❤ Час улаан зүрх ❤

Da ShureeOXEXO326

39.8K 6.8K 990

Гол дүр нь гэж бодож явсан амьдралынхаа, үзэгдээд өнгөрөх энгийн нэг туслах дүр гэдгээ мэдсэн юм. . . Од мэт... Altro

Урьдчилсан танилцуулга📜
1. Урилгагүй зочин
2. Томоотой бай!
3. Цуснаас илүүг чамдаа
4. Та энд?
5. Туслах гэж ирсэн
6. Тэнэг хүүхэн
7. Дракула
8. Үнэнтэй нүүр тулахад
9. Жэй
10. Үзэн ядаж байна
11.Юу асуумаар байна?
Дэд бүлэг: Мангасын үүр
✡️Охин том болсон✡️
✡️Ойн гүн дэх бүсгүй✡️
✡️ Шидэт харш ✡️
✡️ Тоорын цэцэрлэг ✡️
✡️ Татгалзаж болохгүй гоо үзэсгэлэн ✡️
✡️Чиний хүсэл надад тушаал✡️
✡️ Хүүхэд бий болсон ✡️
Дэд бүлэг: Төгсгөл хэсэг
12. Насан туршид чинь!

✡️ Би бэлэн ✡️

1K 196 18
Da ShureeOXEXO326

Энэ таагүй гэмээр өөр төрхийг нь харан урам нь нэлээд хугарсан Инбинь зөөлөн санаа алдсаар "Чи дургүй байгаа юм байна. Зүгээр дээ. . . .би өөрт тохирохгүй зүйлийг хүсэж" гэж хэлээд эргэх мөчид Кай түүний араас тэврэн авлаа.

Инбинь түүний гарыг тавиулаад "Сэтгэл засах үг хэлэх гэж байгаа бол зүгээр дээ. Үлгэр дээр гардаг шиг ер бусын хайранд би угаасаа итгэдэггүй" гээд дахин алхах гэтэл дахиад л түүнийг тэврэн авлаа.

"Кай??" гэж бага зэрэг бухимдсан өнгөөр хэлэхэд

Кай түүний хүзүүнд нүүрээ наан "Хайртай. . . чамд аль хэдийн маш гүнзгий дурлачихсан" хэмээн шивнэв.

Инбинь түүний гарыг дахин тавиулах гэж хичээсэн ч яагаад ч дийлсэнгүй.

"Ойлголоо, сайхан үг байна" гэж сэтгэл хөдлөлгүй шахам хариулахад

Кай "Хайртай. . .маш их хайртай болохоор чамайг жирэмсэн болгож чадахгүй" гэх хачин хариултыг өгөв.

Инбинь гайхсандаа өөрийн эрхгүй түүн рүү толгойгоо эргүүлээд "Юу гэсэн үг юм?" гэж асуухад

Кай нэлээд гүнзгий санаа алдсаар толгойгоо дээш өргөн "Би мангас" гэх богино хариултыг хэллээ.

Инбинь түүн рүү эргэж харан нүд рүү нь ширтээд "Мэдэж байгаа шүү дээ, бүр анхнаасаа л" гэхэд

Кай "Мангас байхад ч төлөөс гэж бий" гэв.

Инбинь "Ямар төлөөс?? энгийн хүнтэй гэрлэж болдоггүй юм уу? хүүхэд чинь заавал чам шиг цуст мангас-" гэтэл

Кай түүний уруул дээр хуруугаа тавин толгой сэгсрээд "Тийм биш ээ. Цус сорогчид бол чөтгөрийн нэг төрөл. Бурхдын зүгээс биднийг үржиж олуулаа болгохгүй зорилгоор мөнхийн тамгыг үйлдсэн. Тэр тамга бол биднийг хүүхэдтэй болгохгүй гэсэн хараал л гэсэн үг. Хэрвээ чи хүүхдийг минь тээвэл өдөр бүр хамгийн аймшигтай өвддөг, хамгийн аймаар үхлүүдийг биеэр мэдрэх болно. Хүүхэд тээх хугацаанд чи нэг ч өдөр амар амгалан байхгүй. Яг л тамд хоригдсон мэт аймшигтай байх болно. Төрөх үйл явц бол үгээр тайлбарлахад ч бэрх тамд очоод хэдэн мянган удаа тамлуулан үхэж байгаа мэт л аймшигтай байх болно. Би яагаад ч чамд тийм өвдөлтийг мэдрүүлж чадахгүй!" гэж хэлэхэд түүний үгсийг батлах мэт нүд нь дэндүү гунигтай бас айсан харагдана.

