❤ Час улаан зүрх ❤

By ShureeOXEXO326

39.8K 6.8K 990

Гол дүр нь гэж бодож явсан амьдралынхаа, үзэгдээд өнгөрөх энгийн нэг туслах дүр гэдгээ мэдсэн юм. . . Од мэт... More

Урьдчилсан танилцуулга📜
1. Урилгагүй зочин
2. Томоотой бай!
3. Цуснаас илүүг чамдаа
4. Та энд?
5. Туслах гэж ирсэн
6. Тэнэг хүүхэн
7. Дракула
8. Үнэнтэй нүүр тулахад
9. Жэй
10. Үзэн ядаж байна
11.Юу асуумаар байна?
Дэд бүлэг: Мангасын үүр
✡️Охин том болсон✡️
✡️Ойн гүн дэх бүсгүй✡️
✡️ Шидэт харш ✡️
✡️ Тоорын цэцэрлэг ✡️
✡️ Татгалзаж болохгүй гоо үзэсгэлэн ✡️
✡️Чиний хүсэл надад тушаал✡️
✡️ Би бэлэн ✡️
✡️ Хүүхэд бий болсон ✡️
12. Насан туршид чинь!

Дэд бүлэг: Төгсгөл хэсэг

1.5K 255 31
By ShureeOXEXO326

Хөл хүнд болсон анхны мэдрэмж хүчтэй байсан ч цаашдаа сонин хачин зүйл болсонгүй. Амар тайван юу ч байхгүй мэт.

Инбинь мэдээж гайхширч байсан ч тайван байгаа дээр нь унтаж нойр авахаар шийдлээ. Цаашдаа юу болох, юу нь тийм аймшигтай талаар сайн мэдэхгүй боловч өвдөлт, өвчин шаналалд яардаг хүн гэж хаана байх билээ. Сэтгэл дотор нь айдас байгаа ч хүн бүрд багахан хэмжээнд байдаг итгэл найдвар нь "Магадгүй онцгой хүүхэд байх, энэ чигээрээ өвдөхгүй амар бойжих юм биш биз?" гэх найдлага тээсэн бодлыг ч төрүүлнэ.

Инбинь харьцангуй тайван байсан боловч Кай эсрэгээрээ гэмээр түгшүүртэй, санаа зовсон төрхөөр харна. Энэ нь мэдээж айж эмээхэд хүргэж байсан ч хүүхэд тайван байгаа энэ нөхцөлд Инбинь ч бас тайван байхаар шийдэв.

"Унтацгаая, нойр хүрч байна" хэмээгээд Кай-н энгэрт наалдах үед угаас унтдаггүй цуст араатан түүнийг хамгаалах мэт дулаахан тэврэлтээрээ бүрхээд

"Унт даа" гэх үгийг л амнаасаа унагав.

====

Эд сайхан нойрон дундаа зүүдний ертөнцөөр аялж байтал хамаг бие нь түлэгдэх шиг аймшигтай хорсох өвдөлт мэдрэгдэн галзуурсан мэт орилсоор босож ирлээ.

Инбинь "ААААА~ ШАТАЖ БАЙНА!! БИЕ МИНЬ ШАТААД БАЙНА" хэмээн уйлсаар хамаг биеэ үрж маажин тэсгэл алдам өвдөлтөөсөө болж орон дээрээ ч тогтож чадахгүй ийш тийш гүйж, өнхөрч унаж байлаа.

Энэ бүхэн юу болоод байгааг хангалттай гадарлах Кай-н харц шаналал, гэмшил дүүрэн боловч яг энэ үед түүний хийж чадах нэг ч зүйл байхгүй.

Бурхдын өгсөн шийтгэл тул халууцаж байх үед нь хүйтэн мөс өгсөн ч халуун лаав чулуу мэт л мэдрэгдэх болно. Гаднаас нь яаж ч хичээгээд туслах боломжгүй тийм л там. . .

Сэтгэл нь урагдаж, зүрх нь бачуурч байв. Хайртай хүн нь нүдэн дээр нь тарчилж байхад чиний хийж чадах зүйл огт байхгүй байна гэдэг өөр нэгэн там гэлтэй.

