!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үе...

Από heri0514

5.6K 729 32

!!Бууж Өглөө!! бичвэрийнхээ хоёрдугаар бүлгээ бичихээр боллоо. Өмнөх бүлэгт Ду Хаи, И Хисын хоёрын хайрыг хар... Περισσότερα

✖1✖
✖2✖
✖3✖
✖4✖
✖5✖
✖6✖
✖7✖
✖8✖
✖9✖
✖10✖
✖11✖
✖12✖
✖13✖
✖14✖
✖16✖
✖17✖
✖18✖
✖19✖

✖15✖

159 32 1
Από heri0514

Жисолыг гадагшаа гарсны дараа аав ээж хоёр нь маш чухал хэрэг ярилцан өөрсдийнхөө өрөөнд сууцгааж байлаа.

"Хоёулаа Жисолд хэлэх хэрэгтэй гэж бодож байна уу?" гэсээр ээж нь нөхрөөсөө санаа зовсон янзтай намдуухан асуухад

Жисолын аав "Цаг нь болсон гэж бодохгүй байна!" гээд эрс шийдэмгий хариулав.

"Үнэхээр итгэлтэй байна уу? Би тэднийг энэ ойр хавиар эргэлдээд байгааг сайн мэдэж байна. Гурван давхрын Жон авгай хүртэл анзаарчихсан байдаг. Жисолыг болгоомжтой байгаарай гэж их л захисан юмсан. Тэд хөдлөөд эхэлчихсэн байвал яах вэ?" гэсээр Жисолын ээж сүүлийн үед байрныхаа эргэн тойронд болж буй бүхнийг тунгаан бодсоор хэлэв.

Нөхөр нь санаа алдаад "Би ч бас анзаараад л байгаа. Энэ бүхэн Жисолыг согтдог өдөрөөс л болж эхэлсэн. Гэхдээ би санаа зовохгүй байна. Тэд зөвхөн Жисолыг бага насных нь төрөхөөр л мэднэ шүү дээ. Бас бидний царайг танихгүй. Нэрээ сольсон тухай охиндоо хэлээд байх шаардлага байхгүй шүү дээ. Жисол бол Жисол. Өөр хэн ч биш" хэмээн эхнэртээ аргадангүй хэллээ.

Жисолын ээж хөнгөн санаа алдан нүдээ аних аж.

>>>>

Ёнжүн гадуурх ажлаа дуусгасан бололтой Жисолын байрны гадаа ирэхэд Жэюүнтэй тааралдав.

Жэюүн яарсан шинжтэй орцноосоо гарч ирэх агаад гартаа нэг зураг шиг зүйл барьжээ. Жэюүн өнөөх хайрцагтай зүйлийг ямар хүн өгсөнийг асуух гэж илгээмж хүргэсэн ахыг хайн гарч ирсэн нь тэр байлаа. Гэвч оройтжээ. Илгээмж хүргэгч ах аль эрт яваад өгчихсөн байсан хэрэг.

Ёнжүн түүнийг сонирхон харж байгаад дуудахаар шийдэв.

"Хөрш залуу!"

Жэюүн хэн нэгний хоолойг сонсоод эргэн тойрноо хартал дэндүү царайлаг ах түүнийг чиглэн инээмсэглэн ирж байлаа. Жэюүн тэр хүнийг хараад шууд л мэнд мэдэх ч одоо хүртэл Жисолтой хамт инээлдэн алхаж бас Жисол түүнийг "Ахаа" хэмээн дотно хэлснийг нь бодсоор гэнэт л зүрх нь хатгуулах нь тэр.

Ёнжүн түүний харалдаа гурван алхмын зайд ирж зогсоод "За тэгээд сонин сайхан юу байна даа?" гэж асуув.

Жэюүн яг үнэндээ юу гэж хариулахаа ч мэдэхгүй байлаа.

