!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үе...

By heri0514

5.6K 729 32

!!Бууж Өглөө!! бичвэрийнхээ хоёрдугаар бүлгээ бичихээр боллоо. Өмнөх бүлэгт Ду Хаи, И Хисын хоёрын хайрыг хар... More

✖1✖
✖2✖
✖3✖
✖4✖
✖5✖
✖6✖
✖7✖
✖8✖
✖9✖
✖10✖
✖11✖
✖13✖
✖14✖
✖15✖
✖16✖
✖17✖
✖18✖
✖19✖

✖12✖

203 27 2
By heri0514

Харшид орж ирээд аль хэдийн 30 минут болжээ.

Шим Жэюүний аав ээж хоёр нь өөрсдийн хүүгийн хажууд сууж буй Жисолын хэл амыг сугалчих шахам олон янзын асуултуудаар булж байлаа.

Харин Жэюүн өөрийн харж бас сонсож буй энэ дүр зураглалд итгэж өгөхгүй ширтэнэ. Өөрийнхөө эцэг эхийг гайхах аж. Хэзээ хүнээс ийм их асуулт асуудаг болчихсон юм бол? Ихэнх асуултууд нь Жисол руу чиглэсэн байх агаад өнөөх нь аль болох тайван байхыг хичээж асуултуудад нь эелдэгээр хариулж байлаа.

Жисолын өмссөн хувцас түүний бие болоод царай төрхтэй нь төгс гэмээр зохицож, яриа нь эрхэмсэг хэрнэ хүндлүүштэй яруу сонсогдох агаад эцэг эхийнх нь бодол түүнийг хараад мөн ярилцаж үзээд л огт өөр болчихсон юм.

Шим эзэгтэй "Чи үнэхээр алтыг танина гэж үү? Бүр ганц хараад л уу?" хэмээн нүд нь орой дээрээ гарсаар асуух аж.

Жисолын ярьсан зүйлсээс ганцхан энэ л сэдэв түүнийг дахин асуухад хүргэж байсан нь энэ. Шим эзэгтэйн царай төрхөнд гайхширал улам тодорч энэ асуултыг асуухгүй л бол болохгүй байна гэсэн шиг харагдаж байлаа.

Харин Жисол тэвчээртэй зангаар эелдэг инээмсэглэн толгойгоо дохиод "Манай аав ээж хоёр том биш ч гэсэн алт мөнгөний дэлгүүр ажиллуулдаг байсан юм л даа. Тэгээд л би алтны тухай болон үнэт эдлэлийн талаар сайн мэддэг"

Шим захирал "Байсан гэж юу гэсэн үг үү?"

Жисол харцаа Шим захирал руу шилжүүлээд "Жилийн өмнө хаагдсан юм" гэсээр ичингүйрэн хариулав.

Мэдээж энэ сэдэв тэгж их нууж хаагаад байх сэдэв биш. Ядаж л Жисол ийн боддог юм. Харин энэ бүх хугацаанд Жэюүн Жисолоос харцаа огтхон ч салгасангүй. Түүний хуурамч найз охин хүний анхаарлыг болон сэтгэлийг яаж татахаа сайн мэддэг юм шиг л санагдаж эхлэв. Гэхдээ мэдээж энэ зүйл бол сайн.

Шим захирал хаагдсан гэх үгийг нь сонсоод яг шалтгааныг нь асуух гэж байтал Шим эзэгтэй нөхөр рүүгээ харсаар толгой сэгсрэв.

Жисолын хувьд шалтгааныг нь асуусан ч тэр мэдэхгүй гэж хариулна. Үнэхээр л ямар шалтгаантайг нь мэдэхгүй. Эцэг эх нь түүнд нэг ч удаа шалтгааныхаа тухай хэлээгүй юм.

Одоо өдөр өнгөрч байгаа болохоор Жэюүн Жисол хоёр явах талаараа эцэг эхдээ хэлэхэд тэд нар ч мөн ажилдаа орох хэрэгтэй гэсээр салцгаав.

Жисолын хувьд түүний эцэг эх нь Жэюүний хэлж байсан шиг айдас хүргэм хүйтэн санагдсангүй. Яагаад гэдгийг мэдэхгүй ч зурган дээрх шиг хүйтэн хөндий байдал огтхон ч мэдрэгдээгүй юм.