"Хонгор минь, чи чадна. .. .. чи чадна" гэх үгийг амандаа бувтнан Инбинийг тэвэрч аргадах гэж хичээнэ.

Гэвч энэ үгс түүний мэдэрч байгаа өвдөлтүүдийн дэргэд юу ч биш тул анхаарлыг нь ч татаж чадсангүй.

"ААААА~ ӨВДӨӨД БАЙНА, МАШ ИХ ӨВДӨЖ БАЙНА" хэмээн уйлсаар түүний мөрөнд нүүрээ наахдаа тэсгэл алдсан бололтой Кай-н мөрнөөс хазаж орхилоо. Энгийн хүнийг хазсан бол бараг л махыг нь өмлөөд авчих байсан байх. Өөрт байх хамаг хүчээрээ хазаж байгаа нь тодорхой байв.

Кай-д өвдөлт бараг л мэдрэгдэхгүй, тиймээс ингээд ч болов тэсээсэй гэж хүссэндээ түүнийг аргадах мэт нурууг нь зөөлөн илбэхээс өөрийг хийсэнгүй. . .

=====================

Өөр нэгэн там. Инбиний хамаг яс ээлж дараалан хугарч байгаа мэт чимээ гарч, яс хугарах тэр их өвдөлт шууд л мэдрэгдэж эхлэв. Харахад хамаг яс нь бүтэн бие нь эрүүл харагдах ч Инбинь ирэх өвдөлт нь яс бүр нь хэдэн арван удаа хугарч, үйрч унаж байгаа мэт л тэвчихийн аргагүй өвдөлтийг мэдрүүлнэ.

"БИ ЧАДАХГҮЙ НЬ!! ҮҮНИЙГ ЗОГСООГООД ӨГӨӨЧ!! ГУЙЖ БАЙНА. . .. ЭНЭ МАНГАСЫГ ДОТРООС МИНЬ ГАРГААД ӨГӨӨЧ" хэмээн цурхиран уйлах хэдий ч бүтэшгүй гуйлт хэвээр.

Хүний хүүхэд гэдсэндээ эндэж болдог ч чөтгөрийн хүүхэд хэзээ ч эндэхгүй. Бий болсон л бол эрүүл саруул гарч ирэх болно. . . .

======================

Амьсгалж чадахгүй бачуурч эхлэв. Яг л ам хамар бүгдийг нь таглаад хаячихсан мэт. Байдаг чадлаараа амьсгаа авах гэж хичээх хэдий ч түүний дотор агаар огт нэвтрэхгүй байв.

Олон удаа хүчлэн амьсгалж эхлэхэд ямар нэг хортой утаа бие рүү нь орж эхэллээ.

Ханиалгах, манарах, бүтэх мэдрэмжүүдийг хэр удаан мэдэрснийг бурхан л мэдэх байх. . . .

Ээлжит нэгэн там дуусахад ямар ч хүч тэнхээгүй болсон Инбинь нүдэндээ нулимстай газар хэвтэнэ. Түүний энэ бүх шаналлыг нүдээр харахаас өөрийг хийж чадахгүй байгаа Кай.

Сэтгэл зүйгээр нь дэмжиж, аргадан тэвэрч, энхрийлэн үнсэх хэдий ч энэ бүхэн юу ч болохгүй. Өвдөлт эхэлсэн л бол Инбинь өвдөлтөөс өөр юу ч мэдрэгдэхээ больдог. Бүр Кай-н хэлж буй үгс ч сонсогдохгүй гээч.

Кай түүнийг өргөн орон дээр тавихад Инбинь яг л газарт унахдаа ямар байсан тэр чигтээ нулимстай нүдээр хий хоосныг ширтэн хэвтэнэ.

Кай "Одоо жаахан хоол идчих" гэсээр Инбиний  амруу зутан шөлийг бага багаар халбагадан өгөх хэдий ч хоолоо залгих ч тэнхэлгүй болсон түүнд хоол идэх хүндхэн даваа байлаа.

