/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [...

By ShureeOXEXO326

54K 8.4K 1.6K

KINGS өгүүллэгийн 6-р бүлэг эхэллээ. . . More

1. Шинэ олдвор
2. Гэртээ тавтай морил
3. Яг л хүүхэлдэй шиг
4. Бидний маргаан дууссан
5. Нохой бол
6. Өөр арга байхгүй
7. Чамд туслах гэж байна...
8. Надаас айх хэрэггүй
9. Бага хатнаа болгоно
10. Чамайгаа алдахгүй
11. Лаура
12. Хамт бас дотно?
13. Шийтгэл
14. Чамайг үзэн ядаж байна!
15. Надад итгэсэнд баярлалаа
17. Сайхан үнэртэй юм
18. Гол түлхүүр
19. Одоо чи хатан
[The end] 20. Айша❣️

16. Эрх чөлөөтэй

2.7K 450 84
By ShureeOXEXO326

Тийм ч амар зөвшөөрөхгүй гэдгийг нь мэдэж байсан болохоор зүгээр л сэтгэл дундуур санаа алдсаар үлдэв.

Түүний сэтгэлийн гүн дэх нууцыг бүрэн мэдэхгүй болохоор тавьж явуулахад нь хэр хэцүү болохыг нь ч мэдэхгүй. Гэвч тавьж явуулах боломж хэр их байгааг ч бас мэдэхгүй.

Зүгээр л надад хүлээлт бас боломжтой үед дахин сануулах гэсэн арга зам л үлдсэн бололтой.

================

Хувцсаа солиод зоогийн танхим руу ороход Чэн өглөөний цайгаа ууж  байснаа намайг орох үед шууд зөрөөд гарлаа.

Тэр нэлээд уурласан бололтой. . .

Өглөөний цайгаа ууж дуусаад ганцаараа байхыг хүссэн үедээ очдог нууц газартаа очлоо.

Нууц ч гэж дээ, уг нь бол хэний ч очиж болох газар. Гэхдээ л яагаад ч юм энд нэг ч хүн байдаггүй юм. Бүр үйлчлэгч харуулууд ч байхгүй гээч.

Гэхдээ л маш үзэсгэлэнтэй, энэ хэсэгт би юм бодож суух дуртай. Дээд давхар руу гардаг шат бий. Гэвч тэр шат ганцхан өрөө рүү хүргэдэг. Тэр өрөөнд орох гэж үзсэн ч цоожтой байсан болохоор дахиж оролдоогүй. Юуны өрөө гэдгийг нь мэдэхгүй л байна.

Ямар ч байсан ордон хэтэрхий том болохоор энэ хэсгийг хүмүүс нээх их анзаардаггүй байх л даа.

Цэцгэн хээтэй тухтай сандлаа цонх руу харуулан тавиад цонхоор харагдах үзэмжийг таашаан бодлын ертөнц дөө автлаа.

Энэ ордонд мэдэрч болох хамгийн амар амгалан байдлаа мэдрэн сууж байгаад санамсаргүй унтчихсан байв.

================

Зохиолчийн талаас:

Цонх руу харж суугаад тухтай гэх чинь унтсан байгаа Айшаг алсаас харсан ордны үйлчлэгчид нэлээд сандарсан байдалтай ийн ярина.

"Авхай дахиад л хааны буланд суучихлаа. Одоо яах вэ?"

"Бид очиж хэлэх ёстой юм биш үү? хаанаас өөр хүн энд сууж болохгүй гэдгийг?"

"Үхэхийг хүсээ юу? алтан шугамаас цааш хэн ч хөл тавьж болохгүй! Авхайд хэлэх гэж очоод өөрсдөө цаазлуулж мэднэ"

"Авхай үргэлж энд сууж байдаг. Түүнд дараа нь боловч хэлж анхааруулах хэрэгтэй байхаа. Тэгэхгүй бол-" гэхтэй зэрэгцэн

"Зүгээр дээ, түүнийх орхи" гэх хааны дуугаар байдгаараа цочсон хоёр үйлчлэгч

"Эрхэм дээдсээ!" хэмээн уулга алдсаар газарт сөхрөн суухад

Чэн уруул дээрээ хуруугаа тавин "Чшш, түүнийг сэрээх нь байна. Би зөвшөөрч байгаа болохоор дараагийн удаад ч түүнд саад болоод хэрэггүй шүү. Бусад үйлчлэгч харуулуудад бас хэлээрэй" гэж хэлээд яваад өглөө.