Жэюүн хүртэл гайхах аж. Түүний эцэг эх ийм нээлттэй төрлийн хүмүүс биш атал Жисолоос маш их асуулт асууж түүнийг бүр нэгд нэгэнгүй мэдэхийг хүссэн юм шиг л санагдаж байсан юм. Өглөө эрт залгасан тэр ууртай хоолойтой аавынх нь дуу зөөлөрч, үргэлж л бусдыг өмссөн зүүснээр нь голдог ээжийнх нь нүд хэзээ ч тэгж байгаагүй мэт л гялалзаж байсныг санасаар өөрийн эрхгүй Жисол руу харан гөлөрсөн байжээ.

Хажууд нь түүнийг цоолох шахам ширтэж буй нүдийг мэдрээд Жисол Жэюүн рүү харвал тэр "Чиний нэг зүйл аав ээжийг минь өөрчилчихсөн юм болов уу?" гэв.

Жисол мөрөө хавчаад "Надад лав тийм аймаар санагдсангүй. Яагаад гэдгийг мэдэхгүй ч надад лав халамжтай юм шиг санагдсан шүү. Танай аав ээж хоёрт би таалагдах үгүй нь анхнаасаа л сонин биш байсан. Угаасаа л..." тэр үгээ таслав. Учир нь тэр жолоочийнх нь хажууд буруу үгс хэлэх гэж байсан юм. Жэюүн ч үүнийг анзаарсан бололтой жолооч руу толгой эргүүлэн хараад "Хаалтыг хаа" хэмээн тушаав.

Жолооч ч хурдхан хаалтыг хаалаа. Хаалт нь ямар ч дуу авиаг нэвтрүүлдэггүй бөгөөд ард нь хүн үхэж байсан ч мэдхээргүй тийм л эд юм.

Хаалт хаагдсан даруйд Жисол Жэюүн рүү уучлал эрсэн харцаар харав.

Жэюүн түүнийг гайхаж "Яагаад ингэж хараад байгаа юм?"

Жисол "Би сая яг ам алдах дөхлөө. Хэрвээ энэ талаар жолооч чинь сонсчих юм бол... Тэр үед..."

Жисол үгээ гүйцээж чадалгүй түгдчинэ. Гэтэл Жэюүн инээмсэглээд Жисолын толгойг илэв.

"Битгий санаа зовдоо. Тэр яах ч үгүй. Харин чамд хүмүүсийг өөртөө татдаг нууц авъяас байдаг бололтой шүү"

"Гэхдээ үнэхээр аав ээж хоёр чинь тийм хүйтэн хөндий юм гэж үү?"

"Энэ л хачин байна..."

Жэюүний хэлсэн хариулт Жисолын сонирхлыг ихээхэн татав.

"Яагаад?"

"Харин би ч бас яагаад гэдгийг нь мэдмээр байна. Өмнө нь манай аав ээж хоёр танихгүй хүнтэй битгий хэл хамгийн ойр дотны нэг ч хүнтэйгээ ингэж харьцаж байсан удаагүй. Тэд Ким Ханитай ч ингэж дотночилж ярьж байсан удаагүй. Би энэ тухай гэрийн үйлчлэгч нарыг хоорондоо шивнэлдэж байхыг нь сонсож байсан юм. Гэтэл тэд чамайг анх хараад яах бол гэхээс би их айж байсан ч харин ч чи тэдэнд таалагдсан шүү дээ. Магадгүй энэ бүтэх байх" Жэюүн Жисолын нүд рүү харсаар ийн хэлэх ажээ.

Жисол ч түүний ярихыг сайн ойлгож байлаа.

"Ингэхэд танай аав ээж хоёр үнэхээр алт мөнгөний дэлгүүр ажлуулдаг байсан хэрэг үү? Тэгвэл танайх үнэхээр баян айл байх нь ээ?" Жэюүн гэнэт хөгжилтэй хоолойгоор түүнээс асуулаа.

Жисол толгойгоо дохиод "Баян биш ээ. Зүгээр л алт мөнгө гэж юу болохыг мэддэг айл"

Жэюүн "Даруухан загнах хэрэггүй дээ. Тэр чинь л чамайг манай аав ээж хоёрт баян харагдуулсан юм шиг байна. Одоо бодсон чинь ээж энэ талаар ахин асуусан нь ийм л утгатай байж"

Жисол "Манайх хаагдчихсан шүү дээ"

Жэюүн "Тэгсэн ч гэсэн чи алт мөнгөний талаар мэддэг гэсэн биз дээ?"

