Your Beauty|| 𝗃𝗃𝗄 [complet...

By Sorannn

124K 11.1K 1.1K

Чиний хоолойг сонссон мөчөөс л би чамд гарж чадахааргүй гүн ховсдуулчихсан... - || JJK FANFICTION! || [ PIED... More

Prologue
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
Epilogue
Special chapter 02.

Special chapter 01.

1.7K 179 16
By Sorannn

YOUR BEAUTY:
SPECIAL CHAPTER.

-

Муу залуу, аюултай охин...

Би та нарт ярьж өгье. Тэдний талаар...Ким Инсү, Жон Жонгүг хоёрын тухай.

Хайр гэдэг ямар аюултай хүчтэй мэдрэмж болох талаар. Галзууртлаа, эд эс бүрээ зориулан дурлачихсан бол тэр бүхэн гэмт хэрэг ч болж чаддаг гэдгийг~

Энэ хайрын түүх их аюултай. Шөнийн арван хоёр цагт дурласан охиноо цонхоор хулгайлсан муу залуу болон түүний тэвэрт жаргалтайгаар шигдэн гэрээсээ зугтсан аюултай охин.

Сонсооч...

-

"Хэсү эгч ч уурлаж байгаа байх даа..?"

Жонгүгийн цээжинд нүүрээ наагаад савхиных нь дотуур гараа оруулан тэвэрвэл тэр намайг савхиндаа ороогоод үсэн дээр минь хөнгөн үнсэж эхэллээ.

"Яасан гэж уурлах юм..? Уурлах ёстой нь үнэндээ бид байхад"

Тэр ийн хэлэхдээ үл мэдэг инээд алдах бол би үг дуугүй л санаа алдсаар түүнд шигдэнэ.

Жонгүгтай хамт байхад бүх л зүйл дэндүү аюулгүй, таатай байдаг нь дэндүү гайхалтай. Заавал тэвэрт нь шигдэж, үнсэлтийг нь мэдрэхдээ ч биш ердөө л Жонгүг гараас минь хөтлөөд үгүй ээ, бүр ямар ч хүрэлтгүй хажууд минь зогсоход л би маш их эр зоригийг нэг тийм хүчтэйгээр мэдэрдэг юм.

         Тэр л байвал би дэлхийг ч эзэлж чадах мэт л...

"Тэгээд одоо яах вэ? Би эргэж гэртээ очмооргүй байна"

Аль хэдийн үүрийн дөрвөн цаг болж байсанд би түүний цээжин дээр эрүүгээ тавиад хошуугаа унжуулбал Жонгүг доош болон уруул дээр минь хэд, хэдэн удаа зөөлөн үнсэв.

         "Дэлхийг тойрох уу?"

         "Мм..?"

"Надтай хамт дэлхийг тойрох уу..?"

         Нэг л ойлгож өгөлгүй нүдээ томруулан толгойгоо үл мэдэг гилжийлгэвэл тэр чангаар инээд алдсаныхаа дараа уртаар амьсгаа авсаар "Би лав чамайг аваад дэлхийг тойрсон ч чадна. Өөр хэнд ч хэлэхгүйгээр, хэнтэй ч ярьж, хэнийг ч харалгүй зөвхөн чамайг хажуудаа хамт байлгаад үхэн үхтлээ байна гэвэл жижигхэн агуй байсан ч хамаагүй амиа хичээгээд амьдарч чадна. Харин чи...чи надтай хамт зугтаж чадах уу?"

          Одоог хүртэл өөрийгөө хангалттай хайрлаж амжаагүй надад өөрийгөө дүүртэл хайрладаг нэг хүн байдаг юм.

         Жон Жонгүг. Тэр аврал минь.

         Яагаад ч юм биднийг хэсэгхэн зуур чимээ аниргүй бүрхэхэд Жонгүг бүдэгхэн инээмсэглэл тодруулсаар нүд рүү минь тасралтгүй ширтсээр байв.

         Гар нь бэлхүүсийг минь чангахан базаж, биеийнх нь дулаан нүүрэнд минь халуу шатаан мэдрэгдэх бол тэр урд талын үсийг минь хойш зөөлөн илбээд ахин инээмсэглэхэд би шууд л нүдээ аньсаар гүнзгий амьсгаа авлаа.

         Үнэндээ зүрх догдлоод уйлахаа шахна.

         Тэр яаж ийм юм бол оо..?

         Тэр намайг тэнгэрийн оддыг үзэсгэлэнтэй гэвэл ширхэг ч үлдээгүй бүгдийг түүгээд бэлэглэж чадна. Улаан сарнай анхилам гэвэл ганцхан надад зориулсан цэцэрлэг бариад зөвхөн сарнай цэцэгсээр дүүргэж чадна.