Түүний тайлбар, түүний үгс. . .

Инбинийг ч бас маш ихээр айлгасан юм. Хүн болж төрсөн, хэзээ нэг цагт үхэх нь тодорхой гэдгээ мэддэг шигээ үргэлж үхэлд бэлэн байсаар ирсэн. Учир нь ямар ч хүн хоёр удаа үхэхгүй болохоор тэр байх л даа. Ганцхан удаа мэдрээд дуусах зүйл гэж бодож байлаа.

Гэтэл хүүхэд тээх хугацаанд өдөр бүр үхэлтэй нүүр тулна гэдэг хатуухан үг энгийн нэгэн бүсгүйн зүрхийг хангалттай ихээр айлгаж орхисон юм.

Цочирдож бас айсандаа зүрх нь хүчтэй цохилохыг мэдэрсэн даруйдаа Кай-с нуух гэсэн мэт хойш хоёр алхам ухарлаа.

Гэтэл Кай аль хэдийн мэдсэн бололтой хөмсөг нь ууртай гэхээс илүү гэмшсэн мэт өөрчлөгдөн зангираад "Ямар ч хатан зоригтой мундаг эмэгтэй байсан үүнийг хийх хэцүү. Нэгэнт чи минь үнэнийг мэдсэн юм чинь ингээд хүүхэдтэй болох яриагаа дуусгая тэгэх үү? хэрвээ амьдрах он жил, хөгшрөх цаг хугацаанд санаа зовж байгаа бол би үүнийг зогсоож чадна. Чи хүсэх л юм бол би чамайг өөр шигээ болгож чадна. Зүгээр ч нэг цус сорогч болсон энгийн хүн биш он удаан жил, олон мянганыг хамтдаа туулах хатнаа болгож чадна. Би бол Дракула. . . .цус сорогчдын хаан" гэж хэлээд хацрыг нь зөөлөн илбэлээ.

Инбинь яг л айдас, догдлол, эргэлзээ гуравт төөрсөн мэт харц тогтворгүй бөгөөд ер бусын харагдана.

Хэсэгтээ л тэр үг дуугарч чадсангүй. Түүний хариултыг хүлээн нэлээд удаан чимээгүй зогссон Кай тайвшруулах гэсэн бололтой түүнийг тэврээд

"Зүгээр дээ, айх хэрэггүй. . . бид хүүхэдгүй ч аз жаргалтай жинхэнэ гэр бүл шиг байх болно. Учир нь бидэнд хайр байна" гэсээр нурууг нь зөөлөн илбэлээ.

Энэхэн мөчид, энэ тэврэлтэд бага ч болов тайвшрах шиг болж Инбинь зөөлөн санаа алдсаар Кай-г зөрүүлэн тэврэхдээ шийдвэрээ гаргаж яадах мэт түүний харц алсад тэнэх аж. . .

Төд удалгүй тэврэлт хөндийрөх мөчид Инбинь "Би чадна" гэж зоригтой гэхч нь хэлээд Кай-н нүд рүү цоо ширтлээ.

Кай "Юу чадна гэж..?" гэсээр бас л эргэлзээ дүүрэн түүн рүү харах бол..

Инбинь энэ удаад өөртөө итгэлтэйгээр "Би хүүхдийг чинь тээж чадна. Хүн бүрд амьдралын үнэ цэнэ гэж байдаг. Миний хувьд тэр үнэ цэнэ бол хүүхэд. Энэ амьдралдаа өөртөө, зөвхөн өөртөө гэж амласан чухал бөгөөд нандин амлалт минь бий. Би өөрийн хүссэн шигээ, өөрийн итгэж байгаа шигээ гэр бүлийг бий болгоно. Би заавал ээж болно" хэмээн шулуухан хэлэв.

