𝐉𝐮𝐬𝐭𝐢𝐧 𝐉𝐞𝐨𝐧ʲᵏᵏ

Oleh MoonHwa__

5.5K 673 73

"Өнөөдрөөс миний туслах Виктор чамд үйлчлэх болно" /2022.04.15/ - Lebih Banyak

1. Intro
2. Виктор Ким
3. Харанхуй өрөө
4. Итгэ!
5. Сонирхолтой түүх
6. Надтай үерхэчих юм уу?
7. Nevermind
8. Болох уу?
!
10. "Ким-Тэ-хён?"
11. Төлөвлөгөөний дагуу
12. Үхэцгээх үү?
13. TK [Special part]
14. Эхэл!

15. Ажил дууслаа!

351 48 15
Oleh MoonHwa__

Жиминий хэлснээр Жонгүг Пак Жүхёнтой энгийн үе шигээ хаа хамаагүй юм ярьж энгийн байх гэж хичээнэ. Тэгээд удалгүй сэдэвээ эргүүлж эхлэхэд Жүхёны царай багахан хувираад ирэх аж. 

"Ингэхэд зочлох гэж ирээгүй юм аа даа?"

Пак Жүхён гараа салаавчлан атгаж гуян дээрээ тавихдаа ийн хэлэхэд Жонгүгийн царайнд инээмсэглэл тодорч "Тэр үед би ч жаахан та ч залуу байсан. Арай жаахан хөгшрөөд бидэнд хийсэх зүйлээ мартчихсан юм биш биз? Болохгүй шүү ахаа"

"Тэгээд яах гэсэн юм бэ дээ?"

"Таныг өнөөдөр энд дуусгавал яах бол? Харамсалтай ч юм уу?"

Жонгүг энгэрээсээ гар буу гаргаж ирэн цэнэглээд ширээн дээр тавихад дэргэд нь сууж байсан Жимин хурдан гэгч нь хөдлөх буу гаргаж ирээд Жонгүг рүү чиглүүлэв.

"Намайг цааш нь харуулахаар ирсэн юм биз дээ? Чадна гэж бодож байна уу? Хүн алж чадах юм уу?"

Пак Жүхён тайван гэгч нь уртаар амьсгалан ингэж хэлэх аж.

Хариуд нь Жонгүг чангаар инээд алдан "Таны надад хаяж өгсөн хэдэн хүний толгойнуудыг авчирч өгөх хэрэгтэй юу?"

"Бууд л даа тэгвэл"

Тэрээр хоёр гараа алдлан басамжилсан мэт харцаар ширтсээр хэлэхэд Жонгүг уруулаа жимийн инээмсэглээд бөгөөд буугаа доошлуулах ба Жүхён ингэхийг нь мэдэж байсан мэт гараа буулгах аж.

"Чи тэгэх хүн биш шүү дээ..."

"Эндүүрээд байх шиг байна. Өөрийг чинь ингээд л алчихна гэж бодоогүй биз дээ? Дөрвөн мөчийг чинь нэг нэгээр салгаж тамлах ч багадах байтал ингээд л үү? Тийм хайр хаана ч байдаггүй юм"

Жонгүгийн инээмсэглэл гэнэт алга болж хөл рүү нь буугаа чиглүүлэх ба Жүхёныг үг хэлж амжаагүй байтал буудаж орхих нь тэр.

"Би харагдаж байгаагаасаа тэс өөр. Ахыг минь хөнөөсөн чам шиг новш яасан ч тийм амархан нөгөө ертөнц рүү заларч болохгүй"

Хөгшин хөл алдан газар унасан байх ба сул дорой харагдахгүйг хичээж өвдөлтөө тэсвэрлэн авиа үл гаргана.

"Алаад өг гэж гуйх хүртэл чинь тамлаад өгөх болохоор өдийг хүртэл хийсэн нүгэлээ бодно биз. Аваад яв"

_

Ажиллагаа амжилттай дуусжээ. Жимин Жүхёны бичиг баримт дундаас эмнэлгээ өөрт нь өвлүүлэх талаар бичсэн цаасыг олсон ба ердөө л гарын үсэг дутуу байгаа аж.

"Тэгэхээр таны зовохгүй үхэх нөхцөл их амархан. Эхлээд ахаас минь өвдөг сөгдөөд уучлал гуй. Дараа нь энд гарын үсгээ зур"

"Мөрөөдөх хэрэггүй"

"За яахав. Та хүсэж байгаа бол бололгүй яахав"

Жонгүг түүний өмнөөс босон элдэв янзын зүйл өрж тавьсан ширээг зүглэх бөгөөд жижиг хадаас алхтай хамт аван эргэв.

