийн овгорууд.....Хүмүүс, орчин гээд бүгд л хачин жигтэй агаад аймшигтай. Гэсэн ч энд л жинхэнэ алуурчин нуугдаж байгаа. Энэ хүмүүсийн дундаас л түүнийг олох учиртай.

"Дотуур байр луу явна гэсэн байх аа?"

Танихгүй залуу дуулганыхаа цаанаас чангаар асуухад нь би түүний зөв болохыг батлаад унахгүйг хичээн хамаг биеэ чангаллаа. Тэр яахын аргагүй энэ хавийг маш сайн мэддэг нэгэн бөгөөд саад бартаа бүрийг торох юмгүй давсаар нисэх шахам сургууль орчмын бүсэд ирэв. Биднийг хөдөлсөн цагаас эхлээд зогсон зогстол түүний өмнө байсан бүх машин, хүмүүс, бусад тээврийн хэрэгслүүд түүнд зам тавьж өгөөд байх шиг санагдсаныг би буухдаа л анзааран гайхшраад авлаа. Гэхдээ үүнээс илүүтэй хотын хаа сайгүй үзэгдэх хүрэн улаан өнгийн хачин жигтэй дүрсүүд, эдний бэлэг тэмдэг болов уу гэмээр сарьсан багваахайн баримлууд олноор үзэгдэх нь сонин.

Мэдээж энэ дүүргийн хүмүүсийн хэнд ч итгэж болохгүй тул түүнтэй үг солих гээд байхыг ч хүссэнгүй хурдхан мотоциклоос нь буун дуулгыг нь тайлав. Тэр намайг хачирхалтай гэх чинь ширтэж байснаа, "Чи миний нэрийг огтхон ч асуусангүй" гэснээ надад ойртон ойртсоор яг өмнө минь ирэн зогслоо.

Түүнээс нэг л содон үнэр ханхална. Тамхиных шиг хурц хэр нь тийм ч гүн шингээгүй....сэнгэнэсэн үнэртэй ус юм шиг хэр нь тийм ч хурц биш. Гэсэн ч бусдад байгаад байдаггүй тийм нэг мартагдамгүй содон үнэр.

"Тэгээд чамайг хэн гэдэг юм?"
Би түүнээс аль хэдийнээ залхаад эхэлчихсэн ч амыг нь дагуулан асуулаа.

"Ким Сонү...Сонү гэдэг. Хүнд талархаж байгаа бол ядаж нэрийг нь мэдэх хэрэгтэй биз дээ?"

Түрүүхэн л сүрдмээр догь харагдсан залуу инээмсэглэхээрээ тэс өөр хүн болж хувирлаа. Гүн бор нүд рүү нь харахаас ч сүрдэж байсан боловч одоо бол нүдээрээ инээх төрхийг нь бишрэн хармаар....Гэсэн ч түүний нэрийг сонсоод сэтгэл нэг л тавгүйрхэнэ.

Жэйк ах Жэй болон түүний найзуудын тухай ярьж өгөхдөө Сонү гэх нэрийг яалт ч үгүй хэлсэн санагдах юм. Хэрвээ тэр үнэхээр мөн бол би Суказэйнд ирээд шууд л дайснуудынхаа нэгтэй таарсан гэсэн үг....дөнгөж сая мотоциклд нь суун хүргүүлж ирсэн энэ л хүн....ахыг минь алсан байж ч болох тийм л аймшигтай, хэнд ч итгэж боломгүй мөчид амьдарч байна...

"Ч-чи энэ хавийнх байх тийм уу?"

Мэдээж холбоо тогтоох ёстой гол байнуудынхаа нэгэнтэй таарчхаад зүгээр тавиад явуулчих утгагүй тул яриа өдөхөөр шийдлээ. Тэр ч тааламжтай гэх чинь мотоциклоо налан зогсоод, "Би Суказэйны Ким Сонү. Чи одоохондоо мэдэхгүй байж болох ч маргааш орой гэхэд л хэнтэй хамт байснаараа бахадна" гэж онгирсон байртай хэлэхэд нь түүнийг яахын аргагүй тэдний нэг болохыг ойлголоо.

Сонү намайг ширтэж байснаа гэнэт л харц нь зөөлөрч тэр дотроо эргэлзэх мэт над руу нэг харж, нэг больж байснаа зориглон, "Гэхдээ нүд чинь....бүр байдгаараа хавдчихсан учраас анзаарахгүй байж чадсангүй.
Ч-ч-чи зүгээр үү?"