Кай нэлээд санаа зовсон төрхтэй "Инбинь! гэхдээ-"

Инбинь "Чамд ч бас буцаж болохгүй бодол, бууж өгөхгүй зорилго байдаг байх. Надад байдаг бодол минь бяцхан хүүхдийн инээд цалгих гэр бүл. . . би энэ бодлоосоо хэзээ ч ухрахгүй болохоор чи бодож байгаад шийдвэрээ гарга. Миний боддог миний төсөөлдөг гэр бүл хүүхэдгүйгээр хэзээ ч бий болохгүй. Гэр бүлийн үнэ цэнэ хайр болон хүүхэд. Энэ л миний зарчим" гэж хэлээд энэ удаад Кайд хариулах боломж ч олгосонгүй шууд л түүнээс холдон явлаа.

Хүчтэй зоригтой, бас шийдэмгий харагдаж байгаа боловч Инбинь дотроо маш их айж байв. Учир нь ямар ч хүн 10 сар тамд байхыг сонгодоггүй болохоор тэр. Гэвч энэ бүхнийг үл харгалзаж түүнийг урагш алхуулж байгаа цор ганц зүйл нь түүний өшөө хорсол байлаа.

Час улаан зүрхний эзэн байх ийм л том золиостой аж. . .

=====================

Энэхүү гэнэтийн санал, гэнэтийн маргаанаас хойш хоёр долоо хоног орчим тэд бараг л харьцсангүй. Энэ том харшид хоёрхон хүн байна гэдэг хэн хэнтэйгээ таарахгүй зөрөх магадлал тун ч өндөр. Тэр тусмаа шийдвэр гаргахаас айж байгаа хоёр хүний хувьд бүр ч их гарцтай гээч.

Бараг л таарахгүй байгаа хэдий ч хааяа санамсаргүй байдлаар таарах мөчид Инбинь хүүхэд санал болгож, Кай түүнийг хамгаалах гэсэндээ татгалзана. Тэдний харилцаа яг одоо хамгийн том шийдвэр, хамгийн том салаа замынхаа өмнө ирээд байна.

===================

Кайтай анх уулзсан цөөрмийнхөө дэргэд бодолд дарагдан суух Инбинь. . .

Кайтай уулзахгүй, уулзсан ч маргалдаад салах энэ өдрүүд яагаад ч юм Инбиньд их л хүнд санагдана. Өөрийн сэтгэлийн эмзэглэл, зүрхний шаналлыг өшөө авах төлөвлөгөө бүтэлгүйтэж магадгүй болохоор ингэж байгаа юм гэж өөртөө хэлж итгүүлэх боловч үнэн хэрэгтээ Кайтай маргах хосын маргаан нь түүнийг шаналгаж байв.

Тэр хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй, бүр үүний талаар бодох ч үгүй байгаа боловч сэтгэл зүрх гэдэг тэс өөр ертөнц тул Инбинь ч өөрөө гадарлаж амжаагүй өшөөт дайсандаа сэтгэл алдарчээ. . .

Түүнийг санах, түүнд шунах мэдрэмжээ дарж ядан багагүй шаналгаатай сууж байтал "Хонгор минь" гэх эр хүний хоолой чихэнд нь сонсогдлоо.

Эргэж харсан даруйдаа өөрийн мэдэлгүй нүүрэнд нь инээмсэглэл тодорч "Кай!" гэж дуудах мөчид

Түүн рүү ширтэн инээмсэглэх царайлаг мангас аажмаар ойртож ирэн түүний өмнө зогсоод "Яагаад гуниглаад байгаа юм? үзэсгэлэн гоо минь уйдаа юу? надад чамд өгөх амттан байгаа шүү" гэж хэлээд уруул дээр нь зөөлөн үнсэв.

Инбинь нүдээ анин түүний үнсэлтэд уусах гэж оролдох мөчдөө аянгад ниргүүлсэн мэт л хүндээр цочин түүнийг түлхлээ.

Нүд нь байдгаараа томрон "Ч-Чи хэн юм?? Яагаад яг Кай шиг харагдаад байгаа билээ?" гэж асуун хойш ухрах мөчид

Кай-н царай нэг хувьс хийснээ эргээд инээмсэглэн "Юу яриад байгаа юм бэ? гэгээн цагаан өдрөөр зүүрмэглээд байгаа хэрэг үү?" хэмээсээр дахин ойртох мөчид Инбинь түүнээс нэлээд хэдэн алхам холдож зогсов.

