!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үе...

By heri0514

5.6K 729 32

!!Бууж Өглөө!! бичвэрийнхээ хоёрдугаар бүлгээ бичихээр боллоо. Өмнөх бүлэгт Ду Хаи, И Хисын хоёрын хайрыг хар... More

✖1✖
✖2✖
✖3✖
✖4✖
✖5✖
✖6✖
✖7✖
✖8✖
✖9✖
✖10✖
✖11✖
✖12✖
✖13✖
✖14✖
✖15✖
✖17✖
✖18✖
✖19✖

✖16✖

175 30 3
By heri0514

Ким Ханигийн гэрт:

Ким Хани "Чи түүнтэй уулзсан байж яагаад ятгаагүй юм?" гэсээр хэн нэгэн рүү орилох үед түүний буйдан дээр тухлан суугаад нүдээ аньж байсан царайлаг залуу юу ч хэлэлгүй зүгээр л нүдээ анин сууж буй харагдана. Энэ залуу бол Ники билээ.

Ники мөрөө хавчаад "Би яагаад тэгэх ёстой гэж? Тэр миний сайн найз. Бас түүнтэй уулзаад удаагүй байж нөхөр хүүхэдтэй чамайг эхнэрээ болго гээд шууд хэлэх байсан гэж үү?"

Ким Хани ууртай нь аргагүй "Тийм ээ, тэгэх ёстой байсан. Намайг чи яагаад ийм зүйл хийсэн гэж бодож байна. Нөхөр хүүхдээсээ салах надад ямар хэцүү байсныг мэдэх үү?"

Никигийн нүд болоод царайнд сая байсан дулаахан тайван төрх нь хүйтэн болж хувираад "Чамайг яагаад гэдгийг чинь мэдэхгүй. Магадгүй шалтгааныг нь сонсвол би зөвшөөрч болно. Надад хэлэх хэцүү тийм шалтгаан байгаа гэж үү? Бас би чиний нөхөр биш, найз ч биш байхад яагаад надаас түүнийг ятгаад өг гэж гуйгаад байгаа юм? Эцэг эхдээ үнэн учраа хэлбэл тэд чамайг ойлгох болно гэж бодсонгүй юу?"

Хани чимээгүй хөмхийгөө зуусаар нүдээ эргэлдүүлэв.

Удалгүй "Тийм ээ, би аав ээж хоёртоо үнэн учраа хэлбэл тэд намайг зөвшөөрөх байх гэж бодсон. Гэхдээ юу гээч ганц энэ шалтгаан биш. Би хэрвээ Шим группийн бэр болчихвол миний нөхөр хүүхэд аюулгүй амьдрах болно. Надад энэ л чухал байна"

Ники түүн рүү итгэж өгөхгүй харцаар цоо ширтээд "Тэгээд чи өөрийнхөө жинхэнэ нэрээр биш Ким Ханигаар амьдрах гээд байгаа юм уу? Тэр хүмүүс чамайг үрчилж авсан болохоор уу?"

Никиг энэ тухай яаж мэдсэнийг нь Хани гайхаад барсангүй. Бас тэр үргэлж Жэюүнээс үүнийг нуухыг хичээж ирсэн байсан ч түүнийг нөхөр хүүхэдтэй гэдгийг мэдчихсэн байсан. Хани хэлэх үггүй болжээ.

Ники "Чамайг өнчин байсан гэдгийг бас чиний нөхрийг барьцаалж чамаар тийм зүйл хийлгэсэнд бид ямар буруутай гэж? Магадгүй чи жинхэнэ Ханитай адилхан өдөр бас адил цагт төрж, багийн чинь зураг Ханитай маш адилхан байсан учраас л тэд чамайг өргөж авсан. Чамайг ашиглаад байна гэдгийг ойлгохгүй байгаа юм уу? Тэд чамайг Шим группийн бэр болгочхоод яахаа хэлээгүй л биз. Тэд чиний хүүхдийг бас нөхрийг чинь тэгээд чамайг цааш нь харуулна. Аав ээж гэж дууддаг хүмүүс чинь тийм л аймшигтай хүмүүс. Үхсэн хүнд их хэмжээний мөнгө өгөх учраас л тэд чамайг ашиглаад байна. Алах гэж. Чамайг өргөж авсан эцэг эх чинь ч Ким гэдэг овогтой гэж чи бодоод байгаа юм уу?"

