!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үе...

بواسطة heri0514

5.6K 729 32

!!Бууж Өглөө!! бичвэрийнхээ хоёрдугаар бүлгээ бичихээр боллоо. Өмнөх бүлэгт Ду Хаи, И Хисын хоёрын хайрыг хар... المزيد

✖1✖
✖2✖
✖3✖
✖4✖
✖5✖
✖6✖
✖8✖
✖9✖
✖10✖
✖11✖
✖12✖
✖13✖
✖14✖
✖15✖
✖16✖
✖17✖
✖18✖
✖19✖

✖7✖

253 35 1
بواسطة heri0514

Шим Жэюүний хэлсэн үгс Жисолд магтаал адил сонсогдож байлаа.

Жисолын чих нь улайж байгааг аз болж хэн ч мэдэхгүй. Түүний урт бор үс нь чихийг нь халхалсан болоод л тэр байх.

Жэюүн "Чамайг энд дуудсан шалтгаан байгаа" гэхэд Жисол толгойгоо дохисоор эргэн тойрноо ажиглав.

Жэюүн ч мөн адил үйлдэл хийгээд Жисолд хандан "Юутай ч эхлээд тийшээ сууцгаая" гээд ардаа байх үргэлжилсэн урт чулуун сандал дээр очиж сууцгаав.

Жэюүн "Чамайг ингэж хувцаслаж ирсэнд баяртай байна. Үнэндээ би өөрийгөө аль хэдийн эхнэртэй болчихсон гээд авга ахдаа хэлчихсэн" хэмээгээд гар утсаа гаргаж ирэн нэг зүйл хайж буй аятай оролдож байх хооронд Жисол эхнэр гэх үгсийг хаа нэгтээ сонсож байснаа санах гэж хичээж байлаа.

Жэюүн анх уулзсан оройноо түүний зүүдэнд ороод зогсохгүй "Эхнэр минь" гэж хэлж байсныг нь тод санах шиг болов.

Жэюүн хайж байсан зүйлээ олсон аятай "Май" гээд Жисолд өөрийнхөө утсыг атгуулав.

Түүний утсыг гэнэт гартаа барьсан учир тэр жаахан сандарч байсан ч утас руу харвал гэр бүлийн зураг бололтой зураг нүдэнд нь туссан юм.

Жэюүн болон өөр нэг ах ард нь зогсож түүний урд аав ээж нь бололтой хоёр хүн зэрэгцэн суусан, тийм нэг албархуу ч гэмээр мэдрэмж төрүүлэм хүйтэн зураг байв. Харин Жисолд Жэюүний хажууд зогсож байсан хүн нэг л танил харагдаад салсангүй. Гэхдээ хаана харснаа бол ердөө ч санахгүй байлаа.

Гэхдээ энэ бүхнээс илүү яагаад өөрт нь энэ зургийг үзүүлж байгаад нь тэр жаахан гайхаж басхүү самгардан түүн рүү асуусан харцаар ширтэхэд

"Манай гэрийнхэнтэй уулзахдаа бэлэн бай л гэсэн үг" хэмээн хээв нэг хэлж орхив. Яг л багшдаа гэрийнхээ даалгаварыг хийгээгүй гэж буй онц сурдаг сургуулийн од залуу шиг.

Харин Жисолд гайхширал бас дахин гайхширал төрөөд салсангүй.

Түүнийг ийн гайхширч байх хооронд Жэюүн үргэлжлүүлэн "Наад зурган дээр байгаа хүмүүсийн зарим нь мөнгөнд дуртай, шуналтай хүмүүс. Би харин тэдэн шиг биш. Чи мэдэж байгаа биз дээ?" гэхэд Жисол түүн рүү огт итгэж өгсөнгүй харцаар харав.

Жисол түүнтэй уулзаад ердөө л хэдхэн хонож байхад түүнийг бүрэн таньж болно гэж үү? Бас тэр өөрийгөө буруутгах шиг болов. Үнэхээр л тэр уулзаад хэдхэн хонож байгаа хүнийхээ гуйлтыг биелүүлнэ гэж амалчихсан байдаг. Тэр нь бүр өнөөдрөөс эхлээд гурван сарын хугацаатай байх ёстой.

Ийм хачин байдалд орсон Жисол арай гэж толгойгоо сэгсрэхэд Жэюүн бантсан бололтой хий ханиалгатал Жисол "Түр хүлээгээрэй" гэлээ.

"Тэгэхээр чиний хэлэх гээд байгаа санаа чинь танай аав ээж хоёр чиний найз охинтой уулзмаар байна гэсэн хэрэг үү?"

"Чамтай"

"Юу?"

"Тэд чамтай уулзмаар байна гэсэн" хэмээн Жэюүн түүнд хэллээ.