================

Аймшигт араатны хурц шүднүүд арьс махыг нь цоолон бие рүү нь шигдэж, ясыг нь хүртэл үйрч унатал нь хазаад хамаг биеийг нь тасар татан хаяг аймшигтай өвдөлт.

Энэ бүхнийг яг жинхэнэ мэтээр нэг бүрчлэн мэдэрнэ.

Өвдсөндөө яргалан орилсоор байгаад хоолой нь сөөж, чанга орилсон ч түүний амнаас гарах авиа хүнд бараг л сонсогдохгүй шахам цааш оржээ.

Аврал эрэн уулсаар байтал нулимс нь хүртэл дууссан мэт нүд нь хорсож өвдөх хэдий ч нулимс үл дусна. . . .

=================

Там гэж ийм л байдаг байх. Хүн бүр диваажин там, дараа төрлийн талаар ярьдаг боловч там гэхчийг чухам юу болохыг төсөөлж ч чаддаггүй байсан юм байна гэдгийг Инбинь яс махандаа тултлаа ойлгож байлаа.

Хамаг бие нь түлэгдэж халуун галд шатах, хамаг яс нь хугарч үйрч унах, араатанд тасар татуулах, бие нь хөлдөж хүйтэнтэй хамт ирэх өвдөлтийг дээд цэгт нь мэдрэх. Бүх бие нь мэдээгүй болж юугаа ч хөдөлгөж чадахгүй байх мэдрэмж.

Үхлийн аюултай тарчлаант хор ууж хамаг бие нь дотроосоо урагдаж байгаа мэт аймшигт мэдрэмж. Зарим нэг өвдөлтийг нь бол үгээр ч тайлбарлах боломжгүй, магадгүй энгийн хүн хэзээ ч мэдэрч үзээгүй байх гэхмээр итгэхийн аргагүй аймшигт өвдөлтүүд....

Энэ бол жинхэнэ там!

==================

10 сар гэдэг 10 мянган жил мэт л аймшигтай удаан, сэтгэл зүрх, бие мах бодь тэр чигтээ шантармаар хүнд өнгөрөв.

Тоолж барамгүй харгис үхлүүдийг биеэрээ мэдэрсээр 10 сарыг туулж чадсан Инбинь яг одоо бол амьд үхдэл мэт л нүднээс нь өөр юу  ч хөдлөхгүй орон дотроо хэвтэнэ.

Төрөх дөхсөнийг нь илтгэх мэт гэдэс нь тогоо шиг том болчихсон байгаа харагдана. Хэвлий дотор нь бүрэлдэн бойжих мангас эрүүл саруул эрч хүч дүүрэн аж.

10 сар хайртай хүнээ тарчилж байгааг харсан хүчирхэг Дракула Кай хүртэл сэтгэлийн шаналал, сэтгэл дэх тамаасаа болсон гэмээр аймшигтай ядарсан төрхтэй харагдана.

Ядрах нь битгий хэл өвдөж ч үзээгүй түүнд хүртэл ийм хүнд тусжээ.

Анир чимээгүй орчин, зүгээр л дэндүү их шаналал дундаа авиа ч гаргах тэнхэлгүй болсон хос хоёр. . ..

Тэдний энэ их анир чимээгүйг эвдэн хүүхэд төрөхөөр өвдөж эхэллээ. Гэвч энэ өвдөлт Инбиний хувьд өнгөрсөнд туулсан бүх тамын өвдөлтийг амьсгаа авах зайгүй ар араас нь дахин өгсөн там доторх там байв.

Амьсгаа авах ганц ч секунд түүнд байсангүй зүгээр л эцэс төгсгөлгүй аймшигт өвдөлт. Хөдлөх ч хүч чадалгүй болсондоо Кай руу харцаа шилжүүлэн нулимс унагахаас өөр хийж чадах зүйл огт байсангүй.

Амнаас нь дуу гарахгүй ч өвдсөндөө яргалан гийнах чимээ л бүдэг сонсогдоно.