Ёнжүн түүнийг зүгээр л тэнэг юм шиг инээгээд бас хариу хэлэхгүй байгаад нь бага зэрэг урам нь хугарчээ. Ёнжүн өнөөх шалгалт гээчийгээ зогсоох ёстой үгүйгээ ч мэдэхээ болив. Гэхдээ тэр яагаад ч юм энэ залууг давж гарч чадна гэж бодож байсан юмсанж. Жисолоос өөрийг нь яг ямар учиртай хүн болохыг асуух байх гэж бодсон. Гэтэл тэр тэгээгүй. Хоёр хоног Жисолтой таарах болгондоо л түүнийг охин дүүгээс нь дөлж зугтаад буйг анзаарсан шүү дээ.

Ёнжүний асуусан асуултанд нь хариулахгүй удаад байхаар хоолойгоо засаад "Чи үнэхээр намайг Чүэ Жисолын сүйт залуу гэдэгт итгэж байна уу?" гэх өөр асуулт асуулаа.

Жэюүн одоо ч түүн рүү харсаар байх агаад асуусан асуултанд нь эргэлзэж эхлэх шиг болов. Гэхдээ тэр итгэх үгүйдээ ч эргэлзэх нь мэдээж. Гэнэт л нэг царайлаг залуу гарч ирээд түүний сүйт залуу гэж хэлэхэд Жэюүн биш өөр хүн байсан ч итгэхээр байсан. Жисолын энэ ах руу харж буй харц жинхэнэ бас түүнийг дэндүү дотноор дуудаж байхыг сонссоны дараа бүр ч итгэнэ.

Жэюүн хөнгөн санаа алдаад "Мэдэхгүй байна" гэхээс өөр хариу огт хэлсэнгүй.

Ёнжүн "Чи Жисолоос өөрөөс нь асууж үзсэн үү?" хэмээн хариулсан хариултанд нь эмзэглээд нүдээ эргүүлэх үедээ Жэюүний гарт байх зургийг санамсаргүй харчихав.

Жэюүн зургийг базах шахам атгаж байхдаа охины царай ил харагдахуйц болгон нугалжээ.

Жэюүн толгойгоо сэгсэрсээр "Асуух хэрэг байгаа гэж үү?" гэж хэлэх үедээ Ёнжүн рүү толгой өргөн харвал тэр гарт нь атгасан байх зураг руу гөлөрсөн байх аж.

Ёнжүн "Уучлаарай. Гэхдээ би наад зургийг чинь харж болох уу?" Түүний гарт байр зургийг илүү сайн харахыг хүссэндээ шууд л түүнээс асуув.

Жэюүн яахаа мэдэхгүй байсан ч гартаа базсан байсан зурагаа хараад толгой дохин түүн рүү сунгалаа. Ёнжүн зургийг болгоомжтойхон аваад тэнийлгэн харвал яах аргагүй түүний таньдаг царай байсан юм.

Зураг дээр хүү охин хоёр хөөцөлдөн гүйж буй дүр зураг харагдах аж. Ногоон зүлгэн дээр тэр хоёр хүүхэд дэндүү жаргалтай харагдана.

Ёнжүн толгойгоо нэг сэгсрээд "Май" гээд зургийг нь буцааж өгөхдөө "Жисолоос асуувал яаж байна? Яг үнэндээ миний хэн болохыг?" гэж хэлээд түүнийг орхин орц руу түрүүлээд орлоо.

Жэюүн түүнийг яагаад зургийг нь харчихаад царай нь барайсанг ойлгонгүй. Гэхдээ түүний хэлснээр үнэхээр л Жисолоос түүнийг хэн болохыг асуумаар санагдаж байлаа. Түүний дотор гал авалзаж эхэлсэн байсан ч тэр царайлаг ахын эргэлзээ төрүүлэм үгсээс болж авалзаж байсан гал нь гэнэт намдав бололтой. Гэсэн ч оч нь үлдсэн юм. Жисолыг юу гэж хариулах бол гэхээс айх шиг болжээ.

