UNKNOWN

By ENLODY

7K 1.3K 136

Эцэж цуцталаа уралдан гүйдэг амьдралын урт замд түрхэн налаад суух түшиг минь болсон танихгүй дугаарын эзэн... More

1. unknown number
2. beginning
3. moment of realization
4. truth
5. life reality
6. freedom
7. thank you
8. loneliness
9. trust
11. like u
12. hidden
13. 7pm
14. Sign of the times
15. Mama?
16. new life
17. differentiation
18. Apart
19. Text
20. Gone
21. Moon&Star
22. Fear
23. Collide
24. meaning of love
25. final stop

10. him

212 52 3
By ENLODY

Толинд харлаа. Үсээ аль болох цэвэрхэн харагдуулах гэсэндээ гараараа хурдхан самнаад чихээ нуун утасныхаа тусгалд өөрийнхөө дух болоод нүд хэсгээ л гарган шалгачхаад гэрийнхээ эргэн тойрныг хальт хараад амжлаа. Ямар ч тавилгагүй хов хоосон өрөө боловч Рики зөвхөн арын ханыг л харах боломжтойд баярлаад хурдхан дуудлагыг нь авав.

Хар харагдах түүний камер гэнэт л нээгдэхэд цайвар шаргал үс, бараан малгайтай цамц цухуйна. Тэр камераа тааруулан ойртуулж байгаа бололтой чимээ гарах бөгөөд эцэст нь түүний тал царай надад хангалттай сайн үзэгдэв. Үнэхээр л гүн хар нүдтэй, над руу эгц ширтэх мэт хурц харцтай. Бас нарийн, өтгөн хар хөмсөг нь сормуустай нь ижилсэн нүднийх нь доор байх бүдэг хар мэнгийг улам л тодотгох шиг санагдана.

"Хөөх, бид үнэхээр нэгнээ харж байна"

"Яахав нэгнийхээ нэг, нэг нүдийг бас тал духыг харж байна" гэсэнд тэр инээд алдан, "Тэгвэл дараагийн удаа хамраа, тэгээд нөгөө нүдээ..."

"Хамгийн сүүлд нь эрүүгээ харуулъя" гэж өгүүлбэрийг нь гүйцээсэнд тэр дахиад л инээд алдах нь сонсогдов. Бараг л харагдахгүй байсан уруул нь инээмсэглэх үед нь нумран үзэгдлээ. Тэр цасан цагаан шүднүүдээ яралзуулан мишээдэг юм байна. Үнэхээр л төсөөлснөөс минь ч сэтгэл татам төрхтэй бололтой. Хэдий бүтнээр нь харж чадахгүй ч зөн совингоороо мэдэрч байна. Тэр яг л зан ааш шигээ дэндүү сэтгэл булаам төрхтэй байх.

"Хөөх, чамайг шаргал үстэй байна гэж төсөөлсөн ч үгүй" гэж намайг уулга алдахад тэр инээмсэглэн, "Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч би чамайг нэг тийм тод бор өнгийн үстэй л гэж төсөөлөөд байлаа" гэхэд нь би тас хар өнгийн үсээ санаа зовнин илчхээд хурдхан харцаа буруулав.

Тэр миний тухай юу гэж бодож байгаа бол? Төсөөлснөөс нь хэр муухай харагдаж байгаа бол оо? Арай урам нь хугараад надаас зугтчих юм биш байгаа? гэж бодох төдийд л сандран, нүд бүлтгэнэсээр арай хийн камер луугаа харан нүүрээ бүр л таллан нуулаа.

"Зүгээр байна аа, Миён. Зүгээр харагдаж байна"

Түүний зөөлөн хоолой л дэлгэцээ унтраах гэж байсныг минь болиулчхав. Анх удаа л нэгнээ харж байгаа тул эвгүй санагдаж, бидний хэн хэн нь өмнөх шигээ чөлөөтэй ярьж чадалгүй тулгамдана.

"Чи намайг үнэхээр хөгшин гаж донтон гэж бодоогүй биз дээ?"

"Үгүй ээ, гэхдээ миний бодсоноос арай залуухан юм шиг байна. Чамайг ажилладаг гэхээр хорь дөнгөж гарсан гэж таамагласан ч миний үеийнх бололтой"

"Тийм ээ, хоёулаа насны хувьд хол зөрүүгүй гэдгийг би бол анх танилцахдаа л мэдсэн" гэж хэлээд тэр камертаа илүү ойртон намайг л тодоор харахыг хичээж байгаа мэт дөхнө.

Гэхдээ л энэ харц. Энэ харцыг би яагаад ч мартаж чадахгүй байх. Дэндүү гүн гүнзгий. Далай шиг. Дотор нь орчхоод гармааргүй юм шиг ийм гүн харцыг яагаад ч өөр зүйлээр орлуулж чадахгүй дээ гэх бодол л төрж, нүд рүү нь хэсэг ширтэж орхижээ.