Хачин хүнлэг энэ асуултыг нь сонсоод л юу гэхээ мэдэлгүй зог тусаж орхилоо. Үнэндээ төрсөн Хасэйн дүүргээ орхин ийм хол ганцаараа ирж байгаа нь ахынхаа алуурчныг олохын төлөө шүү гэж бодохоос л өөрийгөө өрөвдөж мөн Сонхүнд одоо хүртэл гомдох гомдол гадагшилсан нь энэ байлаа. Ямагт өөрийгөө хүчлэн завгүй байлгасан боловч гал тэрэгт ганцаархнаа суусан даруйд элдвийг бодон эмтэрсээр нулимсаа харамгүй урсгасныг тэр олоод харчихжээ......

"Ойр дотны маань хүнд гэнэтийн золгүй явдал тохиолдсон юм аа" гэж товчхон хариулаад эвтэйхэн гараа даллалаа. Бид эхний өдрөөсөө л, ийм хурдан уулзаж, нэгэнтэйгээ тааралдсан нь надад маш том хувь тавилан шиг санагдсан. Тэр болоод найзуудаас нь ахынхаа өшөөг авах маш том хувь тавилан. Боломж ингээд л намайг алгаа тосон тосож байхад надад одоо буцах зам яагаад ч үгүй !

"Нэг сургууль юм гээд чамаас мөнгө авахаа болилоо. Харин сургууль дээр таарвал хоол авч өгөөрэй" гэсэнд нь инээд, дургүй хоёр зэрэг хүрэх ч инээмсэглэхийг хичээн толгой дохив.

"Хөөе, Ким Сонү!"

Намайг түүнээс холддогийн даваан дээр дотуур байрны зүгээс хэн нэгний ийн дуудах нь сонсогдлоо. Нуруулаг хоёр залуусын хувцаслалт, мотоциклыг харвал тэдний нэг болох нь илт. Би ч дайснуудаа ингээд л бөөнд нь бариад авчих боломжтой учран золгосондоо догдлон явах гэж байснаа түр азналаа. Залуус гүйсээр ирж Сонүтэй мэндлээд намайг хүн ч гэж тоож харсангүй.

"Ники, Жонвон!"

"Нөгөө дэлгүүрийн өвгөн шууд л газраа И захирлын нэр дээр шилжүүлээд өгчихсөн байна" гэж том нүд, бор үстэй нь баярласан байртай хэлсэнд Сонүгийн нүд нь сэргэн, "Тийм амархан уу даа? Яхир өвгөн гэж бодсон ч бид эцэст нь ялсан бололтой"

Тэд нийлж ахын минь амийг авчхаад юу ч болоогүй мэт яг ийн инээмсэглэн амьдарч байгаа нь дэндүү ой гутмаар юм. Хамт байх нь битгий хэл харахаас ч ой гутаж, бодлоо захирахад улам л хэцүү болж байлаа. Биеэ барьж юу ч мэдэхгүй мэтээр жүжиглэх л энэ аяллын минь хамгийн төвөгтэй даваа бололтой.

"И захирал төлбөрөө Жэй ах руу шилжүүлсэн байна лээ. Орой нөгөө үдэшлэгээ хийцгээе. Жонвон ах бүгдийг бэлдчихсэн!"

Арай өндөр нь ийн хөөрцөглөхөд л би гол дайсныхаа нэрийг олж сонслоо. Жэй....Жэй....Пак Жунсон гэх тэр л нууцлагдмал хэр нь хүчирхэг залууг олох ёстой. Түүнд миний мэдэхгүй их зүйл нуугдаж байгааг Жэйк ах онцолж байсан. Тэдний ярианаас үзэхэд л Жэй яахын аргагүй ахлагч нь бололтой. Залуусыг инээлдэх зуур би цүнхээ цээжиндээ наан барьсан чигтээ энэ олон шинэ мэдээллүүдийг учрыг олохыг хичээнэ. Тэд хүч чадлаа ашиглаж бусдыг сүрдүүлэн хавчаад оронд нь захиалагчдаас мөнгө авдаг бололтой. Яахын аргагүй Жэйк ахын хэлсэн бүхэн таарч байна.

"Өнөө оройн үдэшлэгт хамт явах уу? Шинэ ирсэн хүнд бусадтай танилцаж, найзуудтай болох хамгийн аятайхан боломж. Тэгээд ч чи надад өртэй"

Сонүг гэнэт л над руу хандан ийн асуусанд нөгөө хоёр нь намайг хэсэг ажигласан ч юм дуугарсангүй. Түүний итгэл дүүрэн харцаас зугтах ч бодолгүй байсан би дуртайн аргагүй том боломжоос атгаад авах ёстойгоо мэдэж байсан юм. Ингээд л тэдний хүрээлэлд орчихгүй юмаа гэхэд ядаж бүгдийг нь нэг дор харж, хэн нь хэн болохыг мэдэж авах ёстой бололтой.....

Одоогоор бол Ким Сонү миний гол түлхүүр юм байна.

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯


M/N : Та нартаа үнэхээр сонирхолтой хэсгүүд бэлдчихээд л хүлээж байя даа...ккк...😌

Continue Reading