!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үе...

By heri0514

5.6K 729 32

!!Бууж Өглөө!! бичвэрийнхээ хоёрдугаар бүлгээ бичихээр боллоо. Өмнөх бүлэгт Ду Хаи, И Хисын хоёрын хайрыг хар... More

✖1✖
✖2✖
✖3✖
✖4✖
✖5✖
✖6✖
✖7✖
✖9✖
✖10✖
✖11✖
✖12✖
✖13✖
✖14✖
✖15✖
✖16✖
✖17✖
✖18✖
✖19✖

✖8✖

214 30 1
By heri0514

Өглөө эртлэн боссон Жисол өөрийнхөө өрөөг нэг гүйлгэн хараад уртаар санаа алдсан юм.

Учир нь тэр өөрийг нь хэн нэгэн ажиглаад байна, дагаж яваад байна гэж шөнөжин зүүдэлсэн байжээ.

"Ямар хачин зүүд вэ?" гэж амандаа үглээд орноосоо босон цонх руу очтол гадаа нар мандаж буй шинж ердөө ч харагдсангүй.

Хар дарснаас болоод үүрийн 4 жингээр нойрноосоо сэрсэн нь энэ аж.

Эргээд унтах гэсэн ч нойр нь аль хэдийн сэргэж орхисон байлаа.

"Нэгэнт ийм эрт сэрснийх гарч жаахан дасгал хийдэг юм бил үү?"

Жисол ийнхүү бодон биеийн тамирын хувцасаа өмсөөд гэрээсээ гаран сагсны талбайг хэд хэд тойрохоор хөнгөн шингэнээр гүйж байлаа.

Хэдэн минутын дараа сагсны талбайд очих үед нь ард нь хэн нэгэн дагаж байна гэх зөн совин мэдрэгдэж өөрийн эрхгүй арагшаа харахад хэн ч үзэгдсэнгүй. Зүгээр л хий хоосон зөн совин гэж бодоод талбайг хэд хэдэн удаа тойрч гүйлээ.

Хангалттай гүйсэн гэж бодсоор гэрийнхээ зүг удаанаар алхах үед нар аль хэдийн мандаж өглөөний сэрүү бууран дулаан илч биеийг нь бүрхэн авахыг мэдрэв.

Зуны өглөө ийм сайхан байдаг байх нь гэсэн шүү юм бодсоор орц руугаа орох гэтэл өнөөх үл таних зөн совин ахин нэг мэдрэгдэж эргэн харвал хар өнгийн машин нүдэнд нь тусав.

Гайхаж хоцорсон Жисол өөрийн эрхгүй тэр машин руу гөлрөн зогсож байтал өнөөх нь зүгээр л хөдлөн яваад өгөх нь тэр.

Магадгүй буруу бодсон байх. Ажилдаа явж байгаа хүн ч юм билүү гэж бодоод тэр хар өнгийн машиныг санаанаасаа үлдэн хөөж өнөөдрийнхөө зарим нэг зүйлсийг төлөвлөлөө.

Гэртээ орж ирээд шууд л хөлөрсөн биеэ угаахыг хүсэн усанд ороод, цаг хагасын дараа өглөөнийхөө цайг бэлдэн ээж аавыгаа сэрэхийг хүлээнгээ өчигдөрийн Жэюүнтэй өнгөрүүлсэн бас хамт авхуулсан зургаа харан сууж байтал хэн нэгэн түүний утсыг шүүрэн авах нь тэр.

Гайхаж бас сандарсандаа хэн бэ гээд хартал аав нь утсыг нь оролдоод Жэюүнтэй хамт авхуулсан тэр олон зургуудыг харж байлаа.

"Миний охин чинь юу вэ? Хөрш хүүтэй үерхэж байгаа гэхэд арай хурдан уу?" хэмээн тоглоомоор хэрнэ жаахан ууртай өнгөөр асуухад

Жисол худлаа инээснээ "Тийм биш эа. Би тэрэнтэй үерхээгүй. Зүгээр л тэр хамт байж өгөөд зураг дараад өг л гэж гуйсан" гэлээ.

Аав нь мэдээж энэ үгэнд хууртахгүй тул "Аавдаа хэл. Тэр золиг чамаар хүчээр хийлгэсэн үү?"

