𝙄𝙛 𝙄~

By riansuga

1.4K 285 3

Хэрвээ би чиний гарыг тавиагүй бол чи одоог хүртэл миний дэргэд байх байсан уу More

ᴘᴀʀᴛ ᴏɴᴇ ||
ᴘᴀʀᴛ ᴛᴡᴏ ||
ᴘᴀʀᴛ ꜰᴏᴜʀ ||
ᴘᴀʀᴛ ꜰɪᴠᴇ ||
ᴘᴀʀᴛ ꜱɪx ||
ᴘᴀʀᴛ ꜱᴇᴠᴇɴ ||
ᴘᴀʀᴛ ᴇɪɢʜᴛ ||
ᴘᴀʀᴛ ɴɪɴᴇ||
ᴘᴀʀᴛ ᴛᴇɴ ||
ᴘᴀʀᴛ ᴇʟᴇᴠᴇɴ ||
ᴘᴀʀᴛ ᴛᴡᴇʟᴠᴇ ||
ᴘᴀʀᴛ ᴛʜɪʀᴛᴇᴇɴ ||

ᴘᴀʀᴛ ᴛʜʀᴇᴇ ||

110 19 0
By riansuga


Уурандаа ширээн дээрээ байх бүх зүйлийг сандаачин, унагахыг нь унагаж хагалхыг нь хагалаж байв. Тэнэг Ким Мингюүгээс болж бүхэл бүтэн гурван сар гэрийн хорионд орох ч гэж дээ.

Өрөөний хаалга онгойн Ким Мингюү ороод ирэв. Дургүй хүрэн хажуудаа байсан савтай тосыг түүн рүү шидлээ. Мингюү гараараа хамгаалсан ч түүнийг оночих шиг болов. Мингюү санаа алдан, намайг хоёр гар дээрээ өргөн орон дээр суулгалаа.

"Өрөөнөөс гар!!!Чи энд байгаад байвал би дахиад чам руу юм шидчихэж магадгүй юм шиг байна" Мингюү тоосонч шинжгүй, миний сандаачсан юмсыг цэвэрлэж байв. Анхнаасаа Ким Мингюү энэ гэрлэлтийг зөвшөөрөөгүй бол энд ингэж юм янзалж суухгүй байсан. Ийм амьдрал, ийм гэрлэлтийг хүссэн хүн нь тэр өөрөө.

"Хичнээн ууралсан ч ... юм битгий шидэлж бай. Чи өөрийгөө гэмтээчихвэл яана... тэрний оронд намайг зод, цохь"

Тэр маш гунигтай харцаар над руу ширтэн, үл ялиг инээмсэглэв.

"Гэрлэлтээ цуцалчихвал болох юм биш үү? Чи ч би ч аль аль нь бие биедээ сэтгэлгүй биздээ?"

"..чи л байх. Харин ~ Би чамд хайртай... " юу гэхээ мэдэлгүй түүнийг босгон түлхсээр өрөөнөөсөө гаргалаа. Мингюүтэй нэг өрөөнд 30 минутаас илүү байхыг хүсэхгүй байна.

Түүнд дасчих юм шиг санагдаад.

Чан руу зурвас бичсэн ч одоог хүртэл хариу алга. Хичнээн аав намайг хүчээр гэрлүүлсэн ч хэлсэн үгэндээ хүрдэг л хүндээ, Чаныг оролдоогүй байх. Гэхдээ яагаад ерөөсөө утсаа авахгүй байгаа юм болоо.

••••

Чаны утас холбогдохгүй болоод 10 цаг болчихлоо. Аав руу залгаж асуутал Чаныг яагаачгүй гэдгээ надад хэллээ. Бүр л санаа зовон, Чаны гэр лүү очхоор шийдлээ. Надад байгаа ганц эерэг вирус минь, ямар ч муу юм болоогүй байгаасай.