Инбинь "Харахад адилхан, сонсоход ч адилхан юм шиг боловч эрүүл ухаанаар анхааралтай ажиглах юм бол чи биш байна! хоолой чинь үл ялиг өөр, гар чинь бага зэрэг хүйтэн. Уруул чинь түүнийх шиг биш! Бас яг одоо Кай бид хоёр муудалцсан байгаа! тэр намайг юунаас болж гуниглаж байгааг сайн мэдэх болохоор чам шиг асуулт лав тавихгүй байх" гэж хэлэхэд

Кай "Хонгор минь чи үнэхээр-" гэсээр түүн рүү алхах мөчид

Инбинь "ЧИ ХЭН ЮМ???" гэж чанга ориллоо.

Кай "Ашш~ энэ муу Прэтус чинь! чамайг донтмоор сайхан гэдгийг мэдэх ч ийм ядаргаатай гэж бодсонгүй. Би л байгаа биз дээ? Кай!! чамд өөр юу хэрэгтэй юм. Намайг үнс. . .надад ойрт! надад хайр таашаалыг өгөөч" гэсээр ойртох мөчид хүчтэй салхилан ойр орчмын мод хөдлөх шиг болоход жинхэнэ Кай хүрээд ирсэн байв.

Кайтай яг адилхан харагдах тэр хүнийг таван мод дамнан хугартал хүчтэй цохиод "МИНИЙ ГЭРТ ЮУ ХИЙЖ ЯВАА ЮМ?? ТЭГЭЭД БҮР МИНИЙ БҮСГҮЙГ ОРОЛДООД!" гэж анхааруулах мэт өндөр дуугаар хэлэхэд

Цусандаа будагдан арай хийн босож ирсэн нөгөө залуу "Сайн байна уу эрхэм дээдсээ! үгүй ээ шуналтай хөгийн н***оо гэх ёстой юу? ХААН ШИРЭЭГ ЧИ АВСАН. МИНИЙ ХҮССЭН БҮХ ЗҮЙЛ ЧАМД БАЙДАГ!! тийм байхад ховор нандин Прэтусыг хүртэл ганцаараа эзэмших гээд л . . . арай л шуналтай байгаа юм биш үү хайрт ихэр минь!! ах дүүс байж ядаж хүүхнээ хувааж болохгүй хэрэг үү?" гэж заналтай, магадгүй ёжилсон байдалтай хэлэв.

Кай-н нүд тодрон гэрэлтээд соёо болон хумс нь ил гарч ирсэн байв. Яг л тэр нэгэн шөнө шиг. . . .

"Жэй!! тэр бол хэн нэгэнтэй хуваалцаж хэрэглэдэг эд зүйл биш. Тэр миний хайртай бүсгүй!"

Жэй нэлээд чанга инээгээд "Хайртай бүсгүй??? алдарт алуурчин хүйтэн цэвдэг араатан болох эрхэм дээдэс Дракула дурлалаа гэж үү? тэгээд бүр Прэтустай шүү!! бурхан минь гэж элэг хөших нь байна. Энэ чинь хайр биш ээ. . . зүгээр л чиний шунал дүү минь. . .Үнэхээр хөгжилтэй байлаа" хэмээн аман дахь цусаа үсчүүлэн чанга инээсээр байв.

Кай хормын дотор Жэй-н өмнө очиж зогсоод "Яг одоо тонилж үз! ах минь болохоор л энэ бүхнийг чинь тэвчиж явдгийг мэднэ биз дээ? гэхдээ хайртай эмэгтэй рүү минь ойртсон чинь чиний хийсэн хамгийн том алдаа байлаа. Энэ удаад гэр бүлийн холбоогоо бодоод чамайг явуулъя. Дараагийн удаад чи үхсэн байна" гэж зөөлөн хэлэхэд

Жэй-н инээмсэглэл алга болон нүд нь ийш тийш гүйх нь түүнийг айж байгааг илтгэнэ.

Кай "Яг одоо яв! дараагийн удаагийнх сануулга биш аллага байх болно" гэж шивнэхэд

Жэй "Явлаа. . . гэхдээ чи нэг зүйлийг сайн бод. Чи түүнд дурлах учиргүй. . . яг одоогийн мэдрэмж чинь зүгээр л хуурамч сэтгэл хөдлөл" гэж хэлээд яваад өглөө.

Энэ бүхнийг харан багагүй цочирдсон зогсоо Инбинь рүү Кай тулж ирэн "Айсан уу? бүдүүлэг ахыг минь уучлаарай" гэж санаа зовсон янзтай ийн хэллээ.