Хүүхэд төрөх гэж байгааг мэдсэн Кай ч хурдхан хэрэгтэй зүйлсийг бэлдлээ. Хайртай хүнээ тамаас гаргаж авах ганц арга хүүхдийг хурдан төрүүлэх. Тийм дээ ч савны амсар нээгдсэн үгийг дахин дахин шалгаж, гэдсийг нь илж бага зэрэг даралт өгөх байдлаар аль болох хурдан төрүүлэх гэж хичээнэ.

Кай мэдээж хүүхэд эх барьж байгаагүй, яаж төрдгийг нь ч нарийн мэдэхгүй. Гэвч тэр иймэрхүү зүйлийг харж байсан. Учир нь тэр хангалттай удаан амьдарсан шүү дээ.

====

Өвдөлт эхэлснээс хойш Инбинийг маш ихээр өвдөж байгаа нь харахад л нүдэнд ил байсан ч одоо бол бүр хүчтэй хариу үйлдэл үзүүлж эхлэв. Хүмүүсийн хэлдгээр чөтгөрт эзэмдүүлсэн мэт гар хөл нь гэнэт ийш тийш хөдөлж, нуруу нь бараг л хугарах гэж байгаа мэт огцом дээш хотойж, энгийн хүн харвал айсандаа сүнс нь зайлаад явчихмаар аймшигтай дүр зураглалтай болж ирэв.

Нүднийх нь хар дээш гүйн алга болоод зөвхөн цав цагаан нүд эргэлдэх нь бүр ч аймшигтай. Өвдөлт гэхээс илүү амь тавьж байгаа мэт хачин авиа гарч, хамаг яс нь хугараад байгаа юм шиг л дуугарч эхлэхэд Кай-д өөр арга байсангүй.

Уг нь хүүхдээ төрсний дараагаар Инбиньд албан ёсоор санал тавьж түүнийг хувиргах хүсэлтэй байсан ч одоо л хийхгүй бол оройтох мэт аюулт байдал иржээ.

Кай сандарч айсан харагдах ч дахиж эргэлзсэнгүй дээш нумран толгой дээрээ тогтсон байгаа Инбиний биеийг хүчээр доош дарж хэвтүүлээд хүзүүнд нь өөрийн соёогоо шигтгэлээ.

Халуун бүлээн цус түүний ам руу урсан орж ирэхэд цуст араатны шуналт хүсэл гал мэт дүрэлзэв. Амьдралдаа амсаж байсан хамгийн амттай цус!

Ийм цусыг уухын тулд бүтэн дэлхийг тэр чигт нь үгүй хийсэн ч чадахаар тийм л хүчтэй, бас шунал төрсөн мэдрэмж.

Оюун ухаанаа алдаж, мансуурсан мэт цусыг нь залгилж байсан Кай түүний доор амь тавьж байгаа хайртай бүсгүйгээ харах мөчдөө ухаан орсон мэт өөрийгөө тэнгэрт нистэл хойш түлхэж орхилоо. Хажууд байх гурван өрөөний ханыг нуртал хол шидэгдсэн тэрээр цусанд шунах хүсэл, хайртай хүнээ алах шахсан айдас дундаа өөртэйгөө тэмцэн гар хөл нь чичирсээр эрүүл мансуурсан хоёрын дунд их л хачин байдалтай босож ирлээ.

"Прэтусын цус ийм хүчтэй гэж төсөөлж байсангүй" хэмээн амьсгаадан хэлээд юу юугүй гарах гэж байгаа хүүхэд дээрээ очлоо.

Тамын өвдөлтийн хажуугаар цус сорогч болох хувирал давхар явагдаж Инбиний бие эгээтэй л задарчих шахан дэндүү идэвхтэй урвал явагдаж байв.

Хүүхдийн толгой цухуйх үед Кай түүнийг зөөлөн татаж гаргалаа. Хүүхэд гарах тэр мөчид нөгөө их өвдөлт өргөс авсан мэт л алга болов. Нүднээс бусдыг хөдөлгөх тэнхэлгүй байсан Инбиньд хүч чадал эрч хүч амтагдаж эхэллээ.

Нарийн жижиг зүйлсийг ч харж, хаа хол уулын бэлд яваа хүний яриаг хүртэл сонсоно. Энэ бүх мэдрэмждээ гайхаж цочирдсон Инбинь год хийтэл үсрэн гэнэт дээш босож ирлээ.