>>>>>

Жисол Хаитай уулзалтаа дуусгаад гэртээ эргэж ирэхэд нар хэдийн өдрийн тал болсныг сануулах мэт дээрээс халуунаар төөнөж байлаа. Дэндүү халууцсан Жисол дээгүүрх цамцаа тайлаад "Ямар халуун байна аа" амандаа үглэсээр орц руугаа эргэн орох гэж байхдаа Жэюүнийг гадаах сааданд сууж байхыг олж харав.

Тэр түүн рүү очих эсэхдээ хэсэг эргэлзэж байсан ч дотроос нь нэг зүйл хатгаж хөл нь өөрийн эрхгүй түүн рүү зүглэн алхав.

Жэюүн гүн бодолд дарагдан сууж байх агаад хажууд нь хүн ирснийг ч анзаарахгүй байлаа. Жисол яахаа мэдэхгүй зогссоор түүнийг ширтэв.

Анх түүнтэй гэрийнхээ гадаа таарч байхдаа царайлаг төрхийг нь харж амаа ангайснаа бас түүнийг зураг дээрээс харж сандарч бас болоогүй хачин эвгүй байдалтай уулзаж бас туслуулсанаа гээд бүх зүйлийг эргэн бодов. Тэр хэн нэгнийг царайлаг гэж бодсон анхны удаагийнх нь энэ залуу байсан юм.

Мэдээж үеэл Ёнжүн ахыг эс тооцвол.

Жэюүн толгойгоо өргөөд хажууд нь хэн байхыг хараад бараг л суудлаасаа унах шахав.

"Ж.ж.жисол" ээрч муурсаар түүний нэрийг арай хийн дуудлаа.

Саяхан түүний бодлыг бүрэн дүүрэн эзэмдээд байсан охин нь өөр рүү нь ширтээд зогсож байхад хэн л цочихгүй байв гэж.

Жисол түүн рүү харсаар "Чөтгөр хараа юу!?" уурлах гайхах зэрэгцүүлэн асуухад

Жэюүн хоолойгоо засаад "Ирсэн бол мэдэгдэх хэрэгтэй биз дээ?" гэв.

Жисол нүдээ эргэлдүүлээд "Тэгээд гадаа аймшигтай халуун байхад чи энд юу хийж суугаа юм?"

Жэюүн "Бодох зүйл гараад л"

Жисол "Аан тийм үү? Сүүийн хоёр өдөр чамайг яагаад байгааг ойлгоогүй шүү. Эцэст нь чамайг зүгээр л энэ худал хуурмаг харилцааг дуусгаж байгаа юм байна л гэж бодлоо"

Жэюүн эв хавгүй инээсээр "Юуу? Чамаас нэг юм асуучих уу?" гэлээ. Магадгүй одоо л тэр хүний хэлснээр хийх хэрэгтэй бололтой. Тэр залуу үнэхээр түүний сүйт залуу эсэхийг.

Жисол "Юу юм?" гэж ихэд сонирхсон бололтой түүний хажууд ирэн суулаа. Байрны гадаа яг одоо маш халуун байгаа болохоор хаа нэг машины хөдөлгүүрийн дуу цуурайтаж шувууд жиргэх чимээ л тэднийг бүрхэн авна. Жэюүн асуух гэж нэлээд юм болж байв. Ам нь эвлэж өгөхгүй байсаар бараг арван минут хэртээ тэр хоёрын хооронд чимээгүй байдал үүсэх аж.

Жисол түүнийг юу асуух талаар тунгаан бодож тэвчээртэй гэгч нь хүлээн суухдаа эцэст нь залхаж эхэлсэн гэлтэй яг босох гэтэл

"Чиний хажууд яваад байсан тэр хүн ямар учиртай хүн юм? Чиний хайртай хүн үү?" Жэюүн түүнээс асуултаа асуув.

Жисол мэл гайхаж "Юу?.....Хэн?.... Хэн миний хайртай залуу гэж? Чи хэнийг яриад байгаа юм?" гэсээр нүдээ томруулан зөрүү асуулаа.

Жэюүн "Яагаав дээ? Хоёр хоногийн өмнө чи тэр хүнтэй хамт инээлдээд яваад байсан биз дээ? Тэр хүн чинь..." гэхдээ хоолой нь ихэд намуухан болов. Гэхдээ тэр Жисолын царай руу ч харж чадахгүй байсаар газар ширтэх аж.