"Хаачих гэж байгаа юм?" Мингюү гарнаас барьж аван намайг дээрээс доош гайхаж харав. Гарыг нь хүчтэй цохин холдуулчихаад гарах гэтэл дахиад гарнаас бариад авав.

"Чаных руу" Мингюү намайг дагуулан цонхны тавцан дээр очин, толгойгоороо дохилоо. Хартал, гэрийн гадаа хаа сайгүй хамгаалагчид байв.

"Надтай хамт явчих... би хүргээд өгий." Мингюү хувцсаа өмсхөөр өрөө рүүгээ орлоо. Чан руу л очиж байвал ямар ч хамаагүй аргаар явахад бэлэн байна.

Хэсэг өнгөрсөн амьдрал зэрэг бас бус юм бодон суулаа. Ким Мингюү надтай суугаад чин сэтгэлээсээ инээж байсан үе байдаг болов уу... гэхдээ яагаад заавал надтай суусан юм бол. Түүнд дутуу юм үнэхээр байхгүй, төгс гэдэг үг ч багадхаар залуу сан.

Өглөө босоход л амттай өглөөний цай бэлэн, үнэхээр их хайр дунд амьдруулахаар залуу.

"Явцгаая" Мингюү надтай адилхан цамц өмсчихсөн байв. Гэнэт л бал сарын бэлэг энээ тэрээ гээд хос цамц захиалж байснаа саналаа. Мингюү гарнаас хөтлөх гэхээр нь нэг зөрүүдлэх гэснээ гадаа байгаа хамгаалагчдыг саналаа. Дуугүй л гарнаас нь хөтлөн гарах гэж байтал утсанд зурвас ирэн Мингюүгийн гарыг шууд л тавин ард талын цонх руугаа гүйлээ.

"Чан аа!"

Тэр инээмсэглээд цонхны доор зогсож байв. Бөөн баяр болон Чаны араас гарах гэтэл Мингюү намайг зогсоолоо.

"Хэён а~ аавдаа юу гэж амласнаа мартаа юу? "
Тэр цонхыг хаагаад бүр хөшгийг нь ч хаачхав. Түүнийг юу ч гэж байсан миний зүрх сэтгэл Чаныг л гэж байсан учир үл тоон, цааш нь түлхээд гарахаар зэхлээ.

"Жон Хэён! Ингэх тусам Чанд чинь хэцүү гэдгийг ойлгохгүй байгаа юмуу?"

Гэнэт л аавын хэлж байсан сүрдүүлгүүд нь сонсогдон, явж байсан газартаа зогсоод Мингюү руу байдгаараа муухай харлаа.
Би зөрүүдлэх тусам Чанд л хэцүү байх юм шиг байна.

'Уучлаарай, Чан а~ би өнөөдөр уулзаж чадахгүй нь! Гэрлүүгээ харь даа!'

Уртаа санаа алдан Ким Мингюү рүү байдгаараа муухай хараад өрөө рүүгээ яарлаа.

"Оройн хоол 30 минутын дараа шүү~"

Оройн хоол байтугай царайг нь ч харах хүсэлгүй байхад!

Continue Reading

You'll Also Like

5.7K 440 33
The Legend Say: "Even a man who is pure in heart. And says his prayers by night. May become a wolf . When the wolfbane blooms. And the autumn moon is...
34K 444 12
"annie, I'll love you forever and always.. im sorry.." 'call ended' :( DISCONTINUED!
14.8K 2.1K 15
[POISON] 2 дугаар бүлэг. (1дүгээр бүлэгтэй шууд хамааралтай тул эхлээд POISON бичвэрийг уншина уу) Бразилийн картилууд, оросын мафиуд зүүн азиас хүмү...
4.2K 381 17
"Шилжилтийн нас гэнэ шүү. Тонилж үз, тэр хүүхэн зүгээр л гэдсэн дэх хүүхдээ алчихсан галзуу өлөгчин болохоос биш өрөвдөлтэй сахиусан тэнгэр лав биш."