"Юу болоод байна аа?" гэж гайхан асуухад

Кай-н нүдэнд нулимс цийлгэнэн түүн рүү хараад "Болчихлоо, бүгд дууссан. Хүүхэд төрчихлөө. Бас чи амьд байна. Би чамд маш их хайртай. Аминаасаа илүү хайртай" хэмээн хэлээд Инбиний уруул дээр үнсэх мөчид зүрх нь гэнэт чулуу болчих шиг л хүнд оргиж, бас хүчтэй хатгуулан өвдөхөд Инбинь Кай-г түлхлээ.

"Энэ. . . .энэ яаж  байна аа?" гэж асуухтай зэрэгцэн нөгөө хүнд зовуурьтай мэдрэмж цээжийг нь нэвтлээд гарах гэж байгаа мэт л татагдсан хачин мэдрэмж төрж байснаа цээжин дотор нь ямар нэг зүйл дэлбэрчих мэт болоход түүний зүрхэн тус газраас цацарсан час улаан гэрэл өрөөг тэр чигт нь бүрхлээ.

Инбиний бие усанд хөвөх мэт дээш өргөгдөн агаар дээр хөвж, нүд  нь час улаан өнгөнд хувиран, амьсгаа авах гэж байгаа мэт амаа нээхэд түүний шүдэн дундаас уртаас урт соёо ургаж зүрхнээс нь цацрах час улаан гэрэл улам хүчтэй болж байлаа.

Энэ үзэгдэл хэдэн минут үргэлжлээд дуусахад Инбиний нүд улаан чигтээ үлдсэн байх бөгөөд түүний арьс гялалзсан цагаан болж, уруул нь час улаан болсон харагдана. Бага зэрэг хүйтэн төрх боловч улам бүр үзэсгэлэнтэй харагдана.

Инбинь "Энэ миний бодож байгаа зүйл мөн үү?" гэж асуухад

Кай инээмсэглэн түүнийг үнсээд "Чи ингээд цус сорогч боллоо. Бас час улаан зүрхний эзэн" гэв.

Инбинь мэдэж байсан ч бататгах мэт "Час улаан зүрх?" хэмээн асуухад

Кай аз жаргалтай гэх чинь инээмсэглээд "Энэ бол агуу хайрын баталгаа. Чи Дракула миний зүрх сэтгэл, хайр дурлалыг тэр чигт нь авсан гэсэн үг. Одоо би тэр чигтээ чинийх. Зүрх сэтгэл минь ганцхан чинийх болсон. Бас би одоо ч үнэртэж байна. Чи дээд цустан болж" хэмээн догдолсон шинжтэй хэллээ.

Инбинь юу болохыг мэдэж байсан ч яагаад гэдгийг мэдэхгүй байсан тул "Дээд цустан?" гэж гайхан асуухад

Түүнийг мэдэхгүй гэж бодсон бололтой Кай дээд болон доод цустаны талаар бүрэн тайлбарлалаа.

Кай "Энгийн хүн цус сорогчид хазуулаад хувирсан тохиолдолд доод цустан болдог ч чи яг одоо час улаан зүрхний эзэн болсон болохоор доод биш дээд цустан болсон байна. Жинхэнэ язгууртан" хэмээн инээмсэглэлээ.

Инбинь одоо л ойлгосон тул тайван төрх гаргаад "Наад..... наад зүйлдээ хэн гэдэг нэр өгөх гэж байна? мангасыг бүтээчихлээ" гэж хэлэхэд

Кай тэвэрч байгаа бяцхан хүү рүүгээ аз жаргалтай гэх чинь ширтэх зуураа "Тэр хүссэндээ чамайг өвтгөөгүй шүү дээ. Ээждээ ямар их хайртай гэдэг нь харцнаас нь харагдаж байна. Бяцхан мангас даа аав нь Чанёол гэдэг нэрийг өгнө" гэв.

Инбинь бага зэрэг дөхөж очоод "Чанёол, дажгүй нэр юм" хэмээн инээмсэглэв.