"Танд боломж байна шүү. Шийдвэрээ гаргах таван секунд өгье"

"Нэг"

Тэр хадаасан дээр тогтсон тоосыг үлээгээд тоолж эхэллээ.

"Хоёр"

Үзүүрт нь хуруугаа хатган үзээд дахин тоолов.

"Гурав"

Дараа нь хажууханд нь харагдах цус болсон халтар алчуураар алхаа арчив.

"Дөрөв"

Эцэст нь хадаасаа Жүхёны долоовор хурууны урд байрлуулан барив.

"Тав"

Жонгүг эргэлзэлгүй хумсных нь завсраар өнөөх хадаасыг цохин оруулж орхих нь тэр. Зоорины өрөө байтугай байшингийн гадаа ч сонсогдохоор хашгирах Жүхён татвалзан тийчилж Жонгүгийг нүдээрээ барьж идэх шахан хорсолтойгоор харна.

"Дахиад таван секунд"

Жонгүг амаараа шүгэлдсээр ширээ рүү эргэн ахлав.

"Өөрийгөө зовоох тийм дуртай хэрэг үү? Мэдээгүй юм байна"

Тэр өмнөхөөсөө арай том хэмжээтэйг аван тоосыг нь үлээгээд Жүхёны өмнө очин явган суулаа.

"Нэг"

"Хоёр"

"Гурав"

"Дөрөв"

...

"Тав"

Дахин нэг хадаас хуруу хумс хоёрыг нь салган голоор нь ороход Жүхёны нүднээс нулимс урсаж эхэлсэн байлаа.

"Тэвчээртэй юм аа? Дахиад нэг"

Жонгүгийг дахин хадаас авч ирэхэд Жүхён түүн рүү эмээсэн харцаар харж хүндээр амьсгаадна.

"Нэг"

"Хоёр"

"Гурав"

"Дөрөв"

"Тав"

"Хүлээ!"

Жонгүгийг хариугүй цохихын даваан дээр Жүхёны амнаас үг гарч үйлдлийг нь зогсоов.

"Тэгээд?"

"О-ойлголоо. Хийе"

"Эртхэн л ингэхгүй. Өөрийгөө дэмий зовоох юм"

Жонгүг асрамжийн газраас өөрсдийн зургийг олсон бөгөөд асрагч ээжээс гуйсаар өөртөө авсан ажээ. Тэр зургаа Жүхёнд харуулаад "Уучлал гуй. Сокжин ахаас"

Жүхён чичигнэн байж өвдөг сөгдөөд шаланд духаа наан уучлал эрнэ.

"Боллоо. Одоо ганц ажил үлдэх шив?"

Тэр шар цаасан уутнаас өнөөх цаасыг гаргаж ирээд энгэрийнхээ халааснаас үзэг аван өмнө нь тавив.

"Ажил дууслаа!"

Удаан хүлээсэн үү? Ганцхан парт ороод энэ маань ч дууслаа. Цаана нь их нандин гэмээр бичвэр хүлээж байгаа. Удаан хугацаагаар мурьсанд өршөөгөөрэй🙇‍♀️

Lanjutkan Membaca

Kamu Akan Menyukai Ini

2.3M 119K 65
↳ ❝ [ INSANITY ] ❞ ━ yandere alastor x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, (y/n) dies and for some strange reason, reincarnates as a ...
267K 6.4K 52
⎯⎯⎯⎯⎯⎯⎯ જ⁀➴ 𝐅𝐄𝐄𝐋𝐒 𝐋𝐈𝐊𝐄 .ᐟ ❛ & i need you sometimes, we'll be alright. ❜ IN WHICH; kate martin's crush on the basketball photographer is...
1M 34.2K 61
𝐒𝐓𝐀𝐑𝐆𝐈𝐑𝐋 ──── ❝i just wanna see you shine, 'cause i know you are a stargirl!❞ 𝐈𝐍 𝐖𝐇𝐈𝐂𝐇 jude bellingham finally manages to shoot...
1M 37.8K 89
𝗟𝗼𝘃𝗶𝗻𝗴 𝗵𝗲𝗿 𝘄𝗮𝘀 𝗹𝗶𝗸𝗲 𝗽𝗹𝗮𝘆𝗶𝗻𝗴 𝘄𝗶𝘁𝗵 𝗳𝗶𝗿𝗲, 𝗹𝘂𝗰𝗸𝗶𝗹𝘆 𝗳𝗼𝗿 𝗵𝗲𝗿, 𝗔𝗻𝘁𝗮𝗿𝗲𝘀 𝗹𝗼𝘃𝗲 𝗽𝗹𝗮𝘆𝗶𝗻𝗴 𝘄𝗶𝘁𝗵 �...