Түүнийг явсны дараа үйлчлэгч бүсгүйчүүд үнэхээр гайхсан байдалтай бие бие рүүгээ харлаа.

"Эрхэм дээдэс Саяана гүнжийг ч ийшээ явахыг хориглодог шүү дээ"

"Авхай үнэхээр дараагийн хатан бололтой" хэмээн шивнэлдсээр үлдлээ.

=======================

Хэсэг сайхан унтаад босож ирлээ. Энэ ордонд надад хийгээд байх ажил гэж байхгүй болохоор зүгээр л цаг нөхцөөх зүйлс хийхээс өөр аргагүй. Гэвч ийш тийш тэнээд байх хүсэлгүй байсан болохоор өрөө рүүгээ явлаа.

Бодсон зүйлгүй шууд яваад ортол Чэнтэй таарчихлаа. Буйдан дээр сууж байсан Чэн босох мөчид нь "Надаас хэр удаан зугтах гэсэн юм? ингэх тусам чинь Эла-г суллаач гэж гуйна шүү" гэж гэхэд

Чэн юу ч хэлээгүй хэрнээ яг л уурлах гэж байгаа мэт ширүүн харсаар урд минь тулж ирснээ дух руу минь нясалчхаад яваад өглөө.

"Чэн!!" духаа дарсаар үлдэв.

==============

Муур хулгана шиг хөөцөлдсөөр аль хэдийн хоёр долоо хоног өнгөрсөн байна. Энгийн зүйл ярьж, Элагын талаар сөхөхгүй бол Чэн их сайхан ааштай байдаг. Яг л надтай дотно болсон мэт. . .

Гэвч Эла гэдэг үгийг амнаасаа унагаасны дараа түүний инээмсэглэл алга болж "Үгүй, чадахгүй" гэдэг үгнээс өөр үг амнаас нь гарахгүй бас хаана ч байсан шууд л намайг хаяад явчихдаг.

Чэн бид хоёрын харилцаа нэг иймэрхүү. Харин бусад үед би Элатай уулзаж бид нэлээд сайн танилууд болоод байгаа гээч. Ямар ч байсан өмнөхөөсөө их зүйл ярилцдаг болсон.

================

Элатай уулзсаны дараа дахиад л сэтгэл өвдчихлөө. Учир нь түүн дээр очих бүрд тэр үг хэлэхгүй ч түүний харц "Намайг суллах болов уу?" гэж байгаа мэт л итгэл тээсэн харцаар хардаг нь сэтгэлийг минь эмзэглүүлдэг. Гэтэл би нааштай юу ч хийж чадаагүй байгаа шүү дээ.

Усанд орчхоод гараад иртэл Чэн өрөөндөө ороод ирсэн байлаа.

"Өнөөдөр ажил ихтэй байна уу?"

Чэн "Үгүй дээ, завтай байна. Ямар нэг хэрэг гараа юу?" хэмээн асуулаа.

Өнөөдөр л чин сэтгэлээсээ сайн ярилцаад авъя гэж бодсон болохоор түүнтэй  ярилцаж болох орчин бүрдүүлэхийн тулд түүнийг өөр зүйл хийхийг урилаа.

Би "Ордноос гарч болох уу? чамтай хамт. . . .би ордонд жаахан уйдаад байна л даа. Чи чухал ажилгүй байгаа бол хамтдаа ордноос гарч болох юм. Морь унах эсвэл-"

Чэн инээмсэглэн "Болно оо, хүссэн зүйлсийг чинь хийе" гэж хэлээд гараас минь атгалаа.