Амлая...Жонгүг надад тийм л их хайртай.

         Харин миний хувьд...түүний энэ мэдрэмжгүй, түүний хүрэлтгүй, тэр үгүйд би яаж бүтэн амьсгалж чаддаг байснаа ч санахгүй нь. Түүнгүй амьдралаа би зүүдлэхийг ч хүсдэггүй.

         Бүх л ертөнц, нүгэл хилэнц, бие сүнсний минь эхлэл бас төгсгөл.

         Би зүгээр л...зүгээр л түүнээр өвчилчихсөн.

         "Жонгүг..."

Түүний нэрийг дуудаад л баймаар...

         "Чадах уу? Инсү..? Надтай хамт зугтаж"

Бас хоолойг нь үүрд сонсож, харцыг нь үхтлээ мэдрээд л баймаар~

          Жонгүг нүд рүү минь ширтсэн хэвээр над руу урагшилсаар мотоциклынхоо бариул дээр гараа тавьсанд би түүнд түлхэгдэн хойш налав. Тэгээд түүнийг хөмсгөө өргөн уруул руу минь ойртсоор бараг л шүргэхэд гүнзгий амьсгаа авсаар толгой дохилоо.

      "Т-тийм ээ, Жонгүг. Би чадна...чамтай хамт дэлхийн төгсгөл рүү байсан ч хамаагүй зугтаж чадна"

"Сайн байна..."

      Үгийг минь бараг л дуусгалгүй Жонгүг ийн хэлчхээд нэг гараа нуруугаар минь ороосоор уруул дээр минь гүнзгий үнсэх аж. Хүзүүгээр нь тэврээд дээш өндөлзөхөд надад улам наалдсаар бидний хооронд бараг л зай үлдэхгүй шахам ойртох агаад дотор шатсан хэдэн минутын дараа тэр надаас үл мэдэг холдоод хамар дээр яг хоёр удаа хөнгөхөн үнслээ.

         "Гэмт хэрэг үйлдэцгээе..."

-

         Үлгэр дээр цаг шөнө дундыг заахад үнсгэлжин ханхүүгээ орхиод зугтдаг бол миний мэдэх түүхэнд ханхүү, гүнжээ хулгайлаад зугтдаг аж.

         Аварга том хулуу, гоёмсог болор шаахай биш тас хар өнгийн мотоцикл томдсон савхин хүрэмтэй.

        Жонгүгийн сул цамцыг өмсчхөөд хөнжилд нь орон суухдаа ийн бодчихоод би өөрийн эрхгүй багахан инээмсэглэв. Одоо бол бид эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтнүүд. Харин хорогдож байгаа газар нь Жонгүгийн гэр болж таарсан юм.

        Хөнжлийг нь бага зэрэг хөдөлгөхөд л Жонгүгийн үнэртэн надад тодоос тод үнэртэж байсанд би уушгиа дүүртэл урт амьсгаа авчхаад орны толгойг нь налан хэвтлээ.

Тэгээд хөнжлөөр нь оролдох зуураа ийш, тийш харан суусан ч тэвчилгүй усны өрөө рүү харсаар "Жонгүг, чи гарч ирэх болж байна уу?"

          "Жонгүг..."

          "Хөөе, Жонгүгие"

        "Сү, жаахан чимээгүй..."

         Яагаад ч юм чанга орилохтой минь зэрэгцэн Жонгүг шууд л усны өрөөнөөс үсээ арчсаар гараад ирсэнд би бага зэрэг ичсээр хөнжилдөө хурдхан шигдэв.

         Тэр саарал бэлтгэлийн өмд, пудволктой байх авч нойтон үснээс нь дуслах уснаас болж үнэндээ их халуухан харагдана. Чимээгүй хөнжлөө хамар хүртлээ дээшлүүлээд Жонгүгийн үйлдэл бүрийг ширтэн хэвтвэл тэр үсээ арчин явсаар эцэст нь алчуураа цааш шидчихээд орны доороос хөнжил руу шурган орж ирэхэд нь би үнэндээ цочиж орхилоо.

Тэр гэнэт л хөнжилд ороод ирснээс болж нойтон үс нь намайг сандаргаж орхисон юм. Их хүйтэн...

        "Жонгүг үс чинь нойтон хэвээрээ байна"

         Арай ядан ийн хэлсэн ч Жонгүг огтхон ч тоолгүй дээр минь хэвтэн толгойгоо цээжинд минь наасныхаа дараа хөнгөхөн инээд алдсаар "Чи бүр дэндүү жижигхэн юм аа"

Ю-юу гэнэ вэ..?