Жисол хэлэх үггүй болсон ч эсэргүүцсэн үг хэлэх хэрэгтэй гэдгээ мэдэж байсан бөгөөд "Үгүй ээ. Зүгээр л гуйсан. Хүчээр гэнэ шүү. Надад тусалсан хүнд зөрүүлээд тусалж болно биз дээ?" хэмээн ууртай өнгөөр хэлж орхилоо.

Энэ удаад түүний энэ үгэнд аав нь итгэсэн бололтой утсыг нь буцааж өгөөд "За яахав. Ээждээ хэлэх хэрэггүй шүү. Аягүй бол ээж чинь хавийн амьтанд тараагаад явах байлгүй" гэсээр ширээний ард суув.

Болох ёстой л бол болох байлгүй. Аавынхаа энэ үгэнд Жисол бага зэрэг тайвшраад Жэюүнтэй авхуулсан зургуудаа устгах гэсэн ч чадсангүй. Учир нь тэрээр өчигдөр "Энэ зургуудаа устгаж болохгүй шүү. Байж байг. Дараа нь хэрэг болно" гэж хэлсэн юм.

Харин аав нь охиныхоо бэлдэж тавьсан өглөөний цайг шунамгай гэгч нь идсээр байж байтал төд удалгүй ээж нь эвшээлгэсээр гарч ирэв.

Жисол ер нь бол өглөөнийхөө цайг өөрөө бэлддэг нь аль хэдийн дасал болсон зүйл тул ээж нь гайхсан ч үгүй ширээний ард суугаад өөрт нь бэлдэж тавьсан аягатай цайг ууж эхлэв.

"Чи өнөөдөр гарах юм уу?"

Ээж нь нөхрөөсөө ийн асуух үед хоолондоо хамаг анхаарлаа хандуулж байсан нөхөр нь "Тэгнэ ээ гарна" гэх тодорхой хариу хэлэв.

Жисол энэ ярианд оролцоогүй байсан нь дээр хэмээн үзэж хурдан л цайгаа ууж дуусаад ширээнээс босох гэв.

"Дахиад л хэд хоногоор гарах гээ юу?"

Ээж нь нөхөр руугээ харсаар ийн асуухад нөхөр нь зүгээр л толгой дохих аж.

Аав нь ажил хөдөлмөр эрхэлдэг хүн биш ч гэсэн яг хэд хоногоор хаагуур юу хийж явдаг бол гэж Жисол гайхдаг байлаа.

Гэсэн ч аав нь их хэмжээний мөнгөтэй ирдэг байсан нь Жисолын хувьд аав нь ямар нэгэн ажил хийдэг л байж таарна гэж бодоход хүргэдэг юм.

Гэхдээ тэр нэг ч удаа ааваасаа яг ямар төрлийн ажил хийгээд тийм их мөнгө олж чаддаг тухай хэзээ ч асууж зүрхэлдэггүй. Асуухыг хүсэн аман дээр нь асуулт нь ил гарж ирдэг ч буцан залгисаар аль хэдийн хэдэн жилийг ардаа үдсэн юмдаг.

"Харин чи яах юм?"

Ээж нь харцаа зөвхөн урдаа байх аягатай цайгаа хурдан ууж дуусгахыг хүссэн мэт хурдан ууж байсан охиноосоо асуухад Жисол ээж рүүгээ хараад "Би гарах байх аа" гэлээ.

Өөр юу ч хэлэх билээ.

"Энэ гэрт үлдэх хүн ер нь байна уу?"

Ээж нь жаахан ширүүхэн хэлтэл Жисолын аав эхнэрийнхээ чихэнд ямар нэгэн зүйл шивнэн хэлтэл ээжийнх нь чих хацар гээд бүх зүйл нь час улаан болон нөхрөө өөрөөсөө түлхэж холдуулав. Харин аавынх нь царайнд ёжтой инээмсэглэл тодрох бөгөөд нэг л сахилгагүй үгс хэлсэн нь үүнээс нь л харагдана.

Жисол бараг л аавыгаа юу гэж шивнэж хэлснийг мэдэж байлаа.

Гэхдээ түүнд энэ нээх их чухал биш.

Ээж нь хоолойгоо засаад "Оройтохгүй юм байгаа биз дээ?" гэж Жисолоос асуухад

Жисол "Магадгүй..."