Цуст араатан гэж хэлэхээргүй дэндүү эгдүүтэй бяцхан  жаал. . .

================

Сарын дараа:

Нэг сарын хугацаанд Инбинь цуст араатан байхад суралцаж, шинэ хүч чадлаа эзэмшиж байлаа. Харин хүүхдийн хувьд мэдээж сүүгээр хооллохгүй тэр төрсөн өдрөөсөө эхлээд л цус уусан.

Кай хүүдээ дэндүү гэмээр их хайртай. Инбиний бага багаар өөрчлөгдөж байгаа байдлыг ч үл анзааран хүүхэд дээ санаа тавьж, Инбинийг халамжилж энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн болсон байв.

Кай "Чанёолаа~ бяцхан минь" хэмээн эрхлүүлсээр орж ирснээ хувцсаа сольсон байгаа Инбинийг сая л анзаарав.

Кай нүдээ үл ялиг томруулаад "Миний хайрт уулнаас буух гэж байгаа юм уу? тосгон орох нь уу? хамтдаа явах уу?" хэмээн асуухад

Инбинь бараг л нүүрний хувиралгүй шахам "Гэртээ харих гэж байна" гэв.

Кай "Ю-Юу гэсэн үг үү?" гэж болгоомжлох мэт асуухад

Инбинь "Нөхөр хүүхэдтэй болсон байж аав ээжээсээ нууж болохгүй биз дээ? хамтдаа явцгаая. Одоо гэр бүлтэй минь танилцах цаг чинь болсон" гэхэд

Кай үнэхээр итгэж ядсан байдалтай баярласаар "Нээрээ юу? За тэгье. Хайрт нь хурдхан хувцсаа солиод ирье. Гэр бүлд чинь ямар бэлэг авч очих уу? эхлээд юу ч гэсэн танилцаж дотно болсон нь дээр байх. Цус сорогч гэдгээ дараа л хэлье" гэх мэтээр хэт их догдолсон байдалтай хүүгээ түүнд өгөөд өөрөө цааш өрөө рүүгээ явлаа.

Инбинь хүү рүүгээ ширтэн зогсохдоо "Мэддэг ч юм билүү" гэж хүйтэн өнгөөр хэлнэ.

========================

Тэд явсаар Солонгот хаант улсын ордонд ирлээ. Кай-н хувьд өмнөх хааныг хөнөөгөөд л бүхнийг мартсан гэхэд болно. Шинээр ямар хаан ширээнд суусан, энэ улсын төр хэрхэн өөрчлөгдсөн нь түүнд хамаагүй.

Тэр зүгээр л мэдэрдэг. 20 жилийн хаанчлалын дараа хаадын хувьд үнэр энерги нь өөрчлөгдөж хүчтэй болсон байдаг болохоор тэр байх. . .

Тэднийг ордон руу ороход хэн ч саад болсонгүй. Бүгд Инбиний өмнө "Эрхэм дээдсээ" хэмээн бөхийсөөр угтах нь түүнийг язгууртан гэдгийг илтгэнэ.

Кай амьдралынхаа хамгийн жаргалтай үедээ явж байгаа болоод ч тэр үү нүүр дүүрэн инээмсэглэсээр "Миний үзэсгэлэнт чинь хааны гүнж байжээ? гэтэл би эр хүн шиг хувцасладаг жижиг ноёны охин шиг л бодож явж" хэмээн энхрийлэх мэт зөөлөн дуугаар хэлэхэд

Инбинь үл ялиг инээмсэглэсэн ч хариу хэлсэнгүй. Инбинь эрэгтэй хувцастай байгаа тул хүн бүгд түүнийг хаан гэдгээр нь хүлээн авна.

Хааны амрах өргөө рүү Кай-г дагуулан орохдоо үүдэнд байгаа албатуудад хандан "Бүгд өргөөнөөс гарцгаа, дуудах хүртэл орж ирж болохгүй" гэж тушаахад албатууд ч түүнд бөхийсөөр гараад явлаа.

Амрах өргөөний дотор ороход танил өрөө байгаа хэдий ч Кай-н хувьд онцгойлж бодох хэмжээний дурсамж биш тул бүхнийг үл тоолоо.

