EN- REACTION 🇲🇳

By leeyeonnn_

13.1K 1.4K 203

Dream of ENHYPEN is ur bf!💘 More

Анх танилцахад
Чиний утсаар зургаа авбал
Чамайг уйлж байхыг харвал
Өөр залуу чамд сээтэн хаявал
Чамайг хоол идэхгүй удаан байсныг мэдээд
Чамайг уурлуулвал
Чи хоол хийгээд өг гэвэл
Зодолдсон гэвэл
Турна гэвэл
Айдол болно гэвэл
Хадмийндаа анх ороход
Bleeding
Хардах
Дугаарыг нь утсан дээрээ хадгалвал
Чи тэднийг тэвэрвэл
Чи тэднийг эгдүүтэйгээр дуудвал
Чи тэдний хувцасыг өмсвөл
Чи хөөрхөн үйлдэл хийвэл
Хурим хийвэл
Өөр тийшээ явна гэвэл
EX найз охинтой нь таарвал
UNIVERSITY LOVERS <<YANG JUNGWON>>
2 Shot<<NISHIMURA RIKI>>
THE CAFE<<KIM SUNOO>>
Чи тэдэнтэй гадуур явбал
Парк орсон нь
Тэд чиний дургүйг хүргэвэл
Ч/Н ENHYPEN-ны стилист байсан бол
Англи хэлний шалгалт
Экстэй нь согтуу таараад зодолдсон гэвэл

<<1SHOT>> HEESEUNG

434 46 8
By leeyeonnn_

IMAGINE

  Зуны амралт дуусгавар болсныг батлан шинэхэн хичээлийн жил эхэллээ.

Нэг бодлын жаргалтай нөгөө бодлын үнэхээр новшийн гэж хэлмээр.

1т би бүтэн нэг жил крашлаж явсан хайрт Хисыныгээ харна гэсэн үг.

2т хийж чадахгүй хичээлүүдээрээ нүүдүүлнэ гэсэн үг.

3т Хисынтэй нэг хотхон болохоор шалтагчилж хамт явах

  Миний амьдрал Хисынээс хамааралтай болсон мэт. Зуны амралтаар Хисыныг хэтэрхий санаад байдаг байсан болохоор би гэрийнх нь ойролцоо сандал дээр гараад суучихдаг байсан. Яагаад ч юм заримдаа дотроос минь гар гар гээд байдаг байсан болохоор очих газаргүй би Хисыны байрны ойролцоо суухаас өөр аргаггүй. Яг очихоор тэр сандал дээр намайг хүлээж байсан мэт байж байдаг болохоор зуны амралт муугүй өнгөрсөн шүү.

  

     5 цагийн сэрүүлгээ унтраачхаад шуудхан орноосоо босон ороо цэмбийтэл хураачихаад угаалгын өрөө рүү тайван зүглэлээ.

Хурдан өөрийгөө цэвэрлэчихээд нүүр гар гэх мэт угаалгаа эхлүүлсээр 5:50 гэж угаалгын өрөөнөөс гаран гал тогоорүү дэгдлээ.

Хисынээс гадна хоол ч бас намайг аз жаргалтай болгодогт хилсдэхгүй.

Чихэвчээ зүүсээр хамгийн дуртай дуугаа тавин өглөөний цайгаа бэлдлээ. Өглөөний цайг өөртөө гэдэг шүү дээ.

6 цаг 50 минут

Хувцсаа цэвэрхэн өмсөөд хөнгөхөн будсан нүүрээ харчихаад винк хийсээр гадаа байгаа Хисын рүү гүйлээ.

" өглөөний мэнд Ёнсол!" гээд намайг инээмсэглэн угтлаа.

" өглөөний мэнд Хисын!!" гэхэд тэр минь инээд алдан

" Сайхан амрав уу? Хатагтай" хэмээн тоглоом хийхэд

" Сайхан амарлаа. Сайхан амрав уу? Ханхүү минь?"

" Сайхан амарлаа. Гүнжийн явуулсан мессеж ихэд таалагдсан тул сайхан амарлаа." хэлсэн үгэнд нь ичсэн тул улаан лооль шиг болсон нүүрээ даран урагшаа гүйхэд Хисын

" Хөөе Кан Ёнсол! Хүлээ!! Наад чулуундаа уналаа штээ!" гэж хэлж дуусаагүй байтал чулуунд бүдрэн урагшаа ойчиход Хисын гүйж ирэн урдуур минь орж ирж тэвэрч зогслоо.

" хэлээгүй юу?! мангар минь хичээлдээ шалбарсан хөлтэй явахыг хүсээ юу?! " үглэнгээ тэврэлтээ улам лавшируулна.