"Яасан? Өөр ярих зүйлгүй болчхов уу даа?" гэсэнд нь би сандарсандаа сая л бүр цаашлан, "Өнөөдөр чиний өдөр хэрхэн өнгөрсөн бэ?" гэж асуугаад өөрийнхөө ээлж ирэхэд юу гэх тухайгаа бодож ядав. Өдөр юу болсныг хэлчихвэл тэр намайг өрөвдөх вий гэхээс л санаа зовно.

Рикиг малгайтай цамцаа буулгах үед нилээн урт үс нь чихийг нь хаах бөгөөд тэр үсээ хайнгадуухан сэгсрээд, "Их л ажилтай байлаа. Тэрнээс өөр онц сонин зүйл болоогүй. Харин чинийх ямар байв?"

"Өмнөх шигээ л. Гэхдээ мэдээж л нөгөө нэг атаархал, хоосрол, доромжлол, гутрал байлгүй яахав" гэж аль болох цоглог сонсогдох гэсэндээ чангаар хэлсэнд Рики хөмгөө зангидан, "Уг нь өдөр бүр тэгж мэдрээд байж болохгүй юм сан. Хувьдаа хэр баргийн зүйл чамд нөлөөлөөд байхааргүй хүчтэй сэтгэл зүйтэй байх нь зөв ч....чиний дэргэд чамайг дэмжих өөр хүмүүс байхгүй учраас ганцаараа бүгдтэй тулалдан тэмцэх хэцүү л дээ" хэмээн миний өөрт нь хэлж байсан зүйлийг давтан санууллаа.

"Гэр бүлтэй байсан бол хамаагүй дээр байх байсандаа л гэх бодлоор өнөөдөр дүүрэх шиг болсон"

Рикид өмнө нь энэ тухай ярьчихсан учраас тэр бүр сайн ойлгож байгаа байх. Сургуулиа ч төгсөөгүй байхдаа намайг гэдсэндээ тээсэн ээжийг хаяад явсан аав гэдэг хүн. Хаягдаж хоцроод яахаа ч мэдэлгүй намайг асрамжийн газар орхиод явсан ээж. Хэдий тэр намайг мэддэг ч бид бүтэн өдөр ч хамтдаа байж үзээгүй учраас хэзээ ч жинхэнэ 'ээж' шиг мэдрэгддэггүй тухай Рики аль хэдийнээ мэддэг болсон.

"Би ч бас гэрийнхнээ их санадаг аа. Дүүтэйгээ тоглож, эгчтэйгээ бүжиглэдэг байснаа. Ээжийнхээ гарын хоолыг идэж, аавтайгаа Michael Jackson сонсдог байсан үеэ их санадаг. Одоо бодоход тэр дурсамжуудын алиныг ч бид дахиад бүтээж чадахгүй, чадсан ч мэдрэмж нь адилхан байхгүй. Дэндүү хайран байгаа биз"

"Чи тэгээд зүгээр л гэрийнхэн дээрээ оччихож болдоггүй юм уу?"

"Ажлаас болоод амждаггүй юм аа. Хол болохоор очиход ч хэцүү. Тэгээд л хүний газар ганцаардлаасаа зугтсан шиг л амьдарч байна даа"

Энэ л миний төгс илэрхийлчхэж дөнгөдөггүй нөгөө дулаахан мэдрэмж. Бид тэс өөр асуудлуудтай тэс өөр хүмүүс боловч тэр надад яг л миний талд зогсдог, миний хүн юм шиг мэдрэгдэнэ. Тэс өөр шаналлын эзэд боловч зовлон биднийг нэгтгэдэг нь, тэр тухайгаа ингээд байгаагаар нь ярилцаж чаддаг нь юунаас ч илүү бодитой бөгөөд жинхэнэ. Дулаахан. Рики гэр бүлтэй ч тэдэнтэйгээ хамт байж чаддаггүйдээ зовно. Харин би очиж чадах гэр бүлтэй байсан бол гэж зовно....Нэгэнт л энэ сэдвийн тухай ярихаар шийдэн би өнөөдөр ажил дээр юу болсон тухай, цонхоор харагдах хүүхдүүдэд атаархснаас болоод юу мэдрэгдсэн болохыг нэгт нэгэнгүй хэлсэнд Рики намайг анхааралтай сонссоны эцэст:

"Тэр муу дарга чинь ямар өөдгүй амьтан бэ?Чамайг дандаа тэгж дээрэлхдэг хэрэг үү?Шууд ажлаасаа гар аа, Миён" гэсээр дуугаа өндөрсгөлөө.

Уг нь хэрхэн эцэг,эхээ хариуцлагатай байж, намайг өсгөж, анхаарал тавиасай гэж хүссэн тухайгаа ярьсан байтал ярианаас минь энэ хэсгийг л барьж аван онцолсонд нь багахан цочирдон хэлэх үг ч олдсонгүй. Түүний хувьд ингэж хэлэх нь амархан байх л даа. Харин надад ажилд орж, цалингаараа амьдарч, төлөх ёстой бүхнээ хугацаанд нь өгч, хэнээс ч тусламж авалгүй амьдарна гэдэг амаргүй шүү дээ.