Жисол бүр ч хэлэх үггүй болж орхив. Түүнд үүнээс илүү их бодох зүйл гараад ирсэнд гайхаж орхилоо. Тэр үнэхээр гэрийнхэнтэй нь уулзах хэрэгтэй гэж үү?

Жисол "Гэхдээ би аав ээж хоёртоо чиний тухай хэлж амжаагүй" гэхэд

Жэюүн хөнгөн инээд алдснаа "Чиний хувьд нууцаар үерхэж байгаа юм чинь хэлэх хэрэгтэй гэж үү?" гэх хачин үгс урсгав.

Түүний амнаас яаж ийм бэлэн цэцэн үгс урсдаг талаар Жисол гайхаад барсангүй.

Жэюүн түүний хариу үйлдлийг хараад инээд нь хүрсэн бололтой байлаа. Мөр нь хэсэг хөдөлж байгаад "Нээрээ би яагаад чамайг энд дуудсаныг асуухгүй юм уу?" гэж асуухад.

Жисол түүн рүү асуугаагүй ч тийм харцаар өөр рүү нь ширтлээ. Нүдээ хэд хэд анина.

Жэюүн "Наад зурган дээр байгаа миний хажууд зогсож байгаа хүн бол миний авга ах, аавын минь дүү байгаа юм. Тэр хүн аав ээж хоёр минь хүн хөлсөлж намайг мөрдүүлж байгаа гэсэн юм. Тэгээд л би жинхэнэ болгох гээд чамайг энд дуудсан юм" гэлээ.

Гэвч энэ хариулт Жисолд хангалттай санагдсангүй. Тэр нэг л дутуу хэлчих шиг түүнд санагджээ. Бас тэр Жэюүний утсыг барьж байснаа сая л ухаан орж түүнд эргүүлээд өгөв.

Жисол "Чи биднийг хүн дагаж байгаа гэх гээд байна уу?" хэмээн бараг л шивнэх төдийд асуутал Жэюүн толгойгоо хөнгөн дохив.

Жисол гэнэт өнөө өглөөний ээжийнхээ хэлсэн өнөөх хар машинтай хачирхалтай хүмүүсийн талаар саналаа.

"Өнөө өглөө ээж маань байрны хурлаас гарч ирэхдээ эргэн тойронд хачин хар машинууд бас харагдаж үзэгдээгүй хүмүүс дүүрэн байна аа гэж хэлж байсан. Тэд юм болов уу?"

Жэюүн түүний хэлсэн зүйлийг гайхаж буй аятай түүн рүү хараад "Манай аав ээж хоёр тийм ил хүмүүс явуулахгүй. Тэдний хөлслөх хүмүүс нь маш энгийн хүмүүс байдаг. Харин тэр хар машинуудыг яг ямар учиртайг би ч бас хэлж мэдэхгүй байна" гэх нь тэр.

Үүнийг сонссон Жисолд яагаад ч юм айх сэдэл төрж эхэллээ.

Гэхдээ тэр хар машинтай хүмүүсээс биш Жэюүний аав ээжийнх нь хөлслөсөн хүмүүс нь яг ямар хүмүүс байж таарах бол гэхээс л айсан юм. Ихэд энгийн харагддаг хүмүүс гэж байна.

"Танай аав ээж хоёр ямар сонин хүмүүс вэ?" Жисол гайхсаар асуухад

"Би ч бас тэгж боддог юм. Тэд хэдий шуналтай ч гэсэн тэнэг хүмүүс биш..."

"Тэгвэл хоёулаа баригдаж магадгүй гэж бодож байна шүү"

Жисолын санааг Жэюүн сайн ойлгож буй мэт харагдана. Жисол түүнд тусалж гурван сар хуурамчаар үерхэж байгаа мэт дүр эсгэх хэрэгтэй байхад аав ээж хоёр нь тэднийг хэзээ ч мэдэж болох нөхцөл байдалд байна.

Яг л хэзээ хагарч доошоо нурах нь мэдэгдэхгүй нимгэн мөсөн дээр амь эрсдэн алхаж яваа хоёр залуу шиг.

Жэюүн "Би өнөөдрийн хуралд бас суусан. Заавал суу гэж аав чинь хэлсэн болохоор" гэсээр ярианы сэдвийг өөрчлөх зорилгоор ийн хэлэхэд

Жисол "Хурал уйтгартай болсон биз. Манай ээж нэг хүнтэй муудалцаад..." гэсээр яг л ээжийнхээ өмнөөс ичиж буй аятай доошоо харав.

"Юу ярина вэ? Надад харин ч сонирхолтой байсан. Танай ээжийг хэл амаараа гүйцэх хүн бараг байхгүй юм шиг л байсан. Тэр эгчийг бараг л байхгүй болгож байгаа харагдсан шүү дээ"

"Тэр хүн үнэндээ манай эгч байгаа юм аа"

Жисол доошоо харсаар хэллээ. Жэюүн гайхсан бололтой том нүдлээд "Айн?" гэхэд

Жисол "Манай нагац эгч байгаа юм аа. Ээжийн минь төрсөн дүү" хэмээлээ.