Жисол эргэлзэж бас түүнийг юун утгагүй хачин зүйл яриад байгааг гайхахдаа "Чи Ёнжүн ахыг хэлээд байгаа юм уу?"

Жэюүн "Тийм"

Жисол гэнэт л чангаар инээх агаад ийм утгагүй зүйлийг анх удаа л сонссон нь тэр байлаа. Яахав үнэндээ Ёнжүн ах нь үеэл нь биш байсан бол шууд л дурлахаар л хүн л дээ. Гэхдээ тэр хүн чинь Жисолын үеэл ах. Өөр хэн ч биш шүү дээ. Жэюүнийг тэр хүнийг яагаад ингэж сонирхсон тухай бодоод бодоод олсонгүй. Жэюүн харин гэнэт л түүнийг инээх үед толгойгоо өргөн Жисол руу гайхсаар харав.

Жисол "Чамд бид хоёр тийм утгаар харагдаа юу?"

Жэюүн "Тэр хүн чинь чамайг өөрийнхөө сүйт бүсгүй гэж хэлээд л. Тэгээд л би хосуудын дундуур орж байгаа юм болов уу л гэж бодоод?" гэх нь тэр.

Жисолын царай гэнэт л улаан лооль шиг болон хувираад "Бурхан минь. Тэр хүн чинь харин айн? Буруу хүнээр аймшигтай тоглосон хүн байх чинь ээ? Найз охин нь яаж тэр хүний хажууд тэсдэг байна аа? Ийм ч аймшигтай тоглоомоор тоглож байдаг. За яах вэ? Би хариугаа авахдаа л авна даа!" хэмээн өөртэйгөө ч юм шиг Жэюүнд ч юм шиг хэлэх аж. Жэюүн харин түүн рүү гайхсаар харж байлаа. Тэр юу яриад байгаа юм бэ?

Жисол үргэлжлүүлэн "Би чамд танилцуулаад байх шаардлагагүй хүн байсан юм. Тэр зүгээр л миний үеэл ах. Найз охинтой. Маш сахилгагүй төрлийн хүн болохоор... Чамд үнэхээр намайг өөрийнх нь сүйт бүсгүй гэж хэлсэн юм уу? Найз охин нь байсан бол өдийд би амьд үлдэхгүй биз. Хөөе шууд л надаас асуухгүй хоёр хоног надаас дөлж зугтжил байдаг" гэсээр Жэюүнийг зэмлэн гар луу нь хүчтэй гэгч нь алгадаж орхилоо.

Жэюүний дотор амрах шиг болж бас нүд нь сэргээд л эхлэх шиг болов.

Жэюүн "Тэгэхээр тэр хүн чиний үеэл ах байх нь ээ?" хэмээн лавлах мэт асуухдаа Жисолын өөрийн эрхгүй гараас нь чангаар зуурах нь тэр.

Жисол гэнэтийн түүний үйлдэлд гайхахдаа "Чи намайг хардаа юу?"

Жэюүн өөрийнхөө хийсэн үйлдлийг харахдаа түүнээс гараа татаж аваад "Мэдээж үгүй" гэж бантсан өнгөөр хариулав.

Жисол чангаар инээснээ "За за. Тийм л болог. Тэгээд ээж аав хоёр чинь зүгээр байгаа хэрэг үү? Сүүлийн үед өнөөх хар машинтай хачин хүмүүс байрны эргэн тойронд харагдахаа больсон шүү" гэсээр эргэн тойрноо ажиглан хараад асуухад

Жэюүн толгойгоо сэгсрээд мөрөө хавчихаас өөр үг дуугарсангүй бас тэр Жисолтой адилхан эргэн тойрноо харж байлаа.

Συνέχεια Ανάγνωσης

Θα σας αρέσει επίσης

40.6M 1.1M 42
When Arianna marries billionaire Zach Price to save her family, she doesn't expect to fall in love with a man who'd always consider her a second choi...