         Яг хэрүүл хийхээр амьсгаа авах гэтэл тэр инээмсэглэcэн чигээр нааш харахдаа ахиад л нүд рүү минь тасралтгүй ширтээд эхлэсэнд би хэлэх гэснээ мартчихав.

         Ондоо зүйл нь түүний харц удалгүй нүднээс минь доошилсоор зүүн хацар луу минь шилжинэ.

         "Их өвдсөн үү?"

         Тэр эрхий хуруугаараа хацрыг минь зөөлөн илж эхлэхэд л би түүнийг юу яриад байгааг ойлгосоор толгой дохилоо.

         Үнэндээ Жонгүг мэдээгүй ч Хэсү эгчид алгадуулсны дараа хацар дээр минь цус шүүрээд хавдчихсан юм. Харин одоо хацар минь яаж харагдаж байгааг би сайн хэлж мэдэхгүй нь...

          "Уур хүрсэн...чамайг өвдчихсөн байхад тэр намайг гаргахгүй байсан болохоор би ч бас түүнийг түлхээд гараад ирмээр санагдсан"

         "Ийм жижигхэн биеэр хүн түлхэх талаар бодоод л...үнэхээр надад дурлачихсан бололтой"

         Жонгүг инээд алдсаар духанд минь духаа наахад би түүнийг түлхэн муухай харахыг хичээсэн ч чадсангүй. Тийм ээ, тэгтлээ түүнд дурлачхаж.

         Биеийнхээ эд, эс ширхэг бүрээр түүнд уусаж, амьдралынхаа туулах ёстой бүх л мэдрэмж сэтгэлээр түүнийг би хайрлачихсан.

         "Хөөрхөн..."

         Жонгүг дээрээс минь удаан гэгч нь ширтэж байгаад ийн хэлснийхээ дараа буцан цээжинд минь хацраа наан хэвтэхэд би өөрийнхөө халуу шатах хацрыг л маш сайн мэдрэх нь тэр.

Галзуурах нь ээ...

         Тэр сул цамцан дотор минь гараа оруулан гэдсийг минь илж эхлэхэд зүрх минь бүр ч хүчтэй цохилох агаад амьсгаагаа зөв авч чадалгүй түргэн, түргэн амьсгалан хэвтвэл Жонгүг гэнэт л дээрээс  минь босон нүүрийг минь үнсээд "Бурхан минь, амьсгал чинь хүртэл ийм хөөрхөн..." гэсээр бүхэл биеийг минь үнсэж эхлэв.

         Амлаж байна...тэр бараг л зуун удаа намайг үнссэн байх. Тэгээд буцаад л цээж рүү минь шигдэн хэвтэхдээ энэ удаад хоёр гараараа намайг ороогоод чадахаараа надтай ойртохыг хичээнэ.

         "Чамд ямар их дурлачихсан гэдгийг минь чи мэддэг ч болоосой..."

         "Би мэднэ шүү дээ, Жонгүг"

         "Үгүй ээ, чи мэдэхгүй. Надаас өөр хэн ч мэдэхгүй. Би өөрөө ч чамд хэчнээн их хайртай гэдгээ хэмжиж мэддэггүй байхад...
Маш их...чамтай хамт байхыг бүр маш их хүсдэг"











A/N:

Hellou~
Ойрын үед бичвэрээ их санаад байсан учраас special chapter-аар эргэн ирсэн ч тийм ч сайн болсон эсэхийг нь хэлж мэдэгүй нь...

Яаж бичдэгээ мартчихжээ, .

Гэхдээ та нар ч бас Жонгүг, Инсү хоёроо санасан биз дээ? Бас Хэсү эгчийн асуудлаа шийдье дээ~

Сэтгэгдлээ үлдээж өгөөрэй.

Миний таамгаар special chapter яг гурван хэсэг орох байх аа.

Хайрлаарай, 🤍

Continue Reading

You'll Also Like

42.3K 5.1K 21
Тэр үнэхээр үзэсгэлэнтэй ч сэтгэцийн өвчтэй... Highest rank 🌟 #жонгүг - 1 #тэхён - 1 #жимин - 1
11.7K 340 10
Izuku Midoriya was always a peculiar kid, things always seemed to go wrong around him. He used to think he was just a quirkless freak with the worst...
2.3M 120K 65
↳ ❝ [ INSANITY ] ❞ ━ yandere alastor x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, (y/n) dies and for some strange reason, reincarnates as a ...
14.5K 1.4K 15
Орчуулгын өгүүллэг. Эх хувилбарыг @astaetine хаягаас орж уншина уу. Баярлалаа!