UNKNOWN

De ENLODY

7K 1.3K 136

Эцэж цуцталаа уралдан гүйдэг амьдралын урт замд түрхэн налаад суух түшиг минь болсон танихгүй дугаарын эзэн... Mai multe

1. unknown number
2. beginning
3. moment of realization
4. truth
5. life reality
6. freedom
7. thank you
8. loneliness
9. trust
10. him
11. like u
12. hidden
13. 7pm
14. Sign of the times
15. Mama?
16. new life
17. differentiation
18. Apart
19. Text
20. Gone
21. Moon&Star
22. Fear
24. meaning of love
25. final stop

23. Collide

212 45 7
De ENLODY

Урьд урьдынхаас хүйтэн шөнө. Бүрхэг тэнгэр, уйтгартай хотын гудамж, хэн ч үгүй хоосон үдэш. Чимээ аниргүй энэ их уй дээр өвдөлт, гуниг нэмэгдэж бүр ихээр ганцаардах байсандаа гэх бодол буцалсан усаа хоёр аяганд тэнцүүхэн аягалах мөчид бодогдлоо. Хэдий өмнө нь хачин ихээр ганцаардуулдаг байсан өнөөдөр шиг шөнө байлаа ч одоо бол би ганцаардал гэгчээс тэртээ хол зогсож буйгаа мэдэрч байна.

"Оройн хоолоо онгоцонд идчихсэн болохоор их зүйл бэлдээд хэрэггүй дээ" гэж Рикиг санаа зовсон байртай хэлэхэд нь би угаас хоосон хөргөгчөө нээх гэж яарсангүй байсан ганц нунтаг кофегоо бүгдийг нь түүний аяга руу хийн өөрөө сткантай усаа барьсаар надаас хэдхэн алхмын цаана суух Рикигийн урд тавилаа. Рики манайхыг ихэд сонирхон харж байсан ч одоо бол уйдчихсан бололтой зөвхөн намайг тайвнаар ширтэх бөгөөд ичиж сандарсан гэхээс илүү догдолж байгаагаа нуухыг оролдоно.

"Ганцаархнаа амьдардаг болохоор бүх юм ганцхан ширхэг байдаг. Өөртөө ч тийм их зүйл аваад байдаггүй болохоор ойлгоорой" гэсэнд тэр умгар муу өрөөг минь дахин нэг хараад, "Зүгээр дээ, гэхдээ нэг зүйл асуучхаж болох уу?"
Тэр ихэд сонирхсон харагдсан ч сүртэй зүйл асуух гээгүй нь харцаас нь элт тул би ч тайвнаар толгой дохилоо.

"Чи хаана унтдаг юм?"

Түрүүнээс хойш энийг л олох гээд чадаагүй нь тодорхой. Үнэхээр л ганцхан өрөөнд яаж бүгдийг багтаадгийг тэр төсөөлж ч чадахгүй шүү дээ.

"Аан, энэ ширээгээ доошлуулаад тэр үүдний шүүгээнээс гудсаа гаргаж дэвсээд л..."

Уг нь би хэзээ ч энэ гэрээ голж байгаагүй боловч Рикиг орж ирсэн цагаас эхлээд л бүх зүйл нь жижигхэн, бачидмаар санагдаад эхэллээ. Өөрийн дураар хорогдох газаргүй хүйтэнд даарч, халуунд халах ямрыг мэддэг тул ихэд үнэлдэг байсан энэ л өрөө маань гэнэт л багтаж ядамгүй умгар оромж болон хувирчихлаа. Магадгүй одоо хоёулаа байгаа учраас л тэгж санагдаж байгаа байх. Гэсэн ч....дулаахан бас хэзээ ч мэдэрч байгаагүй тийм л тав тух мэдрэгдэж байна.

"Тийм байхнээ, би ч гэсэн дэбют хийхээсээ өмнө Солонгост их жижигхэн өрөө түрээсэлж ганцаараа амьдардаг байсан. Агааржуулагчгүй байсан учраас халуунд бүтэж үхэх шахдаг байж билээ" гэснээ хуучны өдрүүдээ бодож буй бололтой багахан мишээв.

"Тэндээс энэ хүртэл хичээсэн учраас одоо дурсахад сайхан байгаа биз дээ? Хийж бүтээсэн зүйлтэй амьдарч, хүссэн шигээ л хэн ч бишээс хэн нэгэн болох мэдрэмж сайхан байх" гэж хэлчхээд энэ тухай бодохгүй байж чадсангүй.

Энэ л биднийг заагладаг ялгаа юм байна. Миний төсөөлж, таамаглаж л чадах тэр ирээдүйг Рики бүтнээр нь туулаад гарсан. Хүссэн ч хүрэх боломжгүй болсон заагдмал мөрөөдөл бүр минь түүний алган дээр бий. Дахиад ч цэцэглэн дэлбээлэх уртаас урт ирээдүй түүнд байдаг боловч надад бол үгүй.....Одоо бол бид хоёулаа энэ үнэнийг битүүхэн дотроо мэддэг болсон.