<< И.Ингэхээр яаж миний зүрх тэвчинэ гэж бодоов??.>> гэж бодсноо золтой л хэлчихсэнгүй.

" зүгээр.... уйдаад байсан юм" хэмээхэд

" ХАХАХА- ингэтлээ уйдаж болохгүй ээ, дахиж ингэж уйдах юм бол аваад үерхчихнэ шүү!"

" я.яаалаа г.гэж дээ" гэж арайхийн ээрч мууран хэлээд улайсан нүүрээ нуухад

" яагаад улайгаад байгаа юм? өвдөөгүй биз дээ?" гээд эргүүлж тойруулж харж байснаа гэнэт духан дээр гараа тавилаа.

<< Чамаас болоод улайж байна эргүү минь!>>

" эсвэл даарчихсан юм уу?? ийм богинохон юм өмсчихөөр аргаггүй шдэ!!" гээд миний дүрэмт рүү нэг харчихаад цүнхнээсээ hoodie гаргаж ирэн

" май, миний цамц чамд таарах эсэхийг мэдэхгүй байгаа ч өмсчих, энэ их дулаахан шүү" гээд над руу hoodie гээ сарвайлаа.

<< Үнэхээр..... Хисынээс hoodie авах өдөр ирдэг юм байжээ??? Ингээд байвал миний зүрх тэсэхгүй шдэ?!>>

" хурдан өмсөө чи улам улайгаад байна" гэчихээд шуудхан л өмсүүлчихэв.

<< ядаж байхад яасан ч том өмсдөг улаан туучий вээ?>>

" б.баярлалаа Хисынаа" гэхэд инээмсэглээд

" жижигхэн Ёнсол жив жив" гэчихээд инээд алдна.

" Ю.ЮУНДАА ИНЭЭГЭЭД БАЙГАА Ю-" гэж үгээ дуусгахын завдалгүй дэлгүүрийн хаалганы урд аваачихад хөнжил нөмөрчихсөн юм шиг л жижигхэн юм зогсож байв.

" э.энэ би юм уу???.. чиний хувцас эсвэл ийм том хөнжил шиг юм уу..?" гэхэд Хисын инээд алдаад

" чи л жижигхэн байхгүй юу мангар юм ярьж байх юм, алив явцгаая" гээд татаад аваад явчихав.

hoodie нь дүрэмт хувцасны богино банзалыг хүртэл дарахаар тийм урт бөгөөд Ёнсолд яг л хөнжил нөмрүүлчихсэн юм шиг харагдаж байлаа.

Толины тусгалд харсан өөрийгөө санахад
hoodie нь өвдөг давчихсан байсныг санав.

" Хисына? Би одоо тэгээд ийм хувцастай хичээлд суух юм уу?"

" мхм"

" багш нар уурлавал яах юм?"

" яагаад уурлана гэж?"

" мэдэхгүй" гэхэд намайг хэсэг шоолж инээж байснаа

" хөөрхөн л байна шд, наадхаа өнөөдөртөө өмс"

" хмпп"

" битгий уурлаа, өнөөдөр хичээл тараад чамд нэг зүйл хэлнэ"

" юу юм?? Одоо хэлж болохгүй хэрэг үү???"

" хүлээж бай" хэмээгээд ангидаа орцгоолоо.

Хүүхдүүд над руу харан жиг жуг хийн хоорондоо ярилцана.

Хисынтэй үерхчихсэн юм байх даа?

Ёнсол ч азтай юм, сургуулийн хамгийн царайлаг залуусын нэгтэй нь үерхээд л

Харин тийм

Тэр өмссөн hoodie г нь харвуу?

Аанха, Хисыны хайртай hoodie ны нэг гээд хэнд ч өмсгөдөггүй шд

Харин тийм

Үнэхээр үерхчихсэн бол яах вэ гэсэн яриаг сонссон ч сонсоогүй юм шиг явсаар суудалдаа ирэн суулаа.

" хүүхдүүдээ өнөөдөр та нарын хичээл орохгүй шүү, багш нар чинь байхгүй байгаа болохоор эхний цагаа томоотой сууж байгаад яваарай" гэх нь тэр.

Иён над дээр инээсээр хүрч ирээд

" чи мэдсэн үү?" гэхэд гайхан

"юуг?"

" Хисын" гээд Хисыныг харуулахад
найзуудыгаа тойруулж суучихаад над руу инээд алдан харан юм ярина.

" заза мартаарай, ингэхэд өлсөж байна шүү тэ?"

" байнга л хоол ярьчихсан явах юмаа та, чамайг уурлаад байдаг болохоор юм авчирлаа шд" гэхэд Иён баярлан инээд алдана.