============

Би түүнтэй хоёулхнаа байж ярилцаж болох газар бодож байсан болохоор бид нийслэл орсонгүй. Харин хааны ордноос холгүй байдаг ой руу явсан юм. Ой орох хүртлээ мориор явж байгаад ой дотор хамтдаа жаахан алхлаа.

Хэсэг алхсаны дараа өлсөх мэдрэмж төрж эхэлсэн болохоор ордны гал тогооноос боолгож авсан хоолоо бүтээлэг дээрээ дэлгээд өрж тавилаа.

Чэний хувьд анх удаа л иймэрхүү зүйл хийж байгаа бололтой бага зэрэг гайхширсан байдалтай над руу харна.

Би "Яасан бэ? өлсөхгүй байгаа хэрэг үү? суу л даа"

Чэн хөмсгөө үл ялиг зангидаад "Ордон ойрхон байхад заавал энд хоол иддэг нь яаж байгаа юм?" гэв.

Би "Юу вэ? аялалд хэзээ ч явж байгаагүй хэрэг үү?"

Чэн "Ордон эндээс харагдаж байхад! ямар юмных нь аялал байх юм" гэсээр сүрхий царайлан бүтээлэг дээр суулаа.

Би "Аялал гэдэг хаашаа явах нь биш харин ямар мэдрэмж төрүүлж байгаа нь. . . .чи аялж байна гэж бодож байвал ордон дотроо алхсан ч энэ аялал байх болно" гэхэд

Чэн "Дураараа ярьж байх шив" гэсээр үл тоолоо.

Би хариу хэлсэнгүй бэлдэж тавьсан хоолноосоо аван амандаа хийтэл Чэн яг л байж боломгүй зүйл харсан мэт том нүдэлсээр "Чи түрүүлээд идчихлээ!" хэмээн орилох шахан чанга хэллээ.

Би "Тэгээд юу гэж?"

Чэн хөмсөг зангидан "Манай улсын заншил-" гэж хэлж дуусаагүй байхад нь түүний ам руу хоолноос хийж орхилоо.

Чэн бас л гайхсан байдалтай над руу харна.

Би "Энд биднээс өөр хүн байхгүй байна шүү дээ. Тэгээд ч хоолыг халуун дээр нь хамтдаа хувааж идэх ёстой болохоос биш нэгийгээ идэхийг хүлээж нөгөө нь хүйтэн шахуу хоол идэх чинь харин ч бүдүүлэг хэрэг. Би танай улсын ёс заншлыг шүүмжлэх гэсэн юм биш л дээ гэхдээ л хүмүүс хамтдаа хооллох нь илүү сайхан мэдрэмжийг өгдөг юм" гэж хэлээд түүний аманд дахин нэг мах хийхэд тэр гайхсан хэдий ч дургүй байгаа лав харагдсангүй.

"Одоо надад" гээд амаа ангайх үед Чэн дахиад л эвэртэй туулай харсан мэт хачин харсаар

"Эмэгтэй юм байж! яаж эр хүнээр хоол амандаа хийлгэх талаар боддог байна аа!!" хэмээн уулга алдлаа.

Би түүний дух руу зөөлөн няслаад "Эмэгтэй хүн ч бас адилхан хүн!! чи ч бас эмэгтэй хүний урласан бүтээл гэдгийг санаарай!" гэхэд

Чэн "Чи намайг нясалчихлаа!! эмэгтэй юм байж!! тэгээд бүр хааны дух руу шүү!" хэмээн бас л сүржигнээд авлаа.

Би түүн рүү ойртон духан дээр нь үнсээд "Одоо болсон уу?. . . Алив ээ. . . би өлсөөд байна" гэж хэлэн дахин ангайх үед тэр бас л цочирдсон байдалтай мөн нэлээдгүй эргэлзэж байгаа бололтой харж байснаа итгэл муутайхан гараа явуулсаар хоолноос аван ам руу хийж өглөө.

Би "Баярлалаа" гэж хэлээд уруул дээр нь үнсэхэд

Чэн үл ялиг жуумалзсанаа эргээд төв царай гаргаад "Хот руу явах уу гэхэд хүнгүй газар гээд байсан ингэж дураараа аашлах гээд байжээ? чи сая манай улсын хэдэн уламжлалыг зөрчсөн гэж бодож байна?"