Өргөө рүү орон хаан сэнтийний өмнө ирээд "Аав ээж нь одоо орж ирэх юм уу?" гэж асуув.

Хүүхдээ Кай-н гараас аван хааны сэнтий дээр Инбинь суугаад "Тэд энд байгаа" гэв.

Кай өрөөг тойруулан хараад "Хаана?" гэж гайхсан байдалтай асуухад

Инбинь "Тэд байгаа, магадгүй сүнс нь гэх ёстой байх" гэж хэлэхэд Кай багагүй цочирдлоо.

Кай-н инээмсэглэл алга болон "Юу гэсэн үг үү?" гэж асуулаа.

Инбинь хүйтэн инээмсэглэл тодруулаад "Тэднийг яаж алж байснаа санахгүй байгаа хэрэг үү? аавыг минь санахгүй байлаа гэхэд ядаж түүний зүрхийг ямар амттай байсныг санаж байгаа биз дээ? ээжийн минь цусыг юүлэн сорж байхдаа над руу ширтэх эцсийн харцыг нь анзаараагүй л биз дээ?" гэв.

Кай толгой руугаа балбуулсан мэт л манарсан байдалтай зогсох бөгөөд "И-И-Инбинь" гэж арай хийн хэлэхэд

Инбиний харц ширүүн болоод "Хамгийн сүүлийнх нь ах минь байсан. Бондгор туулай унтаарай. Нүдээ аниад, чихээ даран 100 тоол. Унтаад сэрэхэд бүх зүйл энгийн нэгэн зүүд байна. . . энэ бол намайг хамгаалах гэсэн түүний сүүлийн оролдлого байсан юм" гэж хэлэхэд түүний харц ширүүн царай хүчирхэг хэдий ч нүдэнд нь нулимс хурна.

Энэ бүхнийг сонсон чухам юу болоод байгааг бүрэн ухаарсан Кай юу ч хэлж чадсангүй хөл нь сулран түүний өмнө сөхрөн уналаа.

Инбинь үргэлжлүүлэн "Ингээд чи миний гэр бүлтэй танилцлаа. Сайхан байна уу? таньдаг хүмүүс чинь болохоор" гэж хэлэхэд

Кай итгэл найдвар нь тэр чигтээ нуран унасан харцтай Инбинь рүү ширтсээр "Б-Би амьдралыг чинь сүйрүүлж" гэж сулхан хэлэв.

Инбинь "Тийм ээ, одоо чиний ээлж болсон. Час улаан зүрх чамайг ална! учир нь би чам шиг араатныг хайрлахгүй болохоор тэр. Үзэж ядаж байна!! чи бол миний хамгийн их үзэн яддаг аймшигт мангас. Чиний үхэх өдрийг тэсэн ядан хүлээх болно" гэж хэлэхэд

Кай-н зүрх аймшигтай хүчтэй хатгуулан тэсгэл алдам өвдөлтийг мэдрүүлэв. Энэ бол Кай-н амьдралдаа мэдэрч байгаагүй хамгийн хүчтэй өвдөлт байлаа. Гэвч үүнээс илүү нь хайртай хүнийхээ дайсан гэдгээ мэдсэн гашуун үнэн түүний сэтгэлийг юу ч үгүй тасчин хаялаа. . .

================

SD захиалга^^ /өмнөх захиалгаа нөхөж орууллаа/

 

Continue Reading

You'll Also Like

8.2K 364 8
Tvd x to x tw In which the Scooby gang, the Mikaelson's and the pack watch the life of Charlotte Stilinski. The biological daughter of Derek Hale and...
2.3M 84.7K 48
"What are you doing here?" I gulped at the hoarse voice. Instead of replying, I stared at Maria's corpse lying on the floor. "You smell so sweet." I...
106K 5K 21
'You got that James Dean daydream look in your eye And I got that red lip classic thing that you like And when we go crashing down, we come back ever...
4.8M 287K 101
In this life, a human without the money to pay for their own life is worth nothing. Take those humans in as property, breed them, and you'll end up l...