"За за. Гарах нь гараад үлдэх нь үлдье" ээж нь түүний үгсийг таслаад шууд л ийн хэлж орхив.

___

Өрөөндөө өөрийнхөө хэрэгтэй гэсэн болгоноо бэлдэж байсан Жисолын утсанд зурвас ирэх үед хэнээс вэ гээд хартал Жэюүнээс байх нь тэр.

"Чи манай гэрт ороод ирж болох уу?"

"Яагаад?"

"Чамтай ярилцах маш чухал асуудал гараад ирсэн учраас!"

Жисол хариу бичих гэснээ болилоо. Өчигдөрхөн тэр уулзаад чухал гэсэн болгоноо сонсоогүй хэрэг үү гэж бодсон ч түүнээс ч илүү чухал зүйл юу байж болох тухай таамаглав.

Үерхэл гэдэг зүйлийг Жисол сайн мэдэхгүй. Харин нэг л зүйл ойлгомжтой. Хуурамч үерхэл. Гурван сарын хугацаатай.

Магадгүй энэ бүгд илчлэгдэж ч мэдэх тийм л том тэсрэх бөмбөгийн талбайд байгааг нь дахин нэг удаа сануулж хэлэх гэсэн ч байж болох юм гэж бодсон ч эцэст нь тэр юу гэж хариу бичхээ мэдэв.

"Ойлголоо"

Энэ бүх хугацаанд нөгөө талд Жэюүн гэх залуу өөрийг нь хэн дагаж байгааг мэдчих санаатай байлаа.

Аав ээжийнх нь хувьд хэн түүнийг нууцаар харж чадах хүн бэ гэдгийг тэр бараг л гадарлаж байв. Тэр хүн нь бол түүний авга ах.

Авга ахтайгаа ойр дотно өссөн Жэюүний хувьд түүнээс нууж хаагаад байх зүйл байхгүй.

Гэхдээ тэр Жисолд худлаа хэлснээ бодов. Үнэндээ түүнтэй суулгах гээд байсан хүн нь эрэгтэй хүн биш шүү дээ. Жисолд яагаад эрэгтэй хүнтэй суулгах гэж байгаа гэж худлаа хэлснээ тэр өөрөө ч сайн ойлгоогүй.

Тэр энэ бүхнийг залруулж хэлэх тухай хүртэл бодож байх зуураа авга ах руу гаа "Ахаа. Би таниас гуйж байна. Аав ээж хоёрт дахиад миний талаар юм бичээрэй. Дүүдээ туслаад намайг сайхан амьдарч байгаа гэж тэдэнд хэлээд өгөөрэй. Бас та намайг эхнэртэй болсныг мэдэж байгаа биз дээ. Удахгүй танилцуулна. Дараа нь би танд гоё дэлгэрэнгүй тайлбарлаж өгье" гэсэн утгатай зурвас бичиж явуулав.

Жэюүн Жисолыг гэртээ дуудсан шалтгаан нь ч маш энгийн. Энэхүү үерхэлээ хурим хүртэл болгох цаашлаад гэрэлсэн хосууд мэт байх тухай байсан юм.

Гэвч Жисолын байр байдал үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байх.

Жэюүн үүнийг сайн ойлгож байгаа болохоор зүгээр л түүнд "Манай гэрт байнга орж ирж байгаарай. Ингэвэл аав ээж хоёрын тавьсан тэр тагнуулч нь ч итгэнэ" гэж хэлэх гэсэн санаа л байв.

Хэсэг хормын дараа гэрийнх нь хонх дуугарч Жисол өөрийгөө ирсэн гэдгийг мэдэгдэх шиг болов.

Жэюүн хурдлан хаалганы зүг яаран очоод дурангаар ч харалгүй шууд хаалгаа онгойлготол түүний хүлээж байсан нэгэн бус огт өөр хүн зогсож байх нь тэр.

Жэюүн тэр хүнийг хараад л шууд нүүрэн дээр нь тодорсон байсан инээмсэглэл салхинд хийссэн мэт алга болж шууд л хүйтэн харцтай болж орхив.

Continue Reading

You'll Also Like

40.6M 1.1M 42
When Arianna marries billionaire Zach Price to save her family, she doesn't expect to fall in love with a man who'd always consider her a second choi...