" баярлалаа, хайртай ш-" гэж хэлж дуусаагүй байтал Ники ирээд

" май Иёнаа" гээд баахан гүзээлзгэнэ орсон амттан өгөхөд Иён шоконд орсон бололтой бид хоёрыг ээлжлэн харна.

" аан юу баярлалаа, хайртай шүү" гээд хөөрхөн инээд нэмэн хэлэв.

" ёиоххх гайхлаа шд бүр" гээд дахин инээнэ.

Энэ охин яасан ч инээж явах юмаа.

" Солаа дахиад л нөгөө ярианууд" гээд бид хоёр чимээгүй чагнана.

Иён ч бас юув дээ!!!

Никиг чи аваад Хисыныг би авах байсан юм!!!

Энэ хоёр ямар ядаргаатай юм бэ!!

Сургуулийн долоон сайхан залуугийн хоёрыг нь энэ хоёр аваад л

Ядаргаатай юм гэхэд Иён

" үхлээ л дээ" гэчихээд өгсөн юмнаас нь амтархан иднэ.

Заримдаа ч энэ охиныг хэл амаараа бардаггүй юм даа.

Дахин Хисын болон түүний найзууд руу харахад Ники тэр хоёр Иён бид хоёр луу харан тусдаа сууцгаана.

Иён " үхсэндээ хүн юм идэж байхад гөлрөөд байгаа хоёр туучий вэ! хүн юм идэж байгааг харах юу нь сайхан байдаг байнаа!" гээд ярвайв.

" туулай шиг шд, хөөрхөн... булцгар" гэхэд над руу тоглоомоор муухай харчихаал инээхэд

" чи хөөрхөн харагдаад л" гээд Ники ирж хэлчихээд гаранд минь цаас атгуулаад буцаад суучихав.

Иён руу харахад идэж байсан юмандаа хахаад давхар ичсэн бололтой ув улаан нүүртэй хүн сууж байв.

" Солаа? Би уул нь сонсогдохооргүй хэлсэн дээ" гээд дахиад л юм иднэ.

" наашаа ирж байхдаа сонсчихож л дээ" гээд өгсөн цаасыг нь харахаар нугалаасыг нь нээлээ.

Дараагийн цаг дээр явцгаая гэсэн мурий бичгийг уншчихаад Хисын рүү харан гараа "ок" гэсэн байдал дүрсэлчихээд Иён руу харан лахин юм ярин юм иднэ.

_______
Тоглоомын газар тоглон кино үзчихээд гэр лүүгээ харих замд Хисын над руу харан шүлсээ гүд хийн залгичихаад

" Ёнсолаа?"

" мм" гэхэд Хисын наашаа харж зогсоод

" зөвшөөрөхгүй байсан ч хамаагүй ээ, би чамайг зөвшөөртлөө хүлээх болохоор..."

" Надтай үерхээч, насан туршдаа хайрлахыг хичээх болохоор, үхэн үхтлээ хамт байх болохоор, бүх зүйлээ чамд зориулах болохоор, чиний төлөө бүхнийг хийх болохоор надад боломж олгооч" гэхэд өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс хурлаа.

" З.зөвшөөрч байна" гэхэд Хисын ч бас доголон нулимстай нүдээр хайр дүүрэн харцаар надруу ширтэн намайг чангаас чанга гэгч нь тэвэрлээ.

" одооноос эхлэн зөвхөн минийх" хэмээгээд хацар дээр минь зөөлөн үнслээ.

________
Ёиохх бурхан минь зөвхөн бичвэр маань 1038 үгтэй гээд боддоо. Ямар болсон юм бол бүү мэд хэахах

millyson___ гол дүрийн охин нь энэ шүү ххэ, их сэтгэлээ гарган бичсэн болохоор хайрлаж өгөөрэй.

Хайртай шүү Ёнсолаа</3

Энэ бичээчийн маань бичвэрүүдийг сонирхоод үзээрэй үнэхээp гайхамшигтай!!

Саналаа өгч болно шүү<~3

Continue Reading

You'll Also Like

1.5M 113K 36
He has no idea how much the girl wanted to touch his skin and tuck her head on his embrace. he pushed her but she still manages to stay with him- be...
1.6K 419 20
-Итгэл гэж юу юм? Биесээ таталцаж түлхэлцсээр, урмыг нь хугалж хаячихаад гоё сайхан үгсээр чихийг нь баясгах юм гэж үү? Тэгвэл би тийм зүйлд итгэмээр...
21.5K 696 29
the story takes place in Nevermore where Wednesday meet a tribrid that is Hope's twin sister who was misplaced at birth. her name is Faith Mikaelson...
47.7K 1.7K 31
What gonna happen if Seven mafia kidnapped seven normal boys what if they did mistake that will let them lost the most precious person in their life...