Жисол түүний энэ асуултанд толгойгоо дохин өөр хариулт хэлсэнгүй. Тэгээд өөр зүйл ярих гэж амаа нээх үед нь гар утас нь дуугарч ярих гэсэн зүйлийг нь тасалдуулж орхилоо.

Ээж гэх дуудлага байх ба тэрээр ямар ч эргэлзээгүйгээр шууд л ногоон товчин дээр дарлаа.

"Байна уу, ээжээ?"

Жэюүн түүнийг ахин зүгээр л ажиглан суух ба түүнийг мэдэх хүсэл өөрийн эрхгүй л төрөх аж.

Хамгийн анх таарч байсан үе, нөгөө хачин хүмүүсээс өөрийн эрхгүй хамгаалсан үе, тэр үйл явдлын маргааш өглөө нь өрөөнөөсөө зомби мэт мөлхөн гарч ирсэн үе гээд л өөрийн эрхгүй бодох агаад өнөөдрийн ярьсан зүйлсээс нь болоод бүр ч ихээр Чүэ Жисол гэх охиныг мэдмээр санагдана. Гурван сарын хуурамч үерхэл гэдгийг мэдэж байгаа ч үргэлжлүүлэн найзууд байж болох байх гэсэн бодол ч төрөөд амжив.

"За ойлголоо" Жисол ээжтэйгээ ярьж дууссан бололтой инээмсэглэсээр утсаа тасаллаа.

Жэюүн "Яасан гоё мэдээ сонсоо юу?"

Жисол толгойгоо дохиод "Манай гэрт маш чухал зочин ирчихсэн байгаа юм л даа" гэхээс өөр зүйл огт хэлсэнгүй.

Жэюүн толгойгоо дохиод өөр үг хэлэлгүй машины хаалтыг доош нь буулгаад "Хурдан яваарай" гэсээр жолоочид хандан хэллээ.

10 минутын дараа тэр хоёр гэрийнхээ гадаа буулаа.

Жисол Жэюүнд баяртай гэдгээ хэлээд гэр лүүгээ яаран орлоо.

Түүнийг гэр рүүгээ яаран орох үед Жэюүн гайхсан ч өнөөдрийн ажил дууссан учир тэр гэр рүүгээ ороод амрахыг хүсэв.

Жисол гэртээ орж ирээд "Ёнжүн ахаа" гэсээр гэрээрээ нэг орилов.

"Би гал тогоонд байна" гэх нэгэн залуу эрийн хоолой гарах үед Жисол яаран галын өрөө рүү зүглэв. Түүний хамгийн хайртай үеэл ах нь ирчихсэн байна гэж бодох тусам зүрх нь хурдан хурдан цохилож байлаа.

Галын өрөөнд ороход түүний урдаас хар уртархуу үстэй, нүдээрээ инээсэн царайлаг залуу угтан инээмсэглэн сууж байх аж.

Харах тусам үнэхээр царайлаг.

"Ахаа" Жисол түүнийг харсан даруйдаа л шууд гүйн очиж тэврэв. Тэрээр жилийн энэ саруудад хамгийн их дуртай. Түүний төрсөн ахаас өөрцгүй цорын ганц царайлаг ах нь болох Чүэ Ёнжүн тэдэн дээр зочлон ирдэг юм.

"Удаан уулзаагүй байтал чи бүр яг хэвэндээ байна шүү. Эсвэл өргөн болчихсон юм уу!?" Чүэ Ёнжүний хувьд ингэж хэлэх нь түүнийг сайн сууж бас сайн идэж байсан байна гэсэн утгатай болохыг Жисол сайн мэдэх ч

"Амаа тат, би харин ч жин нэмээгүй шүү" гээд хэлчихэв.

"За за тоглож байна. Хацар чинь өргөн болчихож. Хацрынхаа жинг тусад нь үзсэн нь дээр байхаа даа" гэсээр Ёнжүн элгээ тэврэн инээгээд унав.

Заримдаа Ёнжүн Жисолоор ингэж тоглодог. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад түүний үс ургаж, улам илүү өндөр болчихсон санагдана.

Жисолын харцанд хүйтэн инээмсэглэл тодрох агаад "За яахав та өөрөө л эхэлсэн шүү" гэсээр Жисол өрөө рүүгээ ороод удалгүй гарч ирлээ.

Continue Reading

You'll Also Like

40.6M 1.1M 42
When Arianna marries billionaire Zach Price to save her family, she doesn't expect to fall in love with a man who'd always consider her a second choi...