Хани хэлэх үггүй гацаж орхилоо. Үнэн хэрэгтээ тэрээр асрамжийн газар өссөн охин. Өөрийг нь хайрлах залуутай учрахаас өмнө Ким гэдэг гэрт үрчлэгдсэн билээ. Гэтэл тэд охинд сайн хандахаас илүү дарамталж байв. Охин тэр бүх дарамтаас зугтаагаад буцан асрамжийн газартаа ирэхдээ өөрийнхөө нөхөр болсон залуутай уулзаж түүнтэйгээ нууц хурим хийгээд удалгүй охинтой болсон ч өргөж авсан эцэг эх нь түүнийг нь мэдээд аймшигтай ихээр уурлаад зогсохгүй шууд л түүний нөхөр хүүхэд хоёрыг барьцаалан өөрсдийнхөө дарамт шахалтыг үргэлжлүүлсээр ирсэн юм. Тэдний дарамт бол түүнийг яг л жинхэнэ Ким Хани гэх охинтой адилхан болгох гэж бас Шим группийн бэр болгох гэж улайрсан явдал байв.

Шим Жэюүний хувьд тэрээр багаасаа л Ким Хани гэх охинтой сүй тавьчихсан байсан ч нэг л өглөө тэд хачирхалтай гэмээр замхран алга болчихсон юм. Удалгүй түүний сүйт бүсгүй нь ахин гарч ирсэн нь Ким Хани гэх нөхөр хүүхэдтэй энэ бүсгүй байсан юм.

Хэтэрхий их дарамт шахалт мэдэрсэндээ болоод нөхөр хүүхдээ л хамгаалах гол зорилгыг тээсээр. Нөхөртөө ч хэлээгүй шууд л Шим Жэюүнийг сүйт залуугаа хэмээн олонд зарлаж орхисон юм. Гэвч нөхөр нь өөрийгөө аюулд орж буйг ч мэдэлгүй Жэюүнтэй уулзаад шууд л түүнд өөрсдийнхөө нууцаар гэрлэж байсан тухайгаа бас бяцхан охиныхоо зургийг үзүүлнэ гэж зүүдлээ ч үгүй биз.

Хани "Тэгээд би яах ёстой юм?"

Ники гүнзгий амьсгаа аван гаргаад "Нөхөртөө үнэн учраа хэл" гэлээ.

Хани түүн рүү байж боломгүй зүйл сонссон мэт ширтээд хүчтэй эсэргүүцэв.

Ники санаа алдаад "Жэюүн чамайг тоолгүйгээр өөр сүйт бүсгүйтэй болчихсон байсан шүү дээ. Магадгүй чи тэр охиныг хараа л байлгүй" гэхэд Хани Жисолыг саналаа.

Тэр өөрөөс нь хэд дахин үзэсгэлэнтэй охин байсан шүү дээ. Бас тэр огтхон ч нүүрээ будаагүй байсан нь улам бүр л түүнээс илүү гэдгээ хэсэгхэн хугацаанд батлаад өгчихсөн.

Жисолыг харсан тэр мөчид түүний энэ сандрал улам бүр нэмэгдэж Жэюүнийг хэрхэн тэр охины өмнө хөл алдаж буйг анзаарсан үеэс түүнд яагаад ч боломж гарч ирэхгүйг тэрээр өргөж авсан гэх тэр эцэг эхдээ хэлэхээс айсан юм. Никигийн хэлдэгээр шууд л түүнийг болоод нөхөр тэр тусмаа ямар ч гэмгүй бяцхан охиныг нь ална гэж сүрдүүлэх байх гэсэн айдас зүрхэнд нь түг түг гэсээр суучихсан байсан юм.

Ники "Би чамайг зүгээр л тайван амьдраасай гэж хүсэж байна. Жэюүнийг би сайн мэднэ. Тэр жинхэнэ Ким Ханид яаж ханддаг байсан шигээ тэр үерхэж байгаа охиндоо ч бас тэгж хандаж байгаа. Бас нэг зүйл. Эцэг эх чинь чамд хэлээгүй ч Ким Хани нохойнд дуртай байсан юм. Харин чи түүний хамгийн хайртай нохойг нь өшиглөсөн. Учир нь чи нохойнд дургүй. Жэюүн түүнийг тод санадаг. Шим ах эгч хоёр ч бас чамтай элэгсэг ханддаггүй биз дээ? Чи тиймхэн зүйлийг сураагүй эсвэл тоогоогүй. Тэд чамайг биш гэдгийг аль эрт гадарлаад эхэлчихсэн байх"

Хани баргар царайлан доошоо шал ширтсээр л байх аж. Тэр үнэхээр нохойнд дургүй. Бага байхдаа маш том нохойнд хазуулж байсан удаатай болохоор л тэр байх. Никигийн зөв ч байж болно. Шим групп ямар том билээ дээ. Тэд ганц хуруугаа хөдөлгөхөд л бүх зүйлийг мэдэж чадна.