Би "Уучлаарай. . . .яг одоо бид ой дотор байна. Энэ бол миний гэр л гэсэн үг. Тиймээс миний уламжлалыг дага за юу?" гэхэд

Чэн "Я-Ямар уламжлал?" гэж асуулаа.

Би "Хамтдаа, дүрэмгүй байх уламжлал"

Чэн "Хачин юм ярьж байх шив" гэсээр дээгүүр харлаа.

Би "Гоё л байна шүү дээ" гэж хэлээд хоолноос идтэл Чэн хоолойгоо засаж эхлэв.

"Яасан бэ?" түүн рүү харахад

Чэн дээгүүр харсан чигтээ "Хийж байсан зүйлээ үргэлжлүүлээд хийгээч" гэснээ хоол өг гэж байгаа бололтой амаа ангайв.

Би өөрийн эрхгүй инээмсэглэж орхилоо "Чи л өөрөө давруу амьтан байна даа" гэж шоолоод түүний ам руу хоол хийлээ.

=================

Бидний нэлээд нялуун гэмээр хооллох үйл явц дууссан ч бид дээш боссонгүй, мод налаад бүтээлэг дээрээ сууна. Түүний тэвэрт наалдан мөрийг нь дэрлэх үед Чэн ч тухтай байгаа бололтой мөрөөр минь тэврэн сууна.

Шувууд жиргэхээс өөр чимээ байхгүй дэндүү сайхан орчинд бид нэлээд сайхан амраад авлаа.

Бие биеийнхээ гараас атгаж, хуруугаараа оролдох зуураа ойр зуурын юм ярина.

Чэн "Сайхан байна, энэ жинхэнээсээ аялал бололтой. Ойрд ингэж амраагүй юм байна" гэсээр инээмсэглэлээ.

Би түүн рүү ширтэн "Аялал гэж төсөөлбөл хаана  ч байсан аялал гэж хэлсэн байхаа" гэхтэй зэрэгцэн

Чэн нэлээд цочсон байдалтай ухас хийн бослоо.

"Тэр юу вэ??" гэсээр урагш заахад ойн савдаг ирчихсэн байлаа.

Би "Энэ бол Пука савдаг. Том өөрчлөлтийн бэлгэдэл болдог юм. Түүнтэй таарвал амьдралд чинь нэг том зүйл болох гэж байна л гэсэн үг" хэмээн тайлбарлахад

Чэн "Том өөрчлөлт гэнэ шүү. Миний амьдралд лав тийм зүйл болохгүй байх" хэмээн няцаалаа.

Энэ үед л хөндөх ёстой мэт санагдаад "Магадгүй Элаг чөлөөлж, амьдралдаа шинэчлэлт хийж чадах ч юм билүү" гэхэд

Чэний царай огцом хувиран "Энэ талаар ярих ч хэрэггүй гэж сануулсан байхаа?"

Би "Яагаад болохгүй гэж? Эла та хоёр хамт байсан ч хэн хэн нь аз жаргалтай байж чаддаггүй шүү дээ. Хоёр биеэ зовоож байхаар зүгээр л сэтгэлээ чөлөөлж болохгүй гэж үү?"

Чэн "ЧАМД ЯМАР ХАМААТАЙ ЮМ!! Элаг надад дургүй, надтай хамт байхыг хүсдэггүй гэдгийг мэдэж байгаа! би өөрөө бүгдийг мэдсээр байтал чи заавал сануулах хэрэгтэй гэж үү? Чи Элагын хувьд хэн болчхоод түүний өмнөөс гуйгаад байгаа юм? ЧИ ХЭН ЮМ??" гэж орилохдоо тэр үнэхээр ууртай харагдлаа.