Жэюүнд бүр ч сонирхолтой санагдаж "Тэгээд яагаад хэрэлдээд байсан юм бэ? Их л амархан шийдэж болохоор зүйлээс хэрүүл нь эхэлсэн дээ"

"Тэр хоёр хэдэн жилийн өмнө нэг хүнээс болоод муудчихсан юм. Тэгээд ээж маань дүүгээ харах тоолондоо л яг л бохир зүйл рүү харж байгаа аятай хардаг болчихсон байсан" Жисол ийн хэлснийхээ дараа

"За за. Энэ ч яахав. Тэгээд чи тоглохгүй юм уу? Бөмбөг барьчихсан байхаар чинь чамайг тоглох гэж байгаа юм болов уу гэж бодож байлаа" гээд ярианыхаа сэдэвийг өөрчлөхийг хүсэв. Яг л Жэюүн ярианы сэдэв өөрчилсөн шиг.

Жэюүн өөрийнхөө гарт байх бөмбөгийг харж байснаа "Би тоглохгүй ээ. Харин хоёулаа гол зорилгоо биелүүлье" гэснээ суудлаас босоод Жисол руу эргэн хараад толгойгоороо явъя гэх шиг дохив.

Хэсэг хугацааны дараа тэр хоёр кино театрын газар ирээд ямар кино үзэхээ ярилцаад "ЧИМЭЭГҮЙ ХОТ" гэх аймшгийн кино үзэхээр шийдэв.

Гэхдээ тэр хоёр байс хийгээд л хамтдаа зураг даруулаад байлаа.

Киноныхоо билетийг барин зургаа даруулж, попкорн барин зургаа даруулж бас үзвэр эхэлхээс өмнө ч бас даруулж байв.

Киноны явцад Жисол айсангүй. Жэюүнд ч кино сонирхолтой санагдсангүй бололтой.

Арай гэж нэг киног дуусгаад тэр хоёр гэрийн зүг алхав.

"Өнөөдрийн хуурамч болзоо амжилттай болж өндөрллөө" Жэюүн ийн хэлэхэд

"Киноноос бусад нь сонирхолтой байлаа" Жисол яг л өөр юм хийдэг байж гэж буй аятай хэлэв.

"Хэрвээ үнэхээр түрүүний кинонд гардаг шиг үйл явдал болвол чи яах байсан бэ?"

Жисол Жэюүн рүү харж байгаад асуусан асуултанд нь хэсэг бодож байгаа мэт бодолхийлснээ "Би бол шууд үхнэ ээ" гэлээ.

Жэюүн гайхаад "Яагаад?"

Жисол мөрөө хавчаад "Би амьд үлдэж чадах ч гэсэн дуулахгүй байж лав чадахгүй. Би дуулах маш их дуртай болохоор тиймэрхүү нөхцөл байдалд орох л юм бол амиа хорлоно" гэлээ.

Тэр хоёрын яриа энэ хүрээд дууссан юм. Байран дээрээ ирсэний дараа гэр гэртээ орлоо.

Манай хоёрт одоогоор хуурамч гэх бодол л эргэлдэж байсан учир энэ гурван сарыг хурдан дуусаасай гэх бодол л хэн хэнд нь төрөөд байсан юм.

---

Сөүл хотын хүн багатай нэгэн газар хэн нэгэн залуу эрийн гарт нэг зураг байх ба тэрээр жихүүдэс хүргэм инээдээр инээсээр "Тэгэхээр тэр Чүэ Жисол юм биз дээ"

"Хэд хоног бид түүнийг ажигллалаа. Тэр таны хайгаад байсан өнөө охин мөн эсэхэд хэсэг эргэлзэж байлаа" гэх өөр хэн нэгний дуу урд нь гарав.

"Тийм ээ, мөн байна. Миний саварт орж ирэх байсан ч зугтаад явчихсан юм. Түүний найзыг харин дагаж байгаа юу?"

"Тийм ээ"

"Сайн байна. Гэхдээ одоо бол тэр хэрэггүй энэ охин байхад л болно" гэсээр Жисолын инээмсэглэж буй зургыг цоо ширтээд мөс мэт хүйтэн хоолойгоороо "Чүэ ЖИСОЛ. УДАХГҮЙ УУЛЗАХ БАЙХ ТИЙМ ҮҮ?" хэмээн хэллээ

واصل القراءة

ستعجبك أيضاً

40.6M 1.1M 42
When Arianna marries billionaire Zach Price to save her family, she doesn't expect to fall in love with a man who'd always consider her a second choi...