"Өөр ажил олдохгүйгээс гадна надад цаг хугацаа их бага байгаа" гэсэнд тэр юу гэх гэснийг минь ойлгосон байртай толгой дохин, "Яг үнэнийг хэлэхэд би чамаар их бахархдаг шүү, Миён. Чиний амьдралын өчүүхэн хэсгийг л мэддэг надад хүртэл хүнд санагддаг тэр ертөнцөд чи амьдардаг. Маш олон саад бэрхшээл дунд шударга бус гэмээр бүхнийг хүртдэг хэр нь надад ганц ч удаа гомдоллож байгаагаагүй. Чи миний мэдэх хамгийн хүчирхэг нэгэн"

Ингэж хэлэхийг нь сонсосны дараа хэдэн хором өнгөрлөө. Үнэхээр л хүчтэй байх гэж хичээсээр энэ хүртэл ирсэн надад анх удаа хэн нэгэн ингэж хэлсэн болохоор, нээрээ л гомдолж, туних дургүйг минь таниад зогсохгүй хүсвэл би хааяа ч болов тэсэрч, гомдож, ядрах эрхтэйг сануулчих шиг л санагдлаа.

"Үнэн шүү, Миён. Би чамайг энэ бүхнийг туулах тавилантай төрсөн гэж огтхон ч бодохгүй байна. Чи бурхнаас авсан шударга бус болгоны эсрэг тэмцэж яваа. Амаргүй гэдгийг нь мэдэх ч дахиад жаахан л тэвчих юм бол сайхан ирээдүй чамайг хүлээж байгаа" гэсэнд нь би инээмсэглэн толгой дохилоо. Өмнө нь өөртөө яг ингэж хэлдэг байсан ч итгэлээ аль хэдийнээ алдчхаад байсан юм. Гэхдээ одоо бол үнэхээр л дахиад оролдоод үзэх хүсэл төрөх шиг....

"Ни-Ки менежэр ах залгаж байна. Явцгаая"

Гэнэт л өөр хүний хоолой сонсогдсонд Рики надаас илүүтэй цочин эргэж харчхаад хурдхан камераа хаачих нь тэр. Ингэтлээ нуух хэмжээний хариу үйлдэл гаргаснаас гадна түүнийг өөр нэрээр дуудах шиг сонсогдсонд тэр удалгүй буцаж камераа нээлээ.

"Сая чамайг....
Ники гэж дуудсан уу?"

Намайг лавлаж асуусан дариуд тэр хоолойгоо засан ихэд сандарсан байртай харцаа буруулан "Аан....чи буруу сонссон бололтой. Рики л гэсэн дээ" гэчхээд цааш харахад нь би үнэхээр л хальтхан андуурсан байж болох юм гэж бодсон ч нэг л хачин санагдана....

•———•°••°•———•

M/N: Энэ бичвэрийн эмзэглүүлэх нэг юм нь иймэрхүү амьдралаар амьдардаг ганц хүн нь Миён биш гэдэг нь....маш олон байгаа даа. Дэлхийн өнцөг булан бүрт бусдын хариуцлагагүй, буруу үйлдлээс болоод хүүхэд насаа алдчихсан, шударга бус нийгэмд чадлаараа тэмцэж яваад шантарч, шархалж өдөр хоногийг өнгөрөөх хүмүүс өчнөөн бий. Магадгүй бидний дунд, таны яг хажууханд байгаа байх....Тэр хүн бүрт Рики шиг хань болж, тав тух мэдрүүлэх нэгэн оршихуй заавал гарч ирээсэй~😔

Continue Reading

You'll Also Like

11.3K 1.8K 43
Найзынхаа дүүгийн хувьд сайн найз залуу нь болж үлдэх үү? Эсвэл сайн найзынхаа үүрдийн найз нь хэвээр байх уу? Credit @juliteumi
1.1K 280 9
📝 | چـی ڕوودەدات گەر کەسایەتی نێـو چیڕۆکـە تەواونەکـراوەکـەت لەژیانـی ڕاستەقینـەت دەرکـەوێ وە وات لێبکەن چـیڕۆکەکـەت تەواوبکـەی؟" . . . 🔹Category :...
2.4K 653 35
کچێک کە زۆر حەزی بەسەر کێشیە ڕۆژێکیان ئەچێ بۆ کۆشکێکی کۆن دوای چەندین ڕووداوی بەسەر دێ یەکێک لەوانە بەدەستهێنانی هێزێکی ئەفسوناوی.🥀🦢 نوسەر:DARWN TB...
귀물 By cherry.kh

Mystery / Thriller

1.9K 306 10
Араатнаас өөрцгүй хүмүүс, хүнээс айсан араатан.