Би ч бас зөөлөн харьцаад хэрэггүй гэдгийг ойлгосон болохоор "ДУРГҮЙ, ХАЙРГҮЙ, ҮЗЭН ЯДДАГ ГЭДГИЙГ НЬ МЭДЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ТҮҮНИЙГ ТАВЬЖ ЯВУУЛААЧ!! ЧИ ТҮҮНИЙГ ХОРЬЖ ЗОВООЖ БАЙГАА ЮМ БИШ ӨӨРИЙГӨӨ УЛАМ БҮР ЗОВООГООД БАЙНА"

Чэн "ЧАДАХГҮЙ! ЧАДАХГҮЙ!. . . .ЧАДАХГҮЙ ГЭЖ БАЙНА!! ЧИ ЮУ МЭДДЭГ ГЭЖ ОЛОН ЮМ ЯРИАД БАЙГАА ЮМ??" хэмээн хоолойн чадлаараа ориллоо.

Би "БИ ӨӨРИЙГӨӨ МЭДЭЖ БАЙНА!" гэж хариу орилоход тэр бага зэрэг гайхширсан бололтой чимээгүй болон над руу том харлаа.

Би "Эла. . . биш ээ одоо бол Лаура! тэр чинийх байхыг хүсэхгүй байгаа. Тэр чамтай хамт байж чаддаггүй. Тиймээс л түүнийг явуулсан нь дээр гэж бодсон юм. Харин. . .. харин чамд би байна шүү дээ. Надад чамтай байх зүгээр байдаг. Тэгээд л ийм сонголт байгааг хэлэх гэж хичээсэн юм" гэж хэлэхэд

Чэний хөмсөг зангиран над руу тасралтгүй ширтэж байснаа "Чи намайг болон амьдралыг минь мэдэхгүй! яв. . . .явж болно" гэв.

Би "Юу? хамт явахгүй юм уу? энэ бүхний дараа дахиад л надаас зугтаж тусдаа байхаар шийдээ юу?" гэхэд

Чэн хөнгөн санаа алдаад "Чи эрх чөлөөтэй . Би чамайг суллаж байна. Яг одоо хүссэн зүг рүүгээ явж болно. Би чамайг чөлөөлж байна. Гол нь буцаж ирэх хэрэггүй. Аа бас гуйх ганцхан зүйл байна" гэх нь тэр.

Сонссон зүйл дээ итгэж ч чадсангүй. Уурлаж гомдсондоо шууд л нулимс цийлгэнээд эхэллээ.

"Гуйлт гэнэ ээ? чөтгөр гэж Чэн!! сэтгэлээ илчлэх тийм амар гэж бодсон уу? тэр тусмаа эмэгтэй хүн!! би чамд анх удаа сэтгэлээ нээлээ! гэтэл чи намайг яв гэж байгаа юм уу?"

Чэн харцаа буруулан "Чи эрх чөлөөтэй" гэх үгийг дахин давтаж хэллээ.

Гайхалтай!!

"Энэ бүхний дараа юу?.. . .за яах вэ. . . би явлаа! тэгээд тэр гуйлт чинь юу юм?" гэхэд

Чэн "Элагын талаарх нууцыг хадгалж өгөөч" гэх нь тэр.

Түүний энэ үг намайг ямар их шархлуулж байгааг тэр мэдэх болов уу?

Би яг уйлчих гээд байсан болохоор хурдхан эргэж хараад "Сайн юм боллоо. Мэдрэл муутай галзуу хааны хоригдол байх тийм ч сайхан биш. Би явлаа. Бас гуйлтыг чинь биелүүлж өгье. Элагын талаар би юу ч мэдэхгүй. . . өөр хэн ч мэдэхгүй" гэж хэлээд ойн гүн рүү нислээ.

Ой дотор байгаа болохоор далавч минь хүчтэй байна. . ..

Continue Reading

You'll Also Like

12.1K 461 18
Did you ever got a shock of the life? Something you would love it happened, but when the same thing happens in different situation, you just hate the...
14K 588 7
**This is a modern version of the urban legend of Kuchisake Onna** Kuchisake used to be an ordinary, beautiful Japanese girl. She had a husband, who...
57.2K 7.6K 15
Огт танихгүй хүнтэйгээ гэнэт гэрлэчихсэн!?
595 74 33
Here's a story in which a boy fall in love with his best friend but, his best friend have no feelings towards him what will happen ? Will the girl li...