"Хэцүү ч гэсэн их зүйлсийг өгсөн болохоор энэ сонголтдоо талархах л ёстой бололтой"

Тэр ийн хэлээд кофеноос амтархан балгаж би ч бүдэгхэн гэрлийн доор дэлхийн алдартан хажууд минь яг ингээд сууж байна гэдэгт итгэж үл чадна. Үгүй ээ, тэр алдартан учраас биш, миний мэдэх Рики л бусдын хүлээн зөвшөөрсөн алдартан гэх ялгаад л дасаж өгөхгүй байгаа юм байна.

"Яасан, одоо дээрдэж байна уу?" гэсэнд тэр инээмсэглэн толгой дохив. Түрүүхэн л надад гомдож, бүх үнэнийг олж мэдсэндээ шаналж нулимс унагатлаа туньж байснаа одоо кофе уусан шигээ өөдөөс хараад мишээх нь яахын аргагүй жаахан хүүхэд шиг юм. Хэдий ихийг туулж энэ хүртэл ирсэн ч гэсэн хэзээ ч өөрийгөө эвдэж, алдах хэмжээний харгислалтай нүүр тулаагүйд нь талархаж байна. Рики шиг хүн энэ ертөнцийн бүхий л үнэ цэнэ, үзэсгэлэн гоо, ариун нандин болгоныг хүртэх эрхтэй шүү дээ.

"Одоо яах вэ, Миён аа?"

"Яахав дээ, хүн болгонд л өөрийн гэсэн хувь тавилан байдаг шүү дээ. Би юу ч бодохгүйгээр тайван байж, надад өгсөн тэр л тавиланг нь үг дуугүй хүлээж авна гэж шийдсэн"

Рики өтгөн хөмсгөө атиралдуулан, "Амьдарна, эмчилгээгээ хийлгэж, хагалгааг даваад гарна. Үхэхгүйн тулд бүхнийг хийнэ. Энэ өвчнийг заавал ялан дийлнэ гэсэн хариулт л хэлнэ гэж бодсон юмсан. Гэтэл чи аль хэдийнээ буугаад өгчихжээ..."

Гэнэт л хоолой нь зангирч тэр надад урам нь хугарсан байртай ийн хэлснээ хормын дотор харц нь зөөлрөн, "Аргагүй ээ, аргагүй. Мэдээж ийм үед хэнд хамгийн хэцүү байх нь тодорхой. Би хэтэрхий хувиа хичээж зөвхөн өөрийнхөө тухай бодоод байгаа юм байна. Тэгэхээр Миён, би чамайг маш сайн ойлгож байгаа учраас хамтдаа хичээгээд үзэцгээе"

Хэдий би дахиад юунд ч итгэхийг хүсэхгүй болтлоо нугарчхаад байгаа ч Рикигийн найдлага дүүрэн харцыг үгүй хийхээс эмээсэн. Энэ хүртэл амьдрахдаа бүх зүйл зөвхөн надаас шалтгаалдаг, зөвхөн өөртөө л найдаж, ямар ч шийдвэр гаргасан өөрийнхөөрөө байсан бол одоо тэгж болохгүй юм байна. Одоо надад сэтгэлийг нь шархлуулчих вий гэж өөрөөсөө илүү нандигнах нэгэн бий болсон. Зөвхөн өөрийнхөөрөө зориглохын оронд түүний оршихуйг хүндлэх шаардлага гарч байна. Би биш бид болсон анхны учрал минь ийм хүнд мөчид тохиосон нь дэндүү харамсмаар юм....

"Рики, би багаасаа энэ өвчинтэй тэмцсээр ирсэн ч ялж чадалгүй өдийг хүрсэн. Тийм болохоор..."

"Чи ганцаараа учраас л ялж чадаагүй, Миён. Одоо би чамд байна. Бид энэ өөдгүй дэлхийд арай гэж нэгнээ олж, хэн хэнийхээ амьдралыг гэрэлтүүлэхээр учирсан гэдэгт би бат итгэдэг. Зөвхөн эхлэл хэсгийг нь л мэдэрчхээд ийм хурдан дуусгаж......чадахгүй"

Би өөрийгөө үхэхэд бэлэн гэдэгт итгэчихсэн байсан ч үнэндээ ийм зүйлд л бэлтгэлгүй байж. Цаг нь болохоор биеэ суллаж, нүдээ аниад л өнгөрсөн дурсамж бүрээ мартаж, зүгээр л амарчихна гэж бодсон минь Рикигийн энэ гүн харцыг харсан даруйд байж боломгүй нүгэл байсан мэт л санагдлаа. Тэр яахын аргагүй чин сэтгэлээсээ ийн хэлсэн учраас л зүрхийг минь бүхэлд нь тэврээд авах шиг мэдрэгдэнэ.

"Амьдрал дээрдэнэ гэдэгт, гайхалтай сайхан зүйлс чамд тохиолдоно гэдэгт, зүгээр л чамд гэрэлт ирээдүй байгаа гэдэгт л итгэчих. Тэх үү, Миён?"