Инбинь "Т-Тэр яг чам шиг юм байна"

Кай муухан инээмсэглээд "Тийм ээ, ихрүүд шүү дээ. Гэхдээ зан ааш минь бол тэс өөр шүү. Надад итгээрэй"

Инбинь "Ойлголоо, гэхдээ нэг зүйл асууж болох уу?"

Кай "Тэг л дээ"

Инбинь "Яагаад чиний хайрыг худлаа гээд байсан юм. Бас Прэ. . . Прэ юу билээ тэр чинь юу юм?" гэж асуухад

Кай толгой сэгсрэн "Юу ч биш дээ. Нэг ёсны онцгой эмэгтэйг тэгж нэрлэдэг юм. Харин хайрын тухайд ах минь хайр гэж юу байдгийг ч мэдэхгүй. Түүний хэлсэн үгийг тоох хэрэггүй. Би хаана ч хэний ч өмнө чамд хайртай гэдгээ ам бардам хэлж чадна. Учир нь энэ үнэн болохоор" гэж хэлэн Инбиний гарыг атган зүрхэн дээрээ тавилаа.

Яагаад ч юм түүний энэ үгс сайхан санагдсан тул Инбинь инээмсэглэж орхив.

==================

Ихэр ахтай нь уулзсанаас хойш санаа нь зовсон доо ч тэр үү Кай Инбиний дэргэдээс холдсонгүй. Инбинь ч түүнээс хол байхыг хүсэхгүй байсан тул тэд шууд эвлэрч нялуурахгүй боловч бие биеэсээ салж ядан хамтдаа байсаар.

Цаг орой болж унтах цаг болоход л тэд өөр өөрсдийн өрөө рүү явахаар болов.

Шатаар өгсөн дээш гараад өрөө рүүгээ явахын өмнө Инбинь "Сайхан амраарай" гэж хэлэн инээмсэглэхэд

Кай түүн рүү ширтсээр "Сайхан амраарай" гэж хэлэх ч түүний харц Инбинь-с салах хүсэлгүй байгааг илтгэнэ. Түүний харц Инбинь рүү чиглэсэн хэвээр салж ядан байв.

Инбинь инээмсэглээд "За би унтлаа" гээд эргэх гэтэл Кай түүний гараас атган авлаа.

Инбинь үг хэлээгүй ч харцаараа асуух мэт түүний өөдөөс ширтэхэд, Кай "Би чиний гэр бүл болмоор байна. Чиний хүссэн бүгдийг хийж, чамтай хамт байхын тулд юугаа ч өгөхөөс буцахгүй болчхоод байна. Би чамд хайртай" хэмээн дахин нэг удаа сэтгэлээ илчлэв.

Гэвч Час улаан зүрхийг өөрийн болгоход зүрх сэтгэл, бие мах бодь түүний гэсэн бүгдийг авч түүний мах цусны тасархайг тээж байж Час улаан зүрхийг авах тул Инбиньд урагш давшихаас өөр арга байсангүй.

Түүн рүү нэг алхам ойртоод "Хүссэн бүгдээ? хүүхдийг хүртэл үү?" гэж асуухад

Кай одоо ч айдастай байгаа бололтой санаа зовсон, шаналсан төрхөөр түүн рүү ширтсээр "Т-Тийм ээ, чи минь л хүсэж байгаа бол өөрийн гэсэн бүгдээ чамдаа өгөхөд би бэлэн байна. Дахин чамтай харьцахгүй, чамаас хол байвал би галзуурах юм шиг байна" гэж хэлэхдээ түүний сэтгэл хөдлөл дүүрэн байх аж.

Инбинь хүссэн хариултаа авсан тул тааламжтай инээмсэглэл тодруулсаар "Сайн байна. Халуухан мангас минь хүүхэд хийхэд бэлэн үү? би аль хэдийн хүсээд эхэлчихлээ" хэмээн уруулаа хазахад

Кай ч бас сэтгэл хөдлөл дүүрэн түүн рүү ширтсээр "Би бэлэн" гэсээр түүний уруулыг зөөлнөөр эзэмдэв. . .

Continua a leggere

Ti piacerà anche

934K 24.7K 61
Vivienne didn't believe in vampires until she started to suspect her prince might be one. Which will she sacrifice - humanity or love? ...