"Би хальт сонссон ч Жэюүний эцэг эх хоёр одоо үерхэж байгаа тэр охинд нь маш найрсаг хандсан гэж байна лээ. Тэгэхээр үнэнтэй эвлэрцгээе. Чи хэзээ ч түүний эхнэр болж чадахгүй. Харин нөхөр хүүхдийн чинь хувьд..."

"Тэдэнд муу зүйл тохиолдохгүй биз дээ? Учир нь би нөхөртөө үнэхээр их хайртай" гэсээр Хани Никигийн яриаг таслан хэлэхэд

Ники "Жэюүн л тэднийг хамгаалж чадна. Харин би бол зүгээр л үг дамжуулна. Намайг хаа байсан Японоос наашаа зөвхөн ийм л үүрэгтэй хүрэлцэн ирсэн гэдгийг бүү март. Эцсийн шийдвэрийг Жэюүн гаргана" гэсээр тэдний яриа өндөрлөх тийшээ хандаж байлаа.

Ники буйдангаас босоод "Нөхөр хүүхдийг чинь аюулгүй байх тал дээр би анхаарах болно" гэж хэлээд Ханигийн гэрээс гаран явлаа.

Хани ард нь бодол болон хоцорчээ. Тэр нөхөртөө үнэхээр их хайртай байж яалаа гэж танихгүй эрийн хуучин сүйт бүсгүйн дүрд тоглох билээ дээ. Өөр эрийг хайрлаж буй мэт жүжиглэх өөрт нь ямар их дарамт болсныг бодсоор л түүний нүднээс голыг нь зурсаар гашуун нулимс урсав.

Өргөж авсан гэх тэр эцэг эхдээ тэр юу гэж хэлэхээ мэдэхгүй л байлаа. Түүнийг ална гэж сүрдүүлдэг нь хий хоосон сүрдүүлэг биш шүү дээ. Ялангуяа ямар ч гэмгүй бяцхан охиноосоо хол байна гэдэг энэ Ханид ямар их хэцүү зүйл гээч. Бодох төдийд л зүрх нь шимширч охиноосоо уучлал гуйх аж. Гэвч харамсалтай нь охин нь одоо түүний хажууд алга. Гэвч түүнд өөр сонголт байхгүй мэт санагдсан. Тэр бяцхан охиноо үхүүлэхгүй гэсэндээ тэдний энэ дарамт шахалтыг тэсээд Шим группийн бэрийн байр сууринд суух ёстой байсан ч Шим Жэюүн өөр нэгэнд хэдийн хайртай болчихсон байдаг. Хани ямар нэгэн шийдэлд хүрэх хэрэгтэй. Гэхдээ яаж вэ гэдгээ хараахан ойлгоогүй юм.

Никиг өөрт нь яаж туслахыг хэлж мэдэхгүй л байлаа. Гэвч гэрийн хаалга онгойх чимээ ахин гарч

Ники буцан орж ирээд "Хоёулаа Жэюүнтэй ярилцаж учраа эхлээд олсон нь дээр бололтой. Жэюүн тийм ч муу хүн биш. Тэр чамайг ойлгоно. Тэгээд чиний өргөж авсан гээд байгаа тэр хүмүүсийг үгүй хийх ямар нэгэн арга бодож олох хэрэгтэй. Энэ бүхэн би өөрийнхөө сайн найзын төлөө бас ямар ч гэмгүй чиний бяцхан охины төлөө хийж байгаа хэрэг шүү" гэлээ.

Үнэндээ тэрээр өөрийг нь орхиод буцаад Япон руугаа явах тухай бодож байсан ч хүн чанар гэдэг зүйл аймшигтай юм. Яг ийм мөчид хувиа хичээх ёстой бас бусдын хэрэгт хошуу дүрэхгүй байх ёстой гэж дотроо өөртөө түм буман удаа орилж хашхирсан ч сэтгэлийнх нь гүнээс хүн чанар нь зулгаагаад тэр яаж ч чадахгүй түүнд тусалхаар шийдэг буцан орж ирсэн нь энэ юм.