Биеийг минь бүрхэн авсан гуниг харуусал дээд цэгтээ тулах мөчид л би гараа урагш сунган түүний хацрыг аяархан иллээ. Бидний арьс шүргэлцэх үед, түүний нүд рүү яг ингээд ширтэх агшинд ямар мэдрэмж төрөхийг төсөөлөн шунасан ч яг ингээд харах төдийд л зүрх минь түүний зүг нуран унах шиг....Гар минь түүний зөөлхөн хацрыг элбэх агшинд л бидний өмнөх зовлон бэрхшээл бүхэн юу ч биш юм шиг санагдана. Хамгийн гол нь түүний намайг хайрлаж байгаа шиг би ч өөрийнхөө амийг хайрлах ёстойг ухаарлаа.

"Хэцүү ч гэсэн би хичээе, Рики. Би ч гэсэн дуусгахаас айж байна. Цаашдын амьдрал одоогийнхоос бүрхэг байсан ч хамаагүй одоо надад чи байгаа учраас оролдоод үзье" гэсэнд тэр шүдээ яралзуулан инээмсэглээд сэтгэл нь сая л тэнийсэн бололтой хацраа гарт минь улам ойртуулан тухтай гэх чинь наагаад алгуурхан атгаад авав.

"Сэтгэл гутрал хэний ч амьдрах хүслийг авчихдаг гэсэн. Яаж ч хичээгээд өөрийн үзэл бодлоо өөрчилж чадалгүй хүчлэх үе хамгийн хэцүү нь байх. Тийм болохоор би эцсээ хүртэл амьдралыг чамд илүү амар болгож өгөхийг хүсэж байна. Чиний оршихуй миний ачааг хөнгөлж өгсөн учраас одоо миний ээлж"

Хэн нэгэнд, тэр тусмаа хайрладаг хүнийхээ хувьд хэрэгтэй нэгэн байна гэдэг үгээр илэрхийлэмгүй нандин мэдрэмж юм байна. Би түүнд хэрэгтэй. Би түүний эзгүйд санан бэтгэрдэг шиг тэр ч бас надаар дутдаг гэсэн энэ л энгийн зүйл надад амьдралын төлөө тэмцэх хүчийг өгчихлөө. Би өөрийнхөө төлөө бус тэрний төлөө амьд үлдэх ёстой юм байна. Хувь тавилан юу гэж ч шийдсэн бай бидний огтлолцсон нь л утга учиртай байсныг илтгэнэ. Үүнд л итгэхийг хүсэж байна. Амьдарна, жаргана гэхээс илүү зүгээр л Рикид би хэрэгтэй гэх үнэнд итгээд хамаг хүчээрээ тэмцэх ёстой. Тэгж байж л би яг энэ мөч шиг дулаахан агаад аниргүй аз жаргалыг биеийнхээ бүх эд эсээр мэдэрч чадна. Хайртай гэж хэлж үзээгүй хэр нь хайрладаг шигээ амлалт өгөлгүйгээр хичээнэ.

"Бидний анх танилцсан өдөр чиний амийг чамаас хамгаалахын тулд мэдэрч байсан тэр их айдас бас түгшүүр одоо хэд дахин хүчтэйгээр мэдрэгдэж байна, Миён. Анхнаасаа л би чамайг явуулалгүй авч үлдэх тавилантай байсан нь одоо ч давтагдаж байж мэднэ" гэсээр Рикиг шивнэх шахам хэлэхэд нь би ч тэр үеийг санан тунгаахад хүрлээ.

"Чи намайг Япон дэх сүмд аваачна гэж амласан. Тэр үед өөрөө өөрөөсөө хайгаад олоогүй амьдрах шалтгаан гэгчийг чиний бичсэн хэдхээн өгүүлбэрээс олоод авчихсан. Харин энэ удаа чиний дотор байгаа намайг гэх итгэлийн төлөө би хичээе"

Өөрийн эрхгүй түүнийг харах тусам л нялхран, хайрлах сэтгэл төрж өөрсдийгөө өрөвдсөн ч бидэнд ирээдүй байх магадлалтай гэдэгт найдан урагшлахаар шийдлээ. Чимээгүй урсах нулимс бүхэн минь дахиад уйтгар гуниг бус зөвхөн баяр баяслынх байгаасай......

•———•°••°•———•

M/N: Энэ хүртэл уншсан уншигчдад минь ямар мэдрэмж төрч байгаа бол доо?😔

Continuă lectura

O să-ți placă și

11.9K 1K 15
Токсик хосууд И Хисын, Им Ынжү гэж мэдэх үү?
99.2K 2.2K 31
(Y/n) (L/n) Is Your Average Everyday Guy,He goes to School,Has Some Friends And Even A Normal Family,He's just Average Except That Does Role-Play Onc...
4.1K 655 10
Гэрээгээр гэрлэсэн хосуудын амьдрал сайнаар төгсөх болов уу?
24.6K 358 6
❕THIS FANFIC IS A JOKE ❕ A ( ͡° ͜ʖ ͡°) story basically about two animal guys doing...stuff Enjoy! might get a boner ehehehehe UWU im so sorry