Үүнийг сонссон Ханигийн зүрх сэтгэл яагаад ч юм тайвшраад явчих шиг болов.

>>>>>

Ники Хани хоёрыг өөрийнх нь гэрт гэнэт цуг хүрээд ирнэ гэж бодоо ч үгүй байсан Жэюүн ихэд гайхжээ.

Жэюүн тэднийг ээлжлэн хараад юу болоод байгааг асуух нүдээр ширтэнэ.

Ханигийн ч хувьд түүнтэй үнэхээр л чин сэтгэлээсээ ярилцах хэрэгтэй гэдгээ ухаарсан юм.

"Чи өөрийнхөө найз охиныг дуудчих. Тэгээд дөрвүүлээ сууж байгаад сайн ярилцах хэрэгтэй байна" гэсээр Ники энэ хачин эвгүй байдлыг эвдэн хэлэхэд

Жэюүн "Жисолыг дуудаж яах юм? Тэгээд ч тэр дахиад..." гэж хэлээд үгээ дуусгалгүй орхилоо.

Яг энэ үед нь түүний толгойд "Дахиад тааралдвал би хэлээд үзье" гэсэн Жисолын дуу хоолой цангинасан юм.

Жэюүн урдаас нь маш нухацтай ширтэх хоёрыг ээлжлэн харж байгаад санаа алдан шууд л Жисолыг дуудахаар утсаа шүүрлээ.

Удалгүй Жэюүн "Тэр арван минутын дараа орж ирнэ" гээд Ники руу яг юугаа төлөвлөөд байгааг нь гайхан харав.

Ники бол арга заль ихтэй, ямар нэгэн зүйлийг хийх гэж тэмүүлвэл ямар ч аргаар хамаагүй хийх гэж дайрдаг нэгэн. Тийм ч учраас түүний энэ шийдэмгий мэт ойлгомжгүй харцыг харсан Жэюүнд хэлэх нэг ч оновчтой зөв үг орж ирсэнгүй.

Тэдний дундах байдал үнэхээр эвгүй ажээ.

Жэюүн "Цай ууцгаах уу?" Хэмээн санал болгох мэт асуухад Ники толгой дохив.

Хани руу харах зүрх зориг Жэюүнд яагаад ч юм төрөхгүй байх аж. Бас тэрээр сэмхэн харц чулуудан хартал тэрээр өнөөх эрхэмсэг өөртөө итгэлтэй охин шиг санагдсангүй. Яг одоо түүний энэ байдал үнэхээр санаа зовсон, айсан бас ичсэн харагдаж байлаа. Магадгүй түүний энэ үйлдлээс болоод л Жэюүнд түүн рүү муухай ч харах хүсэл төрөөгүй байх.

Аяга цай ууж өрөөнд зөвхөн Ники Жэюүн хоёрын энгийн яриа өрнөх энэ үед гэрийнх нь хаалга дуугарсаар Жисол ороод ирэв. Жэюүн шууд л код хийгээд ороод ирээрэй гэж захисан учраас түүний хэлснээр хийхээр болжээ.

Жисол том өрөөнд орж ирээд л шууд ам нь ангалзав. Түүний өмнө нь харж байсан Ким Хани гэх охин бас түүний хажууд хэнийг нь мэдэхгүй нэг залуу сууж байлаа.

Жисол Жэюүн рүү асуусан харцаар ширтэх үед Жэюүн ч бас өөдөөс нь мэдэхгүй мэт харцаар ширтээд түүнийг хажууд нь ирж суухыг урив.

Жисолыг орж ирэхийг харсан Ники түүнийг үнэхээр үзэсгэлэнтэй охин болохыг харан гайхаж орхив. Орж ирсэн цагаас нь түүний харц Жисолоос огтхон ч холдоогүй юм.

Жэюүн үүнийг нь анзаараад хөмсгөө үл ялиг зангидах аж. Тэр одоо найз охиныг нь харахын тулд зориуд дуудсан юм биш биз дээ?





<<<<<

За удахгүй дуусах тийшээ хандаж байна шүү. Бас бүх зүйлийн учир удахгүй тайлагдах болно. Сэтгэгдлээ хуваалцаарай!! Мэдээж шүүмж сонсоно шүү❤️❤️❤️

Continue Reading

You'll Also Like

40.6M 1.1M 42
When Arianna marries billionaire Zach Price to save her family, she doesn't expect to fall in love with a man